Tuesday, January 31, 2012

БӨӨГИЙН ҮҮСЭЛ ТҮҮНИЙ ТҮҮХ ЯЗГУУР УЛАМЖЛАЛ

Б.Мөнхдалай (Бөө судлаач, гоц үзэгдэл далд ухамсар судлаач)

Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон.

Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.

Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.

Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.

1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе
“Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе.
Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе

5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.

Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:

1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх

2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он

3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )

4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе

5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.

6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)

7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе

8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)

9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)

10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе



Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат

1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх

Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна

Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.

Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.

Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.

С.Бадамхатан "Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм"-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.

2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он

Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ.

Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.

Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.

3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )

Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж.

ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.

4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе

“Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.

Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.

Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.

Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ.

Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ.

Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв.

5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577)

Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай)

6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) - Манжийн эрхшээлд орох үе

1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ.

Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна.

Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ.

Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ.

Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг.

Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ.

Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ

7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе:
Манжийн эрхшээлд байх үе - 1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж.
Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.

Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.

Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.

1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ.

8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)

Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв.

9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе

1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай.

.Түүх үргэлжилсээр...

Эх сурвалж

Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au/

Monday, January 30, 2012

Монгол эрчүүддээ хандсан Өвгөдийн уриалга

Уриа дор нэгддэг
Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол

Мөнх тэнгэрийн хүчинд сөгдөөд
Монгол түмний заяаг шүтээд
Хөх толбот үрсээн хамгаалж
ХҮН түмний удмыг залгуулая

Онгод тэнгэрүүд хүчээ өгөхөөр
Олон мянгаараа хуран цуглаад
Оршихуйн төлөөх үнэн тулаанд
Олон эрчүүдээ уриалан дуудлаа

Жигд зүсэлсэн морьдоон унаж
Жирийн баатрын зүстэй байж
Эр хүний андгайг давтаж
Эгэлгүй хүчийг хураан цуглуулая

Энэ цагийн эрчлээсээс гарч
Их Монгол улсаан сэргээж
Энэгүй сүр хүчийг олж
Их Суу Залийн ивээлд багтаж

Сүрдээн өргөж
Сүлдээн тахиж
Галаан сахиж
Гаднаан жагсаж

Монгол эрсийн суу ухааныг
Дэлхийд харуулах цаг болж
Морьтон ардын сүр хүчийг
Дахин мэдрүүлэх үе иржээ

Энэ үеийн тулаанд бид
Эрэлхэг зоригтой тулахдаа
Эрдэм хэтийдсэн эрсийг
Эхний эгнээнд жагсаана.

Халуун амь сүлдийг
Хан тэнгэрүүд хамгаална
Хамаг суу ухаанаар
Хамтарч тэд тэмцэнэ.

Шударга үнэнчийг шилж
Шуналт этгээдүүдийг илрүүлж
Хаан эзний тааллаар
Хамаг олноор шийтгүүлнэ.

Ганхсан төрийг бөхөлж
Ган шиг эрчүүдээр мануулна.
Хурсан ус шиг дайсныг
Хуу хаман хөөнө.

Хуйвалдсан булхайг цохиж
Хуурамч дүртнийг сүлж
Харийн хорыг шүүж
Хатан ухааныг сэргээнэ.

Мунхарсан түмнийг сэргээж
Мухар сүсгийг гэгээрүүлнэ
Монгол төрөө цэвэрлэж
Мөнхөрөх алдраа дуурсгана.

Өөр хоорондоо эвтэй байж
Өстөн дайсныг эрэмгий дарж
Өсөх багачуулаа эрдэмтэй өсгөж
Өвгөд дээдсээ эрэмбэтэй хүндэлж

Уухай түрлэгээр хөгжиж
Улс Монголоо хөгжүүлж
Нар Сар Галаан шүтэж
Наран Хасаа сүлдэлж

Өндөр дээд Бурхан Халдунд
Өглөө болгон дээжээн өргөж
Өнгөрсөн бүх гутамшиг алдааг
Өршөөл эрэн өчиж наминчилна

Буурал дээдсийн онгод амарч
Бумбын орондоо тайван заларна.
Эргэх хорвоогийн өнгө жигдэрч
Энх цагийн ЭРИН эхэлнээ.

Мөнх хөх тэнгэрт
Мөнгөн саран мэлтэрнэ
Мөнхөд асах гал дүрэлзэнэ.
Мөнх орших наран гийнэ.

Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол Үндэстэн ялна.
Бүү эргэлз. Бат итгэ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэстэн мандах болтуухай!

С.Батаа 2012 он
http://www.mongolchuudaa.com/-

Sunday, January 29, 2012

Япон чөтгөрүүд

Япончууд олон зvйлээрээ их євєрмєц улс гэдгийг бид сайн мэддэг болоод байгаа. Тэдний чєтгєрvvд бvр ч сонин гэнэ. Чєтгєр гэхээр та юун тэнэг юм яриад байна гэж гайхаж магад, энэ бол япончуудын эрт цагаас хойш одоо болтол ам дамжин ярьдаг домог яриа юм. Монголчууд ч мєн адил ярьдаг шvv дээ. Чєтгєр, сvнстэй байшин... морь тушдаг газар, сvнстэй даваа, хvvхэд дуудаг уул гээд л ... миний бодлоор энэ бvгдийг зуун хувь хий хоосон яриа гэж vгvйсгэхгvй ч зарим нь бол дэндvv бодит ертєнцєєс тасарсан зvйл байна. Ер нь айхад аргал хєдлєнє гэж яриа ч бий. Ямартай ч наран улсын ард тvмэн бодол санаандаа ямар сvнс, чєтгєр ургуулан ярьдаг талаар хамтдаа сонирхоцгооё.


1. Азуки-арай

www.caak.mn (21 фото)

Азуки-арай (azuki-arai) "Бєгжний эзэн" кинонд гардаг жижиг албин чєтгєр Голлумтай тєстэй. Азуки-арай уулын голын эрэг дээр улаан ошшо амандаа хvлхээд байж байдаг гэнэ. Энэхvv ажилсаг албин чєтгєр: "Шош хvлхээд байх уу, эсвэл хvн барьж идэх vv?" хэмээн яриад сууж байдаг. Vнэндээ єєрийгєє л зоригжуулж байгаа нь энэ аж. Харин хvн гараад ирмэгц ус руу гvйгээд орчихдог. Азуки-арайг хараад байвал араас нь ус руу ороод унаж мэдмээр гэнэ.


2. Нуре-онна

www.caak.mn (21 фото)


www.caak.mn (21 фото)

Нуре-онна (Nure-onna) ногоон биетэй, эмэгтэй хvний тогойтой могой бєгєєд голын орчмоор амьдардаг гэнэ. Их цэвэрч. Урт vсээ байнга арчилж угаадаг. Зарим домогт хvн шиг гартай, гар дээрээ хvvхэд тэврээд явдаг гэсэн байдаг. Хэрэв нуре-онна гар дээрээ тэвэрч буй хvvхдээ таныг жаахан барьж бай хэмээн гуйвал хvvхдийг авч болохгvй шvv гэнэ. Учир нь хvvхдийг та гар дээрээ авмагц таны гарт салахын аргагvй наалдана. Дараа нь хvvхэд хvндэрнэ. Ийм vед хvvхдээс салах ямар ч аргагvй болно. Нуре-онна хортой могой. Тvvнээс авах юм юу ч байхгvй. Харин энэ могойны хэл их сонин. Хэлээрээ амьтны биеэс цусыг нь сордог чадалтай.


3. Уси-оно

www.caak.mn (21 фото)

Уси-оно (ushi-ono) бол усанд амьдардаг. Бухтай тєстэй амьтан. Доктор Морогийн мєрєєддєг шиг бух ба аалзны холимог эрлийз. Заримдаа уси-оно япончуудын дунд нуре-оннагийн дараа ч яригддаг. Жишээ нь, нэгэн явж байсан хєнгємсєг хvн хvvг гар дээрээ авчээ. Хvv удаж тєдєлгvй жин нь нэмэгдэж бухан чєтгєр болж нєгєє эр рvv довтлосон гэдэг.


4. Фунаюрей

www.caak.mn (21 фото)

Фунаюрей Фунаюрей (funayurei) бол тэнгист амиа алдсан хvмvvсийн сvнснvvд гэдэг. Эдгээр сvнснvvд усан онгоцнуудыг тойрон бvчиж завинаас ус шавхах сав суулга гуйдаг. Хэрэв vvнийг нь єгчихвєл сvнснvvд усан онгоцыг усаар живтэл нь дvvргэж эхлэдэг гэнэ.


www.caak.mn (21 фото)


5. Умибозу

www.caak.mn (21 фото)

Умибозу (umibozu) — Усанд амьдардаг нэгэн аймаар том амьтан. Усан онгоцнуудыг живvvлдэг. Эдгээр чєтгєрvvд халзан. Нас барсан лам нарын сvнс чєтгєр болсон гэдэг. Нэгэн эрэлхэг усан цэрэг далайд нэгэн том хар зvйлтэй тулгарчээ. "За, би харахад аймаар байна уу?" хэмээн чєтгєр асуужээ. "Vгvй, аймаар биш байна" хэмээн усан цэрэг vнэнээ хэлжээ. "Амьдарна гэдэг надаас ч илvv аймаар!" гэж хэлээд єнєєх чєтгєр яваад єгчээ.


6. Каппа

www.caak.mn (21 фото)


Каппа (kappa) — японы ардын аман зохиолын нэг баатар. Усанд амьдардаг. Гаднаасаа яст мэлхий, мэлхийн эрлийз гэмээр. Гэхдээ хумстай, хушуутай. Толгойдоо шингэн тармаг vстэй. Зулайдаа усаар дvvрсэн гvнзгий нvхтэй. Чухамдаа энэ жаахан ус тvvнд ид шидийн хvчийг єгдєг гэнэ. Каппа зарим vед хvмvvсийг дуудаж сумо барилдахыг хvсэн урьдаг. Каппаг ялах хялбар л даа. Барилдахын ємнє тvvнд зvгээр нэг бєхийн ёслоход л хангалттай. Каппа хариуд нь бєхийн ёслохдоо нєгєє зулай дээрх усаа асгачихдаг. Тэгээд тvvний хvч сулардаг. Хэрэв энэ vед нь хvн каппагийн зулайд ус хийгээд єгчихвєл тэрбээр уг хvнд насан туршид нь vйлчилдэг гэнэ.


www.caak.mn (21 фото)

Каппа хvнийг, тэр дундаа хvvхдийг идэх дуртай гэнэ. Хvvхдvvдийг гол дээр тоглож байхад нь хуураад аваад явчихдаг. Каппанууд хvнийг их муухай иддэг. Эхлээд гэдэс дотрыг нь бєгсєєр нь гаргаад залгиж орхино. Ингэж идвэл их амттай байдаг гэнэ. Хvний бvдvvн гэдсэн дотор байдаг shirikodama гэдэг булчирхайнд бvр ч дуртай гэнэ. Хэрэв Фрейд амьд байсан бол бvдvvн гэдэсний хэсгээс каппанууд єсєж vржихгvй гэж хэлэх байсан байх. Каппанууд бас загасчдын аялалын чиг рvv салхиар vлээдэг. Засгасчид ч хариуг нь мєн адилхан барьдаг аж. Энэ тухай Ёситосигийн шаазан зураг дээр тодорхой байдаг.


www.caak.mn (21 фото)

Аз болоход каппанууд єргєст хэмхэнд дуртай гэнэ. Єргєст хэмхийн хоёр vзvvрт их дуртай. Хvмvvс каппануудыг єєрсдєєсєє зайлуулахын тулд дээр нь хvний нэр бичсэн єргєст хэмх хаяж єгдєг гэнэ. Эдгээр хvмvvсийг каппанууд оролддоггvй аж. Усанд орохын ємнє єргєст хэмх идэхгvй байхыг хvмvvс мэдэж байх ёстой болох нээ. Єргєст хэмхийн жаахан ч гэсэн vнэрийг каппанууд андахгvй. Ийм vед єргєст хэмхийг каппанууд хvний биенээс бvр ч амархан гаргадаг.


www.caak.mn (21 фото)


7. Амеонна

www.caak.mn (21 фото)

Амеонна (Ame-onna) бол аймаар амьтан гэхээсээ илvv охин тэнгэр л гэсэн vг. Тvvний нэг хувилбар нь хятадын домогт байдаг. Єглєє vvл болж, орой нь бороо болдог гэх мэт.


www.caak.mn (21 фото)


8. Ками-кири

www.caak.mn (21 фото)

Ками-кири (kami-kiri) бол vсэнд их дуртай амьтан. Эмэгтэйчvvдийн vсийг угаар нь туг тугаар нь зулгаадаг гээч! Vсийг зvгээр л зулгаадаггvй. Бvр санаатайгаар. Ингэж vс зулгаахын учир нь хvvхнvvдийг хий vзэгдэл болон бусад шидийн амьтадтай гэрлэж болохгvйг сануулж байгаа хэрэг аж. Ийм гэрлэлт удаан vргэлжлэхгvй гэдэг нь тодорхой. Хvмvvсийн гэр рvv довтлодоггvй. Усанд ордог єрєє, гудамжинд бvр ч чадахгvй. Мейзийн vед галзуурсан ками-киринууд замдаа таарсан хvний vсийг зулгаадаг гэсэн ам дамжсан яриа их байдаг байв.


www.caak.mn (21 фото)


9. Уван

www.caak.mn (21 фото)

Уван (uwan) хvний цуурай. Эзэнгvй хаягдсан байшинд амьдардаг. Хэрэв та ийм байшинд орчихвол уван сэмхэн гэтэж ирээд чихэнд чинь "Уван!!!!" гэж аймаар хашгирна.


10. Цукумогами

www.caak.mn (21 фото)

Цукумогами (Tsukumogami). Хэрэв гэрийн аль нэг тавилга 100 жил хvртэл байвал амь орж ухаантай болдог аж. Ийм амь орж ухаантай болсон зvйлсийг цукумогами гэдэг. Жишээ нь, илд болон гэрийн сандаал гэх мэт... Эдгээр хувирсан зvйлс бага багаар гай тарьдаг. Хэрэв эмэг эхийн авдрыг онгойлгоод харвал тvvнээс юу ч гараад ирэх юм билээ? Уурссан суран бvстэй тэмцээд хэрэггvй. Бидний амьдарч буй єнєє vед эд юмс цукумогами болохгvй л дээ. Хэрэв байна гэвэл энэ бvхэн цахилгаан эрч хvч болон постмодернизмтай л холбоотой байх.


www.caak.mn (21 фото)

Амь орсон абуми-кучи (abumi-kuchi)-гийн хувьд бол энэ нь цукумогамигийн онцгой нэг тєрєл. Хэрэв нум сумны эзнийг сумаар албал эмээл нь амь орж эзнээ vгvйлнэ.


11. Нинменжу

www.caak.mn (21 фото)

Нинменжу (Jinmenju, Ninmenju) бол хvний толгой битvv ургасан мод аж. Эдгээр толгойнууд байнга инээж байдаг. Модноос унахдаа ч мєн адил.


12. Аканамэ

www.caak.mn (21 фото)

Аканамэ (akaname)-нууд бохир хогтой газар амьдардаг. Аканамэ хаягдал хогоор хооллож амьдардаг. Хооллоход эвтэй байхын тулд хэл нь урт. Ийм учраас хогны газар хог цэвэрлэхдээ их болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Сайн харж л байж хогтой зууралдах хэрэгтэй аж.


www.caak.mn (21 фото)

Saturday, January 28, 2012

Төмөртэй хүн баяждаг


Төмөртэй хүн баяждаг
Манай үеийнхэн багадаа төмөр утсаар дугуй түрж нааддаг байв. Тэр үед төмөр утас ч элбэг олддог байж. Энэ үеэс л төмөр утас ямар чухал болохыг анх мэдэрсэн гэх үү дээ.

Гэтэл өдгөө манай улс төмрийг өмнөд хөршөөсөө импортолж байна. Саяхан л хог шиг хөглөрдөг байсан төмөр утас яагаад ийм үнэ цэнэтэй болчихов. Ерээд оноос хойш төрсөн банди нар төмөр утсаар дугуй түрж тоглохыг бараг мэдэхгүй байх. Төмөр ч үнэд орсоор. Манай улсын хувьд төмөр утасны түүхий эд болох төмрийн хүдрээ 2005 оноос урд хөршдөө экспортолж эхэлжээ. Ашигт малтмалын газар /АМГ/ -ын мэдээлснээр өдгөө манайд төмрийн хүдрийн 26 ашиглалтын лицензийг гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани эзэмшиж байгаа аж.

Манай сэтгүүл өмнөх дугаартаа “Экспортын татвар эдийн засгийг эмчилнэ”, “Төмрийн хүдэр төрсөн нутагтаа тоосоо шилгээн, өмнө зүг рүү урссаар” гэсэн нийтлэлүүдээрээ уул уурхайн зарим бүтээгдэхүүнд экспортын татвартай болох төмрийн хүдэр, төмөр боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлыг хөндсөн. Цаашид Монгол Улс төмрийн хүдрээ өнөөдрийнх шиг тонн тонноор нь экспортын татвар ч үгүй зөөгөөд л байх хэрэг үү. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох эхний бөгөөд эцсийн шалтгаан нь юу вэ. Үйлдвэржилтийн хар хайрцагны бодлого гэж байна уу?

Манай улсын экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. Тиймээс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх бодлогыг Гаалийн ерөнхий газар баримталж байгаа юм байна. 2012 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд татварын бодлогоор ийн хамжилцах аж. Мөн ГЕГ-ийн мэргэжилтнүүд “Ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд экспортын татвар зайлшгүй тавих шаардлагатай” гэв.

Баримт 1

Дэлхийн төмөр экспортлогч гол дөрвөн орны нэг болох Энэтхэг улс жилдээ 200 гаруй сая тонн төмрийн хүдэр олборлож, агууламж багатайгаа Хятадад экспортолдог байна. Үүнийг нь Хятад улс дээд зэргийн агуулга бүхий хүдэртэй хольж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэлдээ ашигладаг аж. Энэтхэгийн Парламент Түүхий эдийн аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ. Тус хуулинд улс орныхоо стратегийн чухал түүхий эд болох төмрийн хүдрийг дотооддоо гүнзгийрүүлэн боловсруулалт хийж, ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээх, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг заалтыг шинээр оруулж өгчээ.

Хуулийн зорилго нь эдийн засгаа дэмжсэн, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх бодлогыг өвөртөлсөн нь өдгөө үр дүнгээ өгч байгаа аж. Манай улсаас ялгарах нэг онцлог нь энэтхэгчүүд төмрийн хүдэртээ экспортын татвар ногдуулдаг байна. Энэтхэгийн эрх баригчид бүтээгдэхүүний үнэ өндөр байхад экспортын татвараа нэмэгдүүлж, үнэ буурахад татвараа бууруулдаг уян хатан бодлого баримталдаг байна. Тиймээс төмрийн хүдрээ бүрэн боловсруулах аж үйлдвэрийг байгуулахаар шинэ төслийн техник эдийн засгийн үндэслэл ч одооноос тодорхой болж байгаа юм байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас экспортын төмрийн хүдрийн төмөр замын тарифаа долоон хувиар нэмжээ.

Баримт 2

Манай улстай хамгийн ойр буй Казахстан улсаар жишээ татъя. Тус улсын төмрийн хүдрийн нөөц 16.6 тэрбум тонн буюу дэлхийн нөөцийн зургаан хувийг эзэлж байна. Тус улс нь хар, өнгөт төмөрлөг ба ховор металлын нөөц олборлолт, үйлдвэрлэлтээрээ дэлхийн 170 гаруй орноос арваннэгдүгээр байрт жагсжээ. Манайхтай зэрэг зах зээлийн шилжилт хийсэн улсын нэг. Тус улс 2003-2009 онд л гэхэд 9.34 тэрбум ам.долларын хар, өнгөт төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Гэтэл аж үйлдвэржилт нь яралзтал хөгжиж байхад тус улсын эдийн засаг манайх шиг 20 хувиар огцом өссөнгүй. Казахстаны “Казахмыс”, Хятадын “Gichuan Group LTD” хамтран Хятадын хөгжлийн банкны хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн комплекс барьж, ирэх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хувьсгал гэдэг үгийг эдийн засагтай холбон ярих дуртай болсон улстөрчид болоод холбогдох байгууллагынхан аж үйлдвэрийн хувьсгал хэрхэн хийдгийг хаяанд буй Казахстанаас бэлээхэн харж болох нь.

Баримт 3

Төмрийн хүдрийн арвин нөөцтэй гэж андуурсан уу, бид. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийн төмрийн хүдрийн нөөц 1998 онд 213 тэрбум тонн байсан бол өнөөдөр 140.6 тэрбум тонн болтлоо буурчээ. Эсрэгээрээ төмрийн хэрэгцээ ч өссөн дүнтэй гарч. “Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 91 хувиас илүү нь 10-хан оронд төвлөрч байгаа нь төмөр үнэд орохын шинж” хэмээн “Металс Монголиа-2011” чуулга уулзалтын үеэр Японы “Кобе Стийл” компанийн ахлах менежер Шохэй Яошида онцолсон билээ. Ази тивд төмрийн хүдрийн 17 хүртэлх хувь нь ногддог байна. Монгол Улсын хувьд төмрийн хүдрийн батлагдсан нөөц 600 гаруй сая тонн буюу дэлхийн нөөцийн 0.5 хувийг эзэлдэг. Энэ нь тийм ч өдөр шөнөгүй зөөгөөд байхаар арвин нөөц биш юм. Монгол Улс нэгэнт төмрийн хүдрийн бага нөөцтэй учраас экспортыг зогсоочих хэрэгтэй гэдэг санааг ч Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын олонх нь тэмдэглэж байсан юм. Манайх энэ оны аравдугаар сарын байдлаар л гэхэд 4.8 сая тонн төмрийн хүдрийг “шороогоор” нь экспортолсон байна.

“Өнгөрсөн онд манай улсын төмрийн хүдрийн экспорт 2005 оныхоос 20.1 дахин өсч, нэг тонныг нь дунджаар 68 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн үнээс 2.4 дахин хямд борлуулсан” хэмээн Монголын төмөрлөг, машин механизм үйлдвэрлэлийн үндэсний холбоо/МТММҮҮХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү ярив. Монголчууд бараг бүгдээрээ “Оюутолгой”, “Тавантолгой”-д анхаарлаа хандуулж буй энэ үед хар төмөрлөгийн үйлдвэрийн төрийн бодлого алдагдсанаас арван сарын хугацаанд л бид 671.9 сая ам.долларын ашгаа алдах жишээний байна гэж тэрбээр нэмж хэлсэн. Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-гаад мянган тонн боловч үүнийхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөсөө импортлох болжээ. Бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд хөрсөн дээр буугаад ирэхээр төмрийн хэрэгцээ нэг сая тоннд хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөхөөр байгаа аж.

Баримт 4

Төмөрлөг боловсруулах аж үйлдвэрлэлийн салбар уналтад орсон хэмээн Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн оролцогчид хэлж байлаа. Манай улс 1980-аад оны үед төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд явуулж байсныг МТММҮҮХ-ны техник технологи эрхэлсэн захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан сануулсан. Сонирхуулахад, тухайн үед төмөрлөг боловсруулах томоохон 20 гаруй үйлдвэр, 400 орчим цех, тасагт 7000 гаруй суурь машин ажиллаж байжээ. Зөвхөн Улаанбаатар хотын Авто заводод л гэхэд жилдээ 800 гаруй автомашин, 15 мянган ширхэг дугуйнд иж бүрэн засвар хийж, 880 орчим тонн эрэг, боолт үйлдвэрлэсэн байна. Мөн 450 гаруй тонн авто сэлбэг, резин техникийн эдлэл шинээр үйлдвэрлэн, ОХУ, Дорнод Сибирьт экспортолж байсан “сайхан дурсамж” тодрох ажгуу.

Гаалийн ерөнхий газрын сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд импортоор оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь буюу гурван тэрбум ам.доллар зөвхөн төрөл бүрийн төмөрлөг бэлдэц, цувимал утас, өндөр чанарын ган, машин механизм, авто машины техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги сэлбэг хэрэгсэл авахад зарцуулсан байна. Үүнийг бид өмнө нь үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарснаа экспортолж байжээ.

Уул уурхайн олборлох үйлдвэрлэл нь хөрөнгө оруулалтын 65 хувийг эзэлж, үр ашиг нь 18 хувь байдаг бол төмрийн хүдэр баяжуулахад хөрөнгө оруулалт 20 хувь, ашиг нь 32 хувь. Харин боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нь 15 хувь боловч үр өгөөж, нь 60 хувь байдаг болохыг Зөвлөх инженер С.Арслан сонирхуулав. Гэтэл манай улс дахин сэргээгдэхгүй байгалийн баялгаа гадагш нь зөөж, 80-60 гаруй хувийн ашгаа алдаж байгааг “Танан импэкс” компанийн металл боловсруулалтын технологич инженер Ц.Ядамрагчаа ярилаа.

Баримт 5

“Болд төмөр Ерөө гол” компани нь Орос Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замаас ч олон вагонтой болж таарах нь. Тус компани нь өөрийн дөрвөн зүтгүүртэй бөгөөд жилдээ зургаан сая тонн буюу 1.2 тэрбум ам.долларын төмрийн хүдрийн баяжмал зөөх төмөр замын хүчин чадлыг бүрдүүлжээ. Хэрэв хоногт 500 вагоноор зөөгөөд байвал Баянголын ордод тогтоогдсон 110 сая тонн нөөцийг аравхан жилийн дотор бүрэн зөөж дуусахыг Эрдэс баялгийн үндэсний ассоциацийнхан ярив. Металлургийн салбарынхны ярьж буйгаар төмрийн хүдрийн ордуудын гол бүс нутаг нь Дархан, Сэлэнгийн бүс аж. Тиймээс Баянголын орд нь тус бүс нутагтаа томоохонд тооцогдох юм билээ.

Өнөөгийн байдлаар манай улсын төмөр замаар тээвэрлэж буй төмрийн хүдрийн баяжмал нь Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 30-аад хувийг эзэлж байгаа аж. Харин Замын-Үүдийн хилийн боомтоор урд хөрш рүү гарч байгаа ачааны 40-45 хувийг төмрийн хүдэр эзэлсэн байна. “Болд төмөр Ерөө гол” компани нь Баянголын орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч хүдэр олборлон баяжуулж, бүтээгдэхүүнээ 100 хувь БНХАУ-д экспортолж байгаа юм.

Тус компани нь 98 км төмөр зам бүхий Хандгайт өртөөг байгуулж, хоногт 200-300 вагон буюу 12600-18900 тонн төмрийн хүдэр зөөж байгааг “Хатан Ерөө гол” орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийхөн ярилаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий технологич М.Авирмэд хар төмөрлөг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, тэр дундаа цутгуурын үйлдвэрийг Дархан Сэлэнгийн бүсэд хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн юм. Түүний хэлснээр “Болд төмөр Ерөө гол” компани төмрийн хүдрээ боловсруулаад гаргаж болохгүй гэж үү?

Эрдэс баялгийн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Х.Владимир “Нүүрсээр ган хайлуулах технологи манай улсад хамгийн тохиромжтой нь. Германчуудтай хамтарч судалгаа хийсэн. Өнгөт, хар төмөрлөгийн цогцолборыг байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үйлдвэр ашиглалтад орсноор 2500-3000 ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан” хэмээн сонирхуулсан юм.

Эцэст нь

Хүннү гүрний үед “төмөртэй хүн баяждаг” хэмээх хэлц үг анх бий болжээ. Хүннүчүүд Түрэгээс төмрийн татвар авдаг байсныг өдгөө түүхчид тайлбарлаж байна. Төмрийн хүдрийн орд газруудын хүдрийн доторх төмрийн агууламж 50 хувиас дээш бол “баян”, 25-50 хувь бол “хэвийн”, 25 хувиас бага бол “ядуу” хүдэр хэмээн нэрлэдэг аж. Манай төмрийн хүдэр агууламжаараа дээрх үзүүлэлтээр бол “баян” гэсэн ангилалд багтах аж. Баруун Европын ихэнх улсын орд төмрийн хүдрээр ядууд тооцогдож, Англи, Герман, Бельги 1980- аад оноос, Франц 1993 онд төмрийн хүдэр олборлохоо бүрэн зогсоожээ. Харин хойд Америкийн олборлож буй төмрийн хүдрийн чанар муудаж байгаа бөгөөд хүдрээ сорчлон олборлож байгаа гэнэ. Зөвхөн Канад, Мексик л 61-63 хувийн төмрийн агууламжтай хүдрээ олборлосоор. Дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн төмрийн хүдэр олборлож байгаагаас Хятад улс дангаараа дэлхийн олборлолтын 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хэрэгцээ цаашид өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадынх 68 хувь, Япон, Өмнөд Солонгос, Тайванийх 18 хувь, Баруун Европынх есөн хувь болохыг шинжээчид дүгнэж байна.

Төмрийн хүдрийн олборлолт, экспортоороо тэргүүлэгч Бразил улс 2012 онд жилийн гангийн үйлдвэрлэлээ одоогийн боловсруулж буй 41 сая тонноо 59 сая тоннд хүргэж, цаашлаад 78 сая тонн болгох зорилт тавьжээ. Төмрийн хүдрийн түүхий эд нийлүүлэгч “ВНР Billiton”, “Rio Tinto” компани нь баруун Австралид төмрийн хүдрийн орд газрууддаа 116 сая ам.долларын хөрөнгө оруулан Британи Австралийн “Найрамдал” хамтарсан үйлдвэр байгуулж, дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гуравны хоёрыг хяналтдаа авах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа нь төмөртэй хүн баяждагийн тод жишээ биз ээ.

Нүүрс, алт, зэсээр баян Азийн цээжинд орших Монгол агууламж өндөртэй ч нөөц нь харьцангуй бага төмрийн хүдрээ экспортлохын хэрэг байна уу. Хүссэн, хүсээгүй удахгүй төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх ажээ.

Мөн Төмрийн хүдэрт экспортын жишиг үнэ тогтоож,татвар ногдуулах зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн байгууллагуудынхан хэлж байгаа билээ. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “2012 оны улсын төсөвт уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын таван хувийн татвар тавьсан боловч уул уурхайн холбоод, МҮХАҮТ, аж ахуй нэгжийн хүсэлтээр тэглэсэн” гэлээ. Түүхэнд байгаагүй зарлагатай гэх төсөвт экспортын татвар “жийргэвч” болохгүй гэж үү.

Монголын төмрөөр “цангасан” бүтээн байгуулалтын төслүүд хэдийд ярайтал сүндэрлэхийг төмрийн хүдрийн эзэд л мэдэх бололтой. Төмөртэй хүн баяжих нь баараггүй, томрох нь тодорхой болохыг дээрх баримт, үйл явдлуудаас харж болох нь. Төмөрт төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Б.Тогтох http://mongolianeconomy.mn/

Thursday, January 19, 2012

Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд









Манай сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН

АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм.

Тэрээр залуу хүн гэхэд монголынхоо түүх, соёлтой холбоотой гадаад дотоодод хэвлэгдсэн баримт эх сурвалжуудыг байнга уншиж судалдаг, суралцаж судалгаа явуулж байгаа өөрийн үндсэн мэргэжил төдийгүй түүх, угсаатан зүй, археологи, антропологи гээд олон салбарыг сонирхон үздэг өргөн хүрээний мэдлэг боловсролтой болох нь ярилцлагын явцад улам тодорч байлаа. Ингээд шинжлэх ухааны нарийн мэргэжилийн нэгэн чухал салбар болох генетикийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа судлаач бүсгүйтэй хийсэн сонирхолтой ярилцлагын эхний хэсгийг хүлээн авна уу.

Чингис Хааны Y-ДНК

Д.Цэрэндорж: Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгийн талаар болон өөрийн үнэлэлт дүгнэлт, санал бодлоо уншигч олонтой дэлгэрэнгүй хуваалцах болсонд талархалаа илэрхийлье мөн ийм боломжийг бүрдүүлж өгсөн Энкидээ (Ш.Энхбаяр) их баярлалаа! Та хэрхэн энэхүү судалгааны ажилд холбогдон оролцох болов гэдэг асуултаар эхлэе?

Б. Хэрлэн: За, их баярлалаа. Монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй, дээрээс нь өөрсдөө эрдэмтэн Спенсер
Велзийн судалгаанд оролцож байсан Ш. Энхбаяр ах, Ш.Баатар ах та нартай ярилцлага хийх болсондоо тун таатай байна. Мөн энэ удаагийн ярилцлагаар өөрийн болоод бусад Монгол Туургатан судлаачид мөн биологийн (генетикийн) антропологичдын гаргасан нийтлэг алдаануудыг засч хэлж чадах болсондоо бас баяртай байна.

Би 2008 онд генийн шинжилгээ угсаатан судлал, түүхийн шинжлэх ухааны салбарт маш их дэвшлийг авчирч
болох юм гэдгийг ойлгосноор тухайн үед Монгол туургатны удмын санг бүртгэж авъя өөр бас ямар угсаатнууд Монголтой холбоотойг тогтооё гэж зорьсон. Ер нь сүүлийн үед үндэстэний үзэлтнүүд, нам холбоонууд, үндсэрхэг үзэлтэй залуучууд маш олон боллоо шүүдээ. Энэ нь сайшаалтай ч нөгөө талаар цус, яс үндсээ зөв таньж авахгүй бол утгагүй байх л даа. Тэр оны сүүлээр би Казакстанд нийт овог аймгуудынхаа удмын санг бүртгэж авч цаашилбал Чингис Хааны Ү-ДНК-г сонирхож байгааг дууллаа. Тэгээд олж мэдсэн даруйдаа Казакстаны түүхч, антропологич Жаксылык Сабитовтой холбогдож тэр хүний ажилд туслах болсон юм. Ердөөсөө Чингис Хааны генетикийн кодтой холбоотой том асуудлыг Их Британи, Америк, Хятад гээд альваа гадаад улсад даатгаж чадамгүй санагдаад Монгол хүний хувьд өөрийн хувь нэмрийг оруулъя гэж бодсон юм.
Ингээд таны асуултанд хариулахад Сабитов болон түүнтэй хамтран ажиллагсадын онцлог гэвэл, Чингис хааны ясан төрлийн шууд хамааралтай маш олон хүмүүсийг судалгаандаа оролцуулсан юм. Судалгаанд оролцсон хүмүүсийг дурдвал Зүчи хааны Шайбани хүүгийн удмын хүмүүс; мөн Казакын цагаан яст “торе” нар; Батмөнх Даян Хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд мөн бус хатнаас үзэгдсэн Гэрсэнз Хунтайжийн Сайн ноён ханыхан болон Засагт ханыхны үр удам зэрэг юм. Хорчиноос бас Зочи-Хасарын удам тайж язгууртай залууг олж Ү-ДНК-г нь шинжилсэн. Цаашилбал бусад Нирун овгуудыг ч судалгаандаа оролцуулсан, үүнд: Хатагин, Дулат, Мангад, Бэсүд зэрэг болно. Мөн ФамилиТрий ДНК” компанид Зүчийн өөр нэгэн угсааны хүний У-ДНК болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон-Төмөр хааны удмын 10 орчим хүний У-ДНК ирсэн байсан нь судалгаанд хувь нэмэр болсон. Ер нь судалгааны явцад гарсан хамгийн гол бэрхшээл нь хүмүүсийн шинжилгээний хариу янз бүр гарч байсанд байлаа.

Ш. Энхбаяр: Барууны цахим сонингууд дээр “Казакууд Чингис хааны удам гэдгээ батлахаар тэмцэлдэж байна” гэсэн нийтлэл нэлээд явсан. Манайхан ч гэсэн энэ талаар нилээд сөрөг байдлаар шуугиад авсан байдаг. Ер нь Казак эрдэмтэд Монголчуудын генийн судалгаанд ингэж анхаарах болсон шалтгаан нь юу юм бол оо? Бас энэ талаар санаатайгаар хуурмаг судалгааны материал гаргах оролдлогууд гадны зарим эрдэмтдэд байх шиг байдаг?
Б. Хэрлэн: Тэгэхлээр байдал ийм юмаа. Казакстанд хийгдэж байгаа судалгаа маш өргөн бүс нутгийг хамарч, олон жил үргэлжилж байгаа жинтэй ажил. Судлаачид нь ч Монголчуудад элэгтэй, шударга хүмүүс. Бүх тестийн хариултыг өчүүхэн ч гуйвуулахгүй нийтэлдэг учраас маш олон шүүмжлэл Оросууд, гадны сонин сэтгүүлийнхэн, жирийн Казакууд ба Монголчуудын зүгээс тэдэнд хүрч байлаа. Тэр болгонд ууч сэтгэлээр хандаж судалгаагаа үнэнчээр үргэлжлүүлж байгаа нь талархууштай. Гэхдээ яаж ч бодсон 13 сая Казак хүн болгоны сэтгэлгээг таах аргагүй, ялангуяа нас бодол гүйцээгүй залуу хүмүүсийн. Сүүлийн үеийн Казак залуучууд буруу эрхлээд байгаа гэж ахмад хүмүүс нь үздэг. Казакын аймаг овог болгоны Монголчуудын тухай үзэл бодол нь өөр өөр байдаг. Ерөнхийдөө, Алшынгууд сайнгүй ханддаг бол их зуутынхан бүр ах дүүсэг, дунд зуутынхан жирийн нөхөрсөг гэх мэт тийм ээ.
Харин Монголын Казакуудын дунд бол үндэс угсаа ярьж туйлшрахгүйгээр эх орноо хайрлан, хөгжил цэцэглэлтийг нь бидний адил мөрөөддөг боловсролтой, ухаантай хүмүүс олон юм гэдгийг Казак хүмүүсийн амьдралыг ойроос ажаад мэдэх болсон. Монголоос Казакстанд очсон хүмүүс ч Узбекстан, Орос, Хятад улсуудаас очсон Казакуудаас боловсрол, мэргэжлийн төвшнөөрөө статистикын судалгаагаар дээгүүрт тооцогддог учраас тийм мэдлэг өндөртэй хүмүүсээ хэдийгээр Казакстанд ч гэсэн өгөхөөс харамламаар санагдах болсон (инээв).
Надад Монгол Туургатны Хуралдайд байх үеэс Казак үндэстэнтэй эвтэй байя гэсэн баттай бодол байсан. Мэдээж энэ хатуу бодол маань тэр цагт хамт ажиллаж байсан хүмүүстэй үл ойлголцох байдалд хүргэх тохиолдол ч байлаа. Гэхдээ би энэ үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Ер нь Казак үндэстэн яг хаанаас гараад ирэв ээ гэдгийг Казакстаны түүхчид ч сайн мэддэггүй байлаа шүүдээ. Яахав Сак, Скит, Монгол гээд их олон таамаглалууд байдаг байсан л даа. Гэвч би бол хувьдаа Казакын овог аймгийн тамганууд, монгол адууны тамга, Монголын Эзэнт Улсын зооснууд, түүнчлэн хоёр үндэстэний билигдэл, соёл, зан заншилуудыг харьцуулан дүгнээд Казак, Монголын хооронд маш онцгой харилцаа байна гэж бодсон байсан. Харин генетикийн шинжилгээ гэдэг зүйл анх гарч ирмэгц Казакуудад Монголчуудын гэгдэх Гаплогрупп С3 яагаад тийм өндөр байна вэ гэдгийг тогтоохоор Казакстаны хэсэг биологичид, түүхчид нэгдсэн юм. ЗХУ-н зүгээс Казак үндэстэнийг эрт дээр үедээ шаргал үстэй цэнхэр нүдтэй өндөр Европ хүмүүс байсан бөгөөд Монголчуудын байлдан дагууллын үед хүчирхийлэгдэж охид, эмэгтэйчүүд олноор жирэмсэлсэн учраас ази дүр төрхтэй болсон гэж ухуулга хийдэг байсан. Үүнийг Казакстан улс тусгаар тогтнож, бие даамагцаа Казак үндэстэнийг уусгаж устгах, үндэстэний бие даасан байдал, бахархлыг үгүй хийх гэсэн тархи угаалт гэж хүлээн зөвшөөрөх болсон юм.
Гадныхан Казак, Монголын түүхэн холбоог мартагдуулахыг хүсдэг мэт, миний бодлоор. 2009 онд Оросын судлаач Сергей Каржавин: “Европ гаралтай Казак үндэстэн Гаплогрупп С3-тай байдаг нь Зүүнгарын Хаант Улсад эзлэгдэн, хүчирхийлэгдсэнээс болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол өнө эртний Монголчууд биш Манж, Хятадууд юм аа” гэсэн 56 нүүр бүхий хуурмаг судалгааны материалыг нийтлүүлсэн юм. Каржавин хэмээх эрхэм санаатайгаар ийм зүйл хийсэн нь тодорхой байлаа. Яагаад гэвэл ердийн судалгааны материал 3-10, дээд тал нь 15-20-н нүүр болдог бөгөөд ямар ч биологийн мэдлэггүй хүн байлаа ч 12-хон дугаарыг харьцуулж харах нь туйлаас хялбархан.
Гэтэл азаар Жаксылык Сабитов нөхөр Каржавины судалгаанд хариу болгож хоёр ч судалгааны тоймыг нийтлүүлсэн бөгөөд тэрээр ийнхүү мэдэгдэл хийсэн юм: “Яриангүй орчин үеийн Монгол үндэстэний дунд Хятад, зүүн Азийн гэгдэх Гаплогрупп О3 байгаа нь үнэн. Тийм боловч Гаплогрупп О3 нь Казак, Кыргыз, Каракалпак, Узбек, Уйгур зэрэг үндэстэнүүдэд ч тархсан байдгийн зэрэгцээ Найман гэх мэт эртний нүүдэлчин аймгуудын ерөнхий Гаплогрупп учраас Монгол үндэстэнийг Манж болоод Хятад гэж үзэх үндэслэл огт байхгүй” .
Миний бодлоор энэ бол Сабитов гэж хүний сэтгэлийн том илэрхийлэл юм. Ер нь Монголчуудын дунд ч үндэстэний эв нэгдлийг бодолцохгүйгээр “Өвөр Монголчууд Хужаа” эсвэл “Халхууд Манж-Хятадын эрлийз” гэж тоомсоргүйгээр хэлэх хүмүүс байдаг л даа. Яагаад тэр хүмүүсээс Сабитовоос гарсан сэтгэл гарахгүй байна вэ гэдэг сонин. Xамгийн гол нь зөвхөн Казакуудын дунд төдийгүй нийт Орос хэлтнүүдийн ертөнцөд ийм нэгэн Монголын өмнөөс зангарагатай дуугарч, Монголчуудыг өмгөлөх сэтгэлтэй чадалтай түүхч, антропологич байгаад нь би Монгол хүний хувьд туйлаас талархалтай, сэтгэл өег явдаг даа.
Д.Цэрэндорж: Ярилцлагын маань гол сэдэв “Монгол хүний генийн удмын сан”-г тогтоох судалгааны ажлаас эхлээд цаашлан өргөн хүрээг хамарч байгаа учраас та юуны өмнө ДНК тест гэж юу болох талаар мэргэжилийн үүднээс уншигчдад аль болох ойлгомжтой байдлаар товч тайлбарлаж өгнө үү?
Б. Хэрлэн: За эхлээд Y-ДНК тест гэж юуг хэлж байгаа тухай бага зэрэг тайлбарлъя. Хүнд нийтдээ дөчин зургаан хромосом байдгаас хоёр нь бэлгийн эс бусад нь биеийн эс гэж бид мэднэ. Тэгвэл эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос xромосом байдаг бол эрэгтэй хүнийх XУ байдаг. Тиймээс үндсэндээ Чингис хааны Ү-ДНК-г тогтооно гэдэг нь тэрхүү У бэлгийн хромосон дээрхи нуклейн хүчлийг шинжилнэ гэсэн үг юм. Энэхүү Ү-xромосом маань эцгээс хүүд шилжихдээ бараг өөрчлөгддөггүй. Гэхдээ генетикийн тест болгон Ү-ДНК г тогтоодоггүй. Жишээлбэл 2000 оноос өмнөх угсаатны зүйтэй холбоотой генетикийн судалгаанууд ихэвчлэн мтДНК буюу эхээс үрд шууд дамждаг митохондрийг шинжилдэг байв.
Монголчуудын мтДНК-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байгаа. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакци гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болно. Харин одоо бидний сонирхож байгаа Ү-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг Англи хэлний цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп болгон дугаарласан байна. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээсээ гараагүй Гаплогрупп А-аас салбарласан. Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо ч Гаплогрупп F түүний доод мөчир IJK-ээс салбарласан тэд 40,000 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх.

Харин ихэнх Монголчуудын Ү-ДНК Гаплогрупп бол С3 юм, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салжээ. Тэгэхлээр хэдийгээр хөрш зэргэлдээ олон жил амьдарсан ч Монголчууд Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрөөтэй болох түүнээ дагаа сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тун ч сонирхолтой. Нэг жилийн өмнө байх Монгол ба Солонгосын ард түмнүүд гарал нэгтэй гэсэн утга санаатай нийтлэл гарч байсан. Одоо тэр нийтлэлийг би генетикийн судалгаагаар үгүйсгэж байна л даа. Монголчуудтай хамгийн ойр үндэстэн бол Казак үндэстэн юм. Ер нь дэлхийн хүн амын 90% Гаплогрупп F-ээс гаралтай бид үлдсэн 10%-ийн өчүүхэн хэсгийг эзэлдэг гэхлээр бараг дэлхийн Улаан Номонд бичигдэхээр байгаа биздээ (инээв). За мөн, Ү-ДНК тестийн хариу бол нийт 111-н маркер түүнд харгалзах хувь хүний тестийн хариу бүхий дугааруудаас бүрдсэн цифрүүд гэж ойлгож болно.
Ш.Энхбаяр: Саяхан "Хятадын ХАА-н лаборатори Монголчуудын генийн дарааллыг анх удаа бүрэн гаргасан гэнэ" гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ, энэ талаар юу хэлмээр байна вэ?
Б. Хэрлэн: Мэдээж миний яарч Монголчуудад ойлголт хүргэхийг хүссэн нь яг энэ нийтлэлтэй холбоотой юм. Энэ судалгаанд Өвөр Монголын Сөнид хошууны тайж гаралтай хүнээс шинжилгээ авсан гэжээ. Гэтэл бидний сайн мэдэж байгаагаар нэгд энэ бол анх удаа Монголчуудын генийн дарааллыг гаргасан явдал биш, хоёрт анх удаа Чингисийн удмыхныг оролцуулсан судалгаа биш хамгийн гол нь гэвэл ердөө нэг хүний Ү-ДНК тестийн хариугаар Чингис Хааны Ү-ДНК тогтоогдлоо гэж дүгнэж огт болохгүй. Хүмүүс буруу хариунуудыг харьцуулснаар үл ойлголцолд хүрэх вий гэсэн бодол сэтгэл яахин аргагүй түгшээж яаран тайлбар хийхийг хүссэн юм. Бид Өвөр Монголын тайж, ван гаралтай хүмүүсээс хангалттай судалгаа авсан гэж үзэж байгаа. Ер нь миний бодлоор Чингисийн удмынхныг хангалттай судалсан. Тийм боловч судалгааны эцсийн дүгнэлтийг хийхэд маш хүндрэлтэй байлаа.
Ш.Энхбаяр: 2003 онд бас олон орны нэр бүхий, томоохон эрдэмтэд хүн төрөлхтний генетикийг судлаж байгаад монголчуудтай холбоотой нэгэн супер ген олсон байдаг. Тэд 3 үндсэн таамаглал дэвшүүлсэний хамгийн боломжтой нь Чингис хааны болон түүний шууд удмын хаадын ген гэж үзсэн юм билээ. Энэхүү судалгаанд монголын талаас оролцсон эрдэмтэн Дашням гуай “History Channel”-ийн нэгэн баримтат кинон дээр хамт ажиллаж байхдаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ талаар юу хэлмээр байна.
Б. Хэрлэн: Чингис Хааны У-ДНК тухайд гэвэл таны хэлснээр голдуу Их Британийн судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэмтэд 2003 онд анхны дүгнэлтийг гаргаж байсан. 2003 онд хийсэн судалгаагаар тэдгээр эрдэмтэд Монгол Улсыг тойрсон Азийн 16-н улс үндэстэний 26-н угсаатны бүлгүүдээс Ү-ДНК шинжилгээг авч тэр дунд 15-н маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ых нь Ү-ДНК кодыг Чингис Хааных гэж нийтэлж байлаа.
Түүний дараагаар энэ 2003 оны судалгааны багийн гишүүдийн нэг байсан Америкийн биологич Спенсер Велз АНУ-д суугаа Монголчуудаас мөн шинжилгээг 12-маркертай тестерээр авсан. Тэр үед баримтат кино хийгдэж байсан. Шинжилгээ өгч киноны зураг авалтанд оролцсон хүмүүс гэвэл та гурав бас МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дүү зэрэг хүмүүс байна. Гэхдээ аль аль судалгааг нэгдүгээрт Чингис Хааны садан төрөл гэдэг нь батлагдаагүй хүмүүсээс авсан. Хоёрдугаарт нийт 111 маркераас эхний удаад 15, хоёр дах удаад 12 маркер дээр авсан. Гэтэл бидний судалгааны дүгнэлтээр бол хэн нэгэн хүнийг Чингис Хааны шууд удам мөн эсэхийг тогтоохын тулд наад зах нь 37 маркертай тестрээр шинжлэх хэрэгтэй болох нь тодорхой болсон.
Хариулт ямар харьцангуй байдгийг ойлгох нэгэн жишээ хэлье. Би Чингис хааны гэгдэх Ү-ДНК кодыг 12 маркерын хайлтан дээр хайвал 116 хүн хайлтаас олдож байна. Харин 25 маркер болгож дахин хайвал ердөө 14-н хүн болж цөөрнө. Мөн 2003 оны судалгааны тайлбар тухайн үед гарсан гадаад хэвлэл дээрхи нийтлэлүүд Монгол хүний сэтгэлээр уншихад лав их тааламжгүй Чингис Хааны нэрэнд халтай санагдаж байлаа. Бизнес болон сенсааци тараах зэрэгт илүү анхаарлаа хандуулаад түүхэн ач холбогдлыг нь дутуу бодсон байсан. Одоо тэр алдаатай дүгнэлтүүдийг засч чадах болсондоо баяртай байна. Ер нь дэлхийд Чингис Хааны шууд удмын хүмүүс бол маш цөөхөн гэж хэлж болно.
Судалгаа нийтдээ дөрөв орчим жил үргэлжиллээ. Мэдээж бүх хүний хариу хоорондоо таарна гэж байхгүй. Мөн дээрээс нь төөрөлдөх үе ч цөөнгүй байлаа. Тэгэхлээр хүмүүс тэгвэл Чингис хааны 37, 67, эсвэл 111 маркер дээрхи хариу юу вэ гэж асуух нь зүй байх. Энэ хариу нь Казакстан Улсын эрдэмтэн Жаксылык Сабитов тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээ хэвлүүлсний дараагаар олонд ил болох юм. Энэ хугацааг энэ жилийн сүүл гэж тооцоолж байна. Гаргасан хойно нь хүмүүс Википедиа зэрэг лавлах тольнуудаас харах боломжтой болно.
Ш.Энхбаяр: Тэрхүү супер генийн гарал үүсэл нь Чингис хааны удмын биш гэж үзвэл ямар гаралтай байж болох вэ, Хамгийн гол нь яагаад тийм ихээр тархсан юм болоо? 13-р зуунд Чингис Хаан гэж гайхамшигтай ухаалаг, шударга удирдагчтай Монголчууд ёс суртахууны асар өндөр түвшинд хүрч чадсан байсан, ийм хүмүүс хүчирхийллийн аргаар энэ генийг тараасан гэж итгэхэд бэрх.
Б. Хэрлэн: Энийг Чингисийнх биш гэж хэлээгүй л дээ. Харин хэтэрхий ерөнхий хариулт байгаа юм. Ердөөсөө л талын Монгол хүний У-ДНК гэсэн үг. Чингис Монгол хүн байсан гэж хэлэх нэг өөр. Харин Чингис Нирун аймгийн Хиад омгийн Боржигин овгийн Есүхэйн хүү байсан гэж хэлэх бас арай өөр. Одоогийн Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлсэн У-ДНК-г тээж байна. Гэтэл яг Чингисийн удам нь бол 0.01%-иас ч бага. Би жил, хоёр жилийн өмнө боломжтой юм гээд бичиж байсан. Одоо тэр боломжгүй юм гэдгийг мэдсэн.
Жишээлбэл Казакстанд энэ У-ДНК Абак, Ашамайлы, Уак (онгут), Керейт зэрэг уламжлалт Хэрэйдийн төрлийн аймгуудын нүүдлээр тархсан байна. Цаашилбал их зуутын (Ұлы жүз) Дулат, Шанышкылы, Шапырышты зэрэг аймгууд мөн адилхан хариутай гарлаа. Казакстаны Максат Жампеисов мөн Акимбеков нарын эрдэмтэд ч Ұлы жүз Иx Монголчуудаас үүсэлтэй учраас Казакын гурван зуутын ахмад нь болж төр барьдаг юм аа гэж бичсэн байдаг. Тийм байлаа ч тэд чинь Чингисээс юм уу Чингисийн удмынхнаас төрөөгүй шүүдээ.
Чингис xааны угсаа гарал, ураг төрлийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Та 13-р зууны Монгол цэргүүдийн ёс суртахуунтай холбоотой их чухал сэдвийг хөндлөө. Дээхэн үед Мангадыг маажвал Монгол гэдэг үг байсан. Саяхан даа, Оросын “Правда” сонин, Америкийн “Таймс” сэтгүүлүүдэд Владимир Нужный гэж ОХУ-н эрүүл мэндийн яамны ажилтан- “Дунджаар Москвагийн хүн амын 50% нь Монгол гентэй учраас Оросууд архичин байдаг юм аа”- гэж ой гутмаар ярилцлага өгч байсан. Гэтэл Оросуудын дунд ердөөсөө Монгол хүний удам байхгүй байна. Бүр тэг хувь.

Харин Оросууд бол бусад Беларус,
Украйн зэрэг Славьянуудаа бодвол Сибирийн Ненет зэрэг Самоед хүмүүстэй 30%-н ижил У-ДНК тээдэг юм. Тиймээс энэ удаагийн судалгааны тусламжтайгаар бид 13-р зууны байлдан дагуулалтын үед Монгол хаад, Монгол цэргүүд эзэлсэн орныхоо эмс охидыг бузарлаж, адгуус араатан шиг аашилсан гэдэг гадны эрдэмтдийн онолд хүчтэй цохилт өгч чадна байх аа гэж найдаж байна.
Тархалтынхаа хэмжээгээр энэ супер ген гэдгийн дараа орох бас хэд хэдэн чухал У-ДНК байгаа. Үүнд: Ойрадын У-ДНК нь Халимаг, Дөрвөд зэрэг Баруун-Монголын ард түмний тархалтыг дагадаг. Бас Казакын Жаппас гэж багахан овог Ойрад У-ДНК-тай гарлаа. Ихэрэсийн У-ДНК нь Оросын Эхирэд-Булагад зэрэг Буриадуудынх. Мөн түүнчлэн Казакын кышы жүз (бага зуут)-ийн Алимүлы, Байүлы хоёрын 18 аймаг/овог тэр чигээрээ нэгэн төрлийн Гаплогрупп С3 гарсан нь маш сонирхолтой байлаа. Сабитов нарын эрдэмтэд Алшынг Алчи-Татар аймаг гэж үзэж байгаа. Энэ Алимүлы, Байүлы хоёрын хүн ам бараг гурван сая илүү. Бас нэгэн одоогоор чухам аль аймагтай холбоотой нь мэдэгдэхгүй их тархалттай У-ДНК бий.
Д.Цэрэндорж: Монголын холбогдох байгууллага, ШУА эрдэмтэдийн зүгээс дангаараа болон хамтран ийм төрлийн судалгаа хийсэн жишээ оролдлого өмнө нь гарч байв уу, Төр засгийн зүгээс анхааран санаачилсан эхлүүлсэн төсөл ажил гэж бий юу энэ талаар ямар мэдээлэл байна?
Б. Хэрлэн: Төрөөс бол хийсэн яг тодорхой ажил бараг байхгүй гэж хэлж болно. Монголчуудад бол үнэтэй л тест дээ, ердөө 12-хон маркертай нэг тестер 100$-н үнэтэй. Маркер ахих тусмаа үнэ нь өсөөд явна. 2005 оноос өмнө бол гадаадууд ч авч дийлэхээргүй үнэтэй байлаа. Харин Америкын АйБиЭм корпораци Нэйшиональ Географикын төсөлд хөрөнгө оруулснаар одоо ФТДНК-н тестер үнэ нь хямдарсан юм. Манай эрдэмтэд 2003, 2004 онд гадны эрдэмтдийн судалгаанд тусалж байсан. Ер нь одоо ФТДНК компанид нийтдээ 700 орчим Монгол Улсаас ирсэн шинжилгээний дээж хадгалагдаж байгаа ч ач холбогдлоор маш бага байна. Биологичид түүхээ нарийн мэдэхгүй болохоор антропологийн судалгаанд гологдож байна. Гэтэл манай улсын хувьд ургийн бичгээ зөв сэргээн хөтлөхөөс аваад одоо Нармай Монгол үзэлтнүүдийн ярьж байгаа уугуулшлын асуудал зэрэгт энэ Ү-ДНК шинжилгээ их хэрэг болох юм.
Саяхан манай нэгэн ахмад дипломатч "Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ" гэсэн нь маш ташаа ойлголт болсон байна. Мөн тэрээр "Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө монгол гэж үзээд байхад нь бид "биш" гэж болохгүй. Өмнөд Солонгост нэг байгууллага бий. Нэрийг нь орчуулбал Хөх толбот монголчууд гэдэг юм. Өөрсдийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш." гэжээ. Дөрөв таван жилийн өмнө би өөрөө ч иймэрхүү романтик сэтгэлгээтэй байсан л даа гэхдээ үндэстэний хойч болон ирээдүй, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой том асуудалд ийм гэнэнээр хандаж болохгүй гэдгийг Пан-Монголистуудад сайн ойлгуулмаар байна.
Хөх толбо бол жишээ нь хийсвэр утгаараа бахархалтай ч үнэндээ юуг ч илэрхийлэхгүй шүүдээ. Африк хүмүүст ч хөх толбо байдаг. Одоо манай судлаачид Баонань, Донсиан, Монгур гэх мэт үндэстэнүүдийг Монгол гэж андуурч тогтоогоод байгаа. Нэгэн ижил хэлээр ярьж байна аа гэдэг чинь нэг гарал үүсэлтэй гэсэн үг огтхон ч биш юм байна. Энэ Их Монгол Улсын үед цуглуулсан дархан, тариачин хүмүүс чинь тэр чигээрээ Хятад зэрэг харь угсаатай хүмүүс шүүдээ. Цаашилбал, Турк, Солонгос,Төвд, Волгийн Татарууд бидэнтэй огт хамааралгүй буюу тун бага хамааралтай. Багадаа бол дуучин Алсу монгол цустай гээд тэрүүхэндээ хөөрдөг л байлаа ( инээв).
Д. Цэрэндорж: Монгол угсаатныг генетик төдийгүй антропологын талаас болон эрт эдүгээгийн гадаад төрх байдлаар нь судалсан тухайд юу хэлэх вэ?
Б. Хэрлэн: Ер нь Гаплогрупп С3 бүхий эрэгтэй хүмүүсийн үс, нүдний өнгө, биеийн өндөр нам, хэлбэр хэмжээ янз бүр байдаг. Сүүлийн үед эртний Монголчууд чинь улаан, шар үстэй, цэнхэр, ногоон нүдтэй байсан юм аа. Иймээс одоогийн Монголчууд бүгдээрээ Хятад, Солонгос, Манжийн эрлийз гэсэн ойлголтыг түгээж байгаа хүмүүс мэр сэр байна л даа. Гадаад хүн байсан бол өөр, өөрсдөө Монголчууд байж яах гэж ингээд байдгийг ойлгодоггүй.
Хүүхэд бүрэлдэхдээ эцэг эхийн биеийн хромосомыг яг тэнцүү 50, 50% авдаг. Тиймээс нүд, үсний өнгө бол үеэс үед яаж л болж яаж солигдоно. Казакуудыг харсан ч тас хар үстэй, бор нүдтэй хүмүүс зөндөө. Харин эрэгтэй хүний гавлын яс, нүүрний хэлбэр нь эцгээс хүүд яг тэр чигээрээ дамжаад байгааг их олон хүнээс У-ДНК шинжилгээ авч фото зурагнуудыг харьцуулснаар мэдсэн юм.
Нэлээд дээр үед Халх Монголчууд өндөр xамартай гээд сонирхолтой материал уншиж гайхаж байлаа. Анн..., харин гадныхан бол хавтгай нүүртэй, том хацартай Монгол гэж л ойлгодог шүүдээ. Тэрэнд нь ч бид дасчхаж, юу билээ гэж бодож ч үзэхгүйгээр. Тэгээд тэр үеэс бас генотип, фенотип (гадаад шинж төрх)-ын хамаарлыг давхар ажаад явлаа. Тэгэхлээр тэр өндөр хамар гэдэг чинь энэ Чингисийн гэгдэх генийг тээдэг 37%-иас болдог юм байна.
Ихэвчлэн махчин шувууны хошуу мэт өндөр том, монхор, хянган хамартай хүмүүсийг бараг генийн шинжилгээгүйгээр олж болмоор. Бас xацар шанаа бусад Монголчуудыгаа бодвол тийм ч өргөнгүй.
Ер нь нийт Гаплогрупп С3 бүхий түрэг-монгол хүмүүсийн хамар нь их зөв хэлбэртэй байдгаараа навтгар, таруу юм уу онгорхой, хэлбэргүй хамартай бусад азийн орны хүмүүсээс ялгагддаг. Жишээ нь Дөрвөдүүд байна тийм ээ, хамар бол нэг их өндөр биш, гэхдээ их шөвх бөгөөд шулуухан нарийн хамартай.

Анн.... гэхдээ хацар
болоод эрүү өргөнтэй. Яахав магадгүй зарим хүмүүст иймэрхүү зүйл ярихлээр үнэмшилгүй дээрээ аягүй муухай санагддаг юм билээ. Гэхдээ энэ чинь антропологичдын нэг мэргэжлийн онцлог л доо. Тэрнээс би хүн өөлөөд байгаа биш тээ. Жишээ нь ЗХУ-н үед Михайл Михайлович Герасимов Сталины тушаалаар Доголон-Төмөр хааны Узбекстанд байдаг бунхныг нээгээд гавлын ясаар нь түүний нүүр, цээжин хэсгийг баримлаар босгосон байдаг юм. Гера́симовт нийтдээ ингэж хийсэн 200 орчим цээж баримал байдаг.
Ш.Баатар: Казак үндэстнийг түүхэнд хар киргиз гэж тэмдэглэдэг юм байна. Казакууд киргизтэй удмын сангийн хувьд ямар холбоотой вэ? Ер нь казак үндэстэн дотор хэдэн янзын угсаа гаралтай хүмүүс холилдон амьдарч байна вэ? Казакууд монголчуудтай удмын сангийн хувьд хэр ойрхон бэ? Хүннү талдаа хүмүүс үү?
Эсвэл Сяньби талын улс уу?
Б. Хэрлэн: Ийм асуулт тавьсанд их олзуурхаж байна. Мэдээж Монголчуудад төдийгүй Казакуудад эргэлзэх зүйл олон байгаа, гол нь хэл өөр учраас. Төв Азийг Хаант Орос Улс колоничилж эхлэх үедээ Казакуудыг Цагаан Кыргыз мөн Кайсак Кыргыз харин одоогийн Кыргызүүдийг Хар Кыргыз мөн Буйрут Кыргыз гэж ташаа нэрлэсэн юм. Казак, Кыргызийн хоорондын харилцаа бол Монгол, Ойрадын харилцаа шиг юм, нэгэн үе нэг төрд захирагдаж нөгөө үед нь хоорондоо тэмцэлдэж байсан.
Казак үндэстэн дотроо гурван зууттай. Гурван зуут маань гарал үүслээрээ төдийгүй төр барих эрх мэдлийн эрэмбээрээ ялгардаг. Бага зуутаас цэрэг баатрууд гардаг. Дунд зуутаас номч мэргэд, сурган хүмүүжүүлэгчид, болон зохиолч, яруу найрагчид төрдөг. Харин их зуут буюу 14-17-р зуунд бие даан оршиж байсан Цагаадайн Улсын тасархай Могулстан улсаас орж ирсэн аймгууд Казакстан улсын төрийг барьдаг юм. Эдгээр аймгууд Чингисийн үеэс уламжилж Их Ясса буюу Их Засаг хуулийн хэрэгжүүлэлтийг хариуцдаг байжээ. У-ДНК шинжилгээ их зуутын Монгол гарлыг баталж байгаа тухай өмнө дурдсан. 17-р зууны сүүлээр Зүүнгар Улсын Галдан Бошгот болон Ислам шашины Кожа лам нарын өдөөлгөөр Цагаадайн удам тасарч Могулстан Улсын бие даасан байдал алдагджээ. Иймээс 18-р зуунд Могулстаны аймгууд хэлэлцэж тохироод Зүчийн улсаас үүсэлтэй Казакын Ханлигийн гурав дахь зуут болсон юм.
Соёлын хувьд Казакуудтай Кыргызүүд, Каракалпакууд, Ногай нар хамгийн ойр. Манай Халх-Цахар, Буриад, Ойрад, Хорчин гэдэг шиг. Кыргыз бол нэн эрт үеэс бие даан оршиж ирсэн аймаг, яг Кыргыз аймгийнхан бол Казакуудтай ДНК-н холбоо огт байхгүй. Гэхдээ Кыргыз үндэстэний дунд Монгол гаралтай хүмүүс бас бий, Гаплогрупп С3 (8-16%). Жишээ нь Хорчи ноёны шууд удмынхан төдийгүй Баарингууд нэлээд байдаг гэдэг.
Таван жилийн өмнө Халимаг, Буриад, Хазара гээд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр яваад ороход - “Чи дутуу хайсан байна Их Монгол Улсынхныг ол...” гээд гаргаж байлаа. Тэр үед боломжгүй л гэж бодож байсан, би маш их хайсан шүүдээ. Харин генетикийн шинжилгээгээр Б. Лхагвасүрэн гуайн өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж болно. Мэдээж Хазара, Узбек, Каракалпак, Ногай, Кыргыз, Могул гээд орчин үеийн олон угсаатны бүлгүүдийн дунд Монголчуудын үр удам шингэж орсон байгаа. Тийм боловч зөвхөн цус генийн хувьд төдийгүй төрт ёс, ахуй соёл, сэтгэлгээний хувьд хадгалагдаж үлдсэн гол цөм нь бол Казакууд юм байна.
Генетикийн шинжилгээнээс ч өмнө Казакуудын дунд Шанышкылы (Хатиган, Хиад г.м), Дулат, Жалайр, Хонгират, Табын (Мангад г.м) зэрэг гарцаагүй Монголчуудтай холбоотой аймгууд байдгийг Казакын түүхчид мэддэг байсан. Одоо судалгаанаас харахад Казакуудын дунд байгаа Кипчак, Хар-Кидан, Мадиар-Харлук гаралтай гурван том аймаг, мөн бага хэмжээгээр тархсан Араб-Иран гарлын хүмүүсийг хасвал бусад бүх аймгууд Монголчуудтай холбоотой харагдаж байна. Харин ялгаатай тал нь гэвэл Монголчуудын 10% нь Индо-Европ зүгийн мтДНКтай бол Казакуудын 50% нь Индо-Европ мтДНК-тай. Өөрөөр хэлбэл эхийн талаасаа гэсэн үг л дээ. Бусад Хань-Хятад, Солонгос, Япон зэрэг үндэстэнүүдэд Индо-Европ зүгийн мтДНК ер байдаггүй.
Д.Цэрэндорж: Монголчуудын дээд өвөг угсаа гарлыг генетикийн хувьд тогтоох чиглэлээр хийгдсэн судалгаа байдаг уу, та бүхний хүрсэн үр дүн энэ талаар нэгдсэн ойлголтонд хүрэхэд нэмэр болох дүгнэлт байна уу?
Б. Хэрлэн: Манай Улсын Эгийн Голын хөндий, Ноён Уул, Дүүрлиг нарс зэрэг газруудаас олдсон дунджаар 2000 орчим жилийн настай булшнуудад гадны эрдэмтэд сүүлийн хэдэн жилд шинжилгээ хийлээ. Судалгааны дүгнэлтээр Гаплогрупп С3, Q, N, ба цаашилбал Европ хүний R (мтДНК нь U) Ү-ДНК илэрсэн. Тэгэхлээр Хүннүгийн үед бол Ар Монгол, Өвөр Монголын нутаг дэсвгэрт олон өөр язгуур угсаатай хүмүүс холилдон амьдардаг байж.
Харин бидний хийсэн судалгаагаар Их Монгол Улсын үед нэр нь бүртгэгдсэн Гурван Гол, Орхоны хөндий, Хөлөн Буйрд нутагтай Нирун, Хонгирадын төрөл, Хэрэйдийн төрөл аймгийнхан 100% Гаплогрупп С3 болох нь тогтоогдсон. Цаашилбал Ойрад, Онгут төдийгүй Казакын Yлы (Их) ба Кышы (Бага) Жүз (Зуут)-ийн олон аймгууд С3 байна. Иймээс энэ нь Хүннүгийн үеэс хойш Гаплогрупп С3 бүхий аймгууд аажмаар гарал өөртэй аймгуудыг шахаж гарган хилээ улам бүр тэлж төрт улсаа байгуулсныг баталж байгаа юм. Чингисийн ач Шайбаний удмын Абул-Гази хааны бичсэнээр Алунгоа эхийн гурван хүүхэд Исламын цаг тооллын 111 (729-731) оны орчим мэндэлжээ. Харин 735 он гэхэд Өвөрхангай аймгийн Орхон голын хөндийд Култегин, Билгэ хаан нарын булшны чулууг босгосон юм. Харин 742-744 онд Уйгурууд бослого гаргаж Хөх Түрэг Улсыг мөхөөсөн. Уйгурын Хаант Улс (742-848)-ыг Кыргызүүд мөхөөсөн. Дараагаар нь Монгол нутгийг Киданчууд харъяандаа байлгаж байсан байгаа юм.
Харин генийн шинжилгээгээр Кыргызүүд R1, Киданчууд О3 гэж батлагдсан байгаа. Ингэхлээр Монголчууд ба Казакуудын өвөг дээдсийг Хөх Түрэгчүүд, Есөн Огуз, Гучин Татар, “эртний Уйгур” зэрэг аймгуудаас хайх хэрэгтэй. Мэдээж хэрэг эцсийн хариуг зөвхөн манай Орхон голын хөндийд хадгалагдаж буй Хөх-Түрэгчүүдийн болоод “эртний Уйгур”-уудын булшийг олж ДНК шинжилгээ хийснээр мэдэх боломжтой.
Генийн шинжилгээнээс өмнө бол үндэстэн ястны гарал угсааг хэл шинжлэлээр тогтоодог байсан. Тиймээс хэл шинжээчид Монголчуудыг Кидан, Тоба нартай холбож үздэг юм. Харин Рашид ал-Дины Судрын Чуулганд Монголчууд Кидан, Хар Кидан Зүрчин, Нанхиад (Манжи) гэж дөрвөн Хятадыг хэлдэг гэж бичжээ. Генетикийн шинжилгээгээр Судрын Чуулганд бичсэн маш олон зүйлс үнэн болох нь батлагдсаар байна.
Д.Цэрэндорж: Тэгвэл эртний монгол овог аймгийн ДНК мөн гэдгийг генетикийн хувьд хэрхэн яаж тогтоох яг тэр овог аймагт хамаарана гэдгийг юугаар батлах вэ?
Б. Хэрлэн: Хамгийн түрүүнд эртний Түрэг, Татар, Монголчуудын удам мөн эсэхийг Гаплогрупп С3-т багтаж байгаа эсэхээр нь шалгана. Бидний мэдэх Гаплогрупп С3 бүхий Хэрэйд, Хонгират, Ойрад, Ихэрэс зэрэг аймгууд маань цөм 12 маркер дээр өөр хоорондоо төдийгүй дэлхийн аль ч угсаатантай давтагдашгүй хариутай. Харин маркер ихсэх тусмаа аймаг доторхи овгийн ялгааг олж харж чадна. Эрдэмтэд тухайн аймаг, овгийн маш олон
Ингээд одоо овог аймгаа мэдэхгүй хүн шинжилгээ өгөхөд тестийн хариуг нь бэлэн байгаа загваруудтайгаа харьцуулж үзнэ. Алдаа гарах боломж тун бага 5%-иас доош. Мэдээжийн хэрэг маш эрт дээр үед Монгол хүнд үрчлэгдсэн эсвэл Монгол нутагт нүүж ирээд удсан өөр Гаплогрупп бүхий хүмүүс ч манайд зөндөө байгаа. Ийм хүмүүсийг ч сүүлийн 200-н жилд ирсэн цагаачдаас ялгах боломжтой. Соренсон сангийн маш боловсронгуй хайлтын систем үүнд тус болдог юм.
Гэхдээ би хувь хүмүүсийг Ү-ДНК шинжилгээний хариунд их ач холбогдол өгөх хэрэггүй гэж зөвлөдөг. Гаплогруппэр гадуурхах бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс дор харгис, мунхаг үйлдэл. Харин масс миграцийн асуудал бол өөр хэрэг.
Маш олон судалгаануудын дүгнэлтүүдийг харьцуулж үзэхэд Казакууд, Оросын Буриадууд (Харин Монголын Буриадуудад Гаплогрупп N давамгайлдаг [45%-65%]), Халх Монголчууд, Халимагуудад Гаплогрупп С3-н доод хэмжээ нь 53%-57%, дээд хэмжээ нь 66-69%-тай байна.
Д.Цэрэндорж: Монгол туургатан болоод монголчуудынхаа удмын санг бүртгэх, судлах ажил одоо тэгвэл дэлхийн хэмжээнд ямар төвшинд байгаа юм болоо.
Б. Хэрлэн: Их өргөн хүрээнд явагдаж байгаа шүү, 1990 оноос эхлээд хийсэн. 2000 оноос харин яг У-ДНК-г голчилж судалдаг болоод байна. Оросын цөөн тоот үндэстэнүүдэд маш олон удаа У-ДНК судалгаа хийсэн одоо ч эрчтэй үргэлжилж байна. Бас Казакстанаас овог аймгаа яг сайн мэддэг хүмүүс шинжилгээ өгч байна. Би хувиараа хэд хэдэн онцгой гэж үзсэн хүмүүсээс шинжилгээ авсан байгаа. Түрүүн манай улсаас нийт 700 орчим хүн шинжилгээ өгсөн гэж хэлсэн. Даанч тэр нь ач холбогдол багатай, нэг ч хүний ургийн овгийг асуугаагүй байгаам. Зөвхөн 1997 онд Монголын Буриадуудад хийсэн судалгаанд л хүмүүсийн овгийг Хубдууд, Бодонгууд гэх мэтээр ангиллаж авсан байна. Тэгэхдээ нийт шинжилгээний дүнгүүдээ харьцуулаад одоо ном бичиж болохоор их мэдээлэл цугларлаа.
Одоогийн байдлаар Найман, Кипчак, Хорь-Түмэд, Хатагин, Дулат, Барлас, Хэрэйд, Онгут, Хонгират, Ихэрэс (Буриад), Ойрат (Дөрвөд) гээд маш олон аймгуудын У-ДНК-г тогтоож чадсан. Харин яалт ч гүй шинжилгээнээс маш их хоцрогдоод байгаа нь Өвөр Монгол л байна даа. Гэхдээ ерөнхий тойм байгаа. Өвөр Монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15%-иар бага байна. Тийм боловч Өвөр Монгол болон Халх Монголын бүрэлдэхүүнд яг ижил гаралтай эртний Монгол аймгууд хуваагдан оржээ.
Өөрөөр хэлбэл 12 маркертай тестерийн хариунаас хараад Өвөрлөгч үү эсвэл Халх уу гэж ялгаж чадахгүй. Харин Ойрад, Буриад, Алшын хүнийг бол ялгаж чадна. Гэтэл 12 маркертай тестерээр Ирланд, Англи, Шотланд хүмүүсийг хооронд нь ялгах боломжгүй байгаа нь манай нүүдэлчин аймгууд Ирланд, Английн хуваагдлаас ч өмнө бие даан аймаг болж хөгжицгөөсөн нь илт байна. Өвөр Монголчуудын Ү-ДНК-г хуучин хошуу нутгийн ангиллаар нь бүртгэж авах зайлшгүй шаардлагатай болов уу. Жишээ нь Өвөр Монголын гадна талд Горлос, Дөрвөд, Фушин, Харчин гэж дөрвөн жижиг өөртөө засах тойргууд байдаг. Тэнд амьдардаг Монголчуудын У-ДНК-г судлаад дотогш нь татах л хэрэгтэй байх л даа.
Ш.Энхбаяр: Бидний иргэний үнэмлэх дээр байдаг “овог” гэдэг бичилт дэндүү ерөнхий таамаг төдий зүйл болжээ. Жинхэнэ ургаа мэдэхгүйгээс болж олон монголчууд өнөөдөр зохиомол овгийн нэртэй болсон. Бас саяхан нэг сонин дээр "Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдэж оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд олширч байна” гэсэн нийтлэл гарсан байна. Ер нь энэ асуудлаас ангижрах нэг хариу нь ДНК тест биш үү?
Б. Хэрлэн: Нийгэмд санаатай ба санамсаргүй байдлаар хэт дэвэргэсэн айдас түгшүүр тараагдаж байдаг. Цус ойртолт бол тийм жишээнүүдийн нэг, хүн амын эрлийзжилт ч мөн ялгаагүй. Цус ойртсоноор уураг, ДНК, эд эс өвчилчихнө, гэмтэнэ гэсэн үг биш. Тиймэрхүү өвчлөлүүд бол химийн хортой бодис болон хүчтэй физик нөлөөллөөс л үүснэ. Харин цус ойртоход учрах аюулыг тайлбарлъя. Ген болгонд хоёр аллель байдаг. Тэр нь доминант (давамгайлагч) рецессив (давамгайлагч бус); доминант доминант, эсвэл рецессив рецессив гэж хосолно. Эд эс бүрэлдэхдээ доминант рецессив хослолын доминант аллелын мэдээллийг л угсардаг. Харин рецессив аллелын мэдээлэл нь зөвхөн далд хадгалагдаж үлддэг. Хүн хос аллелуудынхаа нэгийг нь эцгээсээ нөгөөг нь эхээсээ авна.

Байгаль эхийн хайр хишгээр ихэнхи өвчний аллелиуд рецессив шинж чанартай байдаг. Харин яг адилхан аллелуудтай хоёр хүн суухад рецессив рецессив аллель бүхий ген үр хүүхдүүдэд нь бий болох магадлал 25%-иар өснө. Удамшлын өвчин гэж энийг л хэлж байгаа юм. Монголд үеэлүүд хоорондоо сууж эхэлтэл удамшлын хүнд өвчлөлүүд огцом нэмэгдэхгүй гэж бодож байна. Уг нь болж өгвөл долоон үеийн хамаатнууд дотор суулгахгүй байх хэрэгтэй л дээ.
Гэхдээ бодоод үз, хэрвээ удамшлын өвчин тийм хурдан илэрдэг байсан бол Монголоос цөөхөн хүн амтай, ганц хоёрхон овог /аймгаас гаралтай мөртлөө сүүлийн 300-400-н жилийн туршид хоорондоо гэрлэж ирсэн Монголын Казакууд, Оросын Буриад, Оросын Хальмагуудад өдийд эрүүл хүн байхгүй байх байсан шүүдээ. Харин Английн Пакистануудад бол эмээ өвөө нь үеэл, ээж аав нь үеэл хүүхдүүд зөндөө байна (нийт гэрлэлтийн 55%-нь үеэлүүдийн хоорондын гэрлэлт). Тийм гэр бүлүүдийн дунд харин маш хүнд, урьд нь тэмдэглэгдэж байгаагүй айхтар өвчин туссан хүүхдүүд олширчээ.
Өвөг дээдэстэйгээ харьцуулахад бид овог, аймгийн ангилал; ураг төрлийн харилцаанд тун бага ач холбогдол өгдөг юм байна. Ер нь Ү-ДНК шинжилгээний тусламжтайгаар бүх хүний овгийг тодорхойлох боломж бүрэн байна. Би өөрөө шинжилгээг нь авсан хүмүүстээ шинэ ургийн бичиг батламж хийж өгнө. Тэгээд тэрийгээ өргөжүүлэх боломжийг хайна даа. Ер нь бүх зүйлийг төрөөс хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал улс хөгжихгүй л дээ.
Нирун аймгынхны түүхэн товчоонуудад бичиж үлдээснээр Монголчууд аавын аавыг (Өбөка), өбөкын аавыг (Элинчиг), элинчингийн аавыг (Уддай), уддайн аавыг (Буда-уку), буда-укугийн аавыг (Будтай), будтайн аавыг (Дутакун) гэдэг байжээ. Тэгэхлээр тэр үеийн Монголчууд өөрөөс дээшхи долоон үеэ яг мэддэг байж. Энэ эртний нэршлийг ургийн бичигт оруулвал их зүгээр байна, харин одоохондоо эдгээр үгсийн утга нь юу болохыг сайн мэдэхгүй л байна.
Ш.Энхбаяр: Чингис хааны ДНК-г судлан тогтоох нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ? Үүнийг тогтоосноор түүхэн дэх эргэлзээтэй олон асуудлын хариу олдоно гэж та бодож байна уу?
Б. Хэрлэн: Түүxийн туршид Монголын төдийгүй төв азийн түүхэнд улс төрийн нөлөөгөө тэлэх гэсэн хүмүүс Чингист “хайр зарлаж” ирлээ шүүдээ. Тэдний зарим нь алтан ургийхнаас бэр богтолж/буулгаж, нөгөө хэсэг нь Чингисийн угсааныхныг хүйс тэмтэрч байсан. Далай ламын хойд дүр гэдэг шиг шашинаар дамжуулж Чингис Хааны хойд дүр болон тодрох явдал ч байлаа.
Түүх ер нь давтагддаг гэдэг. Давтагдсан жишээнүүд ч маш олон бий. Хамгийн гол нь ингэж Чингисийн удам судар, гарал үүслийг ихээр гуйвуулсан эсвэл Чингис хааны нэр төрийг гутаан доромжилсон, Чингисийг мартагдуулахыг хүссэн он цаг бүхэн түүхэнд Монголын төдийгүй төв азийн нийгэм улс төрийн хамгийн их үймээнтэй, ард түмний цус асгарсан, ядарч доройтсон мөчлөгүүдтэй гарцаагүй давхацдаг. Чингис гэдэг үг ердөө найман зуун жилийн өмнө амьдарч байсан нэг хувь хүнийг илэрхийлэхээс гадна нүүдэлчин Түрэг-Монголчуудын нэгдсэн төр, эв нэгдлийн эрмэлзлэл болон зориг зүрх, хүч чадлын гал дөлийг асаан бадрааж байдаг мөнхийн гэрэлт од гэдгийг гадныхан ч олоод харчхаж. Тиймээс Чингис Хааны ургийн бичиг за тэгээд орчин үед генийн кодыг нь сахин хамгаалах нь үе үеийн түүхчдийн эрхэм үүрэг мөн болов уу гэж би бодож байна. Чингисийг алдах нь төрөө алдахаас өөрцгүй болов уу.
Мөн мэдээж хэрэг түүхийн ээдрээтэй олон нууцуудыг тайлах тийм ээ. Жишээ нь Зүчи Чингисийн хүү мөн үү биш үү, Доголон Төмөр хаан Барлас овгийн Монгол хүн мөн байсан уу биш байсан уу гээд. Туркууд бол жишээ нь Төмөр Хааныг Монгол байсан гэж хүлээн зөвшөөрдөггүй шүүдээ. Энэ бүх эргэлзээг генетикийн судалгаа тайлж чадлаа.
Энэ дашрамыг ашиглаад У-ДНК тест өгсөн бүх хүндэт оролцогчиддоо болон надад шинжилгээ авахад маш их тусалсан Бэсүдийн Билгүүн, Сартуулын Төгөлдөр, Шарайдын Ууганбаяр, мөн Хонгорзул нартаа маш их баярласнаа илэрхийлье. Түүнчлэн миний хийсэн судалгааг бага гэж гололгүйгээр ач холбогдол өгч, цаг зав гарган үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрласан Энхбаяр, Цэрэндорж, Баатар та гурван ахдаа чин сэтгэлийн угаас талархъя.
Ярилцлагын маань эхний хэсэг уншигч таны сонирхолыг татаж эрэгцүүлэн бодох эргээд асуух зүйл гарсан байх гэж найдаж байна. Дараачийн удаад Эртний монгол овог аймгуудын өв соёл, нууц (ил) билигдлүүдийн тухай мөн Манж,Төвд, Хаант Орос, Монголын ханлигуудын харилцааны талаар болон даяаршин буй өнөө цагт олны анхаарлын төвд ороод байгаа уугуулшлын асуудал, нармай монгол үндэсний үзэл санааны тухай судлаач бүсгүй өөрийн бодол саналаа та бүхэнтэй хуваалцах болно.

Та бүхэн сонирхсон асуултаа дараах Имэйл хаягаар Б. Хэрлэнд шууд илгээх боломжтой: sydalgaa@gmail.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Мөн доор сэтгэгдэлээ бичиж үлдээнэ үү? Манай сэтгүүлийн Имэйл хаяг: zamdaan@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү