Saturday, October 24, 2015

Би Монгол хvн


Би монгол хvн. Энэ vг хэдий дєгємхєн (богино) боловч миний чихэнд хєгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нvдэнд шижир алтаас илvv гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илvv мэлчигнэм (мэлтэлзэм) санагддаг. Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг vзэж, адасган дээр єнхрєєд, эвэр угж vмхэж монгол гэрт боожсон би “-Би монгол хvн” гэдгийнхээ утгыг бодуутаа хvчтэй шажирган сэтгэлээр хєвчлєгддєгсєєн.
Монгол хvн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертєнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг vзэхдээ зэрэг хоймор суугаад оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чєдєр ємсгєж байгаа євгєд минь, тулганы зvvнтээ цомцойж суучихаад сvvгээ хєєрvvлж байгаа настай эмгэд минь, энэрэнгvй сайхан харцаа энхрий vрсийнхээ зулай дээр тусган хєхvvлж байгаа залуу эхчvvл, уурга чирсээр зvлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бєртєлзєх шиг болоод л байдаг. Єнгє єнгийн утсаар сvлжин нэхмэлдсэн эрээн хивс шиг єргєн уудам тал цайдам, єндєр єндєр хэрэм мэт сvндэрлэн боссон асгаг хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бvрхсэн их их говь балар, таана, сувд, мана, шvр, болор мэт тал дvvрэн бємбєлзсєн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн vvл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хєл нvцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхны хэрэг шиг тодхоон. Хєр цасан дундуур туулай тууж наадсан минь зураг радионы vзэгдэл шиг илхээн. Энгэрээ холилцон барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр бvгдээрээ санааны минь тольд мєнхийн цовоо дvрээ vлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, vндсэн аяга, гэрийн сvvдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур, сэтгэл зvрхний минь єнгє ялгарам солонгорсон мєнхийн зургийг бvтээдэг. Надаар л хэлvvлдэг юм бол энэ зургийг ямар газрын vзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргvvн болох юм аа. Тєрсєн нутгаасаа тvмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь тємєр гинжээр аргамжсан мэт эргэдээд байдаг нь миний Монгол орон.
Хангинан цуурайтсан монгол хєгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангуй сэтгэл минь борооны дараах цэлэмсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгvй хєвєлзєєд л байдаг. Хvний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дvvтэйгээ анх ханьсахад ч тєрєл садан шиг л дотнохон байдгийм. Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бvхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бvрхэгрээрээ архиа нэрээд бvлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцасаа ємсєєд сvv саалиа идээд морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний vндэстэн. Алт мєнгєн тэвнийн сvвэгчийг алдалгvй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бєхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдaн морьтой, мєн ч миний vндэстэн. Євсний соргог, усны тунгалгийг дагаж нvvдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг. Aливаа сайхны ерєєл бvхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагааны чанар бvхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хєдєлмєрч зан дадгал бvхэн монголчуудын дотор бий. Би бол Чингисийн vрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр vvссэн мэт омoгшилтой санагддаг юм. Энэ vед, яг энэ vед ямар нэгэн хvн намайг “-Чи бол Монгол хvн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол vндэстэн бол бvх ертєнцийн vй тvмэн vндэстний доторх ид хvчтэй нь, итгэл зоригтой, ирээдvйн vзэсгэлэнтэй vндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд єєрийн улс тєр аж ахуйтай, байснаар барахгvй vнэт эрхэм соёлын тvvхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бvрэн, vсэглэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертєнцийн соёлын гялалзсан сувраганд Монголын Нууц Товчоо, Жангар, Алтан Товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ vзvvлсэн.
Би монгол хvн. Би эх орондоо хайртай. Би тvvнийг тэвэрнэ, би тvvнийг vнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хєлийг нь тэврээд магнай дээр нь vнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана.
Би монгол хvн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад тvмэн vндэстэнд нєхєрсєг байдаг. Гэхдээ бусад тvмэн vндэстний зан цатгалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамaгц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гvйцэд ойлгодог. Гэтэл, гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арчичихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан єнгєрєєд бараа нь тасрах гэж байна гэж урамгvй дуугарна. Хvн нисэж байна, бид мєлхєєд алхаад болно. Эх орны одоогчлол, эрин цагийн шинэ vрээр манийгаа дууданхан байна шvv дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад тvмэн vндэснvvдтэй адилаар бусад тvмэн vндэстнvvдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л, бас цаашаа давшина гэе.
Би монгол хvн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ vгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад тvvний хvнд хєнгєнийг хэмжиж дийлэхгvй. Амь насны нийслэл болсон зvрхэн дотроо тавиад хєдєлгєж vзвэл сая тvvний хvнд хєнгєнийг жишиж мэдэх юм аа. Тvvнд єнгєрсний бvтэц бий, єнєєдрийн цогц бий, ирээдvйн тєлєв бий. Ингэхлээр энэ vг бол зєєлєн уруулын зvгээр нэг хєдєлгєєн тєдий биш юм aa. Ингээд л бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм. Хvний сэтгэл чухам ямар vед хамгаас илvv хєдєлдєг болоо. Баярласан vед vv, зовсон vед vv, эрмэлзэлтэй vед vv, эсвэл горь тасарсан vед vv. Аль vеийн сэтгэлийн догдлол хамгаас илvv vнэтэй болоо. Зєвхєн би монгол хvн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шvvрс алдаад л зогсчихож болно уу. Манай хариуцлага vvнд л оршино гэж vv. Нэн чухал нь юунд оршино вэ. Би энэ vгтэй хэр тэнцэнэ. Та энэ vгтэй хэр тэнцэнэ. Хэн энэ vгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ vгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдvгээр биеэр тєлєєлж чадна вэ? Манай євєг дээдэс энэ vгийг vvдэн бvтээсэн. Манай ахмад vеийнхэн энэ vгийг хамгаалж, хєгжvvлээд одоод залгуулсан. Бид vvнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зvрхээрээ сэргэг тосож авна уу. Ингэж л бодмогцоо би бас хацраа алагдалтай болж, манарчих алддагсан. Тvvхээ ярих аргаар омогшлын єв болгочихоод, эсвэл єлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж vv. Зvрхэн дээрээ зvv гєнжчихєєд євдєхийг мэдэхгvй хvний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм. Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь vзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хvчтэй догдлол байвч гvнзгий бодлогогvй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хvvхдэдээ л бар, хvvхэд нь идэхдээ л бар юм бол “Би бол монгол хvн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ vv. Тvvхийн энэ хамгийн чухал шат vед манай vндэстэн бусад тvмэн vндэстнээс хоцрохгvйгээр євєрмєцєє єнгє будагтай хувь нэмрээ vзvvлэхээ чармайхын тєлєє бид бvгдээрээ хоолой нийлvvлэн уул усандаа цуурайттал “Би бол монгол хvн” гэдгийхээ ухааныг гvйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хvрэхээр тэмцэцгээе. Хэн хэрвээ хvчир бэрхшээлийн ємнє нугарч, хєдєлмєр тэмцлээс шантраад нойрмог зvvрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хvн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хvргэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол vндэстний vрс мандах нарны дор тvмэн цэцгийн хvрээлэн дотор ах дvv нартайгаа хамтаар ялалтаа билэглэх сайхан цаг vе мєн.
Єєлд овогт зохиолч Лигдэн
.
.
Цахарын зохиолч Лигдэн
Єєлд овогт Лигдэн гуай Євєр Монголын Шилийн гол Аймгийн Хєвєєт шар хошууны ханын ар гэдэг газар 1943 оны 7 сарын 23 д малчин Базарширчинчоогийн отгон хєвгvvн болж тєржээ. Хар бага наснаасаа хал зовлон амсаж, ядуу амьдралд давтагдан єссєн учраас, хvчтэй бэрхшээс хойш ухардаггvй цєс зоригтой хvн болж хvмvvжсэн байна. Ухаа орсон цагаасаа ном сударт бахтай хvн байжээ. Ахаа дагаж Шилийн гол аймгийн хэдэн сургуулийг дамжин сурч, 1964 онд Євєр Монголын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орсон байна. 1966 онд Лигдэн гуай их сургуульд 3 дугаар дамжааны оюутнаар сурч байсан vед, Хятад улс даяар vймсэн “Соёлын их хувьсгал” эхэлж, хичээл сургууль тасарч, 1970 онд их сургууль тєгссєн нэрээр ажилд орсон байна. Лигдэн гуай багаасаа уран зохиол сонирхож явдаг байжээ. Оросын алдарт зохиолч Гоголь бол тvvний хамгийн анхны шvтээн нь байв. Их сургуулийн оюутан байсан vеэсээ шvлэг бичиж сонин сэтгvvл дээр нийтлvvлж, уран зохиолчийн зам руу алхаж эхэлсэн байна. Лигдэн гуай 80-аад оний эх болтол голдуу, шvлэг найраглал бичдэг байж. 1978 онд “Шидэт толь” гэдэг шvлгийн тvvвэр анх хэвлvvлж, 1981 онд “Гайхамшигт ав”, “Мєнх зул”, “Гучин гурван алтан vрийн домог” гэдэг гурван шvлгийн тvvвэр ном анх хэвлvvлж, уншигчидийн анхаарал сонирхлыг татсан байна. Євєр Монголын утга зохиолын дээж болох "Єнєр цэцэг" сэтгvvлийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөнийхөө амралтанд суусан . 1989 онд хоёр орны харьцаа сайжрах тэр агшинд аавын урилгаар Улаанбаатар хотноо хєл тавихад нь нvvр учирч, яриа хєєрєєг нь сонсож явлаа. Тэрээр Євєр монголчуудыг "Хvнэн шугуйд тєєрєє нь vгvй Монгол" гэж тодорхойлон ярьж байсан нь сэтгэлд тод vлджээ. Лигдэн гуай нутагтаа буцаад "Нар саран доорх Монгол орон" нийтлэл бичиж, хэл аманд нэлээд орооцолдож байсан гэж дуулдсан юм. Энэ удаад эрхэн зохиолчийн сэтгэлдээ тээж явдаг ийм нэгэн ачааг уншигч танаa толилуулья.
Шинэ vсгэнд буулгасан Ш.Баатар Shirchin Baatar
.
Замдаан сэтгvvлийн 18 дугаарaас
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан
2004 оны 3 сарын 8

Women of the Mongol Court

Women of the Mongol Court
Morris Rossabi
These edited notes were taken from a lecture by Morris Rossabi, presented as part of the lecture series in conjunction with Mongolia: The Legacy of Chinggis Khan, an exhibition at the Denver Art Museum.
This material includes reasons for successful Mongol expansion, the role of Mongol women during the conquest, and the significance of the Mongol conquest in world history. It is good to keep in mind that modern Mongolia is three times the size of France and has a population of 2.2 million people. Professor Rossabi teaches at Queens College and Columbia University and is on the Editorial Board of the Journal of World History. He reads thirteen langauges and does research in nine of them. These notes were transcribed by Heidi Roupp from his lecture. Inaccuracies are hers, not Professor Rossabi's.
The most important accomplishment of Chinggis Khan was uniting the Mongols not so much by conquest but by bringing together Mongols who were scattered throughout the country in the desert of the south, in the steppe lands of Central Mongolia, and in the forested and mountainous regions along the northern frontier.
How were the Mongols able to establish the largest contiguous land empire in world history?
The Mongol Empire stretched from Korea and the Pacific all the way over to Georgia, Armenia, and Hungry. How were the Mongols able to establish such an empire with a population of 200,000 when China alone had a population of 100 million? The Mongols united at a time when disunity prevailed throughout Asia. As Chinggis Khan started his invasions, China was disunited, fragmented, and relatively weak. Similarly Central Asia was fragmented into a series of khanates and city states. In the Middle East, the Abbasid dynasty that ruled from Baghdad for five centuries was also declining. Southern Russia was a series of city states. There was no central government controlling the area. In a sense the Mongols were successful because there was a power vacuum in most of these regions.
The Mongols had other advantages. The Mongols had a powerful military force based on the horse. They had the mobility to initiate full scale attacks, invasions, and hit and run raids. If they met a formidable enemy, they could retreat quickly. Another factor that led to their success was that the Mongols never had any intention of creating an empire. Each one of Chinggis Khan's discrete attacks was based on specific circumstances such as trade disputes or the treatment of Mongols or Mongol merchants. One of his first campaigns was directed at Yanjing (modern Beijing) in northern China. It was one of his greatest successes. In 1215 he laid siege to Yanjing, the capital of the Jin Dynasty, and succeeded in taking it. But instead of capitalizing on that victory to control northern China, when he got what he wanted, he simply went back to Mongolia. He barreled through Central Asia in a period of five or six years because of a dispute over trade. When he had conquered the whole territory, instead of going further west, he returned to Mongolia. Chinggis Khan did not have any vision of becoming a world khan.
.
Why did the Mongols leave Mongolia in the first place and head both south and west if they had no conception of world domination?
.
First the Mongols as nomadic peoples were dependent on trade with sedentary folk. The Mongols and other nomadic peoples had a fragile economy. They never accumulated a surplus because they couldn't carry a surplus. If their animals got diseased or killed or if the animals couldn't get grass because of a bad winter, the Mongols had no reserves. So they depended on trade with the Chinese to get grain and other products they needed. The Mongols didn't have much of an artisan class in thiis initial period. The Mongols needed trade to acquire the products made by artisans. The Chinese, on the other hand, didn't need things the Mongols provided so there was an inequitable economic relationship. In 1200 A.D. the dynasty that controlled Northern China reduced trade with the Mongols. The Mongols had to attack to survive.
The second explanation has to do with the climate. In 1974 a group of historical climatologists determined that from 1180 to 1290 the mean annual temperature of Mongols declined, not a lot, but enough that the growing season was reduced. Less grass forced the Mongols to move. At that point Chinggis Khan began organizing the tribes. This was probably his greatest accomplishment. It is almost impossible to unite nomads because the optimal size of nomadic groups is a tribal unit. A tribe is relatively small to allow groups to find grass for their animals. It is very difficult to persuade tribes to come into a supratribal group, a confederation, large enough to pose a challenge to a sedentary civilization. Chinggis Khan was able to do that. In 1206 all of Mongolia was under his rule. By the end of his life in 1227 he had conquered a limited territory. He was not the great conqueror but he fostered the Mongol Empire. It is really the second and third generations who expanded Mongol holdings.
.
How did women play a role in Mongol invasions and expansion?
.
In a nomadic society each member of the society was critical to the survival of the group. Another explanation for Mongol success is that women played a very important role in the economy, they took care of the animals if need be. The Mongols had total male mobility for warfare. This made the Mongols a more daunting force than they might have been. Women also played a role in the military. Many women who actually took part in battle were mentioned in Mongol, Chinese, and Persian chronicles. Women were trained for the miliatry. Mongol women had rights and privileges that were not accorded to most East Asian women. Mongol women had the right to own property and to divorce. Although we don't know about ordinary Mongol women, we do know about prominent Mongol women among the elite. They were mentioned repeatedly in Mongol, Chinese, and European chronicles of the 13th century.
.
SORGHAGHTANI BEKI
Probably the most famous of these women was Kublai Khan's mother, Chinggis Khan's daughter-in-law, Sorghaghtani Beki. She is mentioned in so many sources as one of the great figures of the 13th century that we are assured that she was as remarkable as she is portrayed. European missionaries who visited the Mongols in the middle of the 13th century remarked that she was the most renowned of the Mongols. Persians wrote about her. A Middle Eastern physician wrote that "if I were to see among the race of women another who is so remarkable a woman as this, I would say that the race of women is superior to the race of men.
She set the stage for all four of her sons to become khans. Although she herself was illerate, she recognized that her sons had to be educated. Each one learned a different language that the Mongols needed in administering the vast domain that they had conquered. Although she was a Nestorian Christian, she recognized that if the Mongols were to administer this vast empire that they had subjugated, that one of the ways of doing so was to ingratiate themselves to the clergy of these various religions. So she and her sons protected and provided support for each of the religions within the Mongol domains. She supported Muslims, Buddhists, and Confucianists. She introduced her son Kublai to the ideas of Confucian scholars to help him understand and be prepared to rule China. Her third contribution to Mongol rule was that she recognized that pure exploitation of subjected peoples would make no sense. Ravaging the economy of the conquered territories would ultimately be self defeating. Instead of turning China into one big pastureland, she supported the Chinese peasantry. If the Mongols bolstered the local economy, eventually that would lead to increased production and increased tax collections. Each of her sons followed the same philosophy. Religious toleration, support of the religions, support of the indigenous economy, and literacy--all proved crucial to her son Kublai, the man who really bridged the transition form nomadic steppe conquest to governance of the domains the Mongols had conquered.
Kublai identified with the Chinese. He realized he would have to make concessions to the Chinese in order to rule China. There was no way for the Mongols to succeed on their own. 100 million people can't be ruled with a couple of tens of thousands Mongols. Mongols had no experience collecting taxes. In order to get that support from the Chinese, he began to act like a typical Chinese emperior. In the 1260's he began to restore Confucian rituals to the court. He moved the capital from Mongolia into China. He was responsible for selecting the site of Beijing as the site for the center of the Mongolian Empire. He patronized painting and painters in the Chinese tradition and supported Chinese drama. Chinese theatre went through a tremendous cultural efflorescence during Kublai Khan's era.
.
CHABI
In all of these efforts he was helped by his wife Chabi who played as important a rule as his mother had done. Chabi supported Tibetan monks who began converting the Mongol elite to Tibetan Buddhism. When Kublai conquered southern China, Chabi was influential in preventing revenge. She took measures to maintin the Song imperial family, to provide them with funds and a palace, not to enslave them or kill them. She too played a critical role in Mongol rule.
.
KHUTULUN
One other extraordinary woman in Kublai Khan's era was Kublai's niece Khutulun. She relished the military life and loved combat. She even impressed Marco Polo who described her as so strong and brave that in all of her father's army no man could out do her in feats of strength. Her parents were a little concerned when she didn't marry by the age of 22 or 23. They were constantly beseeching her to enter into a marriage arrangement. She said she would only consent if a prospective suitor bested her in a contest of physical strength. She agreed to accept any challenge as long as the young man gambled 100 horses for the chance to beat her. Within a short time she accumulated about 10,000 horses. Finally a very handsome, confident, skillful young prince arrived at the court to challenge her. He was so confident of victory that he gambled a thousand horses rather than just the 100 she demanded. He bet he could beat her in a wrestling match. The night before the contest, Khutulun's parents implored their daughter to let herself be vanquished. But she would have none of that. She said that if she were vanquished in a fair contest, she would gladly be his wife but otherwise she wouldn't do it. So on the day of the wrestling match, the contestants appeared pretty evenly matched. The combatants grappled for quite a time. Then in a sudden movement, she flipped the prince over and won the contest. The prince took off and left the 1000 horses behind. She actually never did marry. She accompanied her father on all of his compaigns.
While some of the stories may be hyperbolic, what they are telling us is that women in the elite were confident, were not about to be bowled over by men, and played an important role in Mongol society. There is so much emphasis on women playing military, political, and economic roles in this period that we're fairly sure this stretched beyond the elite woman. It trickled down to the ordinary women as well. Interestingly enough by the 14th century, there are no more Mongol women playing roles as leaders. They become increasingly acculturated. In the next generation after Kublai Khan, the daughters and granddaughter of Kublai Khan are no longer as prominent. They began accepting some of the restraints imposed on Chinese women. In that sense, in that sense alone, the Mongols were very much influenced by China.
.
What was the significance of the Mongol Conquest in world history?
.
The Mongols brought the East and West together. For the first time the Europeans were in touch with East Asia. Not just Marco Polo but many Genoese and Venetian merchants as well as Persian astronomers and doctors came to Chna. In fact, four Persian hospitals were started in Beijing in the 13th century. The exchange of textiles and artisans influenced the art and culture of all Asia. The tremendous flow of ideas, of products, of people that occurred in the 13th and 14th centuries is the most important contribution the Mongols made.
For a lesson or a list of suggested sources on the Mongols, please check t

Saturday, October 3, 2015

Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн Төр засагт хандсан захидал...

1. Санал нийлж байна.
2. Захидал гэдэг ийм л байдаг даа. Бид захидал гэдэг зүйлийг мартаад их хялбархан мессеж гэдгээр энэ үнэтэй зүйлээ орлуулах болж...
.
"...Захидал гэдэг уг нь амар мэндийг эрж эхэлдэг шиг санагдана. Гэтэл би тэгж бичиж эхлэх гэсэн чинь яагаад ч юм болж өгдөггүй ээ!
-Юу л болж байна даа! “Дэндүү зоргоороо” дээдэс минь гэж захидлаа эхлэе. Бичсэн захидал ихэнх тохиолдолд хариу нэхдэг. Миний бичсэн “тэнэг” захидалд та нар хариу өгөхгүй л дээ! Тийм зав, сэтгэл хоёр та нарт байхгүй. Хойшид хийх бүтээх ажил чинь миний захидлын хэсэг бусгийн хариу болох болов уу? гэж бүдэг найдна.
Надад: Энэ үед энэ хүн юу дуугарах бол? гэж хүлээх цөөхөн хэдэн уншигч түмэн байдаг юм. Та нар уншдаггүй юм аа! гэхэд тэр хэд минь уншиг дээ! гэж бодлоо.
Даанч дээ! гэсэн цөхрөл, мухардал, бухимдал энэ захидлыг надаар бичүүлсэн.
Сүмийн гадаа нохой хуцахыг, сүмийн дотор үл сонсоно... гэдгийг мэддэг атлаа... бие, сэтгэлээ татаж эс чадав.
НЭГЭН ЗҮЙЛ
“Шүүгч - гэдэг ярьдаг хууль
Хууль - гэдэг ярьдаггүй шүүгч...”
Цицерон (Марк Тулли)
(106-43 он МЭӨ)
“Гэмт” хэн боловч “зэм” эдэлдэг, жам ёс хууль дүрэм долингоршихоор засаглал ийм болдгийг өнөө цагт бидний монголчууд эдэлж байна. Аливаа буруу дараа нь ялгүй байдгийг анзаарсан хүмүүст, буруугаас айх айдсын хэмжээ, хүн ёсны хэмжээ үгүй болж, ичгүүр сонжуургүй зэрлэгшилд идээшдэг... Ийм үед буруугийн “зөв”-д багтаж зэм шийтгэлд үл өртөх дөт зам “дархлаа” эрх мэдэлт дээдсүүдэд илүү оногддог...
Ийм тохиолдолд доодос эгэл хүмүүс зэмийг “олон дуслаар” эдэлнэ...
Алаггүй хууль, авлигагүй засаглалыг ард түмэн хүсч байгаа ч, энэ хүслийнхээ мөн чанарыг үзэх битгий хэл мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.
Цуурайтсан хэрэг дуулиан элэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ...
Эцсийн эцэст, бүгд холбогдохын учир, хорыг нь гаргаж, илрүүлж байна... гэсэн “ховс” үйлдэж, “золиос”-оо эргэж авардаг нэгэн зүйлийн “дом” юм бол уу? гэж бодогдоно...
Тэдний шархыг “өршөөл” хэмээгч долоож эдгээнэ... Гэмээ нуух шиг нууж чадсан дотроо “шархтай” хөөрхийс том агуулахын олон нүхтэй, хөеө ихтэй “харх” мэт, нүдээ гөлөлзүүлэн далд сүлжээ, хуйвалдаанаар ширээсэн бамбай дороо нуугдаж байна.
Он цаг тэднээс хариугаа авна гэдэгт найдахаас... Энэ нь өрөвдмөөр найдлага. Хүмүний нас зуурхан... Ийм муухай энэ он цагийг үзэлгүй бурханд одогсдод атаархмаар эгшин тохиох юм. Нүгэл байгаа даа! Үхлийг аз гэлтэй биш дээ!
Аргаа барахад л ингэж бодогдож байгаа нь тэр. Их хэлмэгдүүлэлтийн гучаад онд ийм цагийг үзэхгүй үхэх минь яалаа! гэж ард түмэн гаслаж байсан гэдэг...
Дээр өгүүлснийг минь улиг гэж үзье! Хэн бүхний ярьдаг хэлдэг зүйл гэж... Сайн зүйл хөгжиж нарийсахын хэрээр үүнтэй уялдан муу зүйл зэрэг улам хөгжиж нарийсдагийг мартаж болмооргүй. Сайн муу хоёр нэг л хөрсөнд ургана. Их багаараа л ялгагдана. Намын харьяалал “ураг удам” элэгсэг таашаал, нутаг ус, тал тохой, танилаар тавигдсан ажлаа хийж чаддаггүй мэддэггүй атлаа, дайвар олзонд илүү мэрэгшиж байгаа. Хойчсын “дарга” нар олноор өсөж өндийж байгаа нь айдас төрүүлж байна... Эд нар буруу үйл явдлуудад “виз”-ээ сунгуулсан алдасууд болой...
Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид... Хүнийг таних болон томилгооны нүд “сохорсоны” үр дүнгүүд... Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг “тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.
“...Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгайлдануудаас л айж бай! Тэд бүгдээрээ “өт” болно.
Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа дээд сургуулийг төгсөх шиг төгссөн ухаантай боловсрол төгс сайхан залуучууд, нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна. Оюун ухаан гуйлгачилж явна.
Хүнд суртал гэдэг үг хуучирсан ч хүнд суртлын бодит мөн чанар гаарлаа... Мэдэхгүй чадахгүйн ихэмсэглэл – хүнд сурталыг үржүүлсэнтэй тэнцдэг юм байна...
“Сохор” сонголт, оюун ухааны сохролт, “сохор” томилгоо гурав нийлэхээр улс орон минь “цагаан таяг” тулан тэмтчин явах болно.
Миний бичсэнийг “үгүйсгэл” гэж үзэх хүн гарна. Та нар чинь... муу юм байна гэхдээ сайн зүйлүүд байна... гэж бичдэг билбүүрт идээшсэн улс...! Би оюунаар сул дорой байдал, авлигал, ашиг сонирхлын урт үргэлжлэх цаг хугацаанаас л айж байна.
НЭГЭН ЗҮЙЛ
“...Хүмүүс шүүмжлүүлэхийг хүсдэг юм шиг атлаа
сэтгэл нь танаас магтаал горьдож байдаг...”
Ульям Сомерсет Моэм
(1874-1965)
Та нарын олон нийлэлт, салалт ард түмний дургүйг хүргэж байна. Хацраа нийлүүлж нийлээд л хялалзаад л салцгаах юм... Үүний хуучин нэр томъёо нь “улс төрийн янхандалт” гэдэг. Энэний цаад агуулга нь Монголын төлөө нэгэн зорилго дор бус нам намынхаа зорилго дор нэгдэж салаад байх... Үзэл бодлын зөрөөгөөр эерэг, эсрэг байр суурьтай байх нь улс төрд зөвшөөрөгддөг зүйл.
Аливаа бүлэглэлүүд араншин, хэсэг бүлгийн эрх ашгийн болон алба, авлигын шунал сэдлээр давамгайлахыг оролдохыг улс төр хүлээн зөвшөөрдөггүй...
Нэг дэх салахын “хошин шог”-ын тоглолтоороо ард түмний гэнэн, та бидний алдаагаар, эмзэглэлээр амь зууж яваа хошин шогийн хамтлагуудын тоглолтоос хол илүү “хошин” боллоо. Та нарын тоглолт хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа бүүр давуу... Төр ард түмний зөв ойлголцол хүндэтгэл ирэх, өрнөх, одох гурван цагийг эрхшээсэн шалгарсан “мэргэн бодлого”, эв нийлсэн зөв чиг зорилго, эрчимтэй – эмгэггүй эдийн засаг, энэрэнгүй ёс зүй, хатуу хууль сайн төрийг бүрэлдүүлдэг юм гэнэ лээ...
Та нар минь чадахгүй, мэдэхгүйгээ хэлж чаддаг хүн байхгүй болсон үед чадахгүй юмаа хийгээд байгаа юм биш үү! Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад айлчлах үед нэгэн сонины сурвалжлагч – Энэтхэг, Монголын түүхэн харилцааны тухай асуухад нь –Энийг түүхчид мэднэ, би мэдэхгүй! гэж хариулсан байдаг нь хараар, цагаан дээр бичигдэж үлдсэн...
Монголын ухаантай сэхээтнүүд, лам, хуврагууд, өвгөд хөгшид Бал даргын ухаантайг шагшиж байсан... Монголчууд мэддэгээ гайхуулсанаас мэддэггүйгээ хэлэхийг ухаан гэж үздэг түмэн!
Манай өвөг дээдэс, мэддэг хүнд мэддэгийн нь орон зайг тавьж өгч чаддаг агуу байж... Сайн сайхны үр дүнг та нараас хүлээсэн ард түмний хүлээлт “цөхрөлд” туллаа. Мэдэрч байна уу? Ямар болох зорилгоо тодорхойлож чаддаггүй юмаа гэхэд ядахдаа яаж байгаагаа мэдрэхийг та нараас хүсч байна.
Хувь хүн өөрийгөө болгочихсон үедээ, эх орон, бусдын тухай бодох бодол нь хийсэн алга болдог. Амин ашиг нь “цадсан” хүмүүс их үйлс, зөв үнэнийг огоорч, мөнх бусыг мөнх мэтэд эндүүрэн “согтож”, жудаг журмыг битгий хэл их жамыг хүртэл мартахад хүрнэ. Монголчууд “...идэж цадаад хонио хариулах биш, хонио хариулчихаад ирээд цадахыг” эрхэмлэдэг түмэн. Идэх – бүтээх хоёрын аль нь урдаа байнав дээ!
НЭГЭН ЗҮЙЛ
“Улс төрд “зүрх” байдаггүй.
Зөвхөн толгой л байдаг...”
Наполеон.1. (Наполеон Бонапарт) (1769-1821)
Би бага сургуульд байхдаа, Сетон Томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг ном уншиж байсан... Энэ ном орчуулгын уран зохиолын ууган нь гэж хэлж болохоор, бүүр эрт худам монгол үсгээр хэвлэгдсэн байдгийм билээ...
Тэнд миний уншсан адгуусан амьтад шиг та нар их зоригтой улс юм аа... Тогтворгүй байдал, инфляци, их өр, ядуурлаас бүх дэлхий тэр чигээрээ айдаг байхад та нар ердөө айхгүй. Хэвийн үзэгдэл шиг хэвлэл, радио телевизээр яриад л...
Худлаа статистикийн тоо баримт, мэргэшсэн хуурамч инээмсэглэл, бүтэхгүй найдлагаа яриад л сууж байх юм...
Зээл авч, өрөнд өх малаа малчин хүн “өсгөөд” л. Өртөг нь дийлдэхгүй сургуульд хүүхдүүд нь сураад л... Өглөө босоход юмны үнэ тэнгэрт хадаад л,.. Валют “хашгирч” төгрөг “сөөгөөд” л... Шинээр орчлонд ирэгсэд өртэй өлгийд “унаад” л... Орой болгон телевизээр шинэ “сайд” царцсан барилга, дутуу зам, осол, үер, гал, гэмт хэрэг, морины уралдаан, наадмын зар гараад л... Миний тэнэг хий хөөрч... баахан зураглал – Нэг мэдэхнээ биччихэж...
Тогтворгүй байдал гэдэг нь төрийн “газар хөдлөлт”, инфляци гэдэг нь эдийн засгийн галзуурал гэмээр...
Тогтворгүй байдал ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдөгийг та нар мэддэггүй юм шиг. Монголчууд хувирах, урвах хэзээний дургүй уламжлалтай түмэн. Та нарын “газар хөдлөлт” ард түмний сэтгэлийн сүм нурж, гайхширах, эргэлзэх, итгэж ядах бүгд ирж, - хэзээ л дээрдэж байлаа гэсэн урамгүйдэлд унацгаадаг.
Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ... Үлдсэн орон зайд нь бүлэг “хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана.
Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм...
Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг... Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? ... гэж ард түмэн асууж байна шүү дээ!
Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа... Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь “сэлгээ” биш баймаар юм.
Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын “буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг... Монголыг минь... Ийш нь тийш нь чангааж явна... Төрийн “газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!
Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл “газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын “солио” гаарна...
Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа... Төнхүүлвэл их юм гарна даа!... гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм... Олны үг ортой... цуурай ихтэй л байдаг даа!
Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ... Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж “өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна... Энэ “орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!... Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж... Мэдэрч байна уу, та нар!
Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан... Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа...
Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай...
Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ... Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ... олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. “Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж... Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.
НЭГЭН ЗҮЙЛ
“Алдарсан мөрөөдөл, амлалт
ард түмнийг мохоодог...”
Жон Фицджералд Кеннеди
(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)
Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна...
Сонгогч түмэн минь сонгуулийн “шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй... Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, “сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ...
Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл...
Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн “мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас “өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд “дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? “Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, “амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт “дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!
Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ... Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!
Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ... гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь “агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!
Үгүйсгэхэд учир буй!
Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг... Их хурлын “намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг... Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.
Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно... Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.
УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!
УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.
УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?
Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог... Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ...
“...Улс гэдэг – хөлөг онгоц
Засгийн газар – хөлгийн дарвуул
Ард түмэн – салхи
Цаг хугацаа – далай тэнгис...”
Карл Людвиг Берне. (1786-1837)
гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.
Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!
Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Sainsanaa Hurtsbaatar




April 29
эгэнт эхлээд нэлээд мөнгө босгосон хувийн хэвшлийнхэн Бондоос мөнгө хусах гээд, боломж нөхцөлөөр дэмжүүлэх гээд амаа тас хамхиастай...
-Оюутнууд ч гэж угаасаа ДҮҮППП болчихсон 70,000 -г сард авдаг...Тэр нь 30 хан евро, барууны оюутнууд 3н цаг ажиллаад л олох мөнгө... Сэтгэхүй нь багадчихсан, ядуурсан хар масс...
-Эх орончид нь толгой хүмүүсээ тасдуулсаар байгаад нуруугаа авхуулсан морь шиг нэгдэх эхлэл үгүй, нэгдсэн бодлого байхгүй энд тэнд хашгирч эвлэж өгдөггүй шоо шиг хүмүүс...
Элдэвлэж шоолуулж, доромжлуулж, гүтгүүлж, шалгагдаж сурсан хүмүүс...
-Улс төрчид нь гэж ууж идэхийн дон туссан, албан тушаал авилгалын эрлэг болсон новшнууд...
Адаг сүүлд нь 10-н жилийн хүүхдүүд аав ээжээсээ гуйсан хэдхэн төгрөгөөр 10-н минут интернет орохдоо АРАЙ ч дээ гээд сэтгэгдэл бичээд аймаар хорсолтой сууж байна...
Монголчууд минь дээ...Бид ийм дампуу байхад мянган байшин босоод түмэн зам тавигдсан ч итгэл дүүрэн, сэтгэл амгалан, элэг бүтэн амьдарч чадах уу?

...Ардчилагчдын анхдагчдын нэг Их зохиолч Чойжилын Чимидийн хүү Ч.Энхээгийн журмын нөхөртөө бичсэн ЗАХИДАЛ:...

Э.Бат-Үүлээ ”Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа...(эх сурвалж Garag.mn)
Юуны өмнө амрыг чинь эрж, эрхэлж байгаа ажилд чинь амжилт хүсье.
Чи бид Ардчилсан хөдөлгөөнд хамт оролцож, гол цөмийг нь бүрдүүлж, нэг санаатай, оволзсон халуун сэтгэлтэй явсныхаа хүчинд амжилтанд хүрсэн тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч, их ч юм өөрчлөгджээ. Хэдийгээр гол цөм гэдэг дотор дагуулж, хошуучилж намирсан, дагаж дууриаж явсан нь хамт багтаж байсан боловч, тэр тусмаа дагуулж намирсны нь дотор би байж, дагаж явсны нь дотор Элбэгдорж та хоёр багтаж байсан боловч би хувьдаа ингэж ялгах дургүй. Гэхдээ ялгахаас өөр аргагүй үе бас байх юм, учир нь өнгөрсөн хориод жилийн дотор хамгийн их өөрчлөгдсөн хүмүүсийн нэг нь чи.
Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ. Чи дөчин мянгатын атаман байгаагүй, далжиганаж байгаад зодуулчихаараа цагдаад гомдоллож, заргалддагаараа л нэртэй байсан. Чамайг ганц өшиглөчихснөөс болж шүүхээр таслагдаж, ял эдэлсэн хүн одоо ч байж л байна, адгийн муу би хүртэл чамайг шөргөөснөөсөө болж хорин таван төгрөгөөр торгуулаад салсныг чи мартаагүй л байх.
Даварчихаад, "Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр хэдэн залуучууд байгаль хамгаалах тухай л ярьсан, харин би тэднийг улс төрийн чигтэй болгосон гэж халихыг чинь сонсоод хэлэх ч үг олсонгүй. Дарьсүхбаатар, Чимидийн Энхээ тэргүүтэн ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд ухнатаж байхад нь Владимир Ильич Бат-Үүл гуай ирээд л чиг замыг нь зааж ухааруулсан юм биз дээ? Тэгж ярих юм бол улс төрийн байгууллага байгуулахад чамаас илүү түлхэц үзүүлсэн мөртөө өнөөдөр таг даруу явж байгаа хүн бий. Анх зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсаныг далимдуулан индэр дээр гарч ирээд:
-Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв.- гэж билээ. Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг "умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэхээр "би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү.
Ардчиллын нэрийн дор зөвхөн өөрийнхөө нэр төр, хангалуун амьдрал, албан тушаалын төлөө явсаар байгаад, сүүлдээ ардчилсан хөдөлгөөнийг үүсгэгч бидний хамгийн их шүүмжлэн тэмцэж байсан шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ. Ардчиллын тухай ямар ч ойлголтгүй байхдаа /чи Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн хойно орж ирсэн гэдгийг дахиад сануулъя, Элбэгдоржийн хувьд Ардчилсан хөдөлгөөний эхний үед юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй явсан гэдгээ номон дээрээ дурдсан юм чинь давтаад яах вэ/ Ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн та хэд ерөөс ардчилал гэдэг нь хувийн ашиг завшааныг нэн тэргүүнд тавихыг л хэлдэг юм байна гэж ойлгоод, хэрэгжүүлээд эхэлсэнд л өнөөгийн ардчиллын эмгэнэл оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагаа чинь дангаараа жирийн тэнэгтэл мэт боловч өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд буруу, халдвартай үлгэр, загвар, жишиг болгож тогтоосон нь та нарын хамгийн том нүгэл мөн.
Дэлхий даяар хамгийн шударга, хүнлэг гэж үнэлэгдэн зөвшөөрөгдсөн ардчилсан хууль ёсыг хүртэл хамгийн хүнлэг бус, хууль бус үйлдлүүдийг хамгаалах, улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож хувиргасныг чинь юу гэх вэ? Ардчилсан хөдөлгөөний эхэн үед хамгийн их тэмцэж байсан боловч та нар эрх мэдэлд хүрэнгүүтээ амь тариа хийн сэргээсэн төрийн хүнд суртлаараа халхавчлан, шударга ёсны замд чулуу овоолж, тэр чулууг зайлуулахын тул хувийнхаа хөрөнгө зоорийг шавхан ТББ байгуулж, цуглаан, жагсаал хийсэн шударга эх орончдын өөдөөс бууны нохойнуудаа турхирах болжээ.
Та нарын "Ардчилал” гэдэг нэрийн дор тэжээсэн "хувийн ашиг сонирхол” гэсэн өлөн нохойн цустай аманд нь наад захын соёл, үнэнч нөхөрлөл, шударга ёс, тэр бүү хэл садан төрлийн холбоог ч ямар ч эргэлзээгүйгээр хаяж өгдөг боллоо. Энэ нохойг та нар төрүүлээгүй бол нийгмийн амьдрал хэдийнэ голдрилдоо ороод, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг хүртээд, тайван сайхан амьдарч байх байсан даа гэж би үргэлж харамсдаг. Нийт ард түмэндээ хүртээхээр бидний зорьж зүтгэсэн эрх чөлөөний үр шимийг өнөөдөр чам мэтийн хэдхэн хувиа хичээгчид эдлэх болоод, харин жирийн иргэдийг төрийн анхаарал халамжийн гадна зөнд нь хаячихаад, түүнийгээ "бид та нарт эрх чөлөөг чинь олголоо шүү” гэж молиго үмхүүлэв. Энд ганц жишээ хэлэхэд хангалттай. Хувийн өмчийн эрхийг баталгаажуулах хүрээнд төрийн өмчийн зарим нэгжүүдийг хувьчлах асуудал яригдсаныг чи одоо санадаг уу? Социалист хөгжлийн үед байгуулсан аж ахуйн байгууллагуудын ашиг орлогыг хоёрдугаар зэрэгт үзэж, зөвхөн хэрэгтэй гэдэг үүднээс ханддаг байснаас тэр үед байгуулсан үйлдвэрийн нэлээд нь ашиггүй ажиллаж байсан, тэгж ч төлөвлөгдсөн байсан. Бид ярилцаад, хэрэв тийм нэгжүүдийг хувьчлах бол эхний ээлжинд техник, технологийн шинэчлэл хийхэд нь туслах зэргээр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөл дээр нь босгох тухай ярьсан даа. Гэтэл ингэж хэрэгжүүлээгүйгээс хувьд очсон аж ахуйн нэгжүүд тэр дороо унаж, бутарч, өнөөдрийн ажилгүйдлийн эхийг тавьсан. Жирийн хүмүүсийг зах зээлийн нөхцөлд хөлөө олтол нь арга зүйн туслалцааг төрийн зүгээс байнга үзүүлж байх тухай ярьсан маань ч лөөлөө боллоо. Тэгвэл ажилгүй, ядуу хүний эрх чөлөө гэдэг ойлголт энэ дэлхийн бөмбөрцөг дээр байдаггүй юм.
Өнөөдөр америкийн улс төрчид, солонгосын үйлдвэрийн эзэд та нарын дотны найзууд болж, ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс, бусад шударга эх орончид та нарын дайсан болж хувирсны цаад учир ердөө л энд байдаг шүү дээ.
Эцэг өвгөдийн маань байгуулж, ард түмний итгэл ухаанаар гагнагдан зуун зууныг туулсан монгол үндэсний төрт ёс, үндэстний онцлог шинж болон, гадныханд гайхагддаг асан тусч нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлийн хэлтэрхийнүүд сүүлийнхээ хоногуудыг өнгөрөөж байна. Хүнд өвчлөөд хоног хоногоор доройтсоор байгаа эх орноо хайрлаж, эдгээж, босгохын оронд, үлдээд байгаа сүүлчийн үнэт зүйл нь болсон газар шороо, байгалийн баялгийг нь хиртэй гараараа сүйтгэн хамж, америк, канад, хятад, солонгосчуудад найр тавин өгөөд, өөрийнхөө халаасыг түнтийлгэн, хилийн чанадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөрөө гайхуулах нь хэрээс хэтэрч байна. Үүнд чиний сэтгэл өвдөхгүй байна уу?
Бидний тунхагласан ардчилсан зарчим тэр даруйдаа маш олон хүний үзэл санаа, итгэл үнэмшил болж хувирсан. Тэд өөрсдийн нь анх төсөөлж байснаас шал өөр, "ардчилсан” гэдэг нэрээр халхавчилсан шударга бус явдалтай хожим нь олонтаа тулгарсан боловч ардчилсан үзэл санааны түүхэн үнэн зөвд итгэх итгэл нь мохоогүй өнөөг хүрчээ. Ийм хүчтэй үзэл санааг бид анх тавьж чаджээ гэдгээрээ бахархах нь зүй боловч, нөгөө талаас нь харвал энэ үзэл санаанд тулгуурласан нэгдмэл байдалд бидний үеийнхний хүч чадлаас гадна эмгэнэл оршиж байгааг харахгүй өнгөрөх аргагүй. Чухамдаа бидний үеийнхэн ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг тэргүүлж, шилжилтийн үе болон өнөөгийн шударга бус явдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал ноёрхсон цагийн хамаг хүнд бэрхийг нуруундаа үүрлээ.Бидэнд итгэж, дэмжээд, эцсийн бүлэгт хууртаж орхисон ард түмнийхээ өмнө би ч, чи ч адилхан хариуцлага хүлээх ёстой.
Өнөөгийн хуурамч ардчиллын үнэн төрхийг ганцхан жишээгээр хэлье. Тухайн үедээ биднийг эсэргүүцэж, ардчиллын өрнөлтөд саад учруулж байсан зарим хүмүүс өнөөдөр улаан ардчилагчийн дүрд тоглож, та нарт долигонож байгаад өндөр албан тушаалд хүрэх, "ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр төрийн дээд шагнал хүртэх явдал юу ч биш болсон байна. Бүр байчихаад, ардчиллын ач буянаар дээшээ гарч ирсэн энэ хэдэн дураакууд ардчилсан хөдөлгөөнийг анх зохион байгуулж, удирдахад гар бие оролцож явсан мань мэтийг хүртэл дэвсэлж, доромжилж, таашаал авдаг боллоо. Нэрээр нь хэлвэл нэлээд урт жагсаалт гарах тэднийг та нар л турхирч байгаа шүү дээ, худлаа гэх үү?
Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж гэж бидний тодорхойлж байсан нэг зүйл бол нийгэм өөрийнхөө хэрэгцээ, зардлын ихэнхийг өөрөө нөхөх чадвар байлаа. Тухайн үеийн МАХН-ыг бид үүгээр нь хамгийн их шүүмжилж, Зөвлөлтийн зээл тусламжгүйгээр өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, гаргасан зардал, хүн амынхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаггүй, "байнгын угжтай”, "өлгийндөө өтөлсөн” нийгмийг байгуулсан гэж балбасаар байгаад унагаасан даа. Бид ардчиллыг бүтээн байгуулалт гэж харж байснаас биш, өмнө буй болгосон, барьж байгуулсан бүхнийг нураачихаад сэвсэн дээр нь майхан барьж, маангаа татаж амьдрах явдал гэж харж байгаагүйг энэ гэрчилнэ. Тэгээд яав? Монгол улс бусад улсаас, тэр дотроо бидний адилаар 90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэн улсуудаас нийгмийн зардлыг өөрийнхөө бүтээн босголт, баялгийн үйлдвэрлэл, иргэдийнхээ хөдөлмөрөөр нөхөх чадвараараа улам хоцорч, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтаас хараат байдал нэмэгдсээр байгааг статистик харуулна. Одоо болохоор өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн баялгийн сүүлчийнх болох ашигт малтмалаа харийнханд үнэгүй шахуу өгөх замаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн "статистикийн өнгийг хувиргаж” албан тушаалдаа үлдэх аргыг олсон юм биз дээ? "Зардлаа нөхөх чадвар” гэж бид энийг ч хэлээгүй л юм даа.
Гэх мэтээр яриад байвал их л юм байна. Гэхдээ үүнээс бидний ардчилсан зорилт огт биелээгүй юм байна аа гэсэн ганцхан дүгнэлт хийнэ. Ардчиллын төлөө анхнаас нь үнэнчээр зүтгэж, үүнд сэтгэл оюунаа зориулсан хүмүүс үүнийг хэлнэ, үнэхээр тэдний тухайн үед мөрөөдөж байсан зүйл одоо ч мөрөөдөл хэвээр үлдэж, ярьж байсан зүйлийн олонхи нь таг мартагджээ. Ардчиллыг цаашид улам гүнзгийрүүлэх, ололтыг нь түрүүлж далбаганасан хэдхэн хүнд биш, нийгмийн бүх давхрагынханд хүртээмжтэй болгох тал дээр хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, шийдлүүд нь шинэлэг, сэргэг байдлаа хэдийнэ алдаад, хэн хүн авсаар ойлгохооргүй, ерөнхий, тархи угаах шинжтэй боллоо. Ажаад байхад бид өнөөдөр зөвхөн өмнөх үеийнхээ "баасыг цэвэрлэх” ажил л хийж байна. Хамгийн инээдтэй нь, энэ "баас” нь социализмын үеэс үлдсэн зүйл биш, чухамдаа ардчилсан өөрчлөлтийн үед л гарч ирсэн зүйл байх юм. Авилга, ажилгүйдэл, архидалт хэдийд нийгмийг хамарсан гамшгийн хэмжээнд хүрсэн юм бэ, тураалтай цэрэг, траншейны амьдрал гэдэг ойлголт хэдийг гарч ирсэн юм бэ гэдгийг чи үүр шөнийн оддоос нэг асуугаарай. Ардчилсан нийгмийн тогтолцоог гүнзгийрүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй гаргалгааг олж, нийгмийн өмнө үзэгдэхүйц, үнэмшигдэхүйц шинэ зорилтыг тавихын оронд "Одоо жаахан тэсчих, та нар ч бас бидэн шиг амьдрах цаг хариу мөдгүй ойрхон байна” хэмээн шилний цаанаас чихэр долоолгосоор хорин хэдэн жилийг ардаа хийжээ. Үүнээс үзэхэд та нар ардчилал гээч юмыг цааш яаж хөгжүүлэхээ мэдэхээ байгаад, харанхуйд тэмтчиж явдаг болжээ гэсэн ганц дүгнэлтийг хийж болно.
Чи бид нар анх ардчиллын төлөө тэмцэж байхдаа мэдээллийн өлсгөлөнд хатаж байсан. Бид наашаа гэсэн хүн бүрийг сонсч, олдсон бүхнийг уншдаг байсан. Гэтэл ардчиллын нэр хүнд өсөхийн хэрээр та нар өөрсдийгөө бурхнаас заяагдсан онцгой тавилантай гэдэгт гэнэт үнэмшиж, хэн нэг хүн ардчилсан үзэл санааны тухай надаас илүү мэддэг байж болно гэсэн бодлоо хуу хамж жорлон руугаа хийчихээд эрдэмтэй мэдлэгтэй хүмүүсээс, тэр дотроо Ардчилсан холбоонд байсан арай дөмөг мэдлэгтэй, унаган гадаад хэлтэй, удам дамжсан сэхээтний хэсгээс зайгаа барин хөндийрч эхэлсэн нь бас үнэн. Өнөөдөр Ардчилсан тэмцлийн эхэн үеэс шахагдсан хүмүүсээ нэг бүртгээд үзээрэй, Бошигт гуай, "Малыш” Энхтүвшин, Нинжээс эхлээд Нэргүй доктор, философич Оюунбилиг, А.Мурат, би ч бас өртсөн. Тухайн үед би эд нараас илүү юмыг уншиж, сонссон байсан гэж чи хэлж чадах уу? Та нараас, ядахдаа орос хэл дээр улс төрийн ном уншаад ойлгочих чадвартай нь ганц Зориг байж, бусад нь паг, "дараас дэрийс”-ээс цаашгүй амьтад байсан, чи ч бас адил. Англи хэлний тухайд бол дурсаад ч хэрэгггүй. Би эхлээд гайхдаг л байлаа. Тэмцлийг хамт эхэлсэн нөхөдтэйгөө нийлж ардчиллыг цааш нь өрнүүлж, бэхжүүлэхгүй юм бол өөр хэнтэй нийлдэг хэрэг вэ гэж боддог байлаа. Намайг ардчиллын тухай ярихаар ам ангайгаад гайхан сонсдог байсан Элбэгдорж та хэдийг хэдийдээ ийм мундаг мэдлэгтэй болчихов оо гэдэг байлаа.
Гэтэл мэдлэгтэй болсондоо биш, ардчиллын төлөө тэмцэл ялалтанд хүрэх найдлагатай гэдгийг олж харангуутаа шинэ нөхцөлд эзлэх өөрийнхөө байр суурь, тав тух, албан тушаалын тухай бодож эхэлсний анхны шинж тэгж илэрсэн юм билээ. За яах вэ, биднийг явуулж, та нар бидний эхэлсэн зүйлийг үргэлжлүүлж чадсан уу? Үгүй шүү дээ. Элбэгдорж та хэд эрдэм ухааныхаа савыг ёроолд нь хүртэл шавхаад шавхаад, шинэ коммунист үзэл санаанаас өөр олигтой юм гаргаж ирж чадаагүй. Үүгээрээ та нар Коминтерний Монгол дахь хамгийн сүүлчийн төлөөлөгчид, өөрсдийгөө ил зарласан хамгийн сүүлчийн коммунистууд болж түүхэнд үлдсэн. Азаар ард түмэн, ялангуяа сэхээтний давхарга үүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч чи биднээс сурсан "ард түмний эрх ашиг” гэдэг үгнээс өөр ардчиллын үзэл санааг зөв илэрхийлэх ганц үг цээжилж чадсангүй. Гэхдээ "миний л зөв” гэдэг булчирхай чинь энэ хугацаанд зогсолтгүйгээр, дээд цэгтээ хүртэл хөгжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс болоод ардчилсан тогтолцооны хөгжил зогсонги байдалд орж, ардчиллын үр шимийг нийтээр хүртэх, тэр дундаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэж, шударгаар хуваарилах гэх мэт тулгамдаад байгаа асуудлууд өөрийн гэсэн шийдэлгүй өнөөдрийг хүрлээ.
Монгол улс гайгүй хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбартай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байсан орон байснаа одоо зөвхөн байгалийн баялагт дулдуйдан зүүний үзүүрт дөнгөн данган тогтох эдийн засагтай, амиа аргацаасан хэмжээнд хүртэл тарж жижгэрсэн үйлдвэрлэлийн салбартай, түүхий эдийг нь дотооддоо боловсруулж чаддаггүй мал аж ахуйтай, иргэдийн олонхи нь тохиолдлын наймаагаар гол зогоосон, соёлын түвшин нь тогтвортой доошилж, бие даасан тусгаар улсын улс төр, эдийн засгийн болон нийгмийн сэтгэл зүйн шинж нь байнга суларч байгаа орон болжээ. Үүнд ч чи бид нар адилхан буруутай, гэхдээ миний хувьд үнэхээр жинхэнэ, нийтэд хүртээмжтэй ардчилсан өөрчлөлтийг хүсч, эхлүүлснээрээ уучилж болох талтай байх. Харин чи? Намайг бодвол анхны сонгуулиас эхлээд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө нэг ч удаа алдаж үзээгүй намын даргаас эхлээд хамгийн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж, эрх барилцаж явсан чи энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийсэн юм бэ?
Бид эдийн засгийн тогтолцоог муутгах биш, сайжруулах л гэж өөрчилсөн, гэтэл өнөөг хүртэл үйлдвэрлэлийн нэг ч салбар /хямд үнээр баялгаа өгөөд өөрөө хоосон хоцордог уул уурхайн салбарыг эс тооцвол/ хөгжсөнгүй. Харин төрийн хөрөнгөөр хөлжиж баяжих өргөн боломжийг нээсэн нь одоо ч үргэлжилсээр. Үүнтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн нэр хэмээсэн боловч үүнийгээ өрсөлдөгчөөсөө улс төрийн өс хонзон авах арга болгож бүр ч дампууруулав. Өмнө төрт ёсны мэдлэг багатай, төрийн үйл ажиллагааны соёл дутмаг хүмүүс эрх барьж байсныг бид буулгаж чадсан мөртөө эргээд, өмнөхөөсөө долоон дор, төрт ёсны мэдлэг, үйл ажиллагааны соёл огт байхгүй хүмүүст эрхийг нь өгчихжээ. Үүнийгээ ардчиллын ололт гэх үү?
Өнгөрсөн социалист нийгмийг бид их муулдаг. Муулах юм ч их байсан, гэхдээ тэр үед хүн амынхаа сонирхлыг нэг зүгт чиглүүлж, хүчийг нь нэгтгэж чаддаг байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Тэр үеийн хүмүүс коммунизмын ялалтад үнэн сэтгэлээсээ итгэдэг, түүнийг ойртуулахын тулд биеэрээ зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэр эрмэлзлээрээ атар газрыг эзэмшиж, мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч, Дархан, Эрдэнэтийг босгож, дэлхийн хэмжээнд хүрсэн сонгодог урлагийн баазтай, спортын салбартай, шинжлэх ухаантай болсон.
Өнөөгийн монголчууд, яг тэр үед коммунизмын үзэл санаанд итгэдэг байсан шигээ ардчиллын үзэл санаанд итгэдэг боловч түүнд биечлэн оролцох сонирхолгүй болжээ. Өмнөх үеийнхэн энэ их үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг заавал оруулах ёстой гэсэн итгэлд шууд хөтлөгддөг байсан бол, одоо яваад байгаа зам нь хаа хүрэх нь тодорхойгүй болсон учраас, магадгүй зарим хүмүүсийг ерөөс ардчиллын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн, үүнээс цааш явах газаргүй, явах шаардлагагүй гэсэн бодолд хүргэж орхисон учраас, зарим нь зөвхөн мөнгөнд хөтлөгдөх болсон учраас, хэдий итгэдэг ч гэсэн ардчиллыг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцох ямар ч сонирхолгүй болсонд гайхах юмгүй. Өнөөгийнхөн зөвхөн өөрийнхөө ирээдүйг л бодож, хийснээрээ би бусдаас илүү баян, бусдаас илүү албан тушаалтай болно гэх найдлагатай л бол ажилдаа сэтгэл, хүчээ зориулахаас биш, "эх орон, ард түмэн” ч гэх шиг хаа хамаагүй юмны төлөө зүтгэх нь ичгүүртэй гэх үзэл баттай тогтлоо.
Нэг үгээр хэлэхэд монголын нийгмийг нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж чадах, хүрэх арга зам, шат дараалал, хугацаа нь ойлгомжтой тодорхойлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй том зорилго байхгүй болжээ. Нийгэм нь өөрөө нэг зорилгын төлөө явж байгааг тусгаар тогтносон улсын хамгийн гол шинжүүдийн нэг гэж үздэг, энэ шинжээ бид алджээ гэсэн үг. Зорилгогүй болохоор хүмүүсийн идэвх мохож, амьдрал өөрөө сонирхолгүй болдог. Энэ нь ерөөс "нийгэм” гэдэг ойлголтыг задлаад, өөр өөрийн ашиг сонирхолд захирагдсан хувь хүмүүсийн цуглуулга төдий болгодог, энэ нь дагаад ар араасаа үргэлжилсэн ужиг хямралын эх үүсвэр болдог, энэ тохиолдолд эрх баригчид суурь суудлаа хадгалахын тулд дарангуйллын тогтолцоог бий болгодог. "Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг хөдөлбөргүй, түүхээр шалгагдсан үнэн гэвэл энэ л байна даа.
Чи бол хүний нүдэн дээр л зогсоолдоо ирсэн тэх шиг архайж дархайж чадахаас биш нарийн дээрээ зурам шиг хулчгар амьтан, өөдгүй новш, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч, тэр дундаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд чиний өмнөөс зогсож, цохилтын хүндийг өөр дээрээ авч байсан мань мэтийг ч хайрлахгүй гишгээд гарах хүн гэдгээ нэгэнт харуулсан. Гэхдээ чи бидний өнөөгийн харьцаа тэндээ л биз, ямар ч гэсэн бидний хамтын тэмцлийн дүн болсон ардчилал ийм байдалд хүрчихээд байгаа энэ үед чиний судсаар Монголын удам дамжсан, эх оронч сэхээтний цус гүйж байгааг санавал санах цаг боллоо. Чи худлаа ярьж явахаа түр ч гэсэн зогсож, орчин тойрноо нэг харж, ардчилал маань хаана халтирчихаад байгаа талаар бодох цаг болоогүй юу? Нэгэнт зогсчихоод байгаа ардчиллын тэргийг түлхэж, суучихаад байгаа намаг шавраас нь гаргахаар ханцуйгаа шамлах цаг ирсэн биш үү?
Өнөөдөр чамд бий болсон бүхнийг дан өөрийнхөө эрдэм ухааны ач буянаар олсон биш, бидний бүгдийн оролцож явсан ардчиллын үр шимийг л бусдаас булааж, өөртөө төвлөрүүлж яваа гэдгээ дахин нэг санаж, хэрэв одоо цадаж ханасан бол ард түмэндээ энэ үр шимээс бага ч гэсэн хүртэх боломжийг эрж хайхад Ардчилсан нам, ардчилсан хүчний дунд босгосон нэр хүндээ ашиглах талаар бодох болсон юм биш үү? "Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа.
Чимидийн Энхээ

Яг бидэнд зориулаад хэлсэн гайхалтай үг байна.

Усгүй, баялаггүй намаг, цөл дээр улсаа байгуулалцсан Израйлийн ес дэх Ерөнхийлөгч 92 настай Шимон Пересийн Украинд Ялтийн Европын Стратеги (YES) уулзалт дээр хэлсэн үг.
Бид өөрийн газар нутаг, газар шороог мөрөөддөг байлаа. Гэхдээ бидэнд өгсөн нутаг мөрөөдөхөд ч хэцүү газар байв. Энэ газар бидэнд тийм ч таатай хандаагүй. Ойрхи Дорнодын мянганы нэгтэй тэнцэх шумуултай намаг, урд талдаа цөл, хад чулуутай алга дарам газар. Шумуул, чулуу хоёрын аль нэгийг сонгох сонголт л байлаа. Тэнд ердөө хоёр нууртай. Нэг нь Үхлийн нуур, нөгөө нь ширгээд сөнөчихсөн. Алдартай голтой ч тэр нь ширгэчихсэн. Үнэндээ бол тэр газарт ус байсангүй. Байгалийн ямар ч баялаг бас л байгаагүй. Алт, нефть бүр сураггүй. Тэр үеэс л Ойрхи Дорнодод нефтийн болоод гэгээрсэн хоёр улс бий гэдэг яриа гарсан юм. Бид үнэхээр гэгээрсэн улс байлаа. Яагаад гэвэл бидэнд юу ч байсангүй.
Бид ганцаардмал байлаа. Шашин нэгт ахан дүүс, хэл нэгтэй эгч, түүхээр холбогдсон хөрш аль аль нь байгаагүй. Энэ бүхэн Холокостын дараа гээд бод. Тэр нутагт юу хийхээ ч мэдэхгүй очсон хэрэг. Үнэхээр мэдэхгүй байсан юм.
Хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та одоохондоо залуу байгаа хэрэг.
Ингээд бид хорвоо ертөнцийн хамгийн том баялаг бол хүн гэж бодсон. Газрыг хүн баялаг болгодог болохоос газар ард түмнийг баяжуулдаггүй.
Бид бүгд эрдэмтэн боллоо. Израилийн фермер бүхэн, ард болгон хөдөө аж ахуйг усгүй, газаргүй хэрхэн хөгжүүлж болохыг хайж эхэлсэн. Тэгээд ч үүнийг бид хөгжүүлж чадсан. Энэ бол өндөр технологи hi tech дээр суурилсан ХАА болсон юм. Тэр үед би өөрөө ч ХААИС-ийн оюутан байлаа. Модыг халуун усаар усалж сайн ургуулж болно гээд туршиж байв.
Хамгийн гайхалтай нь газар дээр төдийгүй hi tech дээр суурилсан ХАА үр дүнгээ өгсөн билээ. Өнөөдөр манайд хангалттай ус бий. Усыг уг нь хайж олдог. Харин бид олборлож сурсан. Бид амжилтанд үнэхээр хүрсэн. Ус бага хэрэглэдэг хүнсний ногоо гаргаж, давстай усыг цэнгэгшүүлж чадсан. Та нарт жинхэнэ нууцаа дэлгэхэд: олсон зүйл бус бий болгосон, үйлдвэрлэдэг зүйл ирээдүйд тань чухал.
Бидэнд хүн хүч, зэвсэг байгаагүй. Бид байлдах туршлагагүй. Ердөө, ширхэг генерал ч үгүй 450 мянган иргэдтэй. НҮБ бараг дайны гал дунд Израиль гэдэг улс байгуулахаар шийдсэн. Ийм үед бид 2 зүйл хийсэн юм.
Нэгд - иргэд нь баатарлаг, зориг төгөлдөр байх ёстой. Тэд ганцхан удаа л ялагдвал дуусаа, өөр сонголт хийх эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй.
Хоёрт - бидэнд зэвсэг байгаагүй тул түүнийг үйлдвэрлэж эхлэв. Армиа хөгжүүлэхийн тулд IT-гээ хөгжүүлэх хэрэгтэй болсон юм. Израилийн IT салбар армид үйлчлэх боллоо. Учир нь дайсагнасан хүрээлэлд Бид оршиж байв.
Энэ бүхнийг яах гэж яриад байна гээч. Залуу охид, хөвгүүдэд та нарт бодож байгаагаас чинь илүү боломж бий гэж би хэлдэг. Бүү залхуур. Газар тань өгөөгүйгээс ч илүү танд өөрт чинь бий. Та өөрөө танд өгөөгүйг бүтээх боломжтой. Энэ бол бүгдэд хэрэгтэй хичээл юм.
Украин – ХАА-н хамгийн чухал орнуудын нэг. Үнэхээр ихийг бүтээж нийлүүлдэг. ХАА-аас татгалзах бус түүнийг шинэчилж, ард түмнийхээ авьяас чадвар, нөөц бололцоотой холбох хэрэгтэй.
Хүн бүхэнд том нөөц бололцоо бий. Харамсадтай бүгд бага зэрэг залхуу. Ямар нэгэн амжилтанд хүрмээр байгаа бол ажиллах хэрэгтэй. Тэнгэрээс зүгээр унаад ирдэг юм гэж үгүй. Изриальд маш их ажилдаг. Үүний буруу гэж мэдэхгүй л юм. Ээлжийн амралтыг дэмий үрсэн цаг гэж би боддог. Одоо 90 гарсан ч би амралт авч үзээгүй. Надад амрахгүй тэнэг юмуу гэдгийн. Харин би ажиллаж, түүнээс баяр баяслыг авдаг. Бас гутаранги байх хэрэггүй шүү. Энэ ч гэсэн дэмий цаг үрэхээс цаашгүй. Цаг өөрчлөгдөж байгаа энэ үед бүр ч.
Шинжлэх ухааны араас яв. ШУ-д хил хязгаар, зааг ялгаа, рефлекс гэж үгүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж бүү оролд. Шийдэж болдог эсэхийг би лав мэдэхгүй. Өнгөрсөн цаг хугацаа ямар ч үүрэг үр дүнгүй. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд харин түүнийг судла. Өнгөрсөнд ирээдүй, итгэл найдвар аль аль нь байхгүй.
Ихэнх хүмүүс санан дурсах сонирхолтой ч бүтээлчээр танилцах дургүй. Энэ маш том алдаа. Юуг санан дурсах гээд байгаа хэрэг вэ? Түүхэнд найдаж болохгүй. Түүхчид засаглаж байгаа ноёдод хэрэгтэйг нь ярьдаг үйлчлэгчид.
Хүмүүс юунаас ч юм дандаа л айж байдаг... Зөвхөн бурхан л юу болохыг мэднэ.
Өнгөрснөө эргэн харвал хамгийн том алдаа тань юу байв гэж надаас асуудаг. Бид аугаа том мөрөөдөлтэй гэж боддог байлаа. Харин тийм ч аугаа том мөрөөдөж чадаагүйгээ одоо ойлгосон хэмээн хариулдаг. Том мөрөөдөж бай. Том мөрөөдөх тусам том амжилтанд хүрнэ.
Танай залуу үе - гайхалтай. Гэвч миний уцаарыг тэдний улс төрчдөө үзэн яддаг нь хүргэдэг. Тэд улс төр бохир, авилгад идэгдсэн гэх. Би хариулья: хэрэв чи өөрөө цэвэр, цэвэр улс төрийг хүсэж байгаа бол гарч цэвэр улс төрөө хий.
Энэ бүхэн миний өнгөрснөөсөө суралцсан зүйлс юм.
Бас хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та залуу байна. Дурсамж тань давамгайлсан бол та хөгширчээ.
Шимон Пересийн зөвлөмж