Wednesday, January 20, 2016

Ч.Хүрэлбаатар: Сонгууль өнгөрч л байвал галав юүлсэн ч яахав гэсэн байдлаар хандаж байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-МАН-ын бүлгээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт бүх зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх шаардлага тавьсан. Шалтгаан нь юу байв?
-Өнгөрсөн оны 11-р сард 2016 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж баталсан. Бодлогоо хэлэлцэж, баталж байх үедээ огт яриагүй асуудлыг одоо ярьж байна.  Эдийн засгийн бодлогод хандаж байгаа эрх баригчдын хандлага үнэхээр айдас төрүүлж байна.  Үнэхээр эдийн засгаа хямралаас гаргая, ард иргэдийн амьдралыг сайжруулъя гэвэл төсвийн, мөнгөний бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээгээ суулгах хэрэгтэй.  Уг нь бодлогоо олон талаас нь харж, судалгаа үндэслэлээ сайтар гаргаж байж, хэлэлцүүлэг хийж байж баталж хэрэгжүүлбэл сайн үр дүн гарна. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ сарын 6-нд “Инфляцийн төвшин буурсан учраас зээлийн хүү буурах боломжтой. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх боломжууд гарч ирлээ. Тийм болохоор ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хүүг таван хувь болгоно” гэдгийг олон нийтэд зарласан. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг барьж байдаг. Банкуудын холбооны тэргүүн Ж.Үнэнбат үүнийг дэмжиж байгаас харахад манай арилжааны банкууд санал нэг байгаа юм байна гэж бид үзсэн. Нэгэнт ийм боломж бүрдсэн байгаа юм бол тэтгэвэр, малчид, цалин, жижиг дунд бизнесийн зэрэг бүх зээлийнхээ хүүг буулга, зээл төлөх хугацааг нь сунга гэдэг шаардлагыг МАН-ы бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт тавьсан. Нэг салбарыг онцлоод байх шаардлагагүй ээ. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.
-Эдийн засаг хямарчихлаа гээд яриад байна. Энэ онд манай орны эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байх бол?
-Дэлхийн эдийн засгийн байдлын төлөв байдлыг хэлээд дараа нь Монголынхоо эдийн засгийн байдлыг хэлье. Өнгөрсөн оны 12-р сард Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн байдал хүнд байна гэж үзээд өмнө хийж байсан тооцоогоо өөрчилсөн. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь гэж үзэж байснаа буулгаж 2.9 хувь болголоо. Энэ оны эхээр гарч байгаа хөрөнгийн зах зээл дээрх өөрчлөлтүүд, түүхий эдийн үнийн өөрчлөлтүүд ч 2016 оныг амаргүй жил болох юм байна гэдгийг харуулж байна. Тухайлбал, түүхий нефтийн үнэ нэг торх нь 30 ам.доллараас доошоо буучихлаа шүү дээ. Дахиад ч унана гэж байгаа. Зэс, алтын үнэ унаж байна. Хөрөнгийн биржүүд ч хэлбэлзэлтэй, савлагаатай байгаа. Хятадын хөрөнгийн бирж он гарсаар хоёр өдөр ажилласангүй шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд үндсэндээ Монгол Улсын эдийн засаг гадаад орчиндоо амаргүй боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас илүү гарахаа байсан шүү дээ. Мөн 2016 оны төсвийг хийхдээ Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг 4.1 хувьтай байна гэж оруулж ирсэн. Харин манай эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 0.8 хувь, Олон улсын валютын сан 0.6 хувь гэж тооцсон байсан. Дэлхийн эдийн засаг 2.9 хувьтай өснө гэж хэлж байгаа Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь тооцсон нь нэг юм хэлээд байгааг л бид ойлгох ёстой.  Манай улсын эдийн засгийн бодлогын алдаа засагдаагүй дээр нь гадаад орчин ихээхэн муудаж байгаа. Би энэхүү тооцоо дахиад ч буурах болов уу гэж бодож байгаа. Бодлогын алдаанууд засагдаагүй дээр нь гадаад орчин муудаж байгаа учир манай эдийн засгийн байдал энэ 2016 онд улам хүндэрнэ гэдгийг хэлэх байна.
-Та 2015 оны улсын төсөв 200 шахуу тэрбум төгрөгөөр тасарсан гэж ярьсан. Одоо сонгууль хүртэл гайгүй байж байгаад цаашаа бүр дордоно гэх хүн ч байна?
-2015 оны төсвийг хоёр удаа тодотгосон шүү дээ. Хоёр тодотгоно гэдэг чинь төсвийг гурван удаа баталсан гэсэн үг. Батлах болгондоо төсвийн орлогыг бууруулж баталсан. Хамгийн сүүлд он дуусахаас 45 хоногийн өмнө төсөвт тодотгол хийж төсвийн орлогыг 900 тэрбум төгрөгөөр бууруулсан. 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харахад  төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихсан байна.  Энэ Засгийн газрыг дахиад л шүүмжилмээр байна. 45 хоногийн дараах төсвийн орлогоо тооцож чадахгүй байж улс орныг хямралаас гаргах уу? энэ эрх баригчид.  Би бол чадахгүй гэж бодож байна. 2016 оны төсөв яах бол гэж та асууж байна. 2016 оны төсөв бол маш буруу тооцоотой, бараг тоо бүхэн нь буруу шахуу дампуу төсөв ш дээ. Миний хувьд 2016 онд төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах байх гэсэн болгоомжлол байгаа. 2016 оны зургадугаар сард болох сонгууль хүртэл хамаг юмаа шавхаж цацаад дараа нь галав юүлсэн ч яахав гэдэг хандлагыг энэ эрх баригчид гаргаж байна даа. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэдэг шийдвэрийг УИХ дэмжлээ. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол төсөв дээр 110 тэрбум төгрөг нэмэх ёстой. Өөрөөр хэлбэл  төсвийн тодотголыг хийх шаардлагатай гэсэн үг. Харамсалтай нь УИХ-ын чуулган дээр төсөв тодотгохгүй оны сүүлд олгогдох мөнгийг урагшлуулаад өгнө гэж хэлж байна. Сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг тийм байдлаар хандаж байна уу даа гэж харж байгаа.
-УИХ дахь МАН, АН-ын бүлэг аль аль нь хүүхдийн мөнгө, оюутны мөнгө, одонгийн мөнгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй гээд яриад байгаа шүү дээ. Хүмүүс ч мөнгөний марафон эхлэх нь гэж ярьж байна?
-Мөнгөний марафон эхэлчихлээ. Уг нь ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зэргийг 2016 оны төсөв, мөнгөний бодлогодоо суулгах ёстой байсан юм. Ардчилсан намын рейтинг тасралтгүй уруудаад байгаа учир сандарч ийм арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм болов уу гэж харж байгаа. Дөрвөн жил улс орноо, эдийн засгаа самарчихаад сонгууль болоход 6 сар дутуу байхад олонд таалагдах гэж оролдож байна уу л гэж харж байна.  Үнэхээр та бүхэн санаж байгаа бол тэтгэврийн зээлийн хүүг буулгаач гэсэн санал тавьж байхад Ерөнхий сайд ч тэр, асуудал эрхэлсэн сайд нь ч “Энэ бол зах зээлийн механизмаар зохицуулагддаг асуудал. Захиргаадалтын аргаар шийдэж болдоггүй зүйл ээ” гэж хариулж байсан. Өөрсдөө өнөөдөр ипотекийн зээлийн найман хувийг таван хувь болгоно гэсэн шийдвэр гаргаж байгаагаас үзэхэд нөөц бололцоо байна гэж бодож байх шиг.
-Оюу толгойн хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн хүлээлт бий. Түүнээс орлого ороод эхлэхээр төсвийн тодотголыг хийчих юм биш үү?
-Үндсэндээ Оюу толгой дээр их найдлага тавьж байх шиг байна. 2009 онд батлагдсан Оюу толгойн ажил хэвийн явж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар нэг захиа явуулаад л зогсоосон биз дээ, санаж байгаа юу? Зогсоогүй байсан бол ингэж 4 жил алдах байсан уу.  Хөрөнгө оруулагч буюу Оюу толгойн хоёрдахь ээлжийн санхүүжилтийг олгоно гэж амлаад байгаа банкууд 2016 оны сонгуулийн дүнг харж таарна. Тэд чинь тэнэг хүмүүс биш. Маш их мөнгө өгөх гэж байна шүү дээ. 2016 оны сонгуулийн дүн ямар гарах нь уу гэдгийг харж байж л мөнгөө өгнө. Сонгуулийн наана мөнгө орж ирнэ гэж өөрсдийгөө хуурах ямар ч шаардлагагүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Тэгэхээр 2016 оныхоо сонголтыг ард түмэн зөв хийцгээгээрэй гэж хэлмээр байна.  
-Төсөв хүндэрнэ, Оюу толгойн хөрөнгө оруулалт сонгуулийн наана орж ирэхгүй гэж та ярилаа. Гэвч аль аль нам нь мөнгө тараахыг багасгах талаар санал гаргахгүй. Харин ч бүгдэд нь өгөх хэрэгтэй гэж ярьж байна. Түүнийгээ ч дэмжицгээж байгаа. Тэгэхээр улам л хүндрэх юм биш үү. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Та бүхэн санаж байгаа бол 2016 оны төсвийн бараг бүх санал хураалтан дээр би эсрэг санал өгч байсан. Яагаад гэхээр 2016 оны төсөв алдаатай, тоо болгон нь худлаа, хариуцлагагүй дэлхийн эдийн засгийн байдал, Монголын эдийн засгийн төлөв байдлыг мэдрээгүй тэс хөндлөн төсөв болж байсан учир бүх санал дээр эсрэг байр суурьтай байсан. Ийм төсөв ерөөсөө батлагдаж байгаагүй юм. Хямралыг улам эрчимжүүлэх төсөв болоод байгаа учир эсэргүүцсэн юм. Жишвэл хатгаа тусчихсан хүнд гэдэс гүйлгэлтийн намжаах фатлазол өгч байгаатай яг адилхан зүйл болсон. Тайлбарлаж, ойлгуулах гэж зөндөө оролдсон. Яг л эсрэгээр нь шийдвэрээ гаргаж байсан, энэ эрх баригчид.
-Тэгвэл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэвэл одоо ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг бий болгоё гэвэл мэдээж эхлээд төсөв, мөнгөний бодлогын алдаагаа засах хэрэгтэй. Зөв бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй, савлаад байх шаардлагагүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй. Дээрээс нь экспортыг нэмэгдүүлэх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. . Экспортыг нэмэгдүүлэх гэхээр одоогийн ганц төмөр зам, ачааны машинаар зөөгөөд дийлэхгүй. 7 жил амаараа барьсан төмөр замаа бодитоор барих хэрэгтэй.  Хэрвээ төмөр замтай байсан бол эдийн засгийн байдал, валютын ханш өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан. Аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд бензиний үнэ маш их нөлөөлнө. Би бензиний үнийг буулга гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Хил гарангуут нэг литр бензиний үнэ 900 гаруй төгрөг байгааг ойлгох хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт та орж ажилласан. Түүгээр 50 хүртэл хувьд нь гар тооллого давхар явуулья гэж тохирсон. Энэ талаар?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт С.Бямбацогт дарга, Н.Энхболд бид гурав намын бүлгээ төлөөлж орж ажилласан. Ардчилсан намаас А.Бакей, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг нарын гишүүд орсон. Хар машинд итгэх итгэл ард түмний дунд уначихсан шүү дээ. Манай намын хувьд хар машины тооллогын дэргэд давхар гар тооллого хийчихье гэсэн санал тавьж байсан. Ардчилсан нам болохоор хар машин эцсийнх байна. Гар тооллого хийхгүй гээд хоёр тал болчихсон л доо. Ингээд дундын хувилбар болгоод 50 хувь хүртэлхийг давхар гар тооллого хийхээр болсон.
-Хар машины дүн, гар тооллогын хариу хоёр зөрвөл яах вэ?
-Хар машиныхаар болно гэж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин

Tuesday, January 19, 2016

Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө

1996 онд Ардчилсан нам анхныхаа ялалтыг авч байлаа. Гэсэн ч эрх ашгийн зөрчилдөө хүлэгдсэн эрх баригчид төр улсаа төвхнүүлэх гэхээсээ илүүтэй төрөөрөө тоглож, гурван Засгийн газрыг нүүр үзсэнээр Ардчиллын "хаанчлал" төгсгөл болж 2000 оны сонгуулиар өрсөлдөгч намынхандаа гараа өргөн бууж өгсөн түүхтэй. Ер нь сэхэл авалгүй байсаар 2012 онтой золгосон юм. 16 жилийн дараах ялалт. Гэвч тэд энэ ялалтандаа эзэн шиг эзэн байж, төрөө түшиж чадсангүй. Муу хүнд үг бүү хэл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэгчээр эрх мэдлийн үзүүрээс атгасан тэд өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагаж 2 дахь Засгийн газраа байгуулсан. Гэвч энэ Засгийн газар нь мөн л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Хэрэв энэ удаад АН-ынхан Засгийн газраа хамгаалж үлдэж чадахгүй бол 1996 оны түүх нь давтагдаж тэд дахиад хэдэн жил улс төрөөс арчигдахыг таашгүй. Сөрөг хүчнийхэн тэднийг дэвсэж хаяна уу гэхээс дэмжинэ гэж үгүй. Товчхондоо МАН-ынхан өрсөлдөгчөө намнадаг. Харин АН-ынхан бие биенээ намнадаг намынхан. 1996 оноос хойш М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Н.Алтанхуягийн гээд дөрвөн Засгийн газраа намнасан. Харин одоо Засгийн газраа унагаавал 2016 оны сонгуулиар авах саналуудаа намнаж байна гэсэн үг. Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө намнадаг юм байна 
Нарангарав. Жамц

Monday, January 18, 2016

Д.Цогтбаатар:Зээлийн хүүг бууруулсан бол хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй

Огноо: 2016 оны 01 сарын 15

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намынхан “Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулна” гэдгээ сүр дуулиантай мэдэгдлээ. Барилгын салбарыг удирдаж явсан хүний хувьд үүнийг та хэр хөрсөнд буусан шийдвэр гэж үзэж байна вэ?
–Ипотекийн зээлийг олон хүнд хүргэхийн тулд хүүг бууруулах асуудал байж болно. Монгол Ардын нам өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форумын үеэр гаргасан тунхаг бичигтээ ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн зорилт тавьсан. Ингэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж, тооцоо судалгаатайгаар эдийн засаг тогтворжоод ирэхээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Ер нь эдийн засаг тогтворжоод ирэхэд, бас ипотекийн зээлийн сан аривжаад ирэхээр хүүг бууруулах нь зөв. Одоогийн эдийн засгийн хүндрэлтэй үед аливаа арга хэмжээг харин нарийн тооцоо судалгаатай хянуур авч хэрэгжүүлэх ёстой.Барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэцүү байгаа өнөө үед аливаа улс төржилтгүйгээр зээлийг хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-МАН-ынхан хамтарсан засагт байхдаа орон сууцны зээлийн хүүг бууруулж болоогүй юм уу?
–Биднийг хамтарсан засагт 2014 оны эцсээр орж ирэхэд инфляци хоёр оронтой тоотой байсан. 10 хувиас дээш давчихсан болохоор хүүгийн тухай ярих ямар ч боломж байгаагүй. Их халалттай байгаа эдийн засгийн үед зохиож гаргасан 30 хувийн урьдчилгаатай найман хувийн хүүтэй, 80 метр квадратын хязгаартай зээл чинь иргэдийн амьдралтай авцалдахгүй байна гэдгийг олон нийтэд ойлгуулж өөрчлөхийн төлөө зүтгэсэн. Хүний эрүүл мэндтэй үүнийг зүйрлэвэл даралт өндөртэй хүнтэй халсан эдийг засаг адил.Тэгэхээр 30 хувийн урьдчилгаатай зээл даралтыг нь буулгах эмтэй адил. Харин эдийн засаг хурдтай унаж байхад нөгөө л хөргөх “эм”-ээ хэрэглэвэл даралт нь бууж буй хүнд даралт буулгах эм өгч буйтай адил болно.Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, олон түмэнд орон сууцны зээлийг хүртээмжтэй болгох шаардлагатай болсон. Бидэнд байсан боломжит хувилбар нь урьдчилгаа төлбөрийг буулгах байлаа.Бид чиглэл, бодлогоо зөв гаргаж өгсөн. АН-ынхан манай санаачилж байсантай давхцуулахгүйгээр(магадгүй манайхыг сурталчилах гээд байгаа тул) өөрийн болгож хийгээд тэр нь ард түмэнд ээлтэй тусч байвал хурдан хэрэгжүүлэх л хэрэгтэй. Салбарыг хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд ярьснаа цаг алдахгүй хий л дээ гэмээр байна. Түүнээс биш улстөржүүлээд , болсон болоогүй тайлбар хийж иргэдийн толгойг эргүүлээд байх шаардлагагүй.Өмнө нь 10 хувийн урьдчилгаатай холбоотой үнэнд нийцэхгүй яриа, тайлбарууд явж байсан. Иргэн хүн 10 хувийн урьдчилгаа төлөхөөр цаана нь 90 хувийн төлбөр байгаа. Үүнийг 20 жилд төлөхөөр сард төлөх мөнгөн дүн нь өсөөд байна гэж ярьцгааж байна лээ.Үнэнийг ингэж гуйвуулах хэрэггүй.Зээл төлөх хугацааг нь яг дээрхийг урьдчилан тооцоод 30 жил болгосон. Тиймээс сарын төлбөр, орлогын хэмжээ хуучнаасаа ерөнхийдөө өөрчлөгдөөгүй.Яагаад ийнхүү улаан цайм гуйвуулан тайлбарлаадбайгааг ойлгохгүй байна. Мэдээллийн зөрүүнээс болсон юм болов уу. Яагаад орон сууцны зээлийн хүүгзургаа, долоон хувь биш таван хувь гэж сонгоод байгаа вэ гэхээр хуучин найман хувийн зээл дээр ±1%гэсэн тогтолцоотой байсан. Хөдөө орон нутаг долоон хувийн хүүтэй зээл өгч байсан. Тэгэхээр долоон хувь нь тохиромжгүй.Манай намын үед зургаан хувийн хүүтэй зээл гэж байсан учраас зургааг бас сонгож болдоггүй. Ямар нэгэн байдлаар Ардын намтай наалдчихаж магадгүй гэж бодсон байх. Тэгээд л таван хувь дээр буусан болов уу. Нам хоорондын улс төрийн өрсөлдөөнөөс ард иргэд хожиж байвал болох нь тэр.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгочихвол барилгын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
–Богино хугацаандаа барилгын салбарт сөргөөр нөлөөлөхгүй. Гэхдээ хоёр, гурван хувьсагчтай зээлийн тогтолцоонд хүүг нь бууруулахаар цаана нь босгыг нь өндөрсгөх шаардлага үүснэ.Тиймээс 10-ын урьдчилгааг 20% болгож байгаа юм. Өмнө нь иргэд 30%-ийн босгыг давж чадахгүй байсан. Өнөөдөр 20 хувь дээр үлдээчихээр энэ босгыг хэдэн хүн давж орж ирэх бол. Ямартай ч урьдчилгаа төлбөрийг нь олж, банкны шаардлагыг хангах хүний тоо тийм ч их биш байх болов уу. Яагаад гэвэл 10 хувийн урьдчилгааны босгыг давах хүн 20 хувийг давах хүнээсяаж ч бодсон их байж таараа. Хүүг нь хэчнээн сайхан буулгасан ч урьдчилгаа нь өндөр байхаар гэрээ хэчнээн сайхан тухлаг болгосон ч тухайн иргэн босгыг нь давж орж ирээд амарч чадахгүй л гэсэн үг. Иймэрхүү л дүр зурагтай байгаа. Хүү дээр нэг асуудал бий. Бидний санал болгосон тогтолцоо бол ард иргэддээ хүртээмжтэй мөртлөө зээлийн санд хохиролгүй. Баталгааны мөнгө эргэн төлөгдөөд арвижаад орж ирэх тогтолцоо байсан. Одоогийн хүүг буулгаад таван хувь болгочихоор буусан хүүний зөрүүгээр мөнгө санд эргэж орж ирэхгүй. Зээлийн сан эргэлт бүрдээ тэлж байх тусмаа олон хүнд зээл болон хүрнэ.Харил буулгасан хүү тэр хэмжээгээрээ эргэн орж ирэхгүй мөнгө.Ипотекийн зээл хамгийн сайн төлөлттэй байдаг тул түүнийг нийгмийн даатгалын сантай уялдуулж өгөхөөр хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Уг нь энэ бидний эхлүүлсэн хамгийн чухал өөрчлөлт.

-Урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг таван хувь болгохоор арилжааны банкуудын шаардлага улам өндөрсөх үү. Банкинд ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх боломж нэмэгдэх юм биш үү?
–Орон сууцны зээл цаанаасаа эх үүсвэртэй.Энэ мөнгийг нь банкууд аваад үйлчилгээ хийгээд явж байгаа учраас эрсдэл үүсэх магадлал харьцангуй бага. Дээр хэлсэнчлэн хүү бууснаас болж урт хугацаандаа зээлийн сангийн тэлэлт багасана гэсэн үг.Жишээ ньнэг их наядаас 80 тэрбум төгрөг орж ирэх байсан бол 30 тэрбумаар бага орж ирнэ. Тэр 30 тэрбум хэчнээн хүнд ипотекийн зээл болж очих боломжтой билээдээ. Гэтэл энэ боломж хаагдаж байна гэсэн үг.Ардын нам эдийн засаг нэлээд тогтворжиж, хуримтлал нэмэгдсний дараа алсдаа хүүгээбууруулах ёстой гэсэн бодлогыг ярьж байсан.
-Саяхан Үндсэн хуулийн Цэц дээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон нь нэлээд маргаан дэгдээлээ. Үүнээс болж найман хувийн зээл зогсонги байдалд орлоо гэж зарим хүн ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
–Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дээр харах зүйл бий. Яагаад гэвэл хүчингүй болгосон олонхи заалт нь ипотекийн зээлд эрсдэл үүсгэхээргүй. Гэхдээ банкинд мэдэгдэхгүйгээр давхар барьцаалах боломж гарч байгаа бол энэ нь ипотекийн зээлд шууд сөрөг нөлөөтэй. Mortgage гэхээр хүмүүс зээл гэж ойлгоод байдаг. Уг нь mortgage гэдэг чинь барьцаа гэсэн үг. Англи хэл дээр гэхэд барьцааг тайлбарласан олон үг бий.Гэтэл mortgage гэдэг барьцааг тусд нь томьёолсон байгаа. Монголдээр ч барьцаалбар гэж тусгайлан орчуулагдаад байгаа. Иймд энэ нь тусдаа зохицуулалттай байх учиртай.Бусад барьцаатай хольж болохгүй. Банкууд ипотекийн зээлд эрсдэл үүсвэл үл маргах журмаар авч цаашаа зараад олсон мөнгөнөөс хувь хэмжээг нь тохируулж зээлдэгчид буцааж өгөөд явдаг. 70 гаруй мянган хүнд олгочихсон энэ зээл шүүхдэж авдаг болчихвол энэ олон хүний зээл эргээд эрсдэлд орно. Ийм ойлгомжгүйбайдал үүсэнгүүт банкууд болгоомжлох нь аргагүй. Буруутгаж болохгүй. Аль аль талдаа шийдвэрүүдээ нухацтай харах ёстой. Бид нарын ойлгодог барьцаа гэдэг ганц ойлголтын ард маш олон ойлголт бий.

-МАН засагт байхад орон сууцныхүүг бууруулах санхүүгийн эх үүсвэр бага байжээ гэж ойлголоо. Тэгвэл одоо ямар мөнгөөр орон сууцны хүүг таван хувь болтол буулгах гэж байгаа юм бэ?
-Манай нам засагт орсны дараа өрийн тааз ДНБ-ий 60 хувьд хүрчихээд байсан. Нэмж бонд босгож болохгүй, энэ боломжиндоо тааруулж ажиллах болсон.Гэтэл 2015 оны зургадугаар сар гэхэд өрийн хэмжээ таазандаа хүрэхээ болиод доошоо буусан. Яагаад гэхээр төгрөгийн ханш өсөж 1800- гийн орон зай руу орчихсон.Ингээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 44 хувьтай тэнцэх болсон. Тэгэхээр44 хувиас 60 хүртэл их ялгаа гарна даа. Урьдчилгаа 20 хувийн төлбөр дээр гаргах мөнгө гараад ирчихэж байгаа юм. Энэ боломж дээр бид хурдтай ажиллаж шийдвэр гаргасан. Ипотекийн зээлийн эргэн төлөлт эрүүл байгаа болохоор тэнд хуримтлагдчихсан мөнгө бас байсан. Дээр нь батлан хамгаалах яамны мөнгийг хамт оруулахаар ярьж байлаа. Тэтгэврийн сангийн мөнгөтэйгээ уялдуулах санаачилгыг ч гарган эхлүүлсэн. Энэ боломжууд өнөөдөр ч гэсэн байгаа учраас таван хувь болгоно гээд ярьж байна. Миний санаа зовж байгаа зүйл бол босго нь өндөр байгаа учраас үүнийг авах хүн хэр олон байх бол л гэдэг асуудал. Нөгөөх нь таван хувийг арай эрт болгочихвуу гэсэн бодол байна. Гэхдээ нэгэнт хийнэ гээд улс төрийн шийдвэр гаргасан бол улстөржүүлээд байлгүйгээр шууд хийх л хэрэгтэй.Барилгын салбар эрсдэлтэй эмзэг байгаа учраас энэ байдлаас гаргах хэрэгтэй.

–Таныг орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох хариуцлагагүй мэдэгдэл хийснээс болж барилгын салбарын борлуулалтад сөрөг нөлөө үзүүлсэн гэж шүүмжилж байна лээ.
–БиЗасгийн газрын шийдвэрийг мэдээлэх үүрэгтэй. Нэгэнт гарсан шийдвэрийг би олон нийтэд хүргэсэн. Энэ бол хариуцлагатай үйлдэл.Засгийн газрын тэргүүн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг гаргаад түүний дараа гадаад руу айлчсан. Явахаасаа өмнө холбогдох сайд нарт энэ шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүрэг өгсөн. Энэ нь хуралдааны бичлэгт байгаа. Иргэд буруу ташаа ойлгохвий л гэсэн хэрэг. Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг, даалгаврын дагуу үүнийг хийсэн.
Гэтэл зээлийн хүүг таван хувь болгоно гэдэг албан ёсны шийдвэр гараагүй байхад бүгдээрээ л ярьж байна. Гаргаагүй шийдвэрээ олон хоног ярьж буйгаа хариуцлагагүй гэж үзэхгүй байж Засгийн газраас гаргачихсан шийдвэрийг нийтэд мэдээлсэн намайг хариуцлагагүй байна гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй байна.
Барилгын борлуулалт 10 хувийн зээлээс болж зогсоогүй. Намайг сайд болоход 30 хувийн зээл зогсчихсон, 2014 онд нийлүүлэлсэн барилгын 30 хувь нь буюу 7000 байр зарагдаагүй байсан. 7000-ыг шингээгүй зах зээл яаж 27 мянгыг шингээх вэ гэдэг асуулт боссон байсан. Нэмээд 26-27 мянган барилга орж ирж байсан. Тэгэхээр барилгын салбарын борлуулалт аль хэдийнэ зогсчихсон байсан.Барилгын салбарын холбогдох байгууллагууд нь ипотекийн зээлийн тогтолцоог өөрчлөөд өгөөч, урьдчилгаа 30 хувь хэтэрхий өндөр байна гэсэн санал хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Бид доороосоо ирж байгаа санал, хүсэлтийг харгалзан судалж, шинжилсний эцэст шийдвэр гаргасан. Тиймээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг мэргэжлийн байгууллагуудын хүсэлт, иргэдийн саналын үндсэн дээр 10 хувь болгох шийдвэрийг тухайн үед гаргаж байлаа.
Ярилцсанд баярлалаа
Ц.Оюунтунгалаг

Бэсүдэй овогт Намсрайн Нагаанбуу ахдаа

Тэнгэрийн хүү, анд, хорвоогийн багш, ах та минь тэнгэртээ буцаад 21 хонолоо. Энэ цагийнхний ойлголт, төсөөллөөр түүхч, гүн ухаанч, зохиолч, зурхайч хүн шиг янз янзаар харагдаж үнэлэгддэг ч Угтай (эцгийн ясаараа), Удамтай (эхийн цусаараа), Угсаатай (биеийн болон оюун санааны удамшлаараа) олны төлөө сэтгэлээ чилээсэн ЦАГААН ЯСТАН, түмний төлөө санаа тавьдаг ЯЗГУУРТАН, төрийн үйлд амиа үл хайрлан зүтгэдэг АЛТАН УРГИЙН хөвүүн билээ. Монголчуудын аминаас аминд амьд ёс зүйгээр удамшдаг хүн ухаан, онцгой оноолттой нэгнийх нь тайлж, буулгадаг язгуур гүн ухаан, тодорхой цаг хугацаа орон зайд зориулж онож хэрэгжих онол - эши болгон гурамсан холбоо, сэтгэлгээгээр буулгаж, тайлж тайлбарласан бүтээлүүд тань дээрх үнэлэлт дүгнэлтийг тэдэнд төрүүлдэг байх.
Мөнхгалын, тэнгэр шүтлэгт Монгол та дээд 99-н тэнгэрийнхээ төгс биежилт, амьд ухаан эрдэм байсан төдийгүй үүнийгээ бидэндээ болон хүн төрөлхтөнд цагаан дээр хараар, цаасан дээр үгээр буулган тайлбарлаж, таниулсан их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, сэцэн билээ.
Миний хувьд та өндөр удмын мэдээлэлтэй түүнийгээ Нагаанбуу хэмээх нэртэй амь болон амьдрагч биен дээрээ төгс төгөлдөржүүлж, өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлсэн, удмаа баталж, бөхлөсөн, Монгол ухаан, эрдмийн багш, хүндэт ах минь билээ.

Өнөөдөр Монголчууд бид
-Монголоосоо – Монголоо хайцгааж байна.
-Монголоосоо – Монголоо олцгоож байна.
-Монголдоо – Монголоо дэлгэрүүлж, түгээцгээж байна.
Ийм ч учраас бид хоёр ерөөлөөр учирцгаасан.
Ингээд цаашаа өнөө цагийн Монголчууддаа арай ойлгомжтой, хялбаршуулсан байдлаар Нагаанбуу ахынхаа бүтээлүүдээс товч утга, яаж бид ухаарч ойлгож, амьдрал ахуйдаа хэрэглэх тухай өөрийн ухаарч, ойлгосноор тайлбарлаж илэрхийлэхийг оролдоё:
Жишээ болгон – Монголчуудын тэнгэр шүтлэгт дурдагддаг 99 тэнгэр хэмээх ойлголтыг авая.
Уг нь бол өвөг дээдсээ шүтдэг, тэднийхээ амьд сэрүүн үргэлжлэл нь өөрийгөө гэж мэддэг, тэднээс нь өвлөгдөж, удамшиж ирсэн оюун ухаан, ой санамжаа тэнгэр хэмээн нэрлэдэг язгуур монголчуудын хувьд мэдээж  миний энэ оролдлого илүүц тул хүлцэл өчих нь зүйтэй.
Саяхан үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн төсөл өргөн баригдаж хэвлэл мэдээллээр цацагдаж, олны дунд яригдаж хэлэлцэгдэх үед их хурлын 76 гишүүдийн тоог 99 болгохоор төсөлд тусгагдсан нь маргаан үүсгэснийг бүгд анзаарсан байх. Энд нэг талаас ядарч, ядуурч, доройтсон олон түмний төрдөө гомдсон бухимдал. 76-н газрын гавын гайг 99 болгож яахын гэх төөрөгдөл, түүнд нь тааруулж оноо авах гэсэн бэртэгчингүүдийн тоглолт, нөгөө талаас өнөөдөр дэлхийд байгаа парламентын засаглалтай орнуудын гишүүд хэдэн сонгогч төлөөлдөг болох тухай, тэр жишгээр бол манайд харин ч 130-аад их хурлын гишүүд байхаас бид ард түмэн та нараа бодоод 76 ба 130 гишүүн гэсэн 2 хязгаарын дундаж 99 гэсэн тоог төсөлд тусгасан гэх түмний дургүйцлийг улам дэвэргэсэн тулгалт тайлбар. Бүр эмгэнэлтэй нь Үндсэн хуулийн шинэчилсэн төслийг боловсруулсан УИХ-н арваад гишүүдтэй ажлын хэсгийг ахласан Нямжавын Батбаяр гишүүнтэй холбон гал тахьдаг, тэнгэр мэнгэр, элэнц хуланц, диван галавын ямар ч хэрэггүй болсон бөөгийн 99 тэнгэрийг сэргээх гэлээ гэх Монголын иргэний үнэмлэхтэй харь цустнуудын, Монголоо алдагсдын доромжлол. Гэтэл бодот байдалдаа үеийн үед Монголчууд хүчирхэг байх үедээ мөрдөж байсан төрийн тогтолцоон дахь Их Хуралдайн ноёдын тоо 95 - 99 байсан нь түүхэн баримт.

Яагаад бид 99-н тоог бэлгэдэж хувь бие хүн төдийгүй төр улсынхаа бүтцэд ёсчлон даган мөрдөж ирэв?

Нагаанбуу ахын бүх бүтээлд ямар нэг байдлаар Монголчуудын өвөг дээдсээ шүтдэг, тэнгэр шүтлэгийн гол ухагдахуун болох тухайн хүн бүр дээд 99 үе өвөг дээдсийнхээ амьд үргэлжлэл, удамшил байдаг гэдгийг уншсан хэнбугай ч ухаарахаар тайлбарласан байдаг. Тухайлбал “Итгэхүйн Ухаан” номныхоо 174-175-р хуудсанд :
“Монголын бөө мөргөлд тэнгэрийн тухай хамгийн олонлог ухагдахуун нь 99 тэнгэрийн ойлголт. Энд үүсэл сэдлийн түүхийн талаар ярилцах боломжгүй Мөнх тэнгэр, ялангуяа 99 тэнгэрийн ухагдахуун яагаад үндэстэн угсаатны хэмжээнд өргөн даяар итгэгдэн шүтэгдэх болсон учир шалтгааны талаар товч үгүүлсү.
Мөнх тэнгэр бодот байдал. Энэ бодот байдлыг мөнх утгаар нь хийсвэрлэж хаадын болон өмнөх бүхий л үеийн өвөг дээдсийн гарал заяатай домогшуулан холбосон, “одоо” тулгарсан үүрэг – ирээдүй цагийн үнэн гаргалгаанд хүргэх шаардлага “Мөнх тэнгэр” онол” юм.
Бүр 99 тэнгэр гэх нь цаад утгаараа өвөг дээд удам ухагдахууны тэмдэг бэлгэдэл бөгөөд түүний зураг зураахай нь (Зурхай – зураг ухагдахуун. Түүнийг үйлдэн шинжихүй нь зураахай. Бас хурдан морины гарааг зураахай гэмүй) хүний алганд байдаг гэнэ. Хүн арван хуруутай бөгөөд түүнд бүрэн 55 цагаан тэнгэр агуулагддаг гэх ба энэ нь 1-10 хүртэл тооны нийлбэр 55 байдаг. Энэ нь эхээс заяасан бүрэн заяа бөгөөд хар тэнгэрс нь тэднээс эхлэл буюу 1, төгсгөл буюу 10 дутуу тул 44 хар тэнгэр болдог нь эр буюу эцэг тэнгэрс аж.
Нэгэнт тэнгэрийг эцэгтэй адил алс хязгааргүй бас ч хатуу зөөлөнтэй дүрслэсэн, газрыг өсөн төлжих тэжээн тэтгэх халамжаар дээдлэсэн энэ тоо нь эхийн талын 55 удам эцгийн талын 44 үеийн удамшил (гени) “Би”-д хадгалагдаж байдаг гэсэн онол болжээ”.
176-р хуудсанд :
“Гэтэл анх төрөх, энх амьдрах, мөнх удамших үзэгдэл нь үнэндээ зуурдын хэсэгхэн хугацаа тул 9 тэнгэрийн хүлээцтэй, харин амьд байх энх амьдрахуй нь урт насаар хэмжигдэх тул 81-ийн бэлгэдэлтэй гэж хамгийн том найр ой 81-ний найр байдаг байжээ. Энэ тохиолдлоор 81 овог аймаг, 81 унь гэх мэт харилцан шүтэлцээтэй тоон бэлгэдлүүд олон бий. Энэ нь 9+81+9=99 тэнгэрийн гаргалгаа бөгөөд бас 55+44=99, 3x33=99,33+33+33=99 гэх мэт тоон бэлгэдлийн олон үйлдлээр тайлбарладаг.”

177-р хуудсанд :
“Гэхдээ энэ тэнгэрүүд нь угтаа хүний тархи толгойд удамшин хадгалагдсан 55+44=99 удам угсааны ой ухааны амин санаа эрдмийн хадгаламж болно”.
Иймд уншиж, ухаарч амжаагүй хүмүүст зориулж товч тайлбарлая. Үүнийг уншигч та болон үл уншигч хэнбугай ч, аль нэг намын гишүүн байхаас үл хамааран, тэр байтугай нигер, нангиад, англо сакс гарлаасаа ч үл хамааран ямар ч хүн өөрийг нь үүсгэж, бүтээсэн эцэг эх хоёроосоо генийн хувьд бие нь ижил төстэй удамших төдийгүй оюун санаа нь ч бас удамшдаг. Дэлхий дээрх бүх амьд зүйл хэлбэр ба ухамсраараа удамшдагтай адил. Яргуй яргуйгаараа, чоно чоноороо, ялаа ялаагаараа удамшдаг шиг. Өвөг дээдэс маань ертөнцийн энэ хууль, хорвоогийн жам зүйг сайн мэдэх тул үр хойчис бидэндээ шүтээн болгон дээдлэж хүнээрээ, монголоороо байгаасай хэмээн захиж, сатаарч самуурч осолдохвий гэх захиас нь өнөөдрийн хэлбэржсэн ёслол маягаар харагдаж, ойлгогдож буй бөө мөргөлийн зан үйлийн тайлга, тахилга дах 99 тэнгэрийн дуудлага. Бодот байдалдаа уул нь маш энгийн зүйл шүү дээ энэ 99 тэнгэр. Үүнийг бичигч Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие эсвэл үүнийг уншиж буй та бид бүгд эцэг (яс) талаасаа дээд 44 үеийн, эх (цус) талаасаа дээд 55 үеийн мэдээллүүдийг авсан эцэг 44 + эх 55 = 99 үеийн мэдээллийг агуулагч + 1 тухайн амь = 100 тэнгэр болон төгөлдөржсөн бодгал. Ямар нэг хүний сэтгэл түүний илрэл болох ааш араншин, үйлдэл зэрэг нь тухайн тохиолдолд илэрч буй уг хүний 99 тэнгэр буюу 99 өвөг дээдсийн хэн нэгнийх нь удамшсан оюун санаа (ой санамж) гадагшилж буй хэлбэр юм. Ийм ч учраас муу юм бүү бод, хэл, үйлд гэх сургаал захиасууд, харааж биш ерөөж амьдрах ёс зүй нь дээд удмын 44 ба 55 үе дотроосоо мууг нь өөр дээрээ бүү амьлуулаасай гэх гүн ухаан юм. УИХ-н гишүүн бүр өөрийнхөө дээд 99 үеээсээ сайныг нь амьлуулаасай, 99 УИХ-н гишүүн бүгд төрөө зөв амьлуулаасай гэж бэлэгдэх нь Монгол төрийн уламжлал сэргэж, төрийн хар хайрцаг (удамшсан хар толгойнууд) амин чанартаа шилжиж эвлэлдэж эелэлдэх ирээдүй тул та бүхэн минь зөвөөр ухаарцгаана уу.

Жич : Одоогийн УИХ-н гишүүдийн тоо 76 байгаа нь дордохын долоогоос чөтгөрийн зургааруу буулгасан санаатай харийнханы шургуулсан биднийг хооронд нь тэрсэлдүүлсэн муу ёрын тоо гэдгийг шинж тэмдэг, дохионы онол гадарладаг бүх хүн мэддэг болно. Үргэлжлэл бий.

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү

Отгонбаярын ярилцлага

Отгонбаярын ярилцлага
http://itoim.mn/index.php/site/news/3427

Sunday, January 17, 2016

ТЭНГЭРИЙН САХИУС БУЮУ ХҮННҮ НЭРИЙН ТУХАЙ НЭГЭН БАРИМТ


Миний бие 1997 онд Токиогийн Боловсрол Соёлын Их сургуульд суралцаж байх ахуйдаа Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг орчуулан хэвлүүлж, анхны номоо өлгийдөн авч ихэд баярлаж явсансан. Тэр бүтээл монголын сэхээтэн голдуу, түүх соёл сонирхдог олон хүний анхаарал, сонирхлыг татаж тэгэсгээд борлогдон дуусч одоогоор дахин хэвлэгдээгүй байгаа юм.
Монголын гайхамшигт зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай “ Өдрийн сонин”-ны №191/1999.10.20/ дугаарт “ Тэнгэрийн сахиус” буюу зоргоор хүүрнэхийн ид шид” хэмээх шүүмж бичиж, Шиба гуайтай амьд ахуй цагт нь уулзсан болоосой гэж халаглаж, энэ ном тархинд минь ямар нэг гялгар хурц юм суулгачихлаа, түүгээр нь чухам хэдийд юугаа гэрэлтүүлж чадах эсэхийг одоохондоо мэдэшгүй гээд “ номын орчуулга ч давгүй бололтой” хэмээн өчүүхэн надад урам хайрлаж байсан нь санаанд тодхон, сонины шарласан хуудсанд үлджээ. 
С.Эрдэнэ баавай “ миний өвчтэй газар”-ыг хатгасан хэдэн сайхан санаа байна гэж Шиба гуайд талархсан байдаг. Үүний нэг нь яах аргагүй Хүннү нарын нэр нэршил буйзаа. Тэрбээр “ Хүннүгээс эхэлсэн монгол түүх домгийг алийг яаж барах буй. Тэр талын миний мэдлэг Шиба гуайд дөхөхгүй нь мэдээж” хэмээн даруухан өгүүлээд Хүннүгээс эхлэн монголын нүүдэлчдийн их түймэр Евро Азийн их талын захаас захыг идсэн тухай өгүүлснийг нь онцолсон байлаа. 
Шиба гуай “ Тал нутгийн тэмдэглэл” зохиолдоо Хүннү нарыг зүгээр нэг дурьдаагүй нь ойлгомжтой. 
“ Монгол нутгийн хээр тал тэнгэртэй ойрхон байдаг тухай билээ. Уг газар ердөө л тэнгэр газар хоёроос бүтэх агаад хүний бараа ховор тул тэдний амьдрал тэнгэрт байдаг болов уу гэмээр. 
.... Мөнөөх бүлэг хүн хөх огторгуйтай нийлэн алдсан эх газартаа амьдран сууж, хонин сүргийнхээ явдал даган хөдөлсөөр заримдаа манхан говио туулж ирээд / умард зүгийн тэдэнд учирлаж хэлэх үг байсан л байх даа/ гэвч тариачны улсаас хүнс хувцас дээрэмдэн авах ажгуу. Хүмүүс тэднийг ХҮННҮ гэж нэрийднэ. 
Ийнхүү ХҮННҮ нарын халдлага дээрэм бэрхтэй тул Жао улсын Ү Лин вантан үгүй энэ байлдаж дайтахын хэрэг, цэрэг зэвсгийн хувцас жаягийг бүр энэ ХҮННҮ нараас өөрөөс нь сурвал дээргүй юү хэмээн цэрэг зэвсэг, дайтахуйн ухаан, хувцас хэрэглэлийн их хувьсгалыг хийсэн байдаг. Энэ тухай баримтыг Сыма Цзяны “ Түүхэн тэмдэглэл” шашдираас Шиба гуай эшилсэн нь бий. (Энэ дашрамд хэлэхэд энэ агуу шашдир Б.Галааридын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн ) 
“ Ху / хүннү/ - гийн ёсоор хувцаслаж морин дэл дээр дайтья “гэсэн уриа Хан үндэстний хувьд олон мянган жил цэрэг батлан хамгаалах системийнх нь толгой үзэл санаа байсан гэхэд хэлсдэхгүй. Ингээд бодохоор монгол үндэстний хувь заяа Эрдэнээ гуай Шиба гуайн хэлдэгээр Тэнгэрийн сахиус нь ХҮННҮ нартай түүний эх газар нутагтай нь холбоотой болж байна. 
Түүгээр зогсохгүй ХҮННҮ нарын хувцас хэрэглэл хүний хөдөлгөөнд бүрнээ зохицсон дайн тулааны цагт ч энхийн цагт ч өмсөж болохуйц биед эвтэй хялбар бөгөөд ханцуй урт нарийн хулсны нүх адил, урт өмд өмсдөг, өвдөгнөөс доогуурхан хүртэл урт түрийтэй ээтэн хоншоорт гутал өмсдөг зэрэг нь үнэхээр прагматик төдийгүй хан үндэстний урт нэлэмгэр ханцуй, өмдгүй, гуталгүй төрхнөөс юутай давуу байсныг хаантан олж хараад хувцас хэрэглэлийн хувьсгалаас ялалтын эхээ олж харсан гэсэн үг юм. За тэгээд европ цэргийн хувцасны эх болсныг бас санаарай. Өмд өмсөцгөөе.....Европ хувцасны өвөг яах аргагүй ХҮННҮ нар. 
“The old Huns”. ХҮННҮ хэмээх үг европд очоод Hun гэх болсон. Шиба гуайн багш нь “ эрт цагт Хан улсын хүн хээр талд ХҮННҮ хүнтэй санаандгүй таарлаа гэж бодье. ХҮННҮ хүн морьтой явах тул нангиад хүн ихэд ширвээтэж та хэн бэ гэж асуулаа. Түүний хариуд ХҮННҮ хүн морин дээрээсээ БИ ХҮН байна гэж хариулжээ. Энэ үгээр энэ үндэстэн нэршсэн юм гэж ярьсан гэдэг. Монгол хэлний хүн бичгийн хэлээр хүмүн болно. Энэ нь ХҮННҮ тэй дуудлага төсөөтэй. ХҮННҮ нар манай эриний 2 дугаар зуун орчимд одоогийн манай монгол нутагт, (дэлхийн түүхийн томоохон бичвэрүүдэд хятадын хойт хавьд гэж голдуу бичигддэг) сураг тасарч нэг хэсэг нь одоогийн Киргиз хавь руу нүүж оджээ. Хамгийн гайхалтай нь манай эриний 4 дүгээр зуунаас Европд үзэгдэх болжээ. Тэд энэхүү ихэмсэг морьтон ардыг HUN гэж дууддаг байна. Киргиз хавиас өвсний сөл усны тунгалгийг мөшгиж явсаар Дунай мөрөн хавийн тал газар бараадан баруун зүүн Готуудыг эрхшээлдээ оруулсан байдаг. ХҮННҮ хаан Аттила Унгарын өндөрлөг тал нутагт хэрэн суурьшсан билээ. 
Хятадууд Чин улсын сүүл хавьд дэлхийн улс орны нэрүүдийг ханз үсгээр оноож нэрлэх шинэчлэл хийхдээ Унгар улсын нэрийг англи европ бичлэгийг эх үндэс болгосон байж магадгүй юм. HUNGARY хэмээх бичлэгтэй төсөөтэй ч “хионгяари” буюу орчин цагийн хятад хэлний хионг хэмээгч нь ХҮННҮ –г тэмдэглэдэг ханз үсэг. Энэ нь сьюнъяари гэж дуудагддаг. Саяхнаас хонгяари гэж дуудах болсон тухай Шиба гуай бичжээ. Юутай ч HUNGARY буюу Унгар гэсэн үгийг ХҮННҮ гийн ханз үсэг оролцуулж бичих болсон нь сонирхолтой юм. Эд өнөөх ХҮН нарын удам угсаа шүү дээ гэж Чин улсынханд хэлж өгсөн ч байж магадгүй нь гэж Шиба гуай үздэг. 
Европын Аттила хааны олдворууд дотор дөрөө, сэлэм, хүрэл хэрэглэл олноор гарахын сацуу ХҮННҮ нарын нөөц газар одоогийн Эрхүүгээс алс баруунш Енисей мөрний дээд эх Минишенскийн хотгороос, бас Сибирийн өмнөд тал Аржяны хөлдүү булшаас гарсан скиттүүдийн хүрэл тогоо жалавч хүртэл олон олдвор гарч байгаа тул ХҮН нар чухам уугуул ямар арьстан бэ гэдэг нэг мөр яг таг Монголчууд мөн гэж хэлмээргүй хэлүүлмээргүй үндэстнүүд захаас аваад гарах болжээ. Харин Монголын Ноён уулын булшнуудаас гарч буй олдвор монголчууд өөрсдөө л бусниулаад үрэн таран хийчэхгүй бол дэлхийн эрт цагийн энэ хүчирхэг үндэстэн ХҮННҮ судлалд том үүрэг гүйцэтгэж ирсэн одоо ч гүйцэтгэсээр байгаа юм. ХҮННҮ нарын язгуур гарвал төрхийн талаар одоогоор 100% нэг мөр болгож эрдэмтэд тогтоогүй байна. “ Цагаан арьстан гэхгүйн баталгаа алга” гэж Японы Үчида Гинпү нарын эрдэмтэд үзэх нь ч байна.
Манай түүх судлал дэлхийд тэгтлээ хүчирхэг биш. Бид өөрсдөө л хүчирхэг гэж боддог болохоос. Дэлхийн түүхэн эх сурвалж бичгүүдийг ялангуяа хятад, англи, орос, япон зэрэг эх хэлээр нь судалгааны ажилдаа чөлөөтэй ашигладаг эрдэмтэд байгаа ч олон биш байна. Бас хэн нэгэн улс төрчийн зарлиг ч бас мөнхийн биш. ХҮННҮ мандсаны 2220 жилийн ойг тэмдэглэж сүржигнээд уугуул газрыг нь ухуулж төнхүүлэхийг нь дэмжиж байгаагийн учрыг хэн бүхэн ойлгохгүй байна. 
Харин түүхийн эх сурвалжийн баталгаа нотолгоо болох зүйл Ази тивийн цээжин дээрх манай Монголын нутаг орноос хангалттай гарч байна. Энэ олдворуудаа нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж явах цаг иржээ. Бүүр тулгамдаж байна. 
Гэтэл яг энэ цаг үед Монголын төр засаг өөрсдөө Тэнгэрийн сахиус Ноён уулаа дэлхийн захын нэг наймаачинд тэр байтугай ногоон үзэлтнүүдийн цуутай дайснуудад ухуулахаар ХУУЛЬ хийж байгаад дээрэмдэхээр болж байна. Тэрийгээ Ноён уулын булш бунханд хүрэхгүй ойртохгүй гэж хуурч, алсуураа байгаль экологийн тэнцвэрт ноцтой хохирол учруулах замаар байгаль газар шороог нь хордуулах замаар алт олборлодог бодит үнэнийг нүдэн балай чихэн дүлийгээр арилжиж байгаа юм. 
Ноён Уул тойрсон олон мянган жилийн төр улсын оршин тогтнох, амьд үлдэх, Монгол үндэстэн гэж байх эсэх, Монголчуудын уг гарвалын төлөө халуун амь бүлээн цусаа зориулж хамгаалж ирсэн түүхийн доторхи монголчуудын хичээл зүтгэлийг хорь хүрэхгүй хулгайч нар бүлэглээд устгах гэж байгаад монголчууд эмзэглэж байна бус уу. Шүлэнгэтээд санаархаад олон мянган жил болсон ийм төр улсыг ийм амархан нурааж байгаад эмзэглэхгүй монгол хүн байна уу. Ноён ууланд монголын ноёдын булш бунхан сахиус нь оршиж байдаг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж устгуулж байгаад бухимдаж байгаа юм. 
Засаглалын хямрал бий болгож байгаад эдийн засгаа уналтад оруулж, өр зээлд бариулж, дээр нь дэлхийн хэмжээний том удирдагч болох гэсэн хувь хэнээрхэл, улсаа аажим аажмаар устгаж байгаагийнхаа хариуцлагаас эвтэйхэн мултарч аль нэг орон олон улсын байгууллагын нөмөр нөөлөгт орох гэсэн увайгүй гэхэд дэндүү увайгүй, монгол оронд элэггүй удирдагч нарын эдийн засаг улс төрийн буруутай үйлдлүүдээс болж аргагүй мөнгөгүйн эрхээр Ноён Уулаа хүртэл зарахад хүрч байна. 
Эцэст нь Сэнгийн Эрдэнээ гуайг хэрэг болгон дурьдсаных Монголын ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг Монгол Улсын баатар, Сэнгийн Эрдэнийн хүү Э.Бат Үүл Та үзэл нэгтнүүддээ хандаж үгээ хэлж Ноён Уулаа авч үлдэхэд Монголын ард түмэнд туслаач гэж хүсье. Таны эцэг тэнгэрийн орноос тэнгэрийн сахиусаа харж байгаа даа.
С.Жаргалсайхан.

Friday, January 15, 2016

Бат хааны цэргийн тооны асуудалд

Түүхч Т.Сүхбаатар

1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулсан. Уг хуралдайгаар баруун зүгийн орнуудыг (Орос, Европ) байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Баруун зүгийн аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Батын эзэмшил нутаг тэр зүгт байсан болохоор түүнийг томилсон бизээ. Бат их хаан Өгэдэйг дагаж өмнөд Хятадыг эзлэх аян дайнд оролцохдоо их жанжны яруу суу билгээ харуулж ихэд үнэлүүлсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай жанжин нар явсан байна. “Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй үүргийг хүлээсэн юм.”(Цолмон,2006,х.10) Энэ аян дайныг хан хөвгүүдийн, ахмад хөвгүүдийн аян дайн хэмээн бас нэрлэдэг. Учир нь энэ удаагийн аян дайнд Чингис хааны алтан ургийн 13 хан хүү оролцсон. Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Өгэдэйн хүү Гүюг, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны тав дахь хүү Хүлгэн нар оролцсон юм. Бат хаан энэ аян дайнд ихэд анхаарч ач холбогдол өгч маш сайн бэлтгэсэн. Учир нь энэ түүний анхны бие даасан аян дайн байлаа. Байлдааны тактик цэргийн бэлтгэл гээд бүхий л зүйл дээр анхаарч ялангуяа 1223 онд Калка голын эрэгт Оросуудтай байлдаж үзсэн Сүбээдэй жанжны зөвлөгөөг голлон анхаарч байсан ажээ. Юуны өмнө тэрээр баруун зүгт тагнуул туршуул явуулан тагнуулын мэдээ маш ихээр цуглуулсан нь байлдааны нэг арга тактик байсан нь лавтай. Бат хаан баруун зүгт хийх аян дайныг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд: Нэгдүгээрт: Зүүн хойд Оросыг эзлэн авах Хоёрдугаарт: Өмнөд Оросыг эзлэн авах Гуравдугаарт: Зүүн болон төв Европыг эзлэн авах “Монголын их цэрэг 1235-1236 оны өвөл Эрчис (Иртыша) мөрний эх, хойд Алтайд цуглаж дайны бэлтгэлээ хийсэн байна.” (Каргалов,1966,х.21) Цэрэг бүр өөрийн 3-4 хос морь, 2-3 нум, түүнд хэрэглэх саадаг, байлдааны илд, сэлэм, хутга, жад, бугуйл, сөргөө, бугуйл, хэрэм хана эвдэх, шатаах байлдааны техник хэрэгсэл гээд аян дайнд хэрэгтэй бүхий л зүйлсийг бэлтгэн зохион байгуулсан байна. Баруун зүгийн аян дайнд явсан цэргийн тоо өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй олон жилийн турш маргаантай хэвээр л байна. Оросын болоод өрнөдийн түүхчид Монгол цэргийн тоог голдуу ихэсгэж Орос цэргийн тоог дардаг нь өөрсдийн ялагдлыг зөвтгөх гэсэн үйл ажиллагаа юм. Хуучин нийгмийн үед ч Монголын түүхчид Бат хааны цэргийн тоог мөн л ихэсгэж бичиж байсан нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой юм. 1966 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”-д “Монголын дөчин түмэн цэрэг Камыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохиод газар орны нь хоосолжээ.” (БНМАУ-ын түүх,1966,х.255) хэмээн бичсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 400.000 орчим цэрэг болох юм. Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгээс гаргасан бүтээлд “Бат хааны цэрэг 120.000 байсан ба түүнээс 5 түм (50.000) нь Монгол цэрэг, 7 түм (70.000) нь түрэг цэрэг байсан.” (БХЭШХ,1996,х.254) хэмээн өгүүлжээ. Оросын түүхч В.В.Каргалов “энэ дайнд Чингисийн удмын 12-14 хаан оролцсон бөгөөд тэд бүгд нэг нэг түмт удирдаж явсан гэж үзвэл 12-14 түмт (120-140 мянган цэрэг) авч Оросын ванлигуудын нутагт цөмрөн орсон байх ёстой” (Каргалов,1966,х.25) гэжээ. Мөн тэрээр өөр нэг зохиолдоо Бат хааныг “150 мянган цэрэгтэй хөдөлсөн” (Каргалов,1980,х.6) хэмээн харилцан адилгүй тоог авч хэрэглэсэн байна. “Бат хаан Чингисийн угсааны 14 хан хүүг дагуулан “150 мянган цэрэгтэй” Орос орны зүг хөдөлсөн” (Россия путь сквозь века,2010,х.117) хэмээн Оросын түүхчдийн хамтын бүтээлд дурдсан байна. Зөвлөлтийн судлаач Н.Ц.Мункуев “Бат хааны мэдэлд 139,000 цэрэг байжээ” (Мункуев, 1977,х.396) хэмээн дүгнэсэн байдаг. Мөн Оросын түүхч А.В.Шишов өөрийн бүтээлдээ “Бат хааны удирдлага дор 120-140,000 цэрэг байсан” (Шишов, 2001,х.146) гэж үзжээ. Мөн А.К.Алексеев өөрийн бүтээлдээ “Бат хааныг 120-140 мянган цэрэгтэй баруун зүгт хөдөлсөн” (Алексеев, 2006,х.54) хэмээн өгүүлсэн байна. Ер нь Оросын судлаачид “120-140 мянга” (Хафизов, 2000,х.65) гэдэг тоог нийтлэг авч ашигладаг. 120-140 мянга гэдэг нь 14 хан хүү тус бүр нэг түмтийг толгойлж явсан учир 120-140 мянган цэрэг байсан хэмээн шууд тусган авч үзсэн байх нь элбэг. Оросын судлаач Б.В.Соколов өөрийн бүтээлдээ “Оросын Рязань хотыг Монголын 60.000 цэрэг бүслэн хаасан” (Соколов, 2003,х.123) тухай өгүүлсэн байдаг. Рязань хот бол Монголчуудын дайралтад хамгийн анх өртсөн хот тиймээс Бат хааны мэдэлд нийт зургаан түмэн цэрэг байсан гэсэн санаа юм. Нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев баруун зүг хийсэн аян дайнд оролцсон монгол цэргийн тоог “30-40 мянга” (Гумилев, 2000,х.116) байсан гэж үзсэн байна. Г.В.Вернадский “Бат хааны баруун зүгт хөдөлсөн их цэргийн гол цөм нь 50 мянган цэргээс бүрдэж байсан бөгөөд янз бүрийн туслах хүчний цэрэгтэй нийлээд 120 мянга эсхүл түүнээс ч илүү байж магадгүй” (Вернадский, 2008,х.46) гэсэн тоо гаргасан байна. Судлаач Ч.Чойсамба "Бат хааны байлдан дагуулал" зохиолдоо "Бат хааны удирдлага дор 40.000-50.000 цэрэг байсан байх магадлалтай” (Чойсамба, 2012,х.90) Хувьсгалын өмнөх Оросын түүхчид болох И.Н.Березин, Б.И.Иловайский, Д.И.Тройцкий нар Н.М.Карамзиний хагас сая цэрэг гэдгийг арай багасгаж “300 мянга” (Пензев, 2006,х.51) гэж үзсэн байна. Зөвлөлтийн үеийн түүхч К.В.Базилевич, В.Т.Пашуто, Е.А.Разин, А.А.Строков, нар “400-500 мянга” (Пензев, 2006,х.51), Э.Кульпин дунд сургуулийн сурах бичигтээ “20-30 мянга ба 120-140 мянга, гээд судалгаандаа 400-600 мянга” (Кульпин, 1998,х.30) гэж үзсэн байна. Хаант Оросын үеийн судлаач М.И.Иванин Бат хааны цэргийн тоог “164 мянга байсан бөгөөд Европт цөмрөн орох үед 600 мянга хүрсэн” (Иванин, 1875,х.181) хэмээн дурджээ. А.Х.Халиков өөрийн зохиолдоо Батын цэрэг “Европт орох үедээ 600 мянган цэрэгтэй байсан дунджаар 150 мянга орчим цэрэгтэй” (Халиков, 1994,х.18) байсан гэж өгүүлжээ. М.Г.Сафаргалиев С.А.Аннинскийн зохиолоос иш татан “Бат хааны цэрэг 610 мянга байсан бөгөөд түүний 160 мянга нь монголчууд байсан” (Сафаргалиев, 1960,х.35) хэмээн дурджээ. К.Пензев харин “баруун зүг 2-3 мянган морин цэрэг, 5 мянга орчим явган цэрэг хөдөлсөн” (Пензев, 2006,х.137) гээд үүнийгээ дараах сонирхолтой байдлаар тайлбарласан юм. · “Бат хаан хос морьтой (К.Пензев Оросын түүхчдийн ихэвчлэн заадаг 30 мянган цэрэг гэдэг тоог хөтөлгөө морины хамт 60.000 гэж авч үзжээ) хөдөлсөн бол 240 мянган тах, 1 сая 920 мянган тахны хадаас шаардлагатай гэсэн үг. Тиймээс 1237 он гэхэд Ижил мөрний эрэг дагуу Бат хаан морьд тахлах төмөр, дархны газар гээд үйлдвэрийн баазтай байх шаардлагатай. Морь тахлахад 3 цагийн ажил орно. 60 мянган адууг тахлахад 180 мянган цагийн ажилтай. Төмрийн дархны газар өдөрт 12 цаг ажиллахад 4 адууг л тахалж чадна. Зогсолтгүй ажиллахад сард 120 адуу тахална. Тэгвэл 60 мянган адууг тахлахын тулд 500 төмрийн дархан туслахын хамт хэрэгтэй. 1625 оны байдлаар Оросын хотод 15 төмрийн дархны газар байсан. 500 дархны газар 1625 оны Оросын 33 хоттой адилхан юм. Тэгвэл Бат хаанд Каспий орчимд ийм нөөц байгаагүй. Морины тах ба хадаас 4кг татдаг, 60 мянган адууны тах 240 тонн төмөр болно. Энэ 240 тонн төмрийг Бат хаан хаанаас олсон нь түүхийн оньсого юм. Монголд төмрийн үйлдвэр тухайн үед байгаагүй билээ Тиймээс Бат хааныг Оросод өвөл халдахдаа маш хязгаарлагдмал цөөн тооны цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” (Пензев, 2006,х.133-135) хэмээн тайлбарлажээ. И.Я.Коростовец 30 мянга, А.В.Венков, С.В.Деркач, нар 30 мянга, И.Б.Греков, Ф.Ф.Шахмагонов нар 30-40 мянга, Д.В.Чернышев 55-65 мянга, Г.В.Вернадский, Э.Хара-Даван нар “150 мянга” (Хара-Даван, 1991,х.155), М.Берган, Жон Мэйн, Ж.Ж.Саундерс, Ж.Ведерфорд нар 150 мянга, И.В.Куркин, И.В.Волкова, С.В.Леонов нар “хамтын бүтээлдээ 70 мянга” (Куркин, ба бус, 2005,х.187), Л.де.Хартог 120 мянга, Буриадын судлаач Я.Халбай 170 мянга, А.М.Анкудинова, В.А.Ляхов нар 300 мянга, С.М.Соловьёв 300 мянга, А.Доманин “600 мянга” (Доманин, 2010,х.139) гэж тус тус харилцан адилгүй тоог авч үзсэн байна. Оросууд ихэвчлэн нэг нэгнээсээ шууд иш татан баримт нотолгоогүйгээр голчлон ам дамжсан яриа эсвэл сүүлд зохиогдсон он тооллын бичигт тулгуурлан Бат хааны цэргийн тоог гаргасан нь харагдаж байдаг. Ялангуяа В.В.Каргаловын зохиолоос ихээр эш татан 120-140 мянга гэсэн тоо гаргадаг. В.В.Каргалов чухам хаанаас ямар аргаар ийм тоо гаргаж ирсэн нь сонирхолтой юм. В.В.Каргалов “энэ дайнд Батыг дагаж 12-14 хан хөвгүүд явсан бүгд тус тусдаа нэг нэг түмт хариуцаж явсан бөгөөд нийт 120-140 мянган цэрэг оролцсон” (Каргалов, 1966,х.25) гэсэн гаргалгаа гаргажээ. К.Пензев харин В.Каргаловын 120-140 мянга гэсэн цэргийн тоонд нэлээд шүүмжлэлтэй улс суурьтай ханддаг. · “120-140 мянган цэрэг гэж үзвэл тэдгээр нь дор хаяж 2-3 морьтой явсан гэж үзвэл бага даа л 300 мянга орчим адуу болно. Дээр нь байлдааны зэвсэг техник зөөх адуу, арын албаны хүмүүсийн адууг оруулж тооцвол асар их тоо гарах нь ойлгомжтой. Энэ бол тал хээрийн байлдаан биш байсныг бодолцох хэрэгтэй” (Пензев, 2006,х.137). Тэрээр 2-3 мянган морин цэрэг, 5 мянган явган цэрэг гэдэг дээрээ баттай нотолгоо гаргажээ гэж үзэж болохоор байна. Плано Карпини Батын бүх цэргийн 3/4 нь эзлэгдсэн орнуудаас дайчлагдсан цэрэг байсан гэж бичсэн байдаг. Зарим судлаачид цэргийн тоог гаргахдаа нийт хүн амын тоотой уялдуулан гаргасан байна. Тухайлбал: Л.Н.Гумилёв, Э.Хара-Даван нар “XIII зуунд Монголын хүн амыг 400 мянга байсан” (Пензев, 2006,х.65). гэж үзсэн байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага тоо юм. “XIII зууны Оросын хүн амыг Л.Н.Гумилев 5-6 сая орчим байсан” (Пензев, 2006,х.66). гэж үзсэн бол Э.С.Кульпин “Батын довтолгооны өмнөх Оросын хүн амыг 7-8 сая орчим байсан” (Кульпин, 1998,х.30) гэж үзжээ. Түүхчид судлаачид Монголчуудын цэргийн тоог ихэвчлэн хүн амын 10%-иар тооцож үздэг. Энэ жишгээр Монголын хүн амыг 1 сая гэж үзвэл нийт Монголын эзэнт гүрний цэрэг 100-120 мянгын хооронд хэлбэлзэж байсан байх ёстой. Харин Оросын нийт цэрэг энэ 10 хувиар тооцож үзвэл хамгийн бага даа 600-700 мянга орчим юм. Оросын судлаач С.Смирнов “Оросын вангууд нийлбэр дүнгээрээ 100 мянга орчим мэргэжлийн цэрэг, 500 мянга орчим журамт цэрэг гаргах боломжтой” (Курушин, 2006,х.188 ) гэж үзсэн юм. “Чингис хааныг нас барах үед нийт их цэрэг 123.000 орчим байжээ. Зүүн жигүүр нь 62000, баруун жигүүр нь 38000, эзэн хааны харуулд 1000, Зүчид 4000, Цагаадай 4000, Өгөөдэй 4000, бусад 10000 цэрэг” (Тарнбул, МакБрайд, 2003,х.36) байжээ. · “Гүюгийн захирсан Монгол Улсын гол цэрэг, мөн Мөнхийн захирсан Монгол цэрэг, Байдарын захирсан Сартуул орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноос өмнө хожид хөдөлж 1236 оны хавар Болгар улсын хил дээр урьдын болзсон ёсоор цуглан ирэв. Монгол 5, Турк 7, нийт 12 түмэн цэрэг цуглав” (БХЭШХ, 1996,х.254). Баруун зүгт хийсэн аян дайнд бүх цэргийн 50% гэвэл 40-50 мянган цэрэг оролцсон байх ёстой. Доктор Ж.Базарсүрэн өөрийн бүтээлдээ “Их Монгол Улс бэлтгэл, сургууль, сахилга сайтай гадаад 95 мянган, дотоод 10 мянган, нийт 10,5 түмэн цэрэгтэй болжээ” (Базарсүрэн, 2009,х.23) хэмээн өгүүлсэн байна. 10 түм гэдэг нь 100.000 орчим цэрэг эрс гэсэн үг юм. Эцэст нь тухайн үеийн Монголын нийт хүн ам 1 сая орчим дотор хэлбэлзэж байсан гэвэл цэргийн тоог 10 хувиар тооцвол 100 мянга орчим, түүнээс баруун зүгт хийсэн их аян дайнд хамгийн ихдээг 40-50 мянган цэрэг л оролцсон байх талтай. 130 мянган цэрэгтэй, нэг цэрэг 1-3 хөтөлгөө морьтой байсан гэж үзвэл 390 мянган агт морь хэрэгтэй тэр хэмжээгээр хүнс тэжээл, морьд тахлах ажил шаардагдана. 390 мянган морь дор хаяж 234 мянган тонн өвс хэрэглэх хэрэгтэй болно. Монгол адуу дор хаяж 200-400 кг ачаа даах чадвартай. Дунджаар нэг адуу 250 кг өвс ачна гэж үзвэл нийт 234 тонн өвсийг ачихын тулд 936 мянган морь хэрэгтэй гэсэн тооцоо гарна. Нэг дор сая гаруй адуу цуглуулна гэдэг байж болох ч бас байж боломгүй асуудал биз ээ. Оросыг байлдан дагуулсны дараагаар Бат хаан Европт цөмрөн орох үед түүний цэрэг 30-40 мянга орчим байсан юм. Оросыг байлдан дагуулах үед нэг түм гаруй цэргээ алдсан хийгээд Гүюг цэргээ авч буцсан нь үүнд нөлөөлсөн. Бат өөрийн цэргийн тоог дагаар орсон хийгээд олзлогдсон хүмүүсээр нөхөн хангалт хийгээд 40-50 орчимд хадгалж чадаж байжээ. Лигницийн тулалдааны үед Хайду, Байдар нар 2 түм орчим цэрэгтэй байсан бол үүнтэй зэрэгцээд шахуу Мохийн хөндий Шайо голын тулалдаанд Бат хаан 25-30 мянга орчим буюу 2-3 түм орчим цэрэгтэй байсан юм. Үүнээс үзэхэд 40-50 мянга орчим цэрэгтэй байсан нь тодорхой харагдаж байна. Дүгнэлт Дээр дурдсан бүх тоо баримтыг нягтлан судалж үзэхэд Оросын судлаачид Бат хааны цэргийн тоог үндсэн 3 хэсэгт хувааж авч үздэг нь харагдаж байна. Нэгдүгээрт: 30-40 мянга, гэсэн тоог баримтлагчид, Хоёрдугаарт: 50-70 мянга, гэсэн тоог баримтлагчид Гуравдугаарт: 120-150 мянга гэсэн тоог баримтлагчид. Тухайн үеийн Монголын хүн амтай харьцуулаад үзэхэд бүх дайчилгааны нөөц боломжоо ашиглаад ч ихээхэн хэмжээний 300 мянга, 600 мянган цэргийг Монголчууд гаргаж чадахгүй нь ойлгомжтой юм. 1237-1242 оны Орос, Европ руу хийсэн энэ дайнд цөөхөн тооны 5-10 мянган морьт цэрэг, 30 мянган морьт цэрэг ч гаргаад ч урт удаан хугацааны энэ аян дайнд ялалт байгуулах боломжгүй нь харагдаж байна. Харин 4-5 түм буюу 40-50 мянган цэрэг гаргах боломжтой бөгөөд энэ нь хамгийн боломжтой бодитой тоо юм. Зүүн хойд болон өмнөд Орос, Европт явуулсан аян дайнд оролцсон Бат хааны цэргийн тоо 40-50 мянгын хооронд хэлбэлзэж олзны хүмүүсээр нөхөн хангагдаж байсан. Тиймээс цаашид Бат хааны цэргийн тоог эзлэгдсэн улс орнуудаас дайчилсан цэргүүдийн хамт нөхөн хангалт хийгээд 40-50 мянгын хооронд эцсийн байдлаар авч үзэх нь зүйтэй биз ээ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Алексеев.А.К., (2006). Политическая история Тукай-Тимуридов. Москва Базарсүрэн.Ж., (2009). Чингис хааны цэргийн зэр зэвсэг. Улаанбаатар БНМАУ-ын түүх I боть.,(1966). Улаанбаатар БХЭШХ., (1996). Монгол цэргийн түүхийн товчоон. Улаанбаатар Вернадский.В.Г., (2008). Монголчууд ба Орос орон. Улаанбаатар Гумилев.Л.Н., (2000). От Руси до России. Москва Доманин.А., (2010). Монгольская империя Чингизидов Чингис хаан его преемники. Москва Иванини.М.И., (1875). О Военномь искусть и завоеванияхь монголо-татарь и средне-азиятскихь народовь при Чингись-хань и Тамерлань. Санкт-Петербург Каргалов. В.В., (1980). Конец ордынского ига. Москва Каргалов. В.В., (1966). Монголо-татарское нашествие на Русь XIII век. Москва Кульпин.Э.С., (1998). Золотая Орда. Москва Курукин И.В., Волкова И.В., Леонов С.В., (2005). История Отечества. Москва Курушин. М.Ю., (2006). Сто великих военных тайн. Москва Мункуев.Н.Ц., (1977). Заметки о древних монголах// татаро – монголы в азии и европе. Москва Пензев.К., (2006). Великая Татария история земли. Москва Пензев.К., (2006). Русский Царь Батый. Москва Россия путь сквозь века., (2010). Русь и Монголы XIII в. Москва Сафаргалиев.М.Г., (1960). Распад Золотой орды. Саранск Соколов.Б.В., (2003). Сто великих войн. Москва Тарнбул.С, МакБрайд.А., (2003). Армия Монгольской империй. Мосва Халиков.А.Х., (1994). Монголы, Татары Золотая Орда и Булгария. Казань Хара-Даван.Э., (1991). Чингис хан как полководец и его наследие. Элиста Хафизов.Г., (2000). Распад Монгольской Империи и образование Улуса Джучи. Казань Чойсамба.Ч., (2006). Бат хааны байлдан дагуулал. Улаанбаатар Цолмон.С., (2006). Монголын Алтан ордон улс. Улаанбаатар Шишов.А.В., (2001). 100 великих военачальников. Москва
http://sukheeax.blog.gogo.mn/read/entry549793

Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон нийтлэлд хариу өгөх нь

Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон нийтлэлд хариу өгөх нь 2014 оны 01-р сарын 21, Нийтэлсэн Т.Сүхбаатар Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон хэмээн Алексей Анатольевич Кунгуров (ОХУ-ын “Вольный город” сонины редактор) хэмээх Орос нөхөр солиорч түүнийг нь манайхан бахархалтай гэгч нь өлгөн авч нийтлэх юм. Ингээд олон долоон юм нуршилгүй Алексей Анатольевич Кунгуров гэгч нөхөрт хариу өгье Ингэхэд ер нь монголчууд ардаа ямар мөр үлдээсэн юм бол? Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад 20 дугаар зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд. Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй. Архитекторын дурсгал- 0 тэг. Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй. Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй. Эдийн засаг-  0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ. Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар. Тэгвэл бас л юу ч байхгүй. Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй. Зэр зэвсэг- 0 тэг. Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ. Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй. Гэх мэтээр мань эр нилээд бурж гарчээ. Ингээд монголчуудын маань эзлэн түрэмгийлэл үлгэр домог биш үнэн зүйл байсан гэдгийг харуулахын тулд дээрх хэсгүүдийг дэлгэрэнгүй авч үзье. Бичиг үсэг- Монголчууд өөрийн бичиг үсэгтэй ард түмэн байсан. Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 онд Хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хешее зэргээс харaхад эртний нүүдэлчид 9-10 терлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна. Вэй,Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай тэр номууд нь олдоогүй.  Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадлаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал. За тэгээд Уйгаржин Монгол бичиг, Дөрвөлжин үсэг, Соёмбо үсэг, Латин үсэг гээд л олон бий. Алтан ордны үйсэн дээрх шүлэг гээд алдартай өв дурсгал Оросоос олдсон гэдгийг мартсан байх л даа Архитектурын дурсгал- Нүүдэлчид гэхээр л зэрлэг хүмүүс байсангүй. Эртний төрт улсуудын хотын үлдэгдэл монголоор дүүрэн байна л даа. Оросууд өөрсдөө л монголд хот суурин байна гэж эхлээд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Академич В. В. Радловын удирдсан Орхоны экспедиц Эрдэнэзуу хийдийн сүм, суврага, хэрмээс Хархорум хотын баримт бичиг, хааны зарлиг бүхий чулуун пайлуур олсон юм. Тэгээд 1585 онд Эрдэнэзуу хийдийг барихдаа Хархорумын чулуун барилгуудын үлдэгдлийг ашигласан байна гэдэг таамаглал хийжээ. Дараа нь Н. М. Ядринцев Эрдэнэ зуугийн хэрмийн орчимд үлдсэн том суурийг судалж Чингис хааны нийслэлийн балгас гэж тодорхойлсныг профессор А. М. Позднеев нотолсон юм. С. В. Киселев, "Хархорум хотын барилгуудын хамгийн гоёмсог нь дээврийн ваар юм. XIII зууны үеийн монголын бусад (Хархираа, Дентерег) хотоос олдсон дээврийн ваар нь мөн үүний нэгэн адил гоёмсог байжээ" гэж бичиж байсан шүү дээ. Монгол, Хятадын хилийн орчим урсдаг Эзний голын эрэг дээр Хар хотын балгас байдаг. 1908 онд П. К. Козлов тэр хотын зохион байгуулалтыг хуулан зурж, 1909 онд малтсан юм. 1914 онд Эзний голын хөндийд А. Стейнаар удирдуулсан английн экспедиц ажиллажээ. 1923 онд мөн америкийн экспедиц ажилласан байна. 1926 онд Козлов, Монгол-Төвдийн экспедицийг удирдан гурав дахь удаагаа Хар хотод очжээ. Козлов, хотын нэг суврагаас номын баялаг цуглуулга, баримал зурмал, бурхан, буддийн дуганы чимэглэл зэргийг олж байсан. Олон номын дотор хот байгуулалтын тухай бичсэн ном ч байжээ. Төв Азийг судлагч И.М. Прежевальский бичихдээ: "XIII зууны хоёрдугаар хагас, XIV зууны эхний хагаст Хубилай ханы цэргийн хот Эрчүүгийн цагаан балгас, Аралын балгас зэрэг хот байжээ. Тэдгээрийн зарим нь Ханбалыг (Бээжинтэй) тэнцэх юм" гэж байсан. Оросууд өөрсдөө л монголын архитектурын дурсгалыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ Соёл, эрх зүй- Монголын соёлын талаар ярих юм бол барагдахгүй их түүх болно. Наад захын жишээ гэхэд: Чулуун зэвсгийн үеийн соёлын талаар ярьвал Палеолит /Хуучин чулуун зэвсэг/ Өнөөгийн Монгол улсын нутагт хүн анх оршин амьдрах болсон асуудал бол зөвхөн манай орны төдийгүй дэлхий дахины хүй нэгдлийн түүхийн судалгааны онц сонирхолтой чухал хэсэг юм. ХХ-р зууны 20-оод оноос Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн, В.П.Метью, Д.Блек нар хүн төрөлхтөний анхны өвөг буюу бичин хүн орчин үеийн хүний байдалд шилжсэн өлгий нутгийн нэг нь Төв Ази, түүний салшгүй хэсэг болсон Монгол орон байж болох тухай онолыг дэвшүүлсэн билээ. Тэдний бодлоор 70-аад сая жилийн тэртээ Төв Азид уул нуруу үүсэх процесс явагдаж, гуравдагч галвын сүүлч, дөрөвдөгч галвын үед анхны хүн энд бий болсон гэдэг. За тэгээд Хүрэл, төмөр зэвсгийн үеийн соёл, цааш барагдахгүй л дээ. Их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг баримт мөн. Ямар ч Оросын үнэн алдартны сүмын он тооллын бичигтэй харьцуулшгүй шүү дээ Эдийн засаг- Ямар ч эдийн засаггүй байж дэлхийн их гүрэнг удирдана гэж байх уу? Энэ бол ёстой солирол юм. Эзэн богд Чингис хаан болон (түүнийг залгамжлагчдын үед Араб, Перс, Хятад гүрнийг дарж, Европ, Орос, Монголын Их гүрэн өрнө дорныг холбож, эртний торгоны замыг сэргээн олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, "Их засаг" хуулиар хатуу сахиулж байсан нь эдийн засгийг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг нь болж байсан гэдэг. Чингис хаан нүүдлийн мал аж ахуйг мянгатын харьяалалд оруулан малын тоо толгойг түргэн олшруулах, ялангуяа адууны засаглал тогтоож, дотоод хэрэгцээ аж ахуйн ач холбогдлоороо төдийгүй стратегийн шинж чанартай байсан тул адууг улсын мэдэлд авч байсан байна. Их хааны улс төр, эдийн засгийн бодлого нь 1000 лан алтаар алба барьж байсан бөгөөд Алтан улсын хараанаас бүрэн гарч, улмаар умард Хятадыг нөлөөндөө оруулах зорилт тавьж байсан гэдэг. Иймд Чингис хаан төрөө төвхнүүлээд зогсохгүй улс тусгаар оршихын үндэс эдийн засгииг онцгой анхаарч байсан юм. Тэр үед Монголын мал сүргийн өсөлт хөгжлийн жинхэнэ оргил үе нь байсан бөгөөд бод малыг Хятад, Тангад, Солонгос, Дундад Ази, Араб дахины үүлдрийн малтай үржилд оруулж, монгол үүлдрийн малын удмын санг баяжуулж, өнөөдрийн монголын 5 хошуу мал бүрэлдэн тогтох чухал үе шат болсон юм. Харин Өгөдэй хааны гааль, гувчуурын бодлого н ь улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онц чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын тухай хууль гаргаж, мал гаалийн татвараас авах гувчуурын хэмжээ журмыг тогтоож, адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой тутмаас нэгийг татварлан авч байжээ. Харин 1236 онд Өгөдэй хааны зарлигаар цаасан мөнгө үйлдвэрлэсэн нь дэлхийд анхных байсан гэдэг. Тэр үед монголын морин өртөөний бүтэц, зохион байгуулалт, найдвартай байдал зэрэг нь бүх дэлхий дахины анхаарлыг татаж байв. Монголчуудын хэрэглээ нь малын ашиг шим, ангийн бүтээгдэхүүнийг боловсруулж ашиглах явдлаар үндсэндээ хангагдаж байсан гэдэг. Тэр үед Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан тэр үеийг ихэвчлэн дайн байлдааны аргаар шийдвэрлэж байлаа. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжпэг үзүүлэх бодлого явуулж байсан нь өөрсдийн эдийн засагтаа анхаарч байсны нэг илрэл юм. Мөн өнчин, ядуусыгтэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг авч байжээ. Зоос зүй- Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Орост одоо ч гэсэн Алтан ордын зоос нь цуглуулагчдын хувьд хамгийн үнэтэй зүйл нь болдог гэдгийг мартсан байхаа. Аман зохиол- Монгол ардын аман зохиол бол хүн төрөлхтний түүхт хөгжлөөс салангид биш, түүний зүй тогтоолын дагуу үүсэн хөгжиж ирсэн байна. Хүй нэгдлийн үед хамтын ажил, хөдөлмөрийн явц дээрээс үндэслэж хөдөлмөрийн дуу олон хүн хамтарч:”нэг, хоёр, гурваа” гэж тоолоод нийтийн хүчийг нэгтгэхдгийн адил ажил, хөдөлмөр дээрээс аяндаа дуугаргах хоолойны хэсэг хэсэгхэн хэмжээ болох аялгууны нугалбар гарч ирсэн байна. Ингэж аман зохиолд анх дууны аялгуу, дууны үг гарах нөхцөл хүн нийгмийн дотор бүрдмэгц, ардын аман зохиолын дотор элдэв ажил хөдөлмөртэй холбогдсон бүтэн буюу хагас аятай дуу тэрлэн бий болсон байна. ХШ зууны үеэр Монгол нутагт байсан алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлийн бичиг юм. “Монголчууд ямар нэг байлдаанд орохын өмнө ямар нэг хөгжим хөгжимдөж дуу дуулцгааж байсан” тухай бусад хэрэг, явдалыг тоочихын далимаар Марк-Поло бичжээ. Байлдаанд орохын өмнө цэргүүдийг зоригжуулах дууг дуулж, хөгжимдөж байсныг ганц Марк Поло гэрчлээд зогссонгүй, харин 1240 онд бичсэн Монголын түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”, 1604 онд бичсэн гүүш Лувсанданзангийн “Алтан товч”, 1662 онд бичсэн Саган цэцний “Эрдэнийн товч” зэрэгт 3Аргасан хуурчийн” тухай тус тус дурьдан хэлсэн байна. Монголч эрдэмтэн Г.Д.Потанин, А.П.Бенингсев, Рамстид, А.М.Позднеев, А.Д.Зудев, В.Котвич, Б.Я.Владимирцов, А.В.Бурдоков, И.Клюкин, Б.Лауфер, Г.Д.Санжеев, С.Д.Козив нарын зохиолд аман зохиолын зүйлс голдуу орж тэмдэглэгдсэн нь өнөөдөр гэрч баримт болсноор барахгүй харин манай утга зохиолыг хөгжүүлэхэд нэмэр тус болж байгаа юм. Гэсэр, Жангар, Буман эрдэнэ, Монголын нууц товчоо, Хөх судар, Эрдэнийн эрх гээд нэрлээд байвал Оросууд ч өөрсдөө уншаад ч барахгүй л дээ. Хүн амын генетик- өв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азийнханыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азийнханыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг) оруулан ангилдаг.Умард Сибирийн дэд бүлгийнхэн зун богино болдог маш хүйтэн газар амьдрах тул цайвар цагаан арьстай байх ба хөрслөг бор арьстай хүн огт байхгүй. Уйгур, туркменууд казахуудаас илүү европжуу төрхтэй, узбекууд казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй харин киргиз, алтайчууд скиф зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй байна. Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг.Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг. Буриад, якутууд бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй учир ихэнх тохиолдолд амархан ялгагдана. Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг. Шор, хакас, тува, алтай хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн самоедь, угор зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг.Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил монгол, түрэг, самоедь угсаатан оржээ. Умард монголоидууд царай төрхөөрөө төстэй ч тэднийг хооронд нь ялгахад тийм ч хэцүү биш.Монголчуудын хувьд C3, D гапло бүлэг давамгайлсанаараа бусдаасаа ялгардаг бол казахууд ази, европ ген ойролцоо хэмжээтэй агуулсанаараа онцлог байдаг Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген устаж үгүй болдоггүй тул ямар нэг угсаатны дунд хэдэн 1000 жилийн өмнө гаднаас нүүж ирэн бүрэлдэхүүнд нь орсон хүмүүсийг генийн шинжилгээгээр хэзээ, аль зүгээс ирсэн болохыг нь тодорхойлж болдог.Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог Монголчуудын голлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп бөгөөд энэ нь монгол төдийгүй Алтайн 3 угсаатны гол ген юм. Эцэст нь хэлэх зүйл гэвэл. Харин ч Орос үндэстэн өөрөө байдаг гэдэг нь ихэд эргэлзээтэй шүү дээ. Киевийн русь, Белы русь гэж байхаас өөр Орос байхгүй. Орос хүнийг сайн маажих хэрэгтэй тэгвэл монгол цус гарна гэж зүгээр ч нэг хэлээгүй байлтай. Судсаар нь Монгол цус гүйдэггүй хүнийг ямар Орос гэхэв дээ гэсэн ч үг байдаг. Тэнэг Иванууд тэнэг л байдаг байхгүй юу даа. Хааяа хааяа олон жилийн давтамжтайгаар тэнэг синдром нь хөдлөөд байдаг болохоос уг нь гайгүй л ард түмэн дээ.
Т.Сүхбаатар
Эх сурвалж
http://sukheeax.blog.gogo.mn/read/entry515696

Copy the BEST Traders and Make Money : http://bit.ly/fxzulu


Tuesday, January 12, 2016

Тони Блщйрийн үнэн нүүр царай.

Нийтлэл Нэг.
Now Blair Cavalcade Turns Up In Mongolia! -Одоо Блэйрийн цуваа Монгол руу эргэлээ!
2011 он. 3 сарын 12
by MARK SEDDON. bigthink.com
Ноён Блэйр Ерусалемийн Jerusalem’s American Colony Hotel буудалд саатангаа л хөрөнгөө 50 сая паунд болгочихсон. Энэ нь Америкийн тэрбумтны стандарт биш хэдий ч, Британы ЕС байсан хүний хувьд үүнээс их ч байж болохыг би харин төсөөлж байна л даа.
Тэр нэг гарц олжээ- Өнгөрсөн долоо хоногт болсон ‘Economic Forum’Эдийн засгийн форум- Монгол- Тони Блэйр яахаа маш сайн мэдэж байгаа.
“Тони Блэйр. Британы Ерөнхий сайд асан, ваав- мэндчилгээний карт явуулж ийн хэлжээ.,
“ Монгол бол Төв Азийн нутагт ардчилал зах зээлийн эдийн засагт тайван замаар амжиллтай шилжилт хийсэн үүнийгээ дэлхийд батлан харуулсан орон юм. Миний хувьд Монгол нь газарзүйн/геополитик байрлалын хувьд ярвигтай, хатуу нөхцөлд, уур амьсгалын өөрчлөлтийн хувьд ч эгзэгтэй үүнд гүнзгий сэтгэгдэлтэй байна. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрдэс баялаг болон тогтвортой хөгжлийн асуудал эрсдэлтэй байх нь тодорхой. Энэ бол томоохон өөрчлөлт, тэмцэл байх болно. Бид бүгд энэ дэлхий дээр баялгаасаа болж 'хараагдсан', эсвэл тэтгэдгсэн орнуудын олон жишээ байгааг мэддэг. Энэ бол Монголчуудад бусдын алдаанаас суралцаж зөв алхам хийхэд хамгийн зөв, тохиромжтой цаг үе юм. Монголчууд амжилтанд хүрнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд дэлхийн дараагийн агуу их өсөлтийн түүх байх болно гэдэгт би итгэж байна." гэжээ.
Энэ 'холбоо тогтоолт' бол үнэхээр хуурамч зулгуйдал билээ. Учир нь тэдний зохион байгуулсан эдийн засгийн форумын /Economic Forum/ гол зорилго нь Монголын аж үйлдвэрлэл, байгалийн баялгийг хувьчлах талаар байсан байна. Үнэн хэрэг дээрээ ноён Блэйр Форум дээр 2-3 өөрийн илтгэгчтэй байв ,тэд нь тоглоомыг өөрийн зүгт эргүүлэх юм.
Ноён Блэйр мөн ерөнхий сайд Сү.Батболдод зурвас ч явуулсан. Гэлээ ч Блэйр хүн бүрт найз гэдгээ харуулахыг хүсчээ. Тэр тусмаа баян, эрх мэдэлтэй, хүмүүст. Тэртэй тэргүй ЕС Батболдод энэ цаг үед боломжит 'үнийн санал болгогчид' хэрэгтэй л цаг үе, ногоон гэрэл ассан цаг үе байсан шүү дээ.
Гэвч Яагаад, тийм олон нөхдүүд Блэйрийн даяар "улс төрийн зүтгэлтэн" гэдэгт хууртагдахаар тэнэг байна вэ, Эсвэл ийм байх нь тэдэнд ч бас өөрсдөө "тэнэг байхад нь" 'таараад' байгаа юм болов уу.
Тони Блэйр гэж хэн бэ. Товч ойлголт. /Б.О/
Тони Блэйр. 1953 оны 5 сарын 6 нд төсөн. 1997-2007 онд UK/ Нэгдсэн хаант улс/-ын Ерөнхий сайд. 1983-2007 онд парламентийн гишүүн. 1994-2007 онд Британы Хөдөлмөрийн намын дарга.
Тэрээр 1994 онд Хөдөлмөрийн намын дарга Жон Смит зүрхний импактаар нас барсны дараа намын даргаар сонгогдсон. Блэйрийн үед намын үндсэн чиг шугам байсан "социализм" гэсэн бодлого өөрчлөгдсөн. Социал+изм хэмээн задалж тайлбарлан капитализмийг оруулж хүлээн зөвшөөрсөн.
Диана гүнж нас барахад тэрээр олон нийтэд хандаж хэлсэн үг нь ихээхэн нөлөө үзүүлж 1997 онд ЕС-аар өндөр хувьтай сонгогдсон.
1997 онд АНУ-д айлчлахдаа "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" гэсэн асуудлыг хөндөж, хүлэмжийн хийг багасгах талаар ярьж байсан. 2003 онд АНУ-ын конгресст очиж, мөн энэ талаар илтгэл тавьж байсан. 2000 онд Блэйр 100 сая еврог ногоон бодлогод зориулж босгуулж чадсан.
Гадаад бодлогын хувьд АНУ, Баруун европын удирдагчидыг дэмжиж харагддаг. Ойрхи Дорнодын хувьд Израйлтай найз дотно. Блэйр нь өөрөө Израйлыг дэмжих 'Израйлын Хөдөлмөрийн Нөхөр' хэмээх лобби бүлгийн гишүүнээр олон жил байсан.
1994 онд Еврейн Манлайллын Консул-ын удирдагч Майкл Ливайтай дотно харилцаа тогтоосон. Ливай 1997 онд Блэйрийн сонгуулийн камдпанит ажлыг санхүүжүүлж 12 сая еврог намынх нь ялалтанд зориулсан байна. Ливай хариуд 2002 онд нь язгууртны цолоор шагнуулсан. Блэйр Ливайг Лорд болгон, өөрийнхөө ойрхи Дорнод дахь хувийн зөвлөх болгосон. Ливай Тони Блэйрийг "Израйл улсын итгэмжлэгдсэн ганц дэмжигч" хэмээн нэрлэж байв.
Блэйрийн гадаад бодлогын шийвдэрүүд нь хэд хэдэн еврей зөвлөхийнх нь зөвлөснөөр явагддаг байсан ба, тэд бол Ливай, Петер Манделсон, Жак Страу, Сүүлиийн 2 нь еврей биш ч еврей гаралтай аж.
Тэрээр 2006 онд News Corporation organisation үндэслэгч Руберт Мурдокоос улс төрийн хувьд идэвхтэй дэмжлэг авч басан. Мурдокийн хүүхүүдийн загалмайлсан эцэг нь болж байв. 2014 онд тэд харин муудалцан харилцаагаа тасалсан.
Руберт Мурдак болон Блэйрийн хоорондын 6 удаагийн утасны яриа, уулзалтуудыг олон нийтэд хожим нь ил болгосон. 2002 оны 9 сараас, 2005 оны 4 сарын хооронд тэр хоёрын 6 удаа тэмдэглэгдсэн яриа нь Иракийн дайнаас 9 өдрийн өмнө 3 удаа болсон байна...
Тэр мөн Клинтоны гэр бүлтэй онцгой дотно харилцаатай.
Блэйр 2012 онд Сирийн ерөнхийлөгч Башир Ассад түүний эхнэртэй ихэд тааламжтай нөхөрсөг мэт уулзаж байлаа. Мөн тэрээр Ливийн удирдагч Муаммар Каддафитай дотно харилцаатай мэт харагддаг байв.
2001 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн 'терроризмийн эсрэг' дайныг идэвхийлэн дэмжин Нэгдсэн Хаант улс хамтран оролцсон. 2001 онд Британы зэвсэгт хүчин Афганистаныг эзлэн авахад гол үүрэг гүйцэтгэсэн.
2003 онд Иракийг эзлэн авсан.
2007 онд тэрээр намын даргаасаа буугаад. 2008 оны 5 сард Тони Блэйр Сангаа нээсэн.
2009 оны 7 сараас Итгэл ба Даяаршлын Санаачлага/Faith and Globalisation Initiative -ажлаа АНУ-ын Иелийн ИС-тай, Нэгдсэн Хаант Улсын/Англи Дурхам ИС-тай, Азид Сингапурын Үндэсний ИС-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь дипломын дараахь програмд залуусыг хамруулдаг байгууллага.
Хувийн сектор/гортиг
2008 оны 1-р сард Блэйр JP Morgan Chase хөрөнгө оруулалтын банкны "ахлах зөвлөх " болж магадгүй, мөн Zurich Financial Services -т уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх байх гэсэн яриа гарсан. Эдгээр ажлынх нь цалин ил биш, магадгүй энэ ажил түүний орлогыг жилд 500 000 еврогоор нэмж байгаа байх. Блэйр мөн лекц тавьдаг. 90 минут ярихад 250 000 $ олно. 2008 онд тэрээр нэг лекцэндээ рекорд хөлс авч байсан. Иелийн ИС-д 2008-2009 оны хичээлийн жилд даяаршлын талаарх лекцүүдэд өндөр төлбөр авсан байна. .
UI Energy Corporation-ээс мөн хэмжээ нь тодорхойгүй орлого олдог нь яригддаг.
Tony Blair Associates-Тони Блэйр Ассоциаци
Энэ байгууллага нь Стратегийн зөвлөгөө өгдөг. Буурай орнуудын
ЗГ-уудын 'шинэчлэл', улс төр, эдийн засгийн бодлогын зөвлөгөө өгөх зорилгоор байгуулсан. Блэйрийн "work on faith, Africa and climate change" -Африк, уур амьсгалын өөрчлөлт, итгэл" байгууллагаараа мөн ихээхэн ашиг олдог.
Хөрөнгө
Блэйрийн санхүүгийн орлого нь төвөгтэй нийлмэл хэлбэрүүдээс бүрддэг. Маш өргөн салбарыг хамардаг. Иймээс ч хөрөнгийг нь тодорхой тооцоолоход хүндрэлтэй, ойролцоогоор 100 сая паунд гэж үздэг; Блайр өөрөө бол түүний тавны нэгтэй л тэнцэнэ гэж хэлдэг. 2015 оны Francis Beckett, David Hencke and Nick Kochan,-ийн гаргасан баталгаат мэдээллээр Блэйр нь 90 сая долларын орлого олсон, нийт хөрөнгийн үнэлгээ нь 37,5 сая долларыг Ерөнхий Сайдын ажлаасаа бууснаас хойш 8 жилийн дотор олсон байна.
Байгууллагууд.
2007- Tony Blair Sports Foundation,
2008-Tony Blair Faith Foundation, aшгийн бус групп " боловсрол болон олон-шүтлэгийн замаар дэлхийн шашнууд хоорондын хүндлэл, ойлголтыг төрүүлэх" гэсэн байна.
2009- Tony Blair Associates, зөвлөх үйлчилгээ "Улс төр эдийн засгийн чиг хандлага, засгийн газрын реформ"
2011- Билл Клинтоноос Liberty Medal хүртсэн. Харин дараа жил нь Куала Лумпурын Дайны Гэмт хэргийн Комиссоос, Блэйр Буш нарыг 2003 онд Иракийн дайныг өдөөж зохион байгуулсан, энхтайван, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ОУ-ын шүүхд өгсөн. Олон улсын Шүүхээс хариу өгсөн ч гэлээ тэр хариулт өөр өөр үзэл бодлыг төрүүлдэг. /wikipedia/
/ 1. Зөвлөдөг гэх орнуудаас нь заримыг жагсаавал. Рванда, Албани, Монгол, Кувейт, Сиерра Леон, Либирия, Гвиней, Нигерия, Этиоп, Сенегал. Судан, Кени, Серб, Азербайжаны ерөнхийлөгч, Казакстаны ерөнхийлөгчид тодорхой төслүүд дээр зөвлөсөн,Тив болгонд Зөвлөх үйлчилгээний салбартай. Тэр тусмаа уул уурхайн чиглэлийн сангууд, домайн, Тэрүүгээрээ дамжуулаад баялгийн хяналтыг хийдэг. ЗГ-уудаас нь илүү ажилладаг, мэдээлэлтэй.Б.О/
2. Манайд Эдийн засгийн форумууд /economic forum гэх зүйлүүдийг хийсэн. Хонгконгод 'Монголын уул уурхайд хөрөнгө оруулах форум' гэж хэд хэдэн удаа хийсэн. Украйны ЗГ-т бас зөвлөгөө өгдөг эсэх нь маргаан дагуулдаг. 'Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг' гэх санаачлагаараа ихээхэн мөнгө олсон. Б.О/
Анхаарал татсан 2 нийтлэл.
Нэг.
2015. 4 сарын 2. dailymail.co.uk
Тони Блэйр Монгол руу " авилгад идэгдсэн засгийн газарт нь, эртний Хүннүгийн олдор, булшуудыг устгаж мэдэх алтны төлөвлөгөөнд нь туслахаар "нууц айлчлал" хийлээ. /Гарчиг/
Тэрээр шинэхэн Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгтэй уулзав. Түүнийг текст мессежээр олон нийтийн санал авсны дараа тэр хоёр үдийн хоол хамт идлээ.
Гэхдээ нууцаар уулзсан ч хүрээлэн байгаа орчноо хамгаалж үлдэх гэсэн тэмцэгчид, зэс, алт, нүүрсний олборлолтонд Барууны хөрөнгө оруулалтыг дэмждэггүй олон нийтээс, экологичдоос шүүмжлэлд өртөв.
1,2 тэрбум паундын алтны нөөцтэй Ноён уул нь Улаанбаатараас хойшоо 65 мил газарт оршино. Харин энэ ууланд МТӨ 1-р зууны эртний Хүннү гүрний соёл иргэншлийн өв, хаадын булш бий.
Мөн ажиглагчид Блэйрийг Монголын засгийн газарт Рио-Тинтогийн Оюу-Толгой төсөл, ОУВС-аас авах бэйлоутын талаар зөвлөгөө өгсөн хэмээн сэрдэж байна.
Тони Блэйрийн айлчлалын талаар Тони Блэйрийн Офисын албан ёсны цахим хуудсанд мэдээлэл байхгүй. 50 тонн алтны тухай 'зөвлөгөө' өгч байхад ч тэр шүү дээ.
Tony Blair Associates нэг жилийн өмнө Рио Тинтогийн зөвлөх Anand Pillaiг -ыг ажилд авсан.
Тони Блэйрийн офисс "Блэйр бол олон удаа Монгол руу явдаг, түүний . Засгийн газарт болон реформуудад тусалдаг төсөл бүрэн ажиллагаатай байгууллага болсон. Түүний айлчлал алттай ямар ч холбоогүй, шинэ төсөл тэнд хэрэгжиж байгаа" гэсэн хариу өгсөн байна. Харин Сентерра Гоулдын Гацуурт майн компанийн хэвлэлийн төлөөгч нь " Манай Гацууртын өмч бол стратегийн ач холбогдолтой, Бид ЗГ-тай Монголын талын хувь хэмжээг тохирох тогтоох асуудалд хамтарч ажиллаж байна. Бид ноён Блэйрийг энэ ажилд тусална гэдэгт найдаж байгаа. Гэхдээ тодорхой мэдээлэл алга байна. гэсэн байна.
Нийтлэл Хоёр.
Tony Blair strikes gold in Mongolia-Тони Блэйр Монголд Алт "нээлээ"
telegraph.co.uk 2014.6.22
Тони Блэйр өөрийнхөө олон саян паундын бизнес сонирхлынхоо багцанд эрдсээр баян урсгал болох-Монгол- гэдэг нэг шинэ орныг нэмлээ.
Өнгөрсөн 7 хоногт тэрээр Иракт Жихадын хүчирхийллийг өргөжүүлэхэд оруулсан 2003 оны /Иракийг эзэлсэн/ хувь нэмрийнхээ төлөө буруутгагдан, шүүмжлүүлсэнийхээ дараа чимээгүйхэн уул уурхайн экспертүүдийн итгэлийг олов.
Тони Блэйрийн стандарт бол баруун Африкийн алт, алмазны уурхайд ихээхэн шохоорхолтой ч, холливуудын од, хөрөнгө оруулагч банкир, сонирхогчийнийн боксын сонирхолтон зэрэг байна.
Тэрээр хувийн компаниа амжилттай ажиллуулсны үр дүнд Баруун Африкийн Сиерра Лионд алтны уурхайн ерөнхий удирдлагыг авсан.
Түүний Ирак, Сирийн талаархи урт гэгчийн нийтлэлийг "галзуу, ил цагаан" хэмээн Лондонгийн захирагч Борис Жонсон хэлсэн байна. Тэр нийтлэл Блэйрийн өөрийнх нь хувийн албан ёсны вебсайт болох, Tony Blair Associates зэрэг Блэйрийн хаант улсын мөнгө хийгч зэвсэг болох түүний 3 буяны байгууллагын бүх үйл ажиллагааны мэдээллэл бүхий сайтанд нийтлэгдсэн байжээ.
Ноён Блэйр хамгийн сүүлд уул уурхайн туршлагатай 2 гүйцэтгэн туслах ажилд авсан байдаг. Нэг нь алтны компанийн гүйцэтгэх захирал, нөгөө нь Рио Тинтогийн зөвлөх байжээ. Рио тинто нь дэлхийн хамгийн том уул уурхайн акулын нэг, Блэйрийн хувийн пүүсийн ирээдүйн гэрэл гэгээ.
Ari Seth Untracht, Ари Сед Унтрахт. Боксчин. Тэрээр Блэйртэй хамтарч ажилладаг 6 хувь хүний нэг. Түүний ажил нь, "Санхүүгийн Үйлчилгээний Бүртгэл" буюу Ноён Блэйр болон түүний баян үйлчлүүлэгчдэд санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг салбарт байна.
Унтрахт 34 настай. Лондонд амьдардаг Америкийн иргэн.
Ноён Унтрах нь өмнө нь Блэйрийн "charity Africa Governance Initiative" -т (AGI) ажиллаж байсан. Энэ байгууллага нь Африкийн хэд хэдэн засгийн газарт жишээ нь Сиерра Лионд зөвлөгөө өгдөг.
Тэр Лондонд Блэйрийн хажууд буцаж ирэхийнхээ өмнөхөн Сиерра Лионы нэгэн ууррхайн компанийн захирал болсон байсан.
Ноён Блэйр өөрийн Лондон дахь Grosvenor Square-т идэвхтэй ажиллагаа бүхий худалдааны давхараа саяхан байгуулсан. Удирдлагаар нь Барклейд хөрөнгө оруулалтын банкир байсан Давид Лионыг томилсон байна. Ноён Блэйрийн хөрөнгө нь,
£50 сая- £80 сая. Энэ бүгдийг 2007 онд ЕС-аас буугаад олсон байна.
Унтрахт Блэйрт уул уурхайн арилжааны сонирхлоо гүйцэлдүүлж ашгийг нь нэмэхэд тусалдаг. Ноён Блэйр засгийн газруудад, хөрөнгө оруулалтын сангуудад, корпорациудад 'зөвлөх үйлчилгээ үзүүлдэг'-ээрээ мөн ихээхэн хөлс авдаг. Гэхдээ хамгийн гол нь уул уурхай баялагт эрчимтэй сонирхолтой байгаа нь харагддаг.
Монголын засгийн газарт өмнийн Говь дахь Оюу-толгой алт зэсний уурхайтай РиоТинтотой маргаантай байсан асуудал дээр зөвлөгөө өгч болсноороо хэдэн сая доллар авсныг "The Telegraph" өмнө нь мэдээлж байсан. Ноён Блэйр харин уг маргаанд зуучилсанаа үгүйсгэдэг.
3-р сард тэр бас Оксфорд төгссөн, Рио Тинтогийн зөвлөх байсан Ананд Пилайг Tony Blair Associates-ийн зөвлөхөөр авав.
Тони Блэйрийн "charity Africa Governance Initiative" (AGI)-ы Засгийн газарт зөвлөх 8-10 хүнээс бүрдсэн баг нь Сиерра Лионы засгийн газрын сайдуудад, ерөнхийлөгчийн офист зөвлөхөөр ажилладаг байна. Тэдний ажил үүрэг нь "засаглалыг бэхжүүлэх, идэвхжүүлэх" гэсэн нэртэй. Ноён Блэйр өөрийгөө бизнесмэн эсвэл ивээгчийн ашиг сонирхлын зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй боловч 2008 оноос Сиерра Лионд ажиллаж эхэлсэн AGI байгууллага нь түүнийг нь бүрэн үгүйсгэхэд хангалттай.
Ноён Унтрахт нь AGI ийн багт Сиерра Лионд ажиллаж, Сиарра Лионы “хувийн секторын хөгжлийн зөвлөх" -өөр Ерөнхийлөгчийн офист ажиллаж байсан юм.
2011 онд Унтрахт AGI ажлаа орхин Таиаар солигдсон. Таиа уул уурхайн компани худалдан авсан байдаг.
Таиа-ийн цахим хуудсанд тэрээр Сиерра Лионд 3 лицензтэй. Алт, алмазын. Нэг нь 2009 онд нөгөө 2 нь 2011 онд нээгдсэн гэсэн мэдээлэл байдаг. Ноён Унтрахт нь Таиатай хамран Lion Mining Company -д 2011 оны 6 сараас 2013 оны 8 сар хүртэл
Харин уул компанийг Жеймс Бондын CIA хамтрагчийн дүрээр 2 цувралд нь тоглосон жүжигчин Жефрей Врайт нээсэн байдаг байх юм. 

https://www.facebook.com/Oyunaaaa/posts/1116303931734942