Saturday, January 2, 2016

М.Баатархүү: Өвөр Монголын тухай үлгэр ба үнэн


Халх Монголчууд бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээ илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая. Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд байна. Yнэн: 2.8 сая бол Монгол улсын хүн амын тоо. Дэлхий дээр 9–10 сая Монгол байдаг. Монгол хүн болгон Монгол улсын иргэн биш. Үлгэр: Өвөр Монголчууд бол Эрээн, Хөх Хот, Бээжинд голдуу орчуулга, наймаа хийж амьдардаг, Монголоор хальт мульт ярьдаг хятад хүмүүс. Үнэн: Монголоор сайн муу ярьдаг хятадууд байдаг л байх. Гэхдээ тэд бол миний ярих гэж байгаа Өвөр Монгол биш. Өвөр Монголчууд бол Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монгол сэтгэлтэй, Монгол цустай, өөрсдийгөө хятад биш Монгол гэж үздэг 5 сая Монгол хүмүүс. Мэдээж Ар Өвөр Монголоос гадна Буриад, Халимаг, Хөх Нуурын "Дээд" Монголчууд, Зүүнгарын (Шинжааны) Монголчууд гээд биднээс дутахгүй Монгол хүмүүс байгаа.
Гэхдээ нэгд, Өвөр Монголыг буруугаар ойлгох нь хамаагүй элбэг учраас, хоёрт, ажлаа хялбарчлахын тулд би энэ өгүүлэлд зөвхөн Өвөр Монголын тухай ярина. Халх Монголчууд Өвөр Монголыг зөвөөр ойлгосон цагт Халимаг, Буриадыг бас зөвөөр ойлгох биз. Үлгэр: Өвөр Монгол эрт дээр үед Халх Монголоос салж тасарсан. Үнэн: 1913 оны 1 дүгээр сарын 23-нд Богд Хаан Өвөр Монголын Шилийн Гол, Улаанцав аймгуудад цэрэг босгох даалгавар өгчээ.
Тэгээд хоёрдугаар сард Улаанбаатараас урагшаа цэрэг хөдөлсөн байна. Ихэнх цэргүүд нь Халх Монгол, харин цэргийн удирдагч нар нь Өвөр Монгол байв. Харамсалтай нь Оросын амласан тусламж ирэлгүй, 1915 он гэхэд Халх Монголчууд Өвөр Монголыг чөлөөлж чадалгүй цэргээ татжээ. Ар Өвөр хоёр Монгол салж, Өвөр Монгол хятадад эзлэгдсэн цаг бол саяхан. Энэ бол 20 дугаар зуунд болсон үйл явдал. 20 дугаар зуунд Манжийн дарлал дор Ар Өвөр Монголчууд бие биенээ адилхан Монгол гэж үздэг нэг ард түмэн байжээ. Магадгүй Халхын Түшээт хан, Өвөр Монголын Ордос хоёр аймаг Ховд, Хөвсгөл хоёр шиг л байсан байх. Зуун жилийн тэртээ 1911 онд Манж Чин улс мөхсөнөөс хойш хоёр Монгол өөр өөрийн замаар явсан. Тэглээ гээд ор тас салаагүй. Халхын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар хоёр Монголыг нэгтгэх тэмцэл өрнөж байсан бөгөөд Халх Монголчууд бид Богд Хааны зарлигаар Өвөр Монголыг чөлөөлөх гэж цэрэг эрсээ хүртэл явуулж байж. Хэн мэдлээ. Бас Халх Монголчууд их хэлмэгдүүлэлтийн үед олон мянгаараа Өвөр Монголруу дүрвэж гарсан. Тэдний нэг нь “Халхын сүүлчийн Хутагт” Дилав Хутагт байв.
Ер нь хорьдугаар зууны эхэн дунд үе хүртэл Ар, Өвөр Монгол хоорондоо нягт холбоотой байжээ. Үлгэр: Өвөр Монгол олон зууны өмнөөс хятадын нэг хэсэг болсон. Үнэн: Бид Замын-Үүдээс Эрээн хүрэх замдаа хятадад орж ирлээ гэдэг. Гэтэл Өвөр Монголын газар нутаг бол угаасаа "хятад" биш Монгол эцэг өвгөдийн нутаг. Тийм ч учраас газар усны нэр нь Монгол байдаг: Хөх Хот, Баян Нуур, Хөлөн Буйр, Улаан Цав, Улаан Хад, Шилийн Гол, Бугат, Хинган, Тэнгэр Элс, Сайхан Тал, Долоон Нуур. Хятадууд л Монгол нэрийг яргалдаг. Таван толгойн нүүрс очдог хилийн хот Ganqimaodu биш Ганц Мод шүү дээ. 1500-аад оны эхэнд Хубилай Хааны удмын Батмөнх Даян Хаан, Хатан Мандухай Сэцэний хамт Зүүн Монголыг нэгтгэж, улсаа Халх, Урианхай, Цахар, Ордос, Түмэд, Еншөөбү хэмээх зургаан "Түмэн"-д хуваасны ихэнх хэсэг нь одоогийн Өвөр Монголд багтана. Батмөнх, Мандухай хоёр өөрсдөө Халх Монголд биш Цахар Монголд (одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт) амьдарч байжээ.
Монголын Их Хаан зургаан Түмэн Монголын хаан боловч Цахар Түмнийг шууд удирдан Цахарт суудаг байв. Чингис Хааны тамгыг хадгалж үлдсэн Монголын сүүлчийн Их Хаан Цахарын Лигдэн Хутагт, танай Халхын Цогт тайжтай Зүүн Монголыг дахин нэгтгэх гээд чадалгүй Монголчууд хэсэг хэсгээрээ Манжид эзлэгдсэн гашуун түүх бий. Манж Чин улс мөхсөний дараа Өвөр Монголчууд Японд нэг хэсэг захирагдсан. Мөн Чингисийн удмын Дэмчигдонровын удирдлаган дор өөрийн төр засагтай ч байж үзсэн. Миний өвөөг залуу байхад Өвөр Монголд Монгол хүн эзэн сууж байжээ! Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсан буюу 1949 онд л Өвөр Монголын газар шороо хятадын гарт орсон юм. Үлгэр: Монголын Их Эзэнт Гүрэн мөхөж, Монголчууд хятадаас хөөгдөж гарахад хятадад үлдсэн Монголчууд бол өнөөгийн Өвөр Монголчуудын өвөг дээдэс. Үнэн: Та энэ хүртэл уншсан бол үүнд итгэхгүй байх. Түүхээ эргэн дурсахад, Монголчууд 1368 он хүртэл хятадыг захирч суугаад, тэр онд хятадаас хөөгдөж гарсан. Энэ бол Зүүн, Баруун Монголчууд хоорондоо дайтаж байсан үе.
1450 оны үед Ойрдын (Баруун Монголын) Эсэн Тайш хятадыг бут цохиход далимд нь Зүүн Монголчууд одоогийн Өвөр Монголын нутгийг дахин эзлэсэн. Ийнхүү цагаан хэрэмнээс хойшхи нутаг Монголын нутаг болсон ажээ. Үлгэр: Өвөр Монголчууд бол хятадын эрлийз, эсвэл ихэнх нь эрлийз, "хагас Монгол". Үнэн: Өвөр Монголчуудыг эрлийз гэх нь царайлаг бүсгүй болгоныг янхан гэхтэй адил юм. Ихэнх тохиолдолд Халх Монголчууд бид ганц ч Өвөр Монгол хүний удам угсааг нь байтугай нэр алдарыг нь мэдэхгүй. Тийм байж бид ямар үндэслэлтэйгээр Өвөр Монголчуудыг эрлийз, "хагас Монгол" гэж хардах болов? Өвөр Монголд ч, Ар Монголд ч цус холилдсон хүмүүс байгаа. Тэглээ гээд хүмүүсийн удам угсааг бүртгээд, "бүрэн Монгол", "хагас Монгол"-оор нь ялгах утгагүй, боломжгүй, ашиг ч үгүй. Эцэсдээ анд нөхөр болох байсан хүнийг гомдоогоод явуулна. Ар Өвөр ямар ч Монгол хүний хувьд "хужаа", "хятад" гэж хэлүүлэх эсвэл "чи хятад уу" гэж асуулгах бол хамгийн доод доромжлол шүү. Угаасаа Өвөр Монголчууд бидний харддаг шиг "эрлийз" биш.
Миний сайн таньж мэддэг Өвөр Монголчуудын дунд хятад цустай хүн нэг ч алга. Өвөр Монголын Боржгон овогтнууд нь Чингис Хаанаас улбаалсан ургийн бичигтэй байдаг. Мэдээж Халх Монголын язгууртнууд мөн л тийм ургийн бичигтэй байх ёстой. Хятадтай суусан Өвөр Монголчуудын тухай би сонсож байсан. Энэ нь Ар Монголчууд гадаад хүнтэй суудгаас ялгаагүй. Өвөр Монголчууд өөрсдөө хятад хүнтэй суусан нэгнээ зэмлэж, Монгол хүнтэй нь суулгах гэж ятгадаг.
Үлгэр: Өвөр Монголчууд хятадад "ууссан". Үнэн: Энэ (2011) оны 5 дугаар сарын 10-нд Өвөр Монголын Баруун Үзэмчинд малчин Мэргэн зориг гарган 22 дугуйтай аварга том нүүрс тээвэрлэгч машины замыг хаан зогсчээ. Нутаг бэлчээр, нүүдэлчин амьдралыг нь хар тоосоор будсан нүүрсний машин түүний толгойг бяц дайраад гарсан байна. (Иймэрхүү хэргүүд Ар Өвөр Монголд хэд хэд гарсан.) Энэ хэргийн дараа Зүүн Үзэмчин, Шулуун Хөх, Шилийн Гол, Улаан Хад, Хөх Хот, ер нь Өвөр Монгол даяар бослого гарсан. Хятадад "ууссан" хүмүүс хуяг буутай мянга мянган цэргийн өөдөөс уухай хашхиран боссон уу? Мэргэний аллага бослогыг дэгдээсэн, гэхдээ бослогын гол шалтгаан байсангүй. Өвөр Монголд сүүлийн хэдэн арван жилд хятад хүмүүс дэндүү олон болж, Монголчууд газар нутаг дээрээ харийн оронд амьдарч байгаа мэт болсон билээ. Монгол хүн газар шороон дээрээ эрх мэдэлгүй болж, жил ирэх тутам Монгол сургуулиуд цөөрч, Монгол хүн малгүй, Монгол мал бэлчээргүй болж байна. Үүнээс болж Өвөр Монголчууд зовж бухимдаж байна гэвэл их мөрнийг алсаас үзээд жижиг горхи байна гэсэнтэй адил болно. Түм буман хужаа дунд Монголоороо үлдэнэ гэдэг бол маш хүнд тэмцэл. Би өөрөө Лондонд удаан амьдарсан. Харь оронд үр хүүхэддээ Монгол хэл соёлоо өвлүүлэх амаргүй гэдгийг мэднэ. Аав ээж нь гэртээ Монголоор ярьсан ч хүүхдүүд нь Англиар ярьж өсдөг. Зурагт, кино, тоглоом, интернэт, ном, хичээл бүгд англи хэл дээр болохоор арга ч үгүй биз.
Өнөөдөр Өвөр Монголын зарим хэсэгт, ялангуяа хот суурин газарт амьдардаг Өвөр Монголчуудын хувьд хятадад уусах бодит аюул тулгараад байна. Манай Монгол улсыг харийн хүмүүс эзлээд авчихвал бид Монголоороо үлдэхийн төлөө яаж тэмцэх бол? Бид бууж өгөх үү? Өвөр Монголчууд бууж өгөөгүй. Байдал хэцүү байгаа ч тэд ихэнх тохиолдолд Монголоороо үлдсэн. Өвөр Монгол айлд орвол таныг дээш нь суулгаад сүүтэй цай, хониний чанасан махаар дайлна. (Хятад айлд орвол лав ингэж дайлахгүй.) Би Өвөр Монголчуудын найранд хэд хэдэн удаа очсон. Тэдний найрлах дуулах нь манай Халх Монголынхоос ямар ч ялгаагүй. Архиа ууна, махаа иднэ, бас хүн болгон нэг дуу, заримдаа гурав эхлүүлэх хэрэг гарна. Өвөр Монголчууд морин хуур, товшуураа дарна, уртын дуу, хөөмийгөө дуулна. Манай Халх Монголд дуулагддаг ардын дуунууд мэдээж Өвөр Монголд байна. Хамгийн сайхан нь Өвөр Монголчууд худум Монгол бичгээр чөлөөтэй уншиж бичнэ. Өвөр Монгол хүнийг Монгол бичгээр хурдан, цэвэрхэн бичихээр би их атаархдаг. Тиймээс Өвөр Монголчуудыг "хятадад ууссан" гэх нь том эндүүрэл болохоор барахгүй тэдний тэмцлийн галруу нулимсан хэрэг болно. Хавар болгон хангайд цэцэг дэлгэрдэг шиг Өвөр Монголд үе үеийн багачууд Монгол хэл соёлтойгоо өсөн торнисоор байна.
Энэ өдрөөс цааш тоолж баршгүй олон жилийн турш Монгол өв соёл Өвөр Монголд тасрах ёсгүй. Үлгэр: Өвөр Монголчууд "цэвэр" Монгол хэлээр ярьдаггүй болохоор тэд "цэвэр" Монгол биш. Нэгдүгээр үнэн: Ямар ч хэл олон аялгатай байдаг. Үүнээс аль нэгийг нь "үндсэн", "цэвэр", "жинхэнэ" аялга гэх бол утгагүй. Цэвэр аялгыг тодорхойлох эрх мэдэл хэнд байна? Англи, Америк, Австрали бүгд Англиар ярьдаг боловч өөрсдийн онцлог аялгатай. Англи, Америк улс дотроо олон аялгатай. Тэр ч бүү хэл зөвхөн Лондон хотод гэхэд л cockney, chav, posh гээд олон аялгууд байдаг (Youtube-ээр "English accents" гэж хайгаад сонсож болно). Хэнийх нь аялга "цэвэр" болж таарч байна? Энэ асуултанд олигтой хариулт олдохгүй. Учир нь асуулт өөрөө утгагүй. Тодруулж хэлэхэд аялгууд үг үсгийн дуудлагаас гадна үгийн утга, сонголтоороо ялгардаг. Хэдэн жишээ дурьдая: Орчуулга Америк Англи хөл бөмбөг-soccer-football, өмд-pants-trousers, жорлон-restroom-loo, хэрүүл-argument-row. Олон аялга байдаг нь хэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэг аялга заримдаа газар газар өөр замаар хөгжиж, энэ аялгаас модны мөчир шиг олон аялгууд салаалж гарч ирдэг. Үүнээс үзвэл Ар Өвөр Монголын олон аялгууд цагтаа нэг аялга байжээ. Хэлний өөрчлөлтийг зогсоох ямар ч аргагүй. Тиймээс ч "цэвэр" аялга гэж ярих бол утгагүй.
Цэвэр Монгол аялгыг тодорхойллоо гэж бодъё. Тэгвэл тэр аялга хэдэн жилийн дараа хөгжөөд өөр болчихно, эсвэл салаад олон болчихно. Тодорхойлсон цэвэр аялга маань үгүй боллоо гэсэн үг. Хоёрдугаар үнэн: Ер нь одоо болтол Үзэмчин, Цахар, Халх аялгууд хоорондоо их адилхан байдаг. Ойрд Монголын (Торгууд, Өөлд, Дөрвөд гэх мэт) аялгууд бол харин Халх, Цахар аялгаас илүү ондоо. Миний эмээ Ховдын Эрдэнэбүрэн сумын Өөлд хүн л дээ (би ¼ Өөлд, ¾ Халх). Эмээгийн ээж (хөгшин эмээ) хамаатны хүмүүстэй ярихаар би зарим үгийг нь ойлгодоггүй байсан. Маргааш гэхийг "мангадар", ингээд гэхийг "ийгээд" гэнэ. Өвөр Монголын зүүн аймгуудын (Харчин, Хорчин) аялгууд бас Халх, Цахар аялгаас нилээд өөр байдаг. Зарим үг хэллэгийг нь бид амархан ойлгохгүй. Гэхдээ гол нь Өвөр Монголын Үзэмчин, Цахар аялгууд манай Халх аялгатай их адилхан. Харьцангуй саяхан болтол Халх, Цахар аялгууд ялгахын аргагуй нэг аялга байжээ гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд ихэнхдээ манай Халх аялга эртний Монгол хэлээс салж хөгжсөн байдаг. Эртний Монгол хэлэнд "з, ц" гэсэн авиа дуудлага байгаагүй. Монгол бичигт з/ж, ц/ч-г ялгадаггүй нь ийм учиртай. 19 дүгээр зууны эхэнд байж магадгүй, Халх Монголчууд бидний өвөг дээдэс "чэрэг, чэчэг, жургаан жуу, чай ууя" гэж ярьдаг байсан гэсэн үг. Ихэнх Өвөр Монголчууд одоо болтол ингэж ярьдаг шүү дээ. Гэхдээ Халх аялга Үзэмчин, Цахар аялгуудаас муу гэсэн үг биш, өөр л болохоос илүү дутуу юмгүй.
Гуравдугаар үнэн: Өвөр Монголын зарим аялгууд эртний Монгол хэлтэй илүү адилхан байх бас нэгэн шалтгаан бий. Энэ нь бичиг үсэгтэй холбоотой. Хүүхэд аав ээж, орчин тойрноосоо хэл аялгыг сурдаг бол том болсных нь дараа бичиг үсэг аялгад нь нөлөөлж эхлэдэг. Жишээгээр тайлбарлая. Монгол хэлэнд "в" гэсэн авиа дуудлага байдаггүй ч бид "в" үсгийг хэрэглэдэг. Та "аав, хавар, ховор" гээд хэлээд үзээрэй. Уншихгүйгээр, зүгээр хэлдгээрээ л хэлээд үз. Бараг л "аау, хауар, хоуор" гэнэ. Одоо зарим хүмүүсийн уншихыг (ялангуяа дуулахыг) сонсоорой. Тэд заримдаа в-г тодоор дууддаг. Гадны үсэг бидний хэл аялгад нөлөөлж байна гэсэн үг. Угаасаа кирил бичигт манай хэлэнд ямар ч хэрэггүй "я, е, ё, ю, ь, ъ, ы" зэрэг үсэг байдаг. Монгол хэлийг кирил үсэг эвдэж байна гэхээс өөр аргагүй. Харин Монгол бичгээр бичдэг Өвөр Монголчуудад ийм асуудал байхгүй. Бидний эцэг өвгөд Монгол бичгээр олон зуун жил (бараг мянган жил) бичсэн болохоор энэ бичиг манай хэлэнд гайхалтай сайн тохирсон байдаг. Кирил үсгийг Монгол хэлэнд тааруулах гэж толгой эргэм олон дүрэм зохиосон бол Монгол бичигт хялбархан хэдхэн л дүрэм байна. "Монгол бичгээр бичвэл манай улс хөгжихгүй, Монгол бичиг хуучин, хоцрогдсон” гээд хүмүүс олон асуудлыг тавьдаг. Энэ бүгдийг няцаая гэвэл сэдвээсээ дэндүү хазайсан болно.
Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Монгол бичгээр аав гэхийг "абу", уул гэхийг "агула" гэх мэтээр бичдэг болохоор сурахад хэцүү гэж зарим хүмүүс гомдоллодог. Гэтэл дэлхийн хаана ч очсон бичгийн хэл ярианы хэлээс зөрж байдаг. Энэ бол бас л хэл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Бидний эцэг өвгөд цагтаа (Чингис Хаанаас өмнө байж магадгүй) үнэхээр л "абу, агулa" гэж ярьдаг байснаа олон зууны турш ярианы хэл өөрчлөгдөж, "аау, уул" гэж хэлэх болсон. Харин бичгийн хэлэнд "абу, агула" хэвээр үлджээ. Англи хэлэнд ялгаагүй. Knife гэж бичээд "кэ-ний-фэ" биш "нааяф" гэж уншдаг. (Энэ жишээг Berkeley-гийн нэг багшаас сонссон.) One гэж бичээд үү-нэ биш "уана", Greenwich гэж бичээд Грийнвич биш "Гриниж", Birmingham гэж бичээд Бермингхам биш "Бээмин-ам" гэж уншина. Англи хэлийг бичдэг шиг нь уншдаггүй гэдгийг анхлан сурч байгаа хүн болгон мэддэг. Тиймээс, Монгол хэлэнд гайхалтай сайн тохирсныг нь эс тооцвол, Монгол бичиг дэлхийн бусад бичгээс ямар ч ялгаагүй юм. "Нааяф"-ыг "кэ-ний-фэ" гэж бичлээ гэж хүмүүс гомдоллохгүй байхад бид яагаад Монгол бичгээ өөрөөр үздэг билээ? Нэгдүгээр ангийн хүүхэд "үү-нэ" гэж бичээд "уана" гэж уншиж чадаж байгаа юм бол "агула" гэж бичээд "уул" гэж уншиж чадна. Бид кирил үсэгт дэндүү дасчихаж. Монгол бичгээр уншиж бичиж дадсан ямар ч Монгол хүний хувьд, ялангуяа нэгдүгээр ангиасаа Монгол бичиг үзсэн хүүхдүүдийн хувьд Монгол үсэг нь кирил үсгээс амархан ба! йна уу гэхээс биш хэцүү байхгүй. Монгол бичгийг устгаж үгүй хийхийг оролдсон хүмүүс "уйгаржин", "хуучин" гэж өвгөд дээдсийн минь бичгийг доромжилж, нэр хүндийг нь унагаахыг оролдсон нь амжилтанд хүрч, өнөөдөр Монголчууд бид харийн бичгийг магтаж, өөрийн бичгээ танихгүй явж байна. Энэ ямар харамсалтай вэ! Бидний магтах дуртай Латин цагаан толгойтой Англи бичиг бас л хуучин бичиг.
Хуучин байлаа гээд бичиг олон зуун жилийн их өв соёлыг хуримтлуулна уу л гэхээс муудаж элэгдэнэ гэж үгүй. Өнөөдөр Арабууд Английг эзэлчихээд, Англичуудад Араб үсгээ хүчээр тулгавал яах уу? Англичууд Араб үсгээр бичээд эхлэвэл олон зуун жил 26 латин үсгээр бичсэн их өв соёл нь үгүй болох биш үү? Шекспирийн зохиолуудыг Араб үсгээр галиглаж бичээд унших бол төсөөлхийн аргагүй утгагүй, тэнэг юм. Гэтэл яг ийм явдал манай Монголд болсон. Үлгэр: Төв Халх бол "жинхэнэ" Монгол. Бусад ястнууд бол Халхууд шиг "жинхэнэ цэвэр" Монгол биш. Үнэн: Олон аялгын аль нэгийг "цэвэр" гэх нь утгагүй байдаг шиг олон Монгол ястны аль нэгийг "цэвэр Монгол" гэх бол утгагүй юм. Бид бүгд л дээлтэй, гэртэй, эсгийтэй, уурагатай Монголчууд. Тэртээ зуунд мориныхоо туурайгаар хятад хүний хүзүүг хуга гишгэж, сумныхаа зэвээр орос хүний зүрхийг цоо харвасан хүч тэнхээтэй, сүр жавхаатай Монгол баатрыг мэдэх үү? Ар Өвөр ялгаагүй бид тэр хүний үр сад. Халх Монголчууд бидэнд өөрсдийгөө бусдаасаа “илүү” Монгол гэх ямар эрх байна? Нэг эцэг эхийн хоёр хүүг ялгаж болох уу? Ийм нэгэн үлгэр бий: "Эзэн Чингисийн үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байсан Монголчууд бол зөвхөн Халх Монголчуудын өвөг дээдэс. Тиймээс Халх Монголчууд бол Монгол орны 'төв' хэсгээс гаралтай Монголын 'гол цөм' ястан" гэж.
Үнэндээ: Нэгд, Өвөр Монголчуудын өвөг дээдэс ч мөн адил Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар Эзэн Чингисийн үед нутаглаж байсан. Дээр хэлсэнчлэн 1450 оны үед Монголчууд одоогийн Өвөр Монголын нутагт сууршиж, цагаан хэрмээс Байгаль нуур хүртэлх нутаг Монголынх болсон юм. Ар Өвөр Монгол салсан цаг бол саяхан. Хоёрт, Монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө, ер нь бараг тусгаар тогтоносон шинэ Монгол улс байгуулагдах хүртэл, Монголын төв Халх Монголд биш Цахар Монголд байсан. Халх Монголчууд бид үүнд итгэж чадахгүй байлаа гээд үнэн түүх өөрчлөгдөхгүй. Цахар бол Монголын Их Хаадын аймаг. "Халх" гэсэн энэ нэр Батмөнх Даян Хааны үед, Зургаан Түмэн Монголын нэг нь болж түүхийн хуудсанд анх бичигдсэн. Батмөнх, Мандухай хоёрын хөвгүүдээс Барсболд нь хаан ширээгээ залгамжилж Цахартаа үлдээд, дүү Гэрсэнз Жалайр нь Халх Монголын хаан болсон түүхтэй. Барсболдоос хойш Лигдэн Хаан хүртэл Цахарын хаад Чингис Хааныг залгамжилсан. Ар Өвөр Монголчууд нэг гарал үүсэлтэй нэг ард түмэн байсан юм бол хэзээнээс эхлээд Халх Монголчууд бид өөрсдийгөө илүү "цэвэр" Монгол гэж үзэж эхлэсэн юм бэ? Товчхон хариулахад, бид тусгаар улс байгуулсныхаа дараа л өөрсдийгөө Монголын "төв" гэж үзэж эхлэсэн.
Энэ өгүүллэгт няцаахыг оролдсон үлгэр болгоныг бид 20 дугаар зуунд зохиосон. Харин ямар учраас зохиов? ЭРТ ЦАГТ хаана ч очсон эрдэмтэд хавтгай дэлхийг нар тойрч эргэдэг гэж үздэг байжээ. Гэхдээ эртний хүмүүс орчин үеийн хүмүүсээс илүү тэнэг байсан уу? Мэдээж үгүй. Тэд буруу ойлголттой л байсан. Бид яг л эртний эрдэмтэд шиг байгаа юм. Буруу ойлголттой. Буруу ойлголтоо өөртөө болон бусдад зөвтгөхийн тулд элдэв янзын үлгэр зохиодог. Энэ бол хүн төрөлхтний зан чанар. Хэн ч буруу байхыг хүсдэггүй. Хэн ч үзэл бодлоо хамгаалдаг. Хамгаалахын тулд байж болох бүх тайлбар шалтгааныг гаргаж ирдэг. БУРУУ ОЙЛГОЛТ хэзээ яаж үүссэн тухай ярья. Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсаны дараа Ар Өвөр Монголыг хоёр хил зааглаж эхэлсэн. Нэг нь мэдээж шороо, чулуун дээр зурагддаг засаг захиргааны хил. Нөгөөх нь үзэл бодлын хил. Газар нутгийн хилээс илүү үзэл бодлын хил хоёр Монголыг салгасан юм. Үзэл бодлын хил л бидэнд Буруу ойлголтыг өгсөн. Би социализм, капитализм гэх мэт нийгэм эдийн засгийн үзэл бодлын тухай биш Үндэсний үзлийн тухай ярьж байна. Энэ үг хоёр утгатай. Нэгд, бид эх оронч хүнийг үндэсний үзэлтэн гэдэг. (Англиар patriotism.) Хоёрт, Үндэсний үзэл бол аливаа үндэстний өөрийгөө бусдаас ялгаж тодорхойлох үзэл юм. (Англиар nationalism.)
Хар арьстай Солонгос хүн байж болох уу? Англи хэлээр ярьдаггүй, эсвэл Их Британи улсын иргэн бус Англи хүн байж болох уу? Ер нь ямар хүнийг Солонгос, ямар хүнийг Англи гэж тодорхойлох вэ? Энэ асуултанд тухайн үндэстний өгөх хариулт бол тэдний Үндэсний үзэл юм. Үндэсний үзэл аливаа ард түмний ертөнцийг харах үзэл болж, тэдний бодлыг нэг өнгөөр будаж, тэдний харааг нэг зүгт чиглүүлж чаддаг. Хялбарчилж ярьвал хоёр төрлийн Үндэсний үзэл байна. Нэг нь ethnic nationalism буюу угсаатан төвтэй үндэсний үзэл. Нөгөөх нь civic nationalism буюу иргэн төвтэй үндэсний үзэл. Угсаатан төвтэй үндэсний үзлээр бол нэг гаралтай, нэг цустай, нэг хэлтэй, нэг соёлтой хэсэг бүлэг хүмүүсийг "манай үндэстэн", "манай угсаатан" гэдэг. Гэхдээ эдгээр хүмүүс нэг улсын иргэд байх шаардлагагүй. Жишээ нь Еврэй хүмүүс Израйлиас эхлээд Европ, Америкт олон саяараа амьдардаг. Хэдийгээр тэд нэг улсын иргэд биш ч бие биенийгээ Еврэй гэж хүлээн зөвшөөрдөг. Иргэн төвтэй үзлээр бол өөртэйгөө адилхан иргэний үнэмлэх (пасспорт) өвөртөлсөн хүнийг л "манай хүн" гэж тодорхойлно. Тэр хүн өөр гаралтай, өөр цустай, өөр өнгийн арьстай байх хамаагүй. Хамгийн тодорхой жишээ бол АНУ-ын Үндэсний үзэл. Америкт олон үндэстнүүд байдаг: Англи (Бритни Спирс), Итали (Франк Синатра), Ирланд (Жон Ф. Кеннеди), Еврэй (Боб Дилан), Африк (Майкл Жексон). Америк хүмүүс ихэнхдээ цус холилдсон байдаг. Дуучин Мадоннагийн аав нь Итали, ээж нь Канадын Франц хүн байхад ерөнхийлөгч Обамагийн аав нь Луо (Африкийн нэг үндэстэн), ээж нь Англи, Герман, Ирланд, Велш гаралтай хүн байсан байна. Гэхдээ энэ хүмүүс бүгдээрээ Америкчууд гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө.
Харин манай Монгол улсын Үндэсний үзэл бол угсаатан ч төвтэй, иргэн ч төвтэй (цөөн хэдэн хүмүүсийн үзлийг эс тооцвол). Өөрөөр хэлбэл энэ хоёр үзлийн нэгдэл болно. Ямар хүнийг Монгол хүн гэдэг бэ? Ямар ч байсан Шотланд юм уу Япон хүн Монгол байж таарахгүй. Монголд амьдраад, Монгол хэл сураад, Монгол улсын иргэн болсон Шотланд хүн Монгол уу? Тийм гэж хэлэх хүн олон гарахгүй байх. Тиймээс бидний Үндэсний үзэл угсаатан төвтэй. Бас иргэн төвтэй. Иргэн төвтэй биш байсан бол бид Өвөр Монголчуудыг адилхан Монгол гэж үзээд надад энэ өгүүллэгийг бичих хэрэг гарахгүй байх байсан. Иргэн төвтэй үзлийн тухай ярья л даа. Угсаатан төвтэй үзэлд тухайн үндэстний цус, хэл соёл, гарал үүсэл чухал байдаг бол иргэн төвтэй үзэлд улс чухал байдаг. Төрсөн цагаас л бид Монгол гэсэн энэ нэрийг Монгол улстай холбож, Монгол улсаар хязгаарлаж ойлгодог. "Монгол" гэж юу вэ? Бидний хариут: орос хятадын дунд оршдог одоогийн Монгол улс. Ямар хүнийг Монгол хүн гэдэг вэ? Тэр Монгол улсаас гаралтай, Монгол улсын иргэн хүнийг. Энэ үзлээр бол Өвөр Монгол, Халимаг, "Оросын Буриад" бидэнд ямар ч хамаагүй. Гэхдээ Монгол улсын иргэний үнэмлэхтэй Өвөр Монгол хүнийг бид Монгол гэж үзэх үү? Үгүй л болов уу. Хэдийгээр тэр Монгол улсын иргэн, Монгол угсааны хүн боловч Монгол улсаас гаралтай биш юм. Ээж аав, эмээ өвөө нь Монгол улсаас гаралтай биш. Бидэнтэй адилхан нийслэлийн 10-н жилийн сургуульд сурч, найз охиндоо Хүлээлтийг дуулж өгч, Орос кино үзэж өсөөгүй. Өөрөөр хэлбэл манай улсын соёлыг шингээж өсөөгүй. Аливаа үндэстний соёлыг "ардын" соёл урлаг гэдэг. Тэгвэл аливаа улсын соёлыг "поп" соёл гэе.
Манай Монгол улсын "поп" соёлд юу багтах вэ? Норовбанзад, Жавхлан, Харанга, Хурд, Lemons, Camerton, Гурван охин, эдгээр хүмүүсийн дуулдаг дуунууд, Боролдойн цаг, Цагийн хүрд, Юндэн Нансалмаа, Зэрэг нэмэхийн өмнө, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Цаг агаарын мэдээгээр явдаг дуу, 10-н жилийн сургуулиуд, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж (болон олны танил бусад хүмүүс), Тэрэлж, Зайсан толгой, Сүхбаатарын талбай, Модны хоёр, Яармаг, Зуун айл, хуучин Бамбарууш кафе, Улсын цирк, Чойном Явуухулангийн яруу найраг. За тэгээд нийслэл салад, Дунайски сала! д, Урбаник, Маги, хуйцай, пүнтүүзтэй хуурга, гуляш, тефтель. Тэр ч бүү хэл Халтар царайт, Ошин (олон ангит кинонууд), АББА, Смоки, Москвагийн бороо, Эрхүүгийн вагоны буудал, Ну Погади, Подмосковные вечера, квас, зивир. Энэ бүхэн манай поп соёлд багтана. Өвөр Монголчууд ардын соёл урлагаа (Монгол бичиг, Хөхөө Намжилийг) мэддэг ч Монгол улсын поп соёлыг (Кирил бичиг, Ну Погадиг) тэр болгон мэдэхгүй. Тэглээ гээд Өвөр Монголчууд Монгол биш гэж үү? Миний хэлэх гэсэн санаа бол их энгийн: Кирил үсэг, Ну Погадиг мэдэх мэдэхгүй нь Монгол хүн байхтай ямар ч хамаагүй байх ёстой. (Ну Погади чинь Орос шүү дээ!) Өвөр Монголчууд Монгол улсын соёлыг шингээж өсөөгүй ч тэд Монгол хүмүүс. Биднээс арай өөр замыг туулж, замдаа арай өөр голыг гаталж, гатлахдаа арай өөр чулуун дээр л бүдэрсэн хүмүүс. Бид яагаад Өвөр Монголын тухай үлгэр зохиодог вэ? Та одоо хариултыг нь мэднэ.
Манай Монгол улс байгуулагдахад улсын шинэ Үндэсний үзэл гарч ирсэн. Энэ үзлээр зөвхөн Монгол улсын Монголчууд л "Монгол" болсон юм. Колумбус Атлантын далайг гатлаад л Ази байгаа гэсэн шиг бид Монгол улс дотор л Монгол байгаа гээд, үүнийгээ зөвтгөхийн тулд элдэв төрлийн үлгэр зохиосон юм. ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ер нь хэнд хэрэгтэй вэ? Энэ асуултанд хариулах хэрэгтэй. Үндэсний үзэл аливаа ард түмнийг нэгтгэдэг. Хэсэг хүмүүсийг хооронд нь эвтэй болгодог л гэсэн үг. 17 дугаар зуунд Монголын талд Үндэсний үзэл байсан бол Монголын олон аймгууд хоорондоо эвтэй сууж, бид Манж нохдын хоол нь биш хорлогч нь болох байсан биз! Тэр үеийн Монгол ноёд Монголын төлөө биш өөр өөрсдийнхөө төлөө л хөдөлж байж. Үүнийг Монгол ноёдын хувиа хичээсэн өөдгүй зангаар тайлбарлаж болно. Эсвэл тэр үед үнэхээр Монгол Үндэсний үзэл байгаагүй гэдгээр тайлбарлаж болно. Би хоёрдох тайлбарт нь илүү итгэж байна. Одоо бол мэдээж 17 биш 21 дүгээр зуун. Гэхдээ эв найрамдал бидэнд цэвэр агаар, цэнгэг ус шиг хэрэгтэй хэвээр. Үндэсний үзэл байхад бие биенээ урах дөхдөг хүмүүс, үндэсний үзэлгүй бол юу болох вэ? Ялангуяа манай Монгол хэл соёл уналтад орсон Даяарчлалын эрин үед Үндэсний үзэлгүй бол бид дэлхийд уусах биз. Ер нь уусъя гэж бодож байгаа юм бол өөрсдийгөө Монгол гэж дуудаад ямар хэрэг байна! Харин ямар Үндэсний үзэл манай Монголд тохирох вэ? Ямар ч байсан одоогийнх шиг ийм хязгаарлагдмал үзэл бидэнд таарахгүй.
Бид цөөхнөө (2.8 сая) гайхаж өөрсдийгөө өрөвдөх дуртай. Гэтэл биднээс гадна 6-7 сая цэвэр Монгол угсааны хүмүүс байгааг хардаг ч үгүй, харахыг ч хүсдэггүй. Мах цусны Монгол хүн байхад Монгол биш гэж хэлэх бол утгагүй. Монгол хүн бол Монгол хүн, үүнийг бидний толгой доторх үзэл өөрчлөхгүй. Тиймээс Үндэсний үзлээ бодит байдалтай нийцүүлж, угсаатан төвтэй болгох нь зөв.
Иргэн төвтэй үзэл бол хүмүүнлэг чанартай, бас сайн талуудтай. Гэхдээ Монгол биш Америк мэтийн олон үндэстэн цугласан улсад илүү зохино. Мянга түмэн гадаад хүмүүсийг улсдаа шингээхийг л хүсээгүй юм бол бид иргэн төвтэй үзлээр юугаа хийхэв? Ази тивийн атмаан нүүдэлчин Монгол үндэстэнг хүн ард, хэл соёлтой нь авч үлдэх бол бидний тэргүүн зорилго байх ёстой. Энэ зорилгод дэм болохыг нь авъя, саад болохыг нь зайлуулъя. ӨВӨР МОНГОЛЧУУД биднийг ахан дүүсээ гэдэг. Бид тэднийг хужаа гэдэг. Бид л хошин шогийг бодит амьдралаас ялгаж чадахгүй Өвөр Монголын хэл аялгыг шоолж, хэлдэггүй үгийг нь хэлдэг болгож ярьдаг. Гэсэн ч тэд биднийг сайн явахад баярлана, муу явахад зовно. Би энэ өгүүллэгээр ердөө ганцхөн зүйлийг л уриалах гэсэн юм: Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя. Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя. Гэхдээ "Монгол хүн"-ийг тодорхойлохдоо Буриад Монгол, Халимаг Монгол, Зүүнгарын Монгол, Дээд Монгол, Өвөр Монголыг оруулъя. Үүнээс илүүг би хүсээгүй. Тав гаруй сая Өвөр Монголчуудыг Монгол улсад авчиръя гээгүй. Өвөр Монголчууд Монголд ирвэл би баярлана. Гэхдээ Өвөр Монгол найзуудын минь хэлдгээр: Өвөр Монголчууд хятадад эзлэгдсэн ч газар нутгаа орхиод явахыг тэр болгон хүсэхгүй. Бас Ар Өвөр Монголыг нэгтгэж нэг улс болгоё ч гэж би хэлээгүй. Зүгээр л тэгж мөрөөддөг юм. АР МОНГОЛ юм бол яагаад Өвөр Монголыг хамгаалах болов гэх мэтээр хүмүүс миний тухай асуух нь лавтай. Тийм болохоор өөрийнхөө тухай бичье гэж бодлоо.
Гэхдээ өөрийгөө чухалчлах гэсэн юм биш. Та энэ хэсгийг орхиж болно шүү дээ. Лондонгийн Их Сургуулийн харьяа Ази Африк Судлалын Сургууль гэж байдаг. Англи нэр нь School of Oriental and African Studies буюу SOAS. Би энэ сургуульд сурч байгаагүй, гэхдээ номын санд нь Лондонд байх чөлөөт цагийнхаа ихэнхийг өнгөрөөсөн. Нутгаа санасан хүн л тэгж чадах байх. Учир нь номын сангийн 3 дугаар давхарт бүтэн эгнээ Монголтой холбоотой номнууд байдаг. Кирилээр, Монгол бичгээр бичсэн номнуудаас гадна англи орос хэлээр Монголын тухай бичсэн номнууд байна. Нууц Товчоо, Алтан Тобчи, Болор Эрхи, Монголын уран зохиолын түүврүүд, Монголч эрдэмтэн Owen La! ttimore-ын номнууд гээд тэнд Монголд ховор олддог номнууд хүртэл байдаг. Тэр дунд Урадын Булаг гэдэг хүний Nationalism and Hybridity in Mongolia гэдэг ном байсан. Энэ номыг би дуустал нь уншаагүй л дээ. Зөвхөн өмнөх үгийг нь л уншсан. 4, 5-хан хуудас. Тэр өмнөх үгээс юу олж мэдсэн юм бэ гэвэл: Булаг гуай Өвөр Монгол хүн. 90-ээд оны эхэнд бөөн баяр болсоор Монголд ирсэн. Учир нь Булаг гуай өөрийгөө Хятад биш Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд бүгдээрээ өөрсдийгөө Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд нутаг дээрээ цөөнх болж, газар шороон дээрээ харийн нутагт байгаа юм шиг болсон. Тиймээс Монгол улсруу харах болж, Монголд очиж үзэхийг мөрө! өдөж, Монгол хүн газар шороондоо эзэн суудаг гэж Монголыг диваажин шиг сэтгэдэг болсон. Харин Булаг гуайг Монголд ирэхэд түүнээс асуусан нь: "Чи эрлийз үү? Чи хужаа юу?" Үнэндээ би ч саяхан болтол Өвөр Монголын тухай боддоггүй жирийн нэгэн Халх хүн байлаа. Хүний амьдрал сонин юм. Лондон хотод байхдаа би Монголд байхаасаа илүү Монголынхоо тухай судалж сонирхжээ. Тэгээд миний олж мэдсэн зүйлсийн нэг нь "Өвөр Монгол чинь Монгол юм байна" гэсэн энэ нээлт байсан юм. Та ч мөн энэ нээлтийг хийсэн байх гэдэгт найдаж байна. Тийм бол найздаа дамжуулж хэлээрэй.

Алиалагч, лидер хоёр боловсролгүй ард түмний хувьд ямар ч ялгаагүй

Алиалагч, лидер хоёр боловсролгүй ард түмний хувьд ямар ч ялгаагүй
~ Наполеон Бонапарт

Еврей болоод Палестин хүн гэж хэн бэ?


2010 оны 3-р сарын 13, Бямба гариг, 13:29

「Еврей хүн гэж хэн бэ?」

Еврей хүн гэж хэн бэ? Энэ асуултад олон тайлбар байдаг.Сарторын(Jean-Paul Charles Aymard Sartre) бичсэн「Еврей хүн」номд, “Бусдын зүгээс еврей хүн хэмээн хэлэгдэх хүмүүсийг еврей гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг ч энэ нь нэг л ойлгомжгүй тайлбар мэт санагдана.Израйлд энэ талаар олон маргаан дэгдсэний эцэст доорх тодорхойлолтод санал нэгдсэн гэнэ.

「Еврей хүн гэж, еврей эхээс төрсөн, эсвэл еврейн шашин шүтдэг хүнийг хэлнэ 」Энэ утгаараа еврей хүн гэж еврейн шашинтай хүмүүсийг хэлдэг гэсэн ойлголт төрнө.

Зураг:Еврейн шашны хэт хуучныг баримтлагч урсгалын бишрэн шүтэгч.Хар малгай,хар хослол өмсөж,үсээ урт ургуулах нь уламжлалыг хэт шүтэгчдийн онцлог юм)

Өөрөөр хэлбэл еврейн шашинтай л бол арьсны өнгө, хэл яриа өөр байх нь хамаагүй, бүгдийг еврей хүн гэх бөгөөд Япон хүн болж төрсөн ч байсан еврейн шашны үнэнч бишрэн шүтэгч байх аваас түүнийг еврей хүн хэмээн үзэх бололтой.Эндээс харахад еврей хүн болоод еврейн шашин хоорондоо ямар хүчтэй, гүн гүнзгий холбоотойг ойлгож болох буйзаа.

「Палестин хүн гэж хэн бэ?」

Палестин үндэстэн гэж түүх эхэлсэн цагаас хойш эдүгээг хүртэл огт байгаагүй юм.Өнөөдөр та бидний сонсох палестин хүн гэдэг нь палестины нутагт аж төрөх Араб үндэстэн билээ.Палестин гэдэг нэр бол эртний Перс үндэстнээс улбаатай.

Дээр дурьдсанчлан, еврей хүн гэдэг тодорхойлолт нь шашин шүтлэгээр ангилах үзэлд суурилсан байсан бол палестин хүн гэх ойлголт нь тухайн газрын оноосон нэртэй холбоотой тодорхойлолт бөгөөд үүний цаана ямар нэгэн үндэстэн болоод шашны холбогдол байхгүй юм.Ийм л учраас Палестин мужид аж төрж буй еврей шашинтай бүх хүнийг палестин хүн хэмээн нэрийдэж ирсэн билээ.Тэгвэл Палестины газар нутгийг хэрхэн хуваан зааглах билээ? 20-р зуун эхлэх хүртэл тодорхой зүйл байгаагүй боловч 1920 онд Англи улс Палестиныг өөрийн колон улс болгон, тухайн үеийн Туркийн эзэмшлээс таслан авснаар Палестин хэмээн албан ёсоор нэрлэгдэх болж, анх хилийн зурвас татагдсан түүхтэй.

Ингээд л гадны хүчинд автан анх Палестин хэмээн нутаг бий болж, энэ нутагт оршин суух Араб үндэстнүүдийг Палестин хүн хэмээн нэрлэх болжээ.Хожмоо Израйл улсын тусгаар тогтнолтой зэрэгцэн дүрвэн ирэгсэдийг Палестины дүрвэгсэд хэмээн дуудах болсон юм.Төсөөлөө ч үгүй байсан Еврейн тусгаар улс бий болох тэр үед, Палестин хүн хэмээгдэх өөрсдийнхөө оршихуйг тэд сая л нэг анзаарч, дахин тунгаасан буйзаа.

(Эх материал:(Nonprofit Organization) Япон улсын “Израйл Палестины энх тайван судлалын төв” эмхэтгэсэн Яно Хироми, Япон хэлнээс орчуулсан:Айзэнкай Монгол төв А.Батбаяр)

Энэхүү цахим хуудаст нийтэлсэн материал болон зургыг хуулбарлах, олшруулахыг хориглоно.

http://zinrui-aizenkai.mn/index.php?option=com_content&view=article&id=72&Itemid=129&lang=mn

Еврейчүүд яагаад хэлмэгдсэн бэ?

2010 оны 4-р сарын 11, Ням гариг,

“Еврейн шашин=Хуучин гэрээ”

“Христийн шашин=Хуучин гэрээ+Шинэ гэрээ”

“Лалын шашин=Хуучин гэрээ+Коран судар”

Дээрх гурван шашинд “хуучин гэрээ судар” аль алинд нь байдаг.Үүнээс харахад тэдний шүтэх бурхан нь “Туйлын ганц бурхан” гэдгийг бэлхнээ ойлгож болно.Харин “Хуучин болон Шинэ гэрээ” хэмээн хуваасан байдаг нь ганц Христийн шашин бөлгөө.Бурхан Израйлын ард түмэнд амалсан хамгийн анхны амлалтыг “Хуучин гэрээ” хэмээн нэрлэх ба бурхан Исүсийг хүн төрлөхтний тусын тулд илгээж нийт хүн ардад амалсан амлалтыг “Шинэ гэрээ” хэмээн хэлдэг.Энэ хоёрыг өөр хооронд нь ялгахын тулд Христийн шашны зүгээс өгсөн нэр болно.Еврейн шашинд  “Хуучин гэрээг” Ариун судар хэмээх үзэх бөгөөд харин Лалын шашинд хамгийн агуу зөгнөгч Мухамедийн хэлж сургасан номлолыг эмхэтгэн нийлүүлсэн Коран судрыг үндсэн сургааль хэмээн үзнэ.Гэхдээ бас тэд хуучин гэрээгээ дээдлэн хүндэлдэг юм.

Эдгээр шашнууд бүгд бодит хэлбэр дүрс бүхий биет бурхан шүтэхийг цээрлэдэг хэдий ч Христийн шашин, тэр дундаа Католик шашинд icon (ариун хөрөг), Ариун Мариягын хөрөг зэоэг байх ба үүгийг Лалын болон Еврейн шашинтны зүгээс үзэхэд биет бурхан шүтэж буй мэт харагддаг.

“Еврейн шашин болоод Христийн шашны хамгийн том ялгаа”

Еврейн шашин болоод Христийн шашны хамгийн том ялгаа нь Исүсийг ертөнцийг авран гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдэгт байдаг.Хуучин гэрээнд ертөнцийг авран гэтэлгэгч Jewish Messiah-н бууж ирсэн тухай өгүүлдэг нэг хэсэг буй.Христийн шашинд Исүсийг ертөнцийг аврагч хэмээн үздэг бол харин Еврейн шашинд ертөнцийг авран гэтэлгэгч их бухан энэ гариг дээр одоогоор залраагүй буй хэмээн үзнэ.

Еврейн шашны сургаальд их бурханы таалалд оршсон туйлын ганц ард түмэн бол гагцхүү еврей үндэстэн бөгөөд, бурханд анх амласан үүргээ бодитоор биелүүлсэн цагт авран гэтэлгэгч их бурхан тэдэнд заларч еврейн шашинтнуудын төлөөх диваажингын улс орныг цогцлоон бүтээж өгнө хэмээх ухагдахуун байдаг.Христийн шашин бол Еврейн нийгмээс төрж мэндэлсэн шинэ шашин бөгөөд Исүс Христ бол дан ганц еврейчүүд бус нийт хүн төрлөхтнийг авран гэтэлгэхийн тулд тэдний үйлдсэн гэм нүглийн золиос болж цовдлуулсан хэмээн сургадаг. Эндээс еврейн шашин нь гагцхүү еврей үндэстний төлөө гэх тодорхой үндэстний хүрээллийн шашин гэх дүгнэлт хийж болох ба харин Христийн шашныг нийт хүн төрлөхтнийг авран гэтэлгэх гэсэн зорилго бүхий нийтийн шашин хэмээх дүгнэлт хийх боломж харагдана.

Еврейн шашин болоод Лалын шашин хоорондын тэмцэл

Өнөөдөр Палестиний асуудлыг шашин хоорондын асуудалтай холбон тайлбарлаж, еврейн болоод лалын шашинтнууд өвөр хоорондоо олон жилийн турш алалдан тэмцэлдэж ирсэн мэтээр буруу ташаа ойлгох хүмүүс их байдаг буйзаа.Гэвч еврейн болоод лалын шашинтнууд эв найрамдалтай аж төрж хамтран цэцэглэн хөгжиж байсан цаг хугацаа түүхийн хуудаснаа арвин буй.Еврей хүний хэлмэгдлийн хариуцлагыг лалын шашинтнууд гэхээсээ илүүтэйгээр Европын христийн шашинтнууд үүрэх ёстой мэт бодогдоно.Энэ асуудлын тухай юуны түрүүнд еврейн шашин ба еврей хүний түүхийн тухайх Японы ард түмний ойлголтын талаар дурьдая хэмээн бодно.

“Еврей хэмээх нэртэй холбоотой ном зохиолууд”

Jewish Studies буюу еврей судлал ба Jewish History буюу еврейн түүх гэх мэт ном зохиолууд дэлхий дахинаа олон зуугаар тоологдох хувиар туурьвигдан гарсаар буй.Еврей үндэстнүүдийн бүхий л салбарт гаргаж буй амжилтийг бодитоор харж үнэлвээс энэ нь мэдээжийн зүй тогтол байх талтай.АНУ-н алдартай олон их дээд сургуульд Еврей судлалын тэнхим хэмээх байгууллагууд байдаг.Түнчлэн Еврей судлалын олон улсын байгууллагуудын уулзалт семинар жил бүр дэлхийн аль нэг оронд зохион байгуулагдаж байдаг.

Япон улсад ч мөн “Еврей” гэх нэртэй холбоо бүхий ном зохиолууд хэвлэгдэн гарсаар байна.Эдгээр ном зохиолуудыг харж байхад үндсэн хоёр ерөнхий бүлэгт хуваагдаж буй мэт санагдана.Нэгдүгээрх нь бизнесийн тухай.Өөрөөр хэлбэл Еврей үндэстэн мөнгө хөрөнгө цуглуулах, түүнийг бүтээх тал дээр бусад үндэстнээс хэр илүү гайхамшигт чадвартай болохыг тайлбарласан ном зохиолууд байна.Зарим тохиолдолд Еврей хүмүүс өөрсдөө ч урьд хожид дуулж сонсож байгаагүй Еврейн үзлийг өөр бусад зүйлстэй холбон тайлбарласан номууд ч байдаг гэнэ.

Хоёрдугаарх нь Япончууд Еврей хүнтэй ямар их ижил төстөй болохыг магтан дуулсан номууд юм.Үүнийг Японы уламжлалт шашин болох Шинто шашны зан заншил, уламжлал, сүм хийд, эсвэл эртний Хэблай хэл болоод Япон хэлний ижил төстөй талуудыг онцлон тэмдэглэсэн зүйлс байдаг.Тэдгээрийн дунд Еврей болоод Япон нь гарал үүсэл нэг хэмээн нотлохыш оролдож байр сууриа хатуу хамгаалах хүмүүн ч цөөнгүй.Гэхдээ эдгээр нь “Еврей судлал” хэмээх салбараас арай өөр зүйл буйзаа.

“Япон хүн болоод Еврей хүн”

1970 онд зохиолч Isaiah Ben-Dasan-ний туурьвисан “Япон хүн болон Еврей хүн” хэмээх зохиол гарч тэр даруйдаа бест селлер болсон юм.Энэ номын зохиолч Isaiah Ben-Dasan гэгч нь бодит хүн бус зохиолчын зохиосон оноосон нэр бөгөөд жинхэнэ бодит хүн нь Ямамото Шичихэй байлаа. (Орчуулагчын зүгээс хийх нэмэлт тайлбар:Тэрээр 1921 оны 12-р сарын 18 өдөр Христийн шашинт эцэг эхийн дундаас эдүгээгийн Токио хотын Сэтагаяа дүүргийн Сан-гэн-жаяа гэдэг газар мэндэлсэн бөгөөд Христийн шашны бага дунд ахлах сургууль дүүргээд дайн эхэлсэн тул дэлхийн 2-р дайнд их бууны ангид алба хааж байжээ.Дайн дууссаны маргааш олзны цэрэг болж Филлипины Манила хот дахь хорих газар 2 жил хоригдож 1947 онд эх орондоо буцаж ирнэ.1956 онд “Ямамото хэвлэлийн компанийг” үүсгэн байгуулж “Япон хүн болон Еврей хүн” зохиолоо хэвлэн гаргасан түүхтэй.) Японд энэхүү номыг уншаагүй хүмүүн тун цөөхөн буйзаа.Энэ номд “Япон хүн нь аюулгүй байдал хийгээд усыг үнэгүй зүйл хэмээн ойлгодог” хэмээх алдарт үгээ тэмдэглэн үлдээсэн байдаг ба энэ нь хожмоо олон салбарт хэрэглэгдэх ишлэл үг хэллэг болон уламжлагдсан юм.Энэ үгээр тэрээр Японы аюулгүй байдлын бодлогыг дэлхий нийтийн зүгээс, еврей хүний зүгээс харахад хэр хэмжээний нялх түүхий зүйл болохыг илэрхийлхийг оролдсон юм.Япон хүний үндэсний онцлогыг тайлбарлахын тулд тэднийг жишин харьцуулах үндэстнээр Еврей үндэстнийг сонгосон байдаг.Израйл улсаас Япон улсад сууж асан элчин сайд Elie Cohen 2008 онд “Эндүүрэм ижилхэн Япон хүн болон Еврей хүн” хэмээх номоо гаргасан билээ.Тэрээр элчин сайдаар ажиллаж байх үедээ Оомото байгууллагын төв байрлах Аяабэ болоод Камэ-ока хотод олонтаа зочилж байсан ба уулзалт ярилцлагын үеэр Япон хүн болод Еврей хүний ижил төстөй талуудын тухай их ярьдаг байж билээ. Мөн Marvin Tokayer болон бусад хүмүүсийн туурьвин бичсэн Японы уламжлалт Шинто шашны дэг даяг зан заншил болоод эртний Израйлын еврей шашны дэг даяг зан заншил нь өөр хоорондоо ямар ижилхэн болох тухай өгүүлэх ном уул овоо мэт арвин буй.Өөрөөр хэлбэл дэлхий дээр хэвлэгдэн гарч буй Еврей үндэстэнтэй холбоо бүхий ном зохиолууд болон Япон улсын дотоодод хэвлэгдэн гарах еврейн тухай өгүүлэх ном зохиолын онцлог ялгаа нь Япон хүний оршихуйн зүй тогтолыг тайлбарлахын тулд Еврей үндэстэнтэй харьцуулан жишсэн хэлбэртэй байдаг онцлогтой юм.

“Еврей үндэстэн юуны учир хэлмэгдэв”

МЭ 70 онд Ерусалем хот эзлэгдэн булаагдаж их бурханы өргөө сүм эвдлэгдэн сүйтгэгдэж үүний улмаас еврей үндэстэн дэлхий нийтээр тарж бутарсан билээ.Улмаар өөрийн гэх улс оронгүй болсон тэд өөрсдийн тусгаар улсаа байгуулсан 1948 он хүртэлх бараг 2000 жилийн туршид аж төрж асан газар орныхоо ард түмэнд уусалгүй өөрсдийн үндэсний оршихуйн зүй тогтлоо хамгаалан хадгалж ирж чадсан билээ.Үүний цаана “Еврейн” гэх өөрсдийн шашны дор оюуны нэгэн том нэгдлийг үүсгэн түүнийгээ хамгаалах үйл хэргээр дамжуулан хамтын үзэл хамтын оршихуйг хамгаалан ирсэн юм.Үүний зэрэгцээ өөрсдийн шашинд хандах хүчтэй сүсэг бишрэл нь Европчуудын зүгээс тэднийг хэлмэгдүүлэх гол шалтгаан болсон хэмээн эдүгээ тайлбарлаж буй.Гэхдээ би хувьдаа орчин цагт явагдаж буй еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл нь Исүсийг цовдлож орхисон Еврейн үндэстнийг үзэн ядах гэх шашны үзэл суртлаас бус хэмээн бодно.Боловсролын төвшин, эдийн засаг, санхүүгийн чадвар өндөр, дасан зохицох чадамж зэрэг олон үзүүлэлтээрээ тэд нүүдэллэн очсон орон нутагтаа тэр даруй хүчирхэгжих тул өөрсдийн улс орныг еврейчүүдэд эзэмдүүлэхгүй гэсэн санаа бүхий үндэсний үзэлтнүүдийн зүгээсх хавчлага нь сүүлдээ хомроголон устгах хүртлээ гаарсан хэмээн боддог.Орчин цагт бол тухайн улс гүрний хууль эрх зүйн орчныг оновчтой овжноор ашиглаж нийгэмд дэвшин хөгжих еврейчүүдийн чадамжыг үзэн ядах, атаархан хорсох сэтгэл эдгээр асуудлын уг сууринд оршин буй буйзаа.

Дараагийн хэсэгт дээрхтэй холбогдуулан еврей үндэстний гашуун түүхийн тухай хамтдаа судалж үзэе хэмээн бодож байна.

(Эх материал:(Nonprofit Organization) Япон улсын “Израйл Палестины энх тайван судлалын төв” эмхэтгэсэн Яно Хироми, Япон хэлнээс орчуулсан:Айзэнкай Монгол төв А.Батбаяр)

Энэхүү цахим хуудаст нийтлэсэн материал болон зургыг хуулбарлах, олшруулахыг хориглоно.

Sunday, December 27, 2015

Хасарын удмын тус буюу Тогоонтөмөр хааны амийг аварсан түүх. 1368 онд Тогоонтөмөр хаан нийслэл Дайду хотоос зугатан явахад Мин улсын морьт цэргүүд хөөн гүйцэж ирсэнд Хасарын угсааны Томулху баатар, Боорчийн удам Ялахуй ноён, найманы Буха чинсан нар "Нэр хугарахаар яс хугар" хэмээгээд жаран хэгээртэн цэргийг удирдаж, нэхсэн цэргийг угтан ширүүн тулгаран байлдаж цагаан хэрэм хүртэл ухраагаад өөрсдөө алагдсан аж. Ийнхүү эртний сурвалж бичгүүдэд
"Хасарын үр хааны үрд нэгэн тус хүргэв гэдэг нь энэ буюу" хэмээн бичигдэн үлджээ.

Дипломат ёс по-Монгольски

2007 онд манай Ерөнхийлөгч Францад айлчилваа. Засгийн газрынхаа наймын найман сайдыг дагуулаад явдаг юм байна. Парламентийн засаглалтай оронд энэ ч арай биш л дээ. Гэхдээ францчууд эмзэглэсэнгүй, өөрсдийнх нь хэрэг биз. Харин айлчлалаас хожим дипломат ёст суралцаж буй оюутан залууст зориулсан кино хичээлийг Монголын төлөөлөгчдөөр төлөөлүүлэн үйлдэв. Үүнийгээ зурагтын нэг сувгаар ч гаргаж, одоо ч сургуульд сурах бичиг маягаар үзүүлдэг юм байна.

Тэр үед Францын Сангийн сайд байгаад хожим нь Олон улсын валютийн сангийн захирал болсон Кристин Лагард Монголын Ерөнхийлөгчийг хүлээн авч оройн зоогт урьсан юмсанж. Ёслолын албанынхан хэрхэн ажиллаж байгаа, ёслолын албаны дарга тогооч зөөгч нарт зөвлөж тушааж байгаа нь кинонд гарна. Төрийн хүндэтгэл учир торгон цэрэг гозойтол зогсчихсон ч байх шиг. Хатагтай Лагард ширээний ард суужээ. Ханын цаг харуулна. Монголын төлөөлөгчид байдаггүй ээ. Тэдний буусан зочид буудлын гадаа хаалгыг байн байн харуулна. Ёслолын хүндэт харуул, хамгаалагчид, машинтай жолооч нар бүгд л цагаа байн байн харан хүлээнэ. Хатагтай зоогийн ширээний араас босон их л бухимдаж буй бололтой танхимаар алхана. Ёслолын дарга бачимдан хүн хүнтэй уулзана, гараа сэгсрэнэ. Цаг явсаар. Ийнхүү бүхнийг бухимдуулсны эцэст 47 минут хожимдсоор манай төлөөлөгчид танхимд арай гэж орж ирлээ. Бодвол тэр том орны Сангийн сайдаас юм л гуйх гэж байгаа шүү дээ.

Бүдүүлэг л юм даа. Далаад оны үед Угандын Ерөнхийлөгч асан Иди Амин гээд хүний мах иддэг аймаар дарангуйлагч байлаа. Тэрээр НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг 30 минут, Ромын Папыг 45 минут хүлээлгэснээр рекорд тогтоож 300 мянган хүн алснаасаа ч илүү шуугиан үүсгэж байсан юм. Манайхан энэ “амжилтыг” эвдсэн бөлгөө.
   
Монголын Ерөнхий сайд Японд айлчилваа. Мэдээж Засгийн газрын гишүүн биш мөртөө баахан УИХ-ын гишүүд “хүчээр” дагалдан очив. Хоёр орны хооронд тодорхой асуудлаар хэлэлцээ хийхээр тохирсон байлаа. Японы Ерөнхий сайдыг дагалдаад хэлэлцээ хийх асуудлыг хариуцсан найман япон ажилтан оролцов. Харин Монголын талаас найман УИХ-ын гишүүн “хүч түрэн” орсон тул асуудал хэлэлцэх ёстой Монголын найман ажилтан хаалганы гадна үлдэх нь тэр. Яг хүнийхээ тоонд тааруулсан сандал ширээтэй тул Монголын талын хэлмэрчид зай олдсонгүй, тээр буланд суужээ. Япончууд бэлдсэн материалаа урдаа тавиад үзэг цаасаа зэхэв. Манай гарууд нэрлэхсэн бололтой бүгд л энгэрийн хармайнаасаа нэг нэг “Монблан” хэмээх учиргүй үнэтэй алтан үзэг гаргалаа. Гэвч тэдний хэнд нь ч цаас байсангүй. Хэлмэрчийг цаасаа аль хэмээн нэхэж автал цаадах нь бүгдийг нь тарааж өгөөд өөртөө юу ч үгүй хоцрох нь тэр. Хэлэлцэх асуудлын талаар Монголын талаас мэдэх хүн танхимд нэг ч байгаагүй учир тун ч эвгүй юм болсон доо. Хэлэлцээ өндөрлөсний дараа хэлмэрч цаасгүй учир протокол хөтөлж чадсангүй. Харин УИХ-ын найман гишүүн маань гарахдаа ширээн дээр мөнөөх цааснуудаа үлдээжээ. Дээр нь юу тэмдэглэснийг сонирхвол нохой, хүн зурсан, нэрээ дарамлаар бичсэн, тэнд байгаа хүмүүсийн нэрсийг сараачсан хэрэггүй хог!
   
За энэ бүхэн ч яахав дээ, бүдүүлэг тэнэгээ л гайхуулаа биз, соёлт ертөнцийн хүмүүс ойлгоно, тэртэй тэргүй. Урьд бол энэнээс ч аймаар юм хийдэг л байсан. Далаад оны үед Улаанбаатарт Франц улс өөрийн элчин сайдын яамаа нээсэн юм. Гэтэл элчин сайд рүү өнгөний өвчтэй хүүхэн оруулчихаад дараа нь дуудаж авчран “чи өвчин авсан энийг чинь зарлана, эсвэл манай тагнуулын байгууллагатай хамтарч ажилла” гэж тулгаж байлаа. Элчин сайд хүзүүгээрээ заагаад “Миний энэнээс дээшхи нь Францын Ерөнхийлөгчид хамаардаг, доошхи нь надад хамаардаг” гэж хариулсан ба тэр даруй Монгол дахь элчин сайдын яамаа татан буулгаж, Монголыг хар дансанд хөтөлсөн юм. Хожим Ерөнхий сайд Бямбасүрэн Францад айлчлахдаа энэ тэнэг явдлыг коммунизм руу чихэн байж цайруулсан билээ. Английн элчин сайдын яамны ажилтан залуу руу НАХЯ-ы төлөөлөгч хүүхэн оруулчихаад түүнийгээ жирэмсэн болсон тул Монголын тагнуулын албанд ажиллахыг шахаж байсан ичгэвэртэй явдал ч бий.
   
Энэ бүхнийг хаа хаанаа ойлгож болно л доо. Үзэл суртлын хүйтэн дайн болж байх үед монголчууд нэлээд бүдүүлэгдүү боловч цаад зөвлөлтүүдийнхээ даалгаварыг биелүүлэх гэж хөглөө л биз. Одоо үед бол дипломат ёс мэдэхгүй, цаг хугацааны баримжаа байхгүй, хэлэлцээ гэрээний тухай ойлголт тааруутай нүүдэлчид л байгаа биз. Үүнээс ч дор загнадаг хоцрогдсон орны төлөөлөгчдийн марзан аашийг тэд зөндөөнийг үзээ биз. Тэр байтугайг ч өршөөж үздэг юм. Ерээд оны төгсгөлөөр манай УИХ-ын төлөөлөгчид Баваарт албан ёсоор айлчилсан юм. Төв мүзэйг нь үзэж дууссаны дараа хүндэтгэлийн дэвтэрт зочидоор үг бичүүлэх болжээ. Яг урд талд нь Хятадын дарга бичээд гарын үсгээ зурчихсан байв гэж бодохоор их л нандин эд байж. Манайхан үг биччихээд доор нь алгын чинээ том хас тэмдэг зурж хаячихаад үүнийгээ “Эдний Гитлер ч, манай Чингис ч дэлхийг эзэлж явлаа” гэж тайлбарласан. Дараа нь Мюнхэн хотын мүзэй үзжээ. Тэнд Гитлерийн үг хэлж байсан индэр ба нацистуудын хуралддаг байсан пивоны мухлагийг түүхийн үзмэр болгон тавьсан байж. Манай хэд үсээ буруу самнаж хамар дороо үзгээр сахал болгон будаад мөнөөх индэр дээр гараа нацист маягаар сунган ёсолж байгаад ээлж дараалан биенийхээ фото зургийг татсан байдаг юм. Үүнийг германчууд эхэндээ их л хүндээр тусган авч доромжлол хэмээн үзэн эсэргүүцлийн ноот өгсөн боловч хөөрхий дөө, байгаа нь л энэ юм гэсэн бололтой тэгэс хийгээд “мартаж” л байсан.
   
Харин сүүлийн үед хөрш болон найрамдалт орнуудыг илт доромжилсон, зориудаар өдөөн хатгасан, яавч цайруулж үзэх аргагүй элдэв аашийг манай төрийн удирдлагаас гаргах боллоо. 2010 онд Солонгос улсын зүгээс Монголд 35 жилийн хугацаатай, жилийн 0,15 хувийн хүүтэй нэн хөнгөлттэй зээл олгохоор хоёр тал тохиролцон гар хөлийн үсгээ зурсан юм. Гэтэл Портуун хэмээх Монголын санхүүг тэр чигээр нь мэддэг бөө гарч ирээд “танай энэ зээлийг чинь бид авахгүй, Чингис хааны нэрээр бид хамаагүй том зээл босгож байгаа” гээд зээлийг тэр чигээр нь царцаажээ. Зээл авах хүчинтэй хугацаа нь сая дууслаа. Асуудал үүгээр зогсоогүй. Мань бөө Улаанбаатарт суугаа Солонгосын элчин сайдыг дуудаж авчраад “Танайхан манай хүүхнүүдийг их оролдож байна. Иймээс манай орон танайтай дипломат харилцаагаа таслахаар шийдсэн” гэж дөвчигнөсөн байдаг юм. Шилжилтийн эхэн үед бидэнд хамгийн их тусалсан газар бол Япон, Солонгос хоёр юм. Манай олон мянган хүн тэнд хууль бусаар ажиллаж гэр рүүгээ валют илгээдэг байсан нь тухайн үедээ улсын валютийн нөөцийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг байлаа. Манайхан тэнд олон ч хүчин, аллага, хүнд гэмт хэрэг тарьсан даа. Энэ болгоныг солонгосчууд нүдээ аниад л өнгөрөөж байсан.
   
Тогтсон дипломат ёсоор бол хоёр орны төр засгийн тэргүүн нар уулзахад суугаа элчин сайд нар нь заавал өөд өөдөөсөө харгалзан суудаг. Дээдсийн ярилцаж тохирсныг хэрэгжүүлэх, цааш дамжуулж ажил хэрэг болгон хариуцах хүмүүс нь элчин сайд нар шүү дээ. Монголын Ерөнхийлөгч Москвад Путинтэй уулзахад манай Гадаад харилцааны сайд Москва дахь элчин сайдаа хөөгөөд ойртуулаагүй. Ийм явдал дараа нь Германд ч тохиолдсон. Саявтар Японы болон Солонгосын Ерөнхий сайд айлчлан ирэхэд мөн л тухайн газарт суугаа Монголын элчин сайд нарыг дагалдан ирэхийг тас хориглож байв: Энэ нь ерөөсөө л өндөр хэмжэний зочныг үл тоомсорлосон, айлчлалын ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг гэж олон тайлбаргүйгээр шууд ойлгогддог.
   
Дараа нь Гадаад харилцааны сайд “үндэстэн дамнасан” хов хутгадаг боллоо. Монгол-Оросын тал тавь тавин хувиар хувьцаа эзэмшдэг Улаанбаатар төмөр замын даргыг мань эр оросуудад очиж худал матаас хүргэн ховолжээ. Монголын талын дарга хувьцааг хятадуудад дамлан худалдах гээд нууц гэрээ хийсэн байна гэж авдаг юм. Тийм мангар юм гэж угаасаа хаана байх билээ дээ. Тэрний ч мэдлийн юм биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээгүүр нь явдаг ложистик үйлчилгээнд улам идэвхитэй орооч л гэсэн бололтой. Хятадууд хүйтэн дайны үед ч богооноо Монгол Оросын төмөр замаар явуулж төлбөрөө төлдөг байсан. Энэ төмөр замыг аль болох их ачаалалтай ашиглаж байвал сайн л биз дээ. Хойтонгийн сонгуульд хүч үзэхээр шийдсэн мань сайд ард түмэндээ шудрагаа нэг сайн харуулаадахъя гэж бодсон бололтой өнөө гүжир матаасаа мэдээллийн хэрэгслэлээр нэг цацаж, танхимынхаа Ерөнхий сайдад ил захидал бичиж баатарлав. Матаасны гол санаа: Өмнөд хөрш бол манай гол дайсан, гэтэл тэдний тавиул тагнуул тэдэнд улс орноо худалдах гэж байгааг нь шудрага эх оронч миний бие илрүүлж буйгаа Монголын нийт ард түмэндээ зарлан тунхаглъя!
   
Тэрээр өмнөх сайдаа худал үнэн матаж, АТГ-ээр гүйсээр байгаад огцруулан оронд нь хэдхэн сарын сайдын сэнтийг эзэгнэнхэн төрсөн нэгэн. Ажилд орсон өдрөө яамны 30-40 ажилтныг нэгэн зэрэг халж төрийн аппаратыг самарсан. Монголоос гадаадад суугаа элчин сайд нарыг хугацаа нь болоогүй байхад зэрэг зэрэг татаад зарим суудал нь жил болох гэж байхад хоосон онгойгоод л байж байна. Элчингүй байх нь төвийг байнга сахих бодлого юм болов уу? Өдгөө татагдаагүй элчин сайд нарыг АТГ-д матан шалгуулах их ажлаа өрнүүлж байгаа. Хийсэн хэргийг нь Засгийн газар зэмлээд цалингийн гучин хувиар торгож гэнээ. Чингис бондоос олон сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэг байгуулна гээд хусчихсан хүнд ч тэр торгууль юу ч биш байх. Манай орны хувьд гадаад харилцаа гэдэг байгаль орчны сэдвээс ч чухал, эмзэг, хариуцлагатай асуудал юм. Сэвтсэн байтугай гүн шарх олсон гадаад харилцаагаа аврахын тулд хамаг бурууг маанаг гайхалд чихээд бушуухан огцруулж нэр нүүрээ авардаг юм, эрүүл газар бол.
  
Японы Ерөнхий сайд айлчлахад манайхан болсон хойно Дорнод руу төмөр зам тавиад өгөөч, Таван толгойд хөрөнгө оруулаач гэж баахан шалж дээ. Япончууд “судалъя” л гэсэн байна. Ойлгомжтой шүү дээ. Гэтэл манай гайхлууд нийтийн мэдээллийн хэрэгслэлээр “Япон төмөр зам барьж, уурхайд хөрөнгө оруулахаар шийдлээ” хэмээн сүр бараатай зарлан, үүнийг бүтээсэн хүн нь би шүү гэдгээ мэдэгдэхээр уралдах нь тэр. Улаанбаатарт суугаа Японы элчин сайд зориуд нэр заан “Гадаад харилцааны сайд, болон УИХ-ын эмэгтэй гишүүн нар буруу мэдээлэлтэй байна” гэж хэлжээ. Үүнд хорссон сайд маань нууц нэрээр Японы элчин сайдыг гүтгэн харааж зүхсэн бүтээл тууриваад төвийн хэвлэлүүдэд гаргав. Түүгээр барахгүй элчин сайдад пэрсон нон грат өгч хөөж гаргана хэмээн сүгсэлзэж тал тал тийш матаас илгээсээр.

Хүний муу үзэх гэсэн юм биш шүү, Монголынхоо мууг л засах арга байдаг болов уу гэсэн хэрэг. Мунхаг өөдгүй нэгэн байх л даа, харин хор хохирлыг нь нийтээрээ л амсана шүү дээ.
   
2015.12.25

Saturday, October 24, 2015

Би Монгол хvн


Би монгол хvн. Энэ vг хэдий дєгємхєн (богино) боловч миний чихэнд хєгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нvдэнд шижир алтаас илvv гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илvv мэлчигнэм (мэлтэлзэм) санагддаг. Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг vзэж, адасган дээр єнхрєєд, эвэр угж vмхэж монгол гэрт боожсон би “-Би монгол хvн” гэдгийнхээ утгыг бодуутаа хvчтэй шажирган сэтгэлээр хєвчлєгддєгсєєн.
Монгол хvн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертєнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг vзэхдээ зэрэг хоймор суугаад оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чєдєр ємсгєж байгаа євгєд минь, тулганы зvvнтээ цомцойж суучихаад сvvгээ хєєрvvлж байгаа настай эмгэд минь, энэрэнгvй сайхан харцаа энхрий vрсийнхээ зулай дээр тусган хєхvvлж байгаа залуу эхчvvл, уурга чирсээр зvлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бєртєлзєх шиг болоод л байдаг. Єнгє єнгийн утсаар сvлжин нэхмэлдсэн эрээн хивс шиг єргєн уудам тал цайдам, єндєр єндєр хэрэм мэт сvндэрлэн боссон асгаг хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бvрхсэн их их говь балар, таана, сувд, мана, шvр, болор мэт тал дvvрэн бємбєлзсєн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн vvл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хєл нvцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхны хэрэг шиг тодхоон. Хєр цасан дундуур туулай тууж наадсан минь зураг радионы vзэгдэл шиг илхээн. Энгэрээ холилцон барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр бvгдээрээ санааны минь тольд мєнхийн цовоо дvрээ vлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, vндсэн аяга, гэрийн сvvдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур, сэтгэл зvрхний минь єнгє ялгарам солонгорсон мєнхийн зургийг бvтээдэг. Надаар л хэлvvлдэг юм бол энэ зургийг ямар газрын vзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргvvн болох юм аа. Тєрсєн нутгаасаа тvмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь тємєр гинжээр аргамжсан мэт эргэдээд байдаг нь миний Монгол орон.
Хангинан цуурайтсан монгол хєгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангуй сэтгэл минь борооны дараах цэлэмсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгvй хєвєлзєєд л байдаг. Хvний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дvvтэйгээ анх ханьсахад ч тєрєл садан шиг л дотнохон байдгийм. Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бvхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бvрхэгрээрээ архиа нэрээд бvлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцасаа ємсєєд сvv саалиа идээд морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний vндэстэн. Алт мєнгєн тэвнийн сvвэгчийг алдалгvй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бєхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдaн морьтой, мєн ч миний vндэстэн. Євсний соргог, усны тунгалгийг дагаж нvvдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг. Aливаа сайхны ерєєл бvхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагааны чанар бvхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хєдєлмєрч зан дадгал бvхэн монголчуудын дотор бий. Би бол Чингисийн vрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр vvссэн мэт омoгшилтой санагддаг юм. Энэ vед, яг энэ vед ямар нэгэн хvн намайг “-Чи бол Монгол хvн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол vндэстэн бол бvх ертєнцийн vй тvмэн vндэстний доторх ид хvчтэй нь, итгэл зоригтой, ирээдvйн vзэсгэлэнтэй vндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд єєрийн улс тєр аж ахуйтай, байснаар барахгvй vнэт эрхэм соёлын тvvхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бvрэн, vсэглэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертєнцийн соёлын гялалзсан сувраганд Монголын Нууц Товчоо, Жангар, Алтан Товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ vзvvлсэн.
Би монгол хvн. Би эх орондоо хайртай. Би тvvнийг тэвэрнэ, би тvvнийг vнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хєлийг нь тэврээд магнай дээр нь vнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана.
Би монгол хvн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад тvмэн vндэстэнд нєхєрсєг байдаг. Гэхдээ бусад тvмэн vндэстний зан цатгалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамaгц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гvйцэд ойлгодог. Гэтэл, гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арчичихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан єнгєрєєд бараа нь тасрах гэж байна гэж урамгvй дуугарна. Хvн нисэж байна, бид мєлхєєд алхаад болно. Эх орны одоогчлол, эрин цагийн шинэ vрээр манийгаа дууданхан байна шvv дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад тvмэн vндэснvvдтэй адилаар бусад тvмэн vндэстнvvдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л, бас цаашаа давшина гэе.
Би монгол хvн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ vгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад тvvний хvнд хєнгєнийг хэмжиж дийлэхгvй. Амь насны нийслэл болсон зvрхэн дотроо тавиад хєдєлгєж vзвэл сая тvvний хvнд хєнгєнийг жишиж мэдэх юм аа. Тvvнд єнгєрсний бvтэц бий, єнєєдрийн цогц бий, ирээдvйн тєлєв бий. Ингэхлээр энэ vг бол зєєлєн уруулын зvгээр нэг хєдєлгєєн тєдий биш юм aa. Ингээд л бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм. Хvний сэтгэл чухам ямар vед хамгаас илvv хєдєлдєг болоо. Баярласан vед vv, зовсон vед vv, эрмэлзэлтэй vед vv, эсвэл горь тасарсан vед vv. Аль vеийн сэтгэлийн догдлол хамгаас илvv vнэтэй болоо. Зєвхєн би монгол хvн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шvvрс алдаад л зогсчихож болно уу. Манай хариуцлага vvнд л оршино гэж vv. Нэн чухал нь юунд оршино вэ. Би энэ vгтэй хэр тэнцэнэ. Та энэ vгтэй хэр тэнцэнэ. Хэн энэ vгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ vгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдvгээр биеэр тєлєєлж чадна вэ? Манай євєг дээдэс энэ vгийг vvдэн бvтээсэн. Манай ахмад vеийнхэн энэ vгийг хамгаалж, хєгжvvлээд одоод залгуулсан. Бид vvнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зvрхээрээ сэргэг тосож авна уу. Ингэж л бодмогцоо би бас хацраа алагдалтай болж, манарчих алддагсан. Тvvхээ ярих аргаар омогшлын єв болгочихоод, эсвэл єлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж vv. Зvрхэн дээрээ зvv гєнжчихєєд євдєхийг мэдэхгvй хvний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм. Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь vзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хvчтэй догдлол байвч гvнзгий бодлогогvй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хvvхдэдээ л бар, хvvхэд нь идэхдээ л бар юм бол “Би бол монгол хvн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ vv. Тvvхийн энэ хамгийн чухал шат vед манай vндэстэн бусад тvмэн vндэстнээс хоцрохгvйгээр євєрмєцєє єнгє будагтай хувь нэмрээ vзvvлэхээ чармайхын тєлєє бид бvгдээрээ хоолой нийлvvлэн уул усандаа цуурайттал “Би бол монгол хvн” гэдгийхээ ухааныг гvйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хvрэхээр тэмцэцгээе. Хэн хэрвээ хvчир бэрхшээлийн ємнє нугарч, хєдєлмєр тэмцлээс шантраад нойрмог зvvрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хvн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хvргэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол vндэстний vрс мандах нарны дор тvмэн цэцгийн хvрээлэн дотор ах дvv нартайгаа хамтаар ялалтаа билэглэх сайхан цаг vе мєн.
Єєлд овогт зохиолч Лигдэн
.
.
Цахарын зохиолч Лигдэн
Єєлд овогт Лигдэн гуай Євєр Монголын Шилийн гол Аймгийн Хєвєєт шар хошууны ханын ар гэдэг газар 1943 оны 7 сарын 23 д малчин Базарширчинчоогийн отгон хєвгvvн болж тєржээ. Хар бага наснаасаа хал зовлон амсаж, ядуу амьдралд давтагдан єссєн учраас, хvчтэй бэрхшээс хойш ухардаггvй цєс зоригтой хvн болж хvмvvжсэн байна. Ухаа орсон цагаасаа ном сударт бахтай хvн байжээ. Ахаа дагаж Шилийн гол аймгийн хэдэн сургуулийг дамжин сурч, 1964 онд Євєр Монголын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орсон байна. 1966 онд Лигдэн гуай их сургуульд 3 дугаар дамжааны оюутнаар сурч байсан vед, Хятад улс даяар vймсэн “Соёлын их хувьсгал” эхэлж, хичээл сургууль тасарч, 1970 онд их сургууль тєгссєн нэрээр ажилд орсон байна. Лигдэн гуай багаасаа уран зохиол сонирхож явдаг байжээ. Оросын алдарт зохиолч Гоголь бол тvvний хамгийн анхны шvтээн нь байв. Их сургуулийн оюутан байсан vеэсээ шvлэг бичиж сонин сэтгvvл дээр нийтлvvлж, уран зохиолчийн зам руу алхаж эхэлсэн байна. Лигдэн гуай 80-аад оний эх болтол голдуу, шvлэг найраглал бичдэг байж. 1978 онд “Шидэт толь” гэдэг шvлгийн тvvвэр анх хэвлvvлж, 1981 онд “Гайхамшигт ав”, “Мєнх зул”, “Гучин гурван алтан vрийн домог” гэдэг гурван шvлгийн тvvвэр ном анх хэвлvvлж, уншигчидийн анхаарал сонирхлыг татсан байна. Євєр Монголын утга зохиолын дээж болох "Єнєр цэцэг" сэтгvvлийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөнийхөө амралтанд суусан . 1989 онд хоёр орны харьцаа сайжрах тэр агшинд аавын урилгаар Улаанбаатар хотноо хєл тавихад нь нvvр учирч, яриа хєєрєєг нь сонсож явлаа. Тэрээр Євєр монголчуудыг "Хvнэн шугуйд тєєрєє нь vгvй Монгол" гэж тодорхойлон ярьж байсан нь сэтгэлд тод vлджээ. Лигдэн гуай нутагтаа буцаад "Нар саран доорх Монгол орон" нийтлэл бичиж, хэл аманд нэлээд орооцолдож байсан гэж дуулдсан юм. Энэ удаад эрхэн зохиолчийн сэтгэлдээ тээж явдаг ийм нэгэн ачааг уншигч танаa толилуулья.
Шинэ vсгэнд буулгасан Ш.Баатар Shirchin Baatar
.
Замдаан сэтгvvлийн 18 дугаарaас
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан
2004 оны 3 сарын 8

Women of the Mongol Court

Women of the Mongol Court
Morris Rossabi
These edited notes were taken from a lecture by Morris Rossabi, presented as part of the lecture series in conjunction with Mongolia: The Legacy of Chinggis Khan, an exhibition at the Denver Art Museum.
This material includes reasons for successful Mongol expansion, the role of Mongol women during the conquest, and the significance of the Mongol conquest in world history. It is good to keep in mind that modern Mongolia is three times the size of France and has a population of 2.2 million people. Professor Rossabi teaches at Queens College and Columbia University and is on the Editorial Board of the Journal of World History. He reads thirteen langauges and does research in nine of them. These notes were transcribed by Heidi Roupp from his lecture. Inaccuracies are hers, not Professor Rossabi's.
The most important accomplishment of Chinggis Khan was uniting the Mongols not so much by conquest but by bringing together Mongols who were scattered throughout the country in the desert of the south, in the steppe lands of Central Mongolia, and in the forested and mountainous regions along the northern frontier.
How were the Mongols able to establish the largest contiguous land empire in world history?
The Mongol Empire stretched from Korea and the Pacific all the way over to Georgia, Armenia, and Hungry. How were the Mongols able to establish such an empire with a population of 200,000 when China alone had a population of 100 million? The Mongols united at a time when disunity prevailed throughout Asia. As Chinggis Khan started his invasions, China was disunited, fragmented, and relatively weak. Similarly Central Asia was fragmented into a series of khanates and city states. In the Middle East, the Abbasid dynasty that ruled from Baghdad for five centuries was also declining. Southern Russia was a series of city states. There was no central government controlling the area. In a sense the Mongols were successful because there was a power vacuum in most of these regions.
The Mongols had other advantages. The Mongols had a powerful military force based on the horse. They had the mobility to initiate full scale attacks, invasions, and hit and run raids. If they met a formidable enemy, they could retreat quickly. Another factor that led to their success was that the Mongols never had any intention of creating an empire. Each one of Chinggis Khan's discrete attacks was based on specific circumstances such as trade disputes or the treatment of Mongols or Mongol merchants. One of his first campaigns was directed at Yanjing (modern Beijing) in northern China. It was one of his greatest successes. In 1215 he laid siege to Yanjing, the capital of the Jin Dynasty, and succeeded in taking it. But instead of capitalizing on that victory to control northern China, when he got what he wanted, he simply went back to Mongolia. He barreled through Central Asia in a period of five or six years because of a dispute over trade. When he had conquered the whole territory, instead of going further west, he returned to Mongolia. Chinggis Khan did not have any vision of becoming a world khan.
.
Why did the Mongols leave Mongolia in the first place and head both south and west if they had no conception of world domination?
.
First the Mongols as nomadic peoples were dependent on trade with sedentary folk. The Mongols and other nomadic peoples had a fragile economy. They never accumulated a surplus because they couldn't carry a surplus. If their animals got diseased or killed or if the animals couldn't get grass because of a bad winter, the Mongols had no reserves. So they depended on trade with the Chinese to get grain and other products they needed. The Mongols didn't have much of an artisan class in thiis initial period. The Mongols needed trade to acquire the products made by artisans. The Chinese, on the other hand, didn't need things the Mongols provided so there was an inequitable economic relationship. In 1200 A.D. the dynasty that controlled Northern China reduced trade with the Mongols. The Mongols had to attack to survive.
The second explanation has to do with the climate. In 1974 a group of historical climatologists determined that from 1180 to 1290 the mean annual temperature of Mongols declined, not a lot, but enough that the growing season was reduced. Less grass forced the Mongols to move. At that point Chinggis Khan began organizing the tribes. This was probably his greatest accomplishment. It is almost impossible to unite nomads because the optimal size of nomadic groups is a tribal unit. A tribe is relatively small to allow groups to find grass for their animals. It is very difficult to persuade tribes to come into a supratribal group, a confederation, large enough to pose a challenge to a sedentary civilization. Chinggis Khan was able to do that. In 1206 all of Mongolia was under his rule. By the end of his life in 1227 he had conquered a limited territory. He was not the great conqueror but he fostered the Mongol Empire. It is really the second and third generations who expanded Mongol holdings.
.
How did women play a role in Mongol invasions and expansion?
.
In a nomadic society each member of the society was critical to the survival of the group. Another explanation for Mongol success is that women played a very important role in the economy, they took care of the animals if need be. The Mongols had total male mobility for warfare. This made the Mongols a more daunting force than they might have been. Women also played a role in the military. Many women who actually took part in battle were mentioned in Mongol, Chinese, and Persian chronicles. Women were trained for the miliatry. Mongol women had rights and privileges that were not accorded to most East Asian women. Mongol women had the right to own property and to divorce. Although we don't know about ordinary Mongol women, we do know about prominent Mongol women among the elite. They were mentioned repeatedly in Mongol, Chinese, and European chronicles of the 13th century.
.
SORGHAGHTANI BEKI
Probably the most famous of these women was Kublai Khan's mother, Chinggis Khan's daughter-in-law, Sorghaghtani Beki. She is mentioned in so many sources as one of the great figures of the 13th century that we are assured that she was as remarkable as she is portrayed. European missionaries who visited the Mongols in the middle of the 13th century remarked that she was the most renowned of the Mongols. Persians wrote about her. A Middle Eastern physician wrote that "if I were to see among the race of women another who is so remarkable a woman as this, I would say that the race of women is superior to the race of men.
She set the stage for all four of her sons to become khans. Although she herself was illerate, she recognized that her sons had to be educated. Each one learned a different language that the Mongols needed in administering the vast domain that they had conquered. Although she was a Nestorian Christian, she recognized that if the Mongols were to administer this vast empire that they had subjugated, that one of the ways of doing so was to ingratiate themselves to the clergy of these various religions. So she and her sons protected and provided support for each of the religions within the Mongol domains. She supported Muslims, Buddhists, and Confucianists. She introduced her son Kublai to the ideas of Confucian scholars to help him understand and be prepared to rule China. Her third contribution to Mongol rule was that she recognized that pure exploitation of subjected peoples would make no sense. Ravaging the economy of the conquered territories would ultimately be self defeating. Instead of turning China into one big pastureland, she supported the Chinese peasantry. If the Mongols bolstered the local economy, eventually that would lead to increased production and increased tax collections. Each of her sons followed the same philosophy. Religious toleration, support of the religions, support of the indigenous economy, and literacy--all proved crucial to her son Kublai, the man who really bridged the transition form nomadic steppe conquest to governance of the domains the Mongols had conquered.
Kublai identified with the Chinese. He realized he would have to make concessions to the Chinese in order to rule China. There was no way for the Mongols to succeed on their own. 100 million people can't be ruled with a couple of tens of thousands Mongols. Mongols had no experience collecting taxes. In order to get that support from the Chinese, he began to act like a typical Chinese emperior. In the 1260's he began to restore Confucian rituals to the court. He moved the capital from Mongolia into China. He was responsible for selecting the site of Beijing as the site for the center of the Mongolian Empire. He patronized painting and painters in the Chinese tradition and supported Chinese drama. Chinese theatre went through a tremendous cultural efflorescence during Kublai Khan's era.
.
CHABI
In all of these efforts he was helped by his wife Chabi who played as important a rule as his mother had done. Chabi supported Tibetan monks who began converting the Mongol elite to Tibetan Buddhism. When Kublai conquered southern China, Chabi was influential in preventing revenge. She took measures to maintin the Song imperial family, to provide them with funds and a palace, not to enslave them or kill them. She too played a critical role in Mongol rule.
.
KHUTULUN
One other extraordinary woman in Kublai Khan's era was Kublai's niece Khutulun. She relished the military life and loved combat. She even impressed Marco Polo who described her as so strong and brave that in all of her father's army no man could out do her in feats of strength. Her parents were a little concerned when she didn't marry by the age of 22 or 23. They were constantly beseeching her to enter into a marriage arrangement. She said she would only consent if a prospective suitor bested her in a contest of physical strength. She agreed to accept any challenge as long as the young man gambled 100 horses for the chance to beat her. Within a short time she accumulated about 10,000 horses. Finally a very handsome, confident, skillful young prince arrived at the court to challenge her. He was so confident of victory that he gambled a thousand horses rather than just the 100 she demanded. He bet he could beat her in a wrestling match. The night before the contest, Khutulun's parents implored their daughter to let herself be vanquished. But she would have none of that. She said that if she were vanquished in a fair contest, she would gladly be his wife but otherwise she wouldn't do it. So on the day of the wrestling match, the contestants appeared pretty evenly matched. The combatants grappled for quite a time. Then in a sudden movement, she flipped the prince over and won the contest. The prince took off and left the 1000 horses behind. She actually never did marry. She accompanied her father on all of his compaigns.
While some of the stories may be hyperbolic, what they are telling us is that women in the elite were confident, were not about to be bowled over by men, and played an important role in Mongol society. There is so much emphasis on women playing military, political, and economic roles in this period that we're fairly sure this stretched beyond the elite woman. It trickled down to the ordinary women as well. Interestingly enough by the 14th century, there are no more Mongol women playing roles as leaders. They become increasingly acculturated. In the next generation after Kublai Khan, the daughters and granddaughter of Kublai Khan are no longer as prominent. They began accepting some of the restraints imposed on Chinese women. In that sense, in that sense alone, the Mongols were very much influenced by China.
.
What was the significance of the Mongol Conquest in world history?
.
The Mongols brought the East and West together. For the first time the Europeans were in touch with East Asia. Not just Marco Polo but many Genoese and Venetian merchants as well as Persian astronomers and doctors came to Chna. In fact, four Persian hospitals were started in Beijing in the 13th century. The exchange of textiles and artisans influenced the art and culture of all Asia. The tremendous flow of ideas, of products, of people that occurred in the 13th and 14th centuries is the most important contribution the Mongols made.
For a lesson or a list of suggested sources on the Mongols, please check t

Saturday, October 3, 2015

Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн Төр засагт хандсан захидал...

1. Санал нийлж байна.
2. Захидал гэдэг ийм л байдаг даа. Бид захидал гэдэг зүйлийг мартаад их хялбархан мессеж гэдгээр энэ үнэтэй зүйлээ орлуулах болж...
.
"...Захидал гэдэг уг нь амар мэндийг эрж эхэлдэг шиг санагдана. Гэтэл би тэгж бичиж эхлэх гэсэн чинь яагаад ч юм болж өгдөггүй ээ!
-Юу л болж байна даа! “Дэндүү зоргоороо” дээдэс минь гэж захидлаа эхлэе. Бичсэн захидал ихэнх тохиолдолд хариу нэхдэг. Миний бичсэн “тэнэг” захидалд та нар хариу өгөхгүй л дээ! Тийм зав, сэтгэл хоёр та нарт байхгүй. Хойшид хийх бүтээх ажил чинь миний захидлын хэсэг бусгийн хариу болох болов уу? гэж бүдэг найдна.
Надад: Энэ үед энэ хүн юу дуугарах бол? гэж хүлээх цөөхөн хэдэн уншигч түмэн байдаг юм. Та нар уншдаггүй юм аа! гэхэд тэр хэд минь уншиг дээ! гэж бодлоо.
Даанч дээ! гэсэн цөхрөл, мухардал, бухимдал энэ захидлыг надаар бичүүлсэн.
Сүмийн гадаа нохой хуцахыг, сүмийн дотор үл сонсоно... гэдгийг мэддэг атлаа... бие, сэтгэлээ татаж эс чадав.
НЭГЭН ЗҮЙЛ
“Шүүгч - гэдэг ярьдаг хууль
Хууль - гэдэг ярьдаггүй шүүгч...”
Цицерон (Марк Тулли)
(106-43 он МЭӨ)
“Гэмт” хэн боловч “зэм” эдэлдэг, жам ёс хууль дүрэм долингоршихоор засаглал ийм болдгийг өнөө цагт бидний монголчууд эдэлж байна. Аливаа буруу дараа нь ялгүй байдгийг анзаарсан хүмүүст, буруугаас айх айдсын хэмжээ, хүн ёсны хэмжээ үгүй болж, ичгүүр сонжуургүй зэрлэгшилд идээшдэг... Ийм үед буруугийн “зөв”-д багтаж зэм шийтгэлд үл өртөх дөт зам “дархлаа” эрх мэдэлт дээдсүүдэд илүү оногддог...
Ийм тохиолдолд доодос эгэл хүмүүс зэмийг “олон дуслаар” эдэлнэ...
Алаггүй хууль, авлигагүй засаглалыг ард түмэн хүсч байгаа ч, энэ хүслийнхээ мөн чанарыг үзэх битгий хэл мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.
Цуурайтсан хэрэг дуулиан элэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ...
Эцсийн эцэст, бүгд холбогдохын учир, хорыг нь гаргаж, илрүүлж байна... гэсэн “ховс” үйлдэж, “золиос”-оо эргэж авардаг нэгэн зүйлийн “дом” юм бол уу? гэж бодогдоно...
Тэдний шархыг “өршөөл” хэмээгч долоож эдгээнэ... Гэмээ нуух шиг нууж чадсан дотроо “шархтай” хөөрхийс том агуулахын олон нүхтэй, хөеө ихтэй “харх” мэт, нүдээ гөлөлзүүлэн далд сүлжээ, хуйвалдаанаар ширээсэн бамбай дороо нуугдаж байна.
Он цаг тэднээс хариугаа авна гэдэгт найдахаас... Энэ нь өрөвдмөөр найдлага. Хүмүний нас зуурхан... Ийм муухай энэ он цагийг үзэлгүй бурханд одогсдод атаархмаар эгшин тохиох юм. Нүгэл байгаа даа! Үхлийг аз гэлтэй биш дээ!
Аргаа барахад л ингэж бодогдож байгаа нь тэр. Их хэлмэгдүүлэлтийн гучаад онд ийм цагийг үзэхгүй үхэх минь яалаа! гэж ард түмэн гаслаж байсан гэдэг...
Дээр өгүүлснийг минь улиг гэж үзье! Хэн бүхний ярьдаг хэлдэг зүйл гэж... Сайн зүйл хөгжиж нарийсахын хэрээр үүнтэй уялдан муу зүйл зэрэг улам хөгжиж нарийсдагийг мартаж болмооргүй. Сайн муу хоёр нэг л хөрсөнд ургана. Их багаараа л ялгагдана. Намын харьяалал “ураг удам” элэгсэг таашаал, нутаг ус, тал тохой, танилаар тавигдсан ажлаа хийж чаддаггүй мэддэггүй атлаа, дайвар олзонд илүү мэрэгшиж байгаа. Хойчсын “дарга” нар олноор өсөж өндийж байгаа нь айдас төрүүлж байна... Эд нар буруу үйл явдлуудад “виз”-ээ сунгуулсан алдасууд болой...
Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид... Хүнийг таних болон томилгооны нүд “сохорсоны” үр дүнгүүд... Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг “тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.
“...Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгайлдануудаас л айж бай! Тэд бүгдээрээ “өт” болно.
Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа дээд сургуулийг төгсөх шиг төгссөн ухаантай боловсрол төгс сайхан залуучууд, нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна. Оюун ухаан гуйлгачилж явна.
Хүнд суртал гэдэг үг хуучирсан ч хүнд суртлын бодит мөн чанар гаарлаа... Мэдэхгүй чадахгүйн ихэмсэглэл – хүнд сурталыг үржүүлсэнтэй тэнцдэг юм байна...
“Сохор” сонголт, оюун ухааны сохролт, “сохор” томилгоо гурав нийлэхээр улс орон минь “цагаан таяг” тулан тэмтчин явах болно.
Миний бичсэнийг “үгүйсгэл” гэж үзэх хүн гарна. Та нар чинь... муу юм байна гэхдээ сайн зүйлүүд байна... гэж бичдэг билбүүрт идээшсэн улс...! Би оюунаар сул дорой байдал, авлигал, ашиг сонирхлын урт үргэлжлэх цаг хугацаанаас л айж байна.
НЭГЭН ЗҮЙЛ
“...Хүмүүс шүүмжлүүлэхийг хүсдэг юм шиг атлаа
сэтгэл нь танаас магтаал горьдож байдаг...”
Ульям Сомерсет Моэм
(1874-1965)
Та нарын олон нийлэлт, салалт ард түмний дургүйг хүргэж байна. Хацраа нийлүүлж нийлээд л хялалзаад л салцгаах юм... Үүний хуучин нэр томъёо нь “улс төрийн янхандалт” гэдэг. Энэний цаад агуулга нь Монголын төлөө нэгэн зорилго дор бус нам намынхаа зорилго дор нэгдэж салаад байх... Үзэл бодлын зөрөөгөөр эерэг, эсрэг байр суурьтай байх нь улс төрд зөвшөөрөгддөг зүйл.
Аливаа бүлэглэлүүд араншин, хэсэг бүлгийн эрх ашгийн болон алба, авлигын шунал сэдлээр давамгайлахыг оролдохыг улс төр хүлээн зөвшөөрдөггүй...
Нэг дэх салахын “хошин шог”-ын тоглолтоороо ард түмний гэнэн, та бидний алдаагаар, эмзэглэлээр амь зууж яваа хошин шогийн хамтлагуудын тоглолтоос хол илүү “хошин” боллоо. Та нарын тоглолт хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа бүүр давуу... Төр ард түмний зөв ойлголцол хүндэтгэл ирэх, өрнөх, одох гурван цагийг эрхшээсэн шалгарсан “мэргэн бодлого”, эв нийлсэн зөв чиг зорилго, эрчимтэй – эмгэггүй эдийн засаг, энэрэнгүй ёс зүй, хатуу хууль сайн төрийг бүрэлдүүлдэг юм гэнэ лээ...
Та нар минь чадахгүй, мэдэхгүйгээ хэлж чаддаг хүн байхгүй болсон үед чадахгүй юмаа хийгээд байгаа юм биш үү! Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад айлчлах үед нэгэн сонины сурвалжлагч – Энэтхэг, Монголын түүхэн харилцааны тухай асуухад нь –Энийг түүхчид мэднэ, би мэдэхгүй! гэж хариулсан байдаг нь хараар, цагаан дээр бичигдэж үлдсэн...
Монголын ухаантай сэхээтнүүд, лам, хуврагууд, өвгөд хөгшид Бал даргын ухаантайг шагшиж байсан... Монголчууд мэддэгээ гайхуулсанаас мэддэггүйгээ хэлэхийг ухаан гэж үздэг түмэн!
Манай өвөг дээдэс, мэддэг хүнд мэддэгийн нь орон зайг тавьж өгч чаддаг агуу байж... Сайн сайхны үр дүнг та нараас хүлээсэн ард түмний хүлээлт “цөхрөлд” туллаа. Мэдэрч байна уу? Ямар болох зорилгоо тодорхойлож чаддаггүй юмаа гэхэд ядахдаа яаж байгаагаа мэдрэхийг та нараас хүсч байна.
Хувь хүн өөрийгөө болгочихсон үедээ, эх орон, бусдын тухай бодох бодол нь хийсэн алга болдог. Амин ашиг нь “цадсан” хүмүүс их үйлс, зөв үнэнийг огоорч, мөнх бусыг мөнх мэтэд эндүүрэн “согтож”, жудаг журмыг битгий хэл их жамыг хүртэл мартахад хүрнэ. Монголчууд “...идэж цадаад хонио хариулах биш, хонио хариулчихаад ирээд цадахыг” эрхэмлэдэг түмэн. Идэх – бүтээх хоёрын аль нь урдаа байнав дээ!
НЭГЭН ЗҮЙЛ
“Улс төрд “зүрх” байдаггүй.
Зөвхөн толгой л байдаг...”
Наполеон.1. (Наполеон Бонапарт) (1769-1821)
Би бага сургуульд байхдаа, Сетон Томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг ном уншиж байсан... Энэ ном орчуулгын уран зохиолын ууган нь гэж хэлж болохоор, бүүр эрт худам монгол үсгээр хэвлэгдсэн байдгийм билээ...
Тэнд миний уншсан адгуусан амьтад шиг та нар их зоригтой улс юм аа... Тогтворгүй байдал, инфляци, их өр, ядуурлаас бүх дэлхий тэр чигээрээ айдаг байхад та нар ердөө айхгүй. Хэвийн үзэгдэл шиг хэвлэл, радио телевизээр яриад л...
Худлаа статистикийн тоо баримт, мэргэшсэн хуурамч инээмсэглэл, бүтэхгүй найдлагаа яриад л сууж байх юм...
Зээл авч, өрөнд өх малаа малчин хүн “өсгөөд” л. Өртөг нь дийлдэхгүй сургуульд хүүхдүүд нь сураад л... Өглөө босоход юмны үнэ тэнгэрт хадаад л,.. Валют “хашгирч” төгрөг “сөөгөөд” л... Шинээр орчлонд ирэгсэд өртэй өлгийд “унаад” л... Орой болгон телевизээр шинэ “сайд” царцсан барилга, дутуу зам, осол, үер, гал, гэмт хэрэг, морины уралдаан, наадмын зар гараад л... Миний тэнэг хий хөөрч... баахан зураглал – Нэг мэдэхнээ биччихэж...
Тогтворгүй байдал гэдэг нь төрийн “газар хөдлөлт”, инфляци гэдэг нь эдийн засгийн галзуурал гэмээр...
Тогтворгүй байдал ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдөгийг та нар мэддэггүй юм шиг. Монголчууд хувирах, урвах хэзээний дургүй уламжлалтай түмэн. Та нарын “газар хөдлөлт” ард түмний сэтгэлийн сүм нурж, гайхширах, эргэлзэх, итгэж ядах бүгд ирж, - хэзээ л дээрдэж байлаа гэсэн урамгүйдэлд унацгаадаг.
Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ... Үлдсэн орон зайд нь бүлэг “хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана.
Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм...
Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг... Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? ... гэж ард түмэн асууж байна шүү дээ!
Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа... Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь “сэлгээ” биш баймаар юм.
Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын “буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг... Монголыг минь... Ийш нь тийш нь чангааж явна... Төрийн “газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!
Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл “газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын “солио” гаарна...
Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа... Төнхүүлвэл их юм гарна даа!... гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм... Олны үг ортой... цуурай ихтэй л байдаг даа!
Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ... Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж “өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна... Энэ “орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!... Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж... Мэдэрч байна уу, та нар!
Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан... Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа...
Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай...
Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ... Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ... олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. “Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж... Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.
НЭГЭН ЗҮЙЛ
“Алдарсан мөрөөдөл, амлалт
ард түмнийг мохоодог...”
Жон Фицджералд Кеннеди
(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)
Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна...
Сонгогч түмэн минь сонгуулийн “шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй... Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, “сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ...
Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл...
Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн “мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас “өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд “дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? “Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, “амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт “дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!
Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ... Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!
Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ... гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь “агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!
Үгүйсгэхэд учир буй!
Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг... Их хурлын “намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг... Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.
Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно... Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.
УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!
УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.
УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?
Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог... Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ...
“...Улс гэдэг – хөлөг онгоц
Засгийн газар – хөлгийн дарвуул
Ард түмэн – салхи
Цаг хугацаа – далай тэнгис...”
Карл Людвиг Берне. (1786-1837)
гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.
Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!
Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн