Monday, May 2, 2011

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү?


Хамгийн сайн байгалийн гангаас татар аргаар хайлан авч төгс төгөлдөр болтол нь хатаасан катана (хатаана) хэмээх сэлэм бол самурайн сүлд хийморь, нэр төр байсан.

Шиманэ аймгийн Изумо мужийн Сэнцузан уулын бэл бол Японы хамгийн алдартай домгийн өлгий нутаг. Наймдугаар зууны судрууд Койжики (эртний үйлсийн тэмдэглэл), Нихон Шоки (Япон товчоон)-д дурьдсанаар бол: эрт урьдын цагт Ямата но Орочи хэмээх найман толгойт, найман сүүлт мангас тэр нутгийн хүн ардыг айлган зовоодог байж гэнэ. Тэр мангасын улаан нүд, их биенээс нь гал дүрэлзэн, цус урсаж байдаг бөгөөд найман өртөө урт гэнэ. Гэтэл нэгэн удаа Японы алтан ургийн эхлэлийг тавигч анхны хаан нарны бурхан Аматэрасугийн дүү Сусано но Микото баатар Изумо нутгаар дайран өнгөрч яваад хоёр тариачин хөгшний ганц охиныг мангаст тахилга болгон өргөх гэж байхтай таарчээ. Үзэсгэлэнт охиныг аврахын тулд Сусано баатар мангасыг сакэ хэмээх цагаан будааны архи уулган согтоогоод алжээ. Мангасын сүүлийг задлан үзээд гайхамшигтай гэрэлт сэлэм олж Аматэрасү хаанд өргөжээ. Энэ сэлэмийг Кусанаги-но-Цуруги (өвс ч хяргах сэлэм) гэх бөгөөд сүүлд нь Нагоя хотын Ацута сүмд тахих болжээ. Энэ сэлэм зарим эрдэнийн чулуу, ариун толины хамт Японы эзэн хааны эрх сүр, засгийн бэлгэдэл болон хадгалагдаж байдаг.

Хэдийгээр энэ сэлмийг нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй ч гэсэн Эдогийн үеийн нэгэн бичигт тэмдэглэснээр бол сүмийн хамба дотно шавь нарын хамт сэлмийг хадгалсан савыг нээн үзэхэд нэг сакү 7-8 сүн (51,5-54,5 см) урттай сэлэм байсан гэжээ.
Аливаа домгийн адил энэ сэлэм ба Ямата но Орочи мангасын тухай домог их энгийн бодит эх үүсвэртэй байсан гэж үздэг. Тэр нь Хоншү нутгийн их ой модтой уулсын бэлд төмөрлөг элснээс сэлэм хийх маш сайн чанарын ган гарган авах аргад мэргэжсэн дархчууд ажилладаг байсан. Энэ аргаар ган хайлахад олон тооны мэргэжсэн хүнээс бүрдсэн асар их хэмжээний ус, мод хэрэглэдэг ажээ. Эдгээр дархцуулын зарим нь төмөрлөг элсийг суваг ухан урсгаж шавар шорооноос нь ангижруулна, зарим нь асар их хэмжээний модны нүүрс бэлдэнэ, үлдсэн нь ТАТАРА хэмээн нэрлэгдэх 3м х 1м хэмжээтэй хайлах ил зуух барина. Нийт 10 тн төмөрлөг элсийг 12 тн модны нүүрсээр гурван өдрийн турш тасралтгүй өрдөж 1400 хэмээс илүү халуун үүсгэж байж гурван тн ган гаргаж авдгийн дөнгөж тал нь л япон сэлмийн эх материал болох гайхамшигт ган: тама-хаганэ байдаг. Энэ ган нь өрнөдийн юм уу хятад сэлэмний гангаас эрс өөр шинж чанартай. Археологийн судалгаагаар гар хөөрөг ашиглан өндөр хэм үүсгэн ган хайлах ТАТАРА арга Японы арлууд дээр Солонгосын хойгоос МЭ Ү зууны үед буюу анх Яёи-ийн соёлын үед төмөр эдлэл орж ирснээс хойш даруй 900 жилийн дараа нэвтэрчээ. Түүнээс урьд ч гэсэн сэлэм, тах хийх болон газар тариалангийн аргууд мөн л энэ замаар Японд ирж байсан байдаг.
Изумо, Хоки, Ивани болон тэр орчмын нутаг ган хайлах ТАТАРА БУКИ (буки-хөөрөгдөх) хэмээх аргын төв байжээ.

1183-1333 оны үед оршиж байсан Камакурагийн үед самурай нар нийгмийн ноёлогч анги болон тодрон гарч ирэх үед самурай сэлэм тэр үеийн дэлхийн аль ч сэлэмнээс давуутай болсон байв. Үнэхээр түүхэн зохиолч Шиба Рёотаругийн судалгаагаар тэр үеийн Японы Хятадын Мин улсад гаргаж байсан экспортын бараанд энэ сэлэм тэргүүлж байжээ. Учир нь тэр үед хятадууд металл боловсруулахдаа гайгүй ч ган хайлахыг огт мэддэггүй байжээ.
Хэдийгээр XҮI зууны дайнч улсуудын үед нум сум, жад, цахиур буу нэвтрэхийн хэрээр сэлэмний байлдааны үүрэг буурсан ч гэсэн самурай ангийн бэлгэдэл болон үлджээ. Энэ бэлгэдлийг хадгалан үлдэхийн тулд Тоётоми Хидэёши ноён самурай нараас бусад бүх хүн сэлэм зүүхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг биелүүлэхийн тулд “сэлмийн ан” гэж алдаршсан бүх нийтийн нэгжлэг явуулж хураасан нь нэг талаас тариачдын бослогоос сэргийлж нөгөө талаас самурай ангийн зиндааг онцгой дээшлүүлжээ. Ингэснээр Эдогийн эринийг дуустал буюу 1867 он болтол энэ сэлэм нь самурай нарын амин сүнс, нэр төр, сэтгэл нь болсон юм.

Хувилай Хааны үеийн Монгол Японы хоёр удаагийн дайны дараа самурай сэлэм арай богиносч, үзүүр хэсэг нь махийж монгол сэлэмний давуу талуудыг өөртөө шингээн эцсийн төгс төгөлдөр хэлбэр хэмжээндээ орж энэ нь одоо хүртэл өөрчлөгдөлгүй сонгодог дизайн болсон гэдэг. 1868 оны Мэйжигийн шинэчлэлийн үеэс хойш татара ган, сэлэмний үйлдвэрлэл эрс унасан боловч 1933 онд Засгийн газраас Ёкотагийн татара ган хайлуулагчдад тамаганэ ган хайлуулж Токиогийн Ясүкүнэ сүмд нийлүүлж байхыг тушааснаар дэлхийн II дайны эцэс хүртэл цэргийн зориулалттай 8000 гаруй сэлэм бүтээжээ. Самурай нарын эртний язгуур угсааны бэлгэдэл сэлэм энэ удаа Эзэн хааны армийн офицеруудын гарт очихдоо эзлэгдэн түрэмгийлэгдсэн ард түмнүүдэд үхэл тээсэн муу ёрт мэсний бэлгэдэл болон үлдсэн юм.

Одоо нийт Япон 250 гаруй илдний дархчуул байдаг бөгөөд Зэвсгийн тухай хуулийн дагуу нэг дархан жилд 24-ээс илүүгүй илд дархлах эрхтэй. Эдгээр дархцуулыг сайн тама-хаганэ гангаар хангахын тулд 1977 оноос эхлэн Японы урлагийн сэлмийг хадгалах холбоо Хитачи металл хайлуулах компанитай хамтран Шиманэ аймгийн Ёкота дахь татара ган хайлах үйлдвэрийг сэргээн ажиллуулж жилдээ зургаан тн ган гаргах болсноор Наран улсын эртний үхлийн урлаг самурай төгс сэлмийн дарх дахин амьдарч байна.
Хоёр жилийн өмнө Оросын зэвсгийн металлын судалгааны гол газар болох Ломоносовийн нэрэмжит Хими технологийн академид монгол эрдэмтэн Баясгалан дундад эртний үеийн монгол зэвсгийн бүтцээр докторын зэрэг хамгаалжээ. Монгол дархны гараар хийсэн Чингэсийн үеийн сэлэм, хутгыг судалж болд хэмээх гайхамшигт металлыг монголчууд өөрсдөө гарган авч чаддаг байсныг баталсан нэн сонирхолтой судалгаа болжээ.

0,5-2,74 хувь хүртэл нүүрстөрөгч агуулсан, гянт болд, марганец, хром, молибден, ванадигаар чанаржуулсан монгол татар сэлэм нь тухайн үед дэлхийн бусад орнуудад байснаас өндөр дээд чанартай, япон, мисир, дамаск, энэтхэг сэлэмний болдоос илүү уян, илүү ирлэгддэг зэвсэг байжээ.
Түүхчид монголчуудын байгуулсан хүний түүхэн дэх хамгийн агуу том гүрэн улс, 300-400 жилийн турш хэдхэн цөөн монголчууд 3-4 фронт дээр зуу, мянга дахин илүү хүн амтай улсуудтай байлдаад үргэлж ялан дийлж байсны учрыг одоо хүртэл тайлж чадахгүй гайхширч байдаг. Зарим нь монгол морь, монгол нум сум, монгол хүний эрүүл чийрэг бие бялдар, сайн хоол, хурдан түргэн зөв сэтгэж шийдвэр гаргах чадвар, хувь хүн бүрийн бие даасан чадварлаг байдал, нэн хатуу эр зориг, уян хатан байдал, шашин дипломатын шинэ бодлого гээд асар олон шалтгаан тоочсон байдаг. Монгол бүсгүй Баясгалангийн судалгаа энэ бүхэн дээр монгол дайчид Европ даяар татара сэлэм гэж алдаршсан бүхнээс илүү зэвсэгтэй байсан, монголчууд болд хэмээх гайхамшигт хавсармал металл хийх илүү сайн технологитой байсныг баталлаа.

Ер түүхчид, археологчид төмрийн соёл Баруун Сибирээс Монголоор дайрч Хятад, Азийн бусад орнууд руу 2000 жилийн тэртээгээс анх нэвтэрсэн гэж үздэг. Букэ хөөргөөр татара зууханд хайлсан самурай сэлэмний болд ч энэ л замаар нэр, гарлаа тээн Японы арлуудад очсон болов уу.

http://h-turuu.blogspot.com/2008/05/blog-post_3621.हटमल


Лигдан Хутагт Хаан (1592-1634)

Оршил

Лигдан нь Толуйн удамын сvvлчийн их хаан байлаа. Тvмэдийн Алтан Хан нас барснаар Тvмэдийн ханлигийн нєлєє маш хурдан алга болов. Энэ vед Цахар тvмэн Лигдангийн удирдлага дор дахин тодрон гарч иржээ. Гэвч Манж хэмээх шинэ дайсан vтэр тvргэн хvчирхэгжиж, Цахартай єрсєлдєх болов. Yvний vр дvнд Лигдангийн Монголыг дахин нэгтгэх гэсэн эрмэлзэл талаар болоод зогссонгvй, улс гvрэн нь задран унаж, Чин гvрний муж болон хувирчээ.

Лигдангийн хаанчлал ба Манжийн бодлого

Лигдан 1604 онд 12 настайдаа Цахарын хаан ширээнд заларчээ. Цахарын хаан бол зvvн 3 тvмнийг ерєнхийлєн захирах бєгєєд дээр нь баруун тvмнийг нєлєєндєє байлгадаг Монголын Их Хаан гэсэн vг.
1616 онд Лигданг 24 хvрч байхад, Тунгусийн Зvсэн аймгийн Нурхачи (1559-1626) Манжийн Айсин гvрнийг vндэслэн байгуулж байлаа. Анхандаа Лигдан хаан Манжийг "ирээдvйн дайсан, єрсєлдєгч" гэж vздэггvй байж. Манж Цахар 2 бие биенээ хvлээн зєвшєєрч, жирийн нєхєрсєг хєршvvд болох маягтай байв. 1618 онд Манжийн хаан Нурхачи Хятадын Мин улсад дайн зарласнаар байдал огцом єєрчлєгдєв. Учир нь Манжууд Хятад руу довтолсноор Монголчууд худалдааны боломжоо алдаж, хvнсний гачигдалд орж эхэлсэн байна.

1619 онд Нурхач Иехэ аймгийг довтолж ноёныг нь хєнєєжээ. Иехэ аймаг нь Монгол угсааны Манж аймаг байж. (Монголд манж угсааны Хамниган аймаг байдаг шиг). Тvvнчлэн алагдсан ноён нь Лигдангийн хадам аав байсан байна. Лигдан энэ vеээс Нурхачид єс санах болжээ.
Удалгvй эдийн засгийн хувьд хvндрэлд орсон Лигдан хаан Нурхачтай тохиролгvйгээр, хятадын КуанНин хотыг эзэлж алба авч байхаар болгов. Яг энэ мєчєєс, тэртээ тэргvй хvйтрээд байсан Лигдан, Нурхачийн харьцаа улам хурцдаж бие биендээ ил дайсагнаж эхэлсэн байна. Монголын ноёд хэнийх нь талд орохоо мэдэхгvй байснаа арай "єгєємєрєєр" нь Нурхачийг тvшиж эхэлжээ. Учир нь, Лигдан хаан хувь хvнийхээ хувьд дураараа, харгисдуу хvн байсан бололтой. Албатуудтайгаа ихэд хатуу харьцах бєгєєд, харьяат ноёдынхоо эмс охид, адуу малыг дээрэмдээд авах нь энvvхэнд.

Лигдан, Нурхач нарын сєргєлдєєн

Нурхач Лигдангийн эсрэг цэрэглэн мордох гэхэд нь Лигдан хаан єєрийн элч Хангалбайхуг илгээж дорхи утгатай захиаг хvргvvлжээ. (1619 оны 11 сарын 27 нд)
"- Би бол Баатар Чингис хааны удам бєгєєд 400 мянган Монголын эзэн билээ. Чи бол усны 30 мянган Зvрчидийн эзэн. Хэрэв чи миний ємнєєс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад гай гамшиг их тарьжээ. Хятад бол миний сонирхолын бvс гэдгийг мэдтvгэй. Ийм учир энэ зун би КуанНин хотыг эзлэв. Чи хэрэв энэ хотыг дайрвал миний газар нутаг руу єнгєлзсєн гэсэн vг. Yvнийг би хэрхэвч тэвчихгvй болохыг мэдсvгэй."
Нурхач хариуд нь : (1620 оны 2 сарын 20)
"- Чи юундаа 400,000 Монголоор намайг айлгав. 1368 онд та нар Дайдугаас хєєгдсєнийхєє дараа хиартал цохиулсаар 60,000 нь л vлдээ биз дее. Тэдний олонхи нь чамаас нvvр буруулжээ. Ордос 10,000., Монгголчин (10 Тvмэд) 10,000 ., Харчин (+Асуд, Еншєєбvv) 10,000 ., Эдгээр баруун 3 тvмэн чамд захирагдахгvй. Yлдсэн зvvн тvмнvvд нь ч гэсэн чамд харьяалагдах билvv? Хуучирсан их тоогоор намайг айлгаж миний их улсыг єчvvхэн хvнтэй гэж тохуурахыг тэнгэр эцэг, газар эх тэвчихийг чи мэдэхvv. ..... ... чи бид 2 Хятад хэмээх хамтын дайсны эсрэг тэмцэгч тэнгэр заяат ах дvv хоёр бус уу. Би Хятадыг дайтна. Чи нэг бєгєєс хамтар vгvй бол бvv саад хий" гэсэн утгийг илэрхийлжээ.

Ямар ч байсан энэ захианууд хэргээ єгсєн бололтой хоёр тал байлдсангvй тэгсгээд єнгєрчээ. Гэвч Монголчууд нэг бол Лигданг нэг бол Нурхачийг сонгохоос єєр арга vлдсэнгvй. Их шуурга болох нь тодорхой байлаа. Ноёдууд аль талд орвол ашигтай вэ гэж толгойгоо гашилгасаар. Yvнийг нь сайн мэдэрсэн Манжууд Монгол ноёдыг хахуульдаж, охин хvvхэн, єнгє мєнгєєр татаж эхлэв. Харин Лигдан хаан хатуу ширvvн аргаар Монгол ноёдоо эгнээндээ авч vлдэхийг чармайж байлаа.

Лигдангийн албатууд тvvнээс зугтаж эхэлсэн нь

1624 онд Лигдангийн харгислалаас залхсан Хорчингийн Ноён Ооба нь Хорчин аймгаа авч, євєр Халхын Жалайд отог, мєн Дєрвєд, Горлосуудын хамтаар Манжид "дагаар оров". (Гэхдээ vvнийг яг дагаар орсон гэхэд бэрх. Учир нь нэгдvгээрт, холбооны улс байгуулах, хоёрт Лигдангийн эсрэг Манжаас тусламж авах гэсэн утгаар ойлговол vнэнд илvv дєхєх мэт.) Тэгээд ч Хорчин нь Манжтай шууд хиллэж байсан ба ноёд нь Манжийн хаантай худ ураг болсон байжээ. Лигдан хаан урвагч (хуучнаар зvvн тvмний) Хорчингуудыг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч олигтой vр дvнд хvрсэнгvй. Нурхач цэргээ аваад гарлаа гэсэн мэдээ авангуутаа Лигдан ухарчээ.

1626 онд Нурхач vхэж, Тvvний хvv Хунгтайж Манж гvрний хаан болов. Хунгтайжийн 14 охины 9 нь Монгол ноёдтой гэрлэсэн байв. Сонирхуулахад хожмын Манжийн их хаан Канг-Ши нь Хорчин эмээтэй байжээ.
1627 онд Лигдан Хянганы орчим нутаглаж байсан (баруун тvмний?) Харачинг дайрчээ. Учир нь Харчингууд худалдааны замыг нь хааж байсан байна. Тиймээс тэднийг хашраах, мєн Цахарын нєлєєнд оруулах зорилготой байв. Yvнд цочирдсон баруун тvмний Ордос, Тvмэд, Авга аймаг, мєн Халхын ноёд нийлж Лигдангийн эсрэг цэрэг хєдєлгєж тvvнийг ялжээ. 40,000 Цахар цэрэг амиа алдаж, эд зvйлсийн vлэмж их хохирол гарав гэх. Аохин, Найман, Цахарын зарим отог Манжид дагаар оров. Євєр халхын Баарин аймаг 1626 онд Мин улстай холбоо тогтоосон байв. Гэвч Манжуудад ялагджээ. Лигдан Баарин аймгийг буцааж татахаар шахалт vзvvлж эхлэхэд Баарингууд Хорчингийн дэмжлэг дор зугтаж Манжид дагаар оржээ. Жаруд аймаг ч Минг дэмжиж байгаад холбоотноо солиж Манжийг сонгов.
1628-1629 онд Лигдан хаан Ганжуур их хєлгєн сударыг орчуулуулжээ. Тэрээр шашны нєлєєгєєр Монголчуудыг нэгтгэнэ гэж найдаж байлаа. 1631 онд Онгууд нар Манжид дагаар оров.

Лигдан хааны ялагдал

1631-1632 онд Лигдан хаан Цахараас салаад явчихсан Ар Хорчин аймгийг залхаан цээрлvvлэх аян дайн хийв. Гэвч Манжийн хаан vvнийг єєрийн газар нутагт халдсан хэрэг гэж vзээд их цэрэг хураан ирж Лигданд маш хvнд цохилт єгєв. 1632 оны 5 сарын 8 нд Манжийн хаан дагаар орсон болон холбоотон Монголчуудад "ёсоо алдсан олиггvй хаан" Лигдангийн эсрэг тулалдаанд орохыг тушаажээ. Лигдан 100,000 орчим Цахараа авч ухарсан байна. Нvvдлийн цуваа хоол хvнсээр дутагдах, унаа малаар гачигдах, єрсєлдєгч тvмнvvдийн довтолгоонд єртєхийн зэрэгцээ, халдварт євчинд баригдах зэргээр єгvvлэх аргагvй бэрх зовлон vзэж, хаад ноёд, харц албат бvгд доройтон зутарчээ.
1633 онд Цахарын Хишигтэн аймаг Манжид эзлэгдэв. Yзэмчин, Хуучид, Сєнид, Авга, Муумянган аймгууд ар Халх руу зугтжээ.

1634 онд Лигдан хаан Хєх Нуур орчим євчин тусаж, улмаар тэнгэр єєд морилов. Лигдан хаан vхэн vхтлээ дайсандаа бууж єгєєгvй бєлгєє. .
Лигданы хvv Эрх Гонгор Хєх Нуураас буцаж Ордост иржээ. Гэвч Ордосууд тvvнийг барьж, Манжийн хаанд тушаасан гэдэг. 1635 онд Манжууд Хєх хотыг эзлэв. Манжийн хаан "Их Хааны тамгийг бид олж авлаа , Тэнгэрийн цаг бидэнд ирэв" гэж зарлаад Ємнєд Монголын ноёдыг бvр мєсєн талдаа татжээ.
1636 онд Ємнєд Монгол тэр чигээрээ Манжийн холбоотон улс болов. Хунгтайж ялагдсан Лигданы том хvv Эрх Гонгорт "єгєємєр" хандаж Цахарын ноён хэвээр vлдээв. Эрх Гонгор 1641 онд нас баржээ.

1644 онд Манжууд Бээжинг эзэлж Хятадад Чин тєрийг байгуулахад Монгол цэргvvдийн оруулсан хувь нэмэр vлэмж их ажгуу. Гэвч энэ мєчєєс эхлэн урьд нь холбоотон гэгдэж байсан євєр Монголчуудыг Манж гvрний "хязгаар муж нутаг" гэж vзэх болжээ.
1669 онд Лигданы бага хvv Цахарын ноён Абунай бослого гаргах гэж оролдоод баригдаж, Мvгдэн хотноо хорионд оржээ. Абунайн хvv зоригт Бурни эцгээ суллаж авахаар цэрэглэн мордсон боловч Манжийн цэргийг барсангvй. Буцах замдаа Хорчиний Ооба ноёны ач Сажинд алуулжээ. Бурнигийн эцэг Абунайг цаазаар авсан байна. Ингэж Толуйн угсааны, Монголын Их Хааны ширээг залгамжлах учиртай удам vндсээрээ устсан байна. Цахар аймгийг Бээжингээс шууд засаглах болжээ. Ємнєд Монголын бусад аймгуудыг хошуу, чуулганд хувааж єєрсдийнх нь ноёдоор дамжуулан захирах систем бий болов.

Тєгсгєл

Цахарын Лигдан хаан Пан-Монголист vзлийг баримталж байсан боловч, зєв аргаа олоогvйгээс амжилтанд хvрч чадсангvй. Бусад аймгууд ч тэр бас л Пан-Монголистууд байж бие биенээ нэгтгэхийг чармайж байлаа. Ингэхдээ гаднаас тусламж авахаасаа "нэрэлхдэггvй" байв. Харамсалтай нь Манжууд ирж туслачихаад буцахаа мартдаг "євчин" тэй улс байжээ.
Лигдан хаан, "Биеийг нь хураахаар сэтгэлийг нь тат" гэдэг суут євєг Чингисийн сургаалийг умартжээ. Yvний шийтгэл нь даанч хатуу байлаа. Манжийн хаан "зєєлєн нь хатуугаа" дийлдэг хэмээх зарчмийг баримтлан зєєлєн бодлого голчлон явуулж, ноёдыг талдаа татаж байхад Лигдан эсрэгээр хэт харгис хатуу аргаар vзэж, бусдыгаа vргээж байсан болов уу.
Гэвч Монголын их хаан харь дайсаны ємнє євдєг сєгдсєн нь vгvй. Лигдан хааны яс нь хугарсан боловч, нэр нь бvтэн vлдэв гэх.

Монгол, Хятад, Манж нарын гол зорилго бол Тєв Азийн зvvн этгээдэд ноёрхолоо тогтооход оршиж байлаа. Гэвч энэ 3 єрсєлдєгч нар дотроос Манжууд ялан гарчээ. Манжийн бодлого дараахи шат дарааллаар явагдсан гэж тааж байна. Yvнд :
1. Монголчуудтай холбоо тогтоож хамтын хvчээр хятадыг эзлэх, vгvй бол ядаж баруун хил дээрээ 2 дахь фронт vvсгэхгvй байх.
2. Монгол тvмнvvдтэй тус бvрд нь дипломат харьцаатай байх. Бие биенийх нь эсрэг холбоо байгуулах.
3. Монголыг эзлэх. Yvний тулд эсэргvv vзэлтэй удирдагч нарыг нь аль болох ганцаардуулах. Ноёдыг нь аль болох талдаа татаж, єндєр шагнал урамшуулал єгєх, хэрэв энэ аргад автахгvй бол хvч хэрэглэх.
Єєр нэгэн шалгарсан арга нь шарын шашнаар дамжуулж ард олоны сэтгэл санааг татахад байлаа. Манж гvрний хаад энэ бодлогоо аажим, аажмаар vе уламжлан тасралтгvй явуулж чадсан бєлгєє.

хавсралт

Тэр vеийн Манжийн мэдэлд Цахар, Хорчин, Жалайд, Дєрвєд, Горлос, Аохин, Найман, Баарин, Тvмэд, Жаруд, Дєрвєн Хvvхэд, Ар Хорчин, Онгууд, Харчин, Уруд, Хар Цэрэг гэх зэрэг аймгууд очсон байлаа. Эдгээр аймгууд нь єнєєгийн Євєр Монголын ихэнхи хэсгийг бvрдvvлнэ.
Цахар хамгийн их босож байсан тул тэднийг Бээжингээс шууд удирдаж байхаар болов. Бусад аймгуудыг єєрсдийн ноёдоор нь удирдуулав.
Ємнєд Монголын гэгдэх 6 чуулган vvсэв.
1. Жирим. Хорчингийн 6 хошуу, Жалайд 1, Дєрвєд 1, Горлос 2
2. Зост. Харчин 3, Тvмэд 2
3. Зуу Yд. Аохин 1, Найман 1, Баарин 2, Жаруд 2, Ар хорчин 1, Онгууд 2, Хишигтэн 1, зvvн жигvvрийн Халх 1
4. Шилийн Гол: Yзэмчин 2, Хуучуд 2, Сєнид 2, Авга 2, Авга нар 2.
5. Улаан Цав: Дєрвєн хvvхэд 1, Муумянган 1, Уруд 3, баруун жигvvрийн Халх 1.
6. Их Зуу: Ордосийн 7 хошуу.
Мєн Долоон нуурын гэх Цахарын 8 хошуу. Дээр нь хожим нэмэгдсэн Алшаа болон Идшийн голын Торгуудуудын хошуу нэмэгдэнэ.

Aшигласан материал:
-"Лу. Алтан Товч". Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас vзэхэд гvvш Лувсанданзан "Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой. (1990 онд УБ хотноо кирилл vсгээр дахин хэвлэгдсэн)

Хубилай хаан

Монголын эзэнт гүрний 4 дэхь их хаан, Юан гүрнийг үндэслэгч Хубилай (1215-1294) нь Чингис хааны ач хүү, Толуйн хүү билээ.
1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

Залуу нас

1225 оны өвөл Хорезм улсаас буцаж явсан Чингис хаантай ач хүү Мөнх, Хубилай нар ангийнхаа олзтой тааралдаж мялаалгажээ. Энэ бол өхөөрдөм бяцхан Хубилай хүүгийн түүхэнд үлдсэн бага насны дүр зураг юм. Хатан эх Сорхагтни бэх нь хятад номын хүмүүсээр хүмүүжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тэр өөрөө хан үндэстэний уламжлалыг суралцсан байна. Гэхдээ тэрээр хожим нь ханз үсэг сурахыг хүсээгүй нь учиртай билээ.
Өгөөдэйн үед Тулуйханд өмч болгон өгсөн хойд хятадын мужууд Хубилайн мэдэлд байв. Залуу хаанхүү харьяат ард түмнээ засаглан удирдахад анхаараагүйгээс тэр нутгаас ард түмэн нь дайжиж эхэлжээ. Үүнд сандарсан Хубилай газар дээр ирж хятад түшмэдүүдээр байдлыг товхинуулсанаар хүнд байдлаас эргээд гарав. Энэ үеэс суурин иргэдийн удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэх болсон байна.
Бэрх, Батын хүү Сартаг хоёр Мөнхийг хаанаар сонгох хуралдайн үед Хубилайд зохицуулах ажлыг хариуцуулсан байна. 1251 онд ах Мөнх нь их хаан болж Хубилай төв хятадын мужын захирагч болжээ. Энэ удаа тэрээр өөрийн эзэмшил нутгаа удирдах тал дээр нилээд туршлагажиж, амжилт гаргасан аж.

Далийг эзэлсэн нь

Өмнөд Сүн улсыг эзлэх дайны үед нэгэн газрыг эзлэх нь стратегийн хувьд чухал байв. Тэр бол Юннаньд орших Дали төвтэй Наньчаогийн Бай улс байв. Шан угсааны гэгддэг тэдгээр эрэлхэг ард түмнийг өмнө нь хятадын хүчирхэг Тан гүрэн буулгах гээд чадаагүй байжээ.
Сүбээдэйн хүү Урианхадай, Хубилай хоёр 1253 онд Далийг эзэлжээ. Хубилай эртний хятад жанжны ганц ч хүний амь үрэлгүй цайз эзэлсэн түүх сонсоод зөвхөн монголын элч нарыг хөнөөсөн түшмэдийг хороов. Үүний дараа ойр хавийн овгуудыг дайлж Түвдийг эрхшээжээ.
Одоо Сүнчүүд баруун, хойд, баруун өмнөөсөө монголчуудад бүслэгдэх боломж бүрдэв.
1255 онд их хуралдайгаар гарсан шийдвэрийн дагуу Хубилай хятадыг дайлах ёстой байв. Үүнд Хубилай идэвхтэй яваагүй байна. Мөн түүнийг хятад түшмэдүүдийнхээ үгэнд хэт орж, эзэнт гүрний үйл хэргээс ангид байх боллоо гэсэн яриа Их хааны сонорт хүрчээ. Мөнх хилэгнээд хятад түшмэдийг баривчилаж Хубилайг Хархорумд дууджээ. Хубилай сайдынхаа зөвлөснөөр эхлээд хатнаа бэлгийн хамт хаан ахад золгуулаад өөрөө араас нь очив. Мөнх хаанд сөгдөж их монгол улсаас урвах ямарваа хар санаа байхгүйгээ ярив. Ийнхүү Мөнх дүүгээ уучилаж, ах дүү хоёрын халуун дотно яриа өрнөлөө.

Их Хаан болсон нь

1257 онд их хаан Мөнх монгол нутгаас цэргээ авч Сүнг эзлэхээр хөдөллөө. Их цэрэг замдаа жил шахам амраад 1258 онд Сүнгийн эзэмшилд оров. Өвчтэй байсан Хубилай ч хаанд туслахаар баруун талаас нь дэмжин дайнд хөдөлжээ. Гэвч Хубилайн тэрхүү довтолгоо Мөнхийн монголчуудаас хавьгүй удаан байв. Мөнхийн цэргүүд хэд хэдэн цайзыг эзлэж гартаа оруулаад зарим нэг хотыг удаан бүслэж байтал 1259 онд Мөнх хаан цэргийн хүрээнд өвчнөөр нас барав. Монголын хүч хаанаа аваад буцсан байна. Уг аян дайнаар халуунаас болж монгол цэргүүд тахалд нэрвэгдэв. Хубилай тэрхүү мэдээг авсан боловч гавьяа байгуулагүй атал яахийн буцаж болох вэ гээд дайнаа үргэлжлүүлжээ. Гэвч түүний хатан Чеби аюултай мэдээ илгээв. Энэ бол Аригбөхийг хэсэг монгол язгууртан, төрийн чинсан нар хаанаар өргөмжлөхөөр сэм тохиролцож байсан тухай юм. Үнэхээр Аригбөх цэрэг хуримтлуулж байлаа. Хубилайн хүнд байдлыг ажигласан Сүн гүрний сайд Жия Сидао энхийн гэрээ байгуулж алба төлөхөөр болов. Ийнхүү цэргээ дайнаас суллаад хойд хятадын нутагт болзошгүй аюулд бэлтгэжээ. Кайпинд монгол хятад цэргийн ноёд, цөөн тооны алтан ургийнханы дэмжлэгтэйгээр Хубилай өөрийгөө Их хаан хэмээн өргөмжлүүлэв. Мөн Хархорумд Болгай (Булгай) сайдын дэмжлэг авсан Аригбөх хаан болсоноор нэгэн зэрэг хоёр их хаан Монголын эзэнт гүрэнд гарч ирэв.
Хархорумд төвлөрсөн Аригбөх Хубилайруу дайраад няцаагдсан бөгөөд гүрний нийслэлрүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхэлжээ. Ялагдсан дүү нь Хубилайгаас уучлал эрэн дагахаа мэдэгдсэн боловч худал байв. Өгөөдэйн ач Хайду, Цагаадайн зарим ноёдын дэмжлэг авсан ч Аригбөхөөс Өгөөдэйн удмын Уранташ, Цагаадайн улсын хан Алгу (Алгуй) нар урваж Хубилайн талд оржээ. Аригбөх Хубилайн армид дахин ялагдаад Хархорумыг алдав. Удалгүй хүч нь суларч нөхөддөө хаягдсан тэрбээр Мөнхийн хүү Асутайн хамтаар 1264 онд ахдаа бууж өгчээ.
Их хурилдай зарлаж эл хан Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Алгу нарыг дуудсан боловч тэд амжиж ирээгүй бөгөөд Аригбөхийг хэрхэх талаар өөрөө мэд гэжээ. Хубилай түүнийг амь насыг хэлтрүүлсэн байна. Гэхдээ ах дүү нарын хооронд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэхээ мартсангүй.

Өмнөд хятадыг монголын эзэнт гүрэнд нэгтгэсэн нь

1260 онд хэд хэдэн элч Сүн улсруу явуулсан боловч бүгд эргэж ирээгүй байна. Иймд дараа жил нь Их хаан Сүнгийн хятадуудтай дайтахаар зарлиг буулгажээ. Гэвч монгол дахь хямралаас болж хойшилсон аж. 1267 онд Хубей зэрэг мужид монголын арми амжилттай довтлож сүнчүүдийг ялав. Хятад жанжны гаргасан төлөвлөгөөний дагуу 1268 оны намар их цэрэг Сүнгийн нутагруу цөмөрлөө. Энэ үед армийг Урианхадайн хүү Ачу (Ажчу), уйгур жанжин Арихгия хоёр ерөнхийлөн удирдсан байна. Ер нь өмнөд хятад нь асар олон тооны сайтар бэхлэгдсэн том хотуудтай, хүн ам их, монгол морьт цэрэг явахад бэрхшээлтэй ой хөвч, уул, ус мөрөн ихтэй байснаас монголын армид хятадуудыг ашиглахад хүрчээ. Энд хятад инженер, хятадын усан цэргүүд, бууж өгсөн Сүнгийн жанжид, хойд хятадын зүрчид, хятан, нанхиад, уйгур цэргүүд гол түшиг болов. Сая орчим цэрэгтэй баян чинээлэг хятадыг эзлэхэд маш их нөөц,хүн хүч хэрэгтэй байсан. Иймд бүр шоронд хоригдож байсан гэмт хэрэгтнүүдийг дайчлаж гавьяа байгуулсаных нь дараа суллажээ.

1268 онд Яньце мөрний хоёр талд орших Сяньянь, Фучень хэмээх ихэр хотуудыг бүслэв. Уг бүслэлт хэдэн жилээр үргэлжилэж гагцхүү Мосулиас авчирсан инженерүүдийн бүтээсэн оньсон техникийн тусламжтайгаар 1273 онд буулгаж авсан байна. Энд монголын хүч нилээд саатсан юм.
Үүний дараа Баян жанжин армийн ерөнхий коммандлагчаар томилогдов. Ажу түүнийг дэмжсэн байна. Бяцхан бөгөөд удаан бүслэгдэх хотуудыг орхиж гол гол цэргийн түшиц газруудыг гартаа оруулсанаар 1276 онд бяцхан эзэн хаан Гонгди буюу Жиао Сянь , бэлэвсэн хатан Довагер нар бууж өгөхөөр шийдэж Линанаас гарч Хубилайд сөгдсөн байна.
Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн хятадын армийг монгол Юаны арми 1279 онд Гуандонь мужид бүрмөсөн даржээ. Аян дайнд Хубилай эзэн хааны хувиар өөрөө явж байгаагүй аж.

1261-1266 онуудад Даду буюу Ханбалих хэмээх шинэ нийслэлийг барих гүйцэтгэл ажил явагджээ. Хотын ерөнхий зураг төсөл, барилгын ажлыг мусульман инженер хийсэн юм. 1271 онд Их хаан Да Юань (大元) гэж улсын нэр өгөв. Энэ нь иш үндэс гэсэн утгатай үг билээ. Ингээд 1272 онд Ханбалиг нийслэлтэй монголын Юан хэмээх их гүрэн бий болжээ.
Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвдрүү шууд орох замыг байгуусан байна. Их суваг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн билээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.
1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулсан. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч инфляци өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, ганд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан юм.

Юаны нийгмийн анги давхраа дараахь байдалтай байв. Үүнд:

1. Монголчууд
2. Цэнхэр нүдтэнгүүд
3. Хойд хятадын иргэд
4. Өмнөд хятадын хан угсаатнууд

Монголчуудын хуулиар заасан эрх өндөр байв. Тухайлбал монгол хүнийг хятад хүн зодож эс болно, харин хариугаа авахаар монгол хүн түүнийг хороож ч болно гэх мэт. Энэ мэт зарим зүйл нь дарлагдаж буй иргэдийн дургуйцлийг хүргэсэн байж болзошгүй. Гэвч монголчууд хятадын хүнийг үл хүндэтгэсэн гэмт хэрэгтний нүүрэнд нь тамгаладаг ёсыг болиулж харин бусад газарт нь зөвшөөрсөн байна. Мөн хүнд ялтнуудыг нөхцөл байдлыг харгалзаж өршөөх, тэр бүр цаазыг урьтал болгодоггүй гээд олон дэвшил байсан юм.
Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.
Хубилай буддист байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед Хаанбалгасанд ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байлаа.

Хубилай ба бусад ахан дүүс

Хубилай болон Чингисийн бусад удмынханы хоорондын харилцаа нь түүхэнд ихээхэн сонирхол татах сэдэв юм. Мөнх хааны дараа болсон хаан ширээний тэмцэл эхэлсэнээр алтан ураг хэд хэд талцаж хуваагджээ.
Хүлэгү, Бэрхийн хагаралдааны үеэр Хубилай нийслэлдээ байсан оросын худалдаачдыг цаазалсан, Бухар дахь Алтан ордны цэргүүдийг устгасан гэдэг. Үүнд судлаачид эргэлздэг байна. Үнэн хэрэгтээ Бэрх Аригбөхийг их хаан гэж үзэж байжээ. Гэхдээ шууд үүнийгээ Хубилайд илэрхийлээгүй юм.
Алгуг нас барсаны дараа Цагадайн улсын хаан ширээг Органа хатан, Мубарак Шах хан нараас булаалгахаар Хубилай хажуудаа байсан Борагийг явуулжээ. Хэсэг хугацаанд Бораг тэндхийн ноёдыг биедээ татсаны дараа 1266 онд Мубарак Шахыг халж хан болов. Тун удалгүй Туркестанаас Хубилайн захирачгийг хөөж бие даах гэж оролдсон юм. 1268 онд Их хаан түүнтэй хэл амаа ололцохоор бэлэг явуулсан аж. Ийнхүү Юанруу дайрахаа больсон Бораг Өгөдэй хааны ач хүү Хайдутай байлдаж байгаад сүүлд нь түүний талд оров.

Өгөдэйн Хадан Аригбөхийн цэргээс Хубилайг хамгаалж байсан бөгөөд тэдний удмынхан болон Хүдэнгийн үр хүүхдүүд их хааны харьяанд амьдарч байлаа. Харин өөр нэг Өгөдэйн хунтайж Хайдуг Хубилай хурилдайд уриж, бэлэг сэлт илгээдэг байсан боловч тэрбээр их хаанд итгэдэггүй байснаас биеэр ирж байсангүй. 1271 онд Цагадай, Өгөдэйнхэний улсыг хамтатган захирч Хубилайтай илт сөргөлдөх болсон байна. Түүнийг даруулахаар Хубилай хүү Номхоныг (Емухан, Номуган) Мухулайн ач Хантун, Мөнхийн хүү Ширэг нарын хамт монголд илгээв. Хархорумд очоод Номхон монголын бусад улсуудтай холбоо тогтооход Мөнхтөмөр хаан, Чабар нар Хубилайг Хайдугаас хамгаална гэдгээ мэдэгдэв. Хунтайж Тохтөмөрийн ятгалгаар Ширэг урваж Номхоныг Алтан ордны Мөнхтөмөрт, Хантуныг Хайдуд бариж өгчээ. Мөн Сарбан тэр хоёртой нэгдэв.
Баян жанжин тэдний хүчийг тулаанд ялсан аж. Үүний дараа урвагч хан хөвгүүд хоорондоо муудалцав. Тохтөмөрийг Ширэг хороожээ. Харин Сарбан Ширэгийг олзлон Хубилайд өгсөнөөр өршөөгдсөн байна.
Чингисийн ахан дүүсийн үр удам Наяа (Наян), Хадаан, Синтүүр нар манжуурт босч Хайдутай холбоо тогтоожээ. Хайдугийн хүчтэй нэгдэхээс өмнө Хубилай монголд өөрөө очиж Наяаг дарав. Энэ тулааны тухай Марко Поло хамгийн сонирхолтой зураглалыг үлдээсэн байдаг. Нөгөө талд Баян төв азийн Алтайгаас ирж буй Хайдуг ялаагүй боловч ухраасан байна. Наяаг монгол язгууртаны ёсоор цусыг нь газар дусгалгүй хороов.
Энэ мэт гарч байсан олон тооны бослого нь Хубилайг хууль ёсны хаан гэж үзээгүй монгол ноёдын тэмцэл байсан юм. Тэдний нүдээр их хаан нь хуучин ёсоо умартаж, хятад соёлд автсан мэт санагдах болжээ.

1285-1288 онд Уйгур болон Юаны бусад нутагт Хайду, түүний албат Цагадайн хаан Дува хоёр халдсаар байв. Мөн тэд Түвдэд гарсан Юаны эсрэг бослогыг дэмжжээ. Нэг удаа Хайду Хархормуыг эзлээд их хааны цэрэгт дахин алдсан байна. Олон жил Баян, дараа нь Өлзийт Төмөр, Гамала нар Хайдугаас Юаны хилийг сахин хамгаалж байв.
Ил хаан Хүлэгү, Абага, Аргун нар бүгд Хубилайн талынхан юм. Сүүлийн хоёр нь түүний соёрхлоор хаан болцгоожээ. Хятад дахь монголын засаг захиргаа персийн монголчуудтай бат холбоотой байх үүднээс Болд чинсанг томилсон нь Газан хааны үед ч нөлөөтэй байсан тухай Рашид Аддин бичиж үлдээсэн байдаг.
Хубилай хаан мамлюкүүдийн Мисирийг байлдан эзлэх зарлиг бүхий захиаг христ шүтлэгт монгол элч онгутын Раббан Бар Саума, Маркос нараар Эл (Ил) хаадын улсад хүргүүлжээ. 1281 онд Маркос нь ромын папын хүслээр Мар Ябаллах нэр авч дорно дахь христ шашинтаны тэргүүн хамба болсон байна. Харин Раббан Бар Саума 1287 онд Хубилайн зарлигийн утга санааг агуулсан Аргун хааны захиаг европруу авч очжээ. Тэрээр Византийн эзэн хаан Андроник Палеологи, Английн хаан Едвард I , Францын ван гуа Филип болон ромын пап Николас IV нартай уулзсан юм.

Дэлхийг ноёрхох мөрөөдөл

Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл газар нутаг дээрх бүх монголчуудын ёс төдий ч атугай их хаан гэдэг утгаараа Хубилайн нэр сүр, цэрэг арми, эд баялаг оргилдоо хүрчээ. Ийм үед тэрбээр бүх дэлхий, бүх азийн эзэн болохыг хүсч байсан нь ойлгомжтой юм.

Монгол Японы харилцаа

Их хаан өөрийнх нь дэргэд ажилладаг нэгэн солонгос хүнээс баян, алт эрдэнэс ихтэй арлын улсын тухай дуулжээ. Ингээд түүнийг ноёрхолдоо оруулах хүсэл төрөв. Харин японы зарим эрдэмтэд Венецийн худалдаачин Марко Поло Хубилайг японруу дайрахыг ятгасан гэж эндүүрдэг. 1266-1272 онуудад японтой холбоо тогтоохоор оролдсон аж. Гэвч тухай бүр нь Киотогийн засгийн газар, Камакурагийн Хожо Токимуне тэргүүтэй шогунууд тодорхой хариу өгөлгүй дуугуй өнгөрсөн байна. Энэ их олон удаа элч илгээсэний хариуд япончууд хэдэн хүнээс бүрдсэн элчсийг Юан улсруу илгээв. Гэвч Хубилай хаан биеэр хүлээн авч уулзсангүй. Монголчууд 1260 онд солонгосын ванг өөрийн дуулгавартай албатаа болгосоны дараа японруу дайрах усан флотын түшиц газрыг тэнд байгуулахаар төлөвлөжээ. 800-900 том, жижиг усан онгоцыг хурдан хугацаанд өмнөд хятад, солонгосын нутагт хийж 1274 он гэхэд бэлэн болгуулав.

Ийнхүү Шинэдү, Ким Панён, Льянахан нарын удирдсан юан, солонгосын 25,000-40,000 цэрэг Цушима, Икийг түйвээгээд Фукуокад газардав. Үүнээс 4500 орчим нь монгол цэрэг байсан бололтой. 11 дүгээр сарын 20-нд Хакатагийн эрэг дээр японы хүчтэй тулав. Өөр чиглэлээр Юаны цөөн хүч бас дайрч эхэлсэн байна. Японы сүмд монголчуудын эсрэг ном уншиж, орон даяар айдас хүйдэс эзэмдэв. Монголчууд тэсэрдэг бөмбөг, гунан буу ашиглаж байсан бөгөөд бүрээний дуугаар байлдааны журмаа удирдаж байлаа. Монголын харваачид суман мөндрөөр дайсны эгнээг ухраахыг оролдож хамтарсан хүчээр дайтаж байв. Тэр үеийн самурай дайчин Суенэга энэ тулааны тухай бичихдээ "Монголчуудын бөөнөөр дайтах чадвар нь ганц нэгээрээ байлдаж дадсан бидэнд хүнд байлаа ..." гэсэн байна. Үнэхээр Юаны арми зам дагуух бүх жижиг армийг ялаад Хакатад иржээ. Энд самурай нар эх орныхоо төлөө баатарлаг тэмцсэнийг мартаж болохгүй юм. Гэвч тулааны талбарт Юаны хятад цэргийн жанжин харвуулав. Энэ нь үндсэн хүчний цэргүүдийн сэтгэл санаанд цохилт боллоо. Шинэдүгийн санал гаргасанаар монголын тал цэргээ хөлөг онгоцондоо буцаагаад ачжээ. Тэр өдрийн үдээс хойш шивэрсэн бороо шөнө нь далайн шуурга болсон юм. Ингэж цусгүйгээр монголын флотыг ганцхан шөнийн дотор далайд живүүлэв. 10,000 гаруй хүн л юаны нутагт эргэж ирсэн бололтой.

Болзошгүй аюулаас айсан бакуфу Кюшүгийн самурай нарын хүчийг зузаатгах, чулуун хана босгох ажлыг өрнүүлсэн байна. Энэ тухай монголчууд довтлох хүртлээ огт мэдээгүй юм. Мөн хараахан мөхөөгүй өмнөд Сүн улсын засгийн газар монголчуудын уг бүтэлгүйтэлд баярлаж япончуудад талархаж байв. Бууж өгөх захиа атгуулсан 10 гаруй элчсийг Хубилай 1275, 1279 онуудад японруу хоёр дахин илгээсэн нь цаазлуулжээ. Үүнийг солонгосын худалдаачдаас нилээд хожуу монголын засгийн газар мэдсэн. Монгол элчийг алсан учраас дайн гарах нь тодорхой болов. Дайнд бэлтгэж цэргүүдийн хүчийг нэмж, хоол хүнсийг татаж, хятад-солонгос дархануудаар усан онгоцнуудыг яаралтай бариулав. Ингэж яарсан шигээ онгоцны чанар нь бас муухан болжээ.

1281 оны намар өмнөд хятад, солонгосоос нийт 100,000-145,000 орчим хүнтэй нүсэр усан флотыг японруу илгээв. Үүний өмнөхөн бяцхан баг цэрэг Фукуокад буулгасан нь амжилттай танадаад буцжээ. Хятадаас хөдлөх армийн цэргийн жанжин нас барсанаар солонгосоос хөдөлсөн цэрэгтэй товлосон хугацаандаа уулзаж чадаагүй байна. Солонгосын арми японд хэсэг дайтаад нэгэн арал дээр саатжээ. Хэсэг хугацааны дараа үлдсэн хүч ирж монголын арми довтолгоонд орлоо. Тэд Икишимаг дор нь эзлээд цааш Хакатад ирэв. Энэ удаа Юаны армийн цэргийн жанжид салангид дайрсан нь ямарваа нэгдсэн зохицуулалтгүй байв. Уг нүсэр арми япончуудыг хүчтэй түрж байсан боловч удалгүй тооны давуу байдлаа алдсан байна. Монголчууд шөнө нь цэргээ усан онгоцондоо ачих үед японы хурдан жижиг завинууд гардан байлдаанд гаргуун самурай нарыг илгээж байлаа. Эд нар нь монголын онгоцнуудад гал тавиж, цэргүүдийг нь устгаад буцдаг аж. Эрэг дагуу барьсан хана нь нэгдсэн жолоодлоггүй юаны армийн хүчийг саатуулж чадсан байна. Бараг сар хэртэй байлдсаны эцэст дахин далайн хар шуурга дэгдэж тухайн үеийн хамгийн том усан флотыг үгүй болгов. Монголын хөлөг онгоцнууд давалгаагаар дээш шидэгдэж доош далайд унахдаа хагарч, хадан хясаа мөргөн бут үсэрч байсан гэдэг. Амь тэмцэн эрэг дээр гарч ирсэнийг нь япончууд устгаж байсан юм. Хоёр удаа японы хувь заяаг аварсан эл шуургыг Камиказе (Ариун буюу тэнгэрлэг салхи) гэж нэрлэдэг болсон билээ.
Хубилай хаан гуравдахь дайралтыг бэлтгэсэн боловч монгол дахь бослого, вьетнамын хэрэг явдлаас болж болив. Удалгүй сайд нарын зөвлөсөнөөр японыг дайлахад зориулсан Дорныг засах албыг татан буулгажээ. Хубилайн монголчуудаас хойш дэлхийн 2 дугаар дайн хүртэл японруу дахиж гаднаас ямар ч хүчирхэг улс дайраагүй байна.

Энэтхэг Хятадын хойг болон Явад

Сүн улсыг устгасаны дараа энэтхэг-хятадын хойгт орших улсуудад элч илгээв. Үүний хариуд Вьетнам дахь Аннам, Чампа, Бирм дэхь Паганы Миен улсууд бэлэг өгч, элч илгээж байлаа. Энэ нь Хубилайд хангалтгүй байв. Тэрээр бүрэн эрхэн дороо оруулахыг санаархсан байна. Монгол элчийг саатуулсан Аннамтай 1284 онд байлдсан бөгөөд шийдвэрлэх тулаанд вьетнамчуудыг ялаад уг улсыг зохион байгуулж эхэлсэн байна. Үүний дараа монгол цэрэг халуунаас дайжаад орхин оджээ. Их гүрнээс эмээсэн Аннамын хаан Хубилайд дагаж орох хүслээ илэрхийлсэн боловч Юан улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан юм.

Харин ван нь монголын эзэн эрхийг зөвшөөрсөн Чампад (Тямпа) ард түмэн нь эсэргүүцжээ. 1287 онд Соду (Сугату) цэрэг авч тийш тэнгисээс дайрсан байна. Энэ арми нийслэлийг нь амжилттай эзлэв. Нэмэлт хүч Соду хүссэн байна. Үүний дагуу хойд хилээс аннамаар дамжин ирэх гэсэн ханхүү Тогооны (Тоган) арми тэндхийн ард түмэнтэй тэмцэж саатлаа. Аннамын шинэ ван монголчуудыг нутгаараа дайран өнгөрүүлэхээс татгалзжээ. Монголчууд маш олон хот, мужийг эзэлсэн боловч вьетнамчууд бүх хүнсээ устагаад уулруу дүрвэсэн аж. Иймд Юннаний захирагч нь 1288 онд хоол, хүнс тээсэн усан онгоцнуудыг Тоганы армид илгээв. Уг усан флот аннамчуудын бүслэлтээс арай гэж мултарч амь үлдсэн нь монголчуудын мэдлийн Хайнань аралруу буцсан байна. Хипчак гаралтай жанжин Омараар удирдуулсан усан цэрэг нь Бачьдогт (Батьдонг) аннамын жанжин Тран Хун даод бут ниргүүлж удирдагч нь олзлогдов. Нэгэн том тулалдаанд хоёр тал адилхан их хохирол үзсэний хойно Тогоон армиа хэдэн хэсэг хуваан Юаны нутагруу ухраалаа. Харин хоёр дайсны дунд гацсан Соду тулаанд амь эрсджээ. Аннамчууд монголчуудыг хойноос нь дагаж цохилт өгсөөр байв. Вьетнамчууд монголын армийг задгай газар ялахгүй байсан учраас партизаны дайн хийсэн нь амжилтанд хүрсэн юм.

Уг дайны дараа эдийн засаг нь ихэд доройтсон Аннамын Тран улс монголчуудын хараат гэдгээ ёс төдий хүлээн зөвшөөрч ван нь алтан барималаа Хубилайд явуулжээ. Дайнд олзлогдсон хүмүүсийг суллав. Үүний сацуу Чампагийн ван ч мөн Хубилайн эзэн эрхийг 1285 онд хүлээн зөвшөөрч албат улсын ёсоор монгол гүрэнд татвар төлж байлаа. Бас эхэндээ монголыг эсэргүүцсэн боловч хөрш орнуудруу нь хийсэн түрэмгийллээс эмээхдээ Анкорын (Хмерийн эзэнт гүрэн) ван Жаяаварман VIII нь Хубилайд хүлцэнгүйг үзүүлж алба өргөж эхэлсэн байна.
Харин Бирмд байдал тэс өөр байлаа. 1273 онд Бирмийн ван Наратихипат монголын элчийг цаазалж, Юаны хараат Кангуай улсад дайрчээ. Иймд 1277 онд түүний заант цэрэг бүхий армийг монголчууд Бхамо хавцалд устгаад паганы зарим хэсгийг хяналтанд оруулсан ажээ. Дараа нь монголын цэрэг Паганы Миен улсыг 1283 онд дайрч ялсаны дараа 1287 онд дахин эзэлжээ. Юннаньд байсан хунтайж Төмөр тэр улсад өөрсдийн төлөөний хүнийг хааны ширээнд тавив.
1293 онд 20 000 хүнтэй армийг монгол элчийг тамалсан гэх Кертенерагийн нутаг өнөөгийн Индонезийн Ява аралруу илгээсэн байна. Тэнд эхний үед монгол хятад цэргүүд амжилттай байлдсан боловч холбоотон байсан Маражпахитын ван Раден Вижаяад хууртан отоонд орж олон хүнээ алдаад эргэн иржээ. Тайландын Сукотай улс, бусад овог аймаг болон малайн хойгийн бяцхан вант улсууд монголын их хааны дээд эзнээ хэмээн үзэж холбоотон нь болсон юм.

1294 онд Хубилай таалал төгсөж Бурхан халдунд оршуулсан бөгөөд түүнийг ач хүү Төмөр залгамжлав. Хубилай бүх дэлхийг эзэгнэх өвөг дээдсийнхээ зарлигийг даган явсан билээ. Түүний байлдан дагуулал нь цуст хүчирхийллээс илүүтэйгээр сайтар бодсон уран үг, дипломатын харьцаанд тулгуурласан байсан юм.

Орчин үеийн монголчуудын үзэх үзэл

Монголд Хубилайг хятадруу нийслэлээ нүүүлгэсэн, их засаг зөрчиж хаан болсон гэж шүүмжлэлтэй хандах нь их. Мөн түүний хийсэн байлдан дагуулалт нь монголын ард түмэн болон Юан гүрний эдийн засагт хор уршиг тарьсан талаар гадна, дотны цөөнгүй эрдэмтэд шүүмжлэн бичжээ.
Гэвч дэлхий дахины судлаачид түүний үед монголын эзэнт гүрэн оргилдоо хүрсэн гэж бичсэн нь бий. Марко Поло тодорхойлсончлон Адамаас хойш хамгийн хүчирхэг эр хүн болох Хубилай бол анд дуртай, хориотой хотхон дотроо монголын уламжлалт нүүдлийн ёсоор амьдардаг, эх нутгаа санахдаа тэндээс авчирсан өвсөн дээр хөл нүцгэн гишгэдэг жинхэнэ монгол хөвгүүн билээ.

Аттила

АТТИЛА (406-453) Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гүрэн бүхий л түүхийнхээ туршид хүннү омог, түүний дайнч удирдагч шиг сүрхий дайсантай тэр бүр тулгарч байгаагүй ажээ.

Аттила бол олон тооны нүүдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хүн байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс Ижил мөрний зүгээс Паннонид (өнөөгийн Унгар) нүүдэллэн ирж суурьшсан хүннү омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт гүрнээс хүн амтай нь цуг өвлүүлэн өгсөн байв. Тэр үед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгүй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийг удирдан чиглүүлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хүсэл бүхий залуу хаан Аттилад төрөлхийн морьтон хүннү омгуудын цэргийг удирдах үүрэг ногджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд түүнийг алж хүннү омгуудын хаан, цэргийн жанжин болжээ.

Аттила бүх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх "будүүлэг" ард түмнүүд болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин суудаг болон Дунай мөрний эрэг дагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж хүчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хүннүчүүдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байв.

Христос шүтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт "бүдүүлэгчүүд"-ийн хүчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гүрэн нийслэл Константинополь хотыг тойруулан "Феодосевийн хэрэм" гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мөрний эрэг хавиар олон цайз босгожээ.
Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хүчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв.

ХI зууны үеийн готын түүхч Иордан, ромын түүхч Приск нар Аттила хааны нийслэлийн тухай ийн бичиж үлдээжээ. "Суурингийн модон хэрэм дотор ороход эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бүхий багануудтай сууцны байшингууд сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайг тойруулсан өндөр хашаа байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё хотуудаас энэхүү баргар сууринг илүүд үзэж энд л байнга суудаг байв." гэжээ.
Аттила хаан 443,447-448 онуудад Дорнод Ромын эзэнт гүрэн рүү хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний хоёрдугаар Феодосий хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгүй гэдгээ ойлгож хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг "бэлэглэж" байж эсэн мэнд мултарчээ.

Аттила хааны удирдсан талын хүннү омгийн дайралтын тухай домог яриа өргөн тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна, хүннүчүүдийн морин цэргүүд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж үймээн бужигнаан үүсэхэд сая уулгалан дайрна.
Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, түүний нөхөр хоёр хүннүчүүдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү харц хандуулж тэднийг эс тоожээ.
Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болгон өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гүрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хүннүчүүд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бүсгүй хатан нь болох хүсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хүчирхэг армитай вестготуудын нэгдүгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хүчээ зузаатгаж амжжээ.

Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангүй, 451 оны эхээр Паннони мужаас өрнө зүг рүү аян дайнд мордов. Хүннүчүүд холбоотон омгуудтай хамтран уулгалан довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг амжилттай гаталж Галли оров. Зам зуур тааралдсан бүх хот, тосгоныг галдан сүйтгэж балгас болгон хувиргаж байлаа.
Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин омгийнхны довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гүн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз, феодалуудын шилтгээнийг бүслэлт хийж цаг алдахыг хүсэхгүй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хүннүчүүд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү хийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ.

Хүннүчүүд Орлеан хот руу дөхөн ирж бүслэлт хийх үед хориглолт хийсэн хотынхонд туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж хотын бүслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ.
Жанжин Аэций, нэгдүгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргөн талд дэлхийн түүхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж холбоотны армийн баруун жигүүр, төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтод тулж зогслоо. Холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг бут ниргэсэн ч тэдний хайртай нэгдүгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хүлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгүй. Аттила хаан ч бүрэн ялагдал амсаж магадгүй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ. Хүннүчүүд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж хилийн бэхжүүлсэн шугамыг сэтэлж Умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж худалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулж ирэв.

Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хүч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангүй, хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр өлсгөлөн гарснаас хүннүчүүд Италийн нутгаас аль болох түргэн гарч явахыг яаравчилж байгааг огт таамаглаагүй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдүгээр Лев хамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ.
Тавьсан зорилгоо биелүүлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хүрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ.
Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. "Бүдүүлэгчүүд"-ийн дээрэм тонуулаас дайжин зугтсан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ.
Аттила хаан Галли нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнт бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч түүнийг алсан, тэрчилэн бургундын ард түмнийг үгүйрүүлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь түүнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна.

Аттила хаан нүд анисны дараа олон тооны хөвгүүд нь хоорондоо булаацалдсанаас морин цэргийн хүч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлж хорин жилийн дараа Хүннүгийн хүчирхэг гүрэн задран мөхжээ. Хүннүгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гүрний эрхшээлд оржээ.
Аттила бол байлдааны үед морин цэргийн маневрыг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотнуудаа зоригжуулж нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ.

Аттила бол христос шашин шүтдэг ард түмнүүдийг хүйс тэмтрэх аян дайн хийхэд бүхий л амьдралаа зориулсан харгис хүн гэж дийлэнх түүхч үздэг боловч цэргийн жанжны хосгүй чадварыг нь бүгд хүлээн зөвшөөрдөг юм.

Thursday, April 21, 2011

Монгол Улс хүнсний хангамжаа Солонгосчуудад алдав буюу АНХААР!

Хүнсний хомсдол дэлхий даяар нүүрлэжээ. Энэ нь сүүлийн үед улс орнуудад эдийн засгийн төдийгүй улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, бүр тэднийг хувьсгалд түлхэж буй эвгүй зүйл болон хувирч байна. Судлаачдын дүгнэж буйгаар дарангуйллаас гадна хүнсний үнийн өсөлт Ойрхи Дорнодын хувьсгалын чухал шалтгаан болсон байна. Хүмүүс өлссөн учраас шүү дээ. Хувьсгалын чимээ Ойрхи Дорнодоос хальж Хятадад ч дуулдав. Хятад хүмүүс гудамжинд гарч, “Бидэнд хоол хэрэгтэй” гэж бичсэн уриа лоозонтой жагсаж эхэлжээ.

Хүнсний үнийн өсөлт одоо дэлхийн аль ч орны жинхэнэ толгойны өвчин болсон. Энэ л хөгжиж буй орнуудын эдийн засгийн хамаг ололт амжилтыг үгүй хийнэ. Үүнээс болж Хятад зэрэг улсын ард түмэн өөрийн орны үсрэнгүй үйлдвэржилтийн үр шимийг олигтой хүртэж чадахгүй байна. НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага ч хүнсний хямралд их зовинож байна. Ирээдүйд байдал улам хэцүүднэ гэж тэд үздэг. Хүн ам зүйн судалгаагаар 2012 оноос дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх ба 2025 он гэхэд 8 тэрбум, 2050 онд 9 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Гэтэл, байгалийн нөөц хязгаартай төдийгүй, дэлхийн цаг агаарийн дулаарал, үүнээс үүдэлтэй ган, үер зэрэг байгалийн гамшиг, хөрсний элэгдэл зэргээс болж улс орнууд их хэмжээний ургац алдаж байна. Ургац муудсанаас шалтгаалан хүнсний үнэ сүүлийн хэдэн жил огцом нэмэгджээ. Тухайлбал, 2006-2008 онд дэлхий даяар цагаан будааны үнэ 217%, улаан буудайн үнэ 136%, шар буурцагны үнэ 125%, эрдэнэ шишийн үнэ 138%-иар тус тус өсжээ. Эрдэмтдийн тооцоогоор 2050 он гэхэд хүнс дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болно. Ингэхээр биднийг ойрын ирээдүйд ямар асуудал хүлээж буй нь тодорхой.

Яг энэ үед солонгосчууд Монголын Халх голын сав газарт 270 мянган га бүхий хөрс шороог тариалангийн зориулалтаар ашиглахаар боллоо. Юуны өмнө, энэ бол монголчуудын хувьд их хэмжээний газар нутаг ажээ. Жишээ авъя. Өнөөдөр Монгол Улсын улаан буудай тариалдаг нийт талбай 300 мянга орчим га. Үүнтэй харьцуулж үзэхэд солонгосчууд Халх голд Монгол Улсын нийт тариалангийн талбайтай ойролцоо хэмжээний газар мэдэж ашиглахаар болж байна. Үүнээс гадна, солонгосчууд судалж байгаад Халх голын бүс дэх хамгийн үржил шимтэй хэсгийг нь сорчилж авчээ.

Өмнөд Солонгос улс гуравдагч ертөнцийн орнуудад наад зах нь 99 жилээр газар түрээслэн эзэмших зорилт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, саяхан солонгосчууд шар буурцагны тариалан эрхлэхээр Мадагаскар улсад 99 жилээр газар түрээсэлж авчээ. Гэвч, тус улсын ард иргэд үүнийг зөвшөөрсөнгүй эрх баригчдаа хүчтэй эсэргүүцсэнээр солонгосчууд тэнд газар түрээслэх боломжгүй болсон юм. Гэвч, солонгосчууд хилийн чанадад газар ашиглахын тулд янз бүрийн арга мэх хэрэглэсээр л байна. Тэд Монголыг тойрсонгүй. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Мү Хён 2006 онд Монголд айлчлахдаа санал тавьснаар тэдний дээрх ажил эхэлжээ. Улмаар, 2010 онд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Түндэмүн сауны солонгос эзэд Халх голыг хөгжүүлэх төсөл нэрээр Халх голын бүсэд 170 мянган га газар түрээслэн авах шийдвэрийг Монголын засаг захиргаагаар гаргуулав. Гэвч, энэ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн төдийгүй, монгол даргын авилгын хэргийн сэжүүрийг сэтгүүлчид олон нийтэд мэдээлсэн тул шийдвэрийг аргагүй цуцалжээ. Гэхдээ, солонгосчууд Монголын төрийн эрх баригчидтай нь шууд ажиллаж, бүр Их хурал, Засгийн газраар асуудлыг хэлэлцүүлэн зөвшөөрүүлж авав. Тэд Өмнөд Солонгосын төрийн КОЙКА байгууллага хэрэгжүүлэх Загвар аж ахуй хөгжүүлэх төсөл нэрээр Халх голд орж ирэх нь тэр.

Өнгөрсөн гуравдугаар сард дээрх төслийн нээлт болж, гэрээнд Монгол Улсын Засгийн Газрын сайд болон БНСУ-ын КОЙКА байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Энэ арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн нь анхаарал татсан үйл явдал байлаа. Ерөнхийлөгч энэ төсөл нь ялангуяа гадны улсуудын хөгжилд чухал гэдэг санааг онцолж, төслийг шуурхайлахыг сануулсан. Тэрээр: “Зүүн хойд азийн, улмаар Ази номхон далайн эдийн засгийн хөгжилд Монголын Халх гол төслөөр дамжуулан хувь нэмэрээ оруулж байна гэсэн үг. Төмөр зам, авто зам тавигдахыг хүлээлгүй цаг алдалгүй ажлаа эхлүүлцгээе!” гэж хэлсэн юм.

Солонгосчууд болон манай эрх баригчид энэ төсөлд хэдэн сая ам. долларын хөрөнгө оруулж, нутгийн монголчуудыг ажилд авч, Дорнод Монголд хөгжлийн загвар бий болно гэх мэдээлэл бидэнд өгч байна. Монголын нийт тариалангийн талбайг бүгдийг нь нийлүүлсэнтэй тэнцэх шахуу хэмжээний газраа ашиглуулах тус төслөөс жилд 35 тэрбум төгрөг буюу 30 орчим сая ам. доллар л Монголчуудад орлого болон хуваарилагдах юм байна. Энэ бол манай УИХ-ын 76 гишүүний жил бүр тойрогтоо зарцуулах гэж авдаг мөнгөний талд нь ч хүрэхгүй мөнгө. Үүнийг эс тооцвол Монголд хэрэгтэй зүйл тус төслөөс мэдэгдсэнгүй.

Яг үнэндээ, Халх голын төсөл дэлхийн хүнсний хямрал гүнзгийрч буй энэ үед Монголд хөгжлийн загвар бус, харин “шинэ колони”-ийн загвар байгуулах төсөл гэж л харагдаж байна. Колоничлол гэдэг нь товчхондоо колоничлогч нар колони улсынхаа баялгийг хямд өртгөөр өөрийн улсруу зөөхийг хэлнэ. Халх голд солонгосчууд асуудлыг мэдэж, нутгийн монгол хүмүүсийг хямд ажиллах хүч болгон ашиглах ба монголчуудын гол хүнс улаан буудай, төмс бус, харин өөрсдийн хүнс дүүпүү хийх шар буурцаг болон гахайн тэжээл зэрэг ургамал тариалах бололтой. Тэд Халх голын хөрсөнд ургуулсан хүнсийг Солонгосруу зөөх юм. Зам тээврийн асуудал ч шийдэгдсэн гэж хэлж болно. Монголын зүүн бүсийн төмөр замын бодлого тодорхой болж, одоо, Өмнөд Солонгосын компаниуд 3 тэрбум ам. долларын хөрөнгөөр Монголд төмөр зам байгуулж, тодорхой хугацаанд өөрсдөө мэдэж ашиглах ба манай ашигт малтмалын орд газруудаар төлбөрийг нь тооцож асуудлыг шийдэх санал тавьж байгаа юм байна. Бас, Халх голын төсөл солонгосчууд Монголд бэхжиж, хүнсний хангамжийн баазаа байгуулах ажлын зөвхөн эхлэл болохоор байна. Өмнөд Солонгосын талаас Монголд байгаль хамгаалах төслүүд хэрэгжүүлж хөрс, экологийн судалгааг ч сүүлийн үед эрчимтэй хийж байгаа юм. Монголын баруун хязгаарын сангийн аж ахуй байсан Гуулингийн талд ч солонгосчууд үзэгдэж эхэлсэн талаар мэдээлэл ирж байна.

Ийнхүү, Монгол Улс Халх голд өөрийн ард түмнийг бус, гадаад улсын хүнсний хангамж баазтай болж байна. Гэвч, Монгол Улс гадны улсуудыг хүнсээр хангах чадалтай орон уу гэвэл тийм биш. Харин ч бүр эсрэгээр, хүнсний хомсдол нүүрлэсэн хэдхэн орны жагсаалтад багтдаг юм. Газар тариалан эрхлэх нутаг хомс Монгол нь сүүлийн 20 жилийн турш гадаад улсаас хүнсний тусламж тасралтгүй авч байгаа юм. Тухайлбал, Монгол Улс Япон, АНУ, ОХУ, Энэтхэг, Хятад, Франц, Вьетнам, Казахстан зэрэг улсуудаас их хэмжээний улаан буудай, цагаан будаа, төмс зэрэг хүнсний тусламж авч байна. Гэвч, энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Хэрэв дээрх орнуудад бидэнд хүнс илүүлчлэх боломжгүй байдал үүсвэл Монголд ирэх хүнсний тусламж зогсоно. Харин, тэр үед сүүлийн ганц тариалангийн бүс нутгаа гадныханд мэдүүлсэн Монгол Улс дотоодын нөөцдөө тулгуурлан ард иргэдээ хүнсээр хангах боломжоо аль хэдийн алдсан байх болно.

Монгол Улсын ирээдүй тун бүрхэг байна. Өнөөдөр, Монгол Улсын төр уул уурхайн солиоролд автаад, хөгжлийн асуудлыг эрүүл ухаанаар харж, шийдэх чадамжаа бүрэн алджээ. Уг нь, ард түмэн өнөөгийн ерөнхийлөгчид эцсийн найдвараа өгч байлаа. Тэртэй тэргүй хяналтгүй УИХ, Засгийн газар нь өөрийн ард түмний эрх ашиг бус, харин харь улсуудын эрх ашгийг төлөөлсөн бүлэглэлүүдийн тулааны талбар болсон энэ үед тэр л аврагч болон харагдаж байв. Яагаад гэвэл, тэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Гэвч, одоо найдвар талаар өнгөрч байна. Манай ерөнхийлөгчэд ядаж ард түмнээ устай нь үлдээх бололцоо байсан юм. Монгол орны нийт усны нөөцийн 10-хан хувь нь гүний ус. Тэгвэл хэдэн сая жилийн турш говийн хөрсөнд арайхийн бүрэлдсэн олон сая тонн устай нуурыг тогтвортой байдлын гэргээгээр гадаадын нэг компанид зүгээр өгчихөв. Уг нь, гэрт амьдардаг монголчууд 100 литр усыг 100-500 төгрөгөөр худалдаж авдаг юм. Тэгвэл тэр олон сая тонн усыг монголчууд өөрсдөө худалдаж авдаг үнээр тооцвол толгой эргэм их мөнгөний тоо гарна. Харин, гадны компани үүгээр ч зогссонгүй говийн уудам хөрсөнд ус хайх ба ус илрүүлбэл түүнийг нь монголчууд ашиглах эрхгүй болжээ. Монголын эрх баригчид ийм гэрээг 30 жилийн хугацаатай (20, 20 жилээр дахин сунгагдахаар) байгуулав. Гэтэл, одоо бүр монголчуудын хүнс хоолоо базаах хөрс шороог ч гадныханд мэдүүллээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний амьд явах суурь эрхийг зөрчсөн ноцтой асуудал буюу монгол хүн юу ууж, юу идэх вэ гэсэн асуулттай бид нүүр тулаад байна.

Үүгээр эрхэм ерөнхийлөгчийн болон аль нэг улсын нэр хүндэд халдах зорилго ер тавьсангүй, харин, юу болж буйг л бичсэн гэдгээ хэлье. Ерөнхийлөгч Монголын ард түмнийг хорлох санаа агуулаагүй гэдэгт мэдээж итгэлтэй байна. Гэхдээ, манай ерөнхийлөгчийн өөрийнх нь ихэд чухалчлан үзэж буй Ойрхи Дорнодын ард түмэнд ардчилал заах тухай яриа, гадны улсыг хүнсээр хангах бодлого нь Монголын ард түмний бодит амьдралаас дэндүү хол хөндий байна. Ядаж, ерөнхийлөгч маань тааруухан зөвлөхүүдтэй юм. Манай ерөнхийлөгчийн эдийн засаг, гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөхүүд нь хэн гэдэг, ямар мэдлэг боловсролтой хүмүүс байна вэ? Тэд юу хийж юу, зөвлөж байна вэ?

Одоо, Монголын ард түмэн Халх голын хөрс шороог өөртөө авч үзэх, дээрх төслийг зогсоох асуудлыг өөрсдөө хэлэлцэж нэг мөр шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Хүнсний хямрал дэлхийд нүүрэлчихсэн байхад гадны хүнсний тусламжаас хамааралтай Монгол Улс өөрийгөө хүнсээр хангах бие даасан бодлого явуулах цаг нэгэнт болсон. Бидэнд Чили Улсын бэлэн туршлага ч байна. Чиличүүд зэсийн уул уурхайгаас олсон орлогоосоо хөдөө аж ахуй, газар тариалангаа бие даан босгоход хөрөнгө оруулсны үр дүнд өнөөдөр хөдөө аж ахуйн хүчирхэг орон болоод байна. Онцлог нь тэд бүгдийг өөрсдөө хийсэн. Харин, Монгол Улс зэсээс олсон орлого болох 800 сая орчим ам. долларыг яаж хөдөлгөхөө мэдэхгүй байсаар 2008 оны сүүлээр тохиосон эдийн засгийн хямралын үеэр хийсгэчихсэн байдаг юм. Хэрэв бид хариуцлагад суралцаж, хүнээ сургаж, хөдөө аж ахуйгаа өөрсдөө хөгжүүлбэл Халх голд солонгос эзэнтэй 3000 хөлсний монгол ажилчин биш, харин хөдөө аж ахуйн компаний 3000 монгол захирал ард түмнээ тэжээж байх тийм ирээдүй байна гэж хэлье!

Бидэнд зөвхөн өөртөө найдах итгэл л хэрэгтэй.

Е.Өвбилэг

-Монголын төр Хятадын стратегийн ченжүүдээс долоон дор байна уу-

100 тэрбумын бонд хүлээж суутал сүүлчийн шуудай ноолуур Монголын хилээс гарлаа

Зүүн аймгийнхны энэ хаврын ноолуурыг Хятадууд худалдаж аваад дууслаа. Төвийн бүсийн ноолуур борлогдож дундаа оржээ. Нэг кг ноолуурын ханш 71-72 мянгад хэлбэлзэж байна. Баруун аймгийнхны ноолуурыг авахаас өмнө засаг 100 тэрбумаа гаргаасай гэж үйлдвэрийн эзэд ярьцгааж байна. Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ есөн ам.доллар, нэг тонн ноолуур 112 ам.доллар байх юм.

Гэтэл манай улсын хөгжил уул уурхайгүйгээр урагшлахгүй гээд байдаг. Алт, зэс, нүүрс нэгэн цагт дуусна. Манайхан өнө эртнээс нааш мал сүргийнхээ үр шимээр амьдарч, хөгжиж ирсэн. Ялангуяа ямаан сүргийн дуусашгүй "алт" болсон ноолуураа юунд үнэгүйдүүлж, гаалийн ямар ч татваргүй хилээр гаргана вэ. Төрөөс үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжлэг үгүйлэгдэж байгааг үйлдвэрийн эзэд болон ченжүүд ярьж байна.

"Mongol ibexc cashmere" компанийн гүйцэтгэх захирал П.Чойжилсүрэн: Монголын төр хятадын стратегийн ченжүүдээс дор байна
"Манай арьс шир, ноосны үйлдвэрлэл Хятадуудад очсон. Одоо ноолуурын үйлдвэрүүд хүнд байдалд орлоо. Түүхий эдийн үнэ 100 хувь Хятад ченжүүдийн мэдэлд байна. Монголын ямаа хоёр дахин хорогдсон. Гэтэл дэлхийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүний орон зай онгорхой, нэг кг ноолуурын үнэ 110 гаруй ам.долларт хүрчээ. Хятад улс ямаа өсгөхгүй байх бодлого барьж буй энэ үедээ манай зах зээлд эзэн суух гээд байна.

Гэтэл төрөөс ямар ч дэмжлэг алга. 1990 оноос хойш хэдэн мянган тонн цагаан алт урд хөрш рүү ямар ч татваргүй хөвөрсөн. Жилийн жилд л төр, засгаасаа дэмжлэг авсан Хятад ченжүүд ноолуурыг үнэ цохин авч дотоодын үйлдвэрүүдийг үүдээ барихад хүргэж байна. Гаалийн татвартай болгох асуудлыг Засгийн газарт тавьсан боловч хойшлууллаа. 100 тэрбумын бондын тухай яриад таг боллоо" гэв.

Үндэсний томоохон үйлдвэрлэгч "Говь" компани жилд 1000-аас дээш тонн ноолуур бэлтгэх хүчин чадалтай боловч энэ жилийн тухайд 600 тонныг л бэлтгэх бэнчинтэй байгаагаас харахад жил ирэх тусам үйлдвэр өргөжих биш буурч байна гэж П.Чойжилсүрэн ярьж байсан.

Монголд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө дутмагаас шаардлагатай түүхий эдээ авч чадахгүй байгаа ажээ. Энэ нь үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ харьцангуй хямд зарснаас хуримтлал бий болгож чаддаггүйтэй холбоотой. Нөгөө талаар Монголын арилжааны банкуудын зээлийн хүү дэлхийн аль ч орноос өндөр, эргэн төлөгдөх хугацаа нь богино байгаа нь үйлдвэрээ өргөтгөх түүхий эдээ авахад хүнд гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

“Төгс кашмер” үйлдвэрийн захирал Ж.Батбилэг: Бүх ноолуур Монголоос гарчихлаа
"Манайх жилд 10 тонн утас ээрч, 30 мянган ширхэг ноолууран цамц үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогоор нэг ч кг ноолуур авч чадаагүй банкны зээл хүлээж байна. Зүүн аймгийн ноолуур гараад дууслаа. "Говь", "Буян" компани мөнгө гар-гаж нэг кг ноолуурыг 70 мянгаар авсныг эс тооцвол бүх ноолуурыг Хятадууд авлаа" гэв.

Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу: Хуйвалдаж, эцэст нь юу ч үлдээсэнгүй
"Хятадын наймаачид, тэдний гар хөл бологч ченжүүд түүхий эдийн зах, хил, гааль дахь эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байдлыг овжин ашиглаж хуйвалдан өндөр үнээр авсан бохир ноолуураа ямар нэгэн татвар төлөлгүйгээр Хятад руу экспортод гаргаж байна. Судалгаанаас харахад жил бүр дунджаар 700-1000 тонн бохир ноолуур хил, гаалиар татвар төлөлгүйгээр гарсан мэдээ байдаг.

Монголд бэлтгэгдэж байгаа бохир ноолуурын 40 гаруй хувь нь "хуйвалдааны замаар" хил, гаалиар гарч байгаагаас үйлдвэрлэл түүхий эдээр гачигдах бас нэг бодит нөхцөл бүрддэг. Тиймээс Засгийн газарт түүхий ноолуурт гаалийн татвар тогтоох асуудлыг тавьсан. Засгийн газрын ээлжилт хуралдаанаар хэлэлцэнэ" гэж ярьж байна.

Ц.Мягмарбаяр

Monday, April 18, 2011

Танилц, тєрєєс тєрсєн шинэ ТЭРБУМТАН

Ард тvмнийхээ "vйлчлэгч" элч, тєлєєлєгч болохоор тєрд орж ажиллаж байгаа тєрийн албан хаагчид чин шударгаар ажиллаж байгаа эсэхийг мэдэх нэг шалгуур нь жил бvр АТГ-т мэдvvлдэг ХОМ байдаг билээ.

Эндээс хэн нь ард тvмний тєлєє ажиллаж, хэн нь тєрийн албаны нэр хvндийг ашиглаж, олигархи болж байгааг ард тvмэн шvvдэг. Тиймээс манай сонин хар мягмар гараг хэмээн Монголын тvvхэнд бичигдэж, УИХ-ын 2008-2012 оны парлатентад суухын тєлєє таван иргэнийхээ амийг золиосолтлоо тэмцэлдсэн сонгуульд ялалт байгуулсан гишvvдийн хэн нь юуны тєлєє тэмцэлдэж, тєрд суусныг олон нийтэд мэдээлэхийг зорилоо.

Б.Чойжилсvрэн гурван жилд зургаан шинэ компанитай болжээ
Тєрийн албаны нэр хvндийг ашиглаж, хувийн эрх ашгаа хєєж, тєрєєс тєрж байгаа шинэ тэрбумтнуудын жагсаалтын тэргvvн эгнээнд 2008 оны парламентын сонгуульд МАХН-аас нэр дэвшин Увс аймгийн XV тойргоос УИХ-д сонгогдсон эрхэм гишvvн Б.Чойжилсvрэнг нэрлэж байна. Зах зээлд шилжих vеэс эхлэлтэй "Хурд" ХХК-ийн захирал 1997 онд тухайн vеийн МАХН буюу одоогийн МАН-д элссэн гэдэг. Улмаар 2005 онд намын нєєцийн томилгоогоор Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалд томилогдож, тєрийн алба хаших болсон автоматикч телемеханикч мэргэжилтэй залуу гишvvн маань 2008 онд УИХ-д сонгогдохдоо "Хурд-Хvнс", "Хурд-Авто", "Хурд-групп" гэсэн гурван ХХК-ийг эзэмшдэг байсан юм.

Гэтэл бизнесийн салбараасаа хєндийрч, "сонгогчид ард тvмнийхээ тєлєє завсар зайгvй зvтгэсэн" гэх энэ гурван жилийн хугацаанд тvvний эзэмшлийн компаниуд нь "Рапид харш", "Хаус инвест", ''Талын шонхор", "Сауд гоби коэл транс", "Сауд гоби блейк гоулд", "Апартмент Кей Эйч" гэсэн зургаан компаниар єргєжжээ. Мєн 2008 онд 14 сая байсан хадгаламжин дахь мєнгє нь 282 сая 659 мянган тєгрєг болж єссєн байна. МАН-ын хууччуултай мєр зэрэгцэн 2008 оны сонгуулиар УИХ-д орж ирсэн эрхэм бизнесмэн гишvvнийг сонгуулийн vеэр сонгогчиддоо 50 мянган тєгрєг тарааж, цагаан сараар 10 мянган тєгрєг барьж золгодог гээд хєрєнгє мєнгєтэй холбоотой хэл ам тасардаггvй. Энэ тухайд нь хууль батлах vндсэн ажилдаа оролцдоггvй гээд хэлчихвэл хилсдэхээргvй гишvvний маань удирддаг компаниудтай холбоотой бололтой. Тиймээс тvvнийг 2008-2012 онд тєрєєс тєрж буй шинэ тэрбумтан буюу олигархиар нэрлэж байна.

Н.Энхболдын дансан дахь мєнгє єсчээ
2008-2010 оны ХОМ-ээ мэдvvлсэн УИХ-ын гишvvдийн хєрєнгє, зоорийн жагсаалтад УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэн шиг хєрєнгє, мєнгє нь vсрэнгvй єссєн хvн байсангvй. УИХ-ын бусад гишvvд єнгєрсєн хугацаанд хєрєнгє зоорио нэмэгдvvлэхэд тєдийлєн анхаараагvй бололтой. Юутай ч Б.Чойжилсvрэнгийн араас УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн 2008-2010 онд ''Тун эрдэнэ фарм", А.Тлейхан "Зангал" ЗБН-ийн 51 хувь, Ц.Цэнгэл ''Хасвуу" компанийг эзэмшдэг болсныг эс тооцвол єєрийн эзэмшлийн компанийн тоогоо нэмэгдvvлсэн хvн байсангvй. Харин хадгаламжин дахь мєнгє нь огцом нэмэгдсэн гишvvдийг нэрлэвэл УИХ-ын гишvvн Х.Баделхан 2008 онд 62 сая тєгрєгтэй байсан бол 2010 онд 179 сая 700 мянга болжээ. Мєн УИХ-ын гишvvн Н.Ганбямба 2008 онд 294 сая орчим тєгрєгтэй байсан бол 2010 онд 294 сая 538 мянга, Х.Жекей 2008 онд хадгаламжгvй байсан бол 2010 онд 24 сая 987 мянга, Д.Лvндээжанцан 2008 онд найман сая тєгрєгийн хадгаламжтай байсан бол 2010 онд 63 сая, Д.Одбаяр мєн найман сая тєгрєгийн мєнгєн хуримтлалтай байсан бол 2010 онд 68 сая 248 мянга, хадгаламжгvй байсан Д.Тэрбишдагва 141 сая, 16 саяын хадгаламжтай байсан Н.Энхболд 181 сая тєгрєгийн хадгаламжийн данстай болсон байна.

Тvvнчлэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргал "Шим" ХК-ний 5561, "Чимбай" ХК-ний 26 ширхэг, Ц.Сэдванчиг "Жаргал жигvvр" ХХК-ний 500 ширхэг хувьцааг тус тус нэмж авчээ.

С.Энхзаяа

Монголд зах зээлийн эдийн засаг хөгжсөн 20 жилийн сургамжууд

Профессор С.Будням (Үндэсний хөгжлийн хүрээлэн)

1. 1990-ээд оны шинэчлэлийн (реформ) үр дүн
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс нээлттэй зах зээлийн системд шилжих процесс 1990 онд эхэлснээр монголын иргэд нийгэм-эдийн засгийн сүйрлийг–үйлдвэрлэл, амьдралын түвшиний эрс уналт, гэмт хэргийн өсөлт (аллага, далд эдийн засаг, авилга), дундаж наслалтын бууралт, ардчилалын үнэ цэнэд илтгэл алдах зэргээр амссан болно. Бүрэлдсэн капитализм нь үр ашиг багатай нь хөдөлмөрийн бүтээмж бага, амьдралын түвшний өндөр ялгаа, хувийн өмчийн сул хамгаалалт, ирээдүй бүрхэг зэргээр илэрч байна. Интеграл (нэгдсэн) үнэлгээ нь “Ямар ч байсан ч тэсэж өнгөрөв” эсвэл “ Сүйрлийг хэтлэн давав” гэсэн дүгнэлтүүдийн алинд нь илүү жин хамаарч байна. Мөн “Хэдий хэцүү байсан ч капитализмыг бүрдүүлэв”, эсвэл “Бүрэлдсэн эдийн засгийн механизм, үр ашиг муутай гэсэн дүгнэлт ч гарч байна. Харин бид ямар сургамж авсан бэ? Эдийн засгийн бодлогын алдааны мөн чанарын талаар Ф.Нейт хэлэхдээ: “Хамгийн гол нь мэдэхгүй байхдаа бус, харин үнэн хэрэгтэй буруу байсан олон зүйлийг олж мэдсэн мэдлэг” юм гэжээ. Тэгвэл монголын шинэчлэлийн бодлогын үндэс болсон “Алдаатай олон зүйлс” багассан уу? Алдаанд хэн буруутай вэ? Хэн хариуцах вэ? гэсэн асуулт бол түүхчид, нийгэм судлаачдын асуудал юм. Миний хариулт бол юуны түрүүнд социалист баримжаатай хөгжиж байсан орнуудад шинэчлэлийн алдаатай стратегийг явуулахгүй байх найдвартай хамгаалалт бүрдүүлж чадаагүй эдийн засгийн шинжлэх ухаан буруутай юм. Гэвч өнөөгийн түвшинд юуг хийж болохгүй, шийдлийг хэрхэн олох талаар 20 жилийн өмнөхтэй харьцуулахад сайн мэдэх болж, гаргасан алдаагаа ойлгох нь шинэчлэлийн үндсэн үр дүн юм. Гэхдээ монголын засгийн газар энэхүү үр дүнг бүрэн хүлээж аваагүй байгаа нь хийх ажил байгааг гэрчилж байна.

Сургамж -1. “Макро эдийн засгийн хуулиуд нийтлэг”
Макро эдийн засгийн цагаан толгой нь өндөр инфляцийг удаан хугацаанд байлгаж болохгүй бөгөөд үүний тулд мөнгөний массын өсөлтийн хурдац, инфляцийн хүлээлтийг барих зайлшгүй шаардлагатай хэмээн үздэг. Тэгвэл үнийг чөлөөлсөн нь хоёрдахь хүчин зүйлийг тооцоогүйгээс болж инфляцийн хүлээлтэнд шинэчлэлийн “Цочир эмчилгээ” шинж нь таагүй нөлөөлөл үзүүлж, эрчим хүчний үнийн эрс өсөлтөнд хүргэсэн байна. Мөн өөр нэг чухал асуудал нь шилжилтийн эдийн засгийн онцлогийг тооцоолгүй мөнгөний массын удирдлагаар инфляцийг барих гэсэн оролдлогын бүтэлгүйдэл юм. Үнийг чөлөөлөх үйлдэл нь институцийн ямар ч бэлтгэлгүй хийгдсэнээр гиперинфляци, хадгаламжийн конфискац, хүн амын орлогын бууралт гэсэн гурван үндсэн үр дагаварыг буй болгосон юм. Тэрээр аж ахуйн нэгжүүдийн дансан дахь хэрэгслүүд үнэгүйдсэн ба зээлийн систем хөгжөөгүй байсан нь үл төлөгдөх хэлбэр өсч улмаар бартерын солилцооны хэмжээ нэмэгдсэн болно. Энэ нь үйлдвэрлэлийн уналтыг гүнзгийрүүлсэн билээ. Үүний дүнд мөнгөөр солигдох бүтээгдэхүүн багасч, харин мөнгөний массын өсөлтийн хурдацыг барих бодлого нь зохих үр дүнгээ өгөөгүй. Зарчмын хувьд тэр үнэ өсөхөд хүрсэн байв. Алдааны үр дүн нь 1992 онд хэрэглээний үнийн индекс 6 дахин өссөн бол 2002 онд 16 дахин өссөнд оршино. Үнийг чөлөөлөх альтернатив арга байдаг уу? Шинэчлэл хийхээс өмнө судлаачид хэд, хэдэн хувилбар дэвшүүлж байсны нэгийг 1984 онд Хятад улс хэрэгжүүлсэн болно. Хятад улсад үнийг чөлөөлөх процесс 15 жил үргэлжилсэн ба эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагуулсан юм. Мөн монгол улсын хөгжилд дэлхийн зах зээлд 2000-2008 онуудад үнэт металлын үнэ өссөн аятай нөхцлийн үед монголын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого нэмэгдэхэд институцийг бататгах болон эдийн засгийг шинэчлэх төрийн зардлыг ихэсгэх боломжийг алдсан явдал юм.

Сургамж-2. “Хувийн өмч (бараг) ямагт улсын өмчөөс давуутай
1980 оны төгсгөл, 1990 оны эхээр хувьчлалын дараа үр ашиг муутай үйлдвэрлэлийн газар “эзний мэдрэмжээр” үр ашигтай болж хувирах тухай их яригдаж байсныг одоо тэр болгон санахгүй байж болно. Энэ асуудлаар дэлхийд хийгдсэн 35 судалгааны үр дүн 2009 онд гарсан юм. Судлаачдын дүгнэлтийг авч үзвэл ямар ч болов богино болон дунд хугацаанд хувьчлал нь функциональ үйл ажиллагаа сайжрах баталгааг өөрөө өгдөггүй, аж ахуйн нэгжийг хувийн өмчид өгсөн үр дүн Зүүн европд эерэг гарсан бол Орос болон тусгаар тогтносон улсуудад нойль буюу сөрөг гарсан байна. Сүүлчийн дүгнэлт монголд нэгэн адил хамаарагдана.

Сургамж-3. Хувийн пүүс компаниуд орлого максимумчлах ба нөхцөл муудвал илүү ажилтнуудаас сална
Бүтээгдэхүүний хэрэгцээ буурах болон мөнгөний хэрэгсэл дутагдах, үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдэх нөхцөлд хувьчлагдсан аж ахуйн нэгжийн захиралууд өөрсдийн ажилтнуудыг халахгүйгээр янз бүрийн боломжийн арга мэх хэрэглэсэн байна. Зарим нь барууны менежерүүд эдийн засгийн өсөлтийн үед нэмэлт ажилтан авдаг аргыг ч хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн зах зээлийн бусад гайхалтай онцлогийн талаар шинэчлэлийн үндсэн шийдэл гарсны дараа судлаачид бичиж байв. Ийм корпоратив удирдлага Югославд байсан бөгөөд харин Барууны орнуудад тун ховор тохиолддог байна. Энэ нь социалист үзэл суртлыг сэтгэлгээний инерц хадгалагдаж, зах зээлийн “зэрлэг” хуулинд суралцаагүйн нэг гэрч юм.

Сургамж-4. Төсвийн хатуу хязгаарлалт нь зөөлнөөс ямагт сайн
Социалист монголд мөнгийг илүү зарцуулсан захиралыг загнан сануулж, өрийг хүчингүй болгож байв. Унгарийн нэрт эдийн засагт профессор Янош Корнай нэрлэсэн юм. Саахүүгийн зөөлөн хязгаарлалт нь хөрөнгийг үр ашигтай зарцуулахад нөлөөлөхгүй нь мэдээж билээ. Эндээс үүдэн шинэчлэлийн эхэнд аж ахуйн нэгжүүдийг банкаар дамжуулан санхүүжүүлэхийг дагасан бөгөөд тэр нь төсвийн хатуу хязгаарлалтанд байх сонирхолыг агуулдаг. Шинэчлэлийн туршлага болон онолын судалгааны дүн нь засаглал сул байхад хязгаарлалтыг чангалах нь ашигтай бус бөгөөд их хэмжээний дампуурал дагуулах аюултайг илрүүлсэн байна.

Сургамж-5 Эдийн засагт төрийн үүрэг нь шөнийн манаач
Энэхүү тунхаглал нь эдийн засагт төрийн үүргийг “зөв” хууль гаргаж, түүний биелэлтийг хангах хэмээн үзэж байв. Уг тунхаглал нь 1980-аад онд Латин Америкийн орнуудад, 1990-онд социалист баримжаатай орнуудад радикал либералчлалын хөтөлбөрийг санал болгосон олон улсын шинжээчдийн толгойд ноёрхож байв. Харин ихэнхи эдийн засагчид уг хандлагыг хэмжээгүй нийгэм эдийн засгийн сурах бичгүүдэд үйлдвэрлэлийн болон нийгмийн бодлогын талаар ихээхэн ач холбогдол өгч тусгагдсан байдаг. Харин зарим сурах бичгүүдэд (Cyter Dietz (1987) “Шинэчлэлийн үед төрийн үүрэг ихсэх бөгөөд үр ашигтай либералчлах нь төрийг хүчирхэг байхыг шаарддаг гэжээ. Энэ дүгнэлт нь шинэчлэлийг амжилттай явуулсан Словен, Чех, Словак, Унгар зэрэг орнуудад пүүс компаний шийдэлд төрийн оролцооны түвшин өндөр байснаар амжилтанд хүрчээ.

Сургамж-6. Төлөвлөх хэрэггүй, зах зээл өөрөө бүгдийг шийднэ
Энэ тавдахь алдааны үр дагавар бөгөөд тусгайлан сануулах хэрэгтэй юм. Шинэчлэлийн эхэнд монголын төлөвлөлтийн систем бүрэн устсан юм. Зөвхөн 2003 онд төлөвлөлтгүйгээр хурдан хөгжих боломжгүйг ойлгож эхэлсэн юм. Тэгвэл Хятад улс социалист үеийн төлөвлөлтийн институтаас алхам, алхамаар орчин үеийн индикатив төлөвлөлтийн системийг бүрэлдүүлсэн болно. Ингэснээр “эдийн засгийн гайхамшиг”, “гүйцэж хөгжих”-ийн амжилтын зайлшгүй элемент нь дээрх систем байсныг түүхэн туршлага нотолж байна.

Сургамж-7. Зардлаас үл хамааран шинэчлэлийг үргэлжүүлэх хэрэгтэй
1990-ээд онд шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэйг тасралтгүйг давтаж байсан боловч зардлын тухай хэн ч сануулаагүй болно. Тэгвэл өнөө үед ямар ч шинэчлэл нь хэвшил болсон хөрөнгө оруулалтын салбараас нөөц гаргахын дагуулах, эмх зохион байгуулалт алдагдах болон рентийн хайлтын процессыг (талцах, авилга, сүүдрийн үйл ажиллагаа гэх мэт) эрчимжүүлдэг болохыг мэдэх болсон. Шинэчлэл нь төсөл бөгөөд түүнийг эхлэхээс өмнө хүлээгдэх үр ашиг болон зардлыг харьцуулах хэрэгтэй юм. Хэрэв төлөвлөснөөс гажуудах тохиолдолд хөтөлбөрийг өөрчлөхөд бэлэн байх ёстой байв. Харамсалтай энэ алдаа одоо ч гэсэн ихээхэн давтагдаж байна.

Сургамж-8. Институудын комплементорын буруу ойлголт
Институцийн нэг хэлбэрийг үр ашигтай өөрчлөхийн тулд бусдыг бас нэгэн адил өөрчлөхийг шаардана. Энэ утгаар институудын комплементорын тухай яригдана. Тухайлбал, гадаад худалдаа болон дотоодын зах зээлийн либералчлал нь хоёр шинэчлэл бөгөөд төгсгөлдөө нэг нэгнээ дэмжсэн эерэг үр дагаврыг хүчтэй болгосон байх ёстой. Эндээс хоёр шинэчлэлийг нэгэн зэрэг хийх хэрэгтэй гэж үзэж болохгүй ба ирээдүйд статикийн хувьд эерэг комплементор байх боловч динамикийн хувьд тэдгээр нь сөрөг комплементор байж болно. Хэрэв тухайлбал гадаад худалдааг либералчлахад үнэ тэнцвэрт төлөвт хүрч амжаагүй байхад дотоод, гадаад үнийн ялгааг ашиглах рентийн их боломж бүрэлддэг. 1992 онд өнгөт металлын үнэ монголд дэлхийн түвшнээс 10 дахин бага байв. Эл байдал бизнес эрхлэгчдийг эдгээр түүхий эдийн нөөцийг ямар ч үнээр гадагш гаргаж ашиг олоход түлхэсэн болно. Ингэснээр дотоодын хэрэгцээг хангах асуудлаас гадна экспортын нөөцийг хуримтлуулах нь утгагүй болж байв. Энд сонирхуулж тэмдэглэхэд 1992 онд Шинэ Зеландад төсөөтэй шинэчлэл хийсэнийг дүгнэж нэгэн шинжээч дотоодын зах зээлийг либералчлахаас өмнө гадаад худалдааг либералчилж болохгүй хэмээн шууд хэлсэн байдаг. Хятадад эдгээр шинэчлэл аажим явагдсан бөгөөд 1979 оноос эхэлж 1992-1993 онд төрийн хяналтаар дууссан байна.

Сургамж-9. Цочир эмчилгээ хамгийн сайн стратеги
Энэхүү тунхаглал нь 1980-аас 1990 оны эхэнд шинэчлэлийн үзэлд төв нь болж ноёрхож байв. Үнэн хэрэгтээ тэр нь өмнө тохиолдсон дэлхийн туршлагатай зөрчилдөж байсан бөгөөд тухайлбал цочир эмчилгээний тод жишээ бол олон оронд болсон социалист хувьсгалууд, мөн Хятадын их үсрэлт (1958-1961) болон соёлын хувьсгал (1966-1970)-г дурьдаж болно. Мөн цочир эмчилгээний нийтлэг чанар А.Пиночетын 1974-1983 онд Чилид хийсэн, Маргарет Тетчерийн 1980-аад онд хийсэн шинэчлэлийн анхны үнэлгээнд агуулагдаж байв. Пиночетийн шинэчлэлийн эхний үр дүнгүүдийг “Чилийн эдийн засгийн гайхамшиг” гэж байсан бол сүүлдээ тэр нь хүлээсэн үр дүнг өгөөгүй билээ. Тетчерийн шинэтгэлийн хүрээнд 1986 онд хийгдсэн биржийн үйлдлийн либералчлал нь өнөөгийн санхүүгийн хямралын үндсийг тавьсан хэмээн үзэх хандлага ч байгаа билээ. Иймд түүний шинэчлэлийн үр дүн тээнэгзэл түрүүлж байгаа болно. Унгарын нэрт эдийн засагч профессор Я.Корнайгийн сүүлчийн нийтлэлүүдийн нэгэнд цочир эмчилгээ,, үе шатлах тал баримтлагчдын хоорондох маргааныг дүгнэж бичихдээ:

Ихэнхи социалист орнуудын засгийн газарт нөлөөтэй байсан барууны шинжээчид хурдалсан хувьчлалын санааг зөвлөж байв. Түүнийг хэрэгжүүлсэн орон бол ОХУ юм. Чухамдаа энэ стратеги нь эргэлтгүй хорт процесс “..Хөрөнгө болон засаглалын төвлөрөлд хүргэсэн болно. 10-15 жил өнгөрсний дараа ихэнхи шинжээчид шилжилтийг аажмаар хийхийг зөвлөгчид зөв байсныг хүлээн зөвшөөрсөн байна гэжээ”
1990-ээд оны үндсэн сургамж Шинэчлэлийн шинэ ойлголт

Эдгээр алдаануудын талаар үндэсний хөгжлийн хүрээлэнгийн матемтик загварчлал мэдээлэл хангамжийн секторт хийгдсэн “Шилжилтийн эдийн засгийн статистик шинжилгээ, математик загварчлал” ажлын тайланд тодорхой авч үзэгдсэн болно. Уг судалгаа нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэж байгааг дурьдах хэрэгтэй юм. Уг судалгааны үндсэн дүгнэлт нь хөгжилтэй институцын орчноос институцийг өвлөх ба хөгжлөөр сулхан орчинд зөөхөд хүлээн авч тухайн орны орчинд зохицох институцаас эхлэх зүйтэй бөгөөд тэгсэнээр хэвшсэн соёл, институц, технологийн болон бусад хязгаарлалтыг сулруулахад чиглэгдсэн байх хэрэгтэй. Тэдгээрийн хязгаарлалт сулрах хэмжээгээр дундын шинэ институцад шилжих ба тэр шилжилт нь эцсийн зорилгонд хүртэл үргэлжлэнэ гэсэн үг юм. Ер нь амжилттай болсон бүх шинэчлэл нь энэ схемээр явагдсан бөгөөд цочир эмчилгээг дагалгүйгээр шилжилтийн институцийн стратегийг баримталсан байна. Энэ сургамжаас үүдэн шинэчлэлийн шинэ ойлголт гарч байгаа бөгөөд шинэчлэл нь нэг мөчийн үйлдэл бус, харин дэс дараалсан шилжилтийн институцийг бүрдүүлэхэд чиглэгддэг байна.
2010 онд хямралаас гарсан бөгөөд монголын эдийн засгийн хөгжлийн чухал асуудлуудыг илрүүлсэн нь анхаарал татахгүй байх ёсгүй юм.
Нэгдэх асуудал нь хямрал болохын өмнө байсан загвараар монголын эдийн засгийн хөгжлийн хандлага үргэлжлэх боломжгүйд оршино. Гэтэл нөлөөтэй хэсэг нүүрс, зэс, алтны үнийн өсөлтөнд дулдуулан хямралын өмнөх аятай нөхцөл эргэн ирж, ДНБ өсөж хүн амын амьдралын түвшин дээшлээнэ хэмээн үзэж байгаа нь хэдийгээр хямралын өмнөх загварыг илт номлоогүй ч тийм санаархалыг хойш тавих нь чухал юм.

Хоёрдахь асуудал нь хямралын үед банкны системийг хохирол багатай хадгалж үлдсэн боловч уг систем нь гаднын банктай харьцуулахад өрсөлдөх ямар ч чадваргүй нь урт хугацааны зээл олголт болон зээлийн хүүгийн аль алинаар ч харагдаж байна.

Sunday, April 17, 2011

Дэмчигдонров ван хятадуудыг Өвөр Монголын армид дайчилж, хятадынх нь эсрэг тулалдуулдаг байжээ


1936-1945 онд Өвөр Монгол есөн жил, Японы ивээл дор тусгаар тогтносон юм. Зэвсэгт хүч нь 20 мянган хүнтэй, 70 их буу, таван танк, нэг байлдааны онгоцтой байжээ.

Япон цэргийн формыг жаахан өөрчлөөд өмсч жигдэрнэ. Сэлэм барьсан өвөр монгол цэргийн даргын зургийг үзэж байсан агаад, яг л япон офицер шиг сүртэй үзэгдэнэ билээ. Японд сурч бэлтгэгддэг ч байж.
1936 онд Хөх хотыг эзлэхийн төлөө хятадын гарнизонтой ширүүн тулалдаан хийжээ. Анхны энэ тулалдаанд 15 мянган хүн оролцсоны долоон мянга нь алагдаж, олзлогдсон байна.
1937 онд Цахарын операци, Тайюаний тулалдаанд Хятадын цэргийг бутцохиж, ялжээ (Японы дэмжлэгтэйгээр).

Их төлөв харуул хамгаалалтын ажил хийж байсан энэ арми 1945 онд Монгол улсын армитай байлдахаас татгалзаж, харин Плиев командлагч дунд нь явсан зөвлөлтийн цэрэг рүү довтолж хиар цохиулжээ. Энэ армийн зарим үлдэгдэл бууж өгөлгүй, тусгаар тогтносон Өвөр Монголын төлөө байлдсаар, хамгийн сүүлд Эрхэмбаатарын отряд Маогийн цэрэгт дийлдэн устгагдсаан.

Өвөр Монголын армийг Ли Шоушин гэх авъяаслаг жанжин командалдаг байжээ (ханзаас галигласан нэр бөгөөд монгол нэрийг нь тодруулах нь зүйтэй юм). Бас олон хятад цэрэг явган ангиудыг бүрдүүлж. Өвөр Монголд олон хятад байсан тул, хятадуудыг ч цэрэгт татах нь ойлгомжтой.

Дэмчигдонров ван маань хятадуудыг Өвөр Монголын цэрэг болгож дайчлаад, Хятадынх нь эсрэг амь хайргүй тулалдуулдаг айхтар удирдагч байжээ.

Ч.Мөнхбаяр

Thursday, April 14, 2011

“ТВ9″ телевизийн мэдээллийн албаны дарга Б.Отгон: Тавантолгойг эзэмшдэг эрх мэдэлтнүүд Монгол төрийг хүчгүйдүүлж байна

“ТВ-9″ телевиз Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрсний зам дагасан сурвалжлага хийгээд иржээ. Тэнд байдал ямар байгаа талаар “ТВ-9″ телевизийн мэдээллийн албаны дарга Б.Отгонтой ярилцлаа.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Томилолтын сониноосоо манай уншигчидтай хуваалцаач?

-Өнгөрсөн долоо хоногт байгаль орчноо гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрсний зам дагасан сурвалжлага хийж дөрөв хоног яваад ирлээ. Оюутолгой, Тавантолгой гэсэн том уурхайнууд ашиглалтад орсноор Монгол Улс хөгжиж, монголчууд ажлын байртай болох, ашиг олох тухлй л улс төрчид ярьдаг. Тэнд очихоороо дарга нартай нь уулзаад, бэлдсэн газраар нь ороод, хоолыг нь идчихээд л ирдэг учраасрал ямар байгааг мэддэггүй.

Гэтэл тэнд нүүрсний зам дагасан амьдрал хүнд, байгаль экологийн сүйрэл болж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Монголын алдарт 33 говийн нэг Галбын говьд цаашид хүн амьдрах уу, үгүй юу гэдэг асуудлыг ч ярих цаг болж. Тавантолгойн хувьцааны ихэнхийг авсан хэдэн хүн хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байхад ямар ч арга хэмжээ авахгүй, нуун дарагдуулж байгааг олон нийтэд ил болгохоор яваад ирлээ.

-Баялгийн уурхай болсон энэ нутгийн иргэд хэрхэн амьдарч байна. Амьдралд нь өөрчлөлт гарч байна уу?

-Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг “Ажнай” тэргүүтэй хэдэн компанид өгсөн хэр нь энэ компаниудынхаа мэдэлд орчихсон. Өмнөговьчуудад, Монголын ард түмэнд хүртээлтэй зүйл алга. Тэр компанийн хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрсэн байна. Тэнд 40-50 хятад компани нүүрс тээвэрлэлт, хөрс хуулалт, олборлолт хийж байна. Тэд Монгол Улсад бүртгэлтэй эсэх нь мэдэгдэхгүй. Борлуулах үйл явц бүхэлдээ хятадуудын гарт оржээ.

Монгол жолооч нүүрс тээвэрлээд Гашуун сухайтын боомтоор гараад 10 км явах эрхгүй байхад хятадууд Монголын нутаг дэвсгэрт 252 км газар нэвтрээд, нүүрсийг нь олборлоод, зөөгөөд хөрсийг нь хуулаад, ачиж байна. Өнөөдөр Монголоор дүүрэн ажилгүйчүүд байгаа. Ажилгүйчүүд яагаад тэнд очиж машин барьж болохгүй гэж. Бид яагаад өөрсдөдөө ажлын байр бий болгодоггүй юм. Тэнд ажил хайж очсон монголчууд шахагддаг бол хятадууд аль гэрэл, цахилгаантай гэсэн газар гэрээ бариад баазаа байгуулсан байна. Энд Монголын хууль үйлчлэхгүй.

-Нүүрсний том тэргүүд говийн хөрсийг сэндийчиж байгааг манай сонин өнгөрсөн намар цуврал сурвалжлагаараа хүргэж байсан. Өөрийн нүдээр харахад ямар байна?

-Нүүрс тээвэрлэж 252 км замаар долоон жил болж байгаа мөртлөө орон нутгийн Тавантолгой компани ганц километр засмал зам тавьсангүй. 100 тоннын даацтай 5000 том тэрэг говийн эмзэг хөрсөн дээгүүр өдөр шөнөгүй явж талхалж байна. Зам нь одоо машин явах боломжгүй болж эвдэрсэн учраас жолооч нар аль дуртай газраараа давхиж байна.

Түүнээс болоод хөрсний цөлжилт, талхжил, хуурайшилт болж байна. Говьд хамгийн тулгамдсан асуудал бол усны хомсдол. Цөлжилтийн улмаас ургамал, биологийн төрөл зүйл устаж, газрын гүний ус доошилж хөрсөн дээрээ ямар ч усгүй болжээ. Иргэд нэг литр усыг 30 төгрөгөөр худалдан авч байна. 2000 оны үед нүүрсний зам аагуу малчид амьдарч байсан бол одоо нэг ч айл алга.

Зам нь машин явахад хэцүү учраас осол их гардаг. Эвдрэх, онхолдох, мөргөлдөх бол жирийн үзэгдэл. Бидний явах замд дугуй нь хагарсан, онхолдсон машин хэд таарсан. Өнгөрсөн жил арван залуу амь насаа алдсан, түүнээс олон хүн гэмтэж бэртэн, гахир дутуу болсон байна. Дайн байлдаан, цунами болдоггүй манайх шиг улсад ийм олон хүн үхнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс энэ байдалд анхаарлаа хандуулах цаг болжээ.

-Сурвалжлагын явцад хамгийн их сэтгэл зовоосон зүйл юу байв?

-Бид өндөр чанарын, коксжих нүүрсээ Хятад руу гаргаад, дэлхийн зах зээлд 150 доллараар үнэлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсээ байгальд нь хог болгон хаяж байгаад харамссан. Гэтэл Ашигт малтмалын хуульд “Уурхайг сорчилж ашиглаж болохгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчөөд сорчилж ашиглаад байхад хяналт тавьдаг төр засаг алга. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар байна. Гэтэл уурхайн аман дээр 25 доллар буюу арав дахин хямд үнээр өндөр чанарын коксоо экспортолж байгаа юм билээ.

Гашуун сухайтын хилээс арав гаруй км-ийн наана байдаг “Цагаан хад” нүүрс буулгах газарт очлоо. Говийн Багадархан цаазат газрын бүсэд ордог энэ газраар дамжин жилдээ найман сая орчим тонн нүүрс гаргаж байна. Тэнд хилээр гаргах бүх нүүрсийг буулгаад, буцаагаад ачиж байна. Тэнд нүүрсний хаалт, хамгаалалт, шороо тоосноос сэргийлсэн юу ч байхгүй. Дарга нар “Цагаан хад”-нд очиж үзэх хэрэгтэй. Оршин сууж байгаа иргэд нь “Бидэнд эрүүл мэнд, ирээдүйнхээ тухай бодоход хэцүү байна” гэж ярьж байна лээ. Энд дэлгүүр, гуанз нь юаниар гүйлгээ хийдэг. Тэнд хятад хүн ажиллахгүй газар алга. Пүүн дээр нь хүртэл хятад хүн сууж байх юм.

-Орон нутгийн Тавантолгойн удирдлагатай уулзсан уу?

-Уурхайн даргатай нь уулзахад бидэнд мэдээлэл өгөөгүй. Гэхдээ тэднээс авах ч шаардлагагүй л дээ. Хамгийн гол нь бид хэн нэг даргын ажлыг сурталчлах гэж яваагүй. Иргэдээс авсан мэдээлэл хангалттай байсан. Энд ирээд ч холбогдох хүмүүстэй уулзаж байна. Хууль зөрчөөгүй гэж хэдж байгаа сайд ч байна. Гашуун сухайтын боомтод дараалалд зогсож байгаа машины цувааг тоолж барахгүй. Дөрвөн минут тутамд 100 тоннын даацтай машин хилээр гардаг гэхээр тэр их мөнгө хаашаа ордог юм бол. Долоон жилийн турш тасралтгүй нүүрс зөөсөн гэхэд Өмнөговь аймаг яаж хөгжив, ард иргэд нь юу авав гэдэг сонин. Энэ бүгдээс дүгнэхэд Таванголгойг эрх мэдэлтэй хүмүүс эзэмшдэг болохоор хууль үйлчлэхгүй, Монгол төр хүчгүйдэж байгаа юм.

М.Гангар
Эх сурвалж: “Зууны мэдээ”

Wednesday, April 13, 2011

Таван толгойн там буюу төрд шургасан олгиархуудын луйвар

Дээдсийн тансагал, мөнгөний шунал Монголыг мөхөл рүү илгээж байна Таван толгойн ордоос иргэн бүртээ хувьцаа хүртээх тухай хариуцлагтай амлалт өгч байгаа УИХ, ЗГ т Таван толгойн ордыг хэсэгчилэн ашиглаж байгаа Энержи ресурс, орон нутгийн Таван толгойн хууль бус үйлдэл, байгаль орчин , хүний эрүүл мэндэд учруулж байгаа хор хохирлыг таслан зогсоох чадамж алга. Хариуцлагагүй , хууль үйлчилдэггүй ийм төрд таван толгойг даатгаснаар энэ орд газар бас л Оюу толгойн араас орж баялгийг нь гадныхан балгийг нь Монголчууд хүртэх болоод байна.
Орон нутгийн Таван толгой хэмээх энэ ам бол Таван толгойн бүлэг ордын нэг хэсэг .Гэвч эндээс нүүрс олборлох , тээвэрлэх явц тэр чигтээ мөнгөн хүүлэгчдийн гарт орсон . Дэлхийн зах зээлд 300 долларын үнэтэй коксжсон нүүрсийг энд газар дээр нь 10 дахин бага буюу 25 хан доллараар үнэлж байна. Олборлох Квот авсан нэрийн дор газар дээр нь 32 доллар болгон дамлаж , урп хил хүргээд 52 доллар гэх мэтээр зууч, ченжийн халаас дамжсаар Хятадын хилээр гараад хэд нугарч зарагдан. Эндээс олсон мөнгөнөөс Монголоос ажнай Бат Эрдэнэ, УИХ-ын гишүүн Чойжилсүрэн тэргүүтэй цөөхөн хэдэн Монгол хувь хүртээд ашгийн ихэнхийг хятадууд халаасалж байна. 4 минут тутамд 100 тн ын машиын гаргаж байна
Таван толгойн орд газарт Монгол хүн ядаж нүүрс ухаад, эсвэл тээвэрлээд амьдралаа залгуулах боломж алга. Монгол жолооч нүүрс тээгээд Хятадын хилээс цааш 10 км ээс цааш алхах эрхгүй бол харин манай хилээр 254 км нэвтэрч орж ирээд бүхэл бүтэн суурингаа байгуулаад бүр орд газраас нь нүүрс олборлож, түүнээ тээвэрлэж , тэр ч бүү хэл хэмжих пүүн дээр ч хятадууд байна.

Өндөр чанарын коксжих нүүрсийг нь хятад руу ачиж харин цахилгаан станц гэр хороололын иргэдийн хэрэглэдэг эрчим хүчний нүүрс таван толгойд хог болон хаягдаж энд шатаж байна. Нэг тн нь дэлхийн зах зээлд 150 доллараар үнэлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсээ ингэж хаядаг тиим баян орон уу Монгол .

Японд болсон дэлбэрэлтээс болж хүн төрөлхтнийг атомын цахилгаан станц айдаст автуулж эрчим хүчний гол эх үүсвэл нүүрс гэдэгтэй хэн ч маргахаа больжээ. Монголд эрчим хүчний талара барих төрийн бодлого гэж алга
Нүүрнсий зам урд хил хүргтэл 250 км үргэлжилнэ. Энэ замд хүн байтугай мал амьд амтны бараа харагдсангүй. 100 тн даацтай машинууд хаа дуртай газраараа олон салаа зам гаргаж, хөрсний талхагдал, цөлжилт, усгүйдлээс болж амьтан ургамал мөхөж амьтай бүхэн эндээс дайжиж байна.
Нүүрсний замын хөрсний элэгдэл, замын эвдрэл одоо энэ машинуудаа ч даахаа больжээ.Өдөрт хэд хэдээрээ машин унаж,хүний амь эрсдэх явдал хэвийн үзэгдэл болжээ Өнгөрсөн жил нүгэлт нүүрсний зам 10 гаруй залуугийн аминд хүрч түүнээс олон залуусыг тахир дутуу болгосон байна. Нүүрсний балаг үүгээр дуусахгүй.

Жилдээ гашуун сухайтаар гарч байгаа 8 сая тн нүүрс нэг бүрийг энд буулгаж буцаан ачиж байгаа энэ үйлдлийн зорилго чухам юу нь тодорхойгүй. Энэ их нүүрсний утаа тортог, тоос, дуу чимээ_ хүнд даацын машинуудын нүргээн Цагаан хадны оршин суугчдыг толгой дараалан уушигны өвчтэй болгожээ. Монгол гэр бариад ганц хоноход л ийм өнгөтэй болгжож байгаахүний эрүүл мэнд ямар байх нь ойлгоижтой. Бүгд уушигны өвчтэй, мал гаргахад дотор гэдэс нь нил шороо болсон байдаг тухай нутгийн иргэд ярилаа.

Энэ асуудалд төрийн өмнөөс хариуцлага хүлээсэн Мэрэгэжлийн хяналт , байгаль орчны ямар эрдэс баялаг эрчим хүчний яам Загсийн газар юу хийж байна вэ. Энэ бүгдийг зохицуулахын төлөө тэднийг бид татьвар төлөгчдийн мөнгөөр тэжээж суугаа биш бил үү. Энэ бол Монголд засаглал яаж дампуурсан , хууль ёс гэж байдаггүйг харуулж байна. Төрд шургасан олгиархууд Монголын ард түмний баялгийг хэрхэн хувааж хувьдаа завшиж, түүнийгээ төрийн нэрээр нуун далдалж,ард түмнийг хүчирхийлэн дээрэлхэж амь нас эрүүл мэнд, ирээдүйг нь эх оронтой нь хамт золисолж байгаагийн гашуун жишээ юм.Имй төртэй байхад Таван толгой Ову толгойгоос хувь хүртэн баяжих байтугай ирээдүйд амандаа балгах усгүй амьсгалах агааргүй элсэн цөлд Монгол хүн бусдын буулган дор ангаж үхэх цаг ойрхон байна.

Ажнай Бат Эрдэнэ ТУЗ –д 9 хүн байдаг. Орон нутагаас 5 компаниуд 4 ийг төлөөлдөг. Гол нь ороннутгийн 5 ийг Ажнай аймгийн засаг даргын эдийн засгийн зөвлөх нэрийн дор төлөөлж байна.

Таван ойтой эн тэнцэх хувьцаа ба ''Хєшєєт''-єєр хєрєнгє босгосон хятад ноёдын хэн нь хэн бэ

Монголын бvх ард тvмний ємч ємнийн говийн Тавантолгойн нvvрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцаатай. Vvний 10 хувийг буюу 1,5 тэрбум хувьцаагМонголын хоёр сая 700 мянган иргэнд хvртээнэ Хvн бvрт 536 ширхэг хувьцааг vнэ тєлбєргvй эзэмш vvлснээрээ газрын доорх баялгийн vр шимийг ард тvмэнтэйгээ хуваалцаж . Харин Монголын баруун хязгаарын Хєшєєтийн нvvрсний ордыг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” мєн л 15 тэрбум хувьцаатай. Харамсалтай нь Тавантолгойтой эн тэнцэх баялагтай Хєшєєтийн нvvрсний ордын хувьцаагаар хэд хэн хятад ноён хєрєнгє босгон дэл хийн баячуудын эгнээнд жагсаж явна. Монголчууд юутай vлдэв.

Хонконгийн хєрєнгийн бирж болон “Мо Эн Ко” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр хоёрдугаар сарын 28-ны єдрийн байдлаар дээрх 15 тэрбум хувьцааны зургаан тэрбум 600 гаруй сая нь арилжаалагджээ. 2009 оны намар олон улсын биржид “чєтгєрийн хувьцаа”, “алтан хувьцаа” хэмээгдэн vнэд орж байсан vед Хєшєєтийн хувьцаа 18.06 хонконг долларт хvрч биржийн рекордыг тогтоож байв.

Тэр vед “Мо Эн Ко” компанийн биржээс босгосон нийт хєрєнгє дєрєв орчим тэрбум доллараар vнэлэгдэж байв. Монгол тєгрєгт шилжvvлбэл манай улсын жилийн тєсвийг нугалж, хэдэн их наядаар хэмжигдэх мєнгийг хоёрхон жилийн хугацаанд босгосон. Vvнээс хойш хоёр хавар єнгєрчээ. Хонконгийн хєрєнгийн биржийн гол арилжааны нэг Хєшєєтийн хувьцаа одоо ч байнга, тогтвортой арилжаалагдаж байна. Єчигдрийн буюу 2011 оны дєрєвдvгээр сарын 05-ны 16 цагийн байдлаар 1.88 хонконг долларын ханштай байв. Сvvлийн хэдэн сарын байдлаар 1-2 хонконг долларын хооронд хэлбэлзэж байгаа энэ хувьцааг арилжаалагдсан тоонд нь харьцуулбал хамгийн багаар тооцоход есєн тэрбумаар vнэлэгдэх хєрєнгєтэй болжээ.

Харамсалтай нь энэ их хєрєнгийн ганц ч цент нь Монголын байтугай Ховдын жирийн малчинд хамааралгvй. Бvгд БНХАУ-ын нэр бvхий дєрвєн ноёны болон бусад гэх тодотголтой бидний vл мэдэх хvмvvсийн хєрєнгє. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ эрх баригчид болон уншигчдынхаа анхаарлыг Монголын баруун хязгаарын Тавантолгой болох Хєшєєтийн зvг дахин хандуулж, авлигад идэгдсэн эрх мэдэлтнvvдийн оролцоотойгоор монголчуудаас хулгайлж авсан Хєшєєтийн баялагт эзэн суусан хятад ноёдын хэн нь хэн болохыг хvргэж байна.

ХЯТАД НОЁДЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

“Mongolian Energy Corporation” компанийн вэб сайтад хоёр жилийн ємнє мэдээлснээр тус компанийн хяналтын багц буюу 51 хувийг БНХАУ-ын дєрвєн иргэн эзэмшдэг. Хамгийн их буюу 25 хувь нь Лю Чэн Лин гэдэг хvний мэдэлд байсан.

Тухайн vед энэ хvний талаарх мэдээлэл БНХАУ, Хонконгийн хэвлэлийнхний гол сэдэв болж тvvнийг Мv Ма-гийн гэх алдарт авлигын хэрэгт нэр холбогдож байсан нууц ноёнтон болохыг илчлэн шуугиж байлаа. Эдvгээ тvvний хувь эзэмшил буурсан ч гол хувьцаа эзэмшигчийн нэг хэвээр vлджээ. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны єдрийн байдлаар “Mongolian Energy Corporation”-ий хувь эзэмшилд єєрчлєлт орж, 30.32 хувийг нэр бvхий хувьцаа эзэмшигч болон захирлууд нь эзэмшиж, 69.68 хувийг нь нийтэд арилжаалж байна. Vvнээс хамгийн гол хувьцаа эзэмшигч эрхмvvдийг танилцуулъя.

1. Lo Lin Shing буюу Simon. “Мо Эн Ко”-гийн хамгийн их буюу 18,21 хувийг эзэмшдэг. Америк, Хонконгийн давхар иргэншилтэй хятад хvн. “Mongoian energy corporation”-ийг vvсгэн байгуулагч. “Шинэ дэлхий” группийн ерєнхийл єгч. Эдvгээ “Mongoian energy corporation”- ий ерєнхийлєгчєєр ажилладаг. Албан ёсны сайтад мэдээлснээр 18.21 хувийг гэр бvлийнхэн болон компаниараа хамтран эзэмшдэг.

2. Хоёр дахь гол хувьцаа эзэмшигч Liu Cheng Lin. Хонконгийн хєрєнгийн бирж дэх тус компанийн мэдээллээр 12 хувийг дангаараа эзэмшиж байна. Хятадын “Санхvv, эдийн засаг” сэтгvvл, “Санхvv, эдийн засгийн цаг” сонин болон www.mpfinance.com, news.sins.com зэрэг сайтад энэ хvний талаар эрэн сурвалжилсан олон нийтлэл гарсан. Тvvний жинхэнэ нэр нь Лю Ай Динг мєн Лью Ши Чи гэсэн нэр хэрэглэдэг. БНХАУ даяар дуулиан тарьж байсан “Мv Ма”-гийн гэх авлигын хэргийн гол холбогдогч болохыг Хятадын сэтгvvлчид олж тогтоосноо зарласан. Vvнээс болоод тухайн vед Хонконгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд єртєж биржийн худалдааг нь зогсоон шалгасан талаар хэвлэлvvдээр нь шуугиж байв. Хєшєєтийн хувьцаа хоёр жилийн ємнє Хонконгийн биржийн рекордыг тогтоож vнэд хvрч байх vед тvvний хувь хэмжээ 25 орчим тэрбум хонконг доллараар vнэлэгдэж байсан.

3. Cheng Yu Tung болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 3,41 хувийг эзэмшдэг.

4. Cheng Kar Shun, Henry болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 5.97 хувийг эзэмшдэг. Ийм дєрвєн эрхэм Хєшєєтийн баялгаар Хонконгийн хєрєнгийн бирж дээр босгосон олон тэрбум долларын хєрєнгийг эзэмшиж байна. Vvнээс харахад Хєшєєт Монголын биш Хятадын бизнесменvvдийн мєнгєний сан хємрєг болжээ. Харин бусад буюу нийтэд худалдаалсан 69.68 хувийг эзэмшигчдийн дотор монгол хvн байгаа болов уу.

Хонконгийн хєрєнгийн биржийн дvрэм, журмаар “жижиг” хувьцаа эзэмшигчдийг нэг бvрчлэн зарладаггvй. Тиймээс Хєшєєтийг монголчуудаас хамгаалахын тєлєє дуу нэг, дугтарвал хvч нэгддэг Монголын нэр бvхий улстєрчид тэдний дунд давхиж явааг vгvйсгэх аргагvй. Хєшєєт тєслийг санаачлагч гэдгээрээ монголчуудад танил болсон У.Барсболд гэх эрхэм “Мо Эн Ко” компанийн Монгол дахь гол “босс” гэдгийг бvгд мэднэ. Єєрєє ч хятадуудтай хамтран энэхvv тєслийг санаачилснаа хvлээн зєвшєєрсєн.

“Хєшєєтийн хэмээх орон нутгийн жижигхэн уурхайд хєрєнгє оруулбал ашигтайг ухуулан ятгаж, уяруулан зєвшєєрvvлж чадсан эрхэм бол МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд. Цагтаа хориод мянган малаа нэгдэл, нийгэмд тушааж, Цэцэг сум, Цэцэглэх нэгдлийн даргаар ажилласан євєє Лханаасvрэнгийнхээ нутгийн vvцийг задалж, єєд нь татуулах тєсєл рvv мань эр “Шинэ дэлхий” группийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Луг оруулж чадсан юм” хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн. Энэ нийтлэлд єгvvлснээр У.Барсболд Хєшєєттэй хамгийн их хамааралтай нь бvр ч ил болсон.

Тиймээс Монголын талаас Хєшєєтийг хятадуудад санал болгосон гэх утгаараа энэ эрхэм тодорхой хэмжээний хувь эзэмшил, оролцоо нєлєєтэйг vгvйсгэх аргагvй. Бизнес бол бизнес шvv дээ. Тєрсєн нутгаараа дэнчин тавьж, ямар ч ашиггvй наймаа хийнэ гэж байх уу.

“Мо Эн Ко” компанийн 69,68 хувийг худалдан авсан олон “жижиг” хувьцаа эзэмшигчдийн дотор Хєшєєтийг стратегийн ач холбогдолтой ордод оруулж, ховдчууд тєдийгvй монголчуудад хувь хишиг хvртээх хvсэл сонирхолгvй байгаа нэр бvхий улстєрчид тэдний дунд байгааг зарим эх сурвалж vгvйсгээгvй. Харин газар доорх баялагтаа эзэн нь хэмээн Vндсэн хуулиар тунхагласан Монголын ард тvмэн юутай хоцорч байгаа билээ.

Эх сурвалж: Залуу цэг ком

Monday, April 11, 2011

Стратегийн ордуудын лицензийг эрх мэдэлтнүүд “атгажээ”

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, стратегийн 15 орд газрын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Монгол Улсын эрх ашиг нам эвслийнхээс дээгүүр байх ёстой гэсэн үүднээс дээрх гурван гишүүн үзэл бодлоороо нэгдэн, байр сууриа илэрхийлж буй аж.

Тэдний хэлж буйгаар төрийн мэдэлд байх учиртай хэд хэдэн ордын лиценз хувь хүний гар дээр эргэлдэж байгаа гэнэ. Тодруулбал, Нарийн сухайт, Төмөртэйн орд, Цагаан суварга, Бүрэнхааны фосфоритын ордыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэдхэн хүн лицензийг нь авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлэв. Бүрэнхааны фосфоритын ордын тухайд Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тогтоогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

Тэр ч бүү хэл, Төмөртэйн ордын хувьцааг “Энержи ресурс” олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж арилжсан. Үүний цэвэр ашиг нь 4.5тэрбум ам.доллар. Монгол Улсын нэг иргэнд шилжүүлж тооцвол 800 ам.доллар ногдох хөрөнгө өдгөө тойргийн гадна урссан талаар тэд учирлаж байв. Уг нь 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байдаг. Дээрх 15 ордоос ганцхан Оюутолгой л хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгджээ.

Харин үлдсэн 14 нь улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн тул тухайн ордын 50-аас илүү хувь нь улсын өмч байх хуультай. Гэтэл энэхүү заалт өнөө хэр нь хэрэгждэггүй. Хууль батлагдсанаас хойш таван жил, тогтоол гарснаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч Засгийн газар төрийн хувь хэмжээг тогтоох ажлыг одоо болтол хийхгүй байгаа гэнэ. Түүнчлэн Тавантолгойн талбайн эдэлбэр газрын дөрвөн хувийг үлдээсэн гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын үгийг тэд ийн тайлбарлав. Тухайн талбайн дөрвөн хувьд ордын нийт нөөцийн 20 хувь нь ногддог. Ингэснээр иргэд төдий хэмжээгээр хохирч буйг тодотгов.

Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахдаа хонины морь шиг хойрго хандаж буйг шүүмжиллээ. Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-ын дарга ч чуулганы индэр дээрээс хэлсээр байтал ажил хэрэг болгохгүй байгаа нь учир шалтгаантай хэмээн үзэж байгаа аж. Мөн тэд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжүүлэхийг шаардав. Хэрэв дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 4320 төгрөг байвал 4.7 жил, 7000 төгрөг байвал 2.5 жилийн дотор Оюутолгой хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тайлбарласан юм.

Түүнчлэн Улаан-Овоо, Баянтээг, Адуунчулуун, Налайх, Могойн гол гэхчлэн 39 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах хүсэлт гаргасан боловч өнөө хэр авч хэлэлцээгүй гэнэ. Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн эдгээр ордыг тойргийн гадна үлдээж байгаа нь ямар нэгэн шалтгаантайг ч тэд тодотгов. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хамтарсан Засгийн газрын бусармаг үйлдлийг удаа дараа шүүмжил байна. Гэвч тэд алдаагаа засахгүй бололтой. Хяналтын систем үгүй болсноор юу дуртайгаа хийж байгаа тэдний үйлдлийг тасралтгүй шүүмжилсээр байх болно” гэв.

Мөн тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг баадуутай цаг шиг ажилладаг хэмээв. Хүн араас нь түлхүүрдэж хөдөлгөдөг энэ нөхрийг огцрох хүртэл асуулга тавьж, тэмцэнэ гэдгээ ч илэрхийлж байсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан.

Хуулийг хэрэгжүүлж Төмөртийн орд “Энержи Ресурс”, “Мак” компанийн ордын 10 хувийг арилжах ёстой. Гэтэл хаана байна. Мөн Төмөртэйн ордыг өдөр, шөнөгүй зөөсөөр байхад салбарын сайд нь хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа салбарын сайдад нь хариуцлага тооцох нь зөв” гэв.

Ийнхүү дээрх гурван гишүүн хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм. Мөн хуулиа биелүүлж чаддаггүй салбарын сайдад хариуцлага тооцохыг анхаарууллаа. Хэрэв дээрх ажлуудыг ажил хэрэг болгохгүй бол Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг тавих гэнэ. Мөн тэд хурлын төгсөлд хэдхэн олигархийг баяжуулах гэж Ардчилалд ялалт байгуулаагүй юм шүү хэмээн тодотголоо.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”