Monday, May 2, 2011

Sunday, May 18, 2008 МАНЖУУД ХЯТАДААС БУС ХЭРЭГ БОЛГОЖ МОНГОЛООС ҮГ ЗЭЭЛЭЭД БАЙСАН НЬ СОНИН

Индианагийн Их Сургуулийн Монгол - Манж судлаач Уиллиам Розицкитэй хийсэн ярилцлага.

УИЛЛИАМ РОЗИЦКИ:
1971 онд Минессотагийн Их Сургуулийг Орос-Перс хэлний мэргэжилтнээр төгссөн.1978 онд Индианагийн Их Сургуульд Төв Еврази Судлал - Хэл шинжлэлийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан.1983 онд Индианагийн Их Сургуульд “Манж хэлэнд орсон Монгол үгс” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.Индианагийн Их Сургууль, Сөүл дахь Хангүкийн Их Сургууль, Япон улсын Васедагийн Их Сургууль, АНУ-ын IUPUI гэсэн сургуулиудад Техникийн англи хэл, Бизнесийн англи хэл, Судалгааны англи хэл, Алтай хэл шинжлэл, Сонгодог Монгол Бичгийн хэл, Ярианы орос хэл, Америкийн соёл зэрэг хичээлүүд зааж ирсэн.Судалгааны ном зохиол олон арвыг хэвлүүлснээс Монгол судлалтай шууд холбогдох ном, сурах бичиг, өгүүлэл 20 гаруй бий.Эхнэр 2 хүүхдийн хамт Блүүмингтон хотноо амьдардаг.

Та Монгол улст хэдэн удаа айлчилсан бэ?
Би Монголд 2 очсон. Эхлээд 1994 онд IREX (International Research Exchange – Олон Улсын Судалгааны Солилцоо) – ийн судалгааны тэтгэлгээр очсон юм. Судалгаа маань Монголын шинэ нээлттэй нийгэмд буддизм хэрхэн зохицон хөгжиж байгааг тодорхойлох, гэхдээ үнэн хэрэгтээ бол надад Монгол улстай анх удаа гүнзгий танилцах бололцоо олдсон нь илүү чухал байлаа. 90 оныг хүртэл Америкийн монгол судлаачид Монгол улст тухтайхан аялах боломж байсангүй. Уг нь би Монголд 1980 онд бас нэг ирж байсан юм. Жуулчдын хөтөч болж тавхан хоног өнгөрөөсөн болохоор 94 онд л анх удаа жинхэнэ удаан хугацаагаар ирсэн гэсэн үг. Тэгээд хэд хэдэн хэл шинжээчтэй танилцах боломж гарсан. Эрдэмтэн Д.Төмөртогоо, бас Рассадин тэгэхэд Улаан Үдээс ирээд байхтай танилцсан. Дараа нь 1998 онд дахиад IREX-ийн тэтгэлгээр 2 сараар ирж Монгол Улсын Багшийн Их Сургуульд сурсан. Энэ удаагийн маань аяллыг та сайн мэднэ. Та өөрөө манай багш нарын нэг байсан. Орчин цагийн монгол хэлийг тантай хамт үзсэнээс гадна миний гол сонирхол бол түүхэн хэлзүй байлаа. 98 онд ирэхэд 94 онтой харьцуулахад Монгол улс маш өөр болсон байсан шүү.

80 онд Монголд ямар Америк хүмүүс Монголд жуулчилж ирээв?
Ихэнх нь настай баян хүмүүс байсан. Тэтгэвэртээ гарсан дунд сургуулийн багш, төрийн албан хаагч бас байсан. Ердөө хоёрхон залуу байсны нэг нь хуульч, нөгөө нь сэтгэл судлаач хүн байсан юм.
Та манж хэлэнд орсон монгол үгийн талаар судалгаа хийсэн. Хэдий үед ямар монгол үгс манж хэлэнд орсон байдаг вэ?
Үндсэндээ гурван үеийн зээлдмэл үгс бий. Маш эрт үедээ өнгөний нэрс ч юм уу, бусад үндсэн үгсийг авсан бол хоёр дахь үе нь хэдэн зуун жилийн өмнөх Монголын мандлын үетэй давхцана. Бүүр сүүлд Чингис хааны эзэнт гүрнээс сүүлд, Чин улсыг мандах үед манжууд бас Монголоос олон үг зээлдсэн. Уг нь Хятадаас зээлдэх нь илүү хялбар байсан мэт, гэтэл хэрэг болгож Монголоос авсан байдаг. Буддизмын нэр томьёонуудыг ч тэр хятадын буддизмаас бус монголынхоос авсан байдаг нь сонин.

Маш эрт үед зээлсэн гэж хэлж буй үгнүүд нь зээлдлэг бус нийт Алтай хэлний дундын үгс байж болох уу?
Монгол манж хэлний зээлдсэн элементүүдийг би өмнө 3 үе гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ 4 үе ч болгомоор байдаг. Дээр дурдсан 3 үеийн үгсийг бид зээлдлэг гэдгийг хэл шинжлэлийн баттай аргаар нотолж чадна. Харин бүр тэрнээс өмнөх үеийн өөр хоорондоо холбоотой үгс энэ 2 хэлэнд бас байдаг. Тэдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны төвшинд л лав нэг хэл нь нөгөөгөөсөө авсан үг гэж батлах боломжгүй. Та миний хувийн үзэл бодлыг сонирхож байгаа бол Алтай хэлнүүдийн дундын үгсийг би нэг өвөг хэлний үгс гэхээсээ илүү зээлдлэг гэдэгт итгэдэг. Гэхдээ би үүнийгээ баталж бас чадахгүй.

Та монгол хэлнээс манж хэлэнд орсон үгсийн толь хэвлүүлсэн. Нийт хэдэн үг бүртгэгдсэн бэ?
Монголоос манжид орсон болон 2 хэлний дундын 1381 үг миний толинд бий. Толь гарснаас хойш нэмж бүртгэсэн, мөн хүмүүсийн надад хэлж өгсөн өөр олон үг бий.

Эргээд манж хэлнээс монголд орсон үг олон уу? Чухам ямар үгсийг монголчууд манжаас зээлэв?
Тольд байгаа нийт үгсийг 100 хувь гэж үзвэл манжаас монголд орсон үгс 2 хувь орчмыг нь л эзэлнэ. Эдгээр үгсийн ихэнх нь засаг захиргааны холбогдолт үгс байдаг. Нэг загасны нэр байгаа. Лэхэл гэж “биеэ үнэлэгч” гэсэн утгатай үг бас манжаас монгол хэлэнд орсон нь одоо хуучран хэрэглэгдэхээ больж. Хамгийн сонин үг бол “сэлэм”. “Сэл-” гэж манжаар “төмөр” гэсэн үг. “-м” дагавар залгахаар “төмрөөр хийсэн юм” гэсэн утгатай болно. Илд, хутга зэргийг нэрлэх үг. Энэ үг өөрөө технологийн холбогдолтой үг. Гэтэл технологийн үгсийг уг нь ямагт манжууд монголоос зээлсэн байдаг. Ганц энэ үгийг л монголчууд манжаас зээлсэн нь их сонин.

Англи хэлний ambassador гэдэг үгийг манж-монгол хэлний “амбан сайд” гэдэг үгээс гаралтай гэдэг үнэн үү?
Ийм яриа би бас сонссон. Гэхдээ энэ бол англиар popular etymology гэдэг хэл шинжлэлийн бус тайлбар. Үүнийг шалгах амархан. (Розицки гуай Англи хэлний том тайлбар толь гаргаж ирэн үзэхэд ambassador, embassy гэсэн үгс нь эртний герман, итали, уэльс хэлнүүдэд байсан “үйлчлэх” гэсэн үгнээс гаралтай байв)

Үндэстнийхээ талаас манжууд гэж хэн бэ?
Түнгүүсийн нэг салбар, хагас нүүдэлчин ард түмэн. Ихэвчлэн ойгоор нүүдэллэн нутагладаг байсан. Нанайтай хамгийн ойр. Жүрчин бол манжтай маш их холбоотой, гэхдээ манжууд жүрчдийн яг шууд угсаа нь биш юм шүү. Түүхэн үүднээс жүрчид түрүүлж мандсан болохоос жүрчдийг байх үед манжууд бас бага, сул боловч зэрэгцэн оршиж байсан. Гэхдээ мэдээж уг угсаа нь нэг, гэр бүлээр бол үеэлүүд гэхээр улсууд.

Одоо манжууд хир олон байдаг бол?
Хятад улсын хүн амын 10 жил тутмын тооллогын дүнг харахад олон мянган хүн өөрсдийгөө манж гэж тодорхойлсон байдаг. Өөрийгөө манж гэж бүртгүүлэх нэг хэрэг, гэхдээ тэд үнэхээр манжаар ярьж байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй юм даа.

Ингэхэд та манж, монгол хэлний алиныг нь түрүүлж үзсэн юм бэ?
Монголыг нь. Мастерын анхны жилээ Крюгер багштай Монгол бичгийн хэл үзээд хоёр дахь жилээ Хангин Гомбожав багштай ярианы монгол хэл үзсэн. Гурав дахь жилдээ манж хэл сурсан.

Коллежоо Орос, Перс судлалаар төгссөн гэсэн, яагаад Монголыг сонирхох болов?
Оюутан байхдаа оросын болон персийн түүхийг уншин судалж байхад Монголын нөлөө аль алинд нь маш хүчтэй байсан. Зөвхөн тэр хоёрт бус Дундад Ази, Төв Ази, Ойрх Дорнод, бүр Европод хүртэл Чингис хаан болон түүний үр сад маш хүчтэй нөлөөлсөн байсан нь миний Монголыг сонирхох гол шалтгаан болсон юм даа.

Төв Ази гэснээс Монголчууд бид өөрсдийгөө Central Asia (Төв Ази) – д байдаг гэдэг, гэтэл та нар Inner Asia (Дотоод Ази) гэж өөр нэр томьёо хэрэглэх юм аа?
Central Asia гэдэг нэр томьёог одоогоос зуу илүү жилийн өмнө Британичууд гаргасан юм. Одоогийн Афганистан, Узбекистан, Туркменистан хавийн нутгийг хамарна. Британичуудын энэ үгийг анх хэрэглэсэн өнгө аяс нь Ташкент, Самарканд, Бухар хавьцаа нөлөөгөө тогтоох гэж Оросын Эзэнт улстай өрсөлдөж байсантай холбогддог. Харин Inner Asia гэдэг бол буддизм хүчтэй дэлгэрсэн газар нутгууд, голчлон Монгол, Төвдийг хамруулдаг нэр томьёо.

Таныг коллежоо төгсөөд цаашид Монгол судлалаар сурахаар шийдэх үед Индианагийн Их Сургуулиас өөр сонголт байсан уу?
Бараг үгүй. Вэстэрн Вашингтоны Их Сургуульд Хэнри Шварц байхдаа голчлон Монголын түүхийн хичээлүүд заадаг байв. Франсис Кливез Харвардад маш идэвхтэй ажиллаж, Монгол судлалыг хөгжүүлж байсан. Гэхдээ зөвхөн Индианагийн Их Сургууль л ганцаараа Монгол судлалыг Перс ч юм уу, Хятад судлалын хавсарга болгохгүйгээр дангаар нь мэргэшүүлдэг байсан юм. Одоо ч тэр.

Та хамгийн сүүлд CAJ хэмээх алдартай сэтгүүлд Монгол бичгийн нэгэн дурсгалыг галиглан орчуулж хэвлүүлсэн. Энэ талаараа?
Энэ өгүүллийг бичих суурийг Монгол Улсын Багшийн Их Сургуулийн багш нар тавьж өгсөн юм. Тэнд сурч байхад монгол бичгийн багш маань дадлага болгож хуучны бичгүүдээс уншуулдаг байлаа. Эдгээрийн нэг нь болох Түмэдийн тэр бичиг их сонирхолтой санагдсан. Хятадтай хиллэх нутаг дэвсгэр, хилийн асуудлаар дээш нь хандсан бичиг л дээ. Тэгээд Монголд байхдаа галиглаж эхлээд энд ирээд орчуулга, тайлбар нэмэн хэвлүүлсэн юм.

Яг одоо ямар ажил эрхэлж байна вэ?
IUPUI гэдэг их сургууль Индианаполист байдаг. Индианагийн Их Сургууль, Пүрдүгийн Их Сургууль хоёрын хамтарч байгуулсан сургууль. Тэр сургуулийн гадаад иргэдэд англи хэл заадаг салбарын орлогч захирлаар ажиллаж байна. Хэл шинжээч хүний хувьд ямагт гадаад хэл сонирхон судалж байсан бол одоо эх хэлээ гадаад хүмүүст заахад бас сонин байна.

Сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?
Ойрдоо Монгол судлалаар юм хийсэнгүй. Хамгийн сүүлд Хавайгийн Их Сургуулийн Зүүн Ази Судлалын тэнхмийн эрхлэгч, судлаач Саша Вовинтой хамтарч түнгүүс хэлний судлалаар нэг томхон ном гаргалаа.

Монгол, манж хэлнээс өөр ямар хэл судалсан бэ?
Би ер нь Алтай хэлнүүдийг судлах сонирхолтой байлаа. Тэгээд коллежоо төгсөөд Энх Тайвны Корпусын сайн дурын мэргэжилтнээр явах болохдоо анх Турк улсыг сонгосон юм. Гэтэл тэр үед буюу 1971 онд Туркт байдал хүндэрч буудалцаан болж байсан тул хоёр дахь сонголтоо хийж Солонгос явсан. Тэнд Солонгос хэл үзээд дараа нь мастерт сурч байхдаа түрэг хэл, бүр сүүлд Васедагийн Их Сургуульд багшилж бахдаа япон хэлийг тус тус судалсан.

Манж, түрэг 2 хэлэнд дундын элемэнтүүд байдаг уу?
Цөөн бий. Гэхдээ Монголыг дундаас нь авч байгаад, өөрөөр хэлбэл монголоор дамжаагүй түрэг, манж хоёрт л ижил байдаг үгс гэвэл их ээдрээтэй байдаг. Монгол-солонгос, монгол-япон хэлний холбоо гэж ярихдаа түнгүүс хэлийг дунд нь авч үзэлгүйгээр шууд холбохтой ижил. Ингэж үзэхэд хоорондоо таарч буй үгс зүгээр л тохиолдол байж болох талтай.

Баярлалаа. Судалгааны тань ажилд өндөр амжилт хүсье.

Манжууд ба Манж хэлний тухай

...Чухам энд Манж бол Хятадыг эзлэхээсээ ємнє хятадын соёлд уусч vндсэндээ хятад болчихоод байсан гэсэн баримт дэлгэжээ...

Тэр эрдэмтэн ингэж vзсэн нь баримт дутуу. Maнжууд бол Жvрчидийн хойчис юм. Жvрчид Алтан улс(Хятадаар Жин)-ийг байгуулаад одоогийн Бээжинд нийсэлж Хитан(Китан) улсыг доройтуулан дараа нь Монголчуудад мєхєєгдсєн болов ч энгийн Жvрчид уг нутагтаа (одоогийн Хятадийн Гирин, Лионин, Хар мєрєн зэрэг муж) аж тєрєн байсан бєгєєд 1616 онд Хойт Алтан улс(Хоу Жин)-ийг байгуулан Нурхаач гэдэг хvн хаан ширээнээ суужээ.

Энэ vеэс Манжчууд Хорчин, Харчин, Євєр халх гэх мэтийн Монгол аймагуудийг хатуу зєєлєн хоёр аргаар биедээ татаж эхэлсэнд Монголын хамгийн сvvлчийн их хаан Лигдэн тэдгээр аймагуудаа буцааж авахаар Хойд Алтан улстай олон удаа байлдаж байсан болов ч Монголчуудын дотоод дох хямрал гэх мэтийн шалтгаанаас болж 1634 онд хvчэн мєхєсдєн Хєх нуур руу арга буюу зайлсан билээ. 1635 онд Манжийн цэрэг Лигдэн хааны хvv Эзэй Хонгоэ-йиг баривчилан биедээ авч яваж байсан "Чингис хааны Хас буу тамга"-ыг Манжууд єєрийн гартаа оруулсан гэж худлаар зарласан (vнэн тамгыг Лигдэн хаан аваад Хєх нуурт очсон гэдэг санал байдаг болов ч одоохондоо олдоогVй. Харин тэр vеэр Лигдэн хааний орчуулуулсан гэдэг Алтан Ганжуур болон Манкала бурхан Манжийн гарт орсон бол vнэн юм. Алтан Ганжуурийн ихэнх ботийг сvvлд Япончууд улсдаа аваачсан болов ч харамсалтай нь 1923 оний 9 сарын 1-д болсон Кантуу орний их газар хєдлєлтєдєєс болон галд шатжээ. Yлдсэн 10-д боть нь одоо Євєр Монголийн нийгэмийн шинжлэх ухааны хvрээлэнгийн тvvх судлах газарын номын санд байгаа гэдэг сурагтай. Манкала бурхан одоо хэр нь Чэн Дэ хотод байна гэдэг ба Тайван руу аваачих гээд тээж явсан онгоц нь далайд живээд олдохоо больсон) гэх мэтийн шалтгаанаар Говийн ємнєх 16 Монгол аймагийн 49 ноёд 1636 оны 3 сарт Мvгдэн (Хятадаар Шэн Ян) хотод цуглан Нурхаач (1626 оний 8 сарт нас барсан)-ийн 4-р хvv Хун тайж (Хуан Тай жи)-ийг єєрсдийнхєє хаан хэмээн мэдрээд "Богд цэцэн хаан" цол хайрласан юм .

Богд цэцэн хаан цол хvртсэн Хун Тайж Хойд Алтан улс гэдэг улсыхаа нэрээ Чин улс гэж солисон нь тийм учиртай. Бид нарын хэлдэг Манж Чин улс бол Монголчууд буюу алтан урагтаний зєвшєєрєлийг хvлээсэн сууринд ингэж бий болсон юм. Чин улс хожим нь цагаан хэрэм даваж Хятадийн Мин улсийг мєхєєхєд ч Монголын морьт цэрэг гол хvчин болж байсан гэх мэтийн баримтаар Чин улсыг Манж Монголийн холбоот улс гэж vздэг тvvхчид ч бий. Тэгээд ярихаар Манжчууд Хятадийг эзлэхээс ємнє Хятад соёлд ууссан биш харин Монгол соёлыг нэлээд шингээж авсан талтай. Ганц хоёр жишээ татахад Манж vсэг бол Монгол vсэгт єєрчилєлт оруулсан нэг хэлбэрийн "Монгол" vсэг гэхэд илуудэхгvи. Хувцас хунар нь ч Монголжуу болсоныг давтан єгvvлэх хэрэг алга.

Манж Чин улс 1911 онд Хятадын Цагаагчин гахай жилийн хувьсгалаар мєхсєн болов ч Манжийн хамгийн сvvлийн хаан Айшингиру Фу Юу 1931 онд Япон улсын тусламжаар Манж улс (Монголчууд Манжу гуо ч гэдэг)-ийг байгуулж 1945 онд Япончууд ялагдахаар Манж улс мєхсєн юм. Хятад улсад энэ улсыг Хуурмаг Манж улс гэдэг. Дэлхийд алдартай Халх голын дайн буюу Номон хааны дайн бол Манж улс ба БНМАУ хилийн зааг тогтоох асуудалд санал нэгдэж эс чадсан шалтгаанаар дэгдсэн гэдэг боловч Манж улсын ар талд Японий Кан Тоо Гун цэрэгийн захиргааний газарийн хувилдалга байсан гэдэг нь тодорхой(Япончууд тэр дайныг дайн гэж хэлэхгvй "Номон Хааны хэрэг хувьсал" гэдэг бєгєєд олонх ард нь тэр дайны тухай сайн мэдэхгvй байж байж 1992 онд Японд болсон Номон Хааны дайны тухай олон улсын хурлаар зарим зvйл нэлээд тод болсон бил ээ). Ингээд бодоход Манж Монгол 2 vндэстэний харьцаа 20-р зууны тvрvvн хагаст хvртэл янз бvрийн хэлбэрээр явагдаж байсан гэхэд болох байх аа.

...Тэгээд ч туухийг бичиж баримтжуулж vлдээсэн vндсэн эх сурвалжууд голдуу хятад хуний гараар л хийгдэж ирсэн болов уу гэсэн таамаг дэвшvvлж байна...

Ингэж vзэхэд ч хэцvv. Чин улсийн тухай Хятад хэлний тvvхийн сурвалжис Тайванаар дамжаад (Гаминчууд Тайван руу зайлахдаа авч явсан) барууны орнуудад нэлээд эрт уеэс тарахсан талтай. Тэдгээр сурвалжист Манж хэлээс орчуулагдсан зvил олон байсан болов ч орчуулгад нь янз бvрийн алдаа дутагдал байсан гэдэгийг Манж хэлний эхтэй нь тулгаад мэдэх болж байгаа.Чин улс эхлээд бичиг баримтаа голцуу Манжаар бичидэг байсан бєгєєд сvvлийн vыдээ Хятад Монгол хэлэнд орчуулах болсон юм. Харамсалтай нь Манж хэлний матриалvvд нь одоохондоо уншигч ашиглагчидийн гарт тэр бvхнээрээ орох болоогуй байгаа. Яагаад гэвэл Хятадийн 1, 2-р данс эвхмэлийн газарт гэхэд 1000 хvн 100 жил орчуулмаар Манж vсэгийн бичиг баримтууд байдаг ба Манж хэл мэддэг хvн нь тийм олон биш болохоор хэдхэн ажилтан нь зvгээр дугаарлаад ч завдаж єгєхгvй байгаа учираас юм. Тэр олон бичиг баримтууд ашиглагдаад ирэхээр Манжийн тvvйин судлал нэг алхам ахих нь мэдээж мєртєє Чин улсийн vыин Монголийн тvvхийн судлал ч хєгжинє гэдэг нь яриангvи. Сонин болгож ярихд тэр бичиг баримт дотроос 17- зууний эхний хагаст бичигдсэн Монгол бичиг баримтийг ялган салгаад 1998 онд Хятад хэвэлсэн. Энэ нь тухайин vеийн Монгол хэл тvvх соёл судлахад ховор нандин материал болоод байгаа. Харамсалтай нь 200-хан дэвтэр хэвэлсэн ба vнэ нь гэж хэцvv(180$).

Юv ч гэсэн Чин гэж маш сонирхолтой улс байсан болов ч тэр тухай судалгаа одоохондоо арай л дутуу байсаар. Тийм ч болохоор Манж хэл мэддэггvй Хятад материалийг л ашигладаг эрдэмтэдийн гараар гарсан Чин улсийн тухай янз бvрийн судалгаа зай аваад байгаа болов уу.

Монгол ба Манжийн тvvхийн бантан

Ширчингийн Баатар
Калифорн, АНУ

Монголчууд бид нvvдэлчин ард тvмэн. Манжууд мєн л нvvдэлчин улс. Харийн хvмvvс биднийг нийлvvлээд "Зvvн Татар" гэх болно. Зvvн татаруудыг Хянганы нуруу хvртэл Монгол Татар, Хянганын нуруунаас Солонгосын Мєнхийн цагаан уул хvртэлх нvvдэлчдийг тvрэг хэлтэн Нvчэнг Татар гэж нэрлэдэг байна. Тэд тvvхийн удаан хугацаанд хоорондоо нvдэлдэж, авгай хvvхдээ булаацалдсаар алийг нь аль гэхийн аргагvй яс vндэс, хэл заншил нь холилдсон гэнэ лээ. Гэхдээ 12 зууныг хvрэхэд Зvрчдийн Алтан Улс, Хамаг Монгол гэх vндсэн хоёр бие даасан бvлэгт хуваагджээ дээ.

Монголын их гvрний vед Алтан улсыг доройтуулснаар Зvрчин аймгууд Монголчуудын хавсарга болж хоёр зууныг єнгєрєєсєн билээ. Монголын Юань гvрнийг мєхсєний дараа Зvрчнийг захирч байсан Мєнх Тємєр босогчдод (Минг улсын) алагдсан. Тїїний 6 дахь vе болох Нурхайч Манж Чин Улсыг байгуулсан тухай сурвалж бичгvvдэд тэмдэглэгдэн vлдсэн буй.

Нурхайч єєрийгєє Монгол удмын хvн гэж итгэж байсан болохоор Монгол бичгийг ялимгvй єєрчлєн єєрийн бичиг болгожээ. Тэр vеийн Манж хэл Монгол хэлтэй тун тєстэй байж. Тvvгээр ч vл барам Нурхайч Монго-гэгээ гэж алдаршсан Монгол хатан авсан байна. Ингээд Нурхайчийн хvv Манжийн хаан Хунтайж илvv Монгол цустай хvн болж хувирсан тvvхтэй. Хунтайж (бодвол Абахай хаан) бvvр Чингисийн алтан ургийн хvнтэй сууж vр удмаа vлдээнэ гэж хайсаар Боржигод-ши хэмээх бурханы шашин шvтдэг Монгол гvнжийг хатнаа болгон авсан байна. Ши гэдэг бол "хvн" гэсэн Манж vг.

Боржигод-ши удаан хугацаагаар Манжийн хааны ордонд нєлєє бvхий амьдарч хvv Фулинийг хаан суулгаад Шунзи (Эвээр засагч) хэмээн єргємжилсєн. Хааны ордонд их хатны нєлєє их байдаг болохоор vvнтэй тэмцэх зорилгоор Хунтайжын гаргасан хуулийн дагуу хаан хvн vхэхэд гол хатан нь хамт vхэх ёстой ажээ. Ийнхvv их хатан амиа хорлож бага хатан Боржигод-ши амьд vлдсэн бєгєєд 5 настай хvvгээ хаан ширээнд (1643 онд) залжээ. Шунзи-г 43 насан дээрээ тэнгэрт халин халитал ээж нь тєрийн хэрэгт орж байжээ. Боржигод-ши єєрийн ач хvv (Шунзи-ийн хvv) Канши-г (Энх Амаглан хаан) хаан ширээнд залж 16 жил тvvнийг удирдан тєрийн хэрэгтэй зууралдаж байсан байна. Боржигод-ши хатан 84 насалжээ. Монголыг Манжид дагаар орохоос 4 жилийн ємнє тэнгэрт хальсан хэмээн тvvх шашитарт тэмдэглэгсэн болой.

Алт мєнгєнд шунаж, архи дарсанд нэвчсэн баруун зуун Монголын ноёдууд уг Боржигод-ши хатан дээр уралдан ирж, бие биенээ муулаад, уралцан байлдаж байсан цаг. Манжийн хааны ордны нєлєє бvхий хїмїїс Монголоор ярьж байсан нь тэдэнд шууд нэвтрэлцэх боломж, итгэл vнэмшил олгож байсан байх.

Сайн ажиглан судлах юм бол тэр vеийн сvм хийд эхлээд Монголоор, дараа нь тvвд, хятад, манжаар дараалуулан нэр хаягаа бичдэг заншилтай байснаас Mонгол хэлийг хичнээн дээдэлж байсныг олж харж болно. Yvний хєдлєшгvй нэгэн баримт бол Каншийн хvv Xиан Лоунг єєрийнхєє хvv Ёнгсэн хаанд зориулан босгосон ордон буюу тvvнийг таалал тєгссєний дараа сvм болгосон "Найралт Найрамдах Сvм" (Ёнг Хэ Гvнг)-ийн хаягийг хараарай. Тvvхийн нугачаанд бэртээ нь vгvй Бээжинд vлдсэн цорын ганц Mонгол сvм. Geniuses-ын номонд орсон дэлхийд гуравхан байдаг 18 м єндєр цул зандан модоор сийлсэн Mайдар бурхан тэнд бий. Бээжинд буугаад мордохоороо нэг адис аваад гараарай.

Xанши хааны vеэс манжууд хятадын соёлын нєлєєнд автаж хятад тvшмэдийг дээш нь гаргаснаар жаран жилийн дараа єєрсдєє хятадаар ярьдаг болж, монгол, манж, санскрит, тєвдийн соёлыг хятадын соёлд шаваас хийн нялзааж, хятадууд эдгээр vндэстнvvдийг vндэсний цєєнх гэж vзэх тvvхийн бантанг анх зуурсан ажээ. Юм сайн мэдэхгvй хvний нvдэнд бvгд л адилхан юм шиг харагдах боловч vнэн хэрэгтээ нилээд ялгаатай агаад тэр ялгааг олон зууны турш хадаглан ирсэн. Жишээ нь Монгол луу, тvвд луу, хятад луу (манж мєн адил) єєр хоорондоо ялгаатай, єнгєний болон хэлбэр тєрхийн зєрєєтэй байх юм.

Одоо Хятадад 10 сая манж гэгдэх хятадаар ярьдаг улс Мvгдэн хотыг тойроод амьдарч байгаа боловч, Зvvн гарын говийн цаад талд Их Тэнгэр уулын шил дээр Монгол хаалганы хавьд амьдардаг 30 мянган шивээ нар л манжаараа ярьж байна. Тэд харуулын цэрэг байсан бєгєєд хятадын нєлєєнд автахад даанч хол байжээ.

Манайхан том орнуудын vзэл суртлын айхтар нєлєєнд автаж Манжид Монголчууд яс махаа тасартал талхиулж байсан мэтээр бидний тархинд хийсэн билээ. Yнэн хэрэгтээ манжийн хуулинд Монголчууд бvрэн захирагддаггvй, харин Монголын нутагт Монголыг захирах тусгай хуультай байсан юм шvv дээ. Бидний євєг дээдэс урьдын адил малаа маллаж махаан идэж vр vдмаа vлдээсээр бидний vетэй єв соёлтойгоо залгасан билээ. Хэрвээ Манжууд єєрийнхєє хуулиар биднийг захирсан бол одоо бид хятадаар ярьж "бидний євєг Монголчууд гэж бvдvvлэг гарууд байжээ" хэмээн ам булаалдан шуугилдаж байгаа байх даа. Хятаджсан манж ноёд тэдний тvнш наймааны хар хятадуудаар дамжуулан Монгол орныг сорон мєлжиж байсан тал дээр бол маргах юм алгаа.

Yнэхээр дарлагдсаны бодит жишээ бол Испаничуудыг эрэг хєвєєнд нь бууснаас хойш латин америкийн уугуул иргэдvvд шиг тєрєлх хэл соёлоо алдах билээ.

Монголчууд бидний хийх зайлшгvй шаардлагатай нэгэн зvйл бол хятадуудын зуурсан тvvх соёлын бантангаас єєрийн гэсэн юм аа салган авч дэлхийн ард тvмэнд vнэн зєвєєр нь ойлгуулмаар байна. Наад захын нэгэн зvйл гэхэд 12 жилийн амьтан чинь Mонголынх. Буруу хойшоо доо муусайн тариачин хятадуудад ямар юмны нь 12 амьтан байхав дээ.

Македоны Александерийн тухай эртний Монгол үлгэр – Сулхарнайн тууж


Монголчууд эртнээс нааш бичгийн өндөр соёлтой, гадаад ертөнцтэй харилцаатай байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон баримт. Үүнийг батлах хэл соёлын олон жишээ байдгаас Александер хааны тухай эртний Монгол үлгэр нэн сонирхолтой. Тэр эрт үед Монголчууд Александер хааны тухай мэддэг, Александер хааны дууллыг хэлэлцдэг, Александерын дууллын өөрсдийн гэсэн хувилбарыг зохион хүүрнэдэг байсан нь үнэхээр бахархалтай. Энэ тухай дэлгэрүүлэн өгүүлсү.

Турфаны цуглуулга

Сулхарнайн тууж Турфаны цуглуулгад буй. Турфаны цуглуулга хэмээн нэрийдэгддэг Дорно дахины, тэр дундаа Монгол хэл соёлын нэн чухал олдворыг Монгол хүн бүр мэддэг байгууштай. Өнгөрсөн зууны эхээр Германы судалгааны ангийнхан Дорнод Туркестан, одоогийнхоор бол БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Улсын Турфан хэмээх хотоос олон тооны монгол, түвд, самгард ном судар, бичиг баримт олон, Берлин хотноо аваачжээ. Уг цуглуулга дахь монгол, дөрвөлжин бичээсүүд нь ихэвчлэн урагдаж тасарсан, хэсэг бусаг хуудсууд учраас тэдгээрийг уншиж танин, ямар зохиол, хэний бүтээл гэдгийг тогтоох нь Монголч эрдэмтдийн хувьд авьяас мэдлэг шаардсан, сонирхолтой ажил болсон байна.

Сулхарнайн туужийг олж судалсан нь

Турфаны цуглуулга дотор Монгол бичгээр бичсэн, урагдаж гэмтсэн 9 хуудас зохиол байсныг эрдэмтэд сонирхон судалж эхэлжээ. Анх манай улсын нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн хуучин нэрээр БНАГУ-д эрдэм шинжилгээний томилолтоор явахдаа уг хуудсуудыг уншиж, нэгэн хаан мөнхийн ус олж уухаар явдаг тухайг өгүүлсэн Монгол үлгэр байна хэмээн мэдээлжээ. Гэвч тэрбээр чухам ямар зохиол болохыг нь хараахан таниагүй байна. Турфаны цуглуулгын нэлээд хэдэн эхийн гэрэл зураг нэрт нанхиадач, монголч Франсис Вүүдмэн Кливезд байж. Кливез тэгэхэд Харвардын Их Сургуульд Монгол судлал заадаг байв. Өөрт олдсон ховор нандин эхийг судлаачид өөрөө хэвлүүлэн гаргахаар хадгалан дарах нь бий. Гэвч Кливез тийм хүн биш аж. Тэрбээр гэрэл зургийнхаа хуулбарыг тухайн үед Сиэттл дахь Вашингтоны Их Сургуульд багшилж байсан агуу монголч эрдэмтэн Николас Поппед дамжуулжээ. Поппе тэдгээрийг уншин мөнөөх хэдэн хуудас бичгийг Александерын дууллын Монгол хувилбар мөн болохыг тогтоосон байна. Тэрбээр юуны өмнө Сулхарнай хэмээх нэр эхэд нэлээд олон давтагдаж байгааг сонирхсон гэдэг. Учир нь араб хэлээр Александер хааныг Зуул-Карнайн буюу “хоёр эвэрт” хэмээдэг аж. Ингээд Монгол эхийг уншаад Александерийн дууллын уг эхтэй харьцуулж үзэхэд үнэхээр тэр зохиолын нэг хэсэг болох нь батлагджээ. Поппе судалгааныхаа үр дүнг 1957 онд герман хэлээр хэвлүүлсэн байна. (Eine mongolische Fassung der Alexandersage хэмээх өгүүлэл). Энэ өгүүлэлд Сулхарнайн туужийг галиглан, герман хэлээр орчуулжээ. Хожим Дамдинсүрэн гуай алдарт “Зуун билиг”-тээ Сулхарнайн туужийг оруулахдаа Поппегийн энэ галигаас буцаан Монгол бичгээр сийрүүлсэн юм. 1959 онд Кливез Поппегийн судалгааг цааш нь үргэлжлүүлж, “An early Mongolian Version of the Alexander Romance, translated and annotated” хэмээх томоохон өгүүлэл бичсэн нь жинтэй бүтээл болсон байна. Энэ дашрамд дурдахад Н. Поппе Монгол бичгийн дурсгалуудыг анх танин унших тал дээр маш их зүйл хийсэн, бидний сайн мэдэх “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг олон эхийг анх уншин, нийтийн хүртээл болгосон эрдэмтэн билээ.

Александерийг Хоёр эвэрт хэмээх болсон тухай

Македоны Александер хааныг Зуул карнайн буюу “хоёр эвэрт” хэмээн нэрийдэх болсон талаар олон сонирхолтой хувилбар домог байдаг. Нэг домогт Александер хаан эвэртэй байсан тул үсийг нь зассан үсчин бүрээ цаазалдаг байжээ. Гэтэл нэг үсчин азаар амь гарч энэ нууцыг нишингэ ургамалд хэлж гэнэ. Мөнөөх нишингээр хийсэн цоор хөгжим хааны нууцыг өгүүлэн дуурьсах болжээ хэмээн өгүүлдэг. Бас нэг домогт Александер Тэнгэртэй ярилцаж байгаад “Чи надад олон улсыг бут цохих эвэр хайрла” хэмээн хүсдэг тухай гардаг.

Сулхарнайн туужийн агуулга

Александерийн туужийн Монгол хувилбар болох энэ зохиол нь амьдрал үхлийн тухай гүн ухааны нарийн ойлголтыг агуулсан байдаг. Эрт цагт Мисир улст Сулхарнай гэж хаан байжээ. Хаан хоёр мянган насыг наслаад үхэшгүй мөнхийн шидийг олохыг хүснэ. Тэгээд Сүмбэр уулан дээр гарч, нэгэн олс унжиж буйгаар доош явсаар далайн ёроолд хүрдэг. Энэ зам нэг сар үргэлжилж, маш олон бэрхшээлийг давна. Дараа нь буцаж гарч ирээд нартай хамт шингэж, харанхуйн оронд очихыг хүснэ. Гол нь тэндээс мөнхийн ус авах зорилготой. Ингээд харанхуйн оронд очтол нэгэн үл үзэгдэгч хүн цөгц дүүрэн мөнхийн ус өгдөг. Усыг авч нутагтаа ирээд хаан түшмэдтэйгээ уух эсэхийг ярина. Гэтэл тэнд байсан нэг мэргэн ноён “Энэ усыг ууваас тэнгэр эвдэртэл амьд байна. Ард иргэд, нөхөд хань чинь үхэж дуусаад чи ганцаар амьд үлдэх юун жаргал байх вэ? Эцэстээ юунд энэ усыг уув хэмээн гэмшил болно” хэмээн хэлэхэд хаан ухаарч мөнхийн усыг цацтал арц дээр асгарсан тул мөнх ногоон болжээ. Эцэст нь Сулхарнай хаан гурван мянга наслаад нас барах болж өөрийг нь хэрхэн оршуулах талаар тодорхой гэрээс хэлдэг. Гэрээсийн эцэст мөн гүн ухааны утгатай зүйл хэлнэ: Төрсний эцэст үхдэг билээ. Нэгэнт үхсэний хойно юу ч хэрэггүй. Амьд явбал өвгөн ч гэсэн жаргана. Үхвэл ямар жаргал байх буй. Та нар жаргалыг эдэлж явагтун. Нэгэнт үхвэл хожимдох биш үү?” хэмээгээд таалал болдог.

Дүгнэлт болгож...

Эртний грек, латин, араб, сири, иран, турк, азербайжан, гүрж зэрэг хэлээр тархсан Александер хааны тухай дуулал монгол хэлээр, Монголчуудын дунд тархаж байсан гэдэг сонирхолтой.
Монгол хэлэнд ийн орохдоо машид монголчлогдсон нь Сүмбэр уулан дээр гарсан, тэндээс буухдаа хоёр хүн багтах авдар хийлгүүлж орсон, нас барсан хойноо 1000 залуу бөхчүүдийг явуул хэмээн гэрээсэлсэн зэргээс тодорхой байна.
Үхэл амьдралын тухай шашны номлолоос огт өөрөөр үзэж “Нэгэнт үхвэл юун жаргах” хэмээн өгүүлж байгаа нь, тэгсэн атлаа бас мөнхийн усыг уух нь утгагүй болохыг хэлж байгаа нь гүн ухааны талаасаа сонирхолтой байна.
Манай боловсролын системд “Алтан ордны үйсэн дээрх бичээс”, “Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир” зэрэг социализмын үед ардач чанартай гэж үздэг байсан цөөн зохиолоо голчлон үзээд Сулхарнайн тууж зэрэг тэдний адил үнэ цэнэтэй олон зохиол бүтээлийг сургуулийн хөтөлбөрт ч оруулалгүй ирснийг дахин харах хэрэгтэй мэт санагдана.



Зураг дээр: Эртний Грек зоосон дээр Александер хааныг эвэртэй зурсан байгаа нь



PH.D. М. Саруул-Эрдэнэ

Монголын эртний яруу найрагч Агай гvнж

Монголчууд харийн соёлыг олон зууны турш илvvд vзэж ирсэн нь илт байх ба энэ нь нvvдэлчний сэтгэхvйтэй нэн холбоотой ойлголт болно. Харь гvрний олз болж, харин ч тэдний соёлд vнэлж баршгvй хувь нэмэр болсоор ирсэн байна. Yvний нэгэн илрэл бол Монголын Их Юань Гvрний vеийн сэхээтнvvдийн бvтээл юм. Бас нэгэн илрэл бол шарын шашины онолд єєрийн хувь нэмрээ оруулсан олон мянган монгол эрдэмтдийн бvтээл тvвд хэлээр vлдсэн тул тэд ч мєн одоо Тєвдийн соёлын баганa болсоор, гадныхан тvvнийг нь Монголын гэхээсээ Тvвдийнх хэмээн vзэж, орчуулж хэрэглэн, бидний євєг дээдсийн оюуны бvтээлийн vнэ цэнийг бууруулж байна. Хoрвooд ирээд буцахдаа хийсэн бvтээснээ нэр усгvй vлдээдэг байсан тэдний даруу гэхэд дэндvv даруу зан заншилтай холбоотой болов уу. Энэ удаад харийн соёлыг шvvрдэн байж нэгэн домогт монгол хvний тухай сийрvvлэн бичив.(домогт монгол хvн цувралаас)

Монголчууд эх хэлээрээ уран бvтээлээ туурвиж ирснээс гадна хятад, тєвд, орос зэрэг бусад vндэстний хэлээр ч мєн бичиж байжээ. Ялангуяа Юань улсын vед хятад соёлын нєлєєгєєр монголчуудын дунд хятадаар уран бvтээл туурвидаг зохиолчид бvрэлдсэн бa хятадаар яруу найргийн зохиол бичдэг хvмvvс ч олширох хандлагатай байжээ. Жишээ нь Юань улсын Хубилай цэцэн хаан, Тєвтємєр хаан, Тогоонтємєр хаан, Лян ван Базарпалам зэрэг хаад, вангууд хятадаар яруу найргийн зохиол туурвиж байсан гэсэн мэдээ бий бєгєєд тэр vед Баян чинсан, Аргуй, Дайбєх, Ёлбєх нарын зэрэг хятад хэлэнд нэвтэрхий нэрт яруу найрагчид шалгаран гарсан билээ.

Юань улсын vеийн нэрт бичгийн монгол хvмvvсийг дурдахад монголын уран зохиолын тvvхэн дэх анхны эмэгтэй яруу найрагч Агай гvнжийг зvй ёсоор тэмдэглэх хэрэгтэй. Агай гvнж хятадын баруун ємнєд нутгийн Юньнань мужийн Чжун цинфуд (одоогийн Куньмин хотод) тєржээ. Тэрээр Юань улсын сvvлийн жилуудэд Юаньнань мужийг захирч байсан Лян ван Базарпалам ноёны охин болохоор хvмvvс тvvнийг гvнж хэмээн хvндэтгэн нэрлэдэг ажээ. Тvvний яруу найргийн бvтээлээс єєрийх нь хайр дурлалын vйл явдлаас сэдэвлэсэн хоёрхон шvлэг нь л хятад хэлээр єнєє vед уламжлагдан ирсэн.

Юань улсын Чжичжэнгийн 23-р онд (1363 онд) Мин Чжэньюй удирдсан улаан алчууртны бослогын 30,000 цэрэг Сычуаниас Юньнаньд орж, Юaнь улсын цэргийг дайран довтолсонд Юньнанийг сахин сууж байсан Лян ван Базарпалам эсэргvvцэн тулалдаж чадалгvй хvч мєхєсдєж, ихэнх харъяа газраа алдаж Вэй чу руу ухран зугтаасанд Да ли районы eрєнхий захирагч Дуань гун (Бай vндэстэн) цэрэг дагуулан Мин Юйчжэний цэргийг тосч байлдаад бослогын хvчийг сайн даржээ. Yvнд Лян ван Базарпалам Дуань гунг маш таалж талархал илэрхийлэхийн тулд єєрийн охин Агай гvнжийг 20 хэдэн насанд нь тvvнд гэргий болгон соёрхсоны зэрэгцээ бас хэргэм зэрэг цол шагнаж, зарлиг буулган єєрийн шадар тvшмэл болгожээ. Ингэснээр Дуань гун Лян вангийн гар доор суусaн бєгєєд тvvний нэр нь баруун ємнєд нутагт ихэд алдаршсан байна.

Агай гvнж болон Дуань гvнгийн гэрлэлт хэдийгээр улс тєрийн єнгє аястай байсан хэдий ч нєхєр гэргий хоёул маш их хайр сэтгэлтэй болсон учир, Агай гvнж "Циньчжи хуаньгэ" буюу "Алтан бєгжийн магт дуу" хэмээх уран цэцэн vгтэй хайрын сэдэвт нэгэн хэмнэлт шvлгийг хятадаар бичиж, эр нєхрийнхєє эрэлхэг, шулуун шударга зан чанарыг магтан сайшааж, тvvнд их хайр сэтгэлтэй, сайн сайхан амьдрах гэсэн хvсэл мєрєєдлєє илтгэсэн байжээ. Гэвч удалгvй залхай тvшмэл хов зєєж, Дуань гунг урвах санаатай хэмээн Лян ванд мэдvvлсэнд Лян ван vнэмшиж, Агай гvнжийг ордондоо дуудан аваачаад тогосны цєс єгч, завшаан тохиолыг vзэн Дуань гунг хордуулан ал хэмээн хатуу нууц зарлиг буулгажээ. Агай гvнж гэртээ харьж ирээд, эцгийн зарлигийг эр нєхєртєє тэр ёсоор нь хэлж єгєєд, гай зовлонгоос зайлахын тулд Да ли-даа тvргэхэн харихыг ятган сануулсан боловч Дуань гун урьд Лян ванд гавъяатай явсандаа эршиж, гvнжийн vгийг авалгvй єнгєрvvлжээ. Дараа єдєр нь Дуань гун урилгаар Чжун цин фу хотын зvvн сvмийн цуглаанд оролцохоор явах зам зуураа Лян вангийн тушаалаар нь замыг нь отсон цэргийн дайралтад амь vрэгдсэн байлаа.

Агай гvнж Дуань гунгийн хєнєєгдсєнийг сонсоод маш эмгэнэн гашуудаж, нєхрийнхєє цогцосыг Да ли нутагт нь хvргэн оршуулсныхаа дараа, уй гашуудлаа тэсч ядан "Бэй фэнь ши" буюу " Гунил хилингийн шvлэг" хэмээх шvлэг бичээд амиа хорлож, шударга журмыг эрхэмлэн тэнгэрт хайлжээ. Агай гvнж уг шvлэгтээ Дуан гун болон єєрийнхээ заяа муутай тєрсєндєє гунисан ба эцэг Лян вангийнхаа ёс бус явдалд хилэгнэсэн санаа сэтгэлээ уяхан зєєлєн атлаа утга битvvлгээр сайтар илтгэсэн байна. Агай гvнжийн хятадаар бичсэн энэхvv шvлэг нь Mонгол, Бай vгийг авч ашигласан ч хятад шvлгийн хэмийг алдагдуулсангvй, бас монгол шvлгийн хэв намбыг шингээж чадснаараа гайхамшигт бvтээл болсон байна.

Агай гvнжийн "Бэй фэнь ши" буюу "Гунил хилингийн шvлэг" гэх энэ шvлэг нь хятадын "Олон vеийн нэрт хас хатгууртадын (бvсгvйчvvдийн) яруу найргийн зохиолын цуглуулга"-д шилэгдэн орсноос гадна бас Мин улсын их зохиолч Чжун Сингийн эмхэтгэн найруулсан "Нэрт хас хатгууртадын яруу найргийн зохиолын цуглуулга", Чин улсын Гу Сы лигийн сонгон эмхэтгэсэн "Юань улсын vеийн яруу найргийн тvvвэр", орчин vеийн их зохиолч Чэнь яний эмхтгэн найруулсан "Юань улсын vеийн яруу найргийн тухай тэмдэглэл" зэрэг шилмэл тvvврvvдэд шалгарч орсон байна. Агай гvнжийн хайрын тухай энэ шvлэг нь 600 гаруй жилийн турш хятадын баруун ємнєд нутгийн ард иргэдийн дунд ам дамжин єргєнєєр уламжлан дэлгэрч, ариун хайр дурлалын эмгэнэлт дуулал болон дуулагдсаар ирсэн байна. Хятадын орчин vеийн их зохиолч Го Можо, Агай гvнжийн vйл явдлаас vндэслэн 1942 оны 9-р сард "Кун цюе дань" буюу "Тогосын цєс" хэмээх 4 ангит тvvхт жvжгийг зохиожээ.

Энэ шvлгийг Монголын уран зохиолын дээжис-ийн найман ботийн тэргvvн ботид оруулсныг уншигч танаа єргєн барья.


Гуниг хилэнгийн шvлэг

Эцгийн нутаг Ян мэн боомтын гадна болой
Эргэж хєрвєх vvл мэт, Дэян-хай танхимд ирвэй
Хvйтэн сарнаа сэтгэл уяж, хєх тэнгэрийг барламуй
Хєх тэнгэр дуун vгvй, гурван намыг єнгєрєєвэй
Хєхємдєг ууланд саран тэргэлээр мацья хэмээн санавч
Хєнжлийн тoргонд хєлєє шургуулан, нэгэн насыг саатвай

Тэрээ, тэр Дуан гvн ану
Ши-зvн, Ши-шиv ноход буюу
Yлээх салхинд vvл сарниж, хvмvvний бараа тасраад
Yенгийн цэцэг єнгє хувилж, эдгэх хvчээ алдвай
Євдєг тэврэн бодолд унаж ганцаар суухуйяа
Єрнє уулын ой тайгад салхи жавар хєдєлвэй.

Монголын эртний яруу найрагч Агай гvнж

Монголчууд харийн соёлыг олон зууны турш илvvд vзэж ирсэн нь илт байх ба энэ нь нvvдэлчний сэтгэхvйтэй нэн холбоотой ойлголт болно. Харь гvрний олз болж, харин ч тэдний соёлд vнэлж баршгvй хувь нэмэр болсоор ирсэн байна. Yvний нэгэн илрэл бол Монголын Их Юань Гvрний vеийн сэхээтнvvдийн бvтээл юм. Бас нэгэн илрэл бол шарын шашины онолд єєрийн хувь нэмрээ оруулсан олон мянган монгол эрдэмтдийн бvтээл тvвд хэлээр vлдсэн тул тэд ч мєн одоо Тєвдийн соёлын баганa болсоор, гадныхан тvvнийг нь Монголын гэхээсээ Тvвдийнх хэмээн vзэж, орчуулж хэрэглэн, бидний євєг дээдсийн оюуны бvтээлийн vнэ цэнийг бууруулж байна. Хoрвooд ирээд буцахдаа хийсэн бvтээснээ нэр усгvй vлдээдэг байсан тэдний даруу гэхэд дэндvv даруу зан заншилтай холбоотой болов уу. Энэ удаад харийн соёлыг шvvрдэн байж нэгэн домогт монгол хvний тухай сийрvvлэн бичив.(домогт монгол хvн цувралаас)

Монголчууд эх хэлээрээ уран бvтээлээ туурвиж ирснээс гадна хятад, тєвд, орос зэрэг бусад vндэстний хэлээр ч мєн бичиж байжээ. Ялангуяа Юань улсын vед хятад соёлын нєлєєгєєр монголчуудын дунд хятадаар уран бvтээл туурвидаг зохиолчид бvрэлдсэн бa хятадаар яруу найргийн зохиол бичдэг хvмvvс ч олширох хандлагатай байжээ. Жишээ нь Юань улсын Хубилай цэцэн хаан, Тєвтємєр хаан, Тогоонтємєр хаан, Лян ван Базарпалам зэрэг хаад, вангууд хятадаар яруу найргийн зохиол туурвиж байсан гэсэн мэдээ бий бєгєєд тэр vед Баян чинсан, Аргуй, Дайбєх, Ёлбєх нарын зэрэг хятад хэлэнд нэвтэрхий нэрт яруу найрагчид шалгаран гарсан билээ.

Юань улсын vеийн нэрт бичгийн монгол хvмvvсийг дурдахад монголын уран зохиолын тvvхэн дэх анхны эмэгтэй яруу найрагч Агай гvнжийг зvй ёсоор тэмдэглэх хэрэгтэй. Агай гvнж хятадын баруун ємнєд нутгийн Юньнань мужийн Чжун цинфуд (одоогийн Куньмин хотод) тєржээ. Тэрээр Юань улсын сvvлийн жилуудэд Юаньнань мужийг захирч байсан Лян ван Базарпалам ноёны охин болохоор хvмvvс тvvнийг гvнж хэмээн хvндэтгэн нэрлэдэг ажээ. Тvvний яруу найргийн бvтээлээс єєрийх нь хайр дурлалын vйл явдлаас сэдэвлэсэн хоёрхон шvлэг нь л хятад хэлээр єнєє vед уламжлагдан ирсэн.

Юань улсын Чжичжэнгийн 23-р онд (1363 онд) Мин Чжэньюй удирдсан улаан алчууртны бослогын 30,000 цэрэг Сычуаниас Юньнаньд орж, Юaнь улсын цэргийг дайран довтолсонд Юньнанийг сахин сууж байсан Лян ван Базарпалам эсэргvvцэн тулалдаж чадалгvй хvч мєхєсдєж, ихэнх харъяа газраа алдаж Вэй чу руу ухран зугтаасанд Да ли районы eрєнхий захирагч Дуань гун (Бай vндэстэн) цэрэг дагуулан Мин Юйчжэний цэргийг тосч байлдаад бослогын хvчийг сайн даржээ. Yvнд Лян ван Базарпалам Дуань гунг маш таалж талархал илэрхийлэхийн тулд єєрийн охин Агай гvнжийг 20 хэдэн насанд нь тvvнд гэргий болгон соёрхсоны зэрэгцээ бас хэргэм зэрэг цол шагнаж, зарлиг буулган єєрийн шадар тvшмэл болгожээ. Ингэснээр Дуань гун Лян вангийн гар доор суусaн бєгєєд тvvний нэр нь баруун ємнєд нутагт ихэд алдаршсан байна.

Агай гvнж болон Дуань гvнгийн гэрлэлт хэдийгээр улс тєрийн єнгє аястай байсан хэдий ч нєхєр гэргий хоёул маш их хайр сэтгэлтэй болсон учир, Агай гvнж "Циньчжи хуаньгэ" буюу "Алтан бєгжийн магт дуу" хэмээх уран цэцэн vгтэй хайрын сэдэвт нэгэн хэмнэлт шvлгийг хятадаар бичиж, эр нєхрийнхєє эрэлхэг, шулуун шударга зан чанарыг магтан сайшааж, тvvнд их хайр сэтгэлтэй, сайн сайхан амьдрах гэсэн хvсэл мєрєєдлєє илтгэсэн байжээ. Гэвч удалгvй залхай тvшмэл хов зєєж, Дуань гунг урвах санаатай хэмээн Лян ванд мэдvvлсэнд Лян ван vнэмшиж, Агай гvнжийг ордондоо дуудан аваачаад тогосны цєс єгч, завшаан тохиолыг vзэн Дуань гунг хордуулан ал хэмээн хатуу нууц зарлиг буулгажээ. Агай гvнж гэртээ харьж ирээд, эцгийн зарлигийг эр нєхєртєє тэр ёсоор нь хэлж єгєєд, гай зовлонгоос зайлахын тулд Да ли-даа тvргэхэн харихыг ятган сануулсан боловч Дуань гун урьд Лян ванд гавъяатай явсандаа эршиж, гvнжийн vгийг авалгvй єнгєрvvлжээ. Дараа єдєр нь Дуань гун урилгаар Чжун цин фу хотын зvvн сvмийн цуглаанд оролцохоор явах зам зуураа Лян вангийн тушаалаар нь замыг нь отсон цэргийн дайралтад амь vрэгдсэн байлаа.

Агай гvнж Дуань гунгийн хєнєєгдсєнийг сонсоод маш эмгэнэн гашуудаж, нєхрийнхєє цогцосыг Да ли нутагт нь хvргэн оршуулсныхаа дараа, уй гашуудлаа тэсч ядан "Бэй фэнь ши" буюу " Гунил хилингийн шvлэг" хэмээх шvлэг бичээд амиа хорлож, шударга журмыг эрхэмлэн тэнгэрт хайлжээ. Агай гvнж уг шvлэгтээ Дуан гун болон єєрийнхээ заяа муутай тєрсєндєє гунисан ба эцэг Лян вангийнхаа ёс бус явдалд хилэгнэсэн санаа сэтгэлээ уяхан зєєлєн атлаа утга битvvлгээр сайтар илтгэсэн байна. Агай гvнжийн хятадаар бичсэн энэхvv шvлэг нь Mонгол, Бай vгийг авч ашигласан ч хятад шvлгийн хэмийг алдагдуулсангvй, бас монгол шvлгийн хэв намбыг шингээж чадснаараа гайхамшигт бvтээл болсон байна.

Агай гvнжийн "Бэй фэнь ши" буюу "Гунил хилингийн шvлэг" гэх энэ шvлэг нь хятадын "Олон vеийн нэрт хас хатгууртадын (бvсгvйчvvдийн) яруу найргийн зохиолын цуглуулга"-д шилэгдэн орсноос гадна бас Мин улсын их зохиолч Чжун Сингийн эмхэтгэн найруулсан "Нэрт хас хатгууртадын яруу найргийн зохиолын цуглуулга", Чин улсын Гу Сы лигийн сонгон эмхэтгэсэн "Юань улсын vеийн яруу найргийн тvvвэр", орчин vеийн их зохиолч Чэнь яний эмхтгэн найруулсан "Юань улсын vеийн яруу найргийн тухай тэмдэглэл" зэрэг шилмэл тvvврvvдэд шалгарч орсон байна. Агай гvнжийн хайрын тухай энэ шvлэг нь 600 гаруй жилийн турш хятадын баруун ємнєд нутгийн ард иргэдийн дунд ам дамжин єргєнєєр уламжлан дэлгэрч, ариун хайр дурлалын эмгэнэлт дуулал болон дуулагдсаар ирсэн байна. Хятадын орчин vеийн их зохиолч Го Можо, Агай гvнжийн vйл явдлаас vндэслэн 1942 оны 9-р сард "Кун цюе дань" буюу "Тогосын цєс" хэмээх 4 ангит тvvхт жvжгийг зохиожээ.

Энэ шvлгийг Монголын уран зохиолын дээжис-ийн найман ботийн тэргvvн ботид оруулсныг уншигч танаа єргєн барья.


Гуниг хилэнгийн шvлэг

Эцгийн нутаг Ян мэн боомтын гадна болой
Эргэж хєрвєх vvл мэт, Дэян-хай танхимд ирвэй
Хvйтэн сарнаа сэтгэл уяж, хєх тэнгэрийг барламуй
Хєх тэнгэр дуун vгvй, гурван намыг єнгєрєєвэй
Хєхємдєг ууланд саран тэргэлээр мацья хэмээн санавч
Хєнжлийн тoргонд хєлєє шургуулан, нэгэн насыг саатвай

Тэрээ, тэр Дуан гvн ану
Ши-зvн, Ши-шиv ноход буюу
Yлээх салхинд vvл сарниж, хvмvvний бараа тасраад
Yенгийн цэцэг єнгє хувилж, эдгэх хvчээ алдвай
Євдєг тэврэн бодолд унаж ганцаар суухуйяа
Єрнє уулын ой тайгад салхи жавар хєдєлвэй.

Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг

Монголчууд шиг дайн тулаанд өчнөөн ялалт байгуулж, асар өргөн уудам нутгийг эзэлсэн арми өмнө хойчийн түүхэнд үгүй билээ” хэмээн С.Транбул, А.Макбрайд нарын “Монголын эзэнт гүрний арми” ном эхэлж байна. XII-XIII зууны үеийн монгол цэргийн зохион байгуулалт, зэвсэглэл, байлдах арга ухаан, аян дайн, ахуй хангалт зэрэг асуудлуудыг нухацтай авч үзэж, шинэ сонирхолтой дүгнэлт өгсөн энэ бүтээл өрнө дахинд нэлээд алдартай бөгөөд харин дорно дахины эх сурвалжуудыг бага ашигласан болохоор зарим нэгэн өрөөсгөл дүгнэлт хийсэн байх нь бий.

Тухайлбал, “1221 онд Мервь хот эзлэгдэж, эсэргүүцэл үзүүлсэн 700000 оршин суугчдыг нь цаазлав. Бүр муур нохойг ч үлдээлгүй устгаж байжээ”, “1227 онд Чингис хаан тэнгэрт халив. Монголчууд Мин-Ша хотод цөмрөн орж, удирдагчийнхаа үхэхийн өмнөх хүслийн дагуу хотын бүх оршин суугчдыг цаазаар аваачив”, “Монголчууд нохой, чоно, үнэг, морь, хулгана, зурам, хагд өвс, бүр гүүний хойдох/эхэс/-ийг хүртэл идэж чаддаг гэнэ. Монголчууд нэгэн удаа бүслэлтэнд хоол хүнс нь дууссан үед бусдынхаа амийг аврахын тулд 10 цэргийн нэгийг цааш нь харуулж байлаа” гэх мэтийн хэтэрхий үнэнээс хол мэр сэр дүгнэлт байгаа ч эдгээр нь номын жинхэнэ үнэ цэнэд огтхон ч нөлөөлөхгүй юм.

С.Транбул, А.Макбрайд нарын бичсэнээр эзэн Чингис хааны үед цэргийн урлагийг гарамгай эзэмших нь дээд угсаа, язгуур гарлаас илүүгээр үнэлэгддэг байжээ. Зэвсэгт хүчнийг хаан ёс төдий удирддаг, үнэн хэрэгтээ энгийн ардаас гаралтай цэргийн жанжнууд захирдаг байсан гэнэ. Хэзээ ч монголчууд аян дайнд гоомой хөдөлж байсангүй. Цэргийн зөвлөлийг хуралдуулж шийдвэр, төлөвлөгөө гаргасны дараа түүнийгээ яс мөрддөг байсан байна.

Цэргийн зөвлөл дээр хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол байлдааны ажиллагааг жилийн ямар улиралд эхлүүлэх вэ гэдэг асуулт байжээ. Тэгээд маш оновчтой хувилбарыг сонгодог байсан байна. Жишээлбэл, 1237-1238 оны өвөл монголчууд Орос руу дайралтаа эхэлж байжээ. Тэсгим хүйтэнд нэгэнт дассан тэд хатуу өвлийг сонгон тулаанд мордсон нь гол мөрөн хөлдөх үеэр хоорондоо харилцах, гатлахад амар болдгийг сайтар бодолцсон хэрэг байв. Мөн монголчууд 1258 оны хавар Ирак руу довтолсон нь зуны бүгчим халуун, хумхаа өвчний тахал дэгдэхээс өрсөх гэсэн хэрэг байжээ.

Монголчууд дайснаа хэзээ ч бүрэн бүсэлдэггүй, жаахан завсар үлдээж, түүгээрээ дайснуудыг цувуулан зугтаалгаж нэг ч цэрэг үлдээлгүй ниргэдэг аргатай байжээ. Энэ аргынхаа адилаар үсээ засуулдаг байсан явдал ч байж. Дайсны ухрагсадыг монголчууд шиг мөрддөг тийм арми хаа ч байгаагүй гэнэ. Бут цохигдож ухарсан дайснуудыг хэдэн өдөр шөнөөр мөрдөн хөөх бөгөөд үнсэн товрог болгож байж санаа нь амардаг байжээ. 1299 онд Саламиегийн дэргэд Мамлюкуудыг бут цохисны дараа тэднийг тулааны талбараас 500 километр алс орших Газ хүртэл мөрдөж байсан түүх бий аж.

Монгол цэргийн уран нарийн аргын нэгэнд ухрах явдал зүй ёсоор ордог байжээ. “Монголчууд ухарч байвал өрсөлдөгч талын цэргүүд бие биеэсээ холдож болохгүй. Яагаад гэвэл тэд дайсныхаа зохион байгуулалтыг алдагдуулахын тулд ухардаг юм” гэж П.Карпини бичиж үлдээсэн байдаг. Монголчууд шаардлагатай үед хэдэн өдрөөр ч хамаагүй ухардаг байжээ. Жишээлбэл, Зэв, Сүбээдэй нар 1222 онд есөн өдрийн ухралт хийсэн байна. Энэ үед Оросын Галицкин вангийн арми Кипчякын холбоотнуудтайгаа хамт гол хүчнээсээ тасарч тэднийг үлдэн хөөж эхэлсэн байна. Yүнийг хүлээж байсан монголчууд гэнэт эргэж дайран тэднийг бутцохиж, улмаар Оросын армийг бүслэн буулгаж авчээ.

Мөн монголчуудын бас нэг заль бол олон тооны цэргүүдтэй болж харагдах гэж хөтөлгөө мориндоо хүн дүрст мануухай бэхэлдэг байсан явдал юм. Мөн довтолгоон эхлэхийн өмнө өөрийн цэргийн тоог шороон түм гэсэн цуурхалыг маш ихээр дэгдээдэг байжээ. Тагнуул туршуулууд өрсөлдөгчийнхөө хамгаалалтанд оршиж буй сул тал, ялангуяа дайсны ар тал дахь зөрчил тэмцлийг өөрийн талд ашигтайгаар хэрэглэх боломж, зам харгуй, цаг агаарын байдал, бэлчээр тэжээлийн талаар бүхий л чухал хэрэгтэй мэдээллүүдийн талаар хаанд айлтгадаг байжээ.

Ийнхүү монгол цэргийн гайхамшигт урлагийн талаар маш тодорхой өгүүлсэн үнэтэй чухал бүтээлийн тоонд зүй ёсоор орох С.Транбул, А.Макбрайд нарын “Монголын эзэнт гүрний арми” хэмээх бүтээлтэй эх хэлээрээ танилцах боломж монголчууд бидэнд ирлээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан энэ бүтээлийг анагаах ухааны доктор, “Элэгний “ хэмээн алдаршсан эмч М.Шагдарсүрэн өөрийн анд, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, инженер техникийн газрын дарга, хурандаа Д.Ганбаатарын хамт орчуулан уншигч олонд өргөн барьжээ.

М.Шагдарсүрэн бол англи, япон, орос хэлний өндөр боловсролтой, 20 гаруй номыг дангаар болон нөхөдтэйгөө хамтран орчуулсан нэрт соён гийгүүлэгч билээ. Тэдний номыг Батлан хамгаалахын дэд сайд, доктор Б.Эрдэнэбат ариутган шүүж урмын үгээр мялаажээ. Уншигч та монгол цэргийн гайхамшигт урлаг, байлдах нарийн тактиктай илүү дэлгэрэнгүй танилцмаар байвал энэ номыг заавал уншаарай.

Монгол цэргийн дуулгыг судалсaн минь

Токиод болсон монгол туургатны эрдэм шинжилгээний чуулган дээр Ш.Баатарын тавьсан “Aрхеoлoгийн олдвороор илрэх эртний монгол цэргийн зэр зэвсгийн ул мєр” итгэлээс...


ГАН ДУУЛГА


Монгол цэргийн тємєр дуулга дэлхий дээр тvгээмэл олддог. Хэлбэр нь энгийн агаад их євєрмєц хийцээрээ бусад vндэстнийхээс шууд ялгарна. Сайн дархан урласан дуулганы тємєр давталт сайтай, магнай дээрээ ганц зvйдэлтэй байна. Энэ зvйдлийг “дуулганы дэл” гэнэ. Зургаан тvмэн монголчуудын магтаалд


“…
Царил дуулганы дэл болсон,
Цавчих илдны ир болсон,
Цaхар тvмэн…” (Саган Цэцэний Эрдэнийн эрхи) гэж магтан дуулсан байдаг.
Тємрийн олдоц, боловсруулалт, дархны чадвараас шалтгаaлаад 2 талдаа дэлтэй, 4 талдаа дэлтэй, 6 талдаа дэлтэй байх тохиолдлууд бий. Дэл олшрoх тутмаа хэврэг, хийхэд хєдєлмєр их шаардана. Дуулганы оройн хэсэгт эртний гэрийн давхар тооно хэлбэрийн дугaриг бэхэлгээ тємєр (тотго) байх ба тvvний дээр мухар сєєм илvv хєхєл тогтоох тємєр хоолойтой (голтой) байна. Манжууд (солонгосууд ч мєн энэ адил) энэ хэлбэрийг монголчуудаас шууд хуулсан боловч зарим тохиолдолд тотгыг нь ирмэггvй бємбєгєр болгон хээгээр чимсэн байдаг. Mонголчууд нарийн тємєр хоолойн оройд бvргэдийн єд багсайтал хатгаж, эсвэл сvлдтэй (зэвтэй) xaмт адууны дэл сvvлээр хєхєл хатгаж сvр хvч оруулдаг байжээ. Монгол дуулганы бас нэг онцлог нь жижгэвтэр тємєр саравч юм. Дуулганд бэхэлсэн хамрын хамгаалалт иран, турк хэлбэрт, нvдний хамгаалалт орос дуулганд тvгээмэл байдаг. Монгол дуулганы шил, хацрын хамгаалалтыг хуруулдаж холбосон тємєр унжлага ялтacаар гурван vе хийж, хээ угалзтaй нарийн ширээр хєвєєлсєн байх жишээтэй. Одоогийн монгол дуулга гээд байгаа хацар шилэндээ товруутай (ард нь далдалсан хавтай бэхэлгээ тємєртэй) хэлбэр нь манж, солонгос зvгийнх. Ангийн vсээр хvрээлсэн харагддаг ч, тэр байдлаараа одоо хvртэл хадгалагдаж vлдээгvй болов уу. Энэ хэлбэрийг эртний зургуудаас сэдэвлэн авсан байх талтай (Судaрын чуулган бa Шахнама). Товруутай хэлбэр нь Чин улсын vед манайд орж ирсэн ч байж болно.


Турк, ирaн зvгийн дуулга нь хєє хуяган шил, хацрын хамгаалалттай байдаг. Хєє хуяг ер нь Иран, Перс гаралтай эд. Ингэж хєє хуягаар шил, хийхдээ нэг цагирaгт 6-8 цагираг холбож ихэд зузаалж хийсэн байдаг. Юань улсын vеийн олдвор гэж тогтоогдож байгаа хэд хэдэн дуулга хоёр талдаа луун сийлбэртэй ажээ. Тэр дуулгaны шил, хацрын хамгаалалт яалт ч vгvй Чин улсын vеийн хэлбэр, хийцтэй юм билээ. Монголчуудын уламжлалыг манжууд зарим талаар авч vлдсэн байх талтай ч ялгарах онцлогоо хадгалсаар байдаг. Сvхбаатар аймгийн Дархан уулнаас олдсон дуулга мєн хоёр талдаа луу сийлсэн, магнай дээрээ бурхантай, хээлсэн хээнд нь хoрол болон бадам цэцэг орсон нь Энэтхэг, Перс зvгийн аргаар хийсэн маш чамин хээтэй мєртлєє монгол тєрхєє алдаагvй, дээр нь бурханы шашны нєлєє орсон хийц, хэлбэртэй байв. Yvнийг Юань улсын vеийн дурсгал гэж vзвэл Японы Фvкvока мужийн “Юанийн дарлалын музей”-д хадгaлагдаж байгаа луут дуулгa монгол тєрхийн оройтой ч илvv чамин байгаа нь єрнє дорнын нєлєє их орсон, эсвэл хожуу хийгдсэн байх талтай юм. Эрт vеэс лууны саврууны тоогоор эрхэм дээдсийн зэрэг дэвийг тодорхойлдог байжээ. Таван хумстай бол их эзэн хаан, дєрвєн хумстай бол тvvний vр удмын бага хаад, гурван хумстай бол цэргийн жанжид гэх мэт ангилдаг байсан талаар судар бичигт тэмдэглэгдэн vлджээ. Цутгамал дуулгыг зэрвэс харахад гадаад хэлбэрээрээ монгол дуулгатай адил ч Иран, Oрос, зvvн еврoп талдаа тvгээмэл олддог учир тэр зvгээс гаралтай болох нь тодорхой байна. Еврoпын музейнvvдэд тvvнийг монгол дуулга гэсэн тайлбартай тавьсан байдаг нь алдаа ташаа ч байж болно. Оросууд иран, турк дуулганы хийцийг хуулж авсан нь илт харагдаж байна. Одоогоор Оросын Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Новгородын ван Александр Невскийн гэгдэх алтадмал дуулга нь эртний иран, улмаар Алтан орд, Цагаан орд, Хєх ордны хаадын дуулгатай нэн адил юм. Єнєєг хvртэл хадгaлагдаж ирсэн перс хэлний дурсгал бичгийн зургуудaд олон талсттай цутгамал хэлбэр маш тодорхой дvрслэгдсэн байна. Оросын уудам нутагт тархан амьдардаг олон бага vндэстэн болох талын нvvдэлчдээс улбаатай, нэг соёлтой байсныг их гvрний бодлогоор оросууд аль болохоор задaлж, олон жижиг соёл иргэншил байсан мэтээр бусдад ойлгуулах гэж оролдсooр ирсэн. Монголжуу дуулганы тархалт баруунтаа Унгар, зvvнтээ Солонгос, урагшаа Энэтхэг, хойшoo аглаг Сибирь хvрч, олон зууны турш олон vндэстний соёлын нєлєєг єєртєє шингээcэн тvгээмэл элемент болж чадсан байна.


(Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Олон улсын эрдэм шинжилгээний чуулган, "Монгол туургатны эрт ба єдvгэ" симпозиум, 2006 оны 12 сарын 22, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэл судлах хvрээлэн)

Монгол цэргийн хуягийг судалсaн минь

Токиод болсон монгол туургатны эрдэм шинжилгээний чуулган дээр Ш.Баатарын тавьсан “Aрхеoлoгийн олдвороор илрэх эртний монгол цэргийн зэр зэвсгийн ул мєр” илтгэлээс...


БАТ ХУЯГ

Талын нvvдэлчин аймгууд байгалийн хvнд нєхцєлд амьдардаг, нєхєн vржих нь суурин иргэдээс удаан, олон жилээр сайн дайчин бэлтгэдэг байсан учир цэрэг эрийн амь насыг нэг бvрчлэн эрхэмлэн дээдлэх vvднээс унасан морьтой нь бэх бат хуягладаг байсан нь эртний хадны зурагнаас эхлээд нанхиад, персийн уран зурагт тод томруун дvрслэгдэн vлдсэн байна.


Монгол цэргийн хуягийг Цогт тайж кинон дээр гардаг энгэртээ тольтой хєє хуягаар дvрслэн боддог тал бидэнд бий. Гэтэл цагирaг тємрєєр хэлхcэн хуягийн хэлбэр нэлээд сvvлд баруун зvгт аян дайн хийсний дараа монголчуудад нэвтэрсэн нь илт байна. Манай орчин vеийн зарим уран зурагт дvрслээд байгаа загасны хайрс мэт ялтcан хэлбэрийн хуягтай байгаа нь ч зvйд огт нийцэхгvй агаад эртний грeк, ромын хэлбэрээс хуулсан мэт харагдана. Mонголчууд халуун тосонд дvрж бэхжvvлсэн ширэн, эсвэл хурууд тємрийг холбосон хуяг ємсгєлтэй байжээ. Tуcгай аргаар ширийг хатууруулсан хэлбэрийн хуяг олноор хадгaлагдан vлдээгvй. Xурууд тємрийг холбосон хуяг нэлээд олддог. Тийм хуяг Тєвдийн нурсан суврагa, сvм хийдээс олон арваарaa гардаг учир сvvлийн vед тvvнийг Тєвдийн ємсгєл нэртэйгээр барууны судалгааны ном, сэтгvvлд оруулж байна. Yvнд хоёр vндсэн vvсэл гарал байж болох талтай.


Нэгд, Mонголчууд Тєвдийг 300 гаруй жил захирч явсан учир тэднээс vлдсэн байж болно. Хоёрт, Tєвдvvдийг тангадуудын удам угсааны улс хэмээвээс монголчууд Тангуудыг доройтуулахад энэ соёлыг тэднээс авсан байх талтай. Ямар ч тохиолдолд хурууд ялтacан тємрийг холбосон хуягийг археoлoгийн олдцоор нь монголчуудынх гэж vзэж байна. Сэлэмний алдарт дархан, эртний сэлэм цуглуулагч Франсис Бойд гуайд энэ хэлбэрийн монгол хуяг хоёр янз байна. Тємєр эдлэл амархан зэвэрч, байгальд уусан устдаг учир олон жилийн насгvй байдаг. Гэхдээ хадгалах нєхцєл байдлаасаа шалтгаалаад сайн хадгалагдаж ирсэн тэдгээр хоёр хуяган дээр тогтож ярья. Тус хуягуудын хэмжээ нь хоёр метр орчим єндєртэй хvнд зориулагдаж хийгдсэн, нэгнийх нь хормой задгай, морь унах боломжтой, нєгєєгийнх нь хормой битvv, морь унах боломжгvй байна. Энэ хормой битvv хуяг нь хэвтvvлийнх байх талтай. Дунджаар нэг хуягны жин нь 35 кг орчим, нэг сэлмэнд орох тємрийн дундаж жин нь 3.5 кг орчим байна. Тэгвэл арван сэлэм хийх тємрєєр нэг хуягийг хийх шаардлагатай учир олон цэргийг ийм хуягаар зэвсэглэх боломжгvй, зєвхєн аравт, зуутын дарга, мянгатын ноёд, хаадын торгон цэрэг ийм ємсгєл хуяг хэрэглэж явсан байх талтай. Уг хуягнуудад орсон хурууд ялтас нь уртаашаа 9-12 см, єргєєшєє 1.5-2 cм орчим, сайтар давтcан, голдоо жаахан хvнхгэр хэлбэртэй, дээд доод дунд хэсгээрээ зvvн баруунгvй хос нvхтэй, нvхнvvдийг дотор талаар нь хэрэн сvлжиж холбосон, гадна талаасаа хос нvxнийхээ хоорондох сур нь харагдах тєдий, огт будалгvй тємрєєр нь байлгасаар зэврvvлсэн, тагтаршсан хир, тоcыг нь арилгаагvй, давтcан алхны гортон, сэлмэнд цавчигдсан ор, зэв, жадны vзvvрт хонхойсон сорвиудтай байх ажээ. Хормой задгай, морин дээр хэрэглэж байсан гэмээр хуягны ар нуруунд маш олон зэвний сорви байх нь монголчуудын ухарч байлддаг байсны бат илрэл болно. Хуягны энд тэндэx зарим тємєр ялтасыг орлуулж сэлбэсэн байх нь тухайн хуягийг олон жил нандигнан хэрэглэсэн юм уу, олон vе дамжсаныг илэрхийлнэ. Тус хуягийг ємсєж явсан баатар эр ирvvлд гарч, эсвэл шууд довтолгоонд жадлагдан амь эрсдсэн бололтой цээж хавьдаа том хэмжээний задралттай, тэр хавиар нь цус болсон ул мєр байгаa нь нэн сонин. Хуягийг тойруулаад дєрвєн хуруу єргєн зvсэлтэй ширээр эмжсэн ба хормoйн хэсгийн ширэн эмжээр нь нэлээд єргєн байв. Уг ширэн эмжээр дээр бvдэг vлдсэн улаан ногоон будгийн хээ байх ба зарим газраа илжирч муудсан, зарим газраа их шороо наалдсан, нэлээд бэрх vнэр орсон эд байв. Хар захаар дамжиж, цуглуулагчийн гарт орсон болов уу гэж таамаглав. Ямартай ч олдcон газрынх нь тухай мэдээлэл байхгvй, монголчуудын булшнаас авсан тухай товч тайлбартай байх ажээ. Монголчуудынx мєн гэж батлахаар ул мєр гэвэл зарим нэгэн тємєр ялтасыг хятад зvгийн хуягнаас авч орлуулсан байна. Тэдгээр нанхиад зvгийн ялтасны ялгагдах онцлог нь доод vедээ гурвалжин доголтой байх ба хооронд нь хэлхээд ирэхээр хээлсэн мэт чамин харагддаг байна. Ийм гоёог монголчууд огт хэрэглэдэггvй, зєвхєн бєх бат талыг нь харж хийдэг байсан нь олон баримтаас илт байна. Хэвтvvл цэргийн ємсгєл байсан гэмээр битvv хормойтой хуягны энгэр цээжин талдаа сэлэмний гэмээр олон сорви байгаа нь яах аргагvй хамгаалалтын цэрэг байжээ гэдгийг батлах мэт санагдав. Хагас мєрний хамгаалалттай, хєдєлгєєнд саад болмооргvй эдгээр хуягийг хараад тухайн vед хvний амийг хэчнээн чухалчилдаг байсныг мэдэрч болно. Тєвдєєс олдож байгаа хуяг нь арай хэврэг харагдана. Япон самуурайн хуяг нь монгол хуягтай тєстэй ч харьцуулаад vзэхэд бvр хэврэг, тэгээд ч их жижиг хэмжээтэй байна. Цээжиндээ тольтой хєє хуяг Монголын сvм хийдvvдээр нэлээд байсныг цуглуулан Цогт тайж кинонд хэрэглэж байсан ба Бємбєгєр ногоон театрыг галд єртєхєд хайлаад алга болсон сурагтай. Хєдєєний айлуудад шагай шvvрэх тоглоомон дээр алга дарам хєє хуягны тасархай vзэгдэх тєдий vрэн таран болжээ. Эртний хуягийг нэгэнт ємсєхгvй болсон тэр цагт эхнэр хvний ууж болгон хадгалж vлдсэн хэмээн домог яриа бас бий.


(Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Олон улсын эрдэм шинжилгээний чуулган, "Монгол туургатны эрт ба єдvгэ" симпозиум, 2006 оны 12 сарын 22, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэл судлах хvрээлэн)

Дэлхий дээр амьдрал хэзээ үүссэн бэ?

Дэлхий дээр амьдрал хэзээ үүссэн бэ?


Бүх эх сурвалжид дэлхий дээрх амьдралыг тэр тусмаа хүнийг олон сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлүүд ээлж дараалан үүссээр иржээ. Гэсэн ч бүхэл бүтэн соёл иргэншлийг ч устгаж орхисон дэлхийн хэмжээний гай гамшиг хүн төрөлхтний түүхэнд олонтаа байв.

Матери, санаа бодол хоёрын аль нь анхдагч вэ? Энэ мөнхийн асуултанд хариулахдаа шашин болон Гэгээнтнүүдийн бүтээлд идеализмыг анхдагч гэж үздэг. Үүнд шууд баримт нотолгоо олоход тун төвөгтэй. Гэсэн ч өнөө үед нарийн болон бодит ертөнц зэрэгцэн оршдог нь хэнд ч ойлгомжтой зүйл болсон. Сэтгэлийн энерги буюу бодол санаа нь бодит байх үлэмж бололцоотойг эрдэмтэд зарим талаар батлаад байна. Нөгөө талаас материализмын үзэл санаа буюу органик молекул нийлмэлжин, эхлээд амьдралын энгийн хэлбэр үүсч, яваандаа хөгжсөн гэсэн онолыг үгүйсгэх аргагүй. Үүнд баталгаа бий юу? Зарим нэгэн лабораторийн туршилтаар үүнийг бүдэг бадаг харуулж байгаа боловч үнэн мөн нь цаг хугацааны тоосонд дарагдсаар. Амьдралын материаллаг үүслийн талаарх хувилбар нь бидний хувьд илүү ойлгомжтой, итгэлтэй санагддаг. Харин нарийн ертөнцийн онол нь ямар нэгэн ид шид үлгэрийн юм шиг санагддаг агаад бид өнөөгийн түвшиндээ үүнийг маш муу ойлгрн хүлээж авч “Ёстой гайхамшиг!” гэж дуу алдах юм уу эсвэл үгүйсгэдэг. Шинжлэх ухаан нь шашныг үгүйсгэж чадахгүйгээр үл барам шашны сургаалийн зөвийг баталсан баримт нотолгоо улам их олдох болсон билээ. Бид Дээд Оюун Ухааны нэгэн жижиг хэсэг бөгөөд шүүн тунгаах эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө бурхан гэж үзэх нь хамгийн том нүгэл гэдэг. Хүрсэн ололт амжилтаа эцсийнх гэж үзэн шинжлэх ухааны хүрээнд аль хэдийн яригдах болсон санааг үгүйсгэж суудаг хуучинсаг үзэлтэй эрдэмтэд маш том нүгэл үйлдэж байгаа юм. Өнөө үеийн хүмүүс үүсэхээс өмнө дэлхий дээр өндөр соёл иргэншилтэй хүмүүс амьдардаг байсан ба тэднийг дотор нь Лемурчууд лемуратлантчууд, атлантчууд гэж ангилдаг. Эдгээр хүмүүсийн гарал үүслийн талаар эрдэмтдийн дэвшүүлсэн сүүлийн үеийн судалгааны материалыг сөхөж харья.


Лемурчууд

Хэдэн сая жилийн өмнө газар дэлхий дээрх тивүүд нь одоогийнхоос огт ондоо байжээ. Лемурчуудын гол эх газар нь лемурчуудын тивийн үлдэгдэл гэгддэг Австралийн бүсэд байжээ. Хувьслын хувьд лемурчуудыг эртний болон хожуу үеийн (лемуро-атлантчууд) гэж хуваадаг. Эртний лемурчууд нь аварга биетэй (20 метр орчим), дөрвөн гар, хоёр нүүртэй байсан. Тэдний бие нь эхэндээ маш зөөлөн эдээс тогтсон уян налархай байжээ. Чухам тэдэнд л хамгийн анх яс үүсч биеийг нь хүн болгосон бөгөөд газрын амьдралд дасан зохицжээ. Гэвч зарим нэг эртний сударт “Газар дэлхий тэр үед өөр тэнхлэгээр эргэдэг байсан ба хүндийн хүч нь хамаагүй хөнгөн байжээ. Иймээс янз бүрийн төрөл зүйлийн том том амьтан их байсан” гэсэн байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Учир нь аварга хэвлээр явагчид лемурын соёл иргэншилтэй нэгэн үед оршин тогтнож байсан юм. Эртний лемурчууд ой тогтоолгүй байсан ба тэдний яриа нь дууг санагдуулж, ихэвчлэн “бодол санааг унших” аргаар харьцдаг, сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулдаг байжээ. Эртний лемурчууд нь хоёр дахь иргэншлээс үүссэн учир эхэндээ хос бэлэгтэн байсан боловч сүүл үе рүүгээ тэдэнд эр эм хүйсний ялгаа гарч эхэлжээ. Мөн тэднийг ихэнх ургамал, хорхой, дунгийн нэгэн адил нахиалах аргаар үрждэг гэж бичсэн байдаг. “Акашийн товчоо”-нд “Эм шинж тэмдэг давуу илэрсэн хүмүүс нь сэтгэлийн хувьд илүү хөгжилтэй бөгөөд эр шинж тэмдэг давуу илэрсэн хүмүүсийг хайрладаг байсан” гэж хүйсийн хуваагдлыг тайлбарлажээ. Дээр хэлсэнчлэн эртний лемурчууд хос бэлэгтэн байх үедээ дөрвөн гар, хоёр нүүртэй байжээ. Хүйсний ялгаа гарч эхэлсний дараа толгойн ард байрласан “билгийн нүд” гавлын дотогш орж эхэлсэнтэй холбоотойгоор арын хоёр rap нь хатингаршин үгүй болж эхэлжээ. Толгойн арын хэсэгт байрласан “билгийн нүд” нь эртний лемурчуудыг хоёр нүүртэй мэт болгож байлаа. Энэ нүд нь эхний болон хоёр дахь иргэншлийн хүний нэг нүдний хувирсан хэлбэр байсан бөгөөд нарийн ертөнцийн долгионы давтамжийг буюу сэтгэлийн энергийг ертөнцөд (хэт өндөр давтамж) харах чадвартай байсан. Энэ нь орчин үеийн ёгууд транс эсвэл самадын байдалд орохдоо хардагтай адил үзэгдэл болов уу. Арын хоёр гар нь энэ билгийн нүдэндээ үйлчилдэг байжээ. Лемурчуудын урд талын хоёр нүд нь тэд улам бүр материаллаг ертөнцөд ууссанаас бодит зүйлсийг харах шаардлагын улмаас үүссэн гэж үздэг. Яваандаа бодит ертөнцийн хараа нь нарийн ертөнцийн хараанаас илүү үүрэгтэй болж эхэлжээ. Тэгэхээр эртний лемурчуудын гадаад төрх маш өвөрмөц байжээ. Аварга том биетэй, дөрвөн гар, хоёр нүүртэй байсан бөгөөд хүн төрөлхтөн энэ өвөрмөц дүр төрхийг Энэтхэгийн бурхдын дүр төрхөөр хадгалсан биз ээ. Ер нь эртний лемурчуудын бодит болон нарийн ертөнцийг харах чадвар маш төгс төгөлдөр байсан. Хожуу үеийн лемур нэг нүүртэй хоёр гартай болсон. Арын “билгийн нүд” нь гавлын дотор орж, хойт хоёр гар нь аажимдаа хатингаршин үгүй болжээ. Гэсэн ч “билгийн нүд” нь үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Учир нь сэтгэлийн энергийн хувьд гавлын яс бол саад биш юм. Хожуу үеийн лемурчууд ихэнхдээ сэтгэл оюуны хөгжлийг илүү анхаардаг байсан. “SoHm”-ын зарчим үйлчилдэггүй байсан болохоор “билгийн нүд”-нийхээ тусламжтайгаар Ертөнцийн Мэдээллийн оронтой холбоотой байжээ. Тэд маш өндөр оюуны хөгжилтэй үндэстэн байсан байна. Үүнтэй холбоотойгоор лемурчуудын эх газрын нэгэн хэсэг болох Австралийн аборигенчүүдыг судлах нь эрдэмтдийн хувьд ихээхэн сонирхол татсан зүйл болоод байна. Магадгүй тэдэнд лемурчуудын бүтэц зүйн онцлог хадгалагдан үлдсэн ч юм бил үү. Магадгүй тэдний нөгөө хоёр гарын үлдэц нь байгаа ч юм бил үү. Өөр ямар нэг зүйл олдох ч юм билүү.


Лемур-атлантчууд

Бүх эх сурвалжууд лемуро-атлантчууд нь өвөг дээдэс болох лемурчууд болон үр удам болох атлантчуудаас үлэмж ялгаатай байсан гэж баталдаг. Тэд аль алинаас нь илүү хөгжилтэй байжээ. Зарим таамгаар лемуро-атланчууд нь одоо ч мөн нууцат Шамбалын орны гол төлөөлөгчид юм. Тэдний нисдэг төхөөрөмжүүдийг хүмүүс нисдэг таваг байдлаар олонтаа олж хардаг. Лемуро-атлантчууд нь далд зүйлсийг нэвт харах чадвартай төрдөг байжээ. Тэдний хараа нь хязгааргүй байсан учраас тэд эд зүйлсийн мөн чанарыг агшин зуурын төдийд таньдаг байжээ. Тэдний хувьд орон зай, бодит зүйлсийн саад гэж байсангүй. Тэд байгаль дэлхийн нууц хийгээд анхдагч мэргэн ухаанд гүнзгий нэвтэрсэн хүмүүс байв. Тэднийг Бурхны Хүүхдүүд гэдэг байжээ. Лемуро-атлантчуудад номлол, итгэл бишрэл дээр үндэслэсэн үзэл баримтлал гэж байгаагүй. Тэдний билгийн нүд бүрэн нээлттэй байсан учир лемуро-атлантчууд нь өөрсдийгөө мөнхийн хүршгүй, үзэгдэшгүй болон мөнхт үнэнтэй нэгдмэл, Ертөнцийн Бурхантай нэгдмэл гэдгээ мэдэрдэг байлаа. Энэ бол бурхан газар дэлхийгээр явж эгэл хүмүүстэй чөлөөтэй харьцдаг байсан балар эртний “алтан зуун” байв. Уг алтан зуун дуусч, бурхад алслан одож (өөрөөр хэлбэл харагдахгүй болж), дараа дараачийн үеийнхэн бурхдын хаант улс болон байгалийн хүчин зүйлсэд сөгдөн биширдэг болсон.

Хүний өвөг дээдэс Лемуро-атлантчууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөний үлдэгдэл нь лемуро-атлантчуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамлуудыг ашиглан барилга барьдаг байжээ. Английн Солюсбергийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египетийн Сфинксийг лемуро-атлантчуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемуро-атлантчуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан юм. Тэд дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэгтөхөөрөмжүүдтэй байжээ. Эдгээр нисдэг аппарат нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр түвшинд хүрсэн хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм. Эдгээр аварга биетүүдийг Түвдийн гүн ухаанч Лувсандамба “Оюун ухааны хэт хөгжилтэй хүмүүс” гэж нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр “хэт оюунтан”-ыг лемуро-атланчтууд гэж үзэх олон нотолгоо байна. Лемуро-атлантчууд 6-8 метр, түүнээс ч өндөр биетэй байжээ. Мөн л Лувсандамбын үзэж байгаагаар “хэт оюунтан”-ы амьдарч байсан үед газар Дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гаригтай байсан. Түүний бүтээлд л лемуро-атлантчуудын өөр өөр бүлэглэлийн хоорондын сөргөлдөөний талаар ч бичсэн байдаг. Сөргөлдөөн нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн аймшигт дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсжээ. Үүнээс хойш ихэр гариг нь Дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гариг бур ойртоход Дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемуро-атлантчууд тэмцэл маргаанаа мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөө сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гариг улам бүр томорсоор, төдөлгүй дэлхий уг гаригтай асар хүчтэй дэлбэрэлт үүсгэн мөргөлджээ. Хар үүлс нүүн, цэвдэг хүйтэн болов. Ихэнх хүмүүс (атлантчууд) үхэцгээжээ. Үүнээс хойш Нар дорно зүгээс гарч өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гаригс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой үлдсэнийг олжээ. Лемуро-атлантчуудын үндэстэн нь Дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүр мөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл самадийн байдалд Хүний Генийн Сангийн төлөөлөгч болон оршсоор буй юм. Мөн өөр бусад эх сурвалжид лемуро-атлантчууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот Шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн нь болсон гэжээ. Николай Рерих Шамбалын орныг дүрслэхдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увидастай гэж нэг бус удаа бичсэн байдаг. Энэ бүхэнд итгэж болох уу? Мэдэхгүй л юм. Ямартаа ч нарийн болон бодит ертөнцийн хооронд шилжих боломжтой.


Атланчууд

Лувсандамбын бичсэнчлэн гаригуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантчууд Дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарахад нь тусалж чадах “хэт оюунтан”-уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний дурсгал болж шашин шүтлэг үүсжээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа. Бронттозавр, арслан заан шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж Дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хаяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижгэрэв. Атланчуудын бөө төлөгчид лемуро-атлантчуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд лемуро-атлантчуудын эртний бичээсийг цуглуулж тайлан уншихыг оролдож байв. Эртний мэдлэгийн бусад эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ. Эртний мэдлэгийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том жижиг олон хот баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ шинэ аргыг олж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр нь онгоц нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсож чаддаг байлаа. Таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр ингэх боломжтой болжээ. Хүмүүс алган дээр багтан багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Голдуу агаараар зөөж тээвэрлэдэг байсан ба ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантчуудыг “Амьдралын хүч”-ийг эзэмшсэн байсан гэж бичжээ. Жишээ нь тариан түрүү нь Йотроо брших “амьдралын хүч”-ний тусламжтайгаар нахиалах шидтэй болдог. Атлантчууд уг амьдралын хүчийг техникийн хүч болгож, нисдэг болон бусад төхөөрөмжийг хөдөлгөгч хүч болгон ашиглаж байжээ. Тэд таталцлын хучинд үйлчилж, “амьдралын хүч”-ийг ашиглахаас гадна “билгийн нүд”-нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пирамид болон бусад байгууламжийг барихдаа атлантчууд “харцаараа” чулууг хөдөлгөдөг байсан гэжээ. Атлантчууд хувьслын явцдаа “билгийн нүд”-нийхээ үүргийг алдсан боловч “дотоод хараа”-ны үүргийг нь хиймлээр идэвхжүүлдэг байсан гэж бичжээ. Лувсандамбын бичсэнчлэн атлантчууд хоорондоо харьцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл “хэл” болсон телепатийг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин, өөр өөр хэл үүсч хүмүүс бие биенийгээ ойлгох нь муудаж эхэлсэн. Бичиг үсэг зохиогдов. “Акашийн товчоо”-нд атлантчууд нь маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй муутайгаараа орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ. Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаатуршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил одоогийнхоос өөр байсан. Мөн л “Акашийн товчоо”-нд атлантын тив газар нь өнөөгийн Америк Европ хоёрын дунд, Атлантын далайд байдаг байсан гэж бичжээ. Е.П.Блаватская нэг нь Атлантын далайд, нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байсан гэжээ. Түүний бичсэнчлэн аварга том номхон далайн тив газрын үлдэгдэл нь Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон Полинезийн арлууд юм. Уг живсэн эх газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, Шинэ Зеланд, Пасхын арлуудаас түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно. Эдгээр арлын зэрлэгүүд нэгнийгээ мэддэггүй ч бүгдээрээ л тэдний арал нь живэн алга болсон аварга том эх газрын нэгэн хэсэг юм гэж ярьцгаадаг. Энэ зэрлэгүүд бүгд нэг хэлээр ярьдаг, нэг ёс заншилтай нь ихээхэн сонирхол татсан. Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн. Өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед хэдхэн арал байжээ. Атлантчуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. Атлантыг 7 дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу “Рмоагали” нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ. Хоёр дахь дэд үндэстэн буюу Тлавиатли нь үнэнч шударга зантай, үйлдсэн үйл, гавьяа зүтгэл, бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гурав дахь дэд үндэстэн буюу Толтекчууд нь амжилт, мэдлэгээ үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болсонтой холбоотойгоор отог омог, тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд үндэстэн буюу Пратуранцчууд нь өөрийн эрх ашиг хүсэл сонирхлыг хөөдөг шинж чанартай байжээ. Тав дахь дэд үндэстэн болох Прасемитчууд нь шүүн тунгаах чадвараараа ялгардаг байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу Аккадийчууд сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болжээ. Долоо дахь дэд үндэстэн буюу Монголчууд сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртнийх байх тусмаа хамгийн гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэнд хүрцгээжээ. Е.П.Блаватская нь номныхоо нэг хэсэгт атлантыг Дэв, Перин гэсэн хоёр дэд үндэстэн болгон ангилаад, Дэвчүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номныхоо өөр нэгэн хэсэгт тэрээр атлантчуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхын арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээд тэр Буддагийн төрхтэй хүмүүс нь Бурхны Хүүхдүүд байсан ба Пасхын арлын чулуун хөшөөний төрхтэй хүмүүсийг хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ. Түүнээс гадна Е.П.Блаватская атлантчуудыг шар, хар, хүрэн ба улаан атлант гэж ангилжээ. Тэгээд шар атлантчууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс болж, хар атлантчууд нь африкийн негрүүдийн, улаан атлантчууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Мөн зохиогчийн бүтээлээс атланчууд нь шинэ технологийг муу үилд ашигласан нүглийн талаар бичсэнийг мөн олж уншиж болно. Бурхан байрлах ёстой Гэгээн цамхагийг сэтгэлийн янз бүрийн нүгэл үйлдсэн хүмүүсийн хөргийг тавьдаг газар болгосон байж. Энэ бүх нүглийн шийтгэл болж атлантчуудын бүлэглэлүүдийн хооронд мөнхийн дайн дэгдэв. Лувсандамба дайн дэгдсэний шалтгааныг атлантчуудын дунд олон янзын хэл үүссэнтэй холбон тайлбарлажээ. Мөн тэрбээр атлантчууд шинэ төрлийн зэр зэвсэг бүтээсээр байсан гэж бичжээ. Хүмүүст гаж хувьслыг үүсгэгч туяан зэвсэг бүтээсэн байна. Дараа нь бактерологийн зэвсэг бүтээн хэрэглэсэн нь Дэлхий дээр олон төрлийн аймшигт өвчнийг үүсгэжээ. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээжээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep yc, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая саяаар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Е.П.Блаватская атлантчуудын өөр хоорондын дайны талаар дараах зүйлийг бичжээ. Дэлхийн бодит сүнсний доод түвшинг удирдаж, нийт хүн төрөлхтний 2/3-ийг эзэлдэг байсан хар атлантчууд нь хүн төрөлхтний 3/1-ийг эзэлж бурханд үнэнч хэвээр үлдсэн шар атлантчуудтай дайтаж байлаа. Атлантчуудын энэ хоёр бүлэглэл хоорондоо биеийн байдлаараа төдийгүй мөн сэтгэл оюунаараа ихээхэн ялгаатай байжээ. Тэд бүгд анхдагч мэргэн ухаан, байгалийн нууц зэрэгт ихээхэн нэвтэрсэн боловч хоорондоо тэмцэлдэж байлаа. Шар арьстнуудын тэргүүлэгч нь цэвэр ариун хүмүүстэй нисдэг завиа ахан дүүс тэргүүлэгчиддээ дараах үгтэй захианы хамт илгээжээ. “Шар арьстан болгон хар арьстан бүрт нойрыг илгээг. Тэд хүртэл бүү зовж шаналаг. Нарны Бурханд үнэнч хүн бүхэн сарны Бурханд үнэнч хүн бүгдийг хувь тавилангаасаа зугтаах чадалгүй болгон хүлэг… Хар арьстнууд сэрэн нэмэгдэж буй уснаас айхдаа виманагаа санахад угүй болсон байг”. Тэгэхээр лемурчуудын соёл иргэншлийн дараа үүссэн атлантчуудын соёл иргэншил нь аажимдаа лемуро-атлантчуудын мэдлэгийг эзэмшин хөгжүүлснээрээ өндөр хөгжилтэй соёл иргэншил болж чаджээ. Гэвч энэ соёл иргэншлийн дотор дайнд хүргэсэн хагарал үүсчээ. Шинэ шинэ зэвсэг ашигласан мөнхийн дайн нь Атлантидыг мөхөлд хүргэжээ. Ийнхүү дайны хөлд гайхамшигт оюун ухаантан үрэгдэж, дараагийн төрөл буюу хүн дэлхийг эзэгнэж эхэлсэн байна.
_

Эзэн хааныг Исмайлийнхан хороосон уу

Д.Баярсайхан. Монголын Дундад зууны үеийн түүхийг судлаач, Оксфордын Их Сургуулийн Докторант
Британий Монголчуудын Гуравдугаар чуулганд тавьсан илтгэл



Низари Исмаилийн түүх судлаач Др. Надя Жамал Монголчуудын байлдан дагууллалыг дүгнэхдээ Исмаилийнханы түүхнээ тохиолдсон цорын ганц хийгээд хамгийн хөнөөлт үйл явдал мөн гэжээ. Ийнхүү дүгнэх болсон учир юунд байна вэ гэвэл Монголчууд Исмаилийн хүн амыг хүйс тэмтэрч Исмаилийн сүүлийн Имам буюу шашин-төрийн тэргүүнийг баривчилж хороогоод удам угсааг нь хөнөөсөнд байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдал чухамхүү ямар улбаатай болох талаар миний бие сонирхон Исмаилийн Дээд тэргүүн Рукн ал-Дин Хур-Шаг/Rukn al-Dīn Khur-Shāh хэрхэн үхсэн тухай судлах болсон юм.

Хэрэв бид түүхээ сөхөж харвал тэртээ 1256 оны эцсээр Эзэн Чингис Хааны үр сад Иран, Ирак, Афганистан, Кавказ, Бага Ази буюу Анатоли, Дээд Месопотамид Ил Хаадын гүрэнг бий болгожээ. Эзэн Чингис Хааны ач хүү Хүлэг Хаан (1256-65) эл гүрний үүсгэн байгуулагч мөнөөс мөн бөгөөд Лалын/Исламын ертөнц дахь Исмаилийн Имам болон Аббасидын Калифыг устгахаар Мөнх Хааны (1251-59) зарлигаар Иранд анх илгээгджээ. 1243 онд Румын Селжук Султаныг эрхэндээ оруулсанаас хойшхи Монголчуудын том бай нь Дундад Дорнын энэхүү хоёр хүчирхэг Лалын төлөөлөлүүд байлаа.
Бидний Монгол өвөг дээдэс дэлхий дахинаа өөрсдийн хүчийг сорих үлс гүрнийг сайтар мэддэг байжээ. Үүний нэг жишээ нь Монголын Нууц Товчоонд тодоор дүрслэгдсэн байдаг. 1221 онд Зүчи, Цагаадай, Өгөөдэй, гурав Хорезмын нийслэл Гүрганжийг (Өрүнгэчи) эзэлж буулгасны дараа эцэгтэйгээ Талиганд (Афганистаны нутаг) нийлэхэд Чингис Хаан өөрт нь хувь эс гаргасанд хилэгнэж хөвгүүдтэйгээ гурван хоног уулзалгүй өнгөрөөжээ. Хөвгүүд бурyугаа ухаарч айж балмагдахад тэднийг өмгөөлж Боорчи, Мухали, Шигихутуг нар өчил өчиж Сартуул иргэний Султаныг доройтуулж бидний олон эрс, агт морьд чинь бахдаж амуу. Хуваагдаж автах балгас хуваан авсан хөвгүүд бүгд Чингис хааных буй хэмээжээ. Чингис хаан тайтгарч гурван хөвгүүдийг

Өтгөс үгс ишлэж,
Хуучин үгс сануулж,
Байсан газар
Багтан алдтал,
Магнайн хөлс

Арчин ядтал буруушааж машид зэмлэхэд Хонхай, Хонтагар, Чормахан хорчи нар Чингис хаанд өчрүүн: “ Бор шувууг анд сургах мэт хөвгүүд сая өдий аялан сурч бүхүйд хөвгүүдийн зүрхийг шантлан энэ мэг яахин ингэж донгодно? Хөвгүүд айж сэтгэлээ алгасуузай. Наран шингэхээс ургах зүг хүртэл дайсан иргэн буй. Маныг төвд ноход мэт турхиран илгээвээс, дайсан иргэнийг дарж, бид тэнгэр газарт хүч нэмэн, алт мөнгө, агуурс таваар, ард иргэдийг чамд авчирсугай. Аль иргэн ir] гэгч буй)хэмээвээс, энэ өрнө Багдад иргэний Халибай султан [Caliph al-Nās хэмээмүү. Түүнд бид аялсугай” хэмээн өчивөөс Чингис хаан тайтгаран зөвшөөрч Өтэгэйд аймгийн Чормаханыг Багдад иргэнд аялуулав. Энэхүү хэсгээс үзэхэд Багдадын байлдан дагууллалыг тэртээ 1220-иод онд ярилцаж дайлаар мордуулахаар зэхэж байжээ. Багдадыг 1258 онд Хүлэг Хаан эзэлж авсан. Харин бидний ярилцах сэдэв Калиф болон Багдадын асуудал биш учир Исмаилийн Имамдаа анхаарлаа хандуулья.

Юуны өмнө Исмаилийнхан гэж хэн байсныг тодруулья. Лалын ертөнц дотроо хоёр гол урсгалд хуваагддаг: Сунни (أهل السنة) буюу “үлгэр жишээ хүмүүс” ба Шиа (شيعة) буюу “Алиг дагалдагч”. Шиачууд бол цөөнх нь бөгөөд Сунни Мусалманчуудаасаа шашныхаа үндсэн асуудал дээр зөрчилддөг. Тэр нь Исламын үндсэн номлогч Мухаммадын дараахи гурван калифыг алгасаад Мухаммадын охин Fāṭima al-Zahraтай гэрлэсэн Мухаммадтай цусан холбоотой байсан Алиг өөрсдийн шашны удирдагч хэмээн үздэгт оршино. Шиа дотроо бас хэдэн бүлэгт хуваагддаг, тэдний голлох нэг бүлэг бол ādiqыг)Исмаилийнхан юм. (721-755 онд амьдарч байсан Имам Ismā‘īl ibn Jaf‘ar al-S хүлээн зөвшөөрснөөр ийнхүү нэрлэгдэх болсон юм). Исмаилийнхан 11-р зуунд гадаад ертөнцөд Ассассин буюу захиалгаар аллага хийгч гэсэн нэрээр алдартай болсон. Исмаилийн тэргүүн бидний мэдэх “уулын өвгөн” Хасан Саббах (1034-1124) 11-р зууны сүүлээр Иран дахь Эльбрус уулнаа шашиндаа хүмүүс элсүүлж нутагшуулснаар ассассин нэр тархасан гэж үздэг. Хасан Саббах залуусыг диваажингийн амьдралтай болгоно гэсэн амлалтаар хашиш буюу мансууруулах бодис өгч уулнаа шилжүүлэн бөгүүлж байжээ. Тэрхүү нутагшсан уулны нэг нь 2,100 м өндөр Аламут (зүүн гар талын зураг) буюу “Бүргэдийн Үүр” юм.

Ассассин нэр нь хашишийн гэсэн нэрнээс гаралтай гэж голдуу дүгнэдэг бол миний бие 2004 онд Аламут уулнаа гарч байхад Хасан Саббахын нэрнээс гаралтай гэж нутгийн нэг ард бас тайлбарлаж байсан. Аль ч хувилбар нь байлаа, ассассин нэр хүмүүний түүхнээ үлдэж өнөөгийн амьдралд ч үндсэн утга санаагаа алдаагүй байна. Исмаилийнхан үндсэн Сунни үзэлтэнгүүдтэйгээ үргэлжийн сөргөлдөж байсан учир олон хүний амь гарздалгүй дайсныхаа толгойлогчийг хороодгоороо бусдыг айлгадаг болжээ. Тэр үеийн монголчууд Исмаилийнхний тухай хэр мэдлэгтэй байсан юм бэ? Үүнийг олж мэдэхийн тулд сурвалж бичгүүдийг судлах хэрэгтэй. Гэтэл эрдэмтэн мэргэд Исмаилийн тэр үеийн түүх тэр чигээрээ монголчуудын гарт үрэгдсэн гэж үздэг. Тийм юм уу гэхэд бас тийм биш байдаг. Ном сурвалж үгүй болсныг хожуу тайлбарльяа.

Тэгэхээр Исмаилийн үндсэн сурвалжууд байдаггүй юм бол тэдний тухай бусдаас илүү мэдээлэл үлдээсэн 13-р зууны Иран болон Арабын түүхчдийн бүтээлээс тоймлон үзэхэд Хүлэг Хааны байлдан дагуулал Дундад Дорнодод эхлээгүй байхад Монголын Их Хаад Исмаилийнхантай холбоотой байсан байна. Исмаилийн төлөөлөгч болох Имам гуравдугаар Жалал ал-Дин Нассан/ Jalāl al-Dīn asan (1210-21) Чингис Хаантай 1219 онд уулзсан тухай Ираны түүхч Жувайни H бичсэн байна. Үнэхээр Чингис Хаан 1219-1225 он хүртэл Сартуул буюу Трансоксианы зүгт Хорезм болон Хорасаны нутгийнхныг айлгаж явсан тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Эзэн Чингис Хааны тухай болон Монголын тал нутагт хүчирхэж байгаа Монгол гүрний тухай Исмаилийн тагнуулынхан сайн мэдэж байсаны улмаас Жалал ал-Дин Нассан Чингис Хааныг олж уулзсан байж таарлаа. Уулзалт хоёр талдаа амжилттай болсон, учир нь Зэв Сүбээдэй нарын 1220-21 онд Хорасан болон Ираны нутгаар хийсэн анхны дайралтанд Исмаилийн голлон сууршиж байсан Кухистан муж өртөөгүйгээр үл барам Монголчуудаас даажсан олон ард Кухистанд орогнол олсон байна. Эдгээр хүмүүсийн нэг нь алдарт философич, Хүлэг Хааны одон орны судлалын төвийг байгуулсан Насир ал-Дин ūsī (1201-74) байсан байна. Өөр нэг онцлох зүйл бол īr al-Dīn T%ал-Туси/Nas Хорезмын Шагийн эсрэг Монголчуудын довтолгооны тагнуулын албыг Исмаилийнхан залгаж байсныг Арабын сурвалж дурьдсан байдаг.

Монголчуудын Дундад Дорнодод 1230-40 онд хийсэн хоёрдугаар аян дайны үеээр Чормахан хорчи Кухистан хийгээд Аламутын нутгийг тойроод гарчээ. Энэ бол Чингис Хаантай байгуулсан Исмаилийнханы гэрээ хүчин төгөлдөр байсныг гэрчилж ammad$байна. 1246 онд Исмаилийн тэргүүн Ала ал-Дин Мухаммад/‛Alā al-Dīn Muh (1221-55) хоёр элчээ (dā‛īs) Гүюгийг (1246-48) хаан ширээнээ залрах ёслолд илгээжээ. Тэрхүү ёслолд Орос (Суздаль), Хятад (Cathay), Сологос (Корё), Трансоксиан, Хорасан, Ирак, Лур (Афганистан), Иран (Азербайжан), Ширван, Рум, Гүрж, Армяны ноёд, ван гүнтэн хийгээд Ром, Аллеро, Мосул, Багдадын элчээс гадна Аламутын элч оролцсон тухай Карпини номодоо дурьдсан байдаг.
Исмаилийнханы тухай өөр нэг мэдээг Рашид ал-Дин үлдээсэн байдаг. Тэрээр Аламутын элч нарын авчирсан захидалд Гүюг Хаан хилэгнэж маш хатуу үгтэй хариу илгээв гэж бичжээ. Энэ чухамхүү ямар улбаатай байв гэдэг нь тодорхой бус боловч тун их чухал мэдээ байсан байж таарав. Гүюг Хаан Элжигидэй жанжинг тун яаравчлан Ираны нутаг руу илгээж тэнд суурин буй Монгол цэргийн дээд командлалыг гартаа авч Мусалманчуудын цайз хороодыг Исмаилийнхаас эхлэн устгах даалгавар өгчээ. Гүюг өөрөө хойноос нь мордох төлөвтэй байвч удалгүй таалал төгссөн байна. Монгол Исмаилийн харилцаа яагаад муудав гэсэнд тодорхой хариу баримт байхгүй ч ямар ч л байсан муудсан нь илт болов.

Гүюг хааны дараахи Мөнх Хаанд (1251-59) Иран, Кавказ, Анатолийг захиран сууж байсан Монгол жанжин Байжуу Багдадын Калифын тухай гомдол гаргаж байхдаа Исмаилийнхан аюултай болж байгааг танилцуулж байжээ. Үүний баталгаа Армян сурвалжид бас байна: Армяны нутагт захирагч байсан Цагадай хэмээх Монгол жанжинг Исмаилийнхан алсан тухай тодорхой дурьдсан байдаг. Монгол Исмаилийнханы харилцаа биш болсоныг ашиглан Сунни эрдэмтэд (‛ulama’) Дундад Дорнодод Исмаилийнханы улс төрийн ажиллагааны талаар Монгол Хаанд гомдол мэдүүлж эхэлжээ. Түүнээс гадна Исмаилийнхан өөрсдөө байдал эгзэгтэй болж байгаатай холбогдуулан Монгол Хаадын Ордонд нууцаар байн байн үзэгдэх болсон байна. Ромын Пап ламын илгээсэн элч нарын нэг Карпини Мөнх Хааныг алахаар завдаж буй янз бүрээр зүсээ хувиргасан 40 (латинаас орчуулсан зарим хувилбарт 400 гэсэн тоо арай хэтэрсэн тоо болно гэж үзэж байна) ассассин хааны ордонд харагдсан тухай өгүүлсэн байдаг.

Исмаилийн Аламут бол Ираны Казвин мужид байдаг. Тэр үеийн Казвинчууд Сунни мусальманчууд байсан байна. Иймд бөөрөнд нь байгаа буруу номтоныг дарах ариун дайнд тэд зэхэж байжээ. Казвины шашны хуульч (Qāżī) Шамс ал-Дин/ Shams al-Dīn Qazvīnī, Гүюг хааны хаан ширээнд залрах ёслолд оролцосноосоо хойш хэд хэдэн удаа Монгол руу аян замын жолоогоо залах болсны гол шалтгаан бол Исмаилийнханы эсрэг тэмцэлдээ Монголчуудын туслалцааг авахад оршиж байв. Ираны 13-р зууны түүхч Жүзжаны мэдээлснээр Казвины Шамс ал-Дин Мөнх Хаанд Исмаилийнханы бүгж буй уул хадан цайз хийгээд Исмаилийн улс төрийн хорт ажиллагаанаас болгоомжлох талаар сүртэйгээр тайлбарлаж байжээ. Казвин мужийнхан Исмаилийнханыг Мусульман биш гэж үзээд хэдийнээ хоорондоо тулалдаж байсан түүхтэй юм байна. Дээр дурьдсан Чингис хаанд бараалхаж байсан (Нео-Муслим хочит) Жалал ал-Дин Нассан Исламын үнэн алдартан болохоо харуулах ба буруу номтон үзлээсээ татгалзсаныг Казвинчуудад батлахын тулд Багдад орж Исламын үнэн алдартан Сунни болж “уулын өвгөн” Хасан Саббах хийгээд түүний залгамжлагчдын үүсгэн байгуулсан Аламутын алдарт номын санг Казвинчуудын нүдэн дээр галдан шатаасан тухай Жувайни бичсэн байдаг. Гэтэл энэхүү номын сангийн хэрэг Монголчуудад тохоогдсоор өнөөг хүргэсэн байгаа юм.

afar-Nāma'Өөр нэг Ираны түүхч Мустафи Казвини Z түүхэн сурвалждаа Хүлэгийг Иран руу дайлаар мордуулах санааг мөнөөх элч Шамс ал-Дин Мөнх Хаанд анх хэлсэн мэрээр бас бичсэн байдаг. Энэ мэдээ хэр ортойг хэлэхэд бэрх боловч ямар ч л байсан Мөнх Хаан тэртээ дөчөөд жилийн өмнө Эзэн Чингис Хаан Ираны хавь нутгийг байлдан дагуулсан атлаа өнөөг хүртэл тэр иргэдийг Боржигин овогтон захирч байгаагүйг тооцоолон бодож өөрийн дүү Хүлэгийг 1253 оны үхэр жил мордуулж Иран, Рум, Кавказ, Сирийг бүрэн эзэлж цэрэг хийгээд захиргааны үйл ажиллагааг хянах үүрэг өгчээ. Хүлэг 1256 он хүртэл Бат Хааны аяыг даган Окс буюу Аму Дарья мөрний наад эрэг дээр саатсаар зөвхөн 1255 онд Бат Хаан таалал төгссөний дараа буюу 1256 оны эхээр Иранд хүрэлцэн иржээ. Энэ нэг жишээгээр Чингис Хааны үр сад ахын ёсыг ихэд дээдэлж хэдий Тулуй хааны хөвүүн Их Хаанд өргөмжлөгдсөн байсан ч Зүчийн удмын үг илүү нөлөөтэй байсныг гэрчилж байна. Хүлэг хаан Алтан Ордоны нутагт саатаж байхдаа өөрийн өрлөг жанжин Хэт-Бухыг 1253 онд Иран руу илгээж Исмаилийнханы хадан цайзыг буулгаж байх үүрэг өгчээ. Судалгаагаар Исмаилийнханы цайзын тоо 70 гаруй байсан гэж үздэг, зөвхөн Кухистан болон Казвин мужуудад 35 нь байсан байна. Эдгээрийн дунд Гирд-Кух цайз хамгаалалтаа бэхлэн тэмцсээр 30 жилийн дараа Ил Хаан Авагт бууж өгсөн байна. Бусад цайз нь Палестин, Сирийн эрэг хавийн нутгаар тархсан байжээ.

Товчлон хэлэхэд Хүлэг хаан Хэт-Бух, Хөх-Илгэ болон бусад жанжины хамт Исмаилийнханы цайзыг нэг нэгээр буулгасаар тэдний тэргүүн Имам Рукн ал-Дин Хур-Шагийн бүгж байсан Маймун-Диз цайзын (баруун гар талын зураг) бэлд 1256 оны 11-р сарын эхээр ирж уулыг бүслэн авчээ. 4 хоногийн дараа Рукн ал-Дин бууж ирэхээ мэдэгдэн элч илгээж. Элч Имамын хүсэлтийг дамжуулж амь насны баталгааг даасан зарлиг Хүлэг хаанаар гаргуулжээ. Эхлээд Рукн ал-Дин хүүгээ хэдэн сайдтай илгээж, Хүлэг хаан хүүг нь жинхэн хүү биш болохыг мэдээд хүүг буцаажээ. Рукн ал-Дины дараагаар ах дүүсээ нэг нэгээр илгээжээ. Хүлэг хаан хариуд нь танай гэр бүлийг бид хамгаалж байна, тэргүүн та өөрөө уулнаасаа бууж ирнэ үү хэмээн 9 удаа элч илгээж тэвчээртэй хүлээн сууж байж. Рукн ал-Дин өвлийг хүртэл арга чаргаар монголчуудыг саатуулвал Армянаас татаж байсан хоол хүнсний зам өртөө гарцгүй болж монголчуудын морьд тэжээлгүй болох найдлагаар цаг хожихоор тооцоолж. Үүнийг мэдсэн Хүлэг тэр хооронд Хэт-Бух болон бусад жанжинаа хажуугийн бага хамгаалалттай цайзыг буулгахаар явуулсаар байв. Олон цайз хүчтэй эсэргүйцэл (хэт даврагч fidā’īs –ын эсэргүүцэл) үзүүлж байсаны нэг жишээ болох Ламасар цайзын хамгаалагчид бүтэн нэг жил тэмцэж байж буусан байна. Хариу элч илгээх болгондоо Хүлэг хаан Рукн ал-Динд бүх цайз хамгаалалтандаа Монголчуудад бууж өгөх шаардлага тавь гэж дамжуулсаар байж, Рукн ал-Дин ч бага ач холбогдол бүхий цайзаа нэрлээд явуулаад байж. Ингэж олон удаагийн дипламат харилцааны үр дүнд 11-р сарын эцсээр Исмаилийнханы тэргүүн Монголчуудад дагаар орохоор Маймун-Дизээс бууж иржээ. Хүлэг хаан Рукн ал-Диныг анх хараад “нялх тэнэг золиг шив дээ” гэж гайхсан гэдэг. Хүлэг түүнийг найрсгаар хүлээн авч өөрийн орд байрлах Хамадан руу авчирж тэнд хяналтандаа саатуулж байхад Рукн ал-Дин монгол бүсгүйд дурлаж түүнтэйгээ гэр бүл болон Монгол их Хааны хүргэний тоог нэгээр нэмжээ.

13-р зуунд дагаар орсон иргэд, улсын тэргүүнийг Монгол руу илгээж Их Хаад тэдний эрхийг дархалж алба барих буюу албаас чөлөөлөх зарлиг гаргаж пайз болон гэрэгийн өргөмжлөл соёрходог байжээ.Үүний жишгээр Хүлэг Рукн ал-Дин Хур Шагийг 1257 оны 3-р сард Монгол руу өртөөлөн явуулжээ.
Үүнээс хойш тохиосон түүхэн үйл явдал миний гайхширалыг төрүүлсээр байдаг юм. Рашид ал-Дины бичсэнээр бол Мөнх Хаан Исмаилийн Имам Монгол руу ойртон ирж буй мэдээг дуулаад өртөө улааг зовоож тэрийг нааш нь ирүүлж яахав, замд нь хороо гэсэн үүрэг өгчээ. Исмаилийн 70 гаруй цайзын тал хагасаас илүү нь Сири Палестины нутгаар байсан тухайг эргэн санаад, бас тэдний тэргүүнийг дагаар оруулсаны дараа Сунни Багдадын эсрэг Хүлэг Хааны аян дайнд Исмаилийнханыг ашиглах бололцоог бодоод, мөн дайсандаа охин өгч хүргэн болгож худ ургийн харилцаагаар улс гүрнийг төвхинүүлж байсан Чингис Хааныхаа мэргэн ухааныг эргэцүүлэн бодоод ч Мөнх Хаан ийм томоогүй зарлиг гаргасанд итгэж боломгүй байгаа юм.

Исмаилийн түүхийг хамгийн нарийн нягталж бичсэн Жувайнийн өчсөнөөр бол Мөнх Хаан Исмаилийн Имамыг Хар-Хоринд найрсагаар хүлээн авсан боловч Ламасар, Гирд-Кух цайз одоо хүртэл бууж өгөөгүйг сануулан зэмлээд нутагт нь буцааж цайзаа буулгаж өг гэсэн зарлигтай замд нь гаргаад Монголын Тиаб/Ti‛āb (تیعاپ) хэмээх газар хороосон гэжээ. Энэ мэдээ бас л үндэсгүй мэт санагдаад байгаа юм. Учир нь нэгдүгээрт, олон хүчтэй цайзыг буулгах үүрэг өгөөд явуулсан хүнээ яагаад замд нь алах болов? Хоёрдугаарт, Тиаб хэмээх газар маань чухам хаана байна вэ? Нэрт эрдэмтэн Бойл Жувайнийн Ертөнцийг Байлдан Дагуулагч номыг англи хэлнээ орчуулахдаа Тиаб нь Монголын Хангай нуруу юм гэсэн бол, Францын эрдэмтэн d’Ohsson Тунгат гэж орчуулаад тэр нь Тагна уул юм гэж бичжээ. Дундад зууны харийн орны элч төлөөлөгчийн аялж байсан маршрутыг судалбал бүгд Хар Хорин хүртэл Уйгарын нутгаар дайрч байсан байна, үүнийг баримталбал Хангай, Алтай нуруудын урдуур тойрч гарсан зам болох таамагтай тул Тиаб гэдэг маань чухам Монголд юм уу гэдгийг тодруулах шаардлагатай юм.

Жувайний мэдээгээр дагалдан явсан бараа бологчид нь Рукн ал-Диныг хороов гэдгээс улбаалан дагалдан явсан Монгол улаачидыг хэлж байна уу Исмаилиийнханыг хэлж байна уу гэсэн асуулт бас тайлагдаагүй үлдэж байна.
Дүгнэлт болгоод хэлэхэд Сунни Исламын түүхчид Шиа Исмаилийнханыгаа магтан таашаан бичихгүй нь лавтай гэдэгтэй адил Монголчуудыг хараат байсан хүмүүс яагаад ч зөвтгөхгүй нь мэдээж. Иймд Исмаилийн түүхнээ хамгийн муу нэрээр үлдсэн Монголчууд Исмаилийн сүүлийн Имамыг нутагтаа урин хороогоод түүний үр удмыг хүйс тэмтэрч, басхүү тэдний өвөлж ирсэн ном судрыг галдан шатаасан гэдэг мэдээ хэдийгээр тархсан боловч тун эргэлзээтэй зүйл байгаа юм. Өнөө Энэтхэгт аж төрж байгаа Исмаилийн Ага Хан бол Низари Исмаилийн сүүлийн Имамым үр удам гэдгийг Дафтари эрдэмтэн нотлосон байгаа. Иймээс бидний монголчууд өөрсдийн түүхийн судалгааг өөрсдөө хийж түүхийн үнэн зөвийг чадах ядахаараа гаргаж ирэх цаг болжээ гэж хэлмээр байна. Сурвалжууд маань ч эзлэгдэж байсан иргэд бичиж үлдээснийг санаж байх хэрэгтэй.

Та бүхэнд сонордуулсан энэхүү илтгэлийн гарчигийг Эзэн Хааныг Исмаилийнхан Хороосон уу гэдэгт тайлбар хэлэх зүйл байна. 2006 оны 11-р сард энэ илтгэлийн дэлгэрэнгүйг Лондон дахь Исмаилийн Судлалын Төвд хэлцүүлж эрдэмтэн мэргэдээс санал авахад цочирдмоор нэгэн мэдээлэл ирсэн юм. Энэ нь 2007 онд Техран хотноо хэвлэгдэн гарах Диван Гадамиат ( دیون قادمیات) хэмээх нэгэн номонд Эзэн Чингис Хааныг маань Исмаилийнхан хойлоогий нь боож хороосон тухай найраглал бий гэнээ. Хэдийгээр зохиолтой нь танилцаагүй ч үүнийг няцаах нэгэн хариулт надад байгаа юм. Ассассинууд хүн алахдаа хутгалаж алдаг заншилтай байж, энэ бол тэдний мэргэшсэн арга барил, харин эзэн хааныг маань яагаад гараараа алах болсон юм бэ? Эзэн хааны харуул хэвтүүлүүд хэр барагийн хүнийг оруулаад суух байсан юм бол Чингис Хаан аль эрт тэнгэрт халих байсан биз гэдэгт та бүхэн санал нийлэх байхаа.

Хэдийгээр түүхийн шинжлэх ухаанд олон янзын магадлал гарахыг үгүйсгэдэггүй боловч бидний Монголчуудын түүхийг дуртай нэгэн нь гуйвуулах аливаа хандлагад няцаалт өгч, бахархах зүйлээрээ бахархаж сургамж авахаас нь авч, хайрлан хандаж баймаар байнаа.