Манай сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм. Тэрээр залуу хүн гэхэд монголынхоо түүх, соёлтой холбоотой гадаад дотоодод хэвлэгдсэн баримт эх сурвалжуудыг байнга уншиж судалдаг, суралцаж судалгаа явуулж байгаа өөрийн үндсэн мэргэжил төдийгүй түүх, угсаатан зүй, археологи, антропологи гээд олон салбарыг сонирхон үздэг өргөн хүрээний мэдлэг боловсролтой болох нь ярилцлагын явцад улам тодорч байлаа. Ингээд шинжлэх ухааны нарийн мэргэжилийн нэгэн чухал салбар болох генетикийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа судлаач бүсгүйтэй хийсэн сонирхолтой ярилцлагын эхний хэсгийг хүлээн авна уу. Чингис Хааны Y-ДНКД.Цэрэндорж: Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгийн талаар болон өөрийн үнэлэлт дүгнэлт, санал бодлоо уншигч олонтой дэлгэрэнгүй хуваалцах болсонд талархалаа илэрхийлье мөн ийм боломжийг бүрдүүлж өгсөн Энкидээ (Ш.Энхбаяр) их баярлалаа! Та хэрхэн энэхүү судалгааны ажилд холбогдон оролцох болов гэдэг асуултаар эхлэе? Б. Хэрлэн: За, их баярлалаа. Монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй, дээрээс нь өөрсдөө эрдэмтэн Спенсер Велзийн судалгаанд оролцож байсан Ш. Энхбаяр ах, Ш.Баатар ах та нартай ярилцлага хийх болсондоо тун таатай байна. Мөн энэ удаагийн ярилцлагаар өөрийн болоод бусад Монгол Туургатан судлаачид мөн биологийн (генетикийн) антропологичдын гаргасан нийтлэг алдаануудыг засч хэлж чадах болсондоо бас баяртай байна. Би 2008 онд генийн шинжилгээ угсаатан судлал, түүхийн шинжлэх ухааны салбарт маш их дэвшлийг авчирч болох юм гэдгийг ойлгосноор тухайн үед Монгол туургатны удмын санг бүртгэж авъя өөр бас ямар угсаатнууд Монголтой холбоотойг тогтооё гэж зорьсон. Ер нь сүүлийн үед үндэстэний үзэлтнүүд, нам холбоонууд, үндсэрхэг үзэлтэй залуучууд маш олон боллоо шүүдээ. Энэ нь сайшаалтай ч нөгөө талаар цус, яс үндсээ зөв таньж авахгүй бол утгагүй байх л даа. Тэр оны сүүлээр би Казакстанд нийт овог аймгуудынхаа удмын санг бүртгэж авч цаашилбал Чингис Хааны Ү-ДНК-г сонирхож байгааг дууллаа. Тэгээд олж мэдсэн даруйдаа Казакстаны түүхч, антропологич Жаксылык Сабитовтой холбогдож тэр хүний ажилд туслах болсон юм. Ердөөсөө Чингис Хааны генетикийн кодтой холбоотой том асуудлыг Их Британи, Америк, Хятад гээд альваа гадаад улсад даатгаж чадамгүй санагдаад Монгол хүний хувьд өөрийн хувь нэмрийг оруулъя гэж бодсон юм. Ингээд таны асуултанд хариулахад Сабитов болон түүнтэй хамтран ажиллагсадын онцлог гэвэл, Чингис хааны ясан төрлийн шууд хамааралтай маш олон хүмүүсийг судалгаандаа оролцуулсан юм. Судалгаанд оролцсон хүмүүсийг дурдвал Зүчи хааны Шайбани хүүгийн удмын хүмүүс; мөн Казакын цагаан яст “торе” нар; Батмөнх Даян Хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд мөн бус хатнаас үзэгдсэн Гэрсэнз Хунтайжийн Сайн ноён ханыхан болон Засагт ханыхны үр удам зэрэг юм. Хорчиноос бас Зочи-Хасарын удам тайж язгууртай залууг олж Ү-ДНК-г нь шинжилсэн. Цаашилбал бусад Нирун овгуудыг ч судалгаандаа оролцуулсан, үүнд: Хатагин, Дулат, Мангад, Бэсүд зэрэг болно. Мөн ФамилиТрий ДНК” компанид Зүчийн өөр нэгэн угсааны хүний У-ДНК болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон-Төмөр хааны удмын 10 орчим хүний У-ДНК ирсэн байсан нь судалгаанд хувь нэмэр болсон. Ер нь судалгааны явцад гарсан хамгийн гол бэрхшээл нь хүмүүсийн шинжилгээний хариу янз бүр гарч байсанд байлаа. Ш. Энхбаяр: Барууны цахим сонингууд дээр “Казакууд Чингис хааны удам гэдгээ батлахаар тэмцэлдэж байна” гэсэн нийтлэл нэлээд явсан. Манайхан ч гэсэн энэ талаар нилээд сөрөг байдлаар шуугиад авсан байдаг. Ер нь Казак эрдэмтэд Монголчуудын генийн судалгаанд ингэж анхаарах болсон шалтгаан нь юу юм бол оо? Бас энэ талаар санаатайгаар хуурмаг судалгааны материал гаргах оролдлогууд гадны зарим эрдэмтдэд байх шиг байдаг? Б. Хэрлэн: Тэгэхлээр байдал ийм юмаа. Казакстанд хийгдэж байгаа судалгаа маш өргөн бүс нутгийг хамарч, олон жил үргэлжилж байгаа жинтэй ажил. Судлаачид нь ч Монголчуудад элэгтэй, шударга хүмүүс. Бүх тестийн хариултыг өчүүхэн ч гуйвуулахгүй нийтэлдэг учраас маш олон шүүмжлэл Оросууд, гадны сонин сэтгүүлийнхэн, жирийн Казакууд ба Монголчуудын зүгээс тэдэнд хүрч байлаа. Тэр болгонд ууч сэтгэлээр хандаж судалгаагаа үнэнчээр үргэлжлүүлж байгаа нь талархууштай. Гэхдээ яаж ч бодсон 13 сая Казак хүн болгоны сэтгэлгээг таах аргагүй, ялангуяа нас бодол гүйцээгүй залуу хүмүүсийн. Сүүлийн үеийн Казак залуучууд буруу эрхлээд байгаа гэж ахмад хүмүүс нь үздэг. Казакын аймаг овог болгоны Монголчуудын тухай үзэл бодол нь өөр өөр байдаг. Ерөнхийдөө, Алшынгууд сайнгүй ханддаг бол их зуутынхан бүр ах дүүсэг, дунд зуутынхан жирийн нөхөрсөг гэх мэт тийм ээ. Харин Монголын Казакуудын дунд бол үндэс угсаа ярьж туйлшрахгүйгээр эх орноо хайрлан, хөгжил цэцэглэлтийг нь бидний адил мөрөөддөг боловсролтой, ухаантай хүмүүс олон юм гэдгийг Казак хүмүүсийн амьдралыг ойроос ажаад мэдэх болсон. Монголоос Казакстанд очсон хүмүүс ч Узбекстан, Орос, Хятад улсуудаас очсон Казакуудаас боловсрол, мэргэжлийн төвшнөөрөө статистикын судалгаагаар дээгүүрт тооцогддог учраас тийм мэдлэг өндөртэй хүмүүсээ хэдийгээр Казакстанд ч гэсэн өгөхөөс харамламаар санагдах болсон (инээв). Надад Монгол Туургатны Хуралдайд байх үеэс Казак үндэстэнтэй эвтэй байя гэсэн баттай бодол байсан. Мэдээж энэ хатуу бодол маань тэр цагт хамт ажиллаж байсан хүмүүстэй үл ойлголцох байдалд хүргэх тохиолдол ч байлаа. Гэхдээ би энэ үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Ер нь Казак үндэстэн яг хаанаас гараад ирэв ээ гэдгийг Казакстаны түүхчид ч сайн мэддэггүй байлаа шүүдээ. Яахав Сак, Скит, Монгол гээд их олон таамаглалууд байдаг байсан л даа. Гэвч би бол хувьдаа Казакын овог аймгийн тамганууд, монгол адууны тамга, Монголын Эзэнт Улсын зооснууд, түүнчлэн хоёр үндэстэний билигдэл, соёл, зан заншилуудыг харьцуулан дүгнээд Казак, Монголын хооронд маш онцгой харилцаа байна гэж бодсон байсан. Харин генетикийн шинжилгээ гэдэг зүйл анх гарч ирмэгц Казакуудад Монголчуудын гэгдэх Гаплогрупп С3 яагаад тийм өндөр байна вэ гэдгийг тогтоохоор Казакстаны хэсэг биологичид, түүхчид нэгдсэн юм. ЗХУ-н зүгээс Казак үндэстэнийг эрт дээр үедээ шаргал үстэй цэнхэр нүдтэй өндөр Европ хүмүүс байсан бөгөөд Монголчуудын байлдан дагууллын үед хүчирхийлэгдэж охид, эмэгтэйчүүд олноор жирэмсэлсэн учраас ази дүр төрхтэй болсон гэж ухуулга хийдэг байсан. Үүнийг Казакстан улс тусгаар тогтнож, бие даамагцаа Казак үндэстэнийг уусгаж устгах, үндэстэний бие даасан байдал, бахархлыг үгүй хийх гэсэн тархи угаалт гэж хүлээн зөвшөөрөх болсон юм. Гадныхан Казак, Монголын түүхэн холбоог мартагдуулахыг хүсдэг мэт, миний бодлоор. 2009 онд Оросын судлаач Сергей Каржавин: “Европ гаралтай Казак үндэстэн Гаплогрупп С3-тай байдаг нь Зүүнгарын Хаант Улсад эзлэгдэн, хүчирхийлэгдсэнээс болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол өнө эртний Монголчууд биш Манж, Хятадууд юм аа” гэсэн 56 нүүр бүхий хуурмаг судалгааны материалыг нийтлүүлсэн юм. Каржавин хэмээх эрхэм санаатайгаар ийм зүйл хийсэн нь тодорхой байлаа. Яагаад гэвэл ердийн судалгааны материал 3-10, дээд тал нь 15-20-н нүүр болдог бөгөөд ямар ч биологийн мэдлэггүй хүн байлаа ч 12-хон дугаарыг харьцуулж харах нь туйлаас хялбархан. Гэтэл азаар Жаксылык Сабитов нөхөр Каржавины судалгаанд хариу болгож хоёр ч судалгааны тоймыг нийтлүүлсэн бөгөөд тэрээр ийнхүү мэдэгдэл хийсэн юм: “Яриангүй орчин үеийн Монгол үндэстэний дунд Хятад, зүүн Азийн гэгдэх Гаплогрупп О3 байгаа нь үнэн. Тийм боловч Гаплогрупп О3 нь Казак, Кыргыз, Каракалпак, Узбек, Уйгур зэрэг үндэстэнүүдэд ч тархсан байдгийн зэрэгцээ Найман гэх мэт эртний нүүдэлчин аймгуудын ерөнхий Гаплогрупп учраас Монгол үндэстэнийг Манж болоод Хятад гэж үзэх үндэслэл огт байхгүй” . Миний бодлоор энэ бол Сабитов гэж хүний сэтгэлийн том илэрхийлэл юм. Ер нь Монголчуудын дунд ч үндэстэний эв нэгдлийг бодолцохгүйгээр “Өвөр Монголчууд Хужаа” эсвэл “Халхууд Манж-Хятадын эрлийз” гэж тоомсоргүйгээр хэлэх хүмүүс байдаг л даа. Яагаад тэр хүмүүсээс Сабитовоос гарсан сэтгэл гарахгүй байна вэ гэдэг сонин. Xамгийн гол нь зөвхөн Казакуудын дунд төдийгүй нийт Орос хэлтнүүдийн ертөнцөд ийм нэгэн Монголын өмнөөс зангарагатай дуугарч, Монголчуудыг өмгөлөх сэтгэлтэй чадалтай түүхч, антропологич байгаад нь би Монгол хүний хувьд туйлаас талархалтай, сэтгэл өег явдаг даа. Д.Цэрэндорж: Ярилцлагын маань гол сэдэв “Монгол хүний генийн удмын сан”-г тогтоох судалгааны ажлаас эхлээд цаашлан өргөн хүрээг хамарч байгаа учраас та юуны өмнө ДНК тест гэж юу болох талаар мэргэжилийн үүднээс уншигчдад аль болох ойлгомжтой байдлаар товч тайлбарлаж өгнө үү? Б. Хэрлэн: За эхлээд Y-ДНК тест гэж юуг хэлж байгаа тухай бага зэрэг тайлбарлъя. Хүнд нийтдээ дөчин зургаан хромосом байдгаас хоёр нь бэлгийн эс бусад нь биеийн эс гэж бид мэднэ. Тэгвэл эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос xромосом байдаг бол эрэгтэй хүнийх XУ байдаг. Тиймээс үндсэндээ Чингис хааны Ү-ДНК-г тогтооно гэдэг нь тэрхүү У бэлгийн хромосон дээрхи нуклейн хүчлийг шинжилнэ гэсэн үг юм. Энэхүү Ү-xромосом маань эцгээс хүүд шилжихдээ бараг өөрчлөгддөггүй. Гэхдээ генетикийн тест болгон Ү-ДНК г тогтоодоггүй. Жишээлбэл 2000 оноос өмнөх угсаатны зүйтэй холбоотой генетикийн судалгаанууд ихэвчлэн мтДНК буюу эхээс үрд шууд дамждаг митохондрийг шинжилдэг байв. Монголчуудын мтДНК-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байгаа. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакци гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болно. Харин одоо бидний сонирхож байгаа Ү-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг Англи хэлний цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп болгон дугаарласан байна. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээсээ гараагүй Гаплогрупп А-аас салбарласан. Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо ч Гаплогрупп F түүний доод мөчир IJK-ээс салбарласан тэд 40,000 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх. Харин ихэнх Монголчуудын Ү-ДНК Гаплогрупп бол С3 юм, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салжээ. Тэгэхлээр хэдийгээр хөрш зэргэлдээ олон жил амьдарсан ч Монголчууд Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрөөтэй болох түүнээ дагаа сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тун ч сонирхолтой. Нэг жилийн өмнө байх Монгол ба Солонгосын ард түмнүүд гарал нэгтэй гэсэн утга санаатай нийтлэл гарч байсан. Одоо тэр нийтлэлийг би генетикийн судалгаагаар үгүйсгэж байна л даа. Монголчуудтай хамгийн ойр үндэстэн бол Казак үндэстэн юм. Ер нь дэлхийн хүн амын 90% Гаплогрупп F-ээс гаралтай бид үлдсэн 10%-ийн өчүүхэн хэсгийг эзэлдэг гэхлээр бараг дэлхийн Улаан Номонд бичигдэхээр байгаа биздээ (инээв). За мөн, Ү-ДНК тестийн хариу бол нийт 111-н маркер түүнд харгалзах хувь хүний тестийн хариу бүхий дугааруудаас бүрдсэн цифрүүд гэж ойлгож болно. Ш.Энхбаяр: Саяхан "Хятадын ХАА-н лаборатори Монголчуудын генийн дарааллыг анх удаа бүрэн гаргасан гэнэ" гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ, энэ талаар юу хэлмээр байна вэ? Б. Хэрлэн: Мэдээж миний яарч Монголчуудад ойлголт хүргэхийг хүссэн нь яг энэ нийтлэлтэй холбоотой юм. Энэ судалгаанд Өвөр Монголын Сөнид хошууны тайж гаралтай хүнээс шинжилгээ авсан гэжээ. Гэтэл бидний сайн мэдэж байгаагаар нэгд энэ бол анх удаа Монголчуудын генийн дарааллыг гаргасан явдал биш, хоёрт анх удаа Чингисийн удмыхныг оролцуулсан судалгаа биш хамгийн гол нь гэвэл ердөө нэг хүний Ү-ДНК тестийн хариугаар Чингис Хааны Ү-ДНК тогтоогдлоо гэж дүгнэж огт болохгүй. Хүмүүс буруу хариунуудыг харьцуулснаар үл ойлголцолд хүрэх вий гэсэн бодол сэтгэл яахин аргагүй түгшээж яаран тайлбар хийхийг хүссэн юм. Бид Өвөр Монголын тайж, ван гаралтай хүмүүсээс хангалттай судалгаа авсан гэж үзэж байгаа. Ер нь миний бодлоор Чингисийн удмынхныг хангалттай судалсан. Тийм боловч судалгааны эцсийн дүгнэлтийг хийхэд маш хүндрэлтэй байлаа. Ш.Энхбаяр: 2003 онд бас олон орны нэр бүхий, томоохон эрдэмтэд хүн төрөлхтний генетикийг судлаж байгаад монголчуудтай холбоотой нэгэн супер ген олсон байдаг. Тэд 3 үндсэн таамаглал дэвшүүлсэний хамгийн боломжтой нь Чингис хааны болон түүний шууд удмын хаадын ген гэж үзсэн юм билээ. Энэхүү судалгаанд монголын талаас оролцсон эрдэмтэн Дашням гуай “History Channel”-ийн нэгэн баримтат кинон дээр хамт ажиллаж байхдаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ талаар юу хэлмээр байна. Б. Хэрлэн: Чингис Хааны У-ДНК тухайд гэвэл таны хэлснээр голдуу Их Британийн судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэмтэд 2003 онд анхны дүгнэлтийг гаргаж байсан. 2003 онд хийсэн судалгаагаар тэдгээр эрдэмтэд Монгол Улсыг тойрсон Азийн 16-н улс үндэстэний 26-н угсаатны бүлгүүдээс Ү-ДНК шинжилгээг авч тэр дунд 15-н маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ых нь Ү-ДНК кодыг Чингис Хааных гэж нийтэлж байлаа. Түүний дараагаар энэ 2003 оны судалгааны багийн гишүүдийн нэг байсан Америкийн биологич Спенсер Велз АНУ-д суугаа Монголчуудаас мөн шинжилгээг 12-маркертай тестерээр авсан. Тэр үед баримтат кино хийгдэж байсан. Шинжилгээ өгч киноны зураг авалтанд оролцсон хүмүүс гэвэл та гурав бас МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дүү зэрэг хүмүүс байна. Гэхдээ аль аль судалгааг нэгдүгээрт Чингис Хааны садан төрөл гэдэг нь батлагдаагүй хүмүүсээс авсан. Хоёрдугаарт нийт 111 маркераас эхний удаад 15, хоёр дах удаад 12 маркер дээр авсан. Гэтэл бидний судалгааны дүгнэлтээр бол хэн нэгэн хүнийг Чингис Хааны шууд удам мөн эсэхийг тогтоохын тулд наад зах нь 37 маркертай тестрээр шинжлэх хэрэгтэй болох нь тодорхой болсон. Хариулт ямар харьцангуй байдгийг ойлгох нэгэн жишээ хэлье. Би Чингис хааны гэгдэх Ү-ДНК кодыг 12 маркерын хайлтан дээр хайвал 116 хүн хайлтаас олдож байна. Харин 25 маркер болгож дахин хайвал ердөө 14-н хүн болж цөөрнө. Мөн 2003 оны судалгааны тайлбар тухайн үед гарсан гадаад хэвлэл дээрхи нийтлэлүүд Монгол хүний сэтгэлээр уншихад лав их тааламжгүй Чингис Хааны нэрэнд халтай санагдаж байлаа. Бизнес болон сенсааци тараах зэрэгт илүү анхаарлаа хандуулаад түүхэн ач холбогдлыг нь дутуу бодсон байсан. Одоо тэр алдаатай дүгнэлтүүдийг засч чадах болсондоо баяртай байна. Ер нь дэлхийд Чингис Хааны шууд удмын хүмүүс бол маш цөөхөн гэж хэлж болно. Судалгаа нийтдээ дөрөв орчим жил үргэлжиллээ. Мэдээж бүх хүний хариу хоорондоо таарна гэж байхгүй. Мөн дээрээс нь төөрөлдөх үе ч цөөнгүй байлаа. Тэгэхлээр хүмүүс тэгвэл Чингис хааны 37, 67, эсвэл 111 маркер дээрхи хариу юу вэ гэж асуух нь зүй байх. Энэ хариу нь Казакстан Улсын эрдэмтэн Жаксылык Сабитов тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээ хэвлүүлсний дараагаар олонд ил болох юм. Энэ хугацааг энэ жилийн сүүл гэж тооцоолж байна. Гаргасан хойно нь хүмүүс Википедиа зэрэг лавлах тольнуудаас харах боломжтой болно. Ш.Энхбаяр: Тэрхүү супер генийн гарал үүсэл нь Чингис хааны удмын биш гэж үзвэл ямар гаралтай байж болох вэ, Хамгийн гол нь яагаад тийм ихээр тархсан юм болоо? 13-р зуунд Чингис Хаан гэж гайхамшигтай ухаалаг, шударга удирдагчтай Монголчууд ёс суртахууны асар өндөр түвшинд хүрч чадсан байсан, ийм хүмүүс хүчирхийллийн аргаар энэ генийг тараасан гэж итгэхэд бэрх. Б. Хэрлэн: Энийг Чингисийнх биш гэж хэлээгүй л дээ. Харин хэтэрхий ерөнхий хариулт байгаа юм. Ердөөсөө л талын Монгол хүний У-ДНК гэсэн үг. Чингис Монгол хүн байсан гэж хэлэх нэг өөр. Харин Чингис Нирун аймгийн Хиад омгийн Боржигин овгийн Есүхэйн хүү байсан гэж хэлэх бас арай өөр. Одоогийн Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлсэн У-ДНК-г тээж байна. Гэтэл яг Чингисийн удам нь бол 0.01%-иас ч бага. Би жил, хоёр жилийн өмнө боломжтой юм гээд бичиж байсан. Одоо тэр боломжгүй юм гэдгийг мэдсэн. Жишээлбэл Казакстанд энэ У-ДНК Абак, Ашамайлы, Уак (онгут), Керейт зэрэг уламжлалт Хэрэйдийн төрлийн аймгуудын нүүдлээр тархсан байна. Цаашилбал их зуутын (Ұлы жүз) Дулат, Шанышкылы, Шапырышты зэрэг аймгууд мөн адилхан хариутай гарлаа. Казакстаны Максат Жампеисов мөн Акимбеков нарын эрдэмтэд ч Ұлы жүз Иx Монголчуудаас үүсэлтэй учраас Казакын гурван зуутын ахмад нь болж төр барьдаг юм аа гэж бичсэн байдаг. Тийм байлаа ч тэд чинь Чингисээс юм уу Чингисийн удмынхнаас төрөөгүй шүүдээ. Чингис xааны угсаа гарал, ураг төрлийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Та 13-р зууны Монгол цэргүүдийн ёс суртахуунтай холбоотой их чухал сэдвийг хөндлөө. Дээхэн үед Мангадыг маажвал Монгол гэдэг үг байсан. Саяхан даа, Оросын “Правда” сонин, Америкийн “Таймс” сэтгүүлүүдэд Владимир Нужный гэж ОХУ-н эрүүл мэндийн яамны ажилтан- “Дунджаар Москвагийн хүн амын 50% нь Монгол гентэй учраас Оросууд архичин байдаг юм аа”- гэж ой гутмаар ярилцлага өгч байсан. Гэтэл Оросуудын дунд ердөөсөө Монгол хүний удам байхгүй байна. Бүр тэг хувь. Харин Оросууд бол бусад Беларус, Украйн зэрэг Славьянуудаа бодвол Сибирийн Ненет зэрэг Самоед хүмүүстэй 30%-н ижил У-ДНК тээдэг юм. Тиймээс энэ удаагийн судалгааны тусламжтайгаар бид 13-р зууны байлдан дагуулалтын үед Монгол хаад, Монгол цэргүүд эзэлсэн орныхоо эмс охидыг бузарлаж, адгуус араатан шиг аашилсан гэдэг гадны эрдэмтдийн онолд хүчтэй цохилт өгч чадна байх аа гэж найдаж байна. Тархалтынхаа хэмжээгээр энэ супер ген гэдгийн дараа орох бас хэд хэдэн чухал У-ДНК байгаа. Үүнд: Ойрадын У-ДНК нь Халимаг, Дөрвөд зэрэг Баруун-Монголын ард түмний тархалтыг дагадаг. Бас Казакын Жаппас гэж багахан овог Ойрад У-ДНК-тай гарлаа. Ихэрэсийн У-ДНК нь Оросын Эхирэд-Булагад зэрэг Буриадуудынх. Мөн түүнчлэн Казакын кышы жүз (бага зуут)-ийн Алимүлы, Байүлы хоёрын 18 аймаг/овог тэр чигээрээ нэгэн төрлийн Гаплогрупп С3 гарсан нь маш сонирхолтой байлаа. Сабитов нарын эрдэмтэд Алшынг Алчи-Татар аймаг гэж үзэж байгаа. Энэ Алимүлы, Байүлы хоёрын хүн ам бараг гурван сая илүү. Бас нэгэн одоогоор чухам аль аймагтай холбоотой нь мэдэгдэхгүй их тархалттай У-ДНК бий. Д.Цэрэндорж: Монголын холбогдох байгууллага, ШУА эрдэмтэдийн зүгээс дангаараа болон хамтран ийм төрлийн судалгаа хийсэн жишээ оролдлого өмнө нь гарч байв уу, Төр засгийн зүгээс анхааран санаачилсан эхлүүлсэн төсөл ажил гэж бий юу энэ талаар ямар мэдээлэл байна? Б. Хэрлэн: Төрөөс бол хийсэн яг тодорхой ажил бараг байхгүй гэж хэлж болно. Монголчуудад бол үнэтэй л тест дээ, ердөө 12-хон маркертай нэг тестер 100$-н үнэтэй. Маркер ахих тусмаа үнэ нь өсөөд явна. 2005 оноос өмнө бол гадаадууд ч авч дийлэхээргүй үнэтэй байлаа. Харин Америкын АйБиЭм корпораци Нэйшиональ Географикын төсөлд хөрөнгө оруулснаар одоо ФТДНК-н тестер үнэ нь хямдарсан юм. Манай эрдэмтэд 2003, 2004 онд гадны эрдэмтдийн судалгаанд тусалж байсан. Ер нь одоо ФТДНК компанид нийтдээ 700 орчим Монгол Улсаас ирсэн шинжилгээний дээж хадгалагдаж байгаа ч ач холбогдлоор маш бага байна. Биологичид түүхээ нарийн мэдэхгүй болохоор антропологийн судалгаанд гологдож байна. Гэтэл манай улсын хувьд ургийн бичгээ зөв сэргээн хөтлөхөөс аваад одоо Нармай Монгол үзэлтнүүдийн ярьж байгаа уугуулшлын асуудал зэрэгт энэ Ү-ДНК шинжилгээ их хэрэг болох юм. Саяхан манай нэгэн ахмад дипломатч "Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ" гэсэн нь маш ташаа ойлголт болсон байна. Мөн тэрээр "Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө монгол гэж үзээд байхад нь бид "биш" гэж болохгүй. Өмнөд Солонгост нэг байгууллага бий. Нэрийг нь орчуулбал Хөх толбот монголчууд гэдэг юм. Өөрсдийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш." гэжээ. Дөрөв таван жилийн өмнө би өөрөө ч иймэрхүү романтик сэтгэлгээтэй байсан л даа гэхдээ үндэстэний хойч болон ирээдүй, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой том асуудалд ийм гэнэнээр хандаж болохгүй гэдгийг Пан-Монголистуудад сайн ойлгуулмаар байна. Хөх толбо бол жишээ нь хийсвэр утгаараа бахархалтай ч үнэндээ юуг ч илэрхийлэхгүй шүүдээ. Африк хүмүүст ч хөх толбо байдаг. Одоо манай судлаачид Баонань, Донсиан, Монгур гэх мэт үндэстэнүүдийг Монгол гэж андуурч тогтоогоод байгаа. Нэгэн ижил хэлээр ярьж байна аа гэдэг чинь нэг гарал үүсэлтэй гэсэн үг огтхон ч биш юм байна. Энэ Их Монгол Улсын үед цуглуулсан дархан, тариачин хүмүүс чинь тэр чигээрээ Хятад зэрэг харь угсаатай хүмүүс шүүдээ. Цаашилбал, Турк, Солонгос,Төвд, Волгийн Татарууд бидэнтэй огт хамааралгүй буюу тун бага хамааралтай. Багадаа бол дуучин Алсу монгол цустай гээд тэрүүхэндээ хөөрдөг л байлаа ( инээв). Д. Цэрэндорж: Монгол угсаатныг генетик төдийгүй антропологын талаас болон эрт эдүгээгийн гадаад төрх байдлаар нь судалсан тухайд юу хэлэх вэ? Б. Хэрлэн: Ер нь Гаплогрупп С3 бүхий эрэгтэй хүмүүсийн үс, нүдний өнгө, биеийн өндөр нам, хэлбэр хэмжээ янз бүр байдаг. Сүүлийн үед эртний Монголчууд чинь улаан, шар үстэй, цэнхэр, ногоон нүдтэй байсан юм аа. Иймээс одоогийн Монголчууд бүгдээрээ Хятад, Солонгос, Манжийн эрлийз гэсэн ойлголтыг түгээж байгаа хүмүүс мэр сэр байна л даа. Гадаад хүн байсан бол өөр, өөрсдөө Монголчууд байж яах гэж ингээд байдгийг ойлгодоггүй. Хүүхэд бүрэлдэхдээ эцэг эхийн биеийн хромосомыг яг тэнцүү 50, 50% авдаг. Тиймээс нүд, үсний өнгө бол үеэс үед яаж л болж яаж солигдоно. Казакуудыг харсан ч тас хар үстэй, бор нүдтэй хүмүүс зөндөө. Харин эрэгтэй хүний гавлын яс, нүүрний хэлбэр нь эцгээс хүүд яг тэр чигээрээ дамжаад байгааг их олон хүнээс У-ДНК шинжилгээ авч фото зурагнуудыг харьцуулснаар мэдсэн юм. Нэлээд дээр үед Халх Монголчууд өндөр xамартай гээд сонирхолтой материал уншиж гайхаж байлаа. Анн..., харин гадныхан бол хавтгай нүүртэй, том хацартай Монгол гэж л ойлгодог шүүдээ. Тэрэнд нь ч бид дасчхаж, юу билээ гэж бодож ч үзэхгүйгээр. Тэгээд тэр үеэс бас генотип, фенотип (гадаад шинж төрх)-ын хамаарлыг давхар ажаад явлаа. Тэгэхлээр тэр өндөр хамар гэдэг чинь энэ Чингисийн гэгдэх генийг тээдэг 37%-иас болдог юм байна. Ихэвчлэн махчин шувууны хошуу мэт өндөр том, монхор, хянган хамартай хүмүүсийг бараг генийн шинжилгээгүйгээр олж болмоор. Бас xацар шанаа бусад Монголчуудыгаа бодвол тийм ч өргөнгүй. Ер нь нийт Гаплогрупп С3 бүхий түрэг-монгол хүмүүсийн хамар нь их зөв хэлбэртэй байдгаараа навтгар, таруу юм уу онгорхой, хэлбэргүй хамартай бусад азийн орны хүмүүсээс ялгагддаг. Жишээ нь Дөрвөдүүд байна тийм ээ, хамар бол нэг их өндөр биш, гэхдээ их шөвх бөгөөд шулуухан нарийн хамартай. Анн.... гэхдээ хацар болоод эрүү өргөнтэй. Яахав магадгүй зарим хүмүүст иймэрхүү зүйл ярихлээр үнэмшилгүй дээрээ аягүй муухай санагддаг юм билээ. Гэхдээ энэ чинь антропологичдын нэг мэргэжлийн онцлог л доо. Тэрнээс би хүн өөлөөд байгаа биш тээ. Жишээ нь ЗХУ-н үед Михайл Михайлович Герасимов Сталины тушаалаар Доголон-Төмөр хааны Узбекстанд байдаг бунхныг нээгээд гавлын ясаар нь түүний нүүр, цээжин хэсгийг баримлаар босгосон байдаг юм. Гера́симовт нийтдээ ингэж хийсэн 200 орчим цээж баримал байдаг. Ш.Баатар: Казак үндэстнийг түүхэнд хар киргиз гэж тэмдэглэдэг юм байна. Казакууд киргизтэй удмын сангийн хувьд ямар холбоотой вэ? Ер нь казак үндэстэн дотор хэдэн янзын угсаа гаралтай хүмүүс холилдон амьдарч байна вэ? Казакууд монголчуудтай удмын сангийн хувьд хэр ойрхон бэ? Хүннү талдаа хүмүүс үү? Эсвэл Сяньби талын улс уу? Б. Хэрлэн: Ийм асуулт тавьсанд их олзуурхаж байна. Мэдээж Монголчуудад төдийгүй Казакуудад эргэлзэх зүйл олон байгаа, гол нь хэл өөр учраас. Төв Азийг Хаант Орос Улс колоничилж эхлэх үедээ Казакуудыг Цагаан Кыргыз мөн Кайсак Кыргыз харин одоогийн Кыргызүүдийг Хар Кыргыз мөн Буйрут Кыргыз гэж ташаа нэрлэсэн юм. Казак, Кыргызийн хоорондын харилцаа бол Монгол, Ойрадын харилцаа шиг юм, нэгэн үе нэг төрд захирагдаж нөгөө үед нь хоорондоо тэмцэлдэж байсан. Казак үндэстэн дотроо гурван зууттай. Гурван зуут маань гарал үүслээрээ төдийгүй төр барих эрх мэдлийн эрэмбээрээ ялгардаг. Бага зуутаас цэрэг баатрууд гардаг. Дунд зуутаас номч мэргэд, сурган хүмүүжүүлэгчид, болон зохиолч, яруу найрагчид төрдөг. Харин их зуут буюу 14-17-р зуунд бие даан оршиж байсан Цагаадайн Улсын тасархай Могулстан улсаас орж ирсэн аймгууд Казакстан улсын төрийг барьдаг юм. Эдгээр аймгууд Чингисийн үеэс уламжилж Их Ясса буюу Их Засаг хуулийн хэрэгжүүлэлтийг хариуцдаг байжээ. У-ДНК шинжилгээ их зуутын Монгол гарлыг баталж байгаа тухай өмнө дурдсан. 17-р зууны сүүлээр Зүүнгар Улсын Галдан Бошгот болон Ислам шашины Кожа лам нарын өдөөлгөөр Цагаадайн удам тасарч Могулстан Улсын бие даасан байдал алдагджээ. Иймээс 18-р зуунд Могулстаны аймгууд хэлэлцэж тохироод Зүчийн улсаас үүсэлтэй Казакын Ханлигийн гурав дахь зуут болсон юм. Соёлын хувьд Казакуудтай Кыргызүүд, Каракалпакууд, Ногай нар хамгийн ойр. Манай Халх-Цахар, Буриад, Ойрад, Хорчин гэдэг шиг. Кыргыз бол нэн эрт үеэс бие даан оршиж ирсэн аймаг, яг Кыргыз аймгийнхан бол Казакуудтай ДНК-н холбоо огт байхгүй. Гэхдээ Кыргыз үндэстэний дунд Монгол гаралтай хүмүүс бас бий, Гаплогрупп С3 (8-16%). Жишээ нь Хорчи ноёны шууд удмынхан төдийгүй Баарингууд нэлээд байдаг гэдэг. Таван жилийн өмнө Халимаг, Буриад, Хазара гээд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр яваад ороход - “Чи дутуу хайсан байна Их Монгол Улсынхныг ол...” гээд гаргаж байлаа. Тэр үед боломжгүй л гэж бодож байсан, би маш их хайсан шүүдээ. Харин генетикийн шинжилгээгээр Б. Лхагвасүрэн гуайн өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж болно. Мэдээж Хазара, Узбек, Каракалпак, Ногай, Кыргыз, Могул гээд орчин үеийн олон угсаатны бүлгүүдийн дунд Монголчуудын үр удам шингэж орсон байгаа. Тийм боловч зөвхөн цус генийн хувьд төдийгүй төрт ёс, ахуй соёл, сэтгэлгээний хувьд хадгалагдаж үлдсэн гол цөм нь бол Казакууд юм байна. Генетикийн шинжилгээнээс ч өмнө Казакуудын дунд Шанышкылы (Хатиган, Хиад г.м), Дулат, Жалайр, Хонгират, Табын (Мангад г.м) зэрэг гарцаагүй Монголчуудтай холбоотой аймгууд байдгийг Казакын түүхчид мэддэг байсан. Одоо судалгаанаас харахад Казакуудын дунд байгаа Кипчак, Хар-Кидан, Мадиар-Харлук гаралтай гурван том аймаг, мөн бага хэмжээгээр тархсан Араб-Иран гарлын хүмүүсийг хасвал бусад бүх аймгууд Монголчуудтай холбоотой харагдаж байна. Харин ялгаатай тал нь гэвэл Монголчуудын 10% нь Индо-Европ зүгийн мтДНКтай бол Казакуудын 50% нь Индо-Европ мтДНК-тай. Өөрөөр хэлбэл эхийн талаасаа гэсэн үг л дээ. Бусад Хань-Хятад, Солонгос, Япон зэрэг үндэстэнүүдэд Индо-Европ зүгийн мтДНК ер байдаггүй. Д.Цэрэндорж: Монголчуудын дээд өвөг угсаа гарлыг генетикийн хувьд тогтоох чиглэлээр хийгдсэн судалгаа байдаг уу, та бүхний хүрсэн үр дүн энэ талаар нэгдсэн ойлголтонд хүрэхэд нэмэр болох дүгнэлт байна уу? Б. Хэрлэн: Манай Улсын Эгийн Голын хөндий, Ноён Уул, Дүүрлиг нарс зэрэг газруудаас олдсон дунджаар 2000 орчим жилийн настай булшнуудад гадны эрдэмтэд сүүлийн хэдэн жилд шинжилгээ хийлээ. Судалгааны дүгнэлтээр Гаплогрупп С3, Q, N, ба цаашилбал Европ хүний R (мтДНК нь U) Ү-ДНК илэрсэн. Тэгэхлээр Хүннүгийн үед бол Ар Монгол, Өвөр Монголын нутаг дэсвгэрт олон өөр язгуур угсаатай хүмүүс холилдон амьдардаг байж. Харин бидний хийсэн судалгаагаар Их Монгол Улсын үед нэр нь бүртгэгдсэн Гурван Гол, Орхоны хөндий, Хөлөн Буйрд нутагтай Нирун, Хонгирадын төрөл, Хэрэйдийн төрөл аймгийнхан 100% Гаплогрупп С3 болох нь тогтоогдсон. Цаашилбал Ойрад, Онгут төдийгүй Казакын Yлы (Их) ба Кышы (Бага) Жүз (Зуут)-ийн олон аймгууд С3 байна. Иймээс энэ нь Хүннүгийн үеэс хойш Гаплогрупп С3 бүхий аймгууд аажмаар гарал өөртэй аймгуудыг шахаж гарган хилээ улам бүр тэлж төрт улсаа байгуулсныг баталж байгаа юм. Чингисийн ач Шайбаний удмын Абул-Гази хааны бичсэнээр Алунгоа эхийн гурван хүүхэд Исламын цаг тооллын 111 (729-731) оны орчим мэндэлжээ. Харин 735 он гэхэд Өвөрхангай аймгийн Орхон голын хөндийд Култегин, Билгэ хаан нарын булшны чулууг босгосон юм. Харин 742-744 онд Уйгурууд бослого гаргаж Хөх Түрэг Улсыг мөхөөсөн. Уйгурын Хаант Улс (742-848)-ыг Кыргызүүд мөхөөсөн. Дараагаар нь Монгол нутгийг Киданчууд харъяандаа байлгаж байсан байгаа юм. Харин генийн шинжилгээгээр Кыргызүүд R1, Киданчууд О3 гэж батлагдсан байгаа. Ингэхлээр Монголчууд ба Казакуудын өвөг дээдсийг Хөх Түрэгчүүд, Есөн Огуз, Гучин Татар, “эртний Уйгур” зэрэг аймгуудаас хайх хэрэгтэй. Мэдээж хэрэг эцсийн хариуг зөвхөн манай Орхон голын хөндийд хадгалагдаж буй Хөх-Түрэгчүүдийн болоод “эртний Уйгур”-уудын булшийг олж ДНК шинжилгээ хийснээр мэдэх боломжтой. Генийн шинжилгээнээс өмнө бол үндэстэн ястны гарал угсааг хэл шинжлэлээр тогтоодог байсан. Тиймээс хэл шинжээчид Монголчуудыг Кидан, Тоба нартай холбож үздэг юм. Харин Рашид ал-Дины Судрын Чуулганд Монголчууд Кидан, Хар Кидан Зүрчин, Нанхиад (Манжи) гэж дөрвөн Хятадыг хэлдэг гэж бичжээ. Генетикийн шинжилгээгээр Судрын Чуулганд бичсэн маш олон зүйлс үнэн болох нь батлагдсаар байна. Д.Цэрэндорж: Тэгвэл эртний монгол овог аймгийн ДНК мөн гэдгийг генетикийн хувьд хэрхэн яаж тогтоох яг тэр овог аймагт хамаарана гэдгийг юугаар батлах вэ? Б. Хэрлэн: Хамгийн түрүүнд эртний Түрэг, Татар, Монголчуудын удам мөн эсэхийг Гаплогрупп С3-т багтаж байгаа эсэхээр нь шалгана. Бидний мэдэх Гаплогрупп С3 бүхий Хэрэйд, Хонгират, Ойрад, Ихэрэс зэрэг аймгууд маань цөм 12 маркер дээр өөр хоорондоо төдийгүй дэлхийн аль ч угсаатантай давтагдашгүй хариутай. Харин маркер ихсэх тусмаа аймаг доторхи овгийн ялгааг олж харж чадна. Эрдэмтэд тухайн аймаг, овгийн маш олон Ингээд одоо овог аймгаа мэдэхгүй хүн шинжилгээ өгөхөд тестийн хариуг нь бэлэн байгаа загваруудтайгаа харьцуулж үзнэ. Алдаа гарах боломж тун бага 5%-иас доош. Мэдээжийн хэрэг маш эрт дээр үед Монгол хүнд үрчлэгдсэн эсвэл Монгол нутагт нүүж ирээд удсан өөр Гаплогрупп бүхий хүмүүс ч манайд зөндөө байгаа. Ийм хүмүүсийг ч сүүлийн 200-н жилд ирсэн цагаачдаас ялгах боломжтой. Соренсон сангийн маш боловсронгуй хайлтын систем үүнд тус болдог юм. Гэхдээ би хувь хүмүүсийг Ү-ДНК шинжилгээний хариунд их ач холбогдол өгөх хэрэггүй гэж зөвлөдөг. Гаплогруппэр гадуурхах бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс дор харгис, мунхаг үйлдэл. Харин масс миграцийн асуудал бол өөр хэрэг. Маш олон судалгаануудын дүгнэлтүүдийг харьцуулж үзэхэд Казакууд, Оросын Буриадууд (Харин Монголын Буриадуудад Гаплогрупп N давамгайлдаг [45%-65%]), Халх Монголчууд, Халимагуудад Гаплогрупп С3-н доод хэмжээ нь 53%-57%, дээд хэмжээ нь 66-69%-тай байна. Д.Цэрэндорж: Монгол туургатан болоод монголчуудынхаа удмын санг бүртгэх, судлах ажил одоо тэгвэл дэлхийн хэмжээнд ямар төвшинд байгаа юм болоо. Б. Хэрлэн: Их өргөн хүрээнд явагдаж байгаа шүү, 1990 оноос эхлээд хийсэн. 2000 оноос харин яг У-ДНК-г голчилж судалдаг болоод байна. Оросын цөөн тоот үндэстэнүүдэд маш олон удаа У-ДНК судалгаа хийсэн одоо ч эрчтэй үргэлжилж байна. Бас Казакстанаас овог аймгаа яг сайн мэддэг хүмүүс шинжилгээ өгч байна. Би хувиараа хэд хэдэн онцгой гэж үзсэн хүмүүсээс шинжилгээ авсан байгаа. Түрүүн манай улсаас нийт 700 орчим хүн шинжилгээ өгсөн гэж хэлсэн. Даанч тэр нь ач холбогдол багатай, нэг ч хүний ургийн овгийг асуугаагүй байгаам. Зөвхөн 1997 онд Монголын Буриадуудад хийсэн судалгаанд л хүмүүсийн овгийг Хубдууд, Бодонгууд гэх мэтээр ангиллаж авсан байна. Тэгэхдээ нийт шинжилгээний дүнгүүдээ харьцуулаад одоо ном бичиж болохоор их мэдээлэл цугларлаа. Одоогийн байдлаар Найман, Кипчак, Хорь-Түмэд, Хатагин, Дулат, Барлас, Хэрэйд, Онгут, Хонгират, Ихэрэс (Буриад), Ойрат (Дөрвөд) гээд маш олон аймгуудын У-ДНК-г тогтоож чадсан. Харин яалт ч гүй шинжилгээнээс маш их хоцрогдоод байгаа нь Өвөр Монгол л байна даа. Гэхдээ ерөнхий тойм байгаа. Өвөр Монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15%-иар бага байна. Тийм боловч Өвөр Монгол болон Халх Монголын бүрэлдэхүүнд яг ижил гаралтай эртний Монгол аймгууд хуваагдан оржээ. Өөрөөр хэлбэл 12 маркертай тестерийн хариунаас хараад Өвөрлөгч үү эсвэл Халх уу гэж ялгаж чадахгүй. Харин Ойрад, Буриад, Алшын хүнийг бол ялгаж чадна. Гэтэл 12 маркертай тестерээр Ирланд, Англи, Шотланд хүмүүсийг хооронд нь ялгах боломжгүй байгаа нь манай нүүдэлчин аймгууд Ирланд, Английн хуваагдлаас ч өмнө бие даан аймаг болж хөгжицгөөсөн нь илт байна. Өвөр Монголчуудын Ү-ДНК-г хуучин хошуу нутгийн ангиллаар нь бүртгэж авах зайлшгүй шаардлагатай болов уу. Жишээ нь Өвөр Монголын гадна талд Горлос, Дөрвөд, Фушин, Харчин гэж дөрвөн жижиг өөртөө засах тойргууд байдаг. Тэнд амьдардаг Монголчуудын У-ДНК-г судлаад дотогш нь татах л хэрэгтэй байх л даа. Ш.Энхбаяр: Бидний иргэний үнэмлэх дээр байдаг “овог” гэдэг бичилт дэндүү ерөнхий таамаг төдий зүйл болжээ. Жинхэнэ ургаа мэдэхгүйгээс болж олон монголчууд өнөөдөр зохиомол овгийн нэртэй болсон. Бас саяхан нэг сонин дээр "Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдэж оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд олширч байна” гэсэн нийтлэл гарсан байна. Ер нь энэ асуудлаас ангижрах нэг хариу нь ДНК тест биш үү? Б. Хэрлэн: Нийгэмд санаатай ба санамсаргүй байдлаар хэт дэвэргэсэн айдас түгшүүр тараагдаж байдаг. Цус ойртолт бол тийм жишээнүүдийн нэг, хүн амын эрлийзжилт ч мөн ялгаагүй. Цус ойртсоноор уураг, ДНК, эд эс өвчилчихнө, гэмтэнэ гэсэн үг биш. Тиймэрхүү өвчлөлүүд бол химийн хортой бодис болон хүчтэй физик нөлөөллөөс л үүснэ. Харин цус ойртоход учрах аюулыг тайлбарлъя. Ген болгонд хоёр аллель байдаг. Тэр нь доминант (давамгайлагч) рецессив (давамгайлагч бус); доминант доминант, эсвэл рецессив рецессив гэж хосолно. Эд эс бүрэлдэхдээ доминант рецессив хослолын доминант аллелын мэдээллийг л угсардаг. Харин рецессив аллелын мэдээлэл нь зөвхөн далд хадгалагдаж үлддэг. Хүн хос аллелуудынхаа нэгийг нь эцгээсээ нөгөөг нь эхээсээ авна. Байгаль эхийн хайр хишгээр ихэнхи өвчний аллелиуд рецессив шинж чанартай байдаг. Харин яг адилхан аллелуудтай хоёр хүн суухад рецессив рецессив аллель бүхий ген үр хүүхдүүдэд нь бий болох магадлал 25%-иар өснө. Удамшлын өвчин гэж энийг л хэлж байгаа юм. Монголд үеэлүүд хоорондоо сууж эхэлтэл удамшлын хүнд өвчлөлүүд огцом нэмэгдэхгүй гэж бодож байна. Уг нь болж өгвөл долоон үеийн хамаатнууд дотор суулгахгүй байх хэрэгтэй л дээ. Гэхдээ бодоод үз, хэрвээ удамшлын өвчин тийм хурдан илэрдэг байсан бол Монголоос цөөхөн хүн амтай, ганц хоёрхон овог /аймгаас гаралтай мөртлөө сүүлийн 300-400-н жилийн туршид хоорондоо гэрлэж ирсэн Монголын Казакууд, Оросын Буриад, Оросын Хальмагуудад өдийд эрүүл хүн байхгүй байх байсан шүүдээ. Харин Английн Пакистануудад бол эмээ өвөө нь үеэл, ээж аав нь үеэл хүүхдүүд зөндөө байна (нийт гэрлэлтийн 55%-нь үеэлүүдийн хоорондын гэрлэлт). Тийм гэр бүлүүдийн дунд харин маш хүнд, урьд нь тэмдэглэгдэж байгаагүй айхтар өвчин туссан хүүхдүүд олширчээ. Өвөг дээдэстэйгээ харьцуулахад бид овог, аймгийн ангилал; ураг төрлийн харилцаанд тун бага ач холбогдол өгдөг юм байна. Ер нь Ү-ДНК шинжилгээний тусламжтайгаар бүх хүний овгийг тодорхойлох боломж бүрэн байна. Би өөрөө шинжилгээг нь авсан хүмүүстээ шинэ ургийн бичиг батламж хийж өгнө. Тэгээд тэрийгээ өргөжүүлэх боломжийг хайна даа. Ер нь бүх зүйлийг төрөөс хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал улс хөгжихгүй л дээ. Нирун аймгынхны түүхэн товчоонуудад бичиж үлдээснээр Монголчууд аавын аавыг (Өбөка), өбөкын аавыг (Элинчиг), элинчингийн аавыг (Уддай), уддайн аавыг (Буда-уку), буда-укугийн аавыг (Будтай), будтайн аавыг (Дутакун) гэдэг байжээ. Тэгэхлээр тэр үеийн Монголчууд өөрөөс дээшхи долоон үеэ яг мэддэг байж. Энэ эртний нэршлийг ургийн бичигт оруулвал их зүгээр байна, харин одоохондоо эдгээр үгсийн утга нь юу болохыг сайн мэдэхгүй л байна. Ш.Энхбаяр: Чингис хааны ДНК-г судлан тогтоох нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ? Үүнийг тогтоосноор түүхэн дэх эргэлзээтэй олон асуудлын хариу олдоно гэж та бодож байна уу? Б. Хэрлэн: Түүxийн туршид Монголын төдийгүй төв азийн түүхэнд улс төрийн нөлөөгөө тэлэх гэсэн хүмүүс Чингист “хайр зарлаж” ирлээ шүүдээ. Тэдний зарим нь алтан ургийхнаас бэр богтолж/буулгаж, нөгөө хэсэг нь Чингисийн угсааныхныг хүйс тэмтэрч байсан. Далай ламын хойд дүр гэдэг шиг шашинаар дамжуулж Чингис Хааны хойд дүр болон тодрох явдал ч байлаа. Түүх ер нь давтагддаг гэдэг. Давтагдсан жишээнүүд ч маш олон бий. Хамгийн гол нь ингэж Чингисийн удам судар, гарал үүслийг ихээр гуйвуулсан эсвэл Чингис хааны нэр төрийг гутаан доромжилсон, Чингисийг мартагдуулахыг хүссэн он цаг бүхэн түүхэнд Монголын төдийгүй төв азийн нийгэм улс төрийн хамгийн их үймээнтэй, ард түмний цус асгарсан, ядарч доройтсон мөчлөгүүдтэй гарцаагүй давхацдаг. Чингис гэдэг үг ердөө найман зуун жилийн өмнө амьдарч байсан нэг хувь хүнийг илэрхийлэхээс гадна нүүдэлчин Түрэг-Монголчуудын нэгдсэн төр, эв нэгдлийн эрмэлзлэл болон зориг зүрх, хүч чадлын гал дөлийг асаан бадрааж байдаг мөнхийн гэрэлт од гэдгийг гадныхан ч олоод харчхаж. Тиймээс Чингис Хааны ургийн бичиг за тэгээд орчин үед генийн кодыг нь сахин хамгаалах нь үе үеийн түүхчдийн эрхэм үүрэг мөн болов уу гэж би бодож байна. Чингисийг алдах нь төрөө алдахаас өөрцгүй болов уу. Мөн мэдээж хэрэг түүхийн ээдрээтэй олон нууцуудыг тайлах тийм ээ. Жишээ нь Зүчи Чингисийн хүү мөн үү биш үү, Доголон Төмөр хаан Барлас овгийн Монгол хүн мөн байсан уу биш байсан уу гээд. Туркууд бол жишээ нь Төмөр Хааныг Монгол байсан гэж хүлээн зөвшөөрдөггүй шүүдээ. Энэ бүх эргэлзээг генетикийн судалгаа тайлж чадлаа. Энэ дашрамыг ашиглаад У-ДНК тест өгсөн бүх хүндэт оролцогчиддоо болон надад шинжилгээ авахад маш их тусалсан Бэсүдийн Билгүүн, Сартуулын Төгөлдөр, Шарайдын Ууганбаяр, мөн Хонгорзул нартаа маш их баярласнаа илэрхийлье. Түүнчлэн миний хийсэн судалгааг бага гэж гололгүйгээр ач холбогдол өгч, цаг зав гарган үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрласан Энхбаяр, Цэрэндорж, Баатар та гурван ахдаа чин сэтгэлийн угаас талархъя. Ярилцлагын маань эхний хэсэг уншигч таны сонирхолыг татаж эрэгцүүлэн бодох эргээд асуух зүйл гарсан байх гэж найдаж байна. Дараачийн удаад Эртний монгол овог аймгуудын өв соёл, нууц (ил) билигдлүүдийн тухай мөн Манж,Төвд, Хаант Орос, Монголын ханлигуудын харилцааны талаар болон даяаршин буй өнөө цагт олны анхаарлын төвд ороод байгаа уугуулшлын асуудал, нармай монгол үндэсний үзэл санааны тухай судлаач бүсгүй өөрийн бодол саналаа та бүхэнтэй хуваалцах болно. Та бүхэн сонирхсон асуултаа дараах Имэйл хаягаар Б. Хэрлэнд шууд илгээх боломжтой: sydalgaa@gmail.com Мөн доор сэтгэгдэлээ бичиж үлдээнэ үү? Манай сэтгүүлийн Имэйл хаяг: zamdaan@yahoo.com |
Thursday, January 19, 2012
Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд
Saturday, January 14, 2012
И.В.Сталины тулгалт–Монголын хэлмэгдэлт
1937 оны есдүгээр сарын 10-нд Монголын улс төр, цэргийн зүтгэлтнүүдийг бөөнөөр нь баривчилснаар их хэлмэгдүүлэлт гүнзгийрсэн бол мөн оны аравдугаар сарын 2-нд гурван хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой Бүрэн эрхт комисс” гэгчийг шүүхээс гадуур бий болгож, хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрхийг олгосноор Монгол улсад өргөн хүрээтэй улс төрийн хядлага эргэлт буцалтгүй эхэлжээ. Тус комисс нэг жил зургаан сарын хугацаанд буюу 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл “бүгд 51 удаа хуралдаж, 25800 хүний хэргийг таслан шийтгэжээ. Эдгээрийн 19 мянга орчим нь лам нар байсан бөгөөд 17 мянгыг нь буудан алах ялаар шийтгэсэн байна” .
Үүнээс үзвэл Монгол улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд цэрэг улс төр, төр захиргааны байгууллагын олон мянган ажилтан, албан хаагч, бичиг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монголоо гэсэн мянга түмээр тоологдох хүний амь насыг хөнөөжээ.
1930–аад онд БНМАУ-д лам нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын эзэн И. В. Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр: “Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварласныг доктор Д. Өлзийбаатар тэмдэглээд “лам нарын асуудлыг шийдэх арга бол “хядах” л юм гэхдээ бүгдийг нь гэсэн санаагаа шууд илэрхийлжээ” хэмээн дүгнэсэн нь чухам голыг нь олсон дүгнэлт юм.
Улмаар ЗХУ-ын эрх баригчид Монголын лам нарын эсрэг тууштай тэмцэхийг онцлон анхаарч, БХК(б)Намын Төв Хорооны түвшинд тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тухайлбал, 1935 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа “Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд орж, өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх”-өөр шийдвэрлэж, дээр нь ТХ-ны “УТТ-ны санал авснаар” гээд дор нь Төв Хорооны нарийн бичгийн дарга И. В. Сталин” гэсэн баримт байна.
1935 оны арван хоёрдугаар сарын 30-нд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нар П.Гэндэн, Г.Дэмид, Д.Намсрай нарыг Кремльд хүлээн авч уулзсан уулзалт дээр И. В. Сталин:
“Ер нь Гэндэнгийн Засгийн газар ба нөхөр Намсрайн Дотоодыг хамгаалах лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа…” хэмээн зэмлээд П.Гэндэнд хандаж: “Та лам нарыг гомдоохгүйгээр үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулжээ. Цааш нь: “та нарт лам нартай тэмцэх дур хүсэл алга байна. Хооллохдоо дур хүсэлтэй хооллох хэрэгтэй. …тухайлбал Дэмид өөрийн санал бодлоо зөв илэрхийлж байгаа шиг лам нартай хатуу тэмцэл явуулах шаардлагатай байна” гэсэн шаардлага тавьжээ.
Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараачийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр “Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа “лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.
Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болон хувирчээ.
Харин Сталины хувьд Монгол дахь хэлмэгдүүлэлт нь өргөн хэмжээний “цэвэрлэгээ”, Японтой тулахын өмнөх бэлтгэл байж. Тийм л учраас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгаан нь ЗХУ-ын коммунист нам, Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын бодлого, Японы Ази дахь цэргийн үйл ажиллагаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үеийн олон улсын харилцааны хурцдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, бодлого, түүний шууд үр дагавар байжээ.
1937 оны зургадугаар сард ЗХУ ба Япон хоёр улсын харилцаа хурцадсан. Долдугаар сард Япон, Хятадын хооронд бүрэн хэмжээний дайн дэгджээ. Энэ дайнд ЗХУ нь Хятадыг дэмжиж олон зөвлөх, нисгэгчдээ илгээж, манай нутгаар их хэмжээний зэвсэг зөөвөрлөн хүргэх, ингэснээрээ Хятадын байлдах чадварыг нэмэгдүүлж Японы Алс дорнод руу хийх довтолгооны хүчийг саатуулах бодлого баримталжээ. Тухайн үед И.В.Сталин Японы цэрэг БНМАУ-аар дамжин Байгаль нуурийн районд довтлохоос асар их болгоомжилж байсан. Хэрэв байдал өөрөөр эргэж Японы цэрэг Монголд орж ирээд Орост довтолвол Байгал нуураар зогсохгүй ЗХУ-ын Алс Дорнодын цэргүүд ар талаасаа таслагдаж, улмаар Сибирийн төмөр замыг алдах аюулд хүрнэ. Хэрэв тэгвэл Орос сүйрнэ гэж Сталин үзэж байж. Мөн Хятадын цэргүүд Японы дайралтаас ухарч Монголд ороод ирвэл тэдний араас нь Японууд БНМАУ-д цөмрөн орж, улмаар монголын цэргийг өөртөө хавсаргаад Байгаль нуурын районд довлох вий гэдгээс ихээхэн болгоомжилэ байлаа. Учир нь Барга Монголын цэрэг эрс Японы тугын дор явах тул Ар Монгол Японтой хамсахаас давхар сэргийлсэн хэрэг.
И.В.Сталин энэ санаагаа 1937 онд Монголд илгээсэн М.Ф.Фриновскийд өгсөн заавартаа хэлсэн. Бас 1945 оны зун Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнтэй уулзахдаа ч тайлбарлаж ярьсан байдаг. “Чамд би даруухан хэлэхэд Ар монголыг яагаад авах гээд байна вэ гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм” гэж шулуухан хэлжээ. Тэгэхэд Сун Цзы Вэн: “Бид гадаад монголын асуудлыг одоо босгож ярихгүй, унтаж байгаа нохойг тайван орхицгооё” гэж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ болон Хятадын хооронд Монголыг жийргэвч, халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бас нэг шалтгаан, үндэс болсон гэж үзүүштэй.
Хятадын удирдагч Чан Кайши дурдатгалдаа: “дэлхийд хувьсгал хийх гэсэн Оросын төлөвлөгөө үндэсний тусгаар тогтнолд барууны колоничлолоос илүү аюул учруулна” гэж бичсэн нь бий.
Монголд их аюул учирчээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН, МАХЦэргийн удирдлага, удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм.
Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.
Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ.
Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
Тийм учраас Монголчууд бид манай газар нутаг, их баялагт шунасан гадаадын шунахайрал, их гүрнүүдийн авах, идэх, тонон луйвардах бодлогын золиос болох болчимгүй оролдлого, улс төрийн зорилготой элдэв явууллагад автахгүй байхыг улс төрийн хядлаг, хэлмэгдүүлэлтийн гашуун түүх сануулж байна.
1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм. Монголын жирийн иргэдээс эхлэн улс төрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай бөгөөд үүний хамгийн гол баталгаа нь бидний Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор
Дамдинсүрэнгийн ХОРОЛДАМБА
Monday, December 26, 2011
Хүмүүний СҮЙРЭЛ... -пост-постмодернист бодрол-
С.Дулам
Энэхүү зурвас бодролыг уншигчдад эхнээс нь анхааруулахад яг одоо дэлхий дахинд болон манай оронд болж буй үйл явцыг анзааран ажигласнаа та бүхэнтэй хуваалцаж, санал бодлоо солилцох гэснээс биш зөв буруу, сайн муу гэсэн үнэлэлт яаран өгөх зорилгогүй гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Сүүлийн үест Хүмүүний төгсгөл болж буй мэт үргэлж санагдах боллоо... Сансарт солир харвах ч яах вэ, бидний дотор талд нэгэн их эрхэм чухаг амьд ертөнц мөхөж буй мэт мэдрэмж төрөөд байдаг болчихлоо. Гэвч юуны өмнө “Хүн” (Хүн дүрст) , “Хүмүүн” хоёрын ялгаа юу вэ? Ер нь ялгаа бий юү, үгүй юү гэдэг асуулт байна. Англи хэлний хүмүүн төрөлхтнийг тэмдэглэдэг “human, human being” хэмээх үгс (латин хэлний homo ч гэсэн) дуудлагын хувьд [‘hjumən] гээд л монгол хэлний “хүмүүн” [kumǖn]-тэй яагаад ийм ойр төстэй байдаг юм бол?
Энэтхэг-Европын хэл, алтай язгуурын хэлний хоёр ондоон үгс ийн төрөлсөх ямар учир байна вэ? Тохиолдлын хэрэг үү, эсвэл эрт язгуурын нэгэн улбаа байна уу гэсэн сониучхан бодол төрдөг өө. Монгол хэлний “Хүмүүн” гэдэг дөрвөн авиалбар, “Хүн” гэдэг гурван авиалбар болоод ирэхлээрээ утгын ялгараа илэрхийлэх үү? Монгол хэлний өнөөгийн мэдлэгийн хэрээр хуучин бичлэг дуудлага, шинэ бичлэг дуудлагаас өөр утгын ялгаасаад байх юм нэг их үгүй. Хэдүй тийм боловч бид “Хүмүүн” гэдэг нь бусад сав шимээс ялгарсан амьд төрөлхтний манлай гэсэн утгаар, “Хүн” гэдгийг нь өдөр тутмын аж хэрэглээний утгаар ялган нэрлэж болмоор санагдана.
Чингээд өдгөө цагийн баг идээндээ баригдсан, өдрөөс өдрийн хооронд, шөнөөс шөнийн хооронд залгалдан амь зууж яваа, хамгийн гол нь хүмүүний мөн чанараа юугаар ч арилжихад бэлнийг нь “Хүн” гээд, аж төрөн буй байгаль дэлхийгээ, өөртэйгөө хамт авран чадах аугаа хүчтэн, ухаантан, энэрэхүйн үзэлтэн гэдгээр нь “Хүмүүн” хэмээн цолломоор санагддаг.
Гэтэл бид өнөөдөр “Хүмүүн” биш болоод удаж байна. Байгаль дэлхийгээ, өөрийн бүтээсэн соёл иргэншилтэй хамт булшлан мөхөөх тэр л зүг рүү эргэлт буцалтгүй хурдлаад байна. Түүнийг зогсоох хүч бий эсэхэд эргэлзмээр... Урьд өмнө олж авсан үнэтэй цэнтэй гэсэн бүх зүйлээ алдаж гээгээд хоосон торх шиг юм болчихоод “газрын уруу өнхрөөд” байна. Одоо бидэнд тэр бүхний оронд гагц л үнэт зүйл үлдсэн бөгөөд тэр нь ердөө “Мөнгө” болой. Мөнгө маань хөрвөх чадамжтай эд болохоор гэр, байшин, орд өргөө, эдлэн газар, бүхэл бүтэн арал тив, тэнгэрт нисдэгээс тэнгист хөвдөг зүсэн бүрийн хөлөг уналга болж болно. Эд эрдэнэс, хувцас зүүсгэл ч энүүхэн энд. Мөнгө маань идээ ундааны бүхий л шимд хувилж болно. Одоо цагт бол бие эрхтэн, амь нас, үр хүүхэд болж чадна. Тэгэхлээр мөнгөнөөс өөр юу ч хэрэгтэй юм бэ дээ? Зарим газрын хуулиар бол дургүй хүргэсэн этгээдийг цааш нь харуулчихаад нөхөн төлбөр, барьцааны мөнгө энээ тэрээг өгөөд суллагдаж болно.
Тэгэхээр би амин нас болдог гэж хэлээд байгаа юм. Өнөө цагийн мөнгөтэй хүмүүс ядуу юмуу, мөнгөний гачаалд орсон эмэгтэйн савыг ашиглан нөхрийнхөө үр хөврөлийг суулган өөрөө хүүхэд гаргах гэж зүдрэлгүй үр садаа гаргуулаад авч болно. Тийм болохоор би үр хүүхэд болдог гэж хэлээд байгаа юм. Тэгээд ч эсээс хүн хувилах эсэх тухай бөөн маргаан өрнөж байх шиг. Ингэхлээр чинь өнөөх аугаа Хүмүүний маань хөгжил дэвшлийн туйл нь ийм л зүйлд зорьж тэмүүлж ирсэн хэрэг үү? Би аливаа дэвшил хөгжлийг жадлан эсэргүүцэгч биш ээ. Харин Хүмүүний мөн чанар улам төгөлдөржин сайжрах, хэдий төгс бус боловч төгс төгөлдөрт тэмүүлэгч тийм хөгжил дэвшлийг л талархагч нэгэн.
Гэтэл өнөөдөр Хүмүүн маань зөвхөн хүний дүрсийг л загварчилсан “цөвийн амьтан” болох төгсгөл рүү хурдлаад байх юм. “Цөвийн” гэдэг нь муу юм бүхний шавхруу гэсэн үг л дээ. Мөнгө гэдэг гагцхан л үнэт зүйлтэй юм бол Хүмүүн гэгч одоо нэгэнт омог бардам оршихоо больсон гэсэн үг бөгөөд зүгээр тэмдэг төдийхөн Хүн дүрст нь бол байж байгаа гэсэн үг. Дүрс нь хүн мөн боловч дотоод мөн чанар нь хоосорсон гэсэн үг. Тэхлээр энэхүү хоосорсон Хүн дүрст маань “Мөнгө” гэдэг гагц л программаар ажилладаг нэгэн төрлийн “махан машин” болно гэсэн үг. Зарим нь ч бүр өөрөө “махны машин” болчихоод бусдыг хэрчин тээрэмдэж байдаг. Мөнгө л байвал түүнд юу ч хайран биш, юун яасан аав ээж, үр хүүхэд, юун яасан хайр дурлал, юун яасан хүний мөс чанар, эд цөм шал балай зүйл... Тэр тусмаа постмодерн нийгмийн хүн маань ийм.
Гүйцэтгэл, үр дүн, борлуулалт, бүтээмж гэсэн мөнгөөр илэрхийлэгддэг тэр зүйл л хэрэгтэй. Үлдсэн нь чөтгөр шулам руугаа тонилцгоовол таарна. Өрнийн ертөнцийн номын дэлгүүрийн тавиурууд дээр гараа элгэндээ эвхээд хоёр тийшээ харсан, ар араараа зүглэсэн ээж охид, эцэг хөвгүүдийн зурагтай ном пиг дүүрэн. Эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа маань бие биеэ үзэн ядсан хоёр дайсны харилцаа болчихоод байна. Тэгээд ч хүний амьдралыг янз янзаар үнэлсэн байдгийн дотор япон зохиолч Рюноскэ Акутагавагийн “Хүний амьдрал Шарль Бодлерын шүлгийн гагц мөрийн ч үнэгүй” гэдэг өвөрмөц үнэлэлт байна. Зохиолч, яруу найрагч хүний хувьд болохоор амьдрал ийм л үнэтэй байна гэсэн үг.
Ямар ч нөхцөл байдалд гарах гарцаа олж оршин амьдрах чадвар, тэсвэр хатуужил, зориг самбаа, хэр баргийн өвчин эмгэгийг тэсэн гарч чаддаг эрүүл чийрэг байдал, дархлаа зэрэг олон мянган жилийн шилдэг сайн чанараа гээгээд бие махбодын хувьд хүүршиж, сул доройчуудын бүхэл бүтэн аймаг, бүлэглэл бий болсон байна. Үүнд сүлжээний бизнесийн тусгай лабораторид бүтээн тараасан шинэ төрлийн вирусүүдийг анагаах зориулалттай туршилтаар бий болгосон элдэв эм, тариа, бад, вакцин, антибиотикийн үүрэг үлэмж их билээ. Улмаар дэлхий дэхинд нүүрлэх хүнсний хомсдол, өлсгөлөнгөөр далайлган сүрдүүлж, генийн өөрчлөлт бүхий “шинэ” хүнсний бүтээгдэхүүн “бүтээж”, бүхэл бүтэн үндэстэн угсаатныг газрын хөрснөөс арчих, үр удамгүй болгох эрсдлийг бий болгож байна. Зарим үйлдвэрлэгчид их ашиг олохын төлөөнөө, хүнсний барааныхаа өнгө зүсийг додомдох, амтыг нь гойд болгохын тулд хүний биед хортой химийн бодосоор тордож, хүн амын, тэр дундаа хүүхэд нялхасын эрүүл мэндийг үрэн таран болгож байна. Бусдыг хүндэтгэх хүлээц хүлцэмж, дасан зохицох сэтгэлийн хатамж, бусдын төлөө өөрийгөө золиослох нигүүлсэнгүй чанараа алдаад, элдэв дээдийн шашин суртахуун, үзэл суртал, сүлжээний бизнес, нийтийн соёлд тархиа угаалган, зөвхөн мөнгийг шүтэх эрүүл биш сэтгэлгээнд хэт автагдан, хотжилын стресс, хөгжлийн хурдад бүдэрцгээсэн хагас галзуучууд болцгоон, эсвэл бүр бөөнөөрөө галзуурахын босгон дээр ирцгээгээд байна. Үгүй юмаа гэхэд психотроникийн зэвсэг, сэтгэцэд нөлөөлөх эм бодос, гар утас, компьютер зэрэг хүний өдөр тутмын хэрэглээний элдэв багаж төхөөрөмжийн тусламжтайгаар өөрийн гэх тархи толгойгүй, сэтгэх чадваргүй, сөрөн тэмцэх ямар ч зориг санаагүй, хэн нэгний команд, тушаал хүлээсэн “зомбичууд”, бичгийн мангуунуудын хувь заяа нүүрлээд байна. Сансрын мэдээллийн технологийн ололтоор өдгөө энэ дэлхийд ямар ч нууц зүйл гэж байхаа больсон бөгөөд хүн зөвхөн нууцаа алдаагүй хэмээн хоосон дэмий итгэж амьдрах, эсвэл ямар нэгэн зориулалтаар илрүүлэх хүртэл нь хүлээсхийж амьдрах хоёрхон л зам бий.
Постмодерн нийгэмд эрдэм мэдлэг басхүү үнэн байх албагүй болсон бөгөөд шууд борлодог бүтээгдэхүүн болж байх нь л эрхэм чухал болсон билээ. Манайд л лав эрдэмгүй, бүтээлгүй эрдэмтэд их “моодонд” орж байна. Заримынх нь өмнөөс ичиж нүүр улайхын зовлонг эдэлж амьдрах болж байх шиг. Нэг нөхөр эрдмийн зэрэг хамгаалаад номын хурим хийсэн чинь багын найз нь ажил төрөлтэй байсан юм уу даа баахан оройтож ирж гэнэ. Тэгэхлээр эрдмийн зэрэг хамгаалсан анд нь “Чи одоо хүнийг эрдэмтэн болчихоод байхад хоцорч ирээд байх даа яадаг юм” энэ тэр гээд үг хаясан чинь цаадах нь мөчөөгөө өгөлгүй “Чи эрдэмтэн л болсон юм байгаа биз, ямар эрдэмтэй болсон юм уу” гээд амыг нь тагласан гэдэг. Тэгэхлээр үнэхээр “эрдэмтэн болох”, эрдэмтэй байх хоёрын хооронд алд дэлэм зөрүү байх шиг байна.
Уламжлалт үнэт зүйл, ёс суртахууны үнэлэмжүүдийг устгаснаас ёс суртахуун нь зөвхөн гадаад өнгөний чимэг зүүлтийн төдий болж, далд цаагуураа ёс суртахуунгүй байдал, эмх замбараагүй бэлгийн харьцаа, хүний нүднээс далд, барим тавим баримтгүй бол яахад ч бэлхэн сэтгэхүй ноёрхож байгаа гэхэд болно. Үүний нэгэн тод жишээ нь, өсвөр залуу насныханд хайр сэтгэл гэдэг юм, балар бүдүүлгийн дурсамж юм уу хөдөөх зах хязаарынхны хөглөлт дурсамж болон хувирсан явдал болно. Үнэнч хайр сэтгэл өнөөдөр Кихот ноёны хөглөлтэй адил зүйл болжээ. Мөнгөний өмнө арчаагаа алдсан, хамаг үнэт зүйлсээ тавиад туучихсан хүнийг харахаар зүрх сэтгэл минь шимшрэх юм даа. Үүний нөгөө талд мөнгө л байвал юуг ч худалдаад авчихаж болно гэсэн хатуу итгэлтэй, төмөржин зүрхтэй, хөрзөн царайтай хүмүүсийн арми жагсаж байна. Мөнгөтэй болгон ийм биш байх л даа, гэхдээ нэлээд нь ийм байгаа гэхэд эргэлзэх зүйл алга. Учир нь мөнгөний Хүмүүнийг эвдлэн сүйтгэх ид хав нь цаглашгүй ажээ.
Энэ бүх муу мундарын эх үүсгэл нь юунаас болсон бэ?
Хүний бүх муу мундарын эх үүсгэл нь түүнд заяамал оршдог муу авьяасын хөрөнгө дээр дэндүү их тоглосноос л үүдэлтэй. Хүмүүнд заяамал байдаг урин, мунхаг, тачаангуй тэргүүлсэн муус хөрөнгөнүүд!. Үүнийг “муусайн хөрөнгөтнүүд” гээд битгий ойлгочихож үзээрэй дээ. “Муус” гэдэг нь муугийн олон тоо, эртний монгол үлгэр домогт эм мангасын нэрийдэл болж байсан, өнөө ч зарим монгол аялгуунд үлдэж хоцорсон үг. “Хөрөнгө” гэдэг нь эд хөрөнгөтэй хамаагүй, харин “таргийн хөрөнгө” гэдэг шиг аливаа үйлтгэлийг анхлан үүсгэгч үр хөврөл гэсэн санаа. Тэгэхлээр ерийн, хэв дундаж байдалтай хүмүүний хэрэглээг гаргавал, хэт их хэрэглээ, хэтэрхий цамаан тансаглал, түүгээр урхидан татах зүсэн зүйлийн урхи мэх, атаа, шунал, хорсол, омог дээрэнгүйг дэвэлгэх, мунхаг авир, мунаг тэчьяадлыг хөөргөх, муу юманд дурлах төрөлх авьяасыг сэрээх урлагийн оронцог, нийтийн соёл энэ бүхэн маань явж явж Хүмүүнийг бүрмөсөн сүйрүүлэх зам руу хөтөлж байгаа юм. Хүмүүн тун цөөхөн үлдээд, одоо хоёр янзын хүн дүрст л элбэг байна. Нэг нь худалдан авагчид, нөгөөх нь худалдуулагсад. Байзаарай, энд би ажил олгогчид, цалинжигсдыг хэлээгүй юм шүү. Хүмүүний мөн чанарыг худалдан авагсад, хүмүүний мөн чанараа бусдад арилжигчдыг хэлээд байна.
Бэлгэдэл төгөлдөр аугаа их хүмүүн төрөлхтөн маань тэмдэг төдийхөн хүн дүрстэн болчихыг өөрийн биеэр үзлээ. Тэмдэг, бэлгэдлийн хооронд тийм их ялгаа байсан юм байна шүү дээ. Одоо тэгээд яахсан билээ, Хүнээс Хүмүүнээ хэрхэн булааж, буцааж авдаг юм билээ? Өнөө Бурхан тэнгэр нь ч хаачсан юм билээ? Эсвэл байдаг ч байсан нэмэргүй гэж экзистенциалистуудын хэлдэг нь үнэн юмсан уу? Үгүй юм бол өнөө Ницшегийн хэлдгээр Бурхан тэнгэр нь өөрөө бурхан болчихоод дураар дургидаг цаг ирээ юү? Тэгвэл одоо бидний буян нүглийг хэн ялгах юм, бузар булайг хэн гэсгээх юм? Хэн харыг нь хагалж, цагааныг нь цатгах юм? Хэн ч байхгүй юм бол энэ амьдрал гэдэг чинь угаасаа л хоосон мунхаг шог байсан юм уу? Эсвэл Бурхан тэнгэртэй тэнгэргүй Хүмүүн бид өөрсдөө л учраа олох ёстой болоод байнаа даа.
Зөвхөн өөрөө, өөрсдөө сайн сайхан байвал үлдсэн нь надад хамаагүй, галав юүлж байсан ч манд падгүй гэдэг мунхаглалаас хамаг юм үүдээд байна. Шуналаа дарж зогсоож чадахгүйгээс муу мундар бүхэн гараад байна. Гараг ертөнцийг эрхшээсэн ч үл цадах, үл ханах шуналын бузраас энэ бүхэн болоод байна. Уг нь нэгэн биед, нэгэн насанд нэг их юмны хэрэггүй сэн, хүн амин зуух боломжийн орох орон, оочих аяга, ор дэр, одоо цагт бол усанд орох онгоц, шүршүүр, унаад явах тэрэг унаа, гайгүй шиг хурдтай компьютер, гар утас байвал л бараг болчих юм. Тэр онгоц шүршүүрийг алтаар хийсэн, өөр юмаар хийсэн нь нэг их ялгаагүй. Тэр унаа нь заавал “Хаммер”, “Лимузин” байх ямар ч албагүй. Байтлаа бид чинь эд бодосыг шүтэгч эрт балрын цалиг шүтлэг (fetishism) рүүгээ эргээд ирж байгаа юм биш биз дээ? Шүтлэг бол шүтлэг, ямар ялгаатай юм? Эсвэл чулуу шүтэхээр муу байдаг, байшин шүтэхээр сайн байдаг юм уу? Байшин чинь хэлбэр оруулчихсан л чулууны овоолго шүү дээ. Лав л миний дэргэдүүр жийп машин, жинсэн өмд шүтдэг хэсэг улс байх юм.
Байгаагаараа сэтгэл ханах гэгч үгүйгээс, дэргэдэхдээ атаархаж, ямар ч аргаар хамаагүй дээгүүр нь гарах гэснээс их юм болж байна. Энэ бол өчүүхэн жижиг сэдлээс үлэмж том гай гамшиг гараад байгааг хэлж байгаа юм л даа. “Байгаагаараа сэтгэл ханах”... гэдэг нь манай өвөг дээдсийн үг л дээ. Энэ үг маань өнөө цагт ямар их цэцэн мэргэн сонсдож байна гээч... Гэтэл нөгөө “идэвхтэй зарчмын” ёсоор чинь болохгүй гээд байгаа. Боломжгүйг болгох гэж хэтэрхийлэн зүтгэснээс их муу юм гардаг шиг байна. Хүн төрөлхтний болон байгаль дэлхийн ирээдүйд ямар гамшиг хөнөөл учрахыг боддоггүйгээс, бодохыг ч хүсдэггүйгээс энэ бүхэн гардаг шиг байна. Хүмүүн үнэхээр ухаантай юм бол, хүмүүн үнэхээр энэрэнгүй юм бол дандаа хорлолгүйг сонгож аж төрдөгсөн бол ийм зүйл хэзээ ч болохгүйсэн дээ. Энэ маань нэг их шинэ юм биш байж мэдэх ч, өнөө цагийн хамгаас эрхэм чухаг юм болоод байна. Өршөөгөөрэй, би баяжихыг, хөрөнгө мөнгөтэй байхыг жигшин зэвүүцэж, үзэн ядаагүй юм шүү, чи мөнгөжихдөө, баяжиж хөрөнгөжихдөө болж өгвөл өрөөл бусдад л хорлолгүй замыг нь сонгооч гэх гээд байна. Өөрийн авьяас чадвар, эрдэм ухаанаар баялгийг бүтээж байгаа хүмүүсийг би чин сэтгэлээс бишрэн талархдаг. Хэдүй ядуу зүдүү ч гэсэн шударгаар хөдөлмөрлөж буй хүмүүсийг би бас хүндлэн хайрлаж, Хүмүүн гэдэг эрхэмсэг цолоор цоллох болно. Тэгэхлээр миний хэлээд байгаа “Хүмүүн гэдэг эрхэм алдар маань албан тушаал, хэргэм зэрэг, удам угсаа, яс үндэс, шашин шүтлэг, англи хэлээр ярьдаг, ярьдаггүй болон эд баялаг, эрх мэдэлтэй ямар ч хамаагүй юм.
Нэгэн цагт өөрийн үйлдсэн аюумшигт гэмт хэргийг далдлан баллахын тулд есөн шидийн заль мэх хэрэглэж байгаад төрийн дээд зиндаанд очсон Хүн дүрст араатад байдаг байхад, үнс тоос зөөдөг, уурын зуухны галч, нүглийн сүүдэр ч үгүй, нүүр нь халтартсан Хүмүүн ч байж болно. Өрсөлдөгчдөө хүмүүн бусын аргаар зайлуулан хөнөөж өндөрлөгт хүрсэн дэлхийн болон аль нэгэн улсын тэргүүн баян Хүн дүрст байдаг байхад таргийн таван ямаанаас өөр өмчгүй, цэвэр ариун үйлс сэтгэлтэй малчин Хүмүүн байж болноо доо. Үүний эсрэг өөрийн авьяас билиг, эрдэм чадлаар асар их баялгийг хураан хуримтлуулаад, хүмүүн төрөлхтний сайн сайхны үйлст түүнийгээ зориулж байдаг аугаа их Хүмүүн байж болдог байхад өөрийн арчаагүйгээс нийгмийн шаар шавхруу болоод зогсохгүй, тэнэмэл бяцхан охиныг өвөртөө оруулах гэхэд нь зөвшөөрсөнгүй гээд унтаагаар нь бензин асгаж шатаасан хүн дүрстийг бид сонсож чих даслаа. Ингэхлээр дээр ярьсан зүйлс Хүмүүн болон хүн дүрстийг ялгахад ямар ч хамаагүй байгаа биз. За тэгээд, бидний Хүмүүн болон хүн дүрстийг үнэлдэг шалгуур маань дэндүү хоцрогдож үжиршсэн байна даа. Ер нь өнөөдөр энэ дэлхий дээр бүх л юм шинэдэж байхад хамгийн их хуучирч ялзарсан юм гэвэл энэ л байх шив дээ. Хүмүүний гоо сайхны үнэлэмж ч гэсэн хэрэг тусаа барлаа. Бүх хүмүүн төрөлхтөн яахлаараа заавал өнөөгийн “Фэйшн ТВ”-ийн үнэлэмжээр гоо сайхныг тодорхойлох ёстой юм. Заавал яагаад өөрийгөө албадан араг яс болгосон, түүнээсээ болоод эрүүл бишийн эмгэг олсон, шатан хөлтэй, салтаа нь онгорхой хүүхнүүдийг гоо сайхан гэж үзэх ёстой юм? Тэгсээр байгаад өнөөгийн охид “анатомийн үзүүлэн” шиг арьсан дээр тохоотой хэлхээ яс болохыг мөрөөдөөд байдаг болчихлоо. Тайландчууд шиг тарган бүсгүйг таалахаа байг гэхэд биедээ тохирсон унаган мах мяраатай, үндэсний хэв төрхөө өвөрмөцөөр хадгалсан бадман бүсгүйчүүд байж яагаад болдоггүй юм. Яагаад заавал өндөр жацтай гээд байгаа юм. Тэгж яривал анагаах ухааны судалгаагаар дунд зэргийн юм уу намхан биетэй бүсгүйчүүд бусдаас илүү эрүүл чийрэг, амьдрах чадвартай, тэсвэр хатуужилтай байдаг гээд байгаа шүү. Энэ Хүмүүний таашаал гэдэг чинь хэдэн ч янз байж болно биз дээ? Гэвч энэ бол энд биш, жичдээ ярих зүйл байх л даа.
Хүмүүний дотоод мөн чанарыг бүрдүүлдэг тэр зүйл маань дөрвөн сая жилийн турш бидэнд төлөвшсөн гээд бодохлоор нэг бодлын өнө урт хугацаа юм шиг атлаа дөрвөн тэрбум жилийн настай анхны амьд эс маань хувьсан хувьссаар хүмүүн гэдэг төрөлхитнийг гаргасан гээд үзэхээр энэ хугацааг бүтэн жил юм хэмээн бодвол дөчин мянган жилийн өмнө үүссэн ухаант хүмүүн Homo Sapiense маань үүсээд ердөө арван тавхан минут л болж байгаа билээ. Бид үүсээд арван тавхан минут л болж байна. Гэтэл бид түүнийг сүүлийн нэг зуун жил буюу нэг минут хүрэхгүй хугацаанд л үндсэнд нь үгүй хийгээд дуусгалаа. Ингэхлээр бидний хүмүүн мөн чанар маань ямар үнэ цэнтэй атлаа ямар хэврэгхэн эд байгаав дээ гэж харамсан халаглахад хүргэх юм. Нэг хүний үхэл ч яахав, ер Хүмүүний төгсгөлөөс л айх шиг болох юм.
2011. 12. 03 Алтан тэвшийн хөндий
Эх сурвалж http://battogtokhg.blogspot.com
Ашигт малтмалын 112 орд илрүүлсэн байна
Үүнээс хамгийн олон нь нүүрсний уурхай бөгөөд жилийн дотор 27 орд илрүүлж, Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлжээ.
Түүнчлэн алтны 23, төмрийн долоо, зэсийн дөрвөн орд нээж, заримд нь уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна уран, ховор металл, өнгөт төмөрлөг, молибден, газрын тос, цайрын ордуудыг ч шинээр бүртгэн авсан байна.
Шинээр илрүүлсэн ордуудын нөөцийг нэгтгэн дүгнэвэл, алт 35 мянга, вольфрам 60 мянга, төмөр 30 сая, нүүрс 8,4 тэрбум тонн болсон аж.
Sunday, December 18, 2011
Дэлхийн түүх
Дэлхий ертөнц эдүгээг хүртэл тэр аяараа хэний ч өлмий дор сөгдсөн удаагүй. Тэгвэл аль улс газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн том буюу дэлхийн хэмжээнд дөхөж очсон юм бол?
Манай гаригийн газрын гадаргын хүн, амьтан суурьших боломжит хэсэг (Антарктидийг оролцуулалгүйгээр) ойролцоогоор 136,433,400 ам дөрвөлжин км талбайг эзэлдэг байна. Харин улс гүрнүүдийн дотроос бүх цаг үеийн хамгийн өргөн уудам нутгийг өөртөө нэгтгэж чадсан орон хэмжээгээрээ дэлхийн гуравны нэгийг эзэлж байжээ. Уншигч та бүхэнд улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд ялгуусан байлдан дагуулалт хийж газар нутгийн хэмжээгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн орнуудыг буурах дарааллаар хүргэж байна.
Үзэл суртлын хувьд улс гүрнүүдийг нэгтгэн авч үзэж доорх жагсаалтад нэмэн оруулсан байна. Бие даасан тусгаар улс болохынх нь хувьд авч үзвэл “Их Монгол” улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн түүхийн ихэнх жагсаалтад хоёрт бичигддэг. Харин зарим түүхч Монголын эзэнт гүрэн нь(1206-1405) түүхэн дэх хамгийн том, үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн байсан гэж үздэг.
Манай өвөг дээдэс хамгийн хүчирхэг үедээ 40 саяас илүү хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэмшиж байжээ. Түүхчид “Британийн эзэнт гүрэн”-ий газар нутгийг Монголоос хамаагүй том байсан хэмээн үзэж түүхэн дэх “хамгийн том эзэнт гүрэн” гэж тэмдэглэсэн байдаг нь дагаар орсон болон хараат овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсон байдагтай холбоотой гэж үзэх тал ч байдаг байна.
Дээрх жагсаалтад бүх цаг үеийн дотор тодорхой цаг хугацаанд хүчирхэгжиж газар нутгаа үлэмж хэмжээнд тэлж чадсан улс орнуудыг багтаажээ. Ийм төрлийн жагсаалт нэлээдгүй олон байх боловч өөр өөрийн онцлог, түүхэн баримт бичгийн маргаантай асуудлуудаас үүдэн ондоо байх талтай аж. Ямартай ч энэхүү жагсаалт 47 улс орныг байр эзлүүлсэн байгаагаас бидний өвөг дээдэс Чингис хааны бий болгосон Монголын эзэнт гүрэн гуравдугаарт оржээ. Энд ажиглагдсан бас нэгэн сонирхолтой зүйл нь Монголоор овоглосон олон үндэстэн ястны бүрдүүлсэн улс гүрнүүд уг жагсаалтад багтсан байгаа юм. Хоёроос дээш нэр нь гарсан улс Монголоос өөр байгаагүй нь бидний өвөг эцэг зөвхөн Чингис хаан гэлгүй бүх цаг үеийн туршид ямар агуу сэцэн мэргэн ухаантай байсныг харуулж байгаа хэрэг болов уу.
Нийт 47 улсаас тэр дундаа томоохон гэж үзвэл 37 орноос монгол гаралтай улс найм байна. Гайхаж бишрэм түүх, соёл, үзэсгэлэнт байгальтай Монгол орон өнөөдөр 1,5 сая гаруй ам дөрвөлжин км газар нутагтай бол Чингис хааны ач Хубилай хаан тэртээх XIII зуунд өнөөгийнхөөс 22 дахин том газар нутгийг өөрийн мэдэлдээ захирч байжээ.
• Тодорхой цаг хугацаанд эзэлсэн газар нутгийн дээд хэмжээ 1917-1922 он (36,666,630 ам дөрвөлжин км )
• Бүх цаг хугацааны туршид газар нутгийн тэлсэн дээд хэмжээ (39,808,890 ам дөрвөлжин км)
Их Британийн хаант улс нь 1917-1922 оны хооронд асар их хүчирхэгжиж, түүхэнд хэний ч бүтээж чадаагүй агуу гүрнийг бий болгож чаджээ. Бүх цаг хугацааны туршид газар нутгийн хувьд хамгийн том байх үедээ АНУ-ын зүүн тэнгисийн эрэг орчим болон бусад өөртөө нэгтгэсэн бүс нутгийг багтааж байв. Хожим нь задран бутарч, XIX зууны сүүл XX зууны эхэнд дахин өргөжин тэлсэн байна.
• Нийт комминуст үзэл сурталтай орнууд (35,742,000 ам дөрвөлжин км)
• Coциалист орнуудын нэгдэл (25,598,500 ам дөрвөлжин км)
Kоммунист улсууд хэзээ ч нэг удирдагчийн ташуур дор байгаагүй хэдий ч Жозеф Сталин 1948-1953 оны хооронд ЗСБНХУ-ын төрийн удирдлагыг бие даан гартаа барьж байсан юм. Тухайн үед үзэл суртлын дор нэгдсэн эзэнт гүрэн нь Орос тэргүүтэй социалист орнууд болон Хятадаар ахлуулсан зүүн зүгийн орнууд хэмээн хуваагдаж байжээ. Нийт коммунист ертөнцийн орнуудын газар нутгийн хэмжээнд эвсэлд үл нэгдсэн коммунист орнууд болох Ангол, Танзань Лаос багтаагүй болно.
• Монголын нийт газар нутгийн хэмжээ Юань гүрний үед (33 ,152,000 ам дөрвөлжин км)
Монголын эзэнт гүрний ноёрхол 1238-1268 оны хооронд оргил цэгтээ хүрчээ. Зарим түүхэн газрын зургууд Сибир нутгийг бүхэлдээ Монголынх байсан хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Гэхдээ үгүй ч байх магадлалтай гэнэ. Нүүдэлчин монголчууд тухайн үед Сибирийн баруун хэсэг дэх үлэмж хэмжээний нутаг руу нэвтэрч чадсан гэдэг.
Гэхдээ Монгол ямар ч цэргээ Якут, Магадан руу илгээгүй бөгөөд Арктикийн бүс нутгийн ойролцоо дөхөж очсон гэх түүхэн баталгаа байдаггүй аж. Ази, Европыг нэгтгэсэн байлдан дагуулалтын энэ үеийг Монголын түүхэн дэх алтан үе гэж үздэг.
• Газар нутгийн дээд хэмжээ (19,425,000 ам дөрвөлжин км)
Испани улс нь 1740-1790 оны хооронд хамгийн өргөн уудам газар нутгийг эзэмшиж байжээ. Өмнөд Америкийн тэн хагас, Хойд Америкийн гуравны нэг нь болон Номхон далайн сав газар тухайн үеийн тус улсын мэдэлд байв. Испани Португалын колоничлолын нэгдсэн улс гээд бодоод үзвэл харьцангуй том байх ёстой биш гэж үү хэмээн эргэлзэж байвал үгүй гэнэ.
Тус хоёр улс 1580-1640 оны хооронд нэгэн титмийн дор нэгдсэн хэдий авч, Португал Бразил улсын зөвхөн эрэг хавийн нутаг, зарим өмнөд хэсэг газрыг эзэмшиж байжээ. Тухайн үед Амазоны сав газрыг бүхэлд нь илрүүлээгүй байсан учир тус хэсэг Испанийн газар нутагт багтах үндэслэлгүй. Өмнөд Африкийн хувьд ч Португалийн байлдан дагуулалт дээрхтэй ижил нөхцөл байдалд байжээ.
• Газар нутгийн дээд хэмжээ (17,073,280 ам дөрвөлжин км)
Дээр дурьдсанчлан Орос нь холбооны улсуудын нэгтгэгч хүчин буюу социалист ертөнцийн төв цэг байсан билээ. Хэдийгээр тус улсын харьяанд байсан олон улс гүрнүүд салан тусгаарлаж, ганцаараа шахам үлдсэн ч ОХУ өнөөдөр дэлхий дээрх хамгийн том газар нутагтай орон хэвээр байгаа юм.
Фашист дэглэмийн орнууд
• Японы газар нутаг, байлдан дагуулалт (7,417,760)
• Германы газар нутаг, байлдан дагуулалт ( 3,898,000)
• Италийн газар нутаг, байлдан дагуулалт (3,732,341)
• Бусад фашист холбоотон орнууд (646,982 ам дөрвөлжин км)
• Нийт фашист холбоотон орнуудын газар нутгийн хэмжээ ( 15,695,083)
Дэлхийн II дайны үеийн фашист хүчнийхэн нэгдсэн нэг хүний захиргаан дор хэзээ ч байгаагүй билээ. Тэдгээр улсыг тулгуур гурван орон ба жижиг туслагч гүрнүүд хэмээн авч үздэг аж. Үнэн хэрэгтээ зарим нэг жижиг улсын хувьд зөвхөн нэр төдий холбоотой байсан байдаг. Тухайлбал, хоёр орны хоорондох дайсагналд гуравдагч хүчний бага ч гэсэн дэмжлэг, хамгаалалт хэрэг болох нөхцөлд тэдний сунгасан гарыг ашигладаг байж.
Фашизмын дэглэмт гүрнүүдийн хийсэн хамгийн том дайралт бол 1942 оны 8-10 дугаар сарын хооронд Германы арми Сталинградын хаалганд тулан ирж, бүслэлтэндээ байлгах хугацаандаа Египт улс руу дайрч, тус улсын боомт хот болох Александрт 70 км-ээс багагүй зайд дөхөн ирсэн удаатай аж. Харин Японы арми Соломоны арал руу дайрах оролдлого хийсэн хэдий ч АНУ-ын хариу давшилтад Guadalcanal-т бууж ч чадалгүй далай дээр бут цохиулж, багагүй хохирол амссан байдаг.
• Газар нутгийн нийт хэмжээ (7,770,000 ам дөрвөлжин км)
Эх захгүй нутгийн эзэн нь болон амьдарч байсан Уйгур улсын газар дэвсгэр Өмнөд Сибир, Монгол, Манжур, Казахстан, Шиньжаны зарим хэсгийг багтааж байжээ.
Уйгурууд (эртний Түрэг хүмүүс) Шиньжаны хэсэг газрыг манай эриний 630 онд Хөх Түргийн салан тусгаарлалтын дараах үе хүртэл захирч байсан түүхтэй. Тэдний ялгуусан байлдан дагуулалтын хүчирхэг үе ойролцоогоор манай эриний 760-795 оны хооронд үргэлжилсэн байдаг. Улмаар тус улс МЭ 850 онд хагаран бутарчээ.
• Газар нутгийн нийт хэмжээ (3,742,550 ам дөрвөлжин км)
Төмөрийн (Доголон Төмөр) эзэнт гүрний үүсэл нь Монголын нүүдэлчин аймаг Барлабаас улбаатай.
Тус улс Трансоксиана (одоогийн Төв Ази), Хорасаны (одоогийн Иран, Афганистан, Узбекстан, Тажикстан)-ы ихэнх хэсгийг эзэмшсэнээр байгуулагдсан түүхтэй. Төмөрийн эзэнт гүрэн 1380-1405 оны хооронд оршин тогтнож байжээ.
• Газар нутгийн дээд хэмжээ (тусгаар улс болсны хойно) 3,742,550 ам дөрвөлжин км
• Газар нутгийн дээд хэмжээ (Монголын эзэнт гүрний харьяанд 3,431,750 хавтгай дөрвөлжин км)
Алтан ордны улст баруун монголчууд давамгай байсан бөгөөд Орос, Украины ихэнх газар нутгийг эзэлж улмаар Европ тив рүү нэлээд гүн нэвтэрч чадсан байна. Монголын эзэнт гүрний нэг хэсэг байх үед, салан тусгаарлаж бие даасан статустай оршин тогтнож байх үе хэмээх хоёр өөр газар нутгийн хэмжээтэй байж. Зүчийн улсыг Кипчакын тал нутагт оршин суудаг байсан учир “Кипчакын хаант улс” ч гэж нэрлэдэг байжээ. Тус улсын удаах хаанаар дэлхийд гавьяа нэрээ дуурсгасан Бат хаан тодорсон билээ.
• Газар нутгийн нийт хэмжээ (3,367,000 ам дөрвөлжин км)
Монголын эзэнт гүрний харьяа орд улс болон 1227 онд байгуулагдсан бөгөөд эзэнт гүрний нэгдмэл байдал үгүй болох хүртэл буюу 1335 оныг дуустал Монголын ноёрхолд байжээ. Үүний дараагаар Цагаадайн улс богино хугацаанд Шиньжань Узбекстаны ихэнх хэсгийг, Казахстан, Киргизстаны газар нутгийн тал орчим хувийг Зүүн ба Баруун ордны улс руу хуваагдахаасаа өмнө захирч байжээ.
• Газар нутгийн нийт хэмжээ (3,367,000 хавтгай дөрвөлжин км)
Сибир орчимд голчлон суурьшиж байсан орд улс бөгөөд эртний Жу Жан гүрний залгамжлагч юм. Тэд одоогийн Турк ард түмний өвөг билээ. Хөх Түрэг нь V, VI зууны эхэн үе, VII зууны сүүл үе хүртэлх хугацаанд Өмнөд Сибир болон Монголын тал нутгийг захирч байжээ. Улмаар Зүүн ба Баруун орд улс руу салан хуваагдаж хөрш аймгуудын удаа дараагийн дайралтад өртөж хүч чадал нь тарамдсан гэдэг. Харин XI зууны үед хүчирхэгжин дахин гарч ирсэн түүхтэй.
• Газар нутгийн нийт хэмжээ (2,849,000 хавтгай дөрвөлжин км)
Хүннү улс Төв Азийн баруун хэсэгт оршин сууж байсан хүчирхэг нөлөө бүхий томоохон овог аймаг байв. Хятадын ард түмэн тэднийг Сүннү хэмээн дууддаг байсан бол энэтхэгчүүд Хуна хүмүүс хэмээн гэдэг байжээ. Хэдийгээр “Хүннү” нэрийг “Нарны хүн” хэмээн утгачилдаг боловч хятадуудын судар бичигт “Хэрцгий боол” гэж бичиж үлдээсэн байдаг байна. Гэвч энэ нь хятадуудын өөрсдийн өгсөн нэр байх магадлалтай аж. Баруун хүннүчүүд IV зуунд Волга мөрөнг гатлан Украинд очиж улмаар Европт суурьшжээ.
Хүннү гүрний хойч Атилла 450-455 оны үед Европыг чичрүүлж байсан түүхтэй. Хүннү гаралтай овог аймгууд ялангуяа урд талын хил орчимдоо нэлээд эмх цэгцгүй байсан бөгөөд Атиллагийн захиргаанд бүрэн нэгдэж чадаагүй тул тэднийг хаант улс гэж дуудахад учир дутагдалтай хэмээн үздэг. Гэсэн хэдий ч Хүннү гүрэн газар нутгаа хүчирхэг Төв Европ тийш хүртэл тэлэн, Балканыг өөрийн эрхшээлдээ оруулж, олон үндэстэн ястны хувь заяаг гартаа атгасан агуу улс байсныг түүх гэрчилдэг билээ.
http://mongolianeconomy.mn/
"Mongolian Economy" сэтгүүлийг та электрон байдлаар бүрэн эхээр нь худалдан авахыг хүсвэл энд дарна уу.
Wednesday, November 23, 2011
Хубилай хааны флот Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэгчээс болж сүйрчээ
Япон руу хоёр ч удаа их цэргээ илгээсэн Хубилай хааны флот хөлөг онгоцыг нь бүтээсэн хятадуудын буруугаас болж сүйрсэн гэнэ.1268 онд Хубилай хаан Хятадын хойд хэсэг, Солонгосыг эзэлж аваад Японыг эзлэн түрэмгийлэхээр санаархав. Япончууд түүний хүч чадлыг үл тоомсорлосон учраас хаан арлын цайз хэрмийг эзлэхээр бэлтгэж эхэлжээ. Ийнхүү 1274 оны 11 дүгээр сард 40 мянган монгол, хятад, солонгос дайчин ачсан 900 хөлөг онгоц Кюшю арлын Хаката тэнгисийн буланд дөхөж ирэв.
Булаан эзлэгчид өдөржин байлдаж, амжилттай давшсаны эцэст шөнө өөрсдийн хөлөг онгоцон дээр иржээ. Гэтэл тэр шөнө далайн хүчтэй шуурга дэгдэж, хөлөг онгоцны зангуунуудыг нь тас татсан тул монголчууд тэнгист гарахаас өөр аргагүй болсон юм. Далайн шуурга эцсийн эцэст флотыг тэр чигт нь арчин хаяж, 200 хөлөг онгоц живж, ердөө 13500 хүн эсэн мэнд үлджээ.
Ийнхүү Хубилай хаан их алдагдал хүлээсэн ч Япон руу хоёр дахиа давшихаар бэлтгэж эхэлсэн байна. Тэрээр 1281 оны хавар Хятад, Солонгосын боомтууд дээр тоо томшгүй олон хөлөг онгоц бэлдүүлжээ.
Япончууд ч энэ үеэр гар хумхин суусангүй. Тэд долоон жилийн хугацаанд Хаката тэнгисийн буланд 2.5 метр өндөр, 20-иод км урт хана босгосон байна.
1281 оны долдугаар сарын сүүлчээр Монголын эзэнт гүрний дайчид Такашима руу халдаж, гол арал болох Кюшю рүү довтлохоор бэлтгэв. Энэ үеэр Японы хаан болон түүний түшмэдүүд хүчирхэг эзэнт гүрний армиас хамгаалж өгөхийг бурхдаасаа залбиран гуйжээ. Тэдний залбирлыг бурхад ч сонссон бололтой, монголчуудыг Такашимагийн нутаг дэвсгэрт наймдугаар сард орж ирэх үед “камиказе” буюу “Бурхны салхи” хийсэн ирж, бүгдийг сүйрүүлжээ.
Монголчуудын алдагдлыг түүхчид янз бүрээр үнэлдэг. Гэхдээ олонх нь 4400 хөлөг онгоц сүйрч, 140 мянган хүн тэнгист амиа алдсан гэж үздэг байна.
Үүнээс хойш монголчууд Япон руу дахин довтлоогүй юм.
Долоон зууны турш Монголын флотын үлдэгдэл Такашимагийн ойролцоох тэнгисийн ёроолд хөндөгдөлгүй хадгалагджээ. Япон загасчдын торонд хаа нэгтээ ордог шавар хувин, чулуун аяга, шаазангийн хагархай зэргийг эс тооцвол алга болсон флотыг огт судлаагүй гэхэд болно.
Харин япончууд 1980-аад оноос энэ талаар сонирхож, судалгааны ажил явуулж эхэлжээ. Японы тэнгисийн археологич Кенза Хаяашида Хубилай хааны алга болсон флотыг олон жил судалж байна.
Тэрбээр Хубилай хааны флотын сүйрэл бурхны хүч байсан гэдэгт итгэдэггүй аж. Тиймээс Кенза гол шалтгааныг тогтоохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ийнхүү тэрбээр Такашимагийн ойролцоох тэнгисийн ёроолд хэдэн сарын турш малталт хийж, 1.5 метр зузаан элсээр хучигдсан үнэт олдворуудыг хичээнгүйлэн гаргаж авснаар судалгааны ажлаа эхлүүлсэн байна.
Тэд хамгийн түрүүнд Хубилайн флотын хөлөг онгоцны модон зангууг олов. Үүнээс дээж авч, ургамал судлалын лабораторид шинжлүүлж, гарал үүслийг нь тогтоолгоход Хятадынх гэж гарчээ. Тэгэхээр монголчууд хятадуудаар хөлөг онгоцоо хийлгэсэн гэсэн үг. Хятад улс 13 дугаар зуунд дэвшилтэт технологи ашиглаад хамгийн бат бэх хөлөг онгоц үйлдвэрлэдэг байжээ. Тэд барьсан хөлөг онгоцнууддаа ус нэвтрүүлэхгүйн тулд каучук түрхдэг байсан бөгөөд төмөр огт ашигладаггүй байв.
Археологич Кенза мөн тэнгисийн ёроолоос бөөрөнхий хэлбэртэй нэгэн зэвсэг олсон нь монголчуудын хэрэглэж байсан тэсрэх бөмбөг байв. Үүнийг судалж үзэхэд дотроо дарь агуулсан байжээ. Тиймээс судалгааны багийнхан бөөрөнхий хэлбэртэй олдворыг дэлхийн хамгийн анхны тэсрэх төхөөрөмж хэмээн нэрлэж байна.
Ийм супер зэвсэгтэй, цэргүүд нь алсаас сум тавих чадвартай учраас Хубилай хаан Японыг эзлэхээр яарч, эрдэх нь зөв байсан биз. Гэвч тэрээр юуны учир тэнгисийн дайнд ялж чадаагүй юм бол?
1281 оны тавдугаар сард 4400 хөлөг онгоц, 140 мянган цэрэгтэй, Алахан жанжнаар удирдуулсан цэрэг наймдугаар сард Японд дөхөж ирсэн. Тэд олон хоног далайгаар аялснаас болж ядарснаас гадна халдварт өвчинд нэрвэгдсэн тул эхний дайралтаараа ухарчээ. Ийнхүү тэд хүчээ сэлбэхээр хөлөг онгоц руугаа буцаад, наймдугаар сарын 19-нд хүчтэй салхинд ор сураггүй болсон юм.
Судлаач Кензагийн удирдлаган доорх малтлагын ажлын үеэр нэгэн сонирхолтой баримт илэрсэн. Энэ нь сүйрсэн хөлөг онгоцнуудын бүх татлага эрэг рүү, зангуунууд нь өмнө зүгт харсан байрлалтай байжээ. Эндээс тэд хүчтэй салхинаас болж алга болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийгээ батлахаар тэд салхины судалгааны төвд хандаж, 1281 оны наймдугаар сарын 19-ний энэ өдөр байгалийн ямар үзэгдэл болсныг тогтоолгов. Такашимагийн ойролцоох тэнгист ихэвчлэн 8-10 дугаар сард хүчтэй салхи дэгддэг. Зарим үед тайфун хэмээх далайн шуурга болдог бөгөөд цагт 200 км хурдтай ширүүсч, 10-20 м өндөр давалгаа үүсгэдэг.
Тэгвэл яг энэ өдөр хүчтэй шуурга болжээ гэж үзвэл тэр олон мянган цэрэг яагаад бүгдээрээ сүйрээгүй, Алахан жанжин тэргүүтэй удирдлагууд нь эсэн мэнд үлдсэн байж болох вэ?
Кенза үүнийг зарим цэрэг сайн чанарын хөлөг онгоц хэрэглэж байсантай холбон тайлбарлаж байна. Тэрбээр олдворуудаа судалж үзсэний үр дүнд хятадууд зарим дарвуулт завь, хөлөг онгоцыг зориуд хааш яаш байдлаар хийсэн болохыг тогтоожээ. Тухайлбал хөлөг онгоцыг тэнгист тогтвортой хөвөхөд нөлөөлдөг гол зүйл бол шураг тулгуур. Гэтэл хятадууд үүнийг хөдөлгөөнтэйгөөр хийсэн нь олон хөлөг онгоц тэнгист осолдоход нөлөөлжээ.
Хятадууд ийм онгоц хийсэн нь эх нутгийг нь эзлэн түрэмгийлсэн монголчуудыг үзэн ядсантай холбоотой. Нөгөөтэйгүүр Хубилай хаан аян дайнд яарснаас болж тэнгисийн бус, голын дарвуулт завь олныг гаргасан нь их сүйрэлд хүргэсэн байна. Далайн хөлөг онгоцны их биеийн доод талд хэрсэн хэмээх уртаашаа мод байдаг. Энэ нь давалгаанд тогтвортой байхад нөлөөлдөг байна. Харин сүйрсэн онгоцнуудын үлдэгдлийг ажиглахад ихэнх нь хэрсэнгүй байсан нь Кензагийн судалгаагаар тогтоогджээ. Үүнээс гадна Хубилай хаан Хятадын хуучин хөлөг онгоцноос хэдэн мянгыг аян дайнд илгээсэн нь байгалийн гамшигт тэсвэрлээгүй байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Wednesday, October 26, 2011
Commet
Өрсөлдөгч намын нэр дэвшигчийг худалдаж авах арга байна ялчихвал – албан тушаал амлана - өрсөлдөгчийнхөө саналыг хуваахын тулд жижиг гаруудын нэрийг дэвшүүлнэ - үүн дээр нь жижиг намууд мөнгө босгоно -хэвлэл мэдээлэл телевиз сэтгүүлч өрсөлдөгч бүх л зүйл зарагдана - намын удирдлага ч гэсэн зарагдана- аятайхан байвал тойрогт нь очоод жаахан магтана – ялчихлаа бөөн өр – өрөө дарж эхэлнэ дээ-заримыг нь гол гаргана- албан тушаал тендер өгнө - заримд нь зарна худалдаад авчихсан албан тушаалд хариуцлага тооцох ямар ч арга байхгүй зөвхөн буцааж зарах л арга байна –засаг дарга орон нутгийн иргэдийн хурал гэж бөөн шавар – уг нь ч ямарч эрх мэдэлгүй л дээ -гэхдээ л хөгжил мөгжил гээд л гишүүдийн мөнгөнөөс салгачихдаг гэж байгаа – эдний хэрэг байна уу - гишүүд тэрийг чинь хийнэ – тэрнээс нь
тэрнээс нь хөөрхөн ашиг олчихно-газар шороо баялаг - цагдаа –шүүх – дарга цэрэг – хуулийг хүртэл – зарна -тэнгэр од мэтийг бол зарах гэхлээр нэг л гарт баригддаггүй юм шиг байгаа юм- томхон гадаад ивээн тэтгэгчдийн өр л хэцүү - жижиг зүйлсийг тоохгүй тэд – газар өгнө баялгаа өгнө хууль баталж өгнө гэх мэт –ачийг нь хариулж чадвал шууд л тэрбумтан – өөр хурдан баяжих арга байна уу- нэгээрээ бол барахгүй- бусад гишүүдээ худалдаж авна – тэр нам үзэл бодол бол билэгдлийн чанартай эх орон газар шороо сонин биш цаана чинь бөөн өр авлага 4 жил нь багадаад байдаг- мажоритар 1-2 сонгогдоод ирэхээд мэргэшдэг бололтой –их хуралд эх орон ард түмэн ч гэх шиг ашиггүй зүйл ярьдаг хэдэн гишүүн байдаг -мөнгө амлаад айлгаад ч болдоггүй гэж байгаа – цөөхөн юм даа- их хуралыг чимдэг гэж байгаа –олон юм яриахаар нь зарагдсан сэтгүүлчдээр зарагдсан телевизээр тэнэг болгоод л гаргачихад болчихно-иймэрхүү
-иймэрхүү мөнгөнд дургүй эх оронч нөхдүүд л хэнд ч ашиггүй ард түмэн эх оронд хөгжил дэвшилд хэрэгтэй гэх пропорционалийг санал болгоод байгаа юм –энэ тогтолцооноос нэг л мөнгө үнэртэж өгөхгүй л байгаа юм Зарах тойрог байхгүй улс 1 л тойрог -ийм олон хүн 3 саяийн талийг яаж авилгалдах юм-мажоритарийн 10 мянган хүнтэй тойрог биш- гишүүн болохын тулд олон танигдаж нэр хүндтэй болсон тийм л хүн намд суудал авчирна –эх орон хөгжил дэвшил л амлана –нэр нь сэвтсэн но –той нөхөр орчихвол ганц хүн биш нам нь ялагдана – чи намдаа тонн алт амлаад ч хийсэн ажил цэвэр ес суртахуун нэр хүндтэй л биш бол сонин биш–иймэрхүү шударга нөхдүүд гарчихвал нөгөө хууччуул баларна- бүх но нь илрээд –дээлээ нөмөрөх бол энүүхэнд –улс төрийн нам жинхэнэ утгаараа хөгжинө -хуйвалдаан мөнгөөр биш – үзэл бодол ухаанаараа уралдана эцэст нь 5 сумны үлгэрээр нэг сум дороо л хугарна – багц 5сум хугарч өгөхгүй их зовооно доо
-мөнгө амлаад айлгаад ч болдоггүй гэж байгаа – цөөхөн юм даа- их хуралыг чимдэг гэж байгаа –олон юм яриахаар нь зарагдсан сэтгүүлчдээр зарагдсан телевизээр тэнэг болгоод л гаргачихад болчихно-иймэрхүү мөнгөнд дургүй эх оронч нөхдүүд л хэнд ч ашиггүй ард түмэн эх оронд хөгжил дэвшилд хэрэгтэй гэх пропорционалийг санал болгоод байгаа юм –энэ тогтолцооноос нэг л мөнгө үнэртэж өгөхгүй л байгаа юм Зарах тойрог байхгүй улс 1 л тойрог -ийм олон хүн 3 саяийн талийг яаж авилгалдах юм-мажоритарийн 10 мянган хүнтэй тойрог биш- гишүүн болохын тулд олон танигдаж нэр хүндтэй болсон тийм л хүн намд суудал авчирна –эх орон хөгжил дэвшил л амлана –нэр нь сэвтсэн но –той нөхөр орчихвол ганц хүн биш нам нь ялагдана – чи намдаа тонн алт амлаад ч хийсэн ажил цэвэр ес суртахуун нэр хүндтэй л биш бол сонин биш–иймэрхүү шударга нөхдүүд гарчихвал нөгөө хууччуул баларна- бүх но нь илрээд –дээлээ нөмөрөх бол энүүхэнд –улс төрийн нам жинхэнэ утгаараа хөгжинө -хуйвалдаан мөнгөөр биш – үзэл бодол ухаанаа
Tuesday, October 25, 2011
МОНГОЛ ХӨРСӨНД ӨӨРИЙМСӨХ АРДЧИЛЛЫН ҮР ХЭЗЭЭ СОЁОЛОХ БОЛ?
Улс төрийн намууд болохгүй байна, төр, засаг нь болохгүй байна л гэнэ. Гадуур байгаа энэ хөдөлгөөнүүд нэг л биш ээ, улс төрчид, түшмэдүүд ч бас биш. Нийгмийн баялгаас хуваарилж байгаа нь ч, томоохон төслүүдийн байж байгаа царай ч нэг л биш ээ. Удирдлагын түвшинд ч ялгаагүй. Боловсролын тогтолцоо ч болохгүй нь. Ер нь бүгд л нэг биш ээ гэх юм. Тэгвэл ингэхэд манайд болж бүтэж байгаа нь чухам юу байна вэ?
Улс төрийн зохион байгуулалтын арай боловсронгуй хэлбэр гэгдэх ардчиллыг бид “хөгжүүлээд л” байдаг. Гэтэл тэр нь авилга, албан тушаалын наймаа зэрэг аль л болж бүтэхгүйг дэлгэрүүлээд байх шиг.
Гол асуудал нь тэгэхээр ардчилалдаа байна уу, эсвэл түүнийг хэрэгжүүлж байгаа субьектуудад оршиж байна уу. Манайд үүсээд буй нөхцөл байдлыг тодорхойлж байгаа нийгэм эдийн засаг, түүхэн хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм болов уу. Эс бөгөөс энэ бүхэн тохиолдлын чанартай зүйл үү? Хэрэв тохиолдлын чанартай бол нэг их санаа зовоод байх хэрэггүй л дээ. Эргээд гольдролдоо орж л таараа. Харин өөр тийшээ залаад, нэг мэдэхэд бидний огт хүсээгүй цоо шинэ шинж чанар бүрдээд ирвэл яах вэ? гэсэн асуултууд гарч байна.
Парламентын засаглалын нэг тод харагдаж байгаа онцлог нь “яг одоо, яг энд” гэсэн байдал. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын цар хүрээ дөрвөн жил буюу сонгуулийн нэг циклээс хэтрэхгүй болжээ. Заримдаа мөнөөх дөрвөн жилийнхээ үйл явцыг харж, тодорхойлж чадахгүй байдалд хүрэх юм.
Зүй нь дахин сонгогдох, сонгуульд ялалт байгуулах хүсэлтэй л бол эрх баригчид олон нийтийн санал бодолд бүрэн хөтлөгдөх ёстой билээ. Энд ерөөсөө ч муу зүйл байхгүй бусуу. Энгийнээр хэлвэл, ард түмэндээ л үйлчилж, санаа бодлыг нь хэрэгжүүлж байна. Гэтэл энд л хамаг аюул байгаад байх шиг.
Нэгд, олон нийт гэж тэгвэл хэн юм бэ? Олон нийт гэсэн ойлголтод 2.5 сая хүний тухай багтааж ярих уу, эсвэл арван мянган хүний тухай хэлэлцэх юм уу. Арван мянган хүний эрх ашиг хангагдаж, асуудал шийдэгдэж байгаа хэдий ч бусдаасаа хумсалж, төрийн механизмыг ашиглан, дахин хуваарилж байгаа бол зөв үү? Хамгийн сонирхолтой нь эрх ашиг нь хохирч байгаа бүлэг нягтарч хамтарч, маш хүчтэй эсэргүүцэл, лобби хийж чаддаг. Тэдний хохирол нэг хүнд буухдаа маш их байдаг учраас амиа тавих хүртэл тэмцэхэд бэлэн. Харин хожих гэж байгаа хүмүүст очиж буй хонжоо нь тархсан учраас нэг хүнд тэгтлээ их огцом мэдрэгдэхгүй. Тиймээс л Хадгаламж зээлийн хоршооныхон жагсаж байхад, нийт ард иргэд “улсаас мөнгө гаргуулаад байхдаа яахав дээ” гэж дургүй байсан ч эсэргүүцлийн жагсаал хийгээгүй шүү дээ. Төрийн зүгээс харин энэ нөхцөлд ХЗХ-оос хэл амгүй салах байдлаар л асуудалд хандсан билээ.
Хоёрт, олон нийтийн санаа бодол гэж юу вэ? Гудамжинд жагсах хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйл үү? Эсвэл сонин, хэвлэлээр бичээд байдаг зүйлүүд үү. Гэхдээ яг олон нийтийн санал бодол мөн үү, биш үү гэдэг нь бас л сонирхолтой байдаг. Магадгүй, хамгийн зохион байгуулалттай дарамталдаг цөөнх ч юм бил үү?
Гуравт, “яг одоо” гэсэн зарчмаар хэрэв явбал, нийлүүлэлт гэхээсээ илүүтэй эрэлт талын сэтгэхүйд төрийн бодлого, үйл ажиллагаа захирагдах болно. Хүмүүс юу хүсч байна: төрийн бодлого өөрөө асуулга, санал асуулгын дүнгээр л тодорхойлогдож байна. Улс төрийн эрх чөлөө, зориг ч алга. Оновчтой, зүй зохистой үйл хөдлөл үгүйлэгдэж байна. Сэтгэлийн хөөрөлд автаж, түүнд хөтлөгдөх нь аюултай бус уу. Хийсвэрлэх, туйлын зорилгоо тогтоох зэрэг урт хугацааны хүчин зүйлс алдагдаж эхэллээ.
Дөрөвт, яг одоо яг энд ба улс төрчид: Рейтингийн системд шилжсэн байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч бай рейтингийн тухай л бодно. Үүнийг манай зарим гишүүд маш сайн ойлгож, хэрэгжүүлдэг. Олонд таалагдах: үг яриа, үйл хөдлөл, шийдвэр гаргахдаа тэд гаргуун.
Харин хамгийн харамсмаар нь, асуудлын мөн чанар, агуулга арчигдаж эхэлсэнд байна. Улс төрчид олны нүдэн дээр зүгээр л шоучид, жүжиглэгчид болж хувираад, эгээтэй л мэргэжлийнх гэж цоллуулах нь дутаж байх шиг. Иргэд харин шоу үзэгчид, хэрэглэгчид юм. Тэд ямар сайндаа л УИХ, чуулганыг реалити шоу гэж нэрлэж байхав дээ.
Тавд, нийгэм бүхэлдээ салбар салбарын ченжүүдийн гарт орж байна: Жинхэнэ бүтээн байгуулагчид арын эгнээнд хойш тавигдаж, харин нүүрэн талд нь орчуулагч, тайлбарлагч, зуучлагч нар гарч ирж байна. Хагас дутуу боловсорсон улс төрчдийн орон зай тэлж байна.
Хамгийн наад захын энгийн жишээ дурдахад, сэтгүүлчид хэмээх сэтгүүл зүйн салбарын нөхөд байна. Улс төрийн үйл явцыг чанартай, чанаргүйг нь мэдэхгүй сургуулийг дөнгөж сая төгссөн хэдэн охидын хальт мульт тайлбар, сэлтхэнээр олон түмэн хүлээж авдаг болоод удлаа. Өөрсдөө төлөвшиж амжаагүй шахам байж тэд нийгмийн ухамсрыг төлөвшүүлэхээр цээжний бангаар бурдгийг юу гэх вэ. Өнөөгийн сэтгүүлч нэртэй охидын бодол санаа нь хамгийн түрүүнд яаж ийгээд байр, орон сууцтай болох хүсэл. Үүний тулд тэд юу ч бичихэд бэлэн байгаа юм гэж нэгэн эрх мэдэлтэн ярьж байсан. Иймэрхүү байдлаар орон байр, унаа машинтай бологсдын цуваа ч энэ салбарт уртсаж байгаа сураг гарч л байдаг юм. Ер нь л асуудлын үндсэн агуулга алдагдаж, мартагдаж байна уу даа гэх харамсал төрөх.
Угтаа бол мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа нь соёл юм: ямар нэгэн хэмжээгээр ардчилал, иргэний нийгэм төлөвшлийн гол хэмжүүр нь болж байгаа зүйл. Соёлын өв уламжлалаа ухамсартайгаар дамжуулах, өвлүүлэх чадвар зөвхөн хүнд л байгаа: энэ механизм байсан учраас өнгөрсөн, өнөөгийн түүхээс сургамж авч, алдаа оноогоо цэгнэх ой санамжаар дамжуулан, нийгмийн дархлааг бүрдүүлж ирсэн байдаг. Гэтэл өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнд тус биш, ус болж байна. Энэ янзаараа бол, бид хаанаас эхтэй, хаашаа зүглэж байгаагаа тун удахгүй мартах янзтай. “Ерэн оны өөрчлөлт Монголыг сүйтгэсэн” гэж удахгүй сэтгэдэг болж ч магадгүй нь. Ямар ч болсон бидний үеийнхэн байхад гайгүй байх, цаашид яахыг хэлж мэдэхгүй нь. Энэ бол хатуу ч гэсэн үнэн.
Бичиг, үсэг бий болсноор хүн төрөлхтөн ой санамжаа алдаж байна хэмээн Платон эмзэглэж байсан гэж түүхэнд дурдсан байдаг. Дурсамж, санаа бодлоо цаасанд даатгаад орхичиж байгаа. Гэтэл тэр баримт бичиг нь алдагдахаар үүх түүхийн асар их үнэ цэнэ бүхий мэдээлэл алдагдаж байгаа юм. Харин өнөөгийн интернэт орон зай, орчин үеийн цахим дэвшлүүд асуудлыг бүр ч хүндрүүлж байх шиг. Жишээ нь, би өөр дээрээ ажиглахад гар бичмэл ноорог гэх зүйлгүй болжээ. Бид хоорондоо захидал ч бичихээ больсон. Бүгд л компьютерийн гар дээгүүр хуруугаа гүйлгэцгээнэ. Тэгтэл РС-ний хард нурах, дахин форматлах гээд зовлон мэдэх хүмүүс миний юу хэлэх гээд байгааг сайн мэдэж буй биз.
Өнөөгийн нүдэнд үзэгдэж байгаа юм болгоныг бодит, тиймээс үнэн зөв гэж ойлгодог болжээ. Нүдэнд харагдаж байгаа нь үзэгдэл, чухамдаа түүний цаана ямар мөн чанар агуулагдаж байгааг бид ухаж ойлгох ёстой юм. Тэрнээс биш шууд л туйлын үнэн мэтээр тусгаж, ойлгох нь маш буруу гэдгийг уг нь хэлүүлэлтгүй мэдмээр юм. Асуудлыг иймэрхүү байдлаар хялбаршуулан ойлгодог учраас монгол төрийн дархлаа алдагдаж, төрийн бодлого гацаж, хадуурч байна.
Харин энэ бүгдийг танд, танайд хүргэж байгаа нь телевиз, сонин. “Телевизээр гарч, сонинд нийтлэгдсэн л бол үнэн” гэдэг туйлын гэнэн гэмээр ойлголт улам бүр газар авч байна. Дөнгөж өчигдөрхний нэг жишээ байна, надтай холбоотой. Хоёр ч байнгын хорооны хуралдаанд дараалан сууж, өдөржингөө хуралдчихаад, маргааш нь сонин гарчиглаж байтал миний нэр “хуралдаан тасалдаг” гээд дурайтал бичигджээ. Учрыг жаахан лавшруулаадахсан чинь, мөнөөх өдөр тутмын гэгддэг ягаавтар өнгөт сониныхон УИХ-ын гишүүдийн ирцийг сайн дураараа заавал бүртгэж, нийтэлдэг заншилтай юм байх. Ялихгүй мэт харагдавч цаад үр, урхаг нь хортой энэ мэт буруу, зөрүү мэдээ, мэдээлэл сонин хэвлэлээр өдөр бүр шахам гардаг ч хариуцах эзэн, гэмших сэтгэл ч үгүй явсаар манай сэтгүүл зүй өнөөдөр дэлхийгээс хол хоцорч, хамгийн их буглаа, шалбаагтай салбар болсон хэмээн өөрсдөө ч сүүлийн үед илүүтэй шүүмжлэх болсон байна лээ.
Өнөөдөр арилжаалагддаг юм бүхэн үнэ цэнэтэй: тиймээс телевиз, сониноор гарч байгаа мэдээ, мэдээлэл, аливаа нийтлэл, тайлбар сэлт нь арилжаалагддаг байх гэсэн шалгуурт л нийцэж байгаа юм. Шударга ёс, нэр төр, нандин чанар гэх зэрэг эерэг зүйлс өнөөдөр арилжаалагддаг зүйл биш л дээ. Тиймээс хэний ч анхаарлыг татахгүй, харин шуугиан сенсаац, шоу гэх мэтийн хүний хамгийн өөдгүй шинж чанарт нийцсэн бүхэн хамгийн их гүйлгээтэй болж хувираад удлаа, манай нийгэмд.
Засаг, эрх мэдэл, албан тушаал – мөнгө – телевиз, сонин хэвлэл нь монгол төрийн бодлого, өнгө төрхийг тодорхойлж эхэллээ. Ард олны хамтын оюун ухаан хүчтэй хэдий ч, бухимдлын цэгтээ хүрч л байж хүчтэй болдог: тэр болтол яах ч арга алга гээд хүлээгээд суух уу?
Төр, засгийг тэргүүлж, түмний өмнөөс мандат авсан хүмүүсийн легитимность улам сульдаж байгаа нь нүдэнд илт байна. Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ариун нандин зүйл гэж байдаг байсан: одоохондоо Монгол эх орон гэж байна. Хамгийн ариун нандин гэж ойлгож байсан Чингис хааны нэр сүр, алдар цуу арилжааны хэрэгсэл болсонд эмзэглэхээс өөр зүйл алга даа. Эрх биш ард олон маань энэ хүний нэрийг арилжааны зорилгоор ашиглах цар хүрээг улам бүр хумьж, жинхэнэ шилдгийг шилдгээр нэрлэх байх гэж найдах юм.
Энэ санаа бодлыг төлөвшүүлэх гэсэн санаатай, санамсаргүй ойлголт ч, үйл ажиллагаа ч байна. Зун би говь шанхын наадмыг үзэхээр очсон юм. Наадам шиг л наадам: Эрийн гурван наадам. Монгол дээл, уртын дуу, айраг цагаа. Баярлаж цэнгэж байгаа говьчууд: говьчуудын наадам боллоо гээд л сууж байгаа хүмүүс. Энэ бүх үйл явдал Хятадын хилээс хэдхэн км-ийн наана болж байгаа юм. Оюу толгой, Таван толгойн хажууд шахам болж байгаа юм. Монгол хүн гэж байгаа шүү, монгол уламжлал, соёл, хэл гэж байгаа шүү гэдгийгээ Монголыг түүхий эдийн талбар гэж ойлгодог гадаадынханд чанга дуугаар сануулж буй монгол ухаан, хамтын ухамсар хэмээн бодогдож, сэтгэл өег байсан даа.
Гэхдээ л ямар ч болсон өнөөгийн Монголыг нийгэм, улс төрийн гүн шинжилгээ үзлэгт оруулах цаг болсон бололтой.
Түүхэн дэвшил нь нийгэм, улс төрийн илүү нарийн, илүү боловсронгуй түвшинд хүргэдэг. Тодорхой хэлбэл, либерал ардчиллын аль нэг хувилбар, зах зээлийн тогтолцооны аль нэг хэлбэрт хүргэж, феодалын, бүдүүлэг капитализм маягийн зүйлс устаж үгүй болно хэмээн Ф.Фукияма бичиж байсан билээ.
Харин С.Хантигтоныхоор бол үүсээд байгаа нөхцөл, байдалд шийдвэрлэх хүчин зүйл нь улс үндэсний соёл, соёл иргэншил түүнийгээ л дагаж байгаа. Энэ утгаар бол, манайх Ази маягийн, нүүдлийн соёл иргэншилд хамрагдаж, түүнд л нийцсэн улс төрийн тогтолцоотой байх ёстой болж байгаа юм. Тэр нь байхгүй, харин барууны орнуудад тогтсон либерал ардчиллыг Монголын хөрсөнд суулгаад, хогийн ургамал үүсээд байгаа болохоос биш нөгөө сайхан шилмэл үр тариа сураггүй л байна. Үржил, селекцийн олон жилийн үр дүнд л Монголын хөрсөнд буух бас ургах үртэй болно доо.
Ринчиннямын Амаржаргал
Wednesday, September 28, 2011
Монгол оронд хэн өшөө хонзонтой байсан бэ?
Хүн төрөлхтний хөгжлийг ан агнуур, түүврийн анхдагч нийгэм, мал маллах, тариалан тариалхыг гол болгосон хөдөө аж ахуйн нийгэм, хөдөлмөрийн хуваарилалттай, дунд боловсролын мэдлэгийг шаардсан, үйлдвэрлэлийн хүчин чадал нь олон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадах түвшинд хүрсэн аж үйлдвэржилтийн нийгэм болон мэдлэгээр хөгжлийн хөтөлбөр болгосон мэдлэгийн нийгэм гэж гэж хуваадаг. Хүн төрөлхтний ийм нийгмийн олон үе шаттай хөгжлийг “Модернзатц” болон “Постмодернзатц” онолоор судалсаар ирсэн байна. 1990 онд Ардчилал гэгч хувьсгал гарсан тэр үед мал аж ахуйн салбар нарийн хөдөлмөрийн хуваарилалттай болж, механикжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь өнөөдрийн малчдын хуваариараа мал маллахтай дүйцүүлэхийн аргагүй хэмжээнд хөгжсөн. Үүнтэй адил газар тариалан бас нарийн хөдөлмөрийн хуваарилалттай, механикжсан, усалгаатай, дунд мэргэжлийн боловсролын боловсон хүчнийг шаардсан хөгжлийн үе шатанд орчихсон байсан байна. 1931 онд Аж үйлдвэрийн комбинат нэртэй аж үйлдвэрийн парк анх байгуулагдаж эхэлснээс аваад 60-аад оны Дархан, 70-аад оны Эрдэнэт, 80-аад оны Бор-Өндөр гэх мэт нь иж бүрэн дэд бүтэц бүхий Аж үйлдвэрийн парк эсвэл хот мөн Аж үйлдвэрийн кластерууд байгуулагдаж, Монгол орон аж үйлдвэржилтийн нийгмийн дунд шатны боловсруулах түвшний үндэстэн болон төлөвшсөн байна.
1978 онд Хятад нээлттэй бодлого гэдгээ гаргаж байх үед 800 сая үсэг бичиг танихгүй тариачидтай, хөдөө аж ахуйн нийгмийн дунд шатанд байсан гэдгийг дэлхийн модернзатцийн онолчид тодорхойлдог. Үүнтэй харьцуулахад Монгол орон дунд боловсролыг дэлгэрүүлж, аж үйлдвэржилтийн нийгмийн дунд шатанд хөгжин орсон бөгөөд мал аж ахуй болон газар тариалангийн аж үйлдвэржилтийн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Монголын 1990 оны хөгжлийн түвшин бол 80-аад оны сүүлийн Фянландын түвшинтэй нэг л түвшинтэй байсан гэдэг нь тодорхой болж байна. Фянланд 80-аад оны сүүлээр аж үйлдвэржилтийн нарийн боловсруулах технологи, мэдлэгийн эдийн засгийн том хот сууринг улс даяар хөгжүүлснээр богинохон хугацаанд мэдлэгийн эдийн засагтай улс орон болж төлөвшиж чаджээ. Харин Монгол орон аж үйлдвэржилтийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшнээс уруудан хөдөө аж ахуйн нийгэмд дахин шилжин орсон нь хүн төрөлхтөнд байж боломгүй ухралт болсон. Ямар өшөө хонзонтой хүмүүс ийм юм хийв? Монголын ард түмэн тунгааж бодож, хийж бүтээсэн зүйлээ зөв үнэнээр нь олж харж, сургамж авах болжээ. 1990-ээд оны үед Монгол орон нэгдэл, аж ахуйн нэгжээ зах зээлийн эдийн засагт тохирсон Үндэстний корпорац болгон өөрчилж, үйлчилгээний салбаруудаа мөн адил Үндэстний корпорац болгон зохион байгуулж, бүх бүс нутгийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлж, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн бол өнөөдөр монгол орон дэлхийд гайхагдсан хөгжил, цэцэглэлд хүрсэн орон байх байсан. Социализмийн идеологийг устгах ёстой байсан. Гэтэл хөгжлөө устгана гэдэг байж боломгүй ухралт байсан гэдгээс Монголчууд сургамж авах ёстой.
Гурван тэрбум долларийн төсөвтэй, зургаан сая цэрэгтэй “Үндэстний Ардчилсан Намын тэргүүн” гэх тодотголтой Египетийн дарангуйлагч Мубаракийг авлигал авсан, хүний амь насыг хороосноос гадна “Египетийн үндэстний хөгжлийг сааруулсан” гэх үндэслэлээр шүүж байгаатай адилаар Монголыг хөгжлийг 100 жилээр ухрааж, аж үйлдвэржсэн үндэстнийг мухар сүсэг, үсэг бичиг тайлагдаагүй, ядуу зүдүү амьдралд оруулж, хөдөө аж ахуйн нийгэм рүү татсан гэмт хэрэгтнүүдийг тодорхойлж, хуулийн хариуцлага хүлээлгэж, монголын түүхэнд дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх түүхэн сургамж болгох хэрэгтэй.
Монгол оронд хүн төрөлхтний хөгжлийн гайхамшгийг бүтээж, аж үйлдвэржсэн нийгэмд орсон байсан гэдгийг Модернзатцын онолоос дараах тодотголуудыг хийв. Үндэстний хөгжлийн эсрэг сөрөн зогссон аливаа этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Дэлхийн Модернзатцын үйл явц
Модернзатцын үйл явц бол 9 үндсэн онцлогтой.
1. Модернзатц өөрөө хувьсгалын шинжтэй үйл явц бөгөөд хүн төрөлхтний амьдралын хэв маягийг үндсээр нь, цогцоор нь өөрчлөх үйл явц учраас цаг үеийг заагласан мутацийн шинжтэй үйл явц байдаг.
2. Модернзатц нь өөрөө комплекс буюу иж бүрэн цогц үйл явц байдаг учраас Модернзатц нэг л хүчин зүйл эсвэл ямар нэгэн цар хүрээний мутацийн шинжтэй өөрчлөлтийн үйл явц биш. Харин Модернзатц нь хүн төрөлхтний бодлын болон төлвийн хүрээн дэхи бүхий л өөрчлөлтийг агуулдаг. Модернзатц адаглаад аж үйлдвэрийн Модернзатц, хотжилтын Модернзатц, нийгмийн хөдөлгөөний Модернзатц, хэвлэл мэдээллийн өргсжин тэлэх Модернзатц, соёлын Модернзатц, боловсролын Модернзатц, улс төрийн оролцооны цар хүрээний тэлэлтийн Модернзатцыг багтаах ёстой.
3. Модернзатц нь систематик үйл явц юм. Нэг хүчин зүйлийн мутацийн шинжтэй өөрчлөлт нь бусад олон хүчин зүйлийн мутацийн шинжтэй өөрчлөлттэй холбоотой бөгөөд нөлөөтэй байдаг.
4. Модернзатц нь даяарчлалын үйл явц байдаг. Модернзатц 15, 16-р зууны үед Европт үүсч өнөөдөр бүх дэлхийг хамарсан түгээмэл үзэгдэл болсон. Дэлхийн эдийн засаг нэг л тогтолцоо руу мутацийн шинжтэй өөрчлөлт хөгжил гарахыг давтаад Модернзатц өөрөө бүх дэлхийн үйл явдлын мутацийн шинжтэй өөрчлөлтийн хурд урд өмнөхөөс төсөөлөхийн аргагүйгээр хурдасгаж байна.
5. Модернзатц нь урт хугацааны өөрчлөлт шинэчлэлийн үйл явц байдаг. Модернзатцийн бүх өөрчлөлт нь хугацаа шаардахгүй учраас барууны нийгмийн Модернзатц хэдэн зуун жил шаардагдсан байхад өнөөдөр дэлхийг хамарсан Модернзатцийн өөрчлөлт урд өмнө байгаагүй хурдаар өөрчлөгдөж байгаа боловч энэ өөрчлөлт нь урт хугацааны үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй.
6. Модернзатц нь үе шаттай мутацийн шинжтэй өөрчлөлтийн үйл явц мөн. Аливаа нийгэм болон улс орны хөгжлийн түвшин адил бусаас болж адил бус түвшнийг нь эсвэл үе шатыг нь тодорхой болгох хэрэгтэй. Мэдээжийн хэрэг уламжлалт үе шатаас нь эхэлж орчин үеэрээ дуусах нь тодорхой. Аливаа нийгэм ингэж л явж ирсэн.
7. Модернзатц нь нэгэнт ижилших үйл явц мөн. Аливаа нийгэм Модернзатц явагдсанаар бүгд ижил түвшинд хүрэх гэсэн хандлагатай байдаг.
8. Модернзатц нь ухралт үгүй үйл явц юм. Хэрэв нэг үндэстэн, улс орон Модернзатц явагдаж байна л гэж үзвэл ухарсан байх ёсгүй.
9. Модернзатц өөрөө прогрессийн үйл явц. Тиймээс Модернзатц өөрөө ухралт байж болохгүйгээр барахгүй хүн болгон Модернзатцийг хүсдэг.
Дэлхий Модернзатцийг 2 үе шат 6 давалгаанд хуваадаг.
1 дэх үеийн Модернзатц нь 3 өрнөлтэй.
1-р давалгаа. (1763-1870)
Энэ давалгаанд 1-р аж үйлдвэрийн хувьсгал буюу механикжилтийн хувьсгал гарсан. Нийгмийн Модернзатцийн хувьд энэ давалгааний үед нийгмийн хөдөлмөрийн хуваарилалт гарч эхэлсэн юм.
2-р давалгаа (1870-1945)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 2 дахь аж үйлдвэрийн хувьсгал буюу цахилгаанжилт нийгмийн Модернзатцийн үед энэ өрнөлд цахилгаан хэрэгсэл, иргэний суурь боловсролыг дэлгэрүүлэх үе байсан.
3-р давалгаа (1946-1970)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 3 дахь аж үйлдвэрийн хувьсгал нь автоматжилаар эхэлж нийгмийн Модернзатцийн хувьд нийгмийн халамжийн бодлого, дунд боловсролыг дэлгэрүүлэх үе байсан.
2 дахь үе шатын Модернзатц нь 3 өрнөлтэй явагдсан.
4-р давалгаа (1970-2020)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 4 дэх аж үйлдвэрийн хувьсгал буюу мэдээллийн технолгийн хувьсгал нийгмийн Модернзатцийн хувьд интернэт , дээд боловсрол эзэмшүүлэх түгээн дэлгэрүүлэх
5-р давалгаа (2020-2050)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд шинэ биологийн хувьсгал буюу биотехнологийн аж үйлдвэрийн хувьсгал байх болно. Нийгмийн Модернзатцийн хувьд хиймэл био-организм хиймэл эрхтэн өөрийгөө нөхөн сэргээх засвар хийж чадах цаашлаад үхэлгүй амьдрал үүсэх үе шат болно.
6-р давалгаа (2050-2100)
Шинэ физикийн хувьсгал буюу шинэ физикийн технологийн хөгжил нийгмийн Модернзатцийн хувьд өөрийн биеэр мэдэрч болох шинэ сансрын орон зайг нээж шинэ эрчим хүчээр амьдрах цаг үе байна.
Хамуг Монголын Хөдөлмөрийн намын хамтын ардчилал, хамтын зах зээлийн эдийн засаг, ард түмний улс төр гэдэг бол өнөөдрийн монголыг мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засагт оруулах зорилготой бөгөөд энэ нь хүн төрөлхнтний дээрхи жам ёстой тохирч байна.
“Өндөр технологийн Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого”-ийг Их хурлаар хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан Намын бүлэг татгалзсан хариу өгсөн. Энэ бол монголын хөгжлөөс татгалзсан хэмээн үзэж байна. Монгол Ардын нам болон Ардчилсан нам хоёр өнгөрсөн 20 жилд монголыг аж үйлдвэржсэн орон байснаас мухар сүсэгт автагдсан, заяагдмал хувь тавиландаа итгэдэг мухар сүсгийн нийгэмд оруулсныг шүүх хэрэгтэй.
Философийн доктор С.Молор-Эрдэнэ “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ" номоо “Орчин үе үгүйлэгдэнэ” гэж нэрлэсэн болон номондоо бид сүүлийн 20 жилд ухралт хийснийг тэмдэглээд 90 оноос өмнө амьдарч байсан хүмүүсийг “ирээдүйгээс ирэгсэд” хэмээн нэрлэсэн нь цаанаа учиртай юм. Ингэж бид хийж бүтээснээ устгачихаад бас ухарчихаад “Бүтээснээсээ илүүг бүтээнэ” гэж ярих нь утгагүй юм. Түүнээс гадна өнөөдөр хүртэл тэд энэ гэмт хэргээ хийгээд явж байгаа.
Эцэст нь мэдлэггүй хүнээр удирдуулах нь бусдын л идэш болдог.
Tuesday, September 27, 2011
Монголын нүүрс үнэ хямдаараа толгой цохиж явна
Хоёр сая хүнийхээ аж амьдралыг “хоёр толгой”- гоо ашиглаад хялбархан өөд татах боломжтойг дотоод, гадаадын судлаачид хэдийнэ тогтоосон. Энэ нь ч үнэн гэдгийг сүүлийн жилүүдийн эдийн засгийн огцом өсөлтөөс харж болно. Гэхдээ өөрсдийн баялгаа бусдад алдаад, ашгийн ихэнхийг харь орныхонд өгөөд байна уу гэсэн үзэл бодол нийгэмд давамгайлж байна.
Монголын төр Оюутолгойн 34 хувийг л эзэмшиж, 30 жилийн дараа 50 хувьд хүргэх гэрээ хоёр жилийн өмнө байгуулсан. Одоо үүнийгээ засах гээд төр засгийн удирдлагууд гүйсээр, гуйсаар явна. Харин Тавантолгойн тухайд гэрээ хэлцэл хийгээгүй ч баялгаас нь хүртээд эхэлсэн.
Нүүрсний экспорт 2008 онд 4169.3, 2009 онд 7113.2, 2010 онд 16635.1 мянган тоннд хүрсэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд 22.5 сая тонн нүүрс экспортлох таамаг бий. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн огцом өсөлтийг дагаад Монголын нүүрснээс олох ашиг ч өссөн. Харамсалтай нь алдагдалтай наймаа хийгээд байгаагаа анзаарах хүн алга.
Хятадын нүүрсний хэрэглээний өсөлт Монголын хөгжлийн түлхүүр
Дэлхийн нүүрсний хэрэглээ 2009 онд 1.8 хувиар өссөн бол өнгөрсөн онд 6.8-аар өсч, энэ онд найман хувьд хүрэх таамаг гарчээ. Харин Хятадын нүүрсний хэрэглээ жилд 10 хувиар өсч байна. Энэ нь нефтийн нөөцийн бууралт болон Японд эрчим хүчний хямрал болсонтой холбоотойгоос гадна улс орнуудын хүн ам болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй хамаатай юм.
Дэлхийн олборлож буй нүүрсний талыг Хятад Улс хэрэглэдэгт хэн ч гайхахгүй. Хятад нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг ч 1.3 их наяд хүний хэрэглээг хангахад хүрэлцэхгүй нь тодорхой. 2010 онд тус улс 177 сая тонн нүүрс импортолсны 129 сая нь эрчим хүчний зориулалттай, 48 сая нь коксжих нүүрс эзэлж байна.
Хүн бүрийн анхааралд өртөөд буй коксжих нүүрсний гол хэрэглээ нь ган хайлуулалт юм. Дэлхийн нийт ган хайлуулалтын 60 хувьд коксжих нүүрс ашигладаг. Харин ган хайлуулалтын 50, коксжих нүүрсний хэрэглээний 60 хувь Хятадад ногддог. Гэхдээ өнгөрсөн онд дэлхий нийтийн хэрэглээ 800 сая тоннд хүрсэн бөгөөд Хятадын хэрэглээ 500 хол давсан юм. Энэ их хэрэглээг хангахад Хятадын нөөц хаанаа ч хүрдэггүй учраас гаднаас импортлодог.
2010 онд 48 сая тонн коксжсон нүүрс импортлосны 15 саяыг Монголоос авсан байна. Судлаачдын үзэж буйгаар 2013 онд Хятадын хэрэглээ 65 сая тоннд хүрч, 30 сая гаруйг Монголоос авах таамаг гарчээ. Монголын коксжсон нүүрс Хятадын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа нь үнэн. Гэхдээ Монголын нүүрсний салбарын ирээдүй бүрхэг байгаа нь ч бас үнэн.
Манай экспортын нүүрсний 96 хувийг авдаг, дэлхийн номер нэг хэрэглээтэй улс бол Хятад гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл манай төр бодлогоороо Тавантолгойгоос Хятад уруу 150 километр төмөр зам тавихын оронд ОХУ тийш 700 гаруй километр тавих шийдвэр гаргачихсан билээ.
Монголын нүүрс хамгийн хямд
Хятадад нүүрс экспортлогч гол орон Индонез, Орос, Австрали, Вьетнам бөгөөд сүүлийн үед Монголын экспорт өсч дээрх улсуудтай толгой холбож эхэлсэн. Манай улс дангаараа 2010 онд Хятадын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг эзэлж, энэ жил 12 хувьд хүрэх гэнэ. Ийм атлаа манай экспортын нүүрсний үнэ бусад орнуудтай харьцуулахад хамгийн багад тооцогдож, үнэ хямдаар толгой цохиж явна.
Гаалийн мэдээнээс үзэхэд нэг тонн нүүрсний экспортын үнэ 2010 онд дунджаар 52.7 ам.доллар байсан бол Хятадын дотоодын үнэ 83-166 ам.доллар байсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүрсний үнэ Хятадын дотоодын зах зээлийн үнээс хоёр дахин бага байжээ.
Саяхан Хятадын Үндэсний статистикийн газар “Хятадын нийт импортолсон нүүрсний дундаж үнэ тонн тутамд 115 ам.доллар” гэсэн судалгаа гаргажээ. Гэтэл Монголын Статистикийн үндэсний хорооны судалгаагаар экспортлож буй нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар гэж тогтоожээ. 15 ам.доллар гэдэг бага мөнгө биш. Энэ сарын 15-ны байдлаар Монгол Улс 12.7 сая гаруй тонн нүүрс экспортлож 1.27 тэрбум гаруй ам.доллар олсон байна. Хэрэв нүүрсээ 115 ам.доллараар экспортолсон бол 190 сая орчим ам.доллар илүү олж, нүүрснээс олсон орлого 1.46 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байлаа.
Монголын болон Австралийн коксжих нүүрсний үнийг харьцуулбал нүүрсний төрөл, үзүүлэлтээр төстэй боловч үнийн зөрүү асар их. Австралийн коксжих нүүрсийг Монголынхоос 2.22-2.28 дахин их үнээр БНХАУ худалдан авч байна.
Уг нь “Биржийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний 88 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар жишиг үнэ тогтоох тухай тогтоол баталсан. Үүнд “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” гэсэн жагсаалт гаргаж, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл гаргадаг “www.coalworld.net” цахим хуудсанд байршуулсан нүүрсний үнийг баримтлан жишиг үнэ тогтоохоор болсон. Үүний дагуу Ашигт малтмалын газар 7-14 хоног тутам, ЭБЭХЯ сар бүр нүүрсний үнийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулж, олны хүртээл болгож байгаа. Тэгсэн хэдий ч хууль хэрэгжихгүй, жишиг үнээс доогуур үнээр экспортож байгааг доорх хүснэгтээс харж болох юм.
Монгол Улсын нийт экспортын 32 хувийг нүүрс эзэлдэг. Үүний дийлэнх хувийг БНХАУ-д нийлүүлж байгаа. Ойрын жилүүдэд энэ хэмжээ 40-50 сая тоннд хүрэх бөгөөд 2025 онд 90 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо гаргасан. Иймээс зарим томоохон компанийн удирдлагуудад хандаж хэлэхэд дан ганц өөрсдийгөө бодолгүйгээр, Монголын эрх ашгийн төлөө, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулбал нүүрснээс олох ашиг хэдэн зуун саяар нэмэгдэх боломжтой.
Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч болох нүүрсний салбарт шийдвэр гаргагчид ч өөрсдийн эрх ашгийн үүднээс бус эх орныхоо хөгжлийн төлөө хандвал тустай сан.
Б।Бат-Эрдэнэ Монголын үнэн/