Monday, March 5, 2012
"Хулгайлагдсан Орос орон"-ы тухай ингэж өгүүлжээ
Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь
(Максим Калашников, Сергей Кугушев)
Чарльз Уикийн зөгнөл
1980, 90-ээд оны зааг дээр бидний нэг нь тун их нөлөө бүхий, өвөрмөц, нэвтэрхий хэрсүү нэг хүнтэй танилцсан юм. Тэр хүнийг Чарльз Уик гэнэ. Энэ хүн Рональд Рейганы дотны нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг байсан. Олон жил Уик “Америкийн дуу хоолой” радио станцыг толгойлж байсан бөгөөд дараа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг сэтгэл зүйн дайныг бүхэлд нь удирдаж байжээ. С. Кугушев дурсан ярихдаа, Чарльз Уик олон улсын нэг уулзалтын үеэр надад:
“ Миний нөхөд, дипломатууд, цэргийнхэн юу ч гэж ярьж байлаа гэсэн чухамдаа бол бид та нарыг ялаагүй. Харин та нар л ялагдсан юм. Та нар өөрсдөө өөрсдийнхөө ертөнцийг нураасан юм. Улс орноо доройтуулж өнөөдрийн энэ байгаа байдалд оруулсан. Бид та нарыг зөвхөн эдийн засаг пуужингийн тоогоороо даваагүй. Бид зүгээр л илүү тууштай, илүү эрэлхэг, өөрийн эрхэм зорилгод илүү үнэнч байж. Энэ бол хий хоосон үгс биш гэдэгт итгээрэй. Энэ бол Америк улс өнөөдөр ч, хожид ч олон жилийн турш цорын ганц хэт их гүрэн хэвээр байхын гол учир шалтгаан юм. Тиймээс ч америкийн ард түмэн бид ялагч ард түмэн. Харин та нар түүхийн золгүй хүмүүс. Та нар зугаалж цэнгэж, эх орноо ууж, идсэн хүмүүс. Та нар өөрсдийгөө манай жинсэн өмд, “Битлз”, “Элтон Жон”, “Эммануэль”-ээр арилжсан хүмүүс. Хоёр өдрийн турш надад “хөрөнгө оруулаадах л даа” гэцгээлээ. Танай оронд хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Юу ч хийх хэрэггүй. Ойрын 15 жилд юу ч хэрэггүй ! Энэ бол орос орныг асар эхээр саах үе байх болно. Бид та нарыг юу ч үгүй болтол цөлмөнө. Гуйлгачин болгоод ертөнцөөр явуулна. Та нарыг бүр мөсөн нуга дарж, өнгөрсөн агуу үеийг чинь мартуулсаны дараа л харин жинхэнэ бодит бизнес эхлүүлэх болно. Ойлгож байна уу? Та нарт тохиолдсон явдалд та нар л өөрсдөө буруутай. Бид бол та нарын зовлон зүдгүүрийг урт удаан хугацаагаар сунжруулахгүйн тулд зөвхөн л тусалсан. Тэгэхдээ, мэдээж хэрэг, та нарын шунаг хомхой, холын хараагүй байдлыг болон эрх ашгийнхаа төлөө сул дорой байдгийг чинь ашигласан. Та нар л өөрсдөө бидний харилцааг “ Хүйтэн дайн” гэж нэрлэсэн. Тэгвэл дайн бол дайн л байдаг. Дайны үед илүү зан хэрэг байдаггүй. Тэгэхлээр ийм л байна даа. Үнэнээр нь хэлчихлээ, өршөөгөөрөй” гэж хэлсэн юм гэсэн байдаг.
Тэгэхэд Чарльз Уик ная хүрч байсан. Тэрбээр ухаалаг, мэдээлэл сайтай, алсын хараатай нэгэн байв. Тэгээд яагаад ч юм тэгэхэд тэрбээр арваннэгдүгээр сарын сүүлийн нэг орой “ Президент отель” зочид буудлын долоон давхарт үнэнийг, манай оронд юу тохиолдсон, бас юу тохиолдох талаар эцсийн үнэнийг хэлэхээр шийджээ. Бас үүнд хэн буруутай вэ гэдгийг ч...
Ингээд ,1985 он... Юу ч гэж ярьж байлаа гэсэн энэ заагт ирэх үед Зөвлөлт Холбоот Улс гай зовлон, эвдрэл сүйрлээс салж тэнхрэн, асар их баялгийг хуримтлуулсан байлаа. Энэ бол нэг талаар, Их хэлцлийн орон, өнгөрсөн үеэсээ урваж, ирээдүйгээ идэж байгаа, хөдөлмөрөөс хэрэглээ рүү нүүрээ буруулсан орон байв. Гэвч нөгөө талаараа, академийн шинжлэх ухаан, тусгай албад, армид тулгуурласан, урьд үзэгдээгүй гайхамшиг, гайхалтай хүмүүсийн орон болсон “ Улаан Атлантид” цааш амьдарсаар, оршин тогтносон хэвээр байсан юм. Энэхүү “улс доторх улс” хүч чадлын далд боломж хуримтлуулж, технологи цуглуулж, ололт нээлтийг Дэлхийн мэдэхгүй ноу-хау болгож байв. Энэ орон барууныхнаас ялгаатай, өөрийн орны боломжинд баримжаалсан, өөрийн гэсэн технологийн пирамидыг босгосоор байсан юм.
1985 онд ямар оронд амьдарч байсныгаа бид ер нэг бодож үзэж байсан билүү? Өнөөдөр АНУ Хятадыг өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэж, тус улсыг дэлхийн эдийн засагт нэг гол үүрэг гүйцэтгэж эхлэнэ гэцгээж байна. Тэгвэл тэр үеийн ЗСБНХУ бүхий л дутагдал, доголдлыг нь дурьдлаа гэхэд ХХ зууны сүүл үеийн Хятад улсаас 1.5 дахин хүчирхэг байсан юм. Үүнийг шалгая гэвэл “ ЗСБНХУ 1986 онд” статистикийн лавлах баримт бичгийг авч 1999 оны Хятад улсын тоо баримтуудтай харьцуулж үзэхэд л хангалттай. Бид харьцуулж үзсэн.
ЗСБНХУ хэмээх эзэнт гүрэн улс 1985 онд дэлхийн жагсаалтад 1913 оны Орос орныхоос хамаагүй дээгүүр байранд байлаа. 1913 онд Орос эдийн засгийн хүчин чадлаар Дэлхийд зургаад ордог байсан бол 1985 онд хоёр дугаарт ордог байсан юм. ЗСБНХУ, АНУ хоёрыг л байнга харьцуулж үздэг байсан. Энэ нь үндсэндээ буруу юм. Америкийг “хар ажлын хүчээ” болгосон Ази, Латин Америктай нь хамт авч үзэх ёстой байсан билээ. Эдгээр тивүүдэд капитализм XIX зуунаас эхлэн хөгжсөн хэр нь хүмүүсийн аж амьдралын түвшин зөвлөлтийн дундаж түвшинд ч ойртож чадаагүй байсан. Хэрэв тэр үед ард иргэд нь сард 2-3 доллар авдаг байсан АНУ дээр түүний үйлдвэрлэл, түүхий эдийн дагуур болж хөгжсөн, хүмүүс нь сард 50 доллар олохын төлөө нуруугаа бөхөлзүүлж ирсэн, одоо ч бас тэр чигээрээ байгаа Мексик, Чили, Перу, Бразиль, Венесуэлийг нэмж авч үзэх юм бол капиталист ертөнцийн дундаж иргэн зөвлөлтийн хүнээс дор муу амьдарч байсан нь харагдана.
Үүний сацуу Зөвлөлтөд наслалт англи, америк хүнийхээс тун чиг яльгүй доогуур байсан бөгөөд айл гэрийн 80 хувь нь тусдаа орон сууцанд амьдарч байсан юм. Хэдийгээр Зөвлөлтөд нь дэгжин загвартай гутал хувцас үйлдвэрлэж чадахгүй байсан боловч Зөвлөлт улсад ирээдүйн эдийн засгийн чөлөөт бүсэд нэн шинэ үйлдвэрүүдэд очиж ажиллахад бэлэн, боловсрол сайтай, мэргэшсэн ажиллах хүчний олон сая хүнээс бүрдсэн арми байсан билээ. Үүний зэрэгцээ ЗХУ агаар сансрын аж үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цөмийн аж үйлдвэрлэл, холимог материалуудын нарийн үйлдвэрлэл, лазерын техник болон өөр олон зүйлээс Баруунаас дутаагүй юм.
Тиймээ, ЗХУ-д бас маш их дутагдал гологдол байсан нь үнэн. Гэхдээ л 1985 оны Орос орон бол XX зууны эхэн үеийн Орос орны адил оньсого шиг хэрнээ, асар их далд нөөц, хүч чадлын арвин их сантай Аугаа Их Боломжийн орон байсан билээ. Тэрхүү эзэнт гүрний алтны нөөц гэхэд л Сталины үеийнхээс багассан хэдий ч, хаант засгийн үеийнхээс хоёр дахин илүү, 2500 тонн байсан юм. Ийм хэмжээний нөөцтэй байсан оросууд эдийн засгийн чөлөөт бүс байгуулан, дэлхийн хөрөнгө оруулагчдыг тийш нь урин залж, хэдэн зуун тонн алтаараа тэдний оруулсан хөрөнгийг баталгаажуулаад, тайван гэгч сууж байж болох л байсан. Аливаа хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн чухал нь хүчин зүйл болох улс орны тогтвортой байдал, дэг журмыг гүрэнт улсын төр засаг хатуу чанд хангаж чадах л байсан. Карабах, Чеченьд болох шиг юм тохиолдож болох байсан гэж тэр үед хэн ч зүүдэлж ч байгаагүй.
Гэвч гай газар дороос гэхчээр, асар эмгэнэлтэй явдал болж, 1985 он гэхэд улс орны хуримтлуулаад байсан хэмжээлшгүй их хүч чадал, орос орны их нөөц бололцоо, мөн төдий хэмжээний баялаг үргүй хоосон зүйлд үрэгдэж олон түмний ухамсарт Зөвлөлтөд үйлдвэрлэсэн бүхэн чанаргүй, муу гэсэн ойлголт төлөвшүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байлаа. Энэхүү стратегийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн тухай америкийн түүхч Швейцарийн “Ялалт” нэрэлсэн гэж номд маш тодорхой бичсэн байгаа.
Талхилтын товчоон
ЗСБНХУ-ын нуралт нь Орос орныг талхилах, Баруунд “цусаа өгөгч” түүний “саалийн үнээ” болгох үйл явцтай зэрэгцэн явагдаж байлаа. Чухамхүү 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеэс Орос орноос жил бүр доод тал нь 25 тэрбум, бүр түүнээс ч илүү байж мэдэх доллар гадаад руу гарах болсон.
Дэлхийн эдийн засагт доллар хэдэн триллионоороо эргэлдэж байдаг учраас энэ юу ч биш юм шиг санагдаж болох юм. Гэвч ингэж бодвол том алдаа болно. Дэлхийн зах зээлд эргэлдэж байгаа өчнөөн зуун тэрбум доллар нь ямагт ямар нэг зүйлтэй холбоотой байдаг. Тэр нь цэвэр бэлэн мөнгө, “кэш” биш, харин дам гэрээ, хувьцаа, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний хэлцэл байдаг. Гэтэл ЗХУ-аас цэвэр мөнгө, тооцоогүй бэлэн мөнгө урсаж байлаа. Бэлэн мөнгө гэдэг бол үйл явдлыг өрнүүлэгч чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв хувьцаа, бараа таваар хэлбэрээр буй барууны “санхүүгийн мөнгийг” хүйтэн ундаатай зүйрлэх юм оросын бэлэн мөнгө үүний хажууд өтгөрүүлсэн цэвэр шүүс байсан юм. Оросын гаргаж, барууны эдийн засагт оруулсан бэлэн нэг доллар болгон асар их хуримтлуулах нөлөөтэй байсан бөгөөд араасаа барууны “санхүүгийн” арван долларыг татаж байв...
Яагаад гэдгийг тайлбарлая. Үүний хариулт нь дэндүү энгийн. Учир нь эдгээр доллар нь оросын бизнесменүүдэд улс орныхоо нөөц баялаг, өмч хөрөнгө, бараа таваар, ноу-хауг өчүүхэн, юунд ч хүрэхгүй үнээр худалдсаны дүнд орж ирсэн юм. Эдгээр нөөц баялаг л чухамдаа барууны эдийн засгийг тун чиг хэрэгтэй өсөлтийн хүчин зүйлүүдээр хангаж өгсөн билээ.
“Эльдорадо-2” ажиллагаагаар Барууны олж авсан өөр нэг том олз бол ЗХУ-ын алтны асар их нөөц байлаа. 1990 онд энэ нөөц нь 2300 тонн байсан бөгөөд хаант засгийнхаас хоёр дахин их байв. 1991 оны 12 дугаар сард Ельцин Гүрэнт улсаас үлдсэн бүхнийг дэвсэж орхиод, Орос орны үлдэгдэл дээр, Оросын Хобооны Улсын эзэн сууж, тус орныг ЗХУ-ын хууль ёсны залгамжлагчаар зарлах үед улсын нөөцөд ердөө 240 тонн алт үлдсэн байсан юм. Бусад бүх алтыг гадаадад гарган, баруунд хог болон хэвтэж байсан барааг худалдаж авахад зарцуулагдсан ажээ.
Чухамхүү Горбачёв хамгийн түрүүнд улс орныг өрийн занганд оруулсан юм. Өөрийн орны дотоод нөөц бололцоог дайчлахын оронд тэрбээр гадаад зээлийг баруун зүүнгүй авч эхэлсэн. Их ч үгүй, бага ч үгүй 80 тэрбум долларын зээл авчээ. Нисэх онгоц тээвэрлэгч хамгийн орчин үеийн байлдааны хөлөг онгоц гэхэд хоёр тэрбум яльгүй гаруй доллар байдаг. Энэ мөнгөөр дээд зэргийн хэд хэдэн “Цахиурын хөндий” байгуулж болох байв. Горбачёвынхан ядахдаа ямар нэг юмыг эцэст нь хүртэл хийх чадвартай байсансан бол тэр мөнгөөр Оросууд, жишээлбэл, аль эрт дэлхий нийтийн холбоо харилцааны хиймэл дагуулын хэд хэдэн системтэй болчихсон, “Моторола”, “Теледесик”-ийг цохичихсон байх байв. Эсвэл, нисэж байгаа хүнд даацын АН-225-аас хөөргөх “Молния” агаар, сансрын хөнгөн онгоцнуудын оролттой болж, хиймэл дагуулын сансарт хөөргөх зардлыг хэд дахин бууруулж, улмаар Орос орон хиймэл дагуул хөөргөлтийн зах зээлийг эзэлж чадах байлаа. ЗСБНХУ-ын нөхцөлд бүрэн биелэх боломжтой байсан ийм төслүүдийг жагсаавал нэг биш хуудас эзлэх болно. Аргаа барахад, тийм хэмжээний мөнгөөр бүр бүх Ази тивийг тууш туулсан өргөн төмөр зам татаж, түүн дээгүүр хэт өндөр хүчин чадлын зүтгүүртэй, ачааны хоёр километрын галт тэрэг давхиулсан ч болох байсан юм, чөтгөр ав гэж. Тэдгээр галт тэргийг бүр цөмийн хөдөлгүүртэй бүтээсэн ч болох байсан. Эсвэл Балтийн тэнгис-Ижил мөрөн-Каспий-Персийн булан гэсэн тээврийн суваг байгуулсан ч болох л байлаа. Ямартай ч Орос орны хувьд Горбачёвын үед өөрчлөн байгуулснаас хамаагүй ашигтай тусаж болох олон хувилбар байсан юм.
Бий болсон нөхцөл байдлын хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр 80 тэрбум доллар ямарч утга учиргүй, хаашаа нь мэдэгдэхгүй арилж, өнөөгийн оросуудын нуруун дээр хүү нь өссөн хүнд өр болж үлдээд буйд байгаа юм. Горбачёвынхан энэ мөнгөөр юу ч бүтээн байгуулаагүй. Тэгээд ч энэ мөнгөний нэгээхэн хэсэг нь мөнгө биш, тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн. Мэдээж хэрэг барууныхан гүйлгээгүй хэвтэж байсан, хуучирсан техникээ өгч далд оруулсан. Тэгээд ч тэдгээрийн ихэнх нь Горбачёвын үеийн эмх замбараагүй байдлын дунд агуулхад зэвд баригдаж гүйцсэн юм.
Харин мөнгийг нь нэг бол олхиогүй өргөн хэрэглээнд зориулж, нөгөөтэйгүүр ердөө л хулгайлцгаан хилийн чанадад дансанд хийж байв. Аль тохиодолд мөнгө маш түргэн эргээд л Баруунд очиж байсан. Харин орос улс зээлийг албан ёсоор төлөөгүй хэвээр л үлдсэн дээ. Одоо хүүхдүүд нь хумс хуруугаа хугалан байж, өөрөөсөө илүү юм харамлан байж энэ өрийг төлөх ёстой болж байгаа юм.
Зарчмын хувьд яг ийм явдал Ельциний үед “Тусгаар Орос оронд” (1991-1999он) болсон билээ. Эдгээр он жилүүдэд тоногдож ядарсан улс орон бас дахин 70 тэрбум долларын өрийг шүүрэн авсан юм. Мөн л түрүүчийн адил “тэг” үр дүнтэйгээр.
Өрийн гогцооны эрч
...Хэдийгээр үүнийг бичигч бид коммунистууд биш, энэ хүний үзэл бодлыг бүрэн хуваалцахгүй байгаа ч гэсэн нэгэн коммунист шинжээчийн бодлыг хуваалцаад үзье.
“... Зөвлөлт засаг, коммунистуудын эсрэг суртал ухуулгын дунд Орос орны асар их гадаад өр ЗХУ болоод коммунистуудаас ардчилалд дамжиж ирсэн гэсэн ичгүүр сонжуургүй худал яриа их байдаг. Ийм учраас энэ асуудлыг нэг мөсөн тодруулж, цэгцлэх шаардлагатай. Мэдээж хэрэг, ЗХУ өртэй байсан. Гэвч, нэгдүгээрт, улс орон болгонд өр байдаг. (дашрамд хэлэхэд, АНУ хамгийн их өртэй орон!). Хоёрдугаарт, Орос орон шиг агуу том орны хувьд манай өр бол тун бага өр. Гуравдугаарт, энэ өр нь Оросуудад төлөх ёстой өрөөр хэд дахин дарагдана. Орос орны түүхэнд хар жил болсон 1985 оныг хүртэл ЗСБНХУ-ын гадаад өр 20-25 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байв. Эдийн засгийн мөн чанараараа энэ бол манай орны хувьд ашигтай нөхцөлөөр урт хугацаатай авсан техникийн зээл байсан юм. Тэдгээр зээлийг идчихэж байгаагүй, сникерс, тампаксаар сольж арилжиж байгаагүй, харин суурь машин, автомашин (жишээлбэл,ВАЗ, КамАЗ, шинэ шинэ үйлдвэр, завод, нефть, шатдаг хий дамжуулах хоолойнууд, өөр олон шинэ шинэ бүтээн байгуулалт) болон зөвлөлтийн үйлдвэрт бүтээсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болгож байсан юм. Зөвлөлтийн үеийн бараа таваарын зээл нь 1960-аад, ялангуяа 1970-аад он болон 1980-аад оны эхэнд (ялангуяа Их хэлцэл цэцэглэх хүртлэх үед-ред. тайлбар ) юуны түрүүнд үйлдвэрлэл-техникийн зориулалттай чухал бараа таваарын импортыг нэмэгдүүлэхэд зарцуулагдаж байсан. Жишээ нь: өргөжиж, шинээр байгуулагдаж байгаа суурь машины үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа материал, дамжуулах хоолойнууд хийгээд орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авахад хэрэглэдэг байсан. Эдгээр зээлийн өрийг ЗСБНХУ-аас шатдаг хий, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг гадаад руу хэр тэнцүү нийлүүлэх замаар төлдөг байсан юм.
Дараах тоонуудаас юу болсон нь тод харагдана: 1985 онд улсын гадаад өр 25 тэрбум доллар байсан бол 1987 онд 30, 1991 онд 72 тэрбум доллар болсон байв.
Тэгвэл 1992 оны хавар, Ельциний үед 83 тэрбум, 1992 оны төгсгөлөөр 95 тэрбум болсон байлаа. Цаашдаа бүр ч явж өгсөн. 1993 онд 99.9 тэрбум, 1994 онд 110.2 тэрбум, 166.2 тэрбум доллар болж, 2000 онд 177.6 тэрбумд хүрсэн...
Үгүй дээ, өнөөдөр Орос орны нуруун дээр тохоотой байгаа энэ их айхтар өрийн хариуцлагыг хүлээх хүмүүс нь Брежнев, Андропов, Черненко нар огтхон ч биш шүү. Энэ бол М.Горбачёв, А.Яковлев, Э.Шевардназде, В.Медведев болон эд мэтийн “ардчилагч нарын” хийсэн ажил юм.
Оросын гадаад өр бүрдсэн явцыг он оноор авч үзье.
Олхиогүй бодлогынх нь үр дүнд Горбачёв-Яковлевын тавьсан өр 1991 оны эцэс гэхэд 72 тэрбум доллар болж өссөн байв. 1991-1992 оныг дуустал юу болсоныг цааш нь авч үзвэл, 72 тэрбумын өр явц дундаа ердөө хэдхэн сарын дотор “гэнэт” пал хийтэл 11 тэрбумаар нэмэгдэж, 83 тэрбум доллар болсон байв! Хэрхэн? Яаж?
Ройтерс агентлагийн тоймч
биш Внешэкономбанкны тоо баримтыг иш татан, ЗСБНХУ урвалтын улмаас нуран унасны дараа, Орос улсын өөртөө хүлээж авсан нийт өрийн өмнөх дүн дээр 11 тэрбум доллар “нэмэгдсэн” нь Оросын Сангийн Яамнаас зээлдүүлэгч нарт нөхөн олговор болгох зорилгоор ... нэмэлт облигац гаргасны үр дүн гэж мэдээлсэн байдаг.
Эрхэм уншигчид та бүхэн бүгдийг ойлгов уу? Оросын эрх баригчид ЗСБНХУ-ыг устгахад туслаж, дэмжсэний хариу болгож ийнхүү “буян” үйлдсэн байна шүү дээ.
Харин үүнээс цааш бол бүр хялбар. Ельциний болон түүний дээрмийн бүлгийн захиргаадалтын жилүүдэд 83 тэрбум долларын өр ер төлөгдөөгүйн дээр хүү нь өсөж, 1999 оны 11 сарын эцэс гэхэд 95.1 тэрбум доллар болсон байв. Бүр дээр нь Олон улсын валютын сангаас зээлсэн 17.1 тэрбум доллар, Дэлхийн банкнаас зээлсэн 11.6 тэрбум доллар (хагас нь хаашаа нь мэдэгдэхгүй арилсан), Европын өөрчлөн байгуулалт, хөгжлийн банкнаас авсан 3 гаруй тэрбум долларын зээлийн өр нэмэгдсэн.
Гэтэл ингээд бас зогсохгүй! 1996 оны намраас эхлэн Ельциний Оросын Холбооны Улс Европын Холбооны орнуудад, мэдээжээр, ердөө Барууны зээлдүүлэгчдэд маш ашигтай еврооблигацыг тараасны хүчинд ерөнхийдөө оршин тогтнож байв. 1999 оны эхээр эдгээр облигацын дагуу Оросын төлөх өр нэмээд 16.2 тэрбум доллар болсон байлаа. Ийнхүү 1999 оны эхэн үеийн албан ёсны тоо баримтаар нийт өрийн дүн 156.6 тэрбум доллар болж байв. Гэхдээ энэ бол зөвхөн 1999 оны үеийнх, 1999 оны төгсгөл үеийн өрийг тодорхойльё гэвэл дахиад 9.5 тэрбум доллар нэмэх хэрэгтэй бөгөөд энэ нь засгийн газар хуучин өрийнхөө үлдсэн хэсгийг болон хуримтлагдсан хүүг төлөхийн тулд 1999 оны Холбооны төсөвт шинээр тавьсан өр юм.
Өнөөдөр ийнхүү Оросын иргэн бүр нэгэнт 1000 гаруй долларын өртэй болчихоод байна! Гэвч энэ бол бүрэн гай бас юм. Тэгвэл нийт гадаад өр Оросын гуйланч төсвийн орлогоос 7.7 дахин давж байгаа нь (энэхүү харьцааны хэмжээгээр Орос улс дэлхийд нэгдүгээрт орсон) ёстой жинхэнэ гай бөгөөд ноёд ардчилагчдын хичээж зүтгэснээр энэ гай манай гэрт, улс оронд нүүрлэсэн юм.
Энэ их мөнгө хаачсаныг шалгахад илүүдэхгүй л болов уу? Сүүлийн жилүүдэд бид гадны зээлээр нэг ч үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэг ч цогцолбор, нэг ч цахилгаан станц байгуулаагүй байгаа шүү дээ. Түүнээс гадна улсын орлого бас хаашаа яваад байгаа нь тодорхойгүй. Өнөө гэхэд л албан ёсоор 70 тэрбум долларын эрдэс нөөц “хилийн чанадад” гарч байгаа. Албан бусаар бол зуун тэрбум илүү гарна. Гэтэл энэ нь ямарч өр ширгүйгээр манай төсвийг олон дахин бүрдүүлж чадах хөрөнгө шүү дээ...”
А.Лебедев, ОКАН (Оросын коммунист Ардчилсан Нам) төв хорооны шинжээчийн бүлэг
Хараал идсэн ГКО
“Улаан Эльдорадо-2”-ын түүхийг судлах нь Орос орныг 1917 оны дараа эдийн засгийн хувьд сүйрүүлсэн түүхийг судлахаас хамаагүй илүү нарийн юм. Сүүлийн удаад Орос орныг тоносон хэлбэр нь дэндүү нарийн, дэндүү олон талт юм. Гэхдээ мөн чанараар нь авч үзвэл энэ хоёр түүх хоорондоо их төстэй. Аль алинд нь Орос орон соёлтой дайсан, өрсөлдөгч нарынхаа хувьд цагийг нь олж, маш хялбархан олж авсан олз болсон юм. 1990-ээд онд Оросыг сүйрүүлсэн үйл явцыг бага зэрэг нэмж тодруулъя.
Оросын үндэсний баялгийг барууныхан “тав дахь колони” буюу ардчилагчдыг ашиглаж саасан бас нэг гайхамшигтай ажиллагаа нь ГКО-ийн механизм байсан гэж үзэж болно. Тиймээ. 1998 оны 8 сард нурж, Орос орныг яг дөрөв дахин ядууруулсан тэрхүү механизм.
Эхнээсээ ГКО нь улс орны эдийн засагт жинхэнэ цөмийн цохилт өгсөнтэй ижил үйлчилгээ үзүүлсэн. Хэрэв та санаж байгаа бол цөмийн зэвсэг нь хэд хэдэн хүчин зүйлээр алж устгадаг шүү дээ. Улс орон өөрийн болон гадны банкуудаас 1 рубль аваад, түүнийгээ дараа нь 1.5 рубль болгон буцааж өгдөг системийг ертөнц дээрх нэг ч эдийн засаг тэсэж гарч чадахгүй гэдэг нь ухаантай хүмүүст бүр анхнаасаа тодорхой байсан юм. Товчоор ГКО-үнэт цааснуудыг банкуудад санаанд багтахгүй өндөр хүүтэй худалдахыг хэлж байна.
Тэдгээр нь “Үнэ 100 рубль. Жилийн дараа 110 рубль болж очино” гэсэн бичээстэй облигац байсан бол бас яая гэх вэ. Тэгтэл тэгээгүй. ГКО-г хөвөх ханштай байхаар хийсэн бөгөөд жишээлж хэлбэл, зуун рублийн үнэт цаасыг санхүүчдийн сүрэг нээлттэй наймаан дээрээс жаран цөлхөөвөөр ч худалдан авч болж байсан билээ. Гэтэл улс биднийг татвараар шахан, тэдэнд бүхэл бүтэн зуун рубль, дээр нь бас хуримтлагдсан хүүгийн хамт буцааж өгөх ёстой байв.
ГКО-гийн оросуудад учруулсан гай тоо томшгүй. Тэдгээр өрийн бичгийн тухай хэдэн цаг ч ярьсан болно. Үйлдвэр, заводод хэн ч мөнгө оруулж байсангүй, бүгд л гагцхүү ГКО худалдан авч байлаа. Урьд өмнө үзэгдээгүй их ноогдол ашиг авсан ГКО дамлагчид тогтворгүй рублиүдээ тэр дор нь доллараар солин Оросоос гадагш нь гаргаж байлаа. Учир нь ГКО-гийн 2/3-ыг гадныхан барьж байсан юм. Орос орон барагдаж байгаа нефтийн баялгаа гол мөрөн аятай хилийн чанадад гаргаж байсан. Түүгээр олсон доллар аж үйлдвэрт бус, шууд ГКО дамлагчдын халаасанд очиж байлаа.
ГКО-г гол худалдан авагчид гадаадынхан болон улсын мөнгийг хадгалдаг “бүрэн эрхт” гэгдэгч банкууд байсан нь уг нөхцөл байдлыг гаж болохыг харуулж байна. 1996-1998 онд барууны санхүүгийн бүтцүүд ГКО-гоор дамжуулан 72 шахам тэрбум долларыг Орос орноос олж авсан билээ. Эдгээр тоог сонсоход ухаан балартмаар. Нэг үгээр хэлбэл, 1996-1998 онд барууныхан зөвхөн л ГКО-г ашиглан 1992-1999 онд зээл хэлбэрээр “шинэчлэгчдэд” өгсөн мөнгөө бараг бүтнээр нь буцаан авчээ. Барууныхан 1989-1991 оны Дөрөвдүгээр хувьсгалд оруулсан хөрөнгийнхөө зардлыг ийнхүү нөхөн олж авсан байна.
1980-аад оны эхээр АНУ Афганистаны душмануудыг дэмжсэнээр оросуудын тэргүүний технологи, орчин үеийн аж үйлдвэрийн байгуулалтад зарцуулж болох байсан 3-4 тэрбум долларыг жил бүр Афганы дайнд үрүүлж байгаадаа маш их бахархаж байсан юм. Гэтэл 1996-1998 онд тэртэй тэргүй зүдэрч зовсон, хагас сүйрлийн байдалтай байсан Орос орон Афганы дайны үеийн 20 жилтэй тэнцэх хэмжээний хохирол үзжээ! Ийм байхад бид яагаад ийм гуйлгачин байдалд амьдарч, барууныхан болохоор тийм баян байна вэ гэж бас толгойгоо гашилгаад байж болох уу?
Зарчмын хувьд авч үзвэл “about гласность энд пэрэстройка” гэж хөөрөн ярьж Горбачёвт өгсөн зээлүүд бол (Ельцинчүүдэд өгсөн тэдгээр зээлтэй нэгэн адил) ердөө л завхралд орсон Зөвлөлтийн дээдсүүдэд болон өвчтэй, дорой ард түмэнд өгсөн асар том хахууль л байсан юм. Энэ бүхний ард сууж байсан санхүүгийн стратегичид Орос орон энэ авсан өч төчнөөн тэрбум долларыг хэзээ ч бүрэн бүтнээр буцааж өгөхгүй гэдгийг сайн мэдэж байсан.
Хэт их гүрнийг устгаж өгсөний төлөө 80 тэрбум доллар өгнө гэдэг бол тийм ч их мөнгө биш. Нарийн хэлэх юм бол 80 тэрбумаас яльгүй их л дээ. Горбачёвт өгсөн 80 тэрбум дээр Ельцинд өгсөн 70 тэрбумыг бас нэмэх хэрэгтэй. Дээр нь элдэв хүү нэмэгдэнэ. За бас Польш, Афганистанд явуулсан ажиллагаануудад болон 1983 онд нефьтийн дэлхий нийтийн үнийг унагахын тулд арабуудад үзүүлсэн шахалт, суртал нэвтрүүлэг болон шинжээчдийн штабуудад зориулж зарцуулсан мөнгө нийтдээ 50 орчим тэрбум байна.
Гэхдээ энэ их мөнгө гэж үү? Рейганы үед АНУ-ын батлан хамгаалахын жилийн зардал 300 тэрбум доллар байв. Барууныхан ихдээ л АНУ-ын батлан хамгаалахад гаргадаг жилийн зардлын 2/3 зарцуулаад Зөвлөлт холбоот улсыг нурааж, триллион доллараар ч үнэлэх аргагүй ашиг олжээ. Барууны эрх баригчид манай эрх баригчдаас юугаараа ялгаатайг мэдэж байна уу? Манай “ элитүүдийн” хувьд яг одоо, өөрт нь мөнгө авчраагүй л бол тэр бүхэн ердөө юу ч биш байдаг. Харин барууны нийгмийн багана, тулгуур болсон давхаргынхан нь ирээдүйг хэдэн арван жилээр урагш харж олж авсан стратегийн давуу талаа үнэлж чаддаг юм байна. Ингээд АНУ тэргүүтэй Барууныхан америкийн батлан хамгаалахын жилийн төсвийн ердөө дөрөвний гурвыг зарцуулан юу хожив доо?
Барууны хожоо ба Оросын алдагдал
Нэгдүгээрт, Орос орноос халгин гарсан түүхий эдийн их урсгал 1990-ээд онд зэс, цайр, титан, ховор газрын металлууд, ялангуяа Барууны өндөр технологийн хөгжилд онцгой хэрэгтэй металлуудын үнийг эрс буурахад хүргэсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө зарцуулалт үлэмж багассан.
Хоёдугаарт, улс орны алтны нөөцийн үлэмж хэсгийн шилжилт Барууныханд борлогдохгүй байгаа болон илүүдэл бүтээгдэхүүнүүдээ түүгээр арилжих боломж олгосон. 1990-1991 онд Орос орноос хоёр мянган тонн алт хаашаа ч юм бэ, гарч алга болсон билээ. Түүний нэг хэсэг нь бараа таваарын зээлд баталгаа болж, нөгөө хэсэг нь бүр ЗСБНХУ-ын улсын төсөвт ч ул мөр үлдээлгүйгээр зүгээр л алга болсон байна.
Гуравдугаарт, Барууны улс төрийн дарамт шахалтанд нийцүүлэн хариу барьдаг, Барууныг нефть, байгалийн шатдаг хийгээр хангадаг шинэ тогтвортой суваг бий болсон. Ямар нэг юм болоход, эрчим хүч нийлүүлэгч улсуудын нэгдмэл фронтыг хагалан бутаргах чадвар бүхий суваг юм.
Дөрөвдүгээрт, Зүүн Европ, Африк, Ази, Латин Америк дахь Зөвлөлтийн нөлөөний хүрээ Баруунынхны гарт орсон. Оросууд ухаан зарж, өөрийн холбоотнуудаасаа өрөө өмчөөр авна гэж шаардах вий гэж барууныхан маш их айж байв. Тэгээд мөнх цэвдгээ утга учиргүй нүхэлж ухахад тэрбум тэрбумыг үрдгээ зогсоож, Орос дахь орд газруудаа дэлхий дахины дулаарал болтол хадгалж үлдээгээд, халуун орнууд руу яаравчлан зүглэх вий гэхээс айж байв. Тэд бас Оросуудыг хилийн чанадад үйлдвэрээ байгуулан, Вьетнам, Ангольд нефть олборлож эхлэх вий (Сибирьд олборлосноос хэд дахин ашигтай) хэмээн айж байв. Бас Оросын алмазны уурхайнууд Африкийн өмнөд хэсэгт ажиллаж эхлэх вий, оросууд алмазны ордтой Африкийн улсуудын эрх баригч дээд хэсгийнхнийг худалдаж аваад, дэлхийн зах зээлд гоёлын засмал алмазтай төдийгүй, өндөр технологийн үйлдвэрт асар их шаардлагатай аж үйлдвэрийн алмазтай гарчих вий хэмээн дагжиж байв. Хөнгөн цагааны хүдэр ердөө газрын гадаргууд байж байдаг Гвинейд оросууд очоод олборлолт хийж эхлэх вий гэж айж байлаа. Оросын загас агнуурын хөлөг онгоцнууд Мадагаскар, Мозанбикийн эргээр холхиж, тэнд ЗСБНХУ-ын мэдлийн бүрэн капиталист боловсруулах үйлдвэрүүд ажиллуулах вий гэхээс Барууныхан унтаж чадахгүй айж байлаа.
Оросууд тийнхүү асар их ашиг олж, түүгээрээ хамгийн тэргүүний технологидоо хөрөнгө оруулалт хийн, гайхамшигтай сөнөөгч нисэх онгоц, пуужин, хиймэл дагуулууд, хэт цэвэр материалууд үйлдвэрлэдэг болоод дэлхийн зах зээлд гарч ирэх вий гэж Барууныхан айж байсан юм. Оросууд Африк, Азиас явсан нь Барууныханд мөн л ашигтай байсан. Юу гэвэл зөөлөн уур амьсгалтай, дэндүү хямд ажиллах хүчинтэй тэдгээр бүс нутаг өнөөдөр харсаар байтал дэлхийн хэмжээний урлан, бүтээлийн газар, манай гарагийн аж үйлдвэрийн бүс болон хувирч байна. Чухамхүү тийшээ бөөний үйлдвэрлэл шилжиж очиж байна. Гэтэл оросууд дэлхийн тэдгээр бүс нутгуудад өөрсдийн үйлдвэрүүдээ байрлуулж, өөрсдийн өндөр технологио тийш нь аваачиж болох байв. Оросууд Азийн орны шинэ элитүүдтэй холбоо тогтоон, тэдний хөрөнгийг өөрсдийн технологийн боломжтой холбож, наад зах нь гэхэд л “Эльбрус” маягийн тэдгээр суперкомпьютеруудыг зэх зээлд гарган шидэж болох байлаа.
Тавдугаарт, эх орондоо ажилгүй болсон ЗСБНХУ-ын шинжлэх ухаан-техникийн шилдэг ажилтнууд мэргэжил мэдлэгээ, зарим тохиолдолд бол бүр улсын нууцыг хулгайлан АНУ-д цутган очиж байв. Зөвхөн тэднийг бэлтгэх ажлаас л (ЗСБНХУ-ын төсвөөр хэрэгжүүлсэн) янкууд зуун зуун сая доллар хэмнэсэн юм. Үүний зэрэгцээ олон олон жилийн шинжилгээ судалгааны үр дүн болсон технологи, зохион бүтээлт, бүтээлүүд, шинэ санаа, ноу-хау үнэгүй шахам худалдагдан баруунд очиж байлаа. Гэтэл тэдгээрийн жинхэнэ үнэ нь хэдэн арван тэрбум долларт хүрэхээр байсан юм. Тэр бүү хэл Барууныхан тэдгээрийг ихэнх тохиолдолд худалдаж ч аваагүй. Баруунд гарсан эрдэмтний их биш цалингаар л авсан юм.
Зургадугаарт, дэлхийн зах зээл дээр америкийнхантай өрсөлдөж болох байсан оросын аж үйлдвэрийн өндөр технологийн салбарууд сүйтгэгдсэн буюу зогсоход хүрсэн. Оросууд харсаар байгаад сансраа, нисэх онгоцны аж үйлдвэрээ, цөмийн аж үйлдвэрээ, тэргүүний зохион бүтээлтийн материалуудыг үйлдэрлэсэн, роботжуулсан уян шугамын болон биотехнологийн үйлдвэрлэлээ алдсаар байна.
Долдугаарт, туйлдаж зүдэрсэн орос орон Баруунд хөрөнгөө экспортлож гаргадаг улс болж хувирсан. Зээл олгосных нь төлөө Ельцин улс орны эдийн засгийг нээлттэй болгосон. Энэ нь үндсэндээ гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, үйлдвэр заводууддаа хөрөнгө оруулж, өндөр технологийн шинэ үйлдвэрүүд барьж байгуулна гэж бодож хийсэн алхам байв.
Гэтэл тийм юм болсонгүй. Цаашдаа ч тийм юм хэзээ ч болохгүй. (Яагаад гэдэг нь тусдаа сэдэв) Харин ч бүр огт өөр юм боллоо. Орос орноос мөнгө ердөө чөлөөтэй гадагш урсаж эхэлсэн. ЗСБНХУ-ын бүх хэлтэрхийнүүд Америкийн зээлдүүлэгчид болов. Шинэ “улсуудын” төв банкууд хүртэл өөрийн нөөцийн алтаар гэхээсээ АНУ-ын доллараар, Америкийн үнэт цаасаар хадгалах болж, америкийн системийг зээлжүүлж эхлэв.
Тэр бүү хэл Оросын ард иргэд хүртэл үндэсний валютаа доллараар сольж, хуримтлалаа доллараар байлгах болов. Эдгээр хэдэн арван тэрбум доллар гүйлгээнээс гарч, Оросын эдийн засагт хувь нэмэргүй болов. Иргэд, хүн ам нь хуримтлалаа үндэснийхээ валютаар болон дотоодын үйлдвэрүүдийн хувьцаа, өөрийн улсын үнэт цаасаар байлгадаг улс орон л хөгждөг гэдэг нь мэдээжийн зүйл. Хүмүүсийн хуримтлал банкны хадгаламж, үйлдвэрийн газрын хувьцаагаар, янз бүрийн санхүүгийн компаниудаар дамжиж гүйлгээнд орж байх ёстой гэдэг нь зах зээлийн эдийн засгийн цагаан толгой юм.
Гэтэл Оросын шинэчлэгчид иргэдээ ийм юм хийх ямар ч хүсэлгүй болгож орхисон юм. Шинэчлэгчид хоёр удаа (1992 болон 1998 онд) хүмүүсийн банкинд хадгалуулсан мөнгийг устгасан бөгөөд 1993-1994 онд “Тибет”, “Хопер-Инвест” мэтийн хуурамч хувьцаат компаниудыг дур зоргоор авирлуулснаар хүн амын хуримтлалын бүр ихэнхийг нь алга алга болгосон юм. Өөрөөр хэлбэл, Оросын шинэчлэгчид большевикуудаас ч илүүтэйгээр Орос орны эдийн засгийн өсөлтийн эх булгийг өөрсдөө усгасан билээ. Оросын ард иргэдийн банк, хувьцаа, хөрөнгө оруулалтын санд итгэх итгэлийг юу ч үгүй болтол устгаад, ард түмний хадгаламжийг доллар худалдаж авахад чухамдаа чиглүүлсэн юм. Тодруулж хэлбэл, АНУ-ын эдийн засагт тус болоход чиглүүлсэн. Оросууд тэдний долларыг бөөн бөөнөөр нь худалдан авч байгаагаараа өнөөдөр АНУ-д зээл олгож, долларыг чангаруулж, хүчтэй болгож байгаа юм.
Наймдугаарт, зээл олгогчдод тал засаж, батлан хамгаалах ажлаа зогсоож, далайн флот, хүчирхэг армиа устгаснаараа Орос нь АНУ-ыг зэвсэглэлээр ялагдах байсныг нь аварч, түүгээр ч барахгүй Америкт бага зардлаар бүхнээс хол тасархай зэр зэвсэгтэй болох боломжийг олгов. АНУ одоо уламжлалт танк, сөнөөгч нисэх онгоц, тэнгисийн цэргийн нисэх онгоц үйлдвэрлэхэд тийм их мөнгө зацуулахын хэрэггүй болсон. Үүнийхээ оронд тэд нар ирээдүйн хүчтэй зэвсэгтэй болоход илүү хөрөнгө зарж байгаа. Тэр нь сансрын, лазерын, эрчим хүч-мэдээллийн, цаг уур-ионы давхаргын болон биологийн зэвсгүүд юм.
Эцэст нь, есдүгээрт гэвэл, Орос орон хүч тэнхээгүй тусгаар “улсууд” болон бутарч, Баруунынхны олон зууны мөрөөдөл биелсэн. ТУХН гэдэг нь үндсэндээ Парвус өөрийн дурсамждаа, Гитлер өөрийн төлөвлөгөөндөө, АНУ дайны дараа гаргасан захирамжууддаа тооцоолж байсан тэр л зүйл юм. Тэдний хүсэл л хэрэгжсэн гэсэн үг.
Дээрх бүхнийг тооцоод үзвэл хэдэн триллион доллар болно. Гэтэл ердөө инээд хүрмээр гурван зуун тэрбум хүрэхгүй доллар зараад энэ бүхнийг авсан. Энэ нь АНУ-ын батлан хамгаалах салбарын 1985 оны жилийн төсвийн ердөө дөрөвний гуравтай л тэнцэнэ. Шударгаар хэлэхэд, хэн нь хэндээ өртэй болоод байгаа нь ер тодорхой бус байна. Оросууд Барууныханд уу? эсвэл тэд өөрсдөө юү? Гэхдээ барууны санхүүчдийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оросууд нүдний өмнө хамгийн бага мөнгө зарцуулж хамгийн их, хамгийн урт хугацаагаар нөлөө үзүүлэх синергетик өндөр технологийн үлгэр загвар байж байна. Шууд бус үйл ажиллагааны стратегийг хэрэглэж, санхүүгийн дайн хийснээр ямар гайхамшигтай үр дүнд хүрч болдогийн үлгэр жишээ энд харагдаж байна. 1990-ээд онд Орос орныг тонон дээрэмдсэн явдал большевик-ленинчүүдийн үеийн дээрмээс ч илүү хүчтэй, хүнд туссан. Сүүлийн удаагийнх уул овоо шиг хүний хүүр, хижиг, тахал өвчний дайрлага, олон нийтийн өлсгөлөн болж хүмүүсийг сөхрүүлэхгүй . Гэхдээ л ...
Хулгайлагдсан Орос орон
Зөвлөлт Холбоот Улс мөхсөний дараа болсон явдлуудыг эрүүл ухаанаар тайлбарлахын аргагүй. Өнөөгийн Оросын Холбооны улс инерциэрээ л улс гэж нэрлэгдэж байгаа. Өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй, ямар нэг хэмжээгээр тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ ОХУ гэдэг нь хоосон хальс л болчихоод байна. Энэ бол хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлсэн орон. Өнөөгийн “ардчилагчид”, “шинэчлэгчид” гээчид нь элитийн дунд бус, багаар бодоход шоронд сууж байх ёстой шившгийн муу хулгайч нар. Чухам тэд л хүн төрөлхтний түүхэнд хамгийн муухай луйвар, дээрэм хийж, хулгайлсан зүйлээ Баруунд гаргасан.
1990-ээд онд ЗХУ задран нурж, цэргийн хөтөлбөрүүд хумигдаж, Ази, Африк дахь холбоотнууддаа Оросын үзүүлж байсан тусламж зогсож, зээл авч эхэлсэн зэрэг нийлээд Орос улсад асар их хэмжээний мөнгийг-600 тэрбумыг сул гаргаж өгсөн юм. Тэр мөнгө хаачсан бэ? Бараг ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл, хулгайлагдаж Баруун Европ руу урсаж, эдийн засгийн систем рүү цутган орсон. Мөхөж буй ард түмэнтэй тус орон Америкийн эдийн засгийн 1990-ээд оны өсөлтийн нэг их булаг болж өгсөн юм. Тэгэхэд америкийн эдийн засгийн эрчтэй өсөлтөд юу тэжээл нь болсон талаар ярихын хэрэг байна уу? Тэр эрчимтэй өсөлтийг оросууд бид ч санхүүжүүлсэн. Түүний төлөө өөрсдийн хөлс, цус, ирээдүйгээ өгөн байж шүү.
Гэтэл энэ 600 тэрбум ч бүх зүйл биш шүү, уншигч минь. Энэ бол ердөө л өнгөн тал нь. Харин цаана нь... Энд л бид оросын “ардчилсан шинэчлэлийн” хамгийн том бөгөөд өөдгүй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл, Орос орны үндэсний баялгийг хэрхэн хулгайлсан түүхийг.
Төгсөв.
2012-03-04 17:10:23
Wednesday, February 29, 2012
Монгол даалууны гуншин
ЁОЗ:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад
БӨХӨӨН:
Өөхий бөөхий дөрөв
Өвчүү номин шаргал
Бөгжөө Сэнгийн хожуул
Бөхнөг түргэн гүйдэлтэй
дорниун хурдан шарга
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав
ВАНД:
Вандан суудал
Зандан ширээ
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/
***
Наян жил насалсан
Намбигар улаан чавганцааааа /улаан найм/
***
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/
***
Долоон уулын сарлаг
Догшин газрын савдаг /сарлаг долоо/
***
Эрлүү дөнгө Эрийн найз
Эхнэр хүүхэд Гэрийн найз /дөнгө найм/
***
Дөнгө биеийг чилээнэ
Дөрөө хөлийг чилээнэ
Дэмбээ, даалуу
Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт /Үүлүү/
Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт /бажгар
Янаг хоолойн гуниг сэтгэл
ясчин хятадын зөрүү зургаа /чанс/
Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин / улаан ес/
Наян жил сувайрч
жаран жил абортлуулсан
жартгай улаан чавганц аа
Ванд хүү бандагнаж
Бандаашиндаа түнтэгнэнэ.
Хар чавганц
Хандын найз
Ханд авгай миний найз гээд
Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далиу найм
Давтаад хэлбэл тэмээ найм
Хуньд найм
Гунжин хуньдын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавгаяц
Гавал ес
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу
Дэгээ ес
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул
Цагаан дэгээ мащин хутгуур
Царид хааны маажгий гуталт
Сийлүү арав
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа Дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу
Хар арав
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз
Үүлүү;
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхаи
Үг сөрж хэрүүл гарна
Үүл сөрж бороо орно
Үер цутгаж ган тайлна
Үүр цайж нар гарна
Үнээ сааж цай сүлнэ
Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй Даалуу
Даалуу
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу
Бат-Ирээдүйн блогоос авав
Thursday, February 16, 2012
Капитализмын тухай төөрөгдлүүд
Төөрөгдөл 1. Капитализмын үед олон цагаар, сайн ажилласан хэнбугай ч баяжиж болно
Капиталист системийн үед сайн ажилласан хүн шууд л хөрөнгө чинээтэй болдог. Ажилчин хүн энэ хоосон горьдлогод хөтлөгдөж, найдвар нь тасрахаар зөвхөн өөрөө өөрийгөө л буруутгадаг. Үнэн хэрэгтээ капитализмын үед та хэчнээн их ажилласан ч амжилт олох магадлал нь сугалаанд хожихтой адил байдаг. Ховорхон тохиолдолд шаргуу ажилласны үр дүнд бус, харин томоохон танил талтай нэг нь луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй болдог. Энэ нь бизнес эрхлэх авьяас болон өрсөлдөх чадвараас хамаардаг гэсэн итгэл үнэмшлийн дээр аз тохиовол амжилт олдог гэсэн төөрөгдөл юм. Ийм төөрөгдлийг шашны гэх мэт дасгах систем буй болгодог.
Төөрөгдөл 2. Капитализм бүх хүнийг баян чинээлэг, аз жаргалтай болгодог
Цөөнхийн гараар хуримтлуулсан эд баялгийг эрт эсвэл орой хэзээ нэг цагт хуваана. Ингэж ярьдгийн учир нь хэн буй болгосон бэ гэсэн асуулт тавихгүйгээр хөрөнгө мөнгөтэй болох боломжийг ажил олгогчид өгдөг. Ажлаа үнэнчээр гүйцэтгэсний эцэст шагнуулна гэсэн горьдлого ажилтнуудад төрдөг. Үнэн хэрэгтээ капитализмын эцсийн зорилго нь эд баялгийг хувааж хуваарилах бус, харин хуримтлуулж төвлөрүүлэхэд оршдог гэсэн дүгнэлтийг Маркс хийсэн байдаг. Үүнийг сүүлийн 10 жилд баян, ядуугийн ялгаа ялангуяа неолибериализм тогтсоноос хойш асар их болсон нь нотолж байна. Энэ төөрөгдөл нь дайны дараахь “нийгмийн амьдрал сайхан байх" үед хамгийн өргөн тархсан бөгөөд социалист орнуудыг устгах гэсэн гол зорилгыг өмнөө тавьжээ.
Төөрөгдөл 3.Бид бүгд нэг завин дээр явдаг
Капиталист нийгэмд анги гэж байдаггүй учир хямралын хариуцлагыг нийтээр хүлээдэг. Энэ нь ажилтнуудад бурууг тохоох зорилготой бөгөөд хөрөнгөтнүүдэд орлогоо өсгөх боломж олгож, харин ард түмэн зарлагыг үүрэхэд хүргэдэг байна. Яг үнэндээ эрх баригчид татвар, тендер, санхүүгийн луйвар, татваргүй бүс, танил тал татах зэргээр дэмждэг тэрбумтнуудаас бүрдсэн элитүүдэд хариуцлага оногддог. Энэ төөрөгдлийг ард түмэн ядуу зүдүү байгаагийн хариуцлагаас зугтаж, тэдэнд хариуцлагыг тохооход элитүүд ашигладаг байна.
Төөрөгдөл 4. Капитализм бол эрх чөлөө
Капитализмын “зах зээл өөрийн зохицуулалтын” үед жинхэнэ эрх чөлөөтэй болдог. Энэ нь капитализмыг шашин мэт ашиглаж, ард түмнийг макро эдийн засгийн шийдвэр гаргахад оролцох эрхийг хасах зорилготой юм. Шийдвэр гаргах эрх чөлөө бол хамгийн дээд эрх чөлөө бөгөөд түүнийг явцуу хүрээнийхэн л эзэмшдэг. Дээд хэмжээний уулзалтын үеэр явцуу хүрээнд томоохон компаниуд, банкууд, үндэстэн дамнасан корпорациудын удирдагчид хаалттай хаалганы цаана стратегийн болон дунд хугацааны шинжтэй санхүү, эдийн засгийн гол шийдвэрийг гаргадаг. Тийнхүү зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаггүй, харин түүнийг луйвар маягаар буруугаар ашигладаг байна. Энэ төөрөгдлийг жишээ нь капиталист бус орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, тэдгээр улсад эрх чөлөө байхгүй болохыг нотлоход ашигладаг аж.
Төөрөгдөл 5. Капитализм бол ардчилал мөн
Зөвхөн капитализмд л ардчилал гэж байдаг. Нийгмийн тогтолцооны бусад загварыг үгүйсгэхийн тулд энэ төөрөгдлийг бодож олжээ. Капитализмаас бусад нь дарангуйлал дор оршдог гэж нотолдог. Үнэн хэрэгтээ нийгэм нь анги давхаргад хуваагдсан байдаг ба хэт цөөнх болсон баячууд бүх зүйл дээр ноёрхдог. Энэ нь капитализмын “ардчилал” бөгөөд далдлагдсан дарангуйллаас огт өөр, харин “ардчилсан өөрчлөлт” гэдэг нь огт өөр үйл явц юм. Өмнөх төөрөгдлийн адил үүнийг капиталист бус орнуудыг шүүмжлэх, тэдэн рүү дайрч давшлах шалтаг болгож ашигладаг байна.
Төөрөгдөл 6. Сонгууль бол ардчилалтай ижил утгатай үг
Сонгууль бол ардчилалтай ижил утгатай бөгөөд улс төрийн болон сонгуулийн бусад системийг муу муухай талаас нь харуулах зорилгыг тавьсан байдаг. Үнэн хэрэгтээ капиталист систем сонгогчдын саналыг луйварддаг, харин сонгууль бол ёс төдий ажиллагаа юм. Сонгуульд хөрөнгөтний цөөнх хэзээд ялдаг нь энгийн баримт. Хөрөнгөтний сонгууль болдог газар ардчилал байдаг тухай төөрөгдөл нь зүүний зарим нам хүчинд итгэх итгэл шиг гүн гүнзгий шигдсэн байдаг.
Төөрөгдөл 7. Төрийн эрхэнд гарсан намууд өөр өөр мөрийн хөтөлбөртэй байдаг
Төрийн эрхэнд ээлж дараагаар гардаг хөрөнгөтний намуудын мөрийн хөтөлбөр өөр өөр байдаг. Энэ нь ардчилал сонгуулиар хязгаарлагддаг тухай төөрөгдөлд автсан ноёрхогч ангийн хүрээнд капиталист тогтолцоог мөнхжүүлэх зорилготой юм. Үнэн чанартаа парламентын хоёр намын эсвэл олон намын тогтолцооны систем нь нэг намын системтэй адил юм. Улс төрийн нэг хүчин дэх хоёр болон түүнээс олон бүлэглэл намын нэг бодлогыг хэрэгжүүлэн бие биенийхээ халааг авч байдаг. Ард түмэн эрх баригчдыг солигдож байна хэмээн урьдын адил итгэж явдаг. Хөрөнгөтний намууд янз бүрийн мөрийн хөтөлбөртэй, бүр сөрөг хүчинтэй гэдэг нь хамгийн чухал төөрөгдөл бөгөөд энэ нь капиталист систем ажиллаж байгаагийн нотолгоо юм.
Төөрөгдөл 8. Сонгогдсон улс төрч ард түмнийг төлөөлдөг, тийм учраас ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг.
Сонгогдсоныхоо дараа улс төрч өөрийн үзэмжээр ажиллах бүрэн эрхтэй болдог. Энэ нь ард түмнийг хоосон амлалтаар тэжээж, бодит байдлыг нуун далдлах зорилготой юм. Үнэн хэрэгтээ сонгогдсон удирдагч амласнаа биелүүлдэггүй, хийнэ гэж амлаагүй зүйлийг хийж, анх амлаж байснаасаа огт өөр, бүр Үндсэн хуулинд харшилсан зүйл хийж эхэлдэг.Тийм улс төрчид бүрэн эрхийн хугацааны дунд үедээ нэр хүндээ алддаг. Ийм тохиолдолд нэр хүндээ алдсанаар Үндсэн хуулийн дагуу улс төрч халагдаж солигдоход хүргэхгүй, харин ч эсрэгээр, капиталист Ардиллыг далд эсвэл ил дарангуйлал болж хувирахад хүргэдэг. Капитализмын үед хуурамч Ардчилал тогтдог практик нь сонгуульд оролцдоггүй хүмүүсийн тоо өсөх нэг шалтгаан болдог байна.
Төөрөгдөл 9. Өөр капитализм гэж байхгүй
Капитализм нь төгс бус, гэхдээ энэ нь эдийн засаг-улс төрийн тогтолцооны цорын ганц боломжийн хувилбар юм. Энэ нь бусад системийг үгүйсгэх, өрсөлдөөнгүй болгох зорилготой аж. Үнэн хэрэгтээ улс төр-эдийн засгийн өөр системүүд байдаг ба хамгийн алдартай нь шинжлэх ухааны социализм юм. Капитализмын хүрээнд Өмнөд Америкийн “Ардилсан социализм” эсвэл Европын “социалист капитализм” гэсэн хувилбар байдаг. Энэ төөрөгдөл нь өөр капитализм байж болох асуудлыг хэлэлцэхээс урьдчилан сэргийлж, нэгдмэл санаа бодолтой байлгахын тулд ард түмнийг айлгах учиртай юм.
Төөрөгдөл 10. Хэмнэлт эд баялгийг буй болгодог
Эдийн засгийн хямрал нь ажилтнуудад хэт их хөнгөлөлт үзүүлснээс үүдэлтэй. Төр хөнгөлөлтийг үгүй хийвэл улс хэмнэлт хийж, баяжина. Энэ нь улсын салбарт, тэр дундаа өндөр настнуудад хөрөнгөтнүүдийн өрийг барагдуулах хариуцлагыг тохоох зорилготой юм. Түр зуурын гэж итгүүлж байгаад хүмүүсийг ядуу байлгахыг хүлээн зөвшөөрүүлдэг. Энэ нь улсын салбарын хувьчлалыг хөнгөвчлөхөд зориулагдсан байдаг. Ард түмэн хамгийн ашигтай салбарыг хувьчилж, ирээдүйд олох ашгаа алдаж буйгаа мэдэхгүй, “аврагдахын” тулд хэмнэлт хийж байна гэж итгэдэг. Энэ бодлого нь улсын орлого буурч, тэтгэвэр тэтгэмж багасахад хүргэдэг.
Төөрөгдөл 11. Улс орон жижиг байх тусмаа ашигтай
Менежментийн хувьд хувийн салбар улсынхаас илүү үр дүнтэй ажилладаг. Энэ нь хөрөнгө болон үйлчилгээний салбарын хувьчлалыг хөнгөвчлөхийн тулд хэмнэлт гаргах зорилготой юм. Энэ нь 10 дугаар төөрөгдлийн нэг адил тэтгэвэр тэтгэмж буурахад хүргэж, татвар төлөгчдөд ирэх дарамт шахалтыг ихэсгэдэг. Капиталист талаас нь авч үзвэл олон нийтийн байгууллагыг удирдах нь бизнес эрхлэх боломж юм. Капитализмд нийгмийн шударга ёс гэж байдаггүй. Энэ төөрөгдөл нь неолиберал капитализмын хамгийн “үзэл сурталжсан” төөрөгдлүүдийн нэг юм. Улс орныг хувийн бизнес удирдаж, харин улс түүнийг ердөө л дэмжих ёстой.
Төөрөгдөл 12. Капитализмын одоогийн хямрал нь богино хугацаанд үргэлжлэх ба ард түмний тусын тулд шийдэгдэнэ
Санхүү-эдийн засгийн одоогийн хямрал нь капитализмын ердийн нэг үеийн хямрал болохоос, системийн хямрал биш бөгөөд сүйрэлд хүргэхгүй. Энэ нь улс дээрмээ үргэлжлүүлж, боломжтой байгаа дээр нь хүмүүсийг мөлжсөөр байх зорилготой юм. Энэ нь мөн төрийн эрхэнд байсаар байх гэсэн арга хэрэгсэл аж. Гэхдээ Марксын хэлснээр, өнөөдөр болж байгаа бүхэн капитализмын системийн хямрал юм. Капитализм өөрчлөгдвөл эсэн мэнд үлдэж чадна гэж капиталист зарим онолч, тухайлбал, “социалистууд” болон социал-демократууд нотолж байна. Тэдний үзэж буйгаар, хямрал нь улс төрчид, харамч хахир банкныхан болон луйварчдын алдаа юм. Гэхдээ өнөөдөр бидний харж буйгаар, хүмүүсийн амьдралын түвшин сайжрах ямар ч найдлагагүй болж улам муудсаар байна. Капитализм мөхөж байна, гэхдээ энэ үйл явц удаан үргэлжилнэ. Капитализм үгүй болоход түлхэц өгөх нь бидний зорилт мөн.
З.Амгалан /МОНЦАМЭ/
Monday, February 13, 2012
Сонин мэдээлэл байна
“...Энүүхэндээ гэхэд ХАНГАЛТТАЙ МӨНГӨТЭЙ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ гэсэн...”
“...Мөнгөгүй гэвэл мөнгөтэй болмоор л. Гэтэл яг мөнгө гэдэг чинь тэгээд юу вэ гэсэн асуултанд мөнгөний биш мэргэжлийн хүмүүст шүү дээ хариулахад тийм ч амархан биш...”
“...Мөнгийг хэдийгээр идэх боломжгүй ч мөнгө бусад бүгдийг иддэг...”
“...Карл Маркс мөнгөний тухай дараахийг бичжээ: Юуг би мөнгөөр төлж чадна вэ тэгээд л минийх. Нэг үгээр хэлэхэд мөнгө юуг чадаж байна вэ тэр чинь би. Мөнгө хир хүчтэй вэ би эзэмшигч тиймээс яг тийм хүчтэй. Би муу хүн, үнэнч биш, сэтгэлгүй, оюунгүй хүн. Гэтэл би бусдын хүндэлдэг мөнгөтэй. Тэгэхээр намайг хүндэлнэ гэсэн үг. Мөнгө хамгийн үнэт тэгвэл би бас үнэтэй. Би оюунгүй гэтэл мөнгө оюунжсан. Тэгэхээр түүнийг эзэмшигч яахаараа оюунгүй байдаг билээ. Мөнгө бас оюуны чадвартай хүмүүсийг худалдаад авчихна шүү дээ. Тиймээс мөнгө миний чадахгүйнүүдийг чаддаг болгож хувиргах чадваргүй гэж үү?...”
За яг ингэж аархсан нэг хэсэг дэлхийн баялаг, эмс охид юу дуртайгаараа зугаацан, сүүлдээ юунд ч зугаа нь ханахаа байж гомосекс, наркомани контрабанда гээд ер юу юу ч болж байгаамбд янзаар тарчилж тарчилж эцэст нь түрүүчээсээ амиа хорлох жишээний. Ийм л юмс цаана чинь орчлонг захирна гээд бүгдийг зовлонгийн далайд живүүлж байна. \Мэдээж сайн сайханд итгэгчдийн тархийг сайхан үгээр угаахдаа гаргуун. Доктор энэ талаар тодорхойг бичсэн учир би мэт илүү юу хэлхүү\. За тэгээд хар даа жаргасан нь хэн байна? Тэнд тэд баяжичлаа жаргачлаа гээд хийсвэр оюунаараа төсөөлснөөрөө л энд тэдний энд нь хүрэх гэж хүчээ үзэн хөлөө жийлцэж, тамын тогоондоо биесээ татан унагаж тарчлах олон л байна. Харин тэдний хөлд онгон талдаа дураар жарган, шимийн архиа шимтэн хүртээд, аагтай айргаа гүзээлсэн шиг аархаж явах амтат жаргал минь хулжчих гээд байхаар нь мань мэт нь аргаа барахдаа энд бусдаас дутахгүй орилж хашгирч, олонд дуугаа хүргэж явна. Уг нь энд ингэж заримын зэвүү дургүйг зэрэг зэрэг хүргэж байхаар жавар сөрөн сэтгэл сэргэн
Жавартай тэнгэрийн хаяа улаан,
Жаргалтай хатны хацар улаан гээд дэлгэр талдаа хатан заяагаа эдлэн явсан бол жаргал тэр байхсан.
Жавар сөрөн жавхаа бадруулж гээд сүрийг үзүүлээд яах уу? Жавхаатай хийморьтой анги улс нь тэгж хэлэг мань мэт нь сэтгэл сэргэлэн цовоо байвал л болох нь тэр. Одоо бол хаашаа л харна мөнгө мөнгө гэсэн гунигийн амьдрал үнэн тамын байнаа.
Тэгээд л ХЭРЭГЛЭЭ БОЛ ГУТАМШИГ,
ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ГАЙХАМШИГ гэдэг үгийг хэлээд байна даа.
Мөнгө олох биш, Эрх чөлөөг олох арга л чухам хэрэгтэй байна гэж лл.......
“....мөнгөний шашин..........энэ бол шашин биш шүү хөө. Учир нь шашин маань хийсвэр байх ёстой гэсэн үндсэн зарчимтай.Мөнгөтэй холбоотой ямархан хийсвэр байдгыг мэдэхгүй юм....”
гээд байгаа хүнд үүнийг хаяглав. Гүйцэд ухаарай энэ юу хэлчихэв гээд сөхөж үзэж байгаад.
Шашин гэдгийг үгийг төвдөөс буулгавал үзүүлэх гэсэн үгийн үндэстэй “Данба” гэж үзүүлсэн номлол гэдэг утга буудаг юм билээ. Тэгэхээр Бурханы шашин гэдэг нь Бурхан багшийн үзүүлсэн номлол гэсэн үг болж таарч байгаа юм л даа. Агуулга нь эдлэл ХЭРЭГЛЭЭГ бус ЭРХ ЧӨЛӨӨГ олох аргачлал байдаг юм шиг билээ.
Мөнгөний шашин болохоороо үүнээс эсрэгээ эдлэл ХЭРЭГЛЭЭНИЙ төлөө МӨНГӨ ОЛОХ аргачлалыг заасан номлол байдаг байх тийм үү? Номлогч нь хэн ч байж болно.
Тэгэхээр адилхан хэн нэгний заасан номлолыг нэгийг нь шашин, нөгөөг нь шашин биш гээд байдгийн учир нь Ухаагүй, Сөхөөгүй юмаа л “ШАШИН” гэдэг нэг нэр томъёо руу хамж чихчихээд байдагт байх шиг.
Тэгээд нэг бол мухар сүсэг гэж сайрхана, үгүй бол далд ертөнц гэж сүрдэнэ.
Ухаагүй юм чинь мухар байхаас яахав.
Сөхөөгүй юм чинь далд байхаас яахав.
Тэгэхээр Одмандах ахын Ухвуу? Сөхвүү? Яав? гээд асуугаад байдаг нь учиртай л үг байна шүү.
Tuesday, January 31, 2012
БӨӨГИЙН ҮҮСЭЛ ТҮҮНИЙ ТҮҮХ ЯЗГУУР УЛАМЖЛАЛ
Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон.
Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе
“Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе.
Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.
Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.
6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат
1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна
Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.
Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.
С.Бадамхатан "Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм"-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.
2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он
Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ.
Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.
Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж.
ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
“Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.
Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.
Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ.
Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв.
5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577)
Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай)
6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) - Манжийн эрхшээлд орох үе
1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ.
Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна.
Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ.
Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ.
Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг.
Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ.
Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ
7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе:
Манжийн эрхшээлд байх үе - 1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж.
Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.
1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ.
8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв.
9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай.
.Түүх үргэлжилсээр...
Эх сурвалж
Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au/
Monday, January 30, 2012
Монгол эрчүүддээ хандсан Өвгөдийн уриалга
Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол
Мөнх тэнгэрийн хүчинд сөгдөөд
Монгол түмний заяаг шүтээд
Хөх толбот үрсээн хамгаалж
ХҮН түмний удмыг залгуулая
Онгод тэнгэрүүд хүчээ өгөхөөр
Олон мянгаараа хуран цуглаад
Оршихуйн төлөөх үнэн тулаанд
Олон эрчүүдээ уриалан дуудлаа
Жигд зүсэлсэн морьдоон унаж
Жирийн баатрын зүстэй байж
Эр хүний андгайг давтаж
Эгэлгүй хүчийг хураан цуглуулая
Энэ цагийн эрчлээсээс гарч
Их Монгол улсаан сэргээж
Энэгүй сүр хүчийг олж
Их Суу Залийн ивээлд багтаж
Сүрдээн өргөж
Сүлдээн тахиж
Галаан сахиж
Гаднаан жагсаж
Монгол эрсийн суу ухааныг
Дэлхийд харуулах цаг болж
Морьтон ардын сүр хүчийг
Дахин мэдрүүлэх үе иржээ
Энэ үеийн тулаанд бид
Эрэлхэг зоригтой тулахдаа
Эрдэм хэтийдсэн эрсийг
Эхний эгнээнд жагсаана.
Халуун амь сүлдийг
Хан тэнгэрүүд хамгаална
Хамаг суу ухаанаар
Хамтарч тэд тэмцэнэ.
Шударга үнэнчийг шилж
Шуналт этгээдүүдийг илрүүлж
Хаан эзний тааллаар
Хамаг олноор шийтгүүлнэ.
Ганхсан төрийг бөхөлж
Ган шиг эрчүүдээр мануулна.
Хурсан ус шиг дайсныг
Хуу хаман хөөнө.
Хуйвалдсан булхайг цохиж
Хуурамч дүртнийг сүлж
Харийн хорыг шүүж
Хатан ухааныг сэргээнэ.
Мунхарсан түмнийг сэргээж
Мухар сүсгийг гэгээрүүлнэ
Монгол төрөө цэвэрлэж
Мөнхөрөх алдраа дуурсгана.
Өөр хоорондоо эвтэй байж
Өстөн дайсныг эрэмгий дарж
Өсөх багачуулаа эрдэмтэй өсгөж
Өвгөд дээдсээ эрэмбэтэй хүндэлж
Уухай түрлэгээр хөгжиж
Улс Монголоо хөгжүүлж
Нар Сар Галаан шүтэж
Наран Хасаа сүлдэлж
Өндөр дээд Бурхан Халдунд
Өглөө болгон дээжээн өргөж
Өнгөрсөн бүх гутамшиг алдааг
Өршөөл эрэн өчиж наминчилна
Буурал дээдсийн онгод амарч
Бумбын орондоо тайван заларна.
Эргэх хорвоогийн өнгө жигдэрч
Энх цагийн ЭРИН эхэлнээ.
Мөнх хөх тэнгэрт
Мөнгөн саран мэлтэрнэ
Мөнхөд асах гал дүрэлзэнэ.
Мөнх орших наран гийнэ.
Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол Үндэстэн ялна.
Бүү эргэлз. Бат итгэ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэстэн мандах болтуухай!
С.Батаа 2012 он
http://www.mongolchuudaa.com/-
Sunday, January 29, 2012
Япон чөтгөрүүд
Япончууд олон зvйлээрээ их євєрмєц улс гэдгийг бид сайн мэддэг болоод байгаа. Тэдний чєтгєрvvд бvр ч сонин гэнэ. Чєтгєр гэхээр та юун тэнэг юм яриад байна гэж гайхаж магад, энэ бол япончуудын эрт цагаас хойш одоо болтол ам дамжин ярьдаг домог яриа юм. Монголчууд ч мєн адил ярьдаг шvv дээ. Чєтгєр, сvнстэй байшин... морь тушдаг газар, сvнстэй даваа, хvvхэд дуудаг уул гээд л ... миний бодлоор энэ бvгдийг зуун хувь хий хоосон яриа гэж vгvйсгэхгvй ч зарим нь бол дэндvv бодит ертєнцєєс тасарсан зvйл байна. Ер нь айхад аргал хєдлєнє гэж яриа ч бий. Ямартай ч наран улсын ард тvмэн бодол санаандаа ямар сvнс, чєтгєр ургуулан ярьдаг талаар хамтдаа сонирхоцгооё.
2. Нуре-онна
3. Уси-оно
4. Фунаюрей
5. Умибозу
6. Каппа
7. Амеонна
Амеонна (Ame-onna) бол аймаар амьтан гэхээсээ илvv охин тэнгэр л гэсэн vг. Тvvний нэг хувилбар нь хятадын домогт байдаг. Єглєє vvл болж, орой нь бороо болдог гэх мэт.
8. Ками-кири
9. Уван
Уван (uwan) хvний цуурай. Эзэнгvй хаягдсан байшинд амьдардаг. Хэрэв та ийм байшинд орчихвол уван сэмхэн гэтэж ирээд чихэнд чинь "Уван!!!!" гэж аймаар хашгирна.
10. Цукумогами
Амь орсон абуми-кучи (abumi-kuchi)-гийн хувьд бол энэ нь цукумогамигийн онцгой нэг тєрєл. Хэрэв нум сумны эзнийг сумаар албал эмээл нь амь орж эзнээ vгvйлнэ.
11. Нинменжу
Нинменжу (Jinmenju, Ninmenju) бол хvний толгой битvv ургасан мод аж. Эдгээр толгойнууд байнга инээж байдаг. Модноос унахдаа ч мєн адил.
12. Аканамэ
Saturday, January 28, 2012
Төмөртэй хүн баяждаг
Гэтэл өдгөө манай улс төмрийг өмнөд хөршөөсөө импортолж байна. Саяхан л хог шиг хөглөрдөг байсан төмөр утас яагаад ийм үнэ цэнэтэй болчихов. Ерээд оноос хойш төрсөн банди нар төмөр утсаар дугуй түрж тоглохыг бараг мэдэхгүй байх. Төмөр ч үнэд орсоор. Манай улсын хувьд төмөр утасны түүхий эд болох төмрийн хүдрээ 2005 оноос урд хөршдөө экспортолж эхэлжээ. Ашигт малтмалын газар /АМГ/ -ын мэдээлснээр өдгөө манайд төмрийн хүдрийн 26 ашиглалтын лицензийг гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани эзэмшиж байгаа аж.
Манай сэтгүүл өмнөх дугаартаа “Экспортын татвар эдийн засгийг эмчилнэ”, “Төмрийн хүдэр төрсөн нутагтаа тоосоо шилгээн, өмнө зүг рүү урссаар” гэсэн нийтлэлүүдээрээ уул уурхайн зарим бүтээгдэхүүнд экспортын татвартай болох төмрийн хүдэр, төмөр боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлыг хөндсөн. Цаашид Монгол Улс төмрийн хүдрээ өнөөдрийнх шиг тонн тонноор нь экспортын татвар ч үгүй зөөгөөд л байх хэрэг үү. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох эхний бөгөөд эцсийн шалтгаан нь юу вэ. Үйлдвэржилтийн хар хайрцагны бодлого гэж байна уу?
Манай улсын экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. Тиймээс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх бодлогыг Гаалийн ерөнхий газар баримталж байгаа юм байна. 2012 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд татварын бодлогоор ийн хамжилцах аж. Мөн ГЕГ-ийн мэргэжилтнүүд “Ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд экспортын татвар зайлшгүй тавих шаардлагатай” гэв.
Баримт 1
Дэлхийн төмөр экспортлогч гол дөрвөн орны нэг болох Энэтхэг улс жилдээ 200 гаруй сая тонн төмрийн хүдэр олборлож, агууламж багатайгаа Хятадад экспортолдог байна. Үүнийг нь Хятад улс дээд зэргийн агуулга бүхий хүдэртэй хольж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэлдээ ашигладаг аж. Энэтхэгийн Парламент Түүхий эдийн аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ. Тус хуулинд улс орныхоо стратегийн чухал түүхий эд болох төмрийн хүдрийг дотооддоо гүнзгийрүүлэн боловсруулалт хийж, ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээх, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг заалтыг шинээр оруулж өгчээ.
Хуулийн зорилго нь эдийн засгаа дэмжсэн, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх бодлогыг өвөртөлсөн нь өдгөө үр дүнгээ өгч байгаа аж. Манай улсаас ялгарах нэг онцлог нь энэтхэгчүүд төмрийн хүдэртээ экспортын татвар ногдуулдаг байна. Энэтхэгийн эрх баригчид бүтээгдэхүүний үнэ өндөр байхад экспортын татвараа нэмэгдүүлж, үнэ буурахад татвараа бууруулдаг уян хатан бодлого баримталдаг байна. Тиймээс төмрийн хүдрээ бүрэн боловсруулах аж үйлдвэрийг байгуулахаар шинэ төслийн техник эдийн засгийн үндэслэл ч одооноос тодорхой болж байгаа юм байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас экспортын төмрийн хүдрийн төмөр замын тарифаа долоон хувиар нэмжээ.
Баримт 2
Манай улстай хамгийн ойр буй Казахстан улсаар жишээ татъя. Тус улсын төмрийн хүдрийн нөөц 16.6 тэрбум тонн буюу дэлхийн нөөцийн зургаан хувийг эзэлж байна. Тус улс нь хар, өнгөт төмөрлөг ба ховор металлын нөөц олборлолт, үйлдвэрлэлтээрээ дэлхийн 170 гаруй орноос арваннэгдүгээр байрт жагсжээ. Манайхтай зэрэг зах зээлийн шилжилт хийсэн улсын нэг. Тус улс 2003-2009 онд л гэхэд 9.34 тэрбум ам.долларын хар, өнгөт төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Гэтэл аж үйлдвэржилт нь яралзтал хөгжиж байхад тус улсын эдийн засаг манайх шиг 20 хувиар огцом өссөнгүй. Казахстаны “Казахмыс”, Хятадын “Gichuan Group LTD” хамтран Хятадын хөгжлийн банкны хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн комплекс барьж, ирэх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хувьсгал гэдэг үгийг эдийн засагтай холбон ярих дуртай болсон улстөрчид болоод холбогдох байгууллагынхан аж үйлдвэрийн хувьсгал хэрхэн хийдгийг хаяанд буй Казахстанаас бэлээхэн харж болох нь.
Баримт 3
Төмрийн хүдрийн арвин нөөцтэй гэж андуурсан уу, бид. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийн төмрийн хүдрийн нөөц 1998 онд 213 тэрбум тонн байсан бол өнөөдөр 140.6 тэрбум тонн болтлоо буурчээ. Эсрэгээрээ төмрийн хэрэгцээ ч өссөн дүнтэй гарч. “Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 91 хувиас илүү нь 10-хан оронд төвлөрч байгаа нь төмөр үнэд орохын шинж” хэмээн “Металс Монголиа-2011” чуулга уулзалтын үеэр Японы “Кобе Стийл” компанийн ахлах менежер Шохэй Яошида онцолсон билээ. Ази тивд төмрийн хүдрийн 17 хүртэлх хувь нь ногддог байна. Монгол Улсын хувьд төмрийн хүдрийн батлагдсан нөөц 600 гаруй сая тонн буюу дэлхийн нөөцийн 0.5 хувийг эзэлдэг. Энэ нь тийм ч өдөр шөнөгүй зөөгөөд байхаар арвин нөөц биш юм. Монгол Улс нэгэнт төмрийн хүдрийн бага нөөцтэй учраас экспортыг зогсоочих хэрэгтэй гэдэг санааг ч Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын олонх нь тэмдэглэж байсан юм. Манайх энэ оны аравдугаар сарын байдлаар л гэхэд 4.8 сая тонн төмрийн хүдрийг “шороогоор” нь экспортолсон байна.
“Өнгөрсөн онд манай улсын төмрийн хүдрийн экспорт 2005 оныхоос 20.1 дахин өсч, нэг тонныг нь дунджаар 68 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн үнээс 2.4 дахин хямд борлуулсан” хэмээн Монголын төмөрлөг, машин механизм үйлдвэрлэлийн үндэсний холбоо/МТММҮҮХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү ярив. Монголчууд бараг бүгдээрээ “Оюутолгой”, “Тавантолгой”-д анхаарлаа хандуулж буй энэ үед хар төмөрлөгийн үйлдвэрийн төрийн бодлого алдагдсанаас арван сарын хугацаанд л бид 671.9 сая ам.долларын ашгаа алдах жишээний байна гэж тэрбээр нэмж хэлсэн. Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-гаад мянган тонн боловч үүнийхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөсөө импортлох болжээ. Бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд хөрсөн дээр буугаад ирэхээр төмрийн хэрэгцээ нэг сая тоннд хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөхөөр байгаа аж.
Баримт 4
Төмөрлөг боловсруулах аж үйлдвэрлэлийн салбар уналтад орсон хэмээн Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн оролцогчид хэлж байлаа. Манай улс 1980-аад оны үед төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд явуулж байсныг МТММҮҮХ-ны техник технологи эрхэлсэн захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан сануулсан. Сонирхуулахад, тухайн үед төмөрлөг боловсруулах томоохон 20 гаруй үйлдвэр, 400 орчим цех, тасагт 7000 гаруй суурь машин ажиллаж байжээ. Зөвхөн Улаанбаатар хотын Авто заводод л гэхэд жилдээ 800 гаруй автомашин, 15 мянган ширхэг дугуйнд иж бүрэн засвар хийж, 880 орчим тонн эрэг, боолт үйлдвэрлэсэн байна. Мөн 450 гаруй тонн авто сэлбэг, резин техникийн эдлэл шинээр үйлдвэрлэн, ОХУ, Дорнод Сибирьт экспортолж байсан “сайхан дурсамж” тодрох ажгуу.
Гаалийн ерөнхий газрын сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд импортоор оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь буюу гурван тэрбум ам.доллар зөвхөн төрөл бүрийн төмөрлөг бэлдэц, цувимал утас, өндөр чанарын ган, машин механизм, авто машины техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги сэлбэг хэрэгсэл авахад зарцуулсан байна. Үүнийг бид өмнө нь үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарснаа экспортолж байжээ.
Уул уурхайн олборлох үйлдвэрлэл нь хөрөнгө оруулалтын 65 хувийг эзэлж, үр ашиг нь 18 хувь байдаг бол төмрийн хүдэр баяжуулахад хөрөнгө оруулалт 20 хувь, ашиг нь 32 хувь. Харин боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нь 15 хувь боловч үр өгөөж, нь 60 хувь байдаг болохыг Зөвлөх инженер С.Арслан сонирхуулав. Гэтэл манай улс дахин сэргээгдэхгүй байгалийн баялгаа гадагш нь зөөж, 80-60 гаруй хувийн ашгаа алдаж байгааг “Танан импэкс” компанийн металл боловсруулалтын технологич инженер Ц.Ядамрагчаа ярилаа.
Баримт 5
“Болд төмөр Ерөө гол” компани нь Орос Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замаас ч олон вагонтой болж таарах нь. Тус компани нь өөрийн дөрвөн зүтгүүртэй бөгөөд жилдээ зургаан сая тонн буюу 1.2 тэрбум ам.долларын төмрийн хүдрийн баяжмал зөөх төмөр замын хүчин чадлыг бүрдүүлжээ. Хэрэв хоногт 500 вагоноор зөөгөөд байвал Баянголын ордод тогтоогдсон 110 сая тонн нөөцийг аравхан жилийн дотор бүрэн зөөж дуусахыг Эрдэс баялгийн үндэсний ассоциацийнхан ярив. Металлургийн салбарынхны ярьж буйгаар төмрийн хүдрийн ордуудын гол бүс нутаг нь Дархан, Сэлэнгийн бүс аж. Тиймээс Баянголын орд нь тус бүс нутагтаа томоохонд тооцогдох юм билээ.
Өнөөгийн байдлаар манай улсын төмөр замаар тээвэрлэж буй төмрийн хүдрийн баяжмал нь Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 30-аад хувийг эзэлж байгаа аж. Харин Замын-Үүдийн хилийн боомтоор урд хөрш рүү гарч байгаа ачааны 40-45 хувийг төмрийн хүдэр эзэлсэн байна. “Болд төмөр Ерөө гол” компани нь Баянголын орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч хүдэр олборлон баяжуулж, бүтээгдэхүүнээ 100 хувь БНХАУ-д экспортолж байгаа юм.
Тус компани нь 98 км төмөр зам бүхий Хандгайт өртөөг байгуулж, хоногт 200-300 вагон буюу 12600-18900 тонн төмрийн хүдэр зөөж байгааг “Хатан Ерөө гол” орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийхөн ярилаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий технологич М.Авирмэд хар төмөрлөг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, тэр дундаа цутгуурын үйлдвэрийг Дархан Сэлэнгийн бүсэд хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн юм. Түүний хэлснээр “Болд төмөр Ерөө гол” компани төмрийн хүдрээ боловсруулаад гаргаж болохгүй гэж үү?
Эрдэс баялгийн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Х.Владимир “Нүүрсээр ган хайлуулах технологи манай улсад хамгийн тохиромжтой нь. Германчуудтай хамтарч судалгаа хийсэн. Өнгөт, хар төмөрлөгийн цогцолборыг байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үйлдвэр ашиглалтад орсноор 2500-3000 ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан” хэмээн сонирхуулсан юм.
Эцэст нь
Хүннү гүрний үед “төмөртэй хүн баяждаг” хэмээх хэлц үг анх бий болжээ. Хүннүчүүд Түрэгээс төмрийн татвар авдаг байсныг өдгөө түүхчид тайлбарлаж байна. Төмрийн хүдрийн орд газруудын хүдрийн доторх төмрийн агууламж 50 хувиас дээш бол “баян”, 25-50 хувь бол “хэвийн”, 25 хувиас бага бол “ядуу” хүдэр хэмээн нэрлэдэг аж. Манай төмрийн хүдэр агууламжаараа дээрх үзүүлэлтээр бол “баян” гэсэн ангилалд багтах аж. Баруун Европын ихэнх улсын орд төмрийн хүдрээр ядууд тооцогдож, Англи, Герман, Бельги 1980- аад оноос, Франц 1993 онд төмрийн хүдэр олборлохоо бүрэн зогсоожээ. Харин хойд Америкийн олборлож буй төмрийн хүдрийн чанар муудаж байгаа бөгөөд хүдрээ сорчлон олборлож байгаа гэнэ. Зөвхөн Канад, Мексик л 61-63 хувийн төмрийн агууламжтай хүдрээ олборлосоор. Дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн төмрийн хүдэр олборлож байгаагаас Хятад улс дангаараа дэлхийн олборлолтын 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хэрэгцээ цаашид өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадынх 68 хувь, Япон, Өмнөд Солонгос, Тайванийх 18 хувь, Баруун Европынх есөн хувь болохыг шинжээчид дүгнэж байна.
Төмрийн хүдрийн олборлолт, экспортоороо тэргүүлэгч Бразил улс 2012 онд жилийн гангийн үйлдвэрлэлээ одоогийн боловсруулж буй 41 сая тонноо 59 сая тоннд хүргэж, цаашлаад 78 сая тонн болгох зорилт тавьжээ. Төмрийн хүдрийн түүхий эд нийлүүлэгч “ВНР Billiton”, “Rio Tinto” компани нь баруун Австралид төмрийн хүдрийн орд газрууддаа 116 сая ам.долларын хөрөнгө оруулан Британи Австралийн “Найрамдал” хамтарсан үйлдвэр байгуулж, дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гуравны хоёрыг хяналтдаа авах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа нь төмөртэй хүн баяждагийн тод жишээ биз ээ.
Нүүрс, алт, зэсээр баян Азийн цээжинд орших Монгол агууламж өндөртэй ч нөөц нь харьцангуй бага төмрийн хүдрээ экспортлохын хэрэг байна уу. Хүссэн, хүсээгүй удахгүй төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх ажээ.
Мөн Төмрийн хүдэрт экспортын жишиг үнэ тогтоож,татвар ногдуулах зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн байгууллагуудынхан хэлж байгаа билээ. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “2012 оны улсын төсөвт уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын таван хувийн татвар тавьсан боловч уул уурхайн холбоод, МҮХАҮТ, аж ахуй нэгжийн хүсэлтээр тэглэсэн” гэлээ. Түүхэнд байгаагүй зарлагатай гэх төсөвт экспортын татвар “жийргэвч” болохгүй гэж үү.
Монголын төмрөөр “цангасан” бүтээн байгуулалтын төслүүд хэдийд ярайтал сүндэрлэхийг төмрийн хүдрийн эзэд л мэдэх бололтой. Төмөртэй хүн баяжих нь баараггүй, томрох нь тодорхой болохыг дээрх баримт, үйл явдлуудаас харж болох нь. Төмөрт төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Б.Тогтох http://mongolianeconomy.mn/