Monday, April 2, 2012

Капитализмын сөнөлт буюу Карл Марксын зөв байжээ

Дэлхий даяар хүмүүс бүсээ чангалах бодлогынэсрэг тэмцэн, хүний үндсэн эрх болох, санаа бодлын эрх чөлөөг хязгаарлах гэсэн эрх мэдэлтнүүдийн дайралтыг няцаан,босон зогсож үгээ айлгүй хэлэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Египетийн хувьсгалын дөлөөс хүч аван зориг орсон Их эсэргүүцлийн давалгаа нэгэнт даян дэлхийг эзэмдэн бүрхжээ.


Өнөөдөр Өөр ертөнц бий болох боломжтой боллоо. Франкфурт сонины нэрт эрхлэгч Ф.Шимахер “Зүүний үзэл зөв байсан гэдэгт би итгэж эхэлж байна…” гэж өөрийн сониндоо бичсэн нь Карл Маркс дахин ялалтын маршаа эхлүүлсэний баталгаа юм. Түүний социалист хамтын ардчилсан үзлийг, нуран унаж байгаа Капитализмын оронд тавин хэрэглэхийг нийт олонхи хүсэж эхэлжээ.Капитализм буюу одоогийн Монголын замнаж байгаа үзэл яагаад нуран бутарч байгааг товч авч үзье.
Чөлөөт зах зээлийн систем үүссэн цагаасаа хойш үргэлж хямрал дагуулж ирсэн.

Анхны, 1637 оны Тулпенкризел буюу Цэцэгний хямралаар бүх л Голланд улсын эдийн засаг өвдөг сөхрөн, аж үйлдвэрт нь хүнд хохирол учруулсанаас эхлээд, Капитализмтай нас чацуу 200 жилийн түүхтэй агуу Lehmans Brother компаныг түүхээс арчин алга болгосон 2008 оны хямрал,өнөөдөр хүртэл Дэлхийн банк санхүүг нийтээр нь чичиргэн бүх л Европын зооныг сандаргаж байгаа билээ.


Би эдийн засгийн хичээл дээр...Чөлөөт зах зээлийн систем бол өөрөө өөрийгөө зохицуулдаг “Үл үзэгдэгч эдийн засгийн гар” хямралын үед орж ирэн хэцүү байдлыг зогсоож, засан залруулдаг алдаагүй механизм гэж заалгаж байсан юм. Тэгэхлээр тэр худлаа болж таарч байна?!
Тийм гэдгийг үе үед болсон, хүн төрөлхтөнд гай авчирдаг тэр олон эдийн засгийн хямралууд гэрчилж байна. Капитализм өөрийн бий болсон асуудлуудаа шийдэх чадваргүй гэдгээ дэлхийд хэдийнээ хэллээ.


Энэ системийг аврах амьтай голтой үлдээх гэж бүхий л олон улсын нэрт эдийн засагчид, улс төрийн лидерүүд хамтдаа хичээж толгойгоо гашилгаж сууна. Яагаад гэвэл бүгд хоорондо холбоотой нэг нь нурвал бүгд хамтдаа хөтлөлцөн нуран унахаа тэд мэдэж байна, өөр үгээр...нэг завин дээр бүгд сууж байгаа тул живбэл бүгд гүн рүү цугтаа явах учраас. Гэвч тэд энэ үхлүүт өвчтөнийг аварч чадах болов уу?


Итгэл алдаж найдлагаар тоглосон Банкуудаа аврахын тулд хямралд орсон аж үйлдвэрийн орнууд дахин их хэмжээний зээл авхаас өөр арга үлдээгүй. Харамсалтай нь тэд өмнө нь бас их хэмжээний өртэй байсан. Тэд олон жил, эдийн засгийн Өсөлтөөс үүдэлтэй, татварын бодлогоор хуримтлагдсан мөнгөөрөө өрөө дарчихна гэж найдаж байсан нь талаар болов. Эдийн засгийн Өсөлт байгаагүй, Татвар авч чадаагүй, Өр нь улам нэмэгдсэн. Ингэж их өрийн хямрал эхэлжээ.
Санхүүгийн салбар, Банкууд, Өрнүүд. Учир нь хүсэн хүлээсэн боловч нэг л ирж өгөхгүй байгаа мөрөөдлийн, эдийн засгийн Өсөлтөнд гол асуудал байгаа юм.
Дэлхийн нөөц боломж ресурс хязгаартай. Байнгын эдийн засгийн Өсөлт бол хэзээ ч боломжгүй зүйл юм. Үүнийг ч эрүүл мэндийн шинжлэх ухаан, Хавдарын өвчний жишээн дээр баталж байдаг. Хорт Хавдарын эсүүд хяналтгүй өссөөр эцэст нь тэд бүх л бие организмыг хямруулан үхэлд хүргэдэг.
Энэ гурван жилд, хүндрэлд өртсөн улс гүрнүүдийн Хямралыг зогсоох арга хэмжээнүүд, тухайн улсад эдийн засгийн Өсөлтийг бий болгох гэсэн оролдлогууд юм. Германы, Америкийн, Японы засгийн газрууд татвараа бууруулан, санхүүгийн нэмэлт олгох, шинийг авсны шагнал гэх мэт хүн амын худалдан авах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.


Магадгүй гайхалтай явдал болж, хүмүүс шинэ юм худалдан авч, үйлдвэрлэл өсөж болох юм. Эсвэл Энэтхэгчүүд, Хятадууд гэнэт баяжин, шинэ автомашин, ахуйн хэрэглээний техникийг авах чадвартай болцгоож. Эсвэл хэн нэгэн...хүн болгоны авахыг хүсэх шуугиан тарьсан шинэ бүтээгдэхүүн нээж, жишээлбэл гар утсаа ашиглан нисэж чаддаг болох ч юмуу, тэгсэнээрээ зах зээлийг хөдөлгөөнд оруулах.


Эс тэгвээс, аж үйлдвэрийн улсуудад хоёрхон зам үлдсэн байна. Эхнийх, амь тариа буюу одоогийнх шигээ дахин өр тавин, дахин зардлаа нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ амь голтой байлгахын тулд ямар ч үнээр хамаагүй Өсөлтийг бий болгох.

2 дахь хувилбар НУРАН УНАХ.


Капитализм нь бүх хүний эрх тэгш байдлыг үгүйсгэдэг. Хүний эрх, хүний нэр хүнд гэж бичдэг боловч тэр нь зөвхөн цаасан дээр үлдэж амьдрал дээр хэрэгждэггүй. Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл газар, ус бүтээн байгуулалтыг хувийн өмч байна гэсэнд итгэдэгт байгаа юм. Гэтэл энэ дэлхий гариг дээр байгаа юмс болгон түүн дээр амьдарч байгаа хүн бүхэнд адил тэнцүү хамааралтай.


Зөвхөн ашгийн төлөө явсан, амин сүнс нь болох Банкны хүүн дээр тогтсон энэ системийн үр дүнд: баян 5000 хүний хөрөнгө, ядуу 500 сая хүний хөрөнгөтэй тэнцэж байгаа нь шударга бус хуваарилалт явагддагийг баталж, энэ нь олонхийн зөв буюу “Ардчилсан” гэдэг нийгэмд өчүүхэн ч таарахгүй байна.
За яах вэ...Дэлхийг мөнгө удирдаж байж болно. Тэгвэл Мөнгө, маш муу чадваргүй удирдагч юм.

Дэлхийд ийм байхад Монголд юу болж байна?


Юу болж байгааг Та бид өдөр бүр харж, амьд гэрч болон биеэрээ мэдэрч, сэтгэл өвдөж зүрхэндээ уйлж байна. Дэлхийд хямрал болсны дараа санхүүгийн систем нь их хэмжээний цаасан мөнгө хэвлэн гаргаж, зохиомлоор түр зуурын завсарлага авдаг...Гэтэл Монгол орны хямрал 1991 оны ардчилсан гэх хувьсгалаас хойш өдөр бүр, сар бүр, жил бүр, мөч бүр үргэлжилж, Монгол хүн цаг тутамд шаналан зовж байна.Тэд ажилтай, гачигдах зүйл багатай, нэр төртэй, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байсан сайхан Ард түмнийг, ажилгүй болгож...Одоо та нар зах зээлд орсон, Хулгай хийж худлаа ярьцгаа! Гэж бүгдийг гудамжинд гутамшигтайгаар хөөн гаргасан.


Нийт олноороо бий болгосон 70 жилийн бүтээн байгуулалтыг хэсэгхэн зальтай овжин нь тонон дээрэмдэж... Улсын хөрөнгийг хурдан Хувьчилж, Хувь хүнийх болох ёстой, тэгвэл зах зээл өөрөө болдог гэсэн буруу капитализмын шийдлээр явсны үр дүнд, хүн амын 1%-д ашиг олох үүд нээгдэж, олонхи буюу 99% нь өөрсдөө бүтээн байгуулсан нийтийн баялгаас хүртээгүй хоосон хоцорчээ.Марс гариг руу нисэх гэж бусад улс бэлтгэлээ базаан төлөвлөж байхад, 21-р зуунд бид тэдэнтэй хамт амьдарч байж, Монголчууд ичгүүртэйгээр модон жорлондоо бааж, данхтай усаар биеэ угаасан дундад зууны үерүү буцан иржээ.Монгол улс хөгжих биш улам дордож үүнээс илүү доошоо унана гэж байхгүй болж, бид ёроолд нь хүрсэн байна.Түүхэндээ энэ цаг “Уналтын харанхуй 22 жил” “Монгол хүн доромжлуулан доройтсон 22 жил” гэж хамгийн муугаар үлдэнэ.

Одоо бид үхэж босохын эгзэгтэй түүхэн мөчид ирсэн байна. Монгол улс ямар замаар явах вэ?


Англо-Саксоны сонгодог Капитализмын хэлбэр болох чөлөөт зах зээлийн модел гүн хямралаас гарч чадахгүй амь тэмцэнэ. Үүнийг бид Америк, Англид харж байна.
Нөгөө талаас Капитализмын континентал хэлбэр болох их хэмжээний халамжийн бодлого нь их диффецит, ажилгүйдлийг бий болгон сүйрдгийг үзлээ. Энэ бол Грек, Итали, Португаль. Тэгэхлээр энэ хэлбэр бас л ажиллахгүй нь.Бид шинэ, хамгийн зөв болгоныг хослуулсан,дэлхийд жишээ болох Монгол замаар явна.

Эхлээд бид хуучин тогтолцоог авч үлдэхийг янз бүрээр оролдож байгаа Ард түмнийг нохой шиг амьдруулж доромжилсонМАНАН-гийн төрд шургалсан луйварчдыг ховхлон хаяна. Энэ процессийг юу ч зогсоож чадахгүй.


Хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээ рүү чиглэсэн Ашиг олохын тулд биш, Хамтын хүнлэг нийгмийг бий болгоно.
Монгол Хүн гэсэн өндөр нэрийг унагаахгүй: хангалттай хоол ундтай, тохилог амьдрах боломжтой орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй орчинд маргааш ажилгүй болчихно гэж айхгүй, баталгаатай хөдөлмөрлөх боломж, сурч боловсрон мэдэн дээшлэх, соёл урлаг үзэн чөлөөт орчингоо бүрдүүлж чадахаар мөн гэр бүлдээ цаг гаргах боломжтой Эрүүл амьдралыг бий болгоно. Ийм наад захын хүний үндсэн хэрэгцээг бид хуульчилж өгч, нэг ч Монгол хүнийг үлдээхгүй мөрдүүлэх болно.
Төрөөс зохицуулсан хамтын эдийн засгийг бүрдүүлж, аж үйлдвэрийг үргэлжийн хямралд оруулахгүйн тулд чөлөөт зах зээлийн хуулиудын аянд шидэхгүй, төрийн оролцоотой төлөвлөх хэрэгтэй зүйл байдаг гэдэг нь Скандинавын орнуудад харуулж байна.Тэгэхлээр ардчилалтай хослуулан төлөвлөж нийт Ард олны амьдралын нөхцлийг байнга сайжруулна.Улс төрч Эдмунд Буркегийн хэлсэн “Муу муухайг цэцэглүүлэхийн тулд сайнууд юм хийхгүй байхад болно” гэдэг үгийг үргэлж санан, Сайнууд болох мэдлэгтэй, чадвартай зоригтой Монгол хүмүүс хурдан хөдөлж юмаа хийе.


Бусдыг үргэлж дуурайсан алдаанаасаа хатуу суралцаж, зөвхөн зөв замаа урдаа тод харан, бид өөрсдөөрөө бахархан, нуруу цэх, тэргүүн өндөр байж энэ Улс орныг хэн нэгэн нь өөр болгочихно гэж найдахгүй, Чамаас өөр энэ улсад хэн ч байхгүй гэдгийг ойлгож, энэ Үндэстний Өнөөдөр, Өчигдөр, Ирээдүй... зөвхөн ЧИ гэдгийг ухаарч Эх орноо-Ижий нутгаа үхлээс нь хамгаалъя!


...Дэлхийд жишиг болох Монголын түүхээ бид өөрсдөө бичнэ. Энийг бид сонгох үлдлээ. Ирцгээ нэгдэцгээ.


Судлаач Д.Даш


31 сэтгэгдэл харуулж байна

Sonirholtoi oilgomjtoi bichsen baina,zohiogchtoi olon talaar bodol niilj bain...odoo er haa saagui eserguuzliin jagsaal bolj,delhii neeree hund uvchtun shig uvchin huuchin sedersen emenelgt baiga met hyamralaas garahaa bailaa,Mongol bas l ter zamaar yavaad humuus n yaduursan n unen shu...odoo ene banknii ariljaani huug hardaa,iim zeel avsan hun zeeleese ashgaa avch chadahgui...

ingeneer, 2012-04-02 09:24:03, 49.0.185.215Хариу бичих

барууны зарим улс гүрнүүд социалист демократ замаар замнаж байгаа ч, Хятад коммунизмаар, гэхдээ бас ардчилж байгаа социализм гэсэн байхаа тэгсэн ч гэсэн зүгээр байна уу гэвэл үгүй шүү дээ. Бас л бөөн хямрал. Ил хэлж байна, зарим нь хэлэхгүй байгаа. Яах учраа олохгүй ч байна.

, 2012-04-02 18:18:25, 49.0.191.1

aziin china cotsializm harin ovoo bolood baigaa yum bish yy

bat, 2012-04-02 09:25:01, 70.236.35.17Хариу бичих

bid zaaval gadniixang alia salbadai shig dagax estoi yum yy , mongol yxaan ovog deedesiin maani syrgaali l bidnii zamnax zam ...gazar nytgaa yxlaa geed bid yutai yldex yum be .baaxan tom xooson nyxtei l yldne dee ys ch ygyi , ovs yrgamal mod ch ygyi elsen dynd amidrax yy.

sanaa, 2012-04-02 09:40:49, 182.160.55.226Хариу бичих

HARIN TIIM ENE KAPITALIST ZAMAAR YAVBAL MONGOL DAYARA TOM USAAR DUURSEN HOOSON NUHNUUD,ERGELT BUZALTGUI BOHIRLOGDSON BAIGALI ORCHIN,DEER N OLIGARHUUD URAN OLBORLOJ ATOMIN TSAHILGAN BARIJ HAYAGDALIIG N BULAH GEED BAIGA BIZ DE...TEHEER DUNDAJ NASLALT DELHIID HAMGIIN BAGA HAVDAR TUSZGAASAN HARANHUI YADUU ARD TUMEN L ULDENE...IREDUI IIM L BAINA

Baysaa, 2012-04-02 10:11:55, 203.91.118.190Хариу бичих

Uul ni 3 saya ch hurehgui heduulhenee yumsan. Soc-d ni ch bai, cap-d ch bai, alind ni ch amidarch baisan bidnees oorsdoos shaltgaalah zuil ih baina aa...Het tuilshirdag zangaasaa ehleed archij hayah zuiluud mash olon baina...Cap-d shiljeed sainiig ni duuraih yostoi baital bid muu muuhai gesen bolgoniig ni yamar hurdan duuraij baina vee? Bid uhamsartaa oorchlolt hiihgui l bol yamar saihan "-ism" baisan bidend zohihgui. Ondor hogjiltei ornuud Shinjleh uhaanaar damjuulan hogjild hureed baigaag ni harsaar baij, shinjleh uhaaniig ni orhiod ter ulsuudad baidag bohir buhniig ni duuraih yum...

?, 2012-04-02 10:26:24, 67.55.47.86Хариу бичих

муу юмыг заалтгүй мэдчих юм. Харин хэрэгтэй юманд цаг их ордог, анхаарал шаарддаг, нилээд мэрийж, өөрийгөө чилээх хэрэг гарах байх л даа. Залхуураад байна уу даа?

ЦАГИЙН АЯС, 2012-04-02 18:22:54, 49.0.191.1

demjij bn

, 2012-04-02 11:08:03, 166.147.108.26Хариу бичих

Uuul n ih sain bichej gol n ene hunii bichsen zuilsiig demjij huleen avah buur naanadaj oilgoh humuus baina uu?...Mongol ene niigem chin hog tuusen,arhi uusan,zaluus n 24 tsag pc togloson hun surgiin zugluulga boljee,edend uurchilj saijrah chadvar,ene niigem zagad bolohguig olj haraj chadah humuus uldsen bolov uu,Mongol uls sunuj baina gesen unen shu

erdemten, 2012-04-02 11:12:13, 124.158.90.4Хариу бичих

uul n heduulee saihan amidrah bolomj baina. getel NAM gej SHUNAL-ii buleg tolgoi deer garch suuchihaad teer bolood baina. NAM HEND HEREGTEI YUM bugdii n tatan buulgah heregtei,Namiinhaa huniig ajild avna, oor nam bol bolovsroltoi, medlegtei baisan ch ajild avahgui. ene arai dendej baina. nam buzar bulai bolgonii uur uurhai bolson baina.Gishuunchileliig boliulj.,bair sav. horongo mongo, oron toond limit togtooh. namd ogoh handiviig todorhoi bolgoh zereg arga hemjee avahgui bol nam nereer eh ornii min hudaldaj duuslaa.

, 2012-04-02 11:21:21, 202.179.20.206Хариу бичих

MINI BODOJ BAISAN ZUILSIIG BICHEJ,DELHII DAYARAA JAGSAJ BAINA,UCHIGDUR GERMAND FRANKFURT HOTOD OLON HUNI JAGSAJ KAPITALISMIIG ESERGUUZEJ ,BANKNII RAIONII BAISHIN BARILGUUDIG HAGALJ MURGUULDUN TSAGDAGDA ENGIIN JAGSAGCHDIN HOOROND GARSAN...NIITLELIIG SHUMJLEN DAIRAH HUMUUS MANAID ENE SYSTEM IIG AVCH ULDEH SANATAI BAYACHUUD L BAIH

HAVAR, 2012-04-02 11:21:25, 203.169.49.186Хариу бичих

Цэрэгжсэн зохион байгуулалт л одоо Монголд тохирох байх, цэргийн дарангуйлал биш шүү.Манайх хэдэн сая цэрэгтэй хоёр армиар бүслэгдчихээд байгаа нөхцөлд бусад орон шиг энгийн замаар эдийн засгаа хөгжүүлэх ямар ч боломжгүйг одоо ойлгох цаг болсон.Тэгээд бусад монголчуудаа хэзээ ч мартаж болохгүй ээ, мартвал өөрсдөө сөнөнө шүү.

Панмонголизм, 2012-04-02 12:49:33, 180.235.172.172Хариу бичих

Zuv yag onoj baina...Espanid odoo buun ym bas bolj baina,humuus eserguuzej ym shataaj ajlaa hayaj baina.Italy Grek Portugali Irland geed balarch bndaa.

Unen unen, 2012-04-02 12:54:12, 182.160.24.189Хариу бичих

DEMJIJ BAINA...BARUUNII HUMUUS ILUU MEDEELEL SAITAI BAIDAG BOLHOR,YUND DOTOR YAVAAD BAIGAA DO MEDDEG BOLJEEE TEGED ESERGUUZEJ BN ,50 JILIIN UMNU BOL BAS YUGA OILGOHGUI ZAH ZEELIIN HUULIN DAGUU BUTEGDHUUNIIHE UNIIG BUURUULAHGUI N TULD UILDVERLESEN DALAA RUU CHUULUUDAJ USTGADAG BSAN...IIM L GAJIG KAPITALISM

BATBOLD, 2012-04-02 13:12:39, 202.55.182.82Хариу бичих

mongol ehleed luivarchdda avaad hayachihval,hurdan bosood irne,hunleg niigem bosgoh tom ulsad oroldsonoos dandaa jijig ulsad heregjsen baina ,scandinaw saihan jishee bainda...hol hailgui hajuud hyatadas bas surah ih baina,tanitai sanal neg baina bayarlalaa

baigali, 2012-04-02 13:49:19, 202.179.20.174Хариу бичих

Харгис капитализмын замаар явбал Монгол газар Монгол хүнгүй болно. Манай хамаг баялгийг цөлмөсөн гаднынхан л энд сайхан амьдрах байх.

, 2012-04-02 13:59:52, 180.149.96.114Хариу бичих

sain oilgomjtoi bichej .tiim unen shu hargis kaptalism manaid noerhoj baina...gadniihan bugd ezen suuj bid bugd tedni ajilchid buyu barag bool n gej heleher boljee .ildsen n ongon baigali sunuj hoosn nuhnuud,deer n gulugnusun heden soeolgui yaduu mongolchuud yaanaa da.yaj negdeh uu haan negdeh tanii email hyag yu ve?

barhas, 2012-04-02 14:07:58, 182.160.38.96Хариу бичих

zohiogch ,mini yag bodood uruu ilerhiij medehgui yumiig dajgui tailbarlasan baina.mongold humuus n anzaardaggui mu esvel oilgohguigaasaa hardagchgui baih, delhiigees hed dahin hyamarch baina gej unen heljee songuliar ene daisnuudaa avch hayaj chadah bolov uu,esvel dahiad mongolchuud 10 000 tugrugt huurtagdah baihda shit gej

, 2012-04-02 14:26:10, 202.126.91.198Хариу бичих

dajgui bichej medehgui yumnuudaa medej avlaa,mani met n ajilaa hiiged l uur busad yumand tsag garahgui yum da,ter hoornd buh yum bolod ungurzun baih yum,amidral udur ireh tutam hezuu bolj baina,tanii bichsen ter saihan mongoliig baiguulmaar baina

Jagaa, 2012-04-02 14:48:24, 182.160.30.46Хариу бичих

ARDCHILSAN HUVISGALI GEJ BALAI YUM 1992 ONH HIISNIHEE BALGIIG MONGOLCHUUD AMSAJ BAINA DA.SOZIALISM BAGA ZERGIIN YUMIIG ES TOOZVOL ZUV BAISNIIG BUGD L AAV EEJIN UENHEN YARIDAG

, 2012-04-02 14:58:46, 124.158.90.50Хариу бичих

olon hun ushmaar niitlel baina,hamgiin ehleed MANAN luivarchinguudig zailuulahtai sanal nilj baina.edend il buh zovlongin uchir baigaa gedgiig mongol hun bolgon meddeg boljee

Bolorma, 2012-04-02 15:07:40, 202.55.191.62Хариу бичих

MONGOLIIN HARANHUI DOROMJLOLIIN 22 JIL GEJ ONOJ HELJ...ZUV DEMJIJ BAINA

TUMENJARGAL, 2012-04-02 15:18:37, 182.160.13.183Хариу бичих

dajgui niitlel baina,zuv logigtoi baina,mongold ovoo yum meddeg setguulchid baiga l yum baina

hifi, 2012-04-02 15:25:02, 124.158.90.49Хариу бичих

Estoi amni zorgooroo bursan bn! Delhiin ediin zasgiin hyamrald shal hudlaa tailbar hiisen bn. Hicheel deeree cholot ediin zasag oor oorigo zohitsuuldag gej uzsen gej bn, Naad chini ediin zasgin neg onol, uzel! Praxis deer taarch bga taarahgui ch ugui bga!! sudlaachee arai bologui bnaa!

Germany, 2012-04-02 16:18:12, 134.93.2.133Хариу бичих

zohiogch hudal ym bicheegui bn,chi harin hicheldee muu hun shig baina,edin zasgiin classik kap-d economic invisible hand z-giin bichsen shig tailbarlsan,onol praxis zaaval taarna gej tuiliin ym baihgu,tiim ch bolhoor udur tutamd humuus praxis iig theory giin esreg uur ym gej yaridag...mongol kap aar yavaad yu bolj baigag bugd l harj baiga

Usa, 2012-04-02 17:14:39, 49.0.190.86

zohiogch hudal ym bicheegui bn,chi harin hicheldee muu hun shig baina,edin zasgiin classik kap-d economic invisible hand z-giin bichsen shig tailbarlsan,onol praxis zaaval taarna gej tuiliin ym baihgu,tiim ch bolhoor udur tutamd humuus praxis iig theory giin esreg uur ym gej yaridag...mongol kap aar yavaad yu bolj baigag bugd l harj baiga

Usa, 2012-04-02 17:13:15, 49.0.190.86Хариу бичих

МОНГОЛЧУУДАА! Дахиад л төлөвлөгөөгөө 200 хувиар давуулан биелүүж гавшгайч болох хэрэг гарах нь уу, дээр нь гадаадад аялах боломжгүй. Соц лагерын орон руу шүү дээ. Барууныг бүр ярихаа больёо. Ироня судьбы шиг адилхан хайрцаганд суучихаад л "Бохь есть?" гээд л ирсэн полякаас царай алдаад л.

, 2012-04-02 18:41:39, 49.0.191.1

saihan niitlel bna

Zaya, 2012-04-02 17:32:04, 124.158.94.50Хариу бичих

өдөөн хатгасан муу уршигтай далд санаатай нийтлэл

xocoo, 2012-04-02 17:32:14, 121.101.178.18Хариу бичих

Zuv zuv demjij baina! Mongold odoogiin ardchilal baisnaas deehen ueiin Sozialist niigem ni hamaagui deer. Yadaj yaduu hun tsuuhun. Luivarchid baihgui.

chono, 2012-04-02 17:35:21, 194.230.155.9Хариу бичих

Хуучин соц-ын үе шиг эдийн засаг үйлдвэржилтээ 5 жилээр төлөвлөж хөгждөг Япон, Хятад, Солонгос зэрэг орнууд төлөвлөлтийнхөө дагуу чөлөөт эдийн засгаас зөвхөн өөртөө ашигтайгий нь аваад,дотоодын үйлдвэрлэгчидэд нь ашиггүйг нь хүлээж авахгүй хагас протекционист бодлого явуулдаг нь гадаадынханд таагүй санагддаг ч улсад нь ашигтай болохоор хөгжиж бгаа нь нүдэндээр ил байна. Чөлөөт э/з гэдэг колончилолын бодлогыг эрс эсэргүүцэж байна. Үл үзэгдэгч гар худлаа болохыг монголын ардчилалын 22 жилийн түүх харуулж бн. Авилгалын л үл үзэгдэгч гар л монголд бн

No comments:

Post a Comment