Tuesday, June 26, 2012

Дэлхийн Залуучууд оюутны 10-р их наадамд оролцсон Дэмбэрэл гэх хүний тэмдэглэл

Дэмбэрэл маань 1973 онд дэлхийн залуучууд оюутны аравдугаар их наадамд (фестиваль) оролцсон юм байжээ. Тэр тухай тэмдэглэлээ надад өгсөн юм байна. 35 жилийн өмнөх тэр vйл явдал өнөөгийн уншигчдад тvvний дотор залуучуудад сонирхолтой байж юуны магад гэсэн vvднээс баатрын тэмдэглэлийг бvрэн эхээр нь биш ч гэсэн сийрvvлэв. … "1973 оны долдугаар сарын 21-ний өдөр Монголын олон мянган залуучуудаа төлөөлсөн 150-иад төлөөлөгч бид Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр Берлин хvртэл энх тайвны аялалд гарахаар 14 цагт хуран цуглаад байлаа. Биднийг Улаанбаатар хотын залуучууд, эвлэлийн төв хорооны ажилтнууд гаргаж өглөө. Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга Ц.Аюурзана цуглааныг нээж vг хэлсэн. Мөн ДЗО-ны их наадамд бэлтгэх vндэсний хорооны дарга, МХЗЭ-ийн төв хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн тэргvvн Ч.Пvрэвжав vг хэлж билээ. Биднийг Дархан хот, Сэлэнгэ аймгийн нутгаар дайран өнгөрөхөд залуучууд угтан баяр хvргэж байсан. Мөн ЗХУ-ын нутгаар дайран өнгөрөхөд Наушк, Улаан-Үд, Эрхvv, Красноярск, Свердловск, Омск зэрэг олон хот тосгоны залуучууд, хөдөлмөрчид угтаж авч баярлан бахархаж явлаа. Бид 1973 оны долдугаар сарын 25-ны нарлаг сайхан өдөр Москва хотод, төмөр замын Ярослав буудалд 15 цаг 15 минутад хvрэлцэн очив. Энд Москва хотын олон мянган залуучууд угтан авч уулзан баяр хvргэж бэлэг дурсгал солилцож байлаа. Бид тэндээс дөрвөн автобусанд сууж улаан талбайн дэргэдэх Москва гол руу харсан Россия зочид буудалд бууж билээ. Энэ буудал олон мянган хvн хvлээн авч байрлуулах хvчин чадалтай 24 давхар, долоон ресторан бусад олон vйлчилгээтэй, том тохилог сайхан буудал юм билээ. (Москвад vзсэн сонирхсон бvхнийг нь товчлов) Бид өглөө нь Москва хотын төмөр замын Белорусь буудалд очиж vйлдвэрээс шинэхэн гарсан “фестиваль” гэсэн бичигтэй тусгай вагонд суув. Бид ЗХУ, Вьетнам, Америк зэрэг найман орны төлөөлөгчтэй хамт явав. Смоленск хот болон Белорусын нийслэл Минск хотод тvр зогсож залуучуудтай уулзалт хийсэн. Цааш явсаар ЗХУ, Болгарын хилийн зааг Брестед ирж энэ домогт цайз зэрэг олон зvйл vзэж сонирхов. Польшийн нутгаар явж байхад алтан тариагаа хурааж байгааг хараад сэтгэл догдолж байж билээ. Долдугаар сарын 27-нд Польшийн нийслэл Варшавт ирсэн. Хөгжмийн сайхан аялгуу сонсогдож олон өнгийн цэцэг барьсан залуучууд угтаж авсан. Хотын дундуур урсах Висла мөрөн дөлгөөхөн урсаж том, жижиг хөлөг онгоц хөвж, галт тэрэг, машин хөлхсөн нvд алдам том хот байлаа. Берлин хот орохоор хөдлөв. Бvгд найрамдах ардчилсан Герман улсын нийслэл Берлин хотын төмөр замын буудал дээр зах хязгаар нь харагдахгvй олон мянган хvн, туг уриа, лоозон, зурагт хуудас барин угтаж энх амгаланг хvссэн уриа цуурайтуулж байлаа. Тэндээс тус тусын автобусанд сууж зочид буудал руу явлаа. Бид Израилаас энхийг хvсэж нууцаар энд ирсэн хорин залуутай хамт байлаа. Тэд Израилийн өдөөн хатгагч, алан хядагчдын тухай ярьж байсан юм. Дэлхийн залуучууд оюутны их наадам 1973 оны долдугаар сарын 28-нд эхлэв. Өглөө долоон цагт боссон. Би маш их баярласандаа ч юм уу, их хотын хөл хөдөлгөөнөөс ч болсон уу нойр муутайхан хонож билээ. Биднийг цай уусны дараа Германд суугаа манай улсын элчин сайдын яамнаас хvн ирж бидэнтэй уулзсан. Арван цагаас дэлхийн тив тивээс ирсэн залуучууд жагсаж Карл Марксын талбайд ирсэн. Манай төлөөлөгчид 68 дугаарт жагслаа. Гудамжны хоёр талаар Германы чөлөөт залуучууд болон олон мянган хөдөлмөрчид зогсон баяр хvргэж байлаа. Бид 5 км гаруй газар уриа цуурайтуулан дуулж явсаар зуун мянган хvний суудалтай стадионд орж ирсэн юм. Манай Монгол улсын тугийг хөдөлмөрийн баатар Ойдовням барьж явлаа. Бvх орны төлөөлөгчид суудлаа эзэлсний дараа их наадмын тугийг Герман, Зөвлөлтийн залуучуудын төлөөлөгчид өргөлөө. Үvний дараа их наадмын бамбарыг найман машин дээр найман хvн барьсаар орж ирлээ. Энэ бамбар Болгарын нийслэл Софи хотоос буюу тvрvvчийх IX их наадам болсон орноос ирж байгаа юм байна. Их наадмын бамбарыг БНАГУ-ын нэрт тамирчин олимпын аварга Волпон Нардинк асаалаа. Их наадмыг дэлхийнзалуучуудын холбооны дарга Рокирт Берчин нээсэн юм. Хөх тэнгэрт олон мянган тагтаа нисч, төв талбайд өнгө өнгийн хувцастай олон мянган залуучууд орж ирж янз бvрийн хөдөлгөөнт тоглолт хийж vзvvлсэн. Их наадмын бэлэг тэмдэг болон орон орны тугийг тэнгэрт хөөргөж пуужин буудаж олон өнгийн цэцэг мэт солонго татаж хөгжилтэй сайхан наадам эхлэж билээ. 1200 гаруй хөгжимчин сvрлэг сайхан аялгуу тоглов.Их наадмын төлөөлөгчид бидэнд 300 мянган хvн vйлчилж, сая 300 мянган зорчигчдод цахилгаан галт тэрэг, 350 автобус, 250 транвай, 1000 гаруй такси vйлчилсэн юм билээ. Долдугаар сарын 29-нд бид Берлин хотын байдалтай танилцсан. Хотын төвд байдаг 365 метр өндөр, зурагтын антенд орж 204 метр өндөрт байрлах хоёрдугаар давхрын өрөөнд саатан соёрхов. Антений (цамхагийн) энэ өрөө тэнхлэгээ бvтэн тойроход баруун ба зvvн Германы нийслэлийг хардаг юм байна. Дараа нь бид төв цэнгэлдэх хvрээлэнд очиж Лаосын ард тvмний тэмцлийг дэмжих цуглаанд оролцсон. Манай төлөөлөгчдөөс МХЗЭ-ийн төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Бадамхатан vг хэлсэн. Үvний дараа Зөвлөлтийн залуучуудын урлагийн концерт vзсэн юм. Мөн өдөр “Залуучууд би ирээдvй” сэдэвт ярилцлагад оролцсон. Энд манайхнаас Рэнцэндорж vг хэлэв. АНУ-аас Анжела Девис vг хэлсэн юм. Тэр хэлэхдээ -Бид Вьетнамын ард тvмний эв нэгдэл, энх тайвны төлөө тэмцлийг дэмжиж байна. Өмнөд Вьетнамын улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө тэмцэх хэрэгтэй гэж билээ. Долдугаар сарын 30-нд бид төлөвлөсөн арга хэмжээнvvдэд оролцсон. Наймдугаар сарын нэгэнд бид Дерездэн хот орохоор явлаа. Дерездэн бол 500 мянга гаруй хvн оршин суудаг, тус улсын соёл урлагийн нэгэн төв юм. Дэлхийн хоёрдугаар дайны vед маш их эвдрэн сvйдэж олон мянган хvн амь насаа алджээ… тэмдэглэлээ цааш vргэлжлvvлээгvй байна.

No comments:

Post a Comment