Sunday, December 27, 2015

Хасарын удмын тус буюу Тогоонтөмөр хааны амийг аварсан түүх. 1368 онд Тогоонтөмөр хаан нийслэл Дайду хотоос зугатан явахад Мин улсын морьт цэргүүд хөөн гүйцэж ирсэнд Хасарын угсааны Томулху баатар, Боорчийн удам Ялахуй ноён, найманы Буха чинсан нар "Нэр хугарахаар яс хугар" хэмээгээд жаран хэгээртэн цэргийг удирдаж, нэхсэн цэргийг угтан ширүүн тулгаран байлдаж цагаан хэрэм хүртэл ухраагаад өөрсдөө алагдсан аж. Ийнхүү эртний сурвалж бичгүүдэд
"Хасарын үр хааны үрд нэгэн тус хүргэв гэдэг нь энэ буюу" хэмээн бичигдэн үлджээ.

No comments:

Post a Comment