Saturday, April 4, 2015

Ц.Элбэгдорж: Ёс зүйн хариуцлага алдсан гишүүдийг, Ерөнхийлөгчийг буцаан татдаг, гарах хаалгыг нь зааж өгдөг болъё


М.Жаргал |    GoGo.mn
2015-04-03


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засгийн форум 2015"-ын хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Энэ удаагийн форум зохион байгуулалттай, үр дүнтэй болж байна гэж харж байна. Хэлэлцэж байгаа асуудал, оролцогчдын хүрээ зэргийг харахад урьд урьдын жилүүдээс ахисан байдалтай харагдаж байна.

Одоо бол засаглал, мэдээллийн ёс зүй, төрийн хяналт шалгалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулах вэ гэх мэтээр олон чухал асуудлыг ярьж байна.

Энэ асуудлыг бизнесийнхэн, улстөрийн шийдвэр гаргагчид, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн бүгд нийлж ярьж байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл юм гэж би хувьдаа харж байна. Бид асуудлаа нээлттэй ярилцдаг монголын өөрийнх нь нэг зарчим байна. Ерөнхийлөгч үг хэлж байна гэдэг нь чухал байж магад. Гэхдээ та бүхний ярьж байгаа нь илүү чухал.

    Бид асуудлаа нээлттэй ярилцдаг монголын өөрийнх нь нэг зарчим байна. Ерөнхийлөгч үг хэлж байна гэдэг нь чухал байж магад. Гэхдээ та бүхний ярьж байгаа нь илүү чухал.

Бид ардчилсан улс. Хамгийн өндөр албан тушаалтан гарч үг хэлдэг, тэр хүний үг дандаа үнэн, зөв байдаг тийм зүйл байхгүй. Харин олон нийт, иргэд тойрч суугаад ярилцаад тэндээс сайн санаа гаргаад шийдвэр гарахад оролцдог, түүнд нөлөө үзүүлдэг хүмүүс энийг ажил хэрэг болгох энэ чиглэл рүү явах нь их чухал гэж бодож байна.

2010 онд бид эхлүүлж байсан. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож ирээд эдийн засгийнхаа асуудлыг ингээд ярья. Гадны улс оронд очоод ярих юм. Тийм болохоор монголдоо ийм загвар чиглэл заадаг, ярьдаг, дараагийн жил хүртлээ уур амьсгалыг тодорхойлж, чиг хандлагыг гаргаж ирдгээрээ чухал юм. Энд ярьж байгаа шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, сайд нар ийм байр суурьтай байна, ийм зүйл хүсч байна гэдэг. Цаг уураар бол салхины чиг гаргадагаараа хамгийн чухал. Энэ үйл ажиллагааг монголдоо хийхийг зорьж байсан. Одоо энэ нь уламжлал, ажил болоод тогтож байна.

Ер нь өнөөдөр бидэнд хамгийн түрүүнд ойлголцол хэрэгтэй байгаа юм. Ойлголцож хамтарч ажиллаж юм бүтээх ямар хэцүүг бид харж байгаа. Ойлголцьё хамтарч ажиллая гэж хэлэхэд хүртэл хэцүү байдаг тийм сэтгэхүйн доройтолд орсныг бид харлаа. Энэ бол их хурдан хугацаанд халдварладаг гэдэг нь харагдаж байна. Манай ахмад, дипломатч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гомбосүрэн гуай “хүний толгойд солиотой бодол орж ирж болно. Гэхдээ түүнийгээ хүн бүхний толгойд орсон мэт битгий бодооч ээ. Ард түмэн бодож байна гэж битгий бод, битгий тэгж ярь. Чиний толгойд муу бодол орж ирж болно. Үүндээ болгоомжтой бай л даа” гэж хэлж байсан. Толгойд муу бодол орж ирнэ гэдэг биенд өвчний вирүс халдварласнаас муу гэж байгаа юм. Муу бодол халдвартай байдаг байхгүй юу. Тэр нь үйлдэл болдог, улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг.

    “хүний толгойд солиотой бодол орж ирж болно. Гэхдээ түүнийгээ хүн бүхний толгойд орсон мэт битгий бодооч ээ. Ард түмэн бодож байна гэж битгий бод, битгий тэгж ярь.

Бид бүгдээрээ түүхээ мэднэ. Монголын түүхэнд эх орноо балласан эх оронч гэж би дуулаагүй. Дандаа эх орноо мандуулж явсан эх орончид монголын нэрийг сайнаар, дэлхийд гаргаж, монголын сайн сайхныг бүтээхэд хувь нэмэр оруулсан тийм үеийг бид бахархаж дуурсгаж ирсэн ард түмэн. Эх орныхоо эдийн засгийн хөгжилд, эх орныхоо хөгжилд саад болсон хүн гэж би дуулаагүй.

Монголын үндэсний эрх ашиг гэдэг өнөөгийн нөхцөлд хөгжлөөр л хэмжигдэнэ. Үндэсний эрх ашиг гэж юуг хэлдэг юм гэхэд шууд босоод хариулах хүн цөөн байж магад. Үндэсний эрх ашиг гэж тухайн ард түмний нийтлэг эрх ашгийг хэлж байгаа юм. Нийтлэг эрх ашиг гэж юуг хэлж байна гэвэл монголчуудын эрх, эрх чөлөөг хэлж байгаа юм. Монгол хүн бүхэн хаанаа төрсөн, ямар намын ялгаанаасаа үл хамааран монгол хүн болохын тулд эрхэмлэж явдаг эрх ашгийг хэлж байгаа юм.

Энэ хөгжил дэвшил, сайн сайхан бүхнээ бид хөгжлөөр л баталгаажуулах ёстой. Эдийн засгийн хөгжлөөр баталгаажаагүй байхад энэний суурь тавигдахгүй л дээ. Тийм учраас юм хийж байгаа бүтээж байгаа хүмүүсээ дэмжье, тэднийг өмөөрөхөөсөө ичдэггүй байя. Тэдний төлөө зүтгэдэг, дуугардаг, шийдвэр гаргахын төлөө явдаг байя.

Монголд юм бүтээлгэхгүй гэдэг ийм сэтгэл санаа бол монголын биш их холоос явдаг үйл ажиллагаа гэж бодож байна. Монголыг сул байлгах, дорой, хөгжилгүй байлгах гэдэг бол монгол хүний сэтгэлд ордог зүйл гэж бодохгүй байна. Бүтээж хийж байгаа нэгнийгээ доош нь дардаг, зүрх сэтгэлийг нь үхүүлдэг ийм үйл ажиллагаа бол монголчуудын хийдэг ажил биш гэж бодож байна.

    Монголд юм бүтээлгэхгүй гэдэг ийм сэтгэл санаа бол монголын биш их холоос явдаг үйл ажиллагаа гэж бодож байна. Монголыг сул байлгах, дорой, хөгжилгүй байлгах гэдэг бол монгол хүний сэтгэлд ордог зүйл гэж бодохгүй байна.

Өнгөрсөн 25 жилд монголчуудын олсон ололт амжилт, сүйтгэл хийрхэл тэнцлээ. Одоо харин хасах руугаа явж байна. Энэ амьдрал дээр харагдаж байна. Эдийн засгийн өсөлт хэдэн хувь хасагдав, мөнгөний ханш хэдэн хувиар унав, бизнес хийж юм бүтээхэд юу дутагдаж байна? Одоо хасах руугаа явж байгаа энэ байдлаа зогсоох, засах цаг болсон. Энэ дээр ажиллая. Хөгжил, цаг явж байгаа бол хуримтлал бий болж байх ёстой.

Хуримтлал бий болгож байгаа эдийн засгийн өсөлтийг л хамгийн сайн өсөлт гэж хэлнэ гэж бодож байна. Эж ахуйн нэгж, гэр бүл, иргэн бүгд хуримтлалтай болоод авдаг ийм л эдийн засгийн өсөлт, бодлого явж байвал үүнийг сайн эдийн засаг гэж ойлгох хэрэгтэй.

Энэ цаг хугацаан дор бидний ярих гэж байгаа олон зүйл байгаа. Би хувьдаа Засгийн газрыг хийгээсэй гэж бодож байгаа тавхан зүйлийг хэлье гэж бодсон юм.

1-рт: Биржийн үйл ажиллагаагаа идэвхжүүлээд олон улсын стандартад нийцүүлээсэй. Монголд бий болж байгаа баялаг хөрөнгийн биржээр дамжаад иргэдийн хамтарч бүтээсэн баялаг болоосой. Бизнес нь гэр бүлийн өмч шиг, улстөр нь намуудын өмч шиг, намууд нь фракцуудын өмч шиг байх юм. Төр нь гэхээр албан тушаалтнуудын өмч шиг байх юм. Олон нийтийн юм хаа байна аа. Ингэж олон нийтээсээ хүнийсч байгаа учраас хүмүүсийн дэмжлэгийг авахгүй шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Бизнес үнэхээр амжилттай хэрэгжье гэвэл олон нийтийн бол лоо доо. Бизнес хийхдээ ах дүү гэр бүл, найз нөхдийн хүрээнээсээ гар л даа. Дэлхийн түвшинд тавь л даа. Ямар ч компани Улаанбаатарын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүртгүүлээд, зардаг болог л дээ.  Монголчууд энийг хий. Дабль листинг гэж монголын хөрөнгийн бирж дээр ч, гадны хөрөнгийн бирж дээр ч худалдаагаа хийдэг болог л дээ.  Танай компанийн, танай үйлдвэрийн, хийж байгаа баялаг мянган хүний биш 10 мянга, зуун мянган хүний баялаг болог л дээ. Тийм боломж монголд бий. Түүнийгээ гурав, дөрвөн жилийн өмнө их хурал дээр ярьж байсан. Гэхдээ алхам алхмаар урагшилж байгаа зүйл бий. Яг үнэндээ асуудал нь сажиг /өчүүхэн жижиг зүйл/ дотор л байдаг. Хөрөнгийн бирж дээр авч байгаа тодорхой суутгал нь ил тод байх хэрэгтэй. Энэ ажлыг хийчихээсэй гэж бодож байна.

2-рт: Бид далайд гарцгүй улс учраас Монголд ирэхийн тулд хоёр хөрш дээгүүр, эсвэл агаараар, эсвэл газраар ирдэг. Агаарын тээврийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Алийн болгон монголд хэрэгтэй шүү гээд байлгаад байдаг. Энэ дээр битгий өрслдөөн бий болгоорой гээд л. Намайг ерөнхий сайд хийж байхад 20-иод жилийн өмнө л ярьж л байсан. Одоо ч хэвээрээ. Нэг л их өндөр үнэтэй бинзен шахсан. Энэ байдлаас гарья л даа. Сая Берлинд хамгийн өндөр үнэтэй үзэсгэлэнд монголчууд зүтгэсээр байгаад орлоо. 180 орны Аялал жуулчлалын сайд нар, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд нь ирлээ. Нэг өдөр Берлин Монголоор амьсгаллаа. Германы Аялал жуулчлалын сайд нь “3 сая германчууд Монголд очно гэж бүртгүүллээ. Түүнээс 150 мянга нь энэ жил очно” гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр Монгол руу ирж очиход сайхан болгоё л доо. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг гэж ярьдагшд. Монголчууд бусдад нээлтэй, бусадтай хамтарч ажиллахдаа хөгжиж ирсэн ард түмэн. Бид энд газрын мухарт хаягдаж болохгүй. Өчигдөр Бат-Үүл дарга суугаад уучлалт гуайж байна гэсэн. Тэр бол сул доройн шинж биш, тэр бол хүчтэйн, соёлтойн шинж. Энэ бол манай хотын бодлого биш, монголын бодлого биш шүү гэж хэлж чадаж байгаа нь.

3-рт: Монгол Улс нэг л юмаараа дэлхий дээр тэргүүлдэг. Энэ тэргүүллээ цаашдаа ч алдахгүй байх. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр. Газар шиг том баялаг байхгүй. Үүнийг эргэлтэнд оруулж болдоггүй юм уу. Сонгууль бүрийн өмнө зарим нэг нэр дэвшигчдийн ярьдаг сэдэв болгоод байгаад байх юм уу. Газраараа баян ард түмэн бол үнэхээр баян амьдарч, энэнийгээ хүн арддаа өгч болдоггүй юм уу. Улаанбаатар дуудлага худалдаагаар оруулж байгаа нь маш зөв. Гуравхан зүйлийг газрын тухай хуулийнхаа эхэнд биччихээрэй.

    Монгол Улсын иргэнд л газрыг өгнө,
    Гадаадын иргэнд худалдсан, өгсөн байвал газрыг нь буцааж авна.
    Гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжтэй газрын харилцаатай холбоотой асуудлыг тусдаа хуулиар шийднэ. Эхлээд Монгол Улсын иргэнийхээ асуудлыг шийдье.

Ийм үзэл санаагаар хууль хийгээд хэрэгжүүлэхэд монголчууд энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. Төв суурин газар нь заава 0,7 гэдэг ч юм уу, жаахан алсраад ирэхээд 1 га цаашлаад 2 га болдог. Энэ асуудлыг 2016 оны эдийн засгийн чуулган дээр дахиад яриад сууж баймааргүй байна. Боломж байгаа.

4-рт: Худалдан авалтын асуудал. Үйлдвэрлэгчидтэй уулзаж ярьсан чинь энэ асуудлыг их гол болгож байсан. Монголд үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд уралдаанаа зарлаач ээ. Тэр нь ил тод шалгууртай байг ээ. 

Би үйлдвэрлэгчидтэй уулзаад үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргана. Аж үйлдвэрийн яам байгууллаа. Өмнөх 25 жилийн түүхэнд ийм яам байгаагүй. Шинэ засгийн газар байгуулагдахад би бүр хэлсэн “Сайханбилэг ээ, аж үйлдвэрийн яам байгуулаад, монголд үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого гаргаад тэр нь бодитой хэрэгжих ёстой. Гэхдээ энэ нь эргээд үйлдвэрлэгчдэд чөдөр, саад битгий болоосой. Энийг эхнээс нь анхааруулж хэлж байгаа учраас зөв явчих болов уу гэж бодож байна. Үйлдвэрлэгчдээ яг яаж дэмжих юм бэ гэдгээ энэ УИХ, Засгийн газар энэ удаагийн чуулганаар эцэслэн ярих байх гэж найдаж байна. Үйлдвэрлэгчдийг дэмжих энэ чиглэлд одоо хэрэгжүүлээд явж байх зарлиг гаргасан. Үүнийг олон нийтийн хэвлэл мэдээлэл дээр тавих хэрэгтэй. Хуульд нийцүүлж гаргасан зарлиг бол хууль мэт хэрэгжих ёстой. Хууль нь товч тодорхой гарсан гэсэн үг.

5-рт: Эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа нь өвчин биш учраас бид илааршина. Эндээс гарч чадна. Итгэлтэй байх хэрэгтэй. Ээлжит сорилттой бид учирч бана. Зөвхөн монголчуудаас ч болоод байгаа юм биш. Дэлхий нийтээрээ бүгдээрээ л эндээс яаж гарах вэ, яаж шийдэх вэ гэж ярилцаж байна. Түүний дотор монголчууд бид нээлттэй тал талаасаа сүүдрээ нуулгүй ярьж чадаж байгаад бидний давуу тал байна. Энэ хүндрэлтэй үед байгуулагдаад ажиллаж байгаа олон улсын засгийн газруудыг харж байхад хийсэн юм нь их ойролцоо байдаг юм. Шинээр бий болж байгаа ирээдүйтэй бизнесүүдээ хамгийн түрүүнд дэмжсэн байдаг. Байгаа том бизнесүүдээ нөхрөл тавиад дэмжсэн байдаг. Гадна үйлдвэр байгуулсныгаа оруулж ирээрэй, энд үйлдвэр байгуул, энд нэмүү өртөг бий болго. Ингэж дэмждэг. Тийм учраас эхэлж бий болж байгаа бизнесүүдээ Монголд дэмжих хэрэгтэй. Нэг хэсэг бид баялагтай юм чинь нэг хэсэгт нь үгүй гэхэд, нөгөө хэсэг нь ороод ирнэ гэж ярьж байсан. Зарим нэг улстөрч одоо ч хүртэл ярьж байна лээ. Тэр ирээдүйгүй дээ. Түлхэх тусам тэвэрнэ, зодох тусам хайрлана гэж боддог. Баялаг, боломж хязгаарлагдмал үед тэгдэг байсан байж магад. Одоо шинэ технологийн ачаар баялаг, боломж хязгааргүй болсон. Бид нэг мундаг нүүрстэй гээд сандайлаад суугаад байдаг. Гэтэл таван жилийн дараа, тавин жилийн дараа юу болох вэ?

Энэ байдал монголчуудад бас тийм боломж байна гэдгийг л харуулж байгаа юм. Гэртээ сууж байгаа жирийн хүүхэд гэрэгэний хэлбэртэй номын хавчуурга хийгээд еBay-д зараад нэлээн хэдэн зуун доллар олчихсон байна. 1993 онд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн “монголын айл бүр үйлдвэрлэгч болох ёстой” гэж хэлж байсан. Тэр үед мөрөөдөл мэт байсан бол өнөөдөр айл бүрт байгаа жаахан юм оролддог хүүхэд юм хийчих боломжтой байна. Тэрбумтан болохын тулд тэрбум хүнтэй явж очиж уулздаг байсан, 30 жилийн өмнө. Одоо бол гэрээсээ хүмүүст хандахад л хэдэн зуугаараа эерэг хариулт өгч байна. Ийм мундаг боломж байгаа. Ийм бизнесийг дэмжих хэрэгтэй. Ганцхан шалгуур тавь. Монголдоо байгаа юмыг ашиглаад юм хий, тэгээд гадагшаа л зарж байгаа бол чамайг дэмжинэ. Чи хэдийг үйлдвэрлэж чадах вэ? Хамгийн гол нь тэр санаагаа зохиогчийн эрхийн газар бүртгүүлэх ёстой. Оюуны өмчийн газар, байна уу үгүй юу. Энэний гадаа л дараалал байх ёстой гэж бодож байна. Монголд оюуны өмчөө бид бүртгүүлчихсэн юм. Наад зах нь түүгээрээ юм хийж чадахгүй бол оюуны өмчөө зар. Монгол ингэний сүүгээр сахарын өвчинг эмчилж болж байна. Дэлхий дээр 3 хүний 1 нь тийм өвчний илрэлтэй байна. Гэтэл энэнийг хийгээд өөр газар оюуны өмчийг нь авчихсан хүмүүс ч байна. Тэмээ гэдэг амьтан яагаад сахарын өвчин тусдаггүй юм бэ гэтэл сүүнийх нь найрлаганд байдаг юм байна. Хоёр бөхтэй тэмээ монголд хамгийн их байгаа. Асуудлыг маш амархан шийдэж болно. Тийм бизнесийн эхлэлийг дэмж л дээ. Үүнийг Монголын засгийн газар дэмжих ёстой. Чингис бондноос үлдэж байгаа тэр мөнгөөрөө л үүнийг дэмж ээ.

Энэ бол эдийн засгийн өнөөгийн тулгамдаж байгаа хүндрэлээс гарах нэг арга юм болов уу гэж хувьдаа бодож байгаа.

    Улстөрчид хариуцлага хүлээдэггүй учраас байна. Хариуцлага хүлээдэггүй бол ардчилал утга учраа алддаг. Утга учраа монголд алдсан байна. Үүнийг сэргээе. Энэ гишүүдийг, тэр Ерөнхийлөгчийг, сонгогдсон хүмүүсийг буцааж татдаг больё гэж ярья. Гарах хаалгыг нь зааж өгье.

...Асуудал улстөр дотроо байна. Улстөрчид хариуцлага хүлээдэггүй учраас байна. Хариуцлага хүлээдэггүй бол ардчилал утга учраа алддаг. Утга учраа монголд алдсан байна. Үүнийг сэргээе. Энэ гишүүдийг, тэр Ерөнхийлөгчийг, сонгогдсон хүмүүсийг буцааж татдаг больё гэж ярья. Гарах хаалгыг нь зааж өгье. Муу юм хийж байгаа дарга нарт гарах хаалгыг нь хуулийн төсөл болгоод цаасан дээр буулгаад авчирж өгч байгаагүйшд. Нэг бол сонгогддог, нэг бол шоронд ордог ийм хоёрхон туйлтай. Дундуур нь буруу юм хийсэн бол уучлаарай гээд гараад явдаг тэр хаалгыг хуульчилж өгье.

Ёс зүйн хариуцлага гэж юу вэ, тийм хариуцлага хүлээсэн бол юунаас чөлөөлөгдөх юм, хариуцлагаа хүлээхгүй суугаад байвал дараа улстөрд орж ирэхгүй болох энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хаврын чуулган хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой. Ингэвэл Монгол Улс хариуцлагатай болно, нөгөө итгэлцэл, хөрөнгө оруулалт гээд яриад байгаа юм нь бий болно.

Би хувьдаа энэ дээр ажиллана гэж бодож байна. Бизнесийхэн “бариад хориод байна, болохгүй байна” гэж ярьж байгаа. Тэр болохгүй байгаа юмыг л УИХ-ын чуулганд олон түмэнд ил ярих ёстой. Сум аймаг, их хурал дээрээ ч ярь. Сонсголын тухай хуулийг өргөн барьсан. Тэгээд тэн дээр худлаа хэлвэл, хариуцлагагүй байдал нь батлагдвал тэр этгээдтэй шууд хариуцлага тооц. Ирэх баасан гарагт УИХ дээр тайлангаа тавья гэдэг хүсэлт тавьсан. Ерөнхийлөгч болоод өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм, цаашдаа юу бодож байна гэдгээ ярья гэсэн УИХ-ын дарга зөвшөөрсөн. Эндээс эхэлье.

Ирээдүйн өв сангийн хууль оруулсан. Их хурлыг хэлэлцээсэй гэж бодож байна. Дараагийн УИХ бүрдэхээс өмнө шийдмээр байгаа асуудал бол улстөрийн намтай холбоотой асуудал. Улстөрийн намын санхүүжилтийн тухай, улстөрийн сангийн тухай энэ харилцааг шийдэх ёстой. Олон жил ярьсан ч яг үнэндээ хэрэгжээд бичсэн хууль алга. Намуудыг, хүмүүсийг нэлээн харлаа. Үнэхээр бодитой үр дүнтэй зүйл гарч ирэхгүй байна. Тийм учраас санаачлагыг би өөр дээрээ татаж авлаа.

Төрийн алба тойрсон маш олон асуудал бий. Захиргааны ерөнхий хуулийг өргөн барьсан. Үүнийг би төрийг засах гэж нэрлэж байна.

    Нэг ажилтны нэг өдөр бүтээж байгаа үнэ цэнэ гэвэл Монгол ажилтан нэг өдөр 5 доллар бүтээж байна. Дэлхий дээр хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан 60-90 доллар бүтээж байна. Дундаж нь 30-60 доллар байна. Хэдүүлээ монголд юм хийж байгаа нэг ажилтны бүтээмжийг үнэлэхэд тэр 30 руу тэмүүлэх хэрэгтэй байна.

Энд нь аудитын байгууллага, олон нийт хяналт хийнэ. Хэрэв энээнээс зөрсөн бол СЕХ чамайг, танай намыг бүртгэж авахгүй гэхэд эд бүгдээрээ хийх л байхгүй юу. 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зах зээлийн эдийн засаг гээд явсан. Одоо хөгжлийн зорилготой, бодлоготой удирдлага руу орох цаг болсон.

Нэг ажилтны нэг өдөр бүтээж байгаа үнэ цэнэ гэвэл Монгол ажилтан нэг өдөр 5 доллар бүтээж байна. Дэлхий дээр хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан 60-90 доллар бүтээж байна. Дундаж нь 30-60 доллар байна. Хэдүүлээ монголд юм хийж байгаа нэг ажилтны бүтээмжийг үнэлэхэд тэр 30 руу тэмүүлэх хэрэгтэй байна.

Төрийн бодлого үйл ажиллагааны үр ашиг гэж гаргаж үздэг юм. Монголын төрийн бодлогын үйл ажиллагааны үр ашиг нь хамгийн өндөр түвшинд байгаа сайн бодлого үйл ажиллагаатай төрөөс дөрөв дахин бага байна. Хамгийн дээд тал нь 100-120 байна, дунджаар 80-100-ын хооронд, Монгол 35 дээр байна. хаана яваагаа нэг харья л даа.

Тэгэхээр миний саяын яриад байгаа энэ хуулиудыг батлах хэрэгтэй гэдгийг олон улсын судалгаанаас гарч ирж байгаа юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Хэдэн сайхан мэдээ дуулгая.

    2014 онд бий болсон шинэ бизнесүүдийн 95 хувь нь уул уурхайн бус салбараас, түүний 85 хувь нь технологийн салбарт гарч ирсэн байна. Гэртээ сайн чанарын жив авчирчихаад фэйсбүүкээр ээж нарт зарж байгаа ээж сайн бизнес хийж байна. Тэд бизнесээ бүртгүүлэх хэрэгтэй. Энэ бол гайхамшигтай мэдээ. Ийм ирээдүй үетэй, ийм хөгжих боломжтой орон гэдгийг харуулж байгаа мэт.
    Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Японы зах зээл рүү монголд хийж байгаа бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломжтой болж байна. Маш олон бизнес босч ирнэ. Олон юм нийлүүлж чадах байх гэж бодож байна.
    Би хоёр жилийн өмнө “Монгол цахилгааны дутагдалд орж байна” гэж ярьж байсан. Багануурт 700 Мбт-ын цахилгаан станц байгуулах боломжтой болсон. Энэ 2015 ондоо эхэлнэ гэсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 МбТ-аас эхлээд цаашлаад 600 болгохын төлөө ажиллахаар болж байна. Эгийн голын усан цахилгаан станц санхүүгийн асуудал нь шийдэгдээд баригдах боломжтой болж байна.
    Энэ зам дэд бүтцийн асуудлууд. Хэдэн жилийн өмнө ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл дээр суугаад 21 аймгийн засмал замаар холбоё гээд ярьж байсан. Одоо гэтэл зургаахан аймаг л үлдсэн байна. Үүнийг энэ 2015, 2016 онд багтааж хийнэ гээд Засгийн газар санхүүжилтийг нь шийдээд байна. Одоо хамгийн гол нь аюулгүй байдал, замын арчилгааг мартаж огт болохгүй. Энэ хоёрыг мартаад байгаа учраас энэ жил тавьсан зам хойтон нь үрэгдээд байгаа юм. Одоо тавих зам дээр үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Хамгийн түрүнд шинэ нисэх онгоцны буудлаас нааш нь тавих замаа шийдье.
    Эрдэнэт- Овоотын төмөр зам гэж байгаа. Хойд хөрш рүүгээ дахиад нэг гардаг шинэ гарцтай больё гэж байна.
    Агаарын замын хувьд түшиж газар байх бүрэн боломжтой. Монголын дээгүүр нисдэг онгоцны хэмжээ 2015 онд гурав дахин нэмэгдэнэ. Яагаад гэвэл навигацыг нь ойртуулж, сайжруулчихсан. Одоо тэр онгоцнууд Монголд буудаг л байх юм бол Монгол хөгжих боломжтой.
    Улаанбаатар хотыг утаанаас салгах гээд хийн үйлдвэр, дэд бүтэцтэй нь бариад эхэллээ. Санхүүжилтийг нь Засгийн газар шийднэ. Энэ утаанаас бид хийгээр дамжиж л гарна. Хог боловсруулах үйлдвэр хоёрыг бариад эхэлсэн. Зөндөө ажил хийгдэж байгаа. Зөвхөн энэ жил 93 сургууль шинээр барихаар мөнгө төгрөгийг нь шийдлээ. Бас их том боломж, бизнес шүү дээ.
    Оюутолгой дээр гацаад байсан нь гацаа нь гараад хоёрдугаар ээлж нь явах боломж нь бүрдэж байна.

Гэхдээ бид хаях юмаа хаясан шиг хаяад явдаг байх хэрэгтэй. Сонгуульд бэлэн мөнгө амлахгүй гээд сонгуулийн хуулиасаа хаяад явсан болж л байна. 76 тойргоос гишүүдийг жалга дов бүрээс сонгодогийг хаяад гарсан. Дахиад эргэж орох хэрэгтэй гэж хашгиралдаад сууж байна. Улстөржиж бие биенээ татаж унагадаг энэ зүйл муу бол хаяад л явах хэрэгтэй. Хаяж явахын тулд хуульчлах хэрэгтэй. Энэ мунхаглалаа бид зогсоох хэрэгтэй.

    76 тойргоос гишүүдийг жалга дов бүрээс сонгодогийг хаяад гарсан. Дахиад эргэж орох хэрэгтэй гэж хашгиралдаад сууж байна. Улстөржиж бие биенээ татаж унагадаг энэ зүйл муу бол хаяад л явах хэрэгтэй.

Сайн хөгжих гэсэн үндэстэн муу юмаа давтаад байдаггүй.

Монголын төрх донжийг сайжруулах цаг болсон. Алийн болгон ардчилсан, нээлттэй монгол нэрээр явах вэ. Одоо “хариуцлагатай Монгол” болох хэрэгтэй. Бид бүтээлч, найрсаг, хүнтэй нэг зүйлийг эхэлсэн бол дуустал нь явдаг чанарааараа ялгарах хэрэгтэй. Хагарал хуваагдал гэдэг бол хоосон хийрхэх гэж байгаа хүмүүсийн л хүчилтөрөгч.

Бүгдээрээ хамтраад ажиллахад бидний үйл ажиллагаа, явах зам болох байх аа. 198 оноос өнөөдрийг хүртэл мөн ч олон хүндрэл үзсэн дээ. Би хувьдаа хэд хэдэн удаа тийм хүнд байдалд орж л байсан. “Ер нь л гарах гарцгүй боллоо доо, ер нь л дууслаа даа, буруу зам руугаа ч орлоо шүү, хальтирлаа шүү” гээд бодож байхад нийлээд цуглаад ярихад л Монголчууд хамгийн зөв замаар нь туучаад гарчихсан л байдаг. Үүнээс илүү хүнд үе олон байсан. Бидний үеийн сорилт бол магад өмнөх бүх үед тохиож байснаас илүү өөр өвөрмөц сорилт. Монголчуудын хүч нь олуулаа суугаад, бүгдээрээ хэлэлцээд гарцаа олж чаддаг чадварт бий.

Энэ чуулганаар яригдаж байгаа сайн санаануудыг бүгдийг нь товхимол болгоод гаргах хэрэгтэй гэж П.Цагаан даргад хэлсэн. Энэ хоёр өдөр яригдсан бүх сайн санаануудыг бүх телевиз, хэвлэл мэдээллээр хүргэж чадсангүй. Тийм учраас цаашид хотынхон, аймаг, сумынхан гээд хүн бүхэнд хүргэ. Улсынхаа хөгжилд санаа нь зовдог бүх хүн энд яригдсан хоёр өдрийн тэмдэглэлийг ав. Нийт Монголын өмч болог. Бүгдээрээ л тал талаасаа бодъё.

Амжилт хүсье."
    GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.


НИЙТ СЭТГЭГДЭЛ 48
Их хариулттай Их таалсан

    12
    Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж байгаад өөрөө бултчихдаг овтой гэдэг. Ёс зүйн асар их дутагдалтай Элбэгдорж яг асуудал үүсээд ирэхээр өөрөө бултах боломжоо мөн сайхан олж дээ
    дөнгөж сая

    Элбэгээ     180.149.78.26
    Элбэгээ буух цаг нь дөхсөн учир чөлөөтэй ярьж байх шив... одоо ёс зүйн асуудалтай Ерөнхийлөгч огцрох эсэх нь өөрт нь хамаагүй болсон хэрэг
    өчигдөр

    зочин     122.201.24.226
    нөгөө 34 тэрбумаа цайруулах гээд баахан бурж байнадаа. өөрөө ийм тогтолцоог бий болгочихоод эргээд ард түмэн гэж ярьж эхэлж байна. үнэндээ ойлгогдох юм алга. жаахан цэгцтэй бичээчдээ. цөөн үгээр ойлгогдохоор. манай ерөнхийлөгч манай л ерөнхийлөгч юм. сайхан ярих юм бид нар хууртах юм хөшигний цаана эх орноо хувааж идээд дууслаа гэж
    өчигдөр

    зочин     182.160.36.106
    25-н жил өнгөрч байхад хийхгүй үхсэн үлийгээ хийж байсан юм бэ өнөөдөр гэнэт сэрэв үү яаав.
    уржигдар

    зочин     203.91.117.4
    Зөв санаанууд их байна.Эдгээрийг ажил болгодог,амьдралд нэвтрүүлэх,цаашдаа боловсронгуй болгох хэвшсэн механизм Монгол улсад
    уржигдар

    Зочин     202.179.29.155
    Өөрийг чинь эргүүлж татаж, гарах хаалгыг нь зааж өгмөөр байхын
    уржигдар

    Зочин     203.194.114.89
    илээршина genee. tarvaga icheeneesee garah boloogui l yumsan.
    уржигдар

    Зочин     202.131.247.23
    1. Засгийн Газрын гишүүн УИХ-ын гишүүн болдогийг өөрчилье. Албан тушаал урвуулан ашиглах эрхийг олгохоо зогсооё 2. УИХ гишүүн нийт суух ёстой хуралдааныхаа 30 аас дээш хувьд ямар нэгэн хүндэтгэсэх шалтгаангүйгээр суусан бол ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. 3. УИХ гишүүн бусад гишүүдийн кноп товчыг санаатайгаар дарж хуульд санал өгсөн бол бас огцруулах үндэс болгоё! Хариуцлагыг УИХ-аас эхэлье.
    уржигдар

    Зочин     124.158.91.33
    дэс дараалал нь буруу болохоос их зөв зүйлсийг хөндсөн санагдлаа. Хамгийн нэгдүгээрт хариуцлагатай улс төр! Бусад нь аяндаа л болоод явчихна
    уржигдар

    Зочин     202.131.225.178
    E.z chuulgan 800myanga geh um mandat ni. baahan uls turchid l suuj baih um. uls turchid ni iltgel tavih um. yag erdemted, mergejliin ediin zasagchid ni haa baina aA? edgeer humuusteigee zovloldson chuulgan baij boldoggui umuu. gants neg gaigui humuus ni um asuuj haragdana.
    уржигдар

    Зочин     202.179.17.87
    Хуримтлал бий болгохын тулд сонгуулийн амлалтаар өгч байгаа элдэв татаасаа зогсооё. Би баян биш, гэх дээ цалингаараа болгоод л байна, тэр халамжгүйгээр. Яагаад би олон хүүхэдтэй болсон хүний одонгийн мөнгийг өгөх ёстой гэж? Яагаад би оюутаны 70000-г төлөх ёстой вэ? Яагаад би ноосоо зарсан хүнд урамшуулал өгөх ёстой вэ?
    уржигдар

    Би монгол хүн     202.179.28.83
    Бидний олонх нь цалингаараа болгодог хүмүүс. Миний татварт төлсөн мөнгө хүнд хэрэгтэй юманд зарцуулагдаасай гэж би ч хүсдэг. Татвар нь хяналт, хариуцлагыг сайжруулдаг гэдэг утгаар малчдаас ч татвар авах ёстой. Хүүхэд, оюутнуудад харин тэтгэлэг зайлшгүй хэрэгтэй.
    уржигдар

    Зочин     182.160.4.38
    Хүүхэд, хөгшчүүлд ямар нэг хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгох хэрэгтэй л байх. Харин оюутнуудад элдэв татаас, тэтгэмж өгөхийг дэмжихгүй байна. Хдөлөмөрийн чадвартай залуу хүмүүс цагийн ажил хийгээд хэрэгцээнийхээ мөнгийг олох хэрэгтэй. Тэгээд ч гадны оюутнууд шиг өөрийнхөө хүчээр бие дааж төлбөрөө өөрөө төлдөг оюутан манайд бараг байхгүй. Бүгд эцэг эхээ зулгаадаг. Дээр нь шоу цэнгээн нь дуусахгүй. Баахан хоосон толгойтнууд л төгссөн нэр зүүж дипломны гол болдог. Ийм хүмүүсийн унааны мөнгийг би яа
    уржигдар


    Би монгол хүн     202.179.28.83
    Төр засаг, Ерөнхийлөгч, цалин авдаг компанийнхаа захирлын үгийг сонсдог, биелүүлдэг, тэдний үгийг дотроо зөв бурууг нь шүүдэг ч, гаднаа хүндэтгэж, дээдэлж харьцдаг, би монгол хүн. Энэ удаад ч гэсэн миний Ерөнхийлөгч үнэн үгээ хэлсэнд талархаж байна. Сонгуулийн өмнөх хуулийг жалга довны хууль байсан гэдэгт эргэлзэж байгаа ч, миний Монголын төр зөв замаа олно гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр дүрэм журмаа хатуу мөрдөөд, тархиа тогтмол цэнэглээд, өмнөх ажлаа хийсэн шиг хийгээд итгэлтэй амьдарцгаая!
    уржигдар

    Иргэн     103.26.195.199
    Муу ч гэсэн хүндэл гэдэг чинь юу гэсэн үг вэ, улс орноо удирдаж чадаагүй муу хүн гэж хүндлэх юм уу болиочэээээээ
    уржигдар

    111     112.72.13.178
    муу ч сайн ч улсынхаа тэргүүнийг хүндэл. зөв зүйл ярьж байна. бүгд ухаантан болж цэцэрхэхээ больцгоо
    уржигдар

    зочин     27.123.214.118
    Та ч мөн сайхан ярина шүү дээ. 25 жил монголын ард түмний тархийг угааж хошгирууллаа. Одоо өөрөөсөө эхлээч дээ. Хууль мууль гэж яах юм. Шүүхийн шийдвэр гарч гүйцээгүй байхад гадаадын иргэнийг сулласан чинь л хангалттай, урвалт тиймээс та өөрөө сайн дураараа яваад өг.Таны хэлдэгээр чирч гаргахаас нь өмнө яваад өг.
    уржигдар

    Зочин     202.70.38.46
    Ерөнхийлөгч дараа жил хугацаа нь дуусна Гэхдээ яахав оройтсон ч гэсэн ортой л хэлж бас энэ бүх хямралыг авчиралцсан төрийн тэргүүнүүдэд хариуцлагын үүрүүлэх ёстой Бэлэн мөнгө амалж гарч ирэгсэд,газрын баялагаа гадныхантай нийлж цөлмөгсөдөд харицлага тооцмоор үгүйдээ л бурхан шийтгэнэ биз дээ
    уржигдар

    Зочин     103.229.121.251
    20хэдэн жил өнгөрчихөөд байхад энд хуралдагсад та бүхэн үнэхээр цаг үеэсээ хоцорчээ гэдгээ л иргэдэд сайн харууллаадаа Хувьсгалаа бодсоор бид л гэсээр одоог хүрчээдээ Юу ч өөрчлөгдсөнгүй Одоо хэрээсээ хэтрээд Давгын орондээрээ хоорондоо хөлөө жийлцээд суухаас өөр гавьяа та бүхэнд бийгэж үү Ямар муухай хуучинсаг юу болсон хурал гээчвээ хэнүүсийн цуглаан вэ Иргэд хаана байгааг эндээс хэн ч олж харсангүй Туйлын эмгэнэл
    уржигдар

    Эрдэнэбаатар     202.131.226.170
    Өөрөө өөрийгөө хэлээд байх шиг байна. Тэр чигээрээ зайлахгүй юугаа хуцаад байгаа эргүү новш вэ Элбэгновшоо чи!
    уржигдар

    Өсвөр насныхан     27.123.214.110
    Hun shuumjlehdee haraaliin ug bItgii bicheech ene bas hogjil umuu
    уржигдар

    зочин     103.229.121.251
    ИХ,засгийн газар хамгийн түрүүнд хуулиудыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой Гэтэл ямаргээч Иргэд хууль мэдэхгүй биелүүлэхгүй бна гэж төрийн албаныхан гоншигонодо гИнгэж иргэдийг худал мэдээллээр дарамтлахыг авторитар засаг гэдэг шүү угнь Хууль зөрчиж төрийн албанд намуудын томилгоо хийдгийг бүгд мэддэг ч арга хэмжээ авахгүй хуулийг хэрэгжүүлэхгүй бгаа тэратугай өөрөө хууль зөрчихөд хүмүүсийг тухирч гар дүрдэг ИХ-ын, ЗГ-ын гишүүд Ерөнхийлөгч дарга нарт хатуу арга хэмжээ авах ёстой
    уржигдар

    зочин     103.229.121.251
    Салбар бүрт эдгээр хүмүүсийг бүгд мэдэж байдаг шдээ Мэргэжлийн бус хүмүүсээ намууд их бага албанаас даруй татах ёстой Төрийн албыг намууд авлигын үүсвэр болгосондоо уучлал гуйх ёстой Дээрх шалтгаанаар ИХ ба Засгийн гишүүдийг намын дарга нарыг шүүхэд өгөхөд ч багадна Иргэний хөдөлгөөнийхөн энэ асуудлаар аль хэзээний жагсах ёстой байгаа юм Их цэвэрлэгээ бол зайлшгүй хийх цаг нь болсон ЭРГЭН ТОЙРОН ХУДАЛ ХУУРМАГ ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ЭНЭ ЕР НЬ ЯМАР ЗАСАГЛАЛ ГЭЭЧ ВЭ
    уржигдар

    зочин     103.229.121.251
    Эдийн засгийг сүйрүүлэгчдийн форум болсон юм уу Энэ одоо хэдэн оныхны АН-ын цуглаан вэ Дээрэмчид өнгө өнгөөрөө суучихаад хуралдаад байгаа юм шиг харагдлаа Ардчиллын эхэнд нийтийн хөрөнгийг гайгүй сайн хувааж завшсан хүмүүсийн цуглаан болж байгаа юм уу Хэрхэн идээд юунд хүрснээ үнэнээр нь харж байгаа гэдэгт ёстой итгэхгүй Харин аль нам буюу АН их идсэн үү МАН илүү идэвүү яачихав даа
    уржигдар

    Зочин     203.194.114.89
    yaaj idej uuhaa sudalj,toolj, omnoh uuj idsenee tooloh hereenuudiin guaglaldaan yum bnaa.
    уржигдар

    зочин     103.229.121.251
    Яагаад бидний идээд болоод божийгоод байсан мөнгөнүүд хаашаа алга болчихов гээд л хэрэлдэж хэлэлцэхийн хооронд хэн хэнээ тандаад байгаа нэг тийм цуглаанархуу юмуу даа Эсвэл орчин үеийн хэллэгээр олигархиудыын цуглаан ч гэх юмуу Сууж байгаа хүмүүсигй хараад өөрийн эрхгүй л санаагаар унах юм байна Хуучин хуучин бүх зүйл хуучнаараа Гадаадынхан ч үүнийг шууд мэдэрсэн байгаа л даа Найдлага алгаа Чоно махнаас гарахгүй гэдэг үгийг л санагдуулав шив дээ
    уржигдар

No comments:

Post a Comment