Saturday, January 2, 2016

Еврей болоод Палестин хүн гэж хэн бэ?


2010 оны 3-р сарын 13, Бямба гариг, 13:29

「Еврей хүн гэж хэн бэ?」

Еврей хүн гэж хэн бэ? Энэ асуултад олон тайлбар байдаг.Сарторын(Jean-Paul Charles Aymard Sartre) бичсэн「Еврей хүн」номд, “Бусдын зүгээс еврей хүн хэмээн хэлэгдэх хүмүүсийг еврей гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг ч энэ нь нэг л ойлгомжгүй тайлбар мэт санагдана.Израйлд энэ талаар олон маргаан дэгдсэний эцэст доорх тодорхойлолтод санал нэгдсэн гэнэ.

「Еврей хүн гэж, еврей эхээс төрсөн, эсвэл еврейн шашин шүтдэг хүнийг хэлнэ 」Энэ утгаараа еврей хүн гэж еврейн шашинтай хүмүүсийг хэлдэг гэсэн ойлголт төрнө.

Зураг:Еврейн шашны хэт хуучныг баримтлагч урсгалын бишрэн шүтэгч.Хар малгай,хар хослол өмсөж,үсээ урт ургуулах нь уламжлалыг хэт шүтэгчдийн онцлог юм)

Өөрөөр хэлбэл еврейн шашинтай л бол арьсны өнгө, хэл яриа өөр байх нь хамаагүй, бүгдийг еврей хүн гэх бөгөөд Япон хүн болж төрсөн ч байсан еврейн шашны үнэнч бишрэн шүтэгч байх аваас түүнийг еврей хүн хэмээн үзэх бололтой.Эндээс харахад еврей хүн болоод еврейн шашин хоорондоо ямар хүчтэй, гүн гүнзгий холбоотойг ойлгож болох буйзаа.

「Палестин хүн гэж хэн бэ?」

Палестин үндэстэн гэж түүх эхэлсэн цагаас хойш эдүгээг хүртэл огт байгаагүй юм.Өнөөдөр та бидний сонсох палестин хүн гэдэг нь палестины нутагт аж төрөх Араб үндэстэн билээ.Палестин гэдэг нэр бол эртний Перс үндэстнээс улбаатай.

Дээр дурьдсанчлан, еврей хүн гэдэг тодорхойлолт нь шашин шүтлэгээр ангилах үзэлд суурилсан байсан бол палестин хүн гэх ойлголт нь тухайн газрын оноосон нэртэй холбоотой тодорхойлолт бөгөөд үүний цаана ямар нэгэн үндэстэн болоод шашны холбогдол байхгүй юм.Ийм л учраас Палестин мужид аж төрж буй еврей шашинтай бүх хүнийг палестин хүн хэмээн нэрийдэж ирсэн билээ.Тэгвэл Палестины газар нутгийг хэрхэн хуваан зааглах билээ? 20-р зуун эхлэх хүртэл тодорхой зүйл байгаагүй боловч 1920 онд Англи улс Палестиныг өөрийн колон улс болгон, тухайн үеийн Туркийн эзэмшлээс таслан авснаар Палестин хэмээн албан ёсоор нэрлэгдэх болж, анх хилийн зурвас татагдсан түүхтэй.

Ингээд л гадны хүчинд автан анх Палестин хэмээн нутаг бий болж, энэ нутагт оршин суух Араб үндэстнүүдийг Палестин хүн хэмээн нэрлэх болжээ.Хожмоо Израйл улсын тусгаар тогтнолтой зэрэгцэн дүрвэн ирэгсэдийг Палестины дүрвэгсэд хэмээн дуудах болсон юм.Төсөөлөө ч үгүй байсан Еврейн тусгаар улс бий болох тэр үед, Палестин хүн хэмээгдэх өөрсдийнхөө оршихуйг тэд сая л нэг анзаарч, дахин тунгаасан буйзаа.

(Эх материал:(Nonprofit Organization) Япон улсын “Израйл Палестины энх тайван судлалын төв” эмхэтгэсэн Яно Хироми, Япон хэлнээс орчуулсан:Айзэнкай Монгол төв А.Батбаяр)

Энэхүү цахим хуудаст нийтэлсэн материал болон зургыг хуулбарлах, олшруулахыг хориглоно.

http://zinrui-aizenkai.mn/index.php?option=com_content&view=article&id=72&Itemid=129&lang=mn

No comments:

Post a Comment