Wednesday, August 1, 2012

Төв Азийн Тэнгэризмийн хөдөлгөөн

Tsahar Borjigon Gerelbaatar

1990 оноос Төв Азийн Түрэг Монгол хэлний улс үндэстэнд Тэнгэризм чухал үүрэгтэй болж ирэв. Энэхүү хөдөлгөөн анх Татарстанаас эхэлж, 1997 онд Тэнгэризмийн тухай Bizneng-Yul гэдэг тогтмол хэвлэл буй болсон. Түүний дараа 2000 оноос Кыргызстан, Казахстанд өрнөсөн. Харин Буриад ба Монголд бага хүрээнд явагдаж Төв Азид тархах хандлага гарсан байна [20].

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Буриадын судлаач И.С. Урбанаева “Төв Азын Тэнгэрийн тайлагдашгүй уламжлал”("Tengrianist Esoteric Traditions of Central Asia") зэрэг судалгааны бүтээл туурвисан.[21]

Марксизм унаснаас хойш, үзэл санааны хоосон орон зайг Тэнгэризмээр нөхөх оролдлогыг Киргизийн улс төрчид идэвхтэй хийж иржээ. Түүний нэг төлөөлөгч бол одоогийн Киргизийн төрийн нарийн бичгийн дарга, алтны компанийн захирал асан Дастан Сарыгулов юм. Тэрээр Тэнгэризмийн үзэл санаа, уламжлалыг сэргэн хөгжүүлэх Тэнгэр орд (Army of Tengri) хэмээх иргэдийн зохион байгуулалтыг үүсгэн байгуулжээ. Түүний байгуулсан нийгэмлэг нь албан ёсны 500,000 гишүүнтэй бөгөөд Тэнгэр судлалын олон улсыг төвийг ажиллуулж, Киргизүүдийн Тэнгэризмийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа ажээ[22].

Тэнгэризмээр сэдэв болгосон нийгмийн шинжлэх ухааны сэтгүүл, ном товхимол Киргизстанаас гадна Казахстанд ч олноор хэвлэгдэх болжээ. Энэхүү хөдөлгөөн нь улс төр ийн хүрээ, төр засгийн бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаев ба Киргизийн ерөнхийлөгч асан Аскар Акаевич Акаев нар уулзалдах үеэрээ Тэнгэризм бол Түрэг угсааны үндэстний “байгалийн” шашин болох тухай ярилцаж байжээ.

Тэнгэризмийн хөдөлгөөний зарим цөөн тооны идэвхтэн нар Тэнгэризмийг “Төрийн шашин” болгох сэргээх тухай санал санаачлаг гаргаж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг олсон бөгөөд нийгмийн оюунлаг хэсгийн хүрээллийг илүү олжээ. Исламын шашин нь Турк хүмүүсийн хувьд гаднаас орж ирсэн харь шашин бөгөөд Төв Азид үндэстний үзлийн нам бүлэглэл үгүйлэгдэж байна хэмээн тэнгэрист үзэлтэн нар үздэг. Тэнгэризмийг Орост шинэ паганисм гэж үзэх явдал ч буй. Харин Тажикстанд Зороастризмыг сэргээж байгаа ажээ[23]. Ташрамд дурдахад “Хотжилт эрчимжиж Оросжилт түргэсэж буй өнөөгийн нөхцөлд хуучин уламжлалаа сэргээх гэсэн оролдлого нь Тэнгэризм юм. Тэнгэризм нь Зөвлөлтийн үед алга болсон нүүдлийн амьдрал, гэр, мал аж ахуй, эх байгалийн хүйн холбоо зэрэг Киргиз, Казакийн өвөрмөц хэв маяг болсон унаган дүрэхээ сэргэх гэсэн үзэл санаа, хүсэл эрмэлзэл илэрхийлэл мөн. … Харин Еврейн эсрэг үзэлтэй/anti-Semitism/ холих, Барууныг эсэргүүцсэн туйлшрамтгай үзэл болон хувирч гадаад ертөнцийн дургүйцлийг хүргэхгүй байх талд анхаарвал зохино” [24] гэсэн болгоомжлол ч буй бололтой.

Тэнгэризм нь Монголд 1990-ээд оноос сэргэсэн. 1994 онд Монголын нэрт философич, доктор Т.Содномдаргиа асан Тэнгэр дээд сургуулийг[25] үндэслэн байгуулж, өөрөө тэнгэр судлалын [26] лекц уншиж байв. 2004 онд Улаанбаатар хотод доктор Г.Гэрэлбаатарын санаачлалаар Мөнх тэнгэр судлалын дэлхийн академи[27] байгуулагдаж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ойд зориулан Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг зохион байгуулжээ[28]. Мөн тус жил “Мөнх тэнгэр судлал”[29] гэсэн ном хэвлэгдсэн. Бас энэ чиглэлд хувь нэмэр оруулсан зүтгэлтэн бол Мөнх тэнгэр судлалаар эрдэм шинжилгээний өгүүлэл[30]бичиж, Мөнх тэнгэр дээд сургууль байгуулж байсан МУИС -ын профессор, Онолын физикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О.Лхагва[31] юм. Шинэ мянган гарснаас хойш Монгол сэхээтнүүдийн дотор Мөнх тэнгэр моодонд орсон гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. 2011 оны 11 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд нээж байв[32] [33]. 2012 оны 2-р сард АН-ын ҮЗХ-ны 40 гаруй гишүүд нэгдэж "Мөнх тэнгэр" нэртэй фракц байгуулсан [34], 2012 оны 6-р сард Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” цомог, тоглолт хийхээр болсон[35]. Бөө мөргөл ба тэнгэризмээс ялгаатай Их Монгол улсын Мөнх тэнгэрийн шашин ч сэргэх[36] хандлага буй болжээ.

Номзүй:
20. Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
21. Irina S. Urbanaeva (Урбанаева И.С.), Шаманизм монгольского мира как выражение тенгрианской эзотерической традиции Центральной Азии ("Shamanism in the Mongolian World as an Expression of the Tengrianist Esoteric Traditions of Central Asia"), Центрально-азиатский шаманизм: философские, исторические, религиозные аспекты. Материалы международного симпозиума, 20-26 июня 1996 г., Ulan-Ude (1996); English language discussion in Andrei A. Znamenski, Shamanism in Siberia: Russian records of indigenous spirituality, Springer, 2003, ISBN 978-1-4020-1740-7, 350-352.
22. http://www.jamestown.org/single/?no_cache=1&tx_ttnews%5Btt_news%5D=31177
23. Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
24. Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
25. http://www.tenger.edu.mn/
26. http://www.munkhtenger.com/index.php?ff=matmore&more=9
27. http://www.munkhtenger.com/index.php?ff=aca&obj=18
28. http://www.munkhtenger.com/index.php?ff=hurmore&more=3
29. "Мөнх тэнгэр судлал"УБ 2006 он http://koha.pl.ub.gov.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=11525
30. О. ЛХАГВА "МӨНХ ТЭНГЭР БОЛ ЦОГЦ ҮЗЭЛ, ЭРДЭМ" http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=50
31. http://num-spe303.blogspot.jp/search/label/%D0%91%D0%90%D0%93%D0%A8%D0%98%D0%99%D0%9D%20%D0%A4%D0%98%D0%9B%D0%9E%D0%A1%D0%9E%D0%A4%D0%98
32. http://www.president.mn/mongolian/node/2253
33. http://www.facebook.com/media/set/?set=a.10150384524017182.365664.158754272181&type=1
34. http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=24660&vmet_main=4241
35. http://www.montsame.mn/index.php?com=news&id=2012052216
36. http://www.facebook.com/profile.php?id=100003330618079
Like · · Share · 14 minutes ago

No comments:

Post a Comment