Thursday, August 2, 2012

Атиллатай дахин уулзана


Vажар (Унгар) улсыг үүсгэн байгуулсан Арпад хааны дээд өвөг хаадын хаан аугаа их Атилла хаантай монголчууд дотно танилцах нь. “Сэмүүн” студийн уран бүтээлчид Атилла хааны тухай “Хаадын хаан Атилла” баримтат уран сайхны кино бүтээж байна. Уг бүтээлд Атилла хаан харгис хэрцгий, байлдаанч эр бус даяарчлалын үндэс суурийг тавьсан их удирдагч байсан бөгөөд Хүннү гүрэн болон Ромын эзэнт гүрнийг хамтатган захирч байс ныг өгүүлэх юм байна.

“Хаадын хаан Атилла” кино бүтээхэд Атилла хааны талаар судалгаа хийдэг Италийн Флорен цийн их сургуулийн эрдэмтэд оролцож, олон сонирхолтой баримт дэлгэсэн гэнэ. Тэд “Атиллаг харгис хэрцгий хэмээдэг байсан хандлага сүүлийн 10 жилд эрс өөрчлөгдсөн. Өдгөө түүнийг италичууд “Хаадын хаан” хэмээн магтан дуулж байна.

Агуу дайнч Атилла бол монголчуудтай угсаа нэгтэй хүн” хэмээжээ. Уран бүтээлчид Ромын эзэнт гүрнийг Хүннү гүрэнтэй нэгтгэхийг зорьсон аян дайнууд болсон түүхэн дурсгалт газруудыг кинондоо бүрэн тусгахыг хичээжээ. Баримтат уран сайхны төрлөөр бүтээж буй уг кинонд түү хэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудыг уран сайхны аргаар үзүүлэх бөгөөд Монгол, ОХУ-ын жүжигчид тоглох аж. Атилла хаантай хэлэлцээр хийхээр очсон Ромын элч нарын бүрэлдэхүүнд явсан түүхч “Атилла хаан намхавтар нуруутай, өргөн шанаа, навтгар хамартай” хэмээн тэмдэглэж үлдээснээс ази төрхтэй хүн байсныг мэдэж болох тул түүний дүрийг монгол хүн бүтээж байгаа аж. Мөн эртний язгууртны булшнаас олдсон олдвороос сэдэвлэн дүрүүдийн хувцасны зургийг гаргаж, “Монгол костюмс” компани урласан байна.

Уран бүтээлчид өнгөрсөн жил Итали, ХБНГУ, БНХАУ-д зураг авсан бол, саяхан Франц, Унгар улсад очиж, Атилла хаантай холбоотой олон сонирхолтой түүхийн баримт олж, кинондоо оруулжээ. “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяраас энэ талаар тодрууллаа.

-Франц, Унгар улсаас ганзага дүүрэн ирсэн гэсэн. Сонин сайхнаасаа хуваалцаач?

-Сая Франц, Унгарыг зориод уран бүтээлдээ томоохон шигтгээ олж ирсэн шүү. Францад очиж Атилла хааны барьж байсан сэлэмний зургийг авлаа. Хүннүгийн үеийн эд өлгийн зүйлстэй хамт олдсон энэ сэлмийг хаадын хааных гэдэгт Унгарын эрдэмтэд итгэлтэй байдаг юм билээ. Унгараас Баруун Хүннү гүрний нийслэлийг олж, кинондоо тусгалаа.

-Баруун Хүннү гүрний нийслэл нь хаана байдаг, ямар хот вэ?

-1600-гаад жилийн өмнө оршиж байсан Эцельбург гэж томоохон хотын туурь Будапеш т хотоос 20-иод км-ийн зайд байдаг юм байна. Эцель гэдэг нь Атилла гэсэн үгнээс үүсэлтэй гэнэ. Унгарчууд энэ хотын туурийг тэр бүр зарлаад, очсон бүхэнд үзүүлээд байдаггүй юм билээ.

-Киноны зураг авч явахдаа Атилла хааныг судалдаг хүмүүстэй таарав уу?

-Италийн гурав, Францын нэг эрдэмтэнтэй уулзсан. Бидний өвөг дээдэс Хүннү гүрний тасархай Баруун Хүннү гүрний талаар монголчууд бага судалсан байдаг шүү дээ. Тий мээс Атилла хааныг цус урсгахаас өөрийг мэддэггүй, догшин хүн байсан мэтээр ярих нь бий. Харин европчууд Баруун Хүннү гүрэн, Атилла хааны тухай их судалсан байна. Тэр хаа ныг агуу улстөрч, удирдагч, дөрвөн хэл мэддэг боловсролтой хүн байсан гэж хүндлэн ярих болж. Энэ бүхнийг кинон доо тусгах гэж зорьж, зүтгэж байна.

-Монголчууд “Хаадын хаан Атилла”- тай хэзээ “уулзах” бол?

-Баримт, материал цуглуулах, зураг авах ажил ерөнхийдөө дууссан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болгоно.

 Х.УЯНГА

No comments:

Post a Comment